Абрахам Линкольн ба иргэний дайн (1861-1865)
Төв банк үхсэний дараа бүрэн бус нөөцийн банкууд бусад мужууд дахь улсын банкууд руу вирус адил нэвтрэн орж тогтворгүй байдал үүсгэсэнээр эдийн засгийн хямрал даамжирсан байна. Хэн нэг нь гэр орноо алдаж байхад нөгөө талд нь зарим хүмүүс уг хөрөнгийг үнэгүй шахам авч байлаа. Хямрал бол зээлдүүлэгчийн хувьд сайн мэдээ юм. Гэхдээ дайн бол илүү их өр, хараат байдлыг бий болгодог. Мөнгө хүүлэгчид Төв банкаараа дамжуулж мөнгө хэвлэж чадахгүй болсон болохоор хамгийн зөв гарц нь дайн хийх байв. Тэр үеийн Германы канцлерын хэлсэн үгнээс харах юм бол боолчлол нь дайн хийх цорын ганц шалтгаан биш байлаа: “Нэгдсэн улсыг тус тусдаа холбоо болгож хуваахыг Ирэний дайн эхлэхээс өмнө Европын санхүүгийн лидерүүд шийдсэн байв. Эдгээр банкирууд Нэгдсэн улс нь нэг бүхэл, нэг улс хэвээр үлдэх юм бол эдийн засаг, санхүүгийн хувьд тусгаар тогтнолоо олох вий гэхээс айж байлаа. Ингэснээр тэдний эдийн засгийн дарангуйлалд аюул учирах байв.”
Otto Von Bismark chancellor of Germany 1876
1861 оны 4 сарын 12-нд уг эдийн засгийн дайн эхэлжээ. Линкольн дайн хэрэгцээтэй мөнгө олохын тулд өөрийн эрдэнэсийн сангийн нарийн бичигтэйгээ Нью Иорк руу явжээ. Мөнгө хүүлэгчид холбоог ялагдуулахын тулд 24-36 хувийн хүүтэй зээл санал болгосон байна. Линкольн уг саналаас татгалзав. Линкольны хуучны танил Чикаго-гийн хурандаа Дик Тэйлор дайныг санхүүжүүлэх мөнгө олох аргыг олжээ. Тэр хэлэхдээ: “Эрдэнэсийн сангаар бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн мөнгөн тэмдэгт хэвлүүлэх хуулийг Конгрессоор батлуулаад, уг мөнгөө цэргүүдэд өг. Тэгээд дайнд ял” гэжээ.
Америкийн иргэд уг мөнгийг хүлээн зөвшөөрөх болов уу гэж Линкольныг асуухад хурандаа Дик Тэйлор: “Хэрвээ бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн мөнгөн тэмдэгт болгох юм бол хэн ч байсан гэсэн өөр сонголтгүй болно. Ямар ч мөнгөний адилаар засгийн газарын баталгаатай байх болно, хуулийн дагуу энэ эрхийг Конгресс өгөх ёстой” гэж хариулсан байна.
Линкольн уг саналыг зөвшөөрч 450 сая доллар хэвлэсэн бөгөөд бусад мөнгөн тэмдэгтээс ялгаатай болгохын тулд ногоон будаг ашиглажээ. “Засгийн газар мөнгө хэвлэж гүйлгээнд оруулан засгийн газарын хэрэгцээг хангаж, иргэдийн мөнгөний худалдан авах чадварыг хамгаалах хэрэгтэй... Мөнгийг бүтээж хэвлэх эрхтэй байх нь засгийн газарын цорын ганц давуу тал биш, харин засгийн газарын хамгийн агуу бүтээлч боломж юм. Татвар төлөгчид маш их хэмжээний өр, шимтгэл, гүйлгээнээс чөлөөлөгдөх болно. Аж үйлдвэрүүдийг санхүүжүүлэх, засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг хангах, эрдэнэсийн санг удирдан зохион байгуулахад энгийн удирдах албыг ашиглаж болох билээ. Өөрсдийн засгийн газар лугаа эрсдэлгүй мөнгийг иргэд эзэмших болно. Мөнгө хүн төрөлхтөний эзэн нь биш харин үйлчлэгч нь байна. Ардчилалын байр суурь мөнгөнөөс илүү хүчтэй болно.”
Энэ арга хэмжээ нь маш амжиллтай болсон бөгөөд Линкольн уг яаралтай арга хэмжээг байнгын бодлого болгохоор шийджээ. Мөнгө хүүлэгчидээс бусад хүмүүст энэ бодлого ашигтай байлаа. Харин мөнгө хүүлэгчид өөрсдөд нь аюул нүүрлэж буйг олж харжээ. Тэд цаг алдалгүйгээр өөрсдийн үзэл бодлоо London Times дээр илэрхийлэв. Уг нийтлэл дээр санхүүгийн шинэ бодлогыг бүх л талаас нь шүүмжилсэн байв. Бүх сайн талыг нь дарахыг оролджээ. “Хэрвээ энэ Хойд Америкаас гаралтай аюултай бодлого амьдралд биеллээ олох юм бол засгийн газар ямар ч зардалгүйгээр өөрийн мөнгөө бүтээх болно. Энэ мөнгөөр өрөө төлж өргүй үлдэх болно. Арилжаанд хэрэгтэй бүх мөнгөө бий болгоно. Энэ нь урьд хожид байгаагүйгээр амжилт олно. Бүх ухаантнууд, дэлхийн орнуудын хөрөнгө Хойд Америк руу явна. Тэр улсыг устгах хэрэгтэй, эс бөгөөс дэлхий дээрх бүх хаант засаг сүйрэх болно.” Hazard Circular – London Times 1865
Эндээс харахад уг бодлогыг хэрэгжүүлсэнээр ийм бодлого хэрэгжүүлдэггүй улс гүрнүүдэд аюултай болж иржээ. 1863 онд ахиад жоохон мөнгөтэй бол Линкольн дайнд ялахад ойрхон байлаа. Түүнийг ийм эгзэгтэй үед байгааг мэдсэн мөнгө хүүлэгчид конгрессоор Үндэсний бакны хууль батлуулахаар зүтгүүлж батлуулж чаджээ. Энэ үеэс эхлэн АНУ-ын бүх мөнгөний эх үүсвэр банкируудаас хараат болов. Засгийн газар бонд гаргаж өр тавих бөгөөд үүний оронд банкууд мөнгө хэвлэж өгөх болжээ. Greenback (ногоон) 1994 он хүртэл гүйлгээнд байжээ. “Дайны дараах жилүүдэд Холбооны засгийн газар асар их мөнгөний илүүдэлтэй байв. Засгийн газар өрөө төлж үнэт цааснуудаа хаах боломжгүй байлаа. Өрөө төлөх юм бол бонд үгүй болно. Бонд үгүй бол үндэсний банкны мөнгөн тэмдэгтийг баталгаажуулах зүйлгүй болно. Өрөө төлөх юм бол мөнгөний эх үүсвэрийг устгана гэсэн үг.” John Kenneth Galbrath
1864 оноос хойш Америкийн эдийн засаг засгийн газрын өр дээр суурилж, энэ систем хэвээрээ үлдсэн юм. Банкны системыг шинэчлэхгүйгээр өрийг барагдуулах боломжгүй билээ. Тэр жил Линкольн-д гэнэтийн зүйл тохиолдсон юм. Оросын эзэн хаан 2-р Александр мөнгө хүүлэгчдийн луйврын сүлжээг ойлгодог байв. Эзэн хаан Орос улсад төв банк байгуулахаас татгалзжээ. Хэрвээ Линкольн мөнгө хүүлэгчдийн хүч чадлыг торгоож дайнд ялах юм бол тэд төлөвлөсөн ёсоороо Америкыг хувааж Британи, Франц-д эргүүлэн өгч чадахгүй юм. Хэрвээ Америкыг буцаан өгөхөөр болвол өрөө төлөхийн тулд Орос руу дайрна гэдэгийг Александр мэдэж байв. Тиймээс Александр Франц ба Британи Өмнө зүгийнхэнд туслах аваас дайн зарлана гэдэгээ мэдэгдэв. Британи Франц 2 түр зуур хүлээсэн бөгөөд тэднийг хүлээх зуур Линкольн иргэний дайнд ялжээ. Ирэх жил нь сонгууль болох гэж байсан тул дайны үед аргагүйн эрхэнд хүлээн зөвшөөрсөн Үндэсний банкны хуулийг буцаахаар Линкольн бэлтгэж байв. Түүний төв банкны санхүүгийн ноёрхолын эсрэг тэмцэл, алтны стандартыг буцаан авчирахаар санал болгож байсан нь түүхэнд тод тэмдэглэгдэн үлджээ. Дахин сонгогдохоосоо 41 хоногийн өмнө алагдаагүй байсан бол Линкольн үндэсний банкны монополыг алах байсан нь гарцаагүй билээ. Мөнгө хүүлэгчид алтны стандартыг дэмжиж байв. Учир нь алт хомс тэгээд монополи тогтооход амар байлаа. Алтны арилжаачин бүр энэ мөчийг илүү их ашиг олох боломж хэмээн хүлээж байв. Цэвэр мөнгө зах зээлийг илүү тэлэх байсан болохоор бүгд дэмжжээ.
1. Lincoln by Emil Ludwig 1930, containing letter from Lincoln, also reprinted in Glory to God and the sucker Democracy a Manuscript Collection of the Letters of Charles H.Lanphier compiled by Charles C.Patton.
2. Abraham Lincoln. Senate document 23, Page 91. 1865.