за, энэ хэсэгт ойр зуурын юм хийгээдхэе.
Борис-оос эхэлье. Сайгаг хөөрхөн тоногложээ. Харахад, энгэртээ зүүгээд зураг авахуулахад, энэ тэр бол сүрлэг л харагдаж байна. Афганд байгаа Blackwater-ийн дайчин шиг л.
Харин одоо газар дээр бууж нүдээ нээж үзье. Амьд биетийг хөнөөх чадвартай халуун зэвсэг худалдаж авахын гол зорилго юу байдаг билээ? Монголын нөхцөлд бол ан хийх, өөрийгөө зугаацуулах маягаар бай буудах гэх мэт л байна. Арай ч зөвхөн хүнд үзүүлээд л, со со хувцастай зураг авхуулах биш байх. Тэгвэл Сайга өөрөө их хүнд буу, дээр нь элдэвийн юмс нэмэхээр бүр л хүнд болж байгаа. Ангийн бууны шаардлагад нэг чухал зүйл байдаг нь
аль болох хөнгөн байх ёстой гэдэг. Оросын ан агнуурын сайтууд дээр ангийн бууг хэрхэн зөв сонгох тухай зөвлөгөөнд
тухайн ангийн бууг босоо байрлалаас буудах гэж байгаа мэтээр барьж шагайж үзэх хэрэгтэй гэж байдаг. хэдэн минут ч гэдэг билээ хугацааг нь сайн санахгүй байна. 1 минут л байхад бараг болох байх. Энэ хугацаанд гар ядарч буу чичирэх ёсгүй. Ингэвэл өөрийн бие бялдарт тохирсон гэж үзнэ.
Манайхан буу сонгохдоо энийг харин ч нэг ойшоодоггүй юм даа. мөнгө мөнгөндөө тохирсноор нь шууд авдаг.
Ан хийхэд, тусгай зориулалтын талбайд бай буудах гэж байгаа юм шиг цэлийсэн газарт тухалж хэвтээд буудаад байх боломж тэр бүр байдаггүй. Ихэвчлэн гар дээрээс буудагддаг. Тэгэхээр буу хүндрэх тусмаа онч муу.
(огт онохгүй гэж хэлээгүй шүү.) Нөгөө талаас буугаа үүрээд уул хад өгсөж уруудах, гол ус гэх мэт бартаатай газруудаар явган алхах тохиолдол маш их. Яахав залхуураад машинаас буухгүй яваад байдаг хүмүүс байдаг л даа. Гэхдээ тийм хүмүүсийн kill rate их доогуур үзүүлэлттэй. Тэгэхээр хүнд буу үүрээд хэдэн км алхах бол
Харин би Сайга хэрэглэж байхдаа дуран зоож үзсэн. Үр дүн нь задгай хараагаар буудахаас муу байсан. Учир нь Сайга-гаар ихэвчлэн хурдлан гүйж байгаа амьтан (хөдөлгөөнтэй бай) буудаг болохоор дурангаар хараалаад онох магадлал багасдаг. Миний хувьд Сайгаг тоноглосон ганц юм нь овоог сууриар нь тасдаж хаяад оронд нь Тигрийн битүү хүрээтэй овоо гагнасан. Яагаад гэхээр сандарсан үед, гэгээ багатай бүрэнхий үед буудахад, овооны оронд хүрээний сэртгэр үзүүрээр хараалаад буудчихаад байдаг байсан. хэд хэдэн удаа тэгж тэнэг далий буудсаан буудсан.

Сайганы овоо үзээгүй хүмүүс зургийг нь гүүглдчээрэй.
Одоо Cross-т
Энд бичсэн зүйлүүдээс Сайга бол ан авд яг тохирсон буу биш гэдгийг нь ойлгож байгаа биз ээ. Яг тохирсон буунууд ихэнхдээ bolt action буюу замаг татдаг буунууд байдаг. Энэ төрлийн буунууд гал алдах магадлал бага, хөнгөн, ижил сумаар бууддаг автомат буунаас онч илүү. Эдгээрээ дэлгэрүүлье.
semi auto буугаар буудлага үйлдэгдсний дараа буу дахин буудахад бэлэн байдаг. Ан хөөж улайрсан үед,
(ер нь л ухаан алдсан байдаг даа) эсвэл агначаад баярласан үед санаандгүй буу алдах магадлал маш өндөр. Харин bolt action бол өөрөө л замгаа нээж дахин сум түлхэхгүй бол аюул харьцангуй тайван.
(Энд буудлага үйлдэгдэхээс өмнөх бэлэн байдлын тухай яригдаагүй шүү. Энэ үед аль ч бууны гол төмөрт сум байх учир аюултай.)
Нөгөө талаас, ан ойрхон, гэтэж дөхөж байгаад буудах тохиолдолд bolt action-ы гол төмөрт сумаа хийгээд гохоо дарж байгаад замгаа хаачихдаг. энэ үед гал алдах аюулгүй болдог. яг буудах зайндаа ирээд замгаа сөхөөд буцааж дарахад буу харьцангуй чимээ багатай цэнэглэгддэг. энд бууны гал хамгаалагч түгжээгээр түгжих тохиолдол ч хамаарна.
Харин Сайгад ингэх боломж байхгүй. Гэтэж эхлэхдээ гол төмөртөө сум хийчихвэл мөлхөж байх гэх мэтэд мод бутанд гогдож гал алдах магадлалтай. Үүнээс хамгаалж түгжээгээр түгжвэл гэнэт буудах үед түгжээг мултлах нь bolt action-тай харьцуулахад түвэгтэй. гэтэж байтал цаад амьтан гэнэт чимээ авч босоод зугтах нь их байдаг. Харин энэнээс сэргийлж гол төмөртөө сум хийлгүй буудах зайндаа цэнэглэвэл хичнээн их дуу чимээтэйг мэдэж байгаа биз дээ. Монголчуудын хувьд үргээлгийн сууринд суух, машинаар хөөх үедээ Сайгаг хэрэглэх нь их. Энэ талаас нь бол Сайга бол анд сайн гэж дүгнэх гээд байдаг. Энийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ энд анчны чадвараас илүү сумны олноор давамгайлдаг учраас ёс суртахууны хувьд ой гутмаар л даа.
Онч илүү гэдгийн тухайд, бууны овоо хараа гол төмөрийн голч 2 ойртох тусмаа тусгал сайжирна. учир нь, шагайлт сумны нисэлт хоёр ашигтай тусгалын зайндаа ерөнхийдөө паралелль шахуу байдаг. гэхдээ энд хялбар ойлгуулахын тулд ойрын зайнд хараалснаас дээгүүр гарч, холдоо хараалснаас дор унана гэдгийг ойролцоогоор барагцаалж хэлж байгаа юм шүү. тиймээс шагайж байгаа цэг, сумны нисэлтийг огтлолцолыг байндаа онох гэж хэлдэг. өөрөөр хэлбэл, шагайлт, сумны нисэлт хоёр хоорондоо дөхүү бол тэр бууг цэцэн гэж үзнэ.
Тэгвэл Сайганы овоо хараа нь газын яндангийн хийцээс шалтгаалж гол төмрийнхөө голчоос харьцангуй өндөрт суурилагдсан. тиймээс шагайлт, сумны нисэлтийн зөрөө нь bolt action төрлийн буунаас илүү байна. тэгэхээр Сайга нь буудагчаас илүү их ур чадвар шаардана. товчхондоо, энэ буугаар баргийн хүн мэргэн буудаад байхгүй. Гэтэл ийм буу худалдаж авдаг, анд хэрэглэдэг жирийн стандарт хүн бүр тийм лаг билүү.
тийм болохоор л Сайга хэрэглэдэг хүмүүс ихэнхдээ машинаар хөөж ойртох юмуу, эсвэл үргээлгийн хүмүүсээр хөөлгөж ойртуулж байгаад сумыг гамгүй цацаж байж ангаа авладаг. Төсөөлөхөөр арчаагүй санагдаж байгаа биз?

кккккккккккккк
Arni-д,
мэдээд ч байх шиг, бүлтрээд ч байх шиг. Уг нь юм хум уншдаг, мэдэх гэж хичээдэг, бусдад тайлбарлах гэж мэрийдэг сайн залуу байна.
Харин бичээд байгаа юмс чинь хүнд хэрэг болохоосоо толгой эргүүлсэн нь их байна. Буудах гээд сууж байгаа хүнд тэр хурдатгал энэ тэр чинь ТҮЙ ч хамаагүй. анчин ч бай, снайпер ч бай адилхан.
Тигр, СВУ, bolt action-уудаараа ядаж хэд хэд буудаад үз. Ер нь уншсан, сонссон юмаа амьдрал дээр яг ямар байдгийг эхлээд үзээрэй. Тэгээд
энэ нээрээ ингэдэг юм билээ, тэгдэг юм байна гэх мэтээр бусдадаа таниулаарай.
