#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.15.26 5:09 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 34 постууд ]  Хуудас руу явах 1 2 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 4-р сар.09.10 9:02 pm 
Оффлайн
Гишvvн

Нэгдсэн: 3-р сар.19.03 6:18 pm
Бичлэгүүд: 1520
За ийн нэгэн сэдэв нээлээ. Та өөрийнxөө ярилцлаганд орж байсан туршлага, мэдлэгээ xувуулцаарай.
Энэ xэсэгт
- Ажилд орсон xүмүүс анx ажилд ороxдоо ямарxуу ярилцлага өгч байсан
- Ажилд ававч xүн ярилцлаганд орж байгаа xүний гаднаx төрx байдлаас юуг илүүд ажигладаг
- Ажилд ававч xүн ярилцлаганд орж байгаа xүнээс юуг илүү xүсдэг
- IQ мэдлэг асуудаг эсэx? тийм бол жишээ.
- Ярилцлаганд ямар ямар асуулт мэргэжилийн үүднээс асуудаг
- Ярилцлаганд ямар ямар асуулт мэргэжилийн бус үүднээс асуудаг
- Цалин мөнгө туxай зөвшилцөx/амлаx/асууx эсэx
- Ар гэрийн амьдрал (background), танил талыг сонирxоx


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.10.10 10:26 pm 
Оффлайн
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.10 5:00 pm
Бичлэгүүд: 30
Байгууллагуудын хүний нөөцийн менежерүүд нь ажилд орох өргөдөл өгсөн хүмүүсийн анкетуудыг тэр бүр хардаггүй. Хамгийн эхэлж хардаг зүйл гэвэл таны цээж зураг, тиймээс ямар цээж зураг наагаад өгөх вэ гэдэг их чухал, цээж зурагны дараагаар таны товч танилцуулгыг гүйлгэж харна даа, гайгүй сургуулийг гайгүй төгссөн, ажлын туршлага... гээд халти халти хараад өнгөрөндөө. таны анкет таалагдаад ярилцлагын шатанд тэнцлээ гэж бодъе,
ярилцлага авч бүй хүн: -Бид таны анкеттай танилцлаа, та өөрийнхөө талаар нэмэлт мэдээлэл бидэнд өгөөч
Та дотроо: "уул нь анкетандаа байдаг бүх л мэдэллээ бичсэн юмсан, өөр юу хэлэх билээ гэж бодон" So сандарч түгдрэлгүй өөрийнхөө талаар ахиал товч бөгөөд тодорхой ярих хэрэгтэй.
Цалин мөнгөний талаар шууд яриад хэрэггүй байх гэж бодож байна, аятайхан тойруулаад хэлэх.
мөн мэдээж таныг хэрхэн биеэ авч явж байгааг, цэвэр цэмцгэр байдал, тод ойлгомжтой яриа зэргийг харна.
аль байгууллагад ямар мэргэжлээр орох гэж байгаагаас хамааран янз бүрийн асуулт, шалгалтууд авдаг.

P.S: ажилд орох талаар жаахан ч гэсэн мэдээлэл өгөхийг хүсэв :-)

_________________
Sun is shining everyday..


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.02.10 5:12 pm 
Оффлайн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн

Нэгдсэн: 4-р сар.23.10 1:55 pm
Бичлэгүүд: 59
tegdeg bh oo


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.30.10 1:08 pm 
Оффлайн
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.22.10 4:03 pm
Бичлэгүүд: 37
Ишлэл:
За ийн нэгэн сэдэв нээлээ. Та өөрийнxөө ярилцлаганд орж байсан туршлага, мэдлэгээ xувуулцаарай.
Энэ xэсэгт
- Ажилд орсон xүмүүс анx ажилд ороxдоо ямарxуу ярилцлага өгч байсан
- Ажилд ававч xүн ярилцлаганд орж байгаа xүний гаднаx төрx байдлаас юуг илүүд ажигладаг
- Ажилд ававч xүн ярилцлаганд орж байгаа xүнээс юуг илүү xүсдэг
- IQ мэдлэг асуудаг эсэx? тийм бол жишээ.
- Ярилцлаганд ямар ямар асуулт мэргэжилийн үүднээс асуудаг
- Ярилцлаганд ямар ямар асуулт мэргэжилийн бус үүднээс асуудаг
- Цалин мөнгө туxай зөвшилцөx/амлаx/асууx эсэx
- Ар гэрийн амьдрал (background), танил талыг сонирxоx
бизнесийн байгууллага-т ороё гэж бодож байгаа бол: Зорилго зорилтыг чинь асуувал мэргэжилээ дээшлүүлэх гэж битгий хэлээрэй. тэгвэл шууд л дуусч байгаа нь тэрдээ. ашгшийн төлөөх байгууллагад юмаа хийж чаддаг хүн л хэрэгтэй. бакалавр байна уу магистр байна уу ерөөсөө хамаагүй байдийн байна лээ.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.30.10 1:17 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
Бичлэгүүд: 3422
Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Ярилцлага хийхэд хамгийн гол нь өгсөн тестийн чинь оноо маш чухал. авсан онооноос нь хамаараад тэр хүний цаашид компанид ямар түвшинд хүрч ажиллах боломжтой гэдгийг урьдчилсан байдлаар гаргачихдаг гэж байгаа. Үүнийг хүний нөөцийн мэргэжилтэй хүмүүс илүү сайн хэлэх байх.

Дараа нь чамайг ямар ажилд оруулахаар дуудаж байгаа нь чухал. Удирдах албан тушаалд орох гэж байгаа ч оноо нь тэр түвшинд хүрэхгүй бол ярилцлага бол зөвхөн баталгаа хэлбэрээр эхлэнэ. Үнэрээр тийм чадвартай юу гээд л. Харин тухай ажлын байр дээр тэнцэх хангалттай оноотой бол чиний ур чадвар, цаашдын зорилго, мэргэшил зэрэгт илүү төвлөрч ярилцах болно.

Хамгийн гол нь ярилцлага хийж байгаа хүн нь ямар асуулт асуух, ямар хэлбэрээр асуух нь тухайн хүнээс хамаарах учраас ярьж байгаа хүнтэйгээ ойлголцоор үг, яриа хийх хэрэгтэй.

За тэгээд хүний нөөцийн эрхэм шалгагчид орж ирээд үнэтэй зөвөлгөө өгөх байх гэж бодож байна.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.19.10 8:38 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.12.06 5:38 pm
Бичлэгүүд: 1254
Байршил: Ай, мэс шиг хүйтэн Ариун үнэн шиг хүйтэн...
Анкет ч юм уу бөгөлснийхөө дараа, байгууллагын үахирал, дарга мэтийн хүмүүстэй биеэр уулздаг. ерөнхийдөө иймэрхүү асуулт асуудгийн...

-Ажлын дадлага туршлага. Ер нь юу хийж байсан хүн юм, манай байгууллагад үнэхээр хэрэгтэй хүн мөн үү гэдгийг шалгах зорилгоор...
-Цаашдын зорилго асууна. Энэ нь тогтвор суурьшилтай ажиллах эсэхийг шалгаж байгаа юм.
-Мөн тухайн хүний хүсэл сонирхол болон хувийн чанартай мэдээллүүд байна. хамтран ажиллахад тохирох уу, үгүй юу гэдгийн мэдэх л гэж тэр дээ. Өөрөөр хэлбэл энэ хүний үзэл бодол манай байгууллагад хэр ашигтай вэ, цаашилбал үзэл бодолдоо хэр бат зогсож чаддагийг нь тандах маягийн...

үндсэндээ ийм л хэдхэн асуулт байга даа. Хамгийн гол нь Чи ажилд орохыг хүсч байвал өөрийнхөө тухай, бас зорилгынхоо тухай тодорхой ярих хэрэгтэй...

Би энэ ажлыг авбал ингэж ажиллана гэхийн оронд Би ийм зорилготой. Тэр зорилгодоо хүрэхэд энэ ажил тохирно гэж яривал зүгээр...

_________________
Өвдөлтөнд минь бүү шуна !!!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.19.10 10:17 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.06 7:20 pm
Бичлэгүүд: 740
Байршил: A leader has been defined as one who knows the way, goes the way, and shows the way.
:wd: shan sedev bn

_________________
wandelaaar


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.22.10 1:11 pm 
Оффлайн
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.20.10 1:02 pm
Бичлэгүүд: 338
Байршил: Уяхан замбуу тивийн наран дор
ooh tegeed bi ene ajildaa orohdoo ugch bsn interview gej neg elgiin yum boljiisandag..3 ah uuduus haraad suutsan tegeel baahan bi bish ter3 yarij ineej huhrulduj bgaal duussimdag..odoo bodohnee..manai heltest eroso zaluuhan emegtei bhku bsn bolhoor l namaig avsan baijdee haha..

_________________
Do you speak PRADA?


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.22.10 2:07 pm 
Оффлайн
Секси Гишvvн
Секси Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.31.04 3:53 pm
Бичлэгүүд: 356
Байршил: энд ч тэнд ч
хэлтэсийнхээ мисс нь юм бн шт нтр


Дээд талд
 Постын сэдэв: Re: Look Fabulous With Barbour Jacket
БичлэгБичигдсэн: 10-р сар.21.10 8:52 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.21.09 1:02 pm
Бичлэгүүд: 2908
Байршил: Энд
Би ч 2 л удаа ажлын ярилцлагад орж үзсийн байна. Надаас лав хувийн зан чанарын тухай бас оюутан байхдаа хийж байсан ажил диплом судалгаа нтр тэгээд тогтвор суурьшилтай ажиллах талаар асуужийсан. Миний бодлоор лав цалингаа асуусан нь дээр. Би 2ууланд нь л цалингийн хэмжээгээ асууж байсан. Угаасаа цалингаа мэдэхгүй нэг л тэр байгууллага л намайг тоож авч байвал гсн маягтай байж болохгүй шд өөрийнхөө чадварыг үнэлүүлж байж. Тэгээд ер нь чөлөөтэй л ярилцах хэрэгтэй гэж бодож байна нээх айж бэмбэгнээл эсүүл сүрдээл биш. Өөрийнхөө тухай танилцуулаад танай компани бас надад ямар боломж олгож чадах вэ нтр гээл. Жнь би 3н жил ажиллачаад магистр-т сурч мэргэжлээ дээшлүүлнэ гэж бодож байгаа танайх ер нь тийм мэргэжлийн юмуу хэлний ч юмуу сургалтанд сууж байгаа хүнд ямар боломж олгодог вэ? нтр гээл ер нь компанийх нь талаар сонирхох хэрэгтэй байх.

Харин тэр дээрх асуултуудад хүний нөөцийнхөн л сайн хариулах байхдаа.

_________________
:wink:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.30.10 11:12 pm 
Оффлайн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.03.05 5:18 pm
Бичлэгүүд: 241
Байршил: Anfield Road
анкет, өргөдөл нтрээ бол болгочихоод ганц давахгүй байгаа юм маань энэ ярилцлага болж таарлаа шүү :oops: хүмүүс ч хэрэгтэй юм их бичжээ баярлалаа

_________________
#MakeUsDream


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.30.10 4:57 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.05.05 9:05 pm
Бичлэгүүд: 1858
Ишлэл:
ooh tegeed bi ene ajildaa orohdoo ugch bsn interview gej neg elgiin yum boljiisandag..3 ah uuduus haraad suutsan tegeel baahan bi bish ter3 yarij ineej huhrulduj bgaal duussimdag..odoo bodohnee..manai heltest eroso zaluuhan emegtei bhku bsn bolhoor l namaig avsan baijdee haha..
harin minii uuduus 2 emegtei zahiral, 1 emegtei hvnii nuutsiin ajiltan harj suugaal , bi uuduus ni baahan yum yarial tegeel duussan daa ... neg medsen welcome geel gar barij baisan :razz:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.30.10 11:42 pm 
Оффлайн
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.20.10 1:02 pm
Бичлэгүүд: 338
Байршил: Уяхан замбуу тивийн наран дор
Ишлэл:
Ишлэл:
ooh tegeed bi ene ajildaa orohdoo ugch bsn interview gej neg elgiin yum boljiisandag..3 ah uuduus haraad suutsan tegeel baahan bi bish ter3 yarij ineej huhrulduj bgaal duussimdag..odoo bodohnee..manai heltest eroso zaluuhan emegtei bhku bsn bolhoor l namaig avsan baijdee haha..
harin minii uuduus 2 emegtei zahiral, 1 emegtei hvnii nuutsiin ajiltan harj suugaal , bi uuduus ni baahan yum yarial tegeel duussan daa ... neg medsen welcome geel gar barij baisan :razz:
haha baritsaad bgaarai todko guai :razz:

_________________
Do you speak PRADA?


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.12.11 3:40 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.12.02 12:21 am
Бичлэгүүд: 371
Ажилд ороход надаас асуулт асууж байгаагүй, харин би өөдөөс нь асуулт асууж байсан. Ажлын шалгалтанд ороод тухайн үед байсан долоо, найман хүнээс би тэнцсэн. Тухайн үед намайг ажилд авлаа гэдгийг хэлсэн. Тэгснийхээ дараа асуух тодруулах зүйл байна уу гэж асуусан. Тэгэхээр нь "Би яг одооноос хойш юу хийх ёстой вэ?" гэж асуусан чинь нөгөө дарга маань намайг мэргэжлийн талаар асууж байна гэж бодолгүй "Чи хүний нөөцийн алба руу очоод ажилтны бүртгэлийн дугаар авах хэрэгтэй" гэж хэлж билээ. Тэгэхэд л би өөрийн дарга болох хүнийг манай талын мэргэжлийн хүн биш байна гэж мэдэрсэн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.12.11 7:04 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.22.10 2:54 am
Бичлэгүүд: 14
syhee ahaa goy sedev neejee. heregtei medeelel ogson byh hynd thanks.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.23.11 11:56 am 
Оффлайн
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.08.09 12:36 pm
Бичлэгүүд: 311
Байршил: N-47'54'44" E-106'52'47"
тэмдэглээд авъя хэрэгтэй сэдэв байна.

_________________
*********JUST DO IT**********


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.23.11 12:27 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.06.09 11:45 am
Бичлэгүүд: 5198
Байршил: God did not create man, man created god.
Хувийн байгууллагат бол хүний нөөцтэй уулзсаны дараа ерөнхий захиралтайгаа уулзуулдгийн, хүний нөөц бас яг орох гэж байгаа чиглэлийн чинь нэг хүнтэй ярилцаад тэд нар чинь шийдсэн бол захирлууддаа ийм хүн авч байна гэсэн маягаар танилцуулах л юмдаа. Захиралд бол цаашдаа тогтвортой, эндээ ажиллах сонирхолтой гэдгийг л ойлгуулчих хэрэгтэй, бас захирал гэсэн үүднээс биш, зүгээр нэг ах, эгч хүнтэй ярьж байгаа юм шиг л байвал дээр, тэгэхгүй бол анхнаас нь чамайг хэн бэ гэдгийг өөрийхөөрөө ойлгочихно. Ярилцлага маш чухал шүү дээ, сандраад байх ч юм байхгүй, юм мэддэг бол мэддэгээ харуул, мэдэхгүй бол мэдэх хүсэлтэйгээ ойлгуул! Утгагүй их ярих биш, асуултанд оновчтой зөв хариултыг нь хэлж байхад болно доо...

