#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.11.26 12:35 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 25 постууд ] 
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 2-р сар.06.11 8:09 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.05.11 1:07 am
Бичлэгүүд: 19
Монголчуудын хамгийн их тоглодог хөзрийн тоглоомын нэг бол мушк мөн гэдэгт санал нийлэх байхаа. Энэ тоглоомыг компьютер дээр онлаинаар тоглож болохоор хийж байгаа юм.

Гэтэл монгол хувилбарын дүрэм нь чухам яг ямар байх ёстойг нарийн сайн мэдэхгүй байгаа болохоор та бүхнээс өөрсдийн мэдлэг туршлагаасаа хуваалцахыг хүсэж байна. Тоглоомын танилцуулга, тоглох арга ба дараалал, үндсэн дүрэм, хувилбар дүрэм гэх мэт холбогдох зүйл юу ч байсан энд бичвэл их тус болох байна.

Мөн хийж буй тоглоом ямар байвал зүгээр байх талаар өөрийн санал хүсэлтийг бичиж үлдээвэл аль болохоор тусгаж оруулах болно.

Анхаарал тавьсанд баярлалаа.

_________________
http://togloom.net


Сүүлийн удаа sergio7 2-р сар.09.11 5:58 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.06.11 8:21 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.05.11 1:07 am
Бичлэгүүд: 19
Доорх сэдвээр хариулбал хувилбаруудыг хооронд нь харьцуулахад илүү хялбар байх болов уу гэж бодож байна. Үүнд:
  • Танилцуулга
  • Нийт хөзрийн тоо, тоглогчийн тоо
  • Хөзөр тараах журам
  • Тоглох эсэхээ сонгох, хөзөр солих
  • Тоглолтын алхамууд
  • Тоглоход мөрдөх дүрэм
  • Оноо өгөх
  • Хувилбар дүрмүүд


Гэнэтхэн их юм бичих шаардлагатай болоод түдгэлзэж байгаа бол санаа зоволтгүй юм. Өөрийн сайн мэдэх аль нэг сэдвээс сонгоод ганц өгүүлбэрээр бичсэн ч болно. :wink:

_________________
http://togloom.net


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.09.11 6:11 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.05.11 1:07 am
Бичлэгүүд: 19
  • Нийт хөзрийн тоо, тоглогчийн тоо

3 тоглогч 32 хөзрөөр, 4 тоглогч 36 хөзрөөр, 5-7 тоглогч 52 хөзрөөр тоглоно.

  • Хөзөр тараах журам

Нэг нэг хөзөр сүгалаад, хамгийн том хөзөртэй нь эхэлж ажил хийнэ.
Ажил хийсэн хүний зүүн талд суугаа тоглогч эхэлж гарна. Дараагийн тойрогт энэ тоглогч ажил хийнэ.

Эдгээр дүрмүүд зөв үү?

_________________
http://togloom.net


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.09.11 6:15 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am
Бичлэгүүд: 8722
Спийкерийнхний 10 жилийн өмнө хийсэн нэг муушиг гээд тоглоом байдаг даа уг нь. Тэрнийг үзэхгүй юу до

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.09.11 6:17 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.05.11 1:07 am
Бичлэгүүд: 19
Ишлэл:
Спийкерийнхний 10 жилийн өмнө хийсэн нэг муушиг гээд тоглоом байдаг даа уг нь. Тэрнийг үзэхгүй юу до
Баярлалаа. Холбогдох хаягийг хэлж өгнө үү?

_________________
http://togloom.net


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.09.11 6:26 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am
Бичлэгүүд: 8722
Нэг газар шэйрлээд линкий нь энд тавьчий

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.09.11 6:50 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am
Бичлэгүүд: 8722
Энийг үз дээ. netframework суулгаад дараа нь суулгадаг байха

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.09.11 8:11 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.05.11 1:07 am
Бичлэгүүд: 19
Ишлэл:
Энийг үз дээ. netframework суулгаад дараа нь суулгадаг байха
Баярлалаа. Туршиж үзээд хариу бичнээ.

_________________
http://togloom.net


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.10.11 8:44 am 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.05.11 1:07 am
Бичлэгүүд: 19
Ишлэл:
Энийг үз дээ. netframework суулгаад дараа нь суулгадаг байха
Дахин баярлалаа, ADONIS!

Спикерийнхэний хийсэн "муушиг" тоглоомоор тоглож үзлээ. Сайн болсон байна. Азаар, тоглоомын "Тусламж" хэсгээс мушкийн дэлгэрэнгүй бичсэн дүрмийг олж авлаа. Энэ программ монголд юникод нэвтрээгүй байх дээр үед хийгдсэн учраас текстээ Cyrillic Windows кодоор биччихсэн, өнөөхийг нь уншиж болдоггүй. Тоглоомыг ерөнхийд нь мэдэх учраас товчон дээр нь тааж дарж байгаад тоглож болж байна. Харин дүрмийн текстийг нь хуулж аваад, файл болгоод, тэрнийг вэб хөтөч дээр кодыг нь Cyrillic Windows encoding дээр шилжүүлээд уншиж болж байна(гэхдээ зарим хэсэг нь эвдэрч харагдаад, арай гэж тааварлаж уншлаа). Тэгээд юникод руу сийрүүлэн бичсэнээ энд хавсаргалаа:
Ишлэл:
Оршиж байгаа тоглоом

Муушиг гэж юу вэ?

Муушиг бол хөзрөөр тоглодог тоглоом юм. 2-5 хүн зэрэг тоглох боломжтой. Энэ тоглоом хүмүүсийн анхаарлыг нилээд татдаг, сонирхолтой болох нь хэд хэдэн учир шалтгаантай, үүнд:
- Олон тоглогч зэрэг тоглодог. (Хэд хэдэн хүн цугласан газар ямагт хөгжилтэй сонирхолтой байдаг)
- Хөзрийн тоглоомуудын сонгодог хэв маягийг өөртөө агуулсан. (Тоглогч гартаа хөзөр барьдаг, гэр байгуулдаг, хаягдсан хөзрийг санаснаар хөзрүүдийг хянах боломжтой, үүгээрээ бодож тоглох боломж олгодог, онооны системтэй гэх мэт)
- Үндсэн хөзрүүд болох 32 хөзрөөр тоглодог. (Тамга, ноён, хатан, боол, 10-7 хөзрүүд)
- Хэд хэдэн багц тоглолт явагддаг. (5 хүн тоглож буй тохиолдолд 5 удаа тоглодог. Хамгийн сүүлд боол гэж нэрлэгдэх тоглолт явагдана)
- Тоглогчид хэд хэдэн сонголт өгдөг нь улам сонирхолтой болгожээ. (Тоглогч тоглолтонд орж тоглох эсэхээ шийдэх, хөзрүүдийг солих үйл ажиллагаа болон тоглох явц)
- Энгийн дүрэмтэй

Уг тоглоомыг Монголчууд өргөнөөр тоглодог билээ. Муушиг гэдэг нь мушгих гэсэн үгнээс гаралтай бөгөөд тоглоомонд энэ утга санаа гардаг билээ. Жишээ нь хариугүй гарах гэж байгаа тоглогчоо бусад нь нийлж нисгэх буюу нэг ч гэр бариулалгүй оноо нь 5-аар нэмэгдүүлэх үед явуулдаг үйл ажиллагааг мушгих гэх нь бий.

Муушиг тоглоомын дүрэм

Тоглогчид

Муушиг тоглоомыг 5 хүн зэрэг тоглох нь тохиромжтой байдаг. Уг таван тоглогч зэрэг өөр өөрсдийн амийг бодон тоглоно. Онцгой тохиолдолд жишээ нь хэн нэгэн гарах гэж байгаа бол бусад зарим нь санаа нэгдэн хамтрах тохиолдол байдаг. Тэглээ гээд хөзөр солилцох мэтийн үйлдлүүд хийхгүйгээр дүрмийнхээ хүрээнд тоглоно. Уг тоглоомыг зарим тохиолдолд 2-4 хүн тоглож болно. Энэ үед хөзрийнхөө тоог хасах нь тохиромжтой байдаг. Тухайлбал 2 хүн тоглох үед 7, 8, 9 тоотой хөзрүүдийг хасах гэх мэт.

Хөзрүүд

5 хүнтэй үед тамга (ace), ноён (king), хатан (queen), боол (jack), 10, 9, 8, 7 гэсэн хөзрүүдээр тоглодог. Нийт хөзрийн тоо 32 болно. Харин тоглогчийн тоо цөөн үед 7, 8 зэрэг тоо хөзрүүдээс хасна.

Зорилго

Ерөнхий тоглоомын хувьд тухайн тоглогч өөрийн оноог аль болох цөөлж 0 болгох явдал байдаг. Тоглолтын эхэнд бүх тоглогчийн оноо ижилхэн 15 байдаг. Тухайн тоглолтонд хэдэн гэр байгуулна тэр тоогоор оноо хасагдана. Иймд тоглогч бүр тухайн тоглолтонд аль болох олон гэр байгуулахыг оролдоно. Хэрвээ тоглогч тухайн тоглолтонд нэг ч гэр байгуулж чадаагүй бол түүний оноо 5-аар нэмэгддэг. Энэ нь тухайн тоглогчийн хувьд маш хэцүү шаталттай явдал юм. Тэгэхээр тоглогч гэр барьж чадах эсэхээ бодолцсоны үндсэн дээр тоглолтонд орох эсэхээ шийддэг.

Хөзрийг хольж хуваах (Deal)

Тоглогчид тоглолт бүр дээр нар зөв ээлжлэн хөзрийг хольж хуваадаг. Ажил хийж байгаа хүн, аман хүзүү ба бусад гэх зэргээр тоглогчидыг тухайн байрлалаар нь нэрлэдэг. Ажил хийж байгаа хүн гэж хөзрийг хольж хувааж банкыг барьж байгаа