#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 7-р сар.01.26 7:36 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 2 постууд ] 
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 9-р сар.01.11 12:05 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Хишиг, хувиа орон сууцны тєлбєрт зарцуулж болно
2011-08-31 16:25:55 , Мэдээний дугаар: #1192114

“Монгол Улсын иргэн хишиг, хувь хvртэх журам”-д Засгийн газрын хуралдаанаар нэмэлт, єєрчлєлт орууллаа.

Ингэснээр “100 мянган орон сууц” хєтєлбєрийн хvрээнд баригдаж байгаа орон сууцнаас сонгосон, орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан, худалдаж авсан иргэн “Хvний хєгжил сан”-гаас орон сууц худалдаж авсны тєлбєр хэлбэрээр хишиг, хувь хvртэх эрхтэй болж байна.
Иргэдийн худалдан авах орон сууцны барилгын ажил 50 хувийн гvйцэтгэлтэй байх ёстой гэж тєсєлд заасныг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн 30 хувь байхаар тогтлоо.

Иргэн хишиг, хувь хvртэх хvсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд гаргах бєгєєд хvсэлтэд овог нэр, регистрийн дугаар, захиалсан болон худалдаж авсан орон сууцны тєрєл, хэмжээ, байршил, орон сууц барихаар захиалга авсан, барьсан байгууллагын нэр, дансны дугаар зэргийг тодорхой бичнэ.

Хэрвээ тухайн иргэний орон сууц худалдаж авсны тєлбєрт гэр бvлийн бусад гишvvн хишиг, хувиа оруулах хvсэлтэй бол тvvний хvсэлтэд 16 нас хvрсэн гишvvн бvр гарын vсгээ зурж баталгаажуулах ёстой. Харин 16 нас хvрээгvй болон Гэр бvлийн тухай хуулийн 63.1.4, 64.1.4, 64.1.5-д заасан хvний хvсэлтийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч гаргах юм.
Мєн хvсэлтэд орон сууц захиалан бариулах гэрээний нотариатаар баталгаажуулсан хувь, орон сууц худалдан авсан тєлбєрийн баримт, тухайн гэр бvлийн гишvvдийн иргэний vнэмлэх, тєрсний гэрчилгээний хуулбарыг хавсаргах ёстой гэж журамд заажээ.

Сум, хорооны нийгмийн ажилтны хvлээн авсан иргэний хvсэлтийг нийгмийн халамжийн асуудал хариуцсан тєрийн захиргааны байгууллагаар дамжуулан тєрийн захиргааны байгууллага авч иргэний нэрийн жагсаалтыг улсын хэмжээнд нэгтгэн, аймаг, дvvрэг, захиалга авсан байгууллага тус бvрээр шаардагдах хєрєнгийн тооцоог гарган Орон сууцны санхvvжилтийн корпорацид сар бvр хvргvvлэх юм.

Корпораци хишиг, хувь хvртэх иргэдийн хvсэлт “100 мянган орон сууц” хєтєлбєрт хамрагдаж буй эсэхийг хянан, орон сууц захиалагчдын нэрийн дансны мэдээллийн санд оруулж, улмаар тєлбєрийн дансны бvртгэлийг нэгтгэн Сангийн яаманд хvргvvлэх юм байна.
Сангийн яамны Тєрийн сангийн газар нь батлагдсан тєсвийн сар, улирлын хуваарьт багтаан “Хvний хєгжил сан”-гаас хєрєнгийг орон сууцны захиалга авсан байгууллага, иргэний дансанд шилжvvлэхээр болжээ.

Мєн журамд єдрийн ангиас гадна орой, эчнээ ангийн оюутнууд “Хvний хєгжил сан”-гаас сургалтын тєлбєр хэлбэрээр хишиг, хувь хvртэх эрхтэй гэсэн нэмэлт орууллаа.
Журмыг хэрэгжvvлэхэд шаардагдах хєрєнгийн эх vvсвэрийг 2011 оны улсын тєсвийн тодотгол, 2012 оны тєсвийн тєсєлд тусгахыг Сангийн сайд С.Баярцогтод даалгав гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.28.11 12:36 am 
Оффлайн
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.26.09 10:23 pm
Бичлэгүүд: 435
Байршил: Тэнд би удахгүй очно
“100 мянган орон сууц” хєтєлбєрийн хүрээнд баригдаж байгаа байрууд нь ямар байрууд орж байна вэ? Ер нь шинэ баригдаж байгаа барилгуудыг гэж ойлгож болох уу?


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 2 постууд ] 

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр