Хагас саваанууд (1100-1854 он)
Анхлан Генри хаан өнгөлсөн модон саваануудыг үзүүр дээр нь ухаж зураас гаргаад дундуур нь хувааж мөнгө тэмдэгт гэдгийг нь баталгаажуулж байжээ. Хаан модны хагасыг хуулбарлахын эсрэг үлдээж нөгөө хагасыг нь зах зээлд эргэлдүүлж байлаа. Генри хаан хагас савааг л татвар авахад ашиглаж байсан бөгөөд, үүнээс үүдэн эрэлт ихэсч нэмж үйлдвэрлэн, хүмүүсийн саваанд итгэх итгэл баттай болжээ. Тэр юуг ч ашиглаж болох байлаа. Хаан савааг мөнгө гэж үзэж байсан болохоор хүмүүсийн хувьд саваа үнэ цэнэтэй байсан юм. Мөнгөний үнэ цэнэ хүмүүсийн итгэл дээр тогтож байдаг, харин итгэл алдрах үед өнөөгийн мөнгө ч зөвхөн цаас юм.
Хагас савааны систем 726 жил үргэлжилжээ. Энэ нь сүүлийн үеийн түүхэн дэх хамгийн амжилттай мөнгөний хэлбэр байсан ба Британы эзэнт гүрэн үнэндээ хагас савааны систем доор бүрэлдэн бий болжээ. Харин яагаад бидний дийлэнх нь энэ системийн талаар мэддэггүй билээ?
Түүхэнд тэмдэглэгдсэнээр бол 1694 онд Английн Банк хагас савааны системийн эсрэг дайралт хийж түүнийг үндсээр нь устгахаар шийджээ. Ийм л учираас бид системийн талаар мэддэггүй байж. Мөнгө хүүлэгчид энэ систем тэдний хяналтаас гадуур байгааг ойлгожээ. Анхнаасаа ч Генри хааны санаачлага тийм зорилготой байжээ.
Зах зээлд хүчтэй өрсөлдөгч байсан энэ мөнгөний талаар цаашид эргэн дурсахгүйгээр, ер нь огт байгаагүй мэтээр он жилүүд өнгөрсөн байна. Английн банкны анхны хувьцаа эзэмшигчид өөрсдийн хагас саваануудаа аваад системийг эцсийн замд нь үдсэн юм. Та зөв сонслоо, тэд хувьцаа худалдаж авсан. Хөрөнгө оруулагчид хувьцаа худалдан авах замаар хувьчилж болохоор Английн банкыг зохион байгуулжээ. Хувьцаа эзэмшигчид байнга ногдол ашиг авдаг байна.
Эдгээр хөрөнгө оруулагчдын нэрийг нууцалсан бөгөөд, 1250000 фунтын хөрөнгө оруулалт хийх ёстой байсан боловч 1694 он гэхэд зөвхөн 750000 фунт төлсөн байв. Удалгүй банк нөөцөнд байгаагаасаа илүү ихийг зээлдүүлж хүү цуглуулах болжээ. Ямар ч бэлтгэлгүйгээр ийм зүйлийг хүмүүст тулгахад хэцүү. Мөнгө хүүлэгчид хувийн ашигийн төлөө үйл ажиллагаагаа хүлээн зөвшөөрүүлэхийн тулд тодорхой орчинг бүрдүүлэх хэрэгтэй байлаа.
Тэд ингэж хийжээ.
1500 оны үед 8-р Генри хаан Usury Laws-д амарч байх үед мөнгөн хүүлэгчид өөрсдийн алт, мөнгөн зоосыг зах зээлд асар ихээр нийлүүлж минутын дотор л улам баяжиж байлаа. 1642 оны Английн хувьсгалыг мөнгө хүүлэгчид санхүүжүүлэн хувьсгалыг Оливер Кромвелл толгойлсон бөгөөд парламентыг тарааж, Чарльз Хааныг алах оролдлого нь амжиллтай болсон юм. Үүний дараагаар 50 жил үргэлжилсэн уршигт дайн болжээ. Байлдаж буй хүмүүст асар их хохиролтой, харин тэднийг санхүүжүүлж байгаа хүмүүст асар их ашигтай байлаа.