Би өөрийгөө бууны талаар бараг гадарлах байх гэж бодоод хөөрч байсаан байсан. Тэгсэн зарим юмны учрыг нэлээн хэд буудаж байж ойлгож байсан тохиолдол бий. Тэгэхээр өөрөө эхлээд юмаа ойлгочуул дээр юм билээ.
Жишээлэхэд, Тигрийн газын яндан дээрх нүхийг тайлбарласан чинь ёстой ойлгомжгүй байна. Миний уншиж байсан юман дээр өвөл зуны улиралд тохируулж хэрэглэдэг, 2 сэртгэр амсарт нь хонгиог бөгсөөр нь хийгээд эргүүлнэ гэх зэргээр баахан л тайлбарласан байсан санагдаж байна.
Чиний тайлбарыг уншсны дараа тэрийгээ хайгаад олсонгүй. Ер нь бол тэр тохиргоо жирийн хэрэглээнд бол ямар ч ач холбогдолгүй юм билээ. Тийм болохоор тэрийг ашиглаж байсангүй.
Чиний бичснээр сумны нэвтлэх чадлыг тохируулах (нэмэх буюу хасах) ямар шаардлагатайг огт ойлгосонгүй. Сум аль болох хүчтэй очиж байгаа онож л байвал дээр санагдах юм.
За тэгээд яах ёстойг Carrot хэлсэн байна доо.
Галт зэвсгийн тухай хуулийн төсөл дээр бол одоо 10 хүртэл сумны дайз гээд зөвшөөрсөн байна лээ. Урьдны төсөл нь сумны тоог цөөн тавьсан (2-3) нь дайз тайрахтай огт хамаагүй, хагас автомат буу хэрэглэмээр байгаа бол цэвэр ангийн зориулалттай
Merkel SR1, Sauer S303, Winchester SRX гэх мэт буунууд хэрэглэ.
Сайга, Тигр, СКС, Вепрь гэх мэт байлдааны загвараасаа бараг өөрчлөгдөөгүй, байлдааны сумаар буудах боломжтой бууг хэрэглэж болохгүй гэсэн агуулга байсан. Тэр тусмаа Сайга, Веприйн дайзийг хэд ч болгон тайрах байлаа гээд хүмүүс 30 сумны байлдааны дайз хэрэглэсээр л байх болно. Одоо ч хэрэглэдэг. Цаашаа тайлбарлах гэхээр наян юм болох нь. Больчий
Оюунсанаа-д
Дээр бичсэн зүйлсээс хэрэгтэй зүйлээ бараг ойлгож байгаа биз дээ. дурьдагдаагүй зүйлсээс хэлэхэд, 2 жилд 10,000 буудаж дуусгадаг гэдэг итгэхгүй байна. Ямар Ирак, Афганд байгаа биш дээ. Харин үнэхээр 2-хон жилд ингэж их буудвал Сайга байтугай тасгийн пулемёт РПК ч дуусна. Сайганы буудлагын нөөцийг уг нь бууных нь паспорт дээр бичээтэй байдаг. нэлээн хэдэн жилийн өмнө хэрэглэж байсан, ойшоож үздэггүй байсан зэргээс болоод хэд гэдгийг нь мартчиж. 4000-аас их байхаа. энгийн хэрэглээнд бол нэг дор олон буудалгүй, буугаа цэвэрлэж арчлаад байхад олон жил баринаа. энд 40,000 буудах боломжтой гэж бичсэн байна.
http://talks.guns.ru/forummessage/2/622117.html
Харин газын нүх бөглөх энэ тэр со со мөрөөдөл, төлөвлөгөө шал дэмий. эдээрээ оролдвол эвдэхийн тэмдэг ч гэдэг. Ингэж хийснээр давуу тал юу ч нэмэгдэхгүй. Сайганы онох чадварын талаар бичсэн байгаа. Ер нь ан хийхэд хамгийн тохиромжтой зай 300 орчим метр байдаг. энэ зайнаас хол бол амьтны дүрс жижигрээд амин газраар нь онож нам үхүүлэх магадлал буурдаг. Амьтан шархдуулж зовооно л гэсэн үг. гэтэл АК сум 1 км зайд хүртэл хангалттай хэмжээний алах чадвараа хадгалж ниснэ. тэгэхээр тэр нүхийг бөглөж 5-10 метрээр ч болов илүү нисгэх гэдэг зорилго чинь үр дүнгүй шал дэмий санаа гэдэг нь ойлгогдож байгаа байхаа.