_________________
[URL=https://matchnow.info]Finest Сasual Dating[/URL]


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.12.11 2:34 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.17.09 10:57 pm
Бичлэгүүд: 2435
Хамгийн гол нь өөрийнхөө мэдлэг туршлагаа ярихын хамт орох гэж бгаа газраа багахан ч гэсэн хавчуулаад магтаад өгөх хэрэгтэй...
Бас ороод хийх юмаа ч юм уу тэр байгууллагыг жоохон судалсанаа нэмж хачирлаад бага сага яричуул илүү өндөр оноо авах магадлалтай... :wd:

Тэр ар тал, ар гэрийг бол өгсөн СиВи, анкет нтрээс чинь харчихна... Тм болхоор нээх ч асуугаад бхгү...
Мэргэжлийн үүднээс дадлага туршлага бас тухайн байгууллагын таны орох гэж бгаа албан тушаалынхаа үүднээс судалсан юм бвал тэр талаар ярих...
Цалин мөнгийг өргөдөл дээрээ тусгачих хэрэгтэй...
Бас тэр байгууллагад хэр нэр хүндтэй очиж бгаагаас шалтгаалж цалингаа ярих хэрэгтэй. / нэр хүндтэй гэдэг нь өмнөх өөрийн дадлага туршлагадаа бардам тухай байгууллаг шууд авах нь тодорхой бол гэсэн үг. /

_________________
not perfect b'cuz I'm unique


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.02.11 11:28 pm 
Оффлайн
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.12.06 3:08 pm
Бичлэгүүд: 1149
Хөдөлмөрийн биржийн зөвлөгөө

http://labornet.mn/index.php?pageID=80&objID=359

Хаан ч орсон хамгийн түрүүн асуух асуулт бол өөрийгөө танилцуулаач. Энэ бол таны хаана сурсан хэдэн жилийн ажилийн туршлагатайг чинь асуусан асуулт биш шүү. Энэ бол танийг өөрийгөө сурталчилаач ээ гэсэн асуулт. Өөрөөр хэлбэл та бусдаас юугаараа давуу талтай бэ гэдэгээ харуулах боломж. Ажилийн анкетэн дээр бичиж чадаагүй зүйлээ хэлэх боломж олгож байгаам шүү. Жишээ нь би 3000 ажилтантай компанид 3 жил менежерээр ажиллаж энэ хугацаандаа ашигийг 15% нэмэгдүүлж чадсан. Эсвэл би саяхан сургуулиа төгссөн багаар болон биеэ дааж ажиллах чадвартай, аливааг маш хурдан сурдаг. г.м


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.09.11 2:39 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.04.11 12:42 am
Бичлэгүүд: 962
Байршил: хүүхдийн 100, цирк, фантамаар нүргэлэх exhaust
ene ih heregtei sedev bna shuu bayarllaa. humuusee bicheed baigaarai

_________________
JZX100 VVTi 1JZ-GTE SWAP (2001)


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.28.13 2:09 am 
Оффлайн
Самбарын Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.30.11 8:52 pm
Бичлэгүүд: 2116
Байршил: Ulaanbaatar
Би 2 газар ярилцлагад орж байсан, тэр үедээ гүүглээс байнга асуугддаг асуулт зэргийг хараад л бэлтгэж байлаа, одоо бодоход алдсан зүйл их байх юм.

Дээр хүмүүсийн дурдсанаар гол нь өөрөө тайван, чөлөөтэй л байх хэрэгтэй. Мөн бэлтгэл хамгийн чухал нь.

_________________
DEFCON: Everybody Dies


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.28.13 6:25 pm 
Оффлайн
FAN OF WADE
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.26.10 7:30 pm
Бичлэгүүд: 3493
Байршил: www.maf.mn
mark