50 жилийн дайн Англи улсыг эдийн засгийн хувьд бүрэн сөхрүүлэв. Засгийн эрх баригчид хэнээс тусламж хүссэн гээч? Засгийн газарын зөвшөөрч баталсан, хуулийн дагуу хувийн ашигийн төлөө мөнгийг оргүй хоосоноос дураараа хуурамчаар хэвлэдэг хувийн банкнаас тусламж хүссэн байна. Ингэж улс төрчид хүссэн хэмжээний мөнгөө зээлэх эх үүсвэртэй болсон бөгөөд, үүнээс үүдэлтэй өрийг ард иргэдээс авах татвараар төлдөг тогтолцоо үүсчээ.
Хэн нэг нь энэ тогтолцооны мөн чанарыг ойлгоод хэнд ч өр төлдөггүй өөрийн мөнгө үүсгэсэн байх гэж та бодсон байх. Харин ч эсрэгээрээ Английн Банк нь сонгодог жишээ болсон бөгөөд одоо бараг улс бүр төв банктай болжээ. Эдгээр төв банкууд нь улс гүрнүүдийн эдийн засгийг атгадаг бөгөөд тухайн улсын жинхэнэ удирдагч нь юм. Энэ нь арслан зааны хэмжээний том луйврын сүлжээ бөгөөд нууцлагдмал татвар нь хувийн эрх ашигийн үүднээс цуглардаг юм.
Засгийн газар татвараар олж чадахааргүй мөнгө босгохын тулд банкинд бонд зарна. Бондыг нүд ирмэхийн зуур хэвлэсэн мөнгөөр худалдан авдаг. Засгийн газар авсан мөнгөнийхөө хүүг төлөхийн тулд улам их мөнгө зээлж авдаг. Өр хэзээ нэгэн цагт төлөгдөх боломжгүй, харин ч улам өссөөр л байдаг. Хэрвээ засгийн газар өрөө төлөх арга оллоо гэхэд мөнгөн тэмдэгтээ баталгаажуулах бондгүй болох бөгөөд үүний тулд мөнгөн тэмдэгтийг алах хэрэгтэй болно.
Ийм маягаар Английн банк Британыг мөнгөөр булж эхлэв. Ямар ч хяналт шалгалтгүйгээр мөнгө хэвлэж тарааснаас болж эд барааны ханш хоёр дахин өсчээ. Нэг компани бүүр Египетчүүд Мозесыг хөөж байхдаа улаан тэнгист живүүлсэн алтыг олохын тулд тэнгисыг хатаах хэрэгтэй гэж саналт тавьж байв.
1698 он гэхэд улсын өр 1250000 фунтээс 16000000 фунт хүртэл өсч, үүнийг дагаад татварыг нэмж байлаа. Итгэхэд хэцүү ч эдийн засгийн шилжилтийн үед эд баялаг устдаг биш харин дамждаг юм. Мөнгө хүрэлцэхгүй үед хэн хамгийн их хождог вэ? Та таасан байх. Хүн болгоны хүсдэг зүйлийг хянадаг хүмүүс буюу мөнгө хүүлэгчид юм. Дийлэнх хүмүүс эдийн засгийн үеэр зовж зүдэрдэг бол цөөнх хэсэг нь үргэлжлүүлэн баяжсаар байдаг гэдэгт баттай итгэж болно.
Өнөөдөр ч гэсэн Английн банк ханшийн өөрчлөлт, эдийн засгийн хямралыг гааруулахгүй байхаар хичээн ажиллаж байна гэж мэдэгддэг ч банк үүссэнээс хойш Британы фунт тогтвортой байсан үе маш ховор билээ. Харин нэг зүйл л тогтвортой байлаа. Энэ бол тасралтгүй үргэлжлэх Ротшилдсын гэр бүлийн амжилт.