_________________
E5400/G41/4G/GTX440/120G SSD :))


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.29.13 12:06 am 
Оффлайн
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.12.03 3:18 pm
Бичлэгүүд: 550
Байршил: In the end
Би анх ажилд орж байхад надтай манай санхүү, үйл ажиллагаа эрхэлсэн захирал уулзаж ярилцлага авч байсан. Манай мэргэжлийн хүн биш болохоор мэргэжлийн талаар мэдэх юм байхгүй, дипломны дүнгээр л дүгнэсэн. Харин англи хэл, компьютерийн чадварын талаар лавлаад, ар гэрийн талаар асуугаад, тогтвор суурьшилтай ажиллаж чадах эсэх, ачаалал даах чадвартай эсэх талаар лавласан. Одоо бодоод байхнээ суурь хүмүүжлийг харсан юм шиг байгаан, ерөнхийдөө хэр хүн бэ гээд.
Хэдэн жилийн дараанаас манай хүний нөөц надтай шинээр ажилд авах гэж байгаа хүмүүсийг (ихэвчлэн дөнгөж сургууль төгсөж ирсэн хүүхдүүдийг) уулзуулдаг болсон, яг мэргэжлийн талаас нь дүгнэ гээд. Би хувьдаа хамгийн түрүүнд дипломын дүнг нь хараад, хэд гурван мэргэжлийн зүйлс лавладаг. Тэгээд ачаалал даах чадвартай эсэх, өдөрт хэдэн цаг ажиллаж чадах, цалин хөлс хэдийг авмаар байгаа талаар нь лавлаад, өөрийнх нь бодлыг сонсдын. Тэгээл ерөнхийд нь дүгнэнэ дээ.
Шинээр ажилд орох гэж байгаа хүмүүст хэлэхэд худлаа бүлт бүлт үсэрч, нээх их юм мэддэг царайлж болку, бас хэт даруухан царайлж ч болку шүү. Яг байгаагаараа, гол нь өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Тэртэй тэргүй ажилд авах гэж байгаа хүн чинь чамаас өмнө зөндөө олон хүнтэй уулзаад, ерөнхийд нь хүмүүсийг худал үнэн ярьж байгаа эсэхийг мэддэг болчихдог, хүнийг ч сайн таньдаг болчихдог юм.

_________________
PEPPA PIG


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.29.13 12:23 am 
Оффлайн
Самбарын Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.30.11 8:52 pm
Бичлэгүүд: 2116
Байршил: Ulaanbaatar
:bigthumpup: өгмөөр л бичлэг байна.

_________________
DEFCON: Everybody Dies


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.30.13 11:17 pm 
Оффлайн
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Нэгдсэн: 9-р сар.22.13 12:02 am
Бичлэгүүд: 103
Байршил: Ulaanbaatar
Нас: Сэтгэлээрээ ямагт 20-той.
Хүйс: Бөөрөнхий.. дээр нь цоолоод ээмэг зүүцэн.
Нийгмийн гарал: Чингис хааны л нэг удмынх байх ёстой.
Боловсрол: “Сурахад хэзээ ч оройтохгүй” гэдэгтэй саналнийлдэг.
Гэр бүлийн байдал: Хааяа хэрүүлтэй.
Сонирхол: Санасан болгон руугаа сарваганадаг.
Ажлын туршлага: Хийж ч, хийдүүлж ч явлаа.
Хэлний мэдлэг: төв халх энд Арго англиш
Ачаалал даах чадвар: 1 дор 6 гүрүүшигний ард бол гарна.
Нийгмийн хүрээлэл: FB-д 700 найз, twitter-т 3000 дагагчтай.
Авьяас: Арван хурууны чаатчин
Мөрддөг зарчим: Залхуурснаас үхсэн хүн байхгүй.
Бүтээлийн жагсаалт: Сод бүтээл амар төрдөггүй.
Хүсэл тэмүүлэл: Баахан мөнгөтэй болох.
Ирээдүйн төлөвлөгөө: Тэр мөнгөөрөө хөдөө явах.

_________________
WolfGanso Amadeus LacriMozart


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.01.13 4:06 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am
Бичлэгүүд: 8722
Заавал энд тэнд ажилд орж хэн нэгний боол болж хүний ул долоох ямар хэрэгтэй юм бэ? Бусдыг биш өөрийгөө баяжуул залуус аа

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 34 постууд ]  Хуудас руу явах 1 2 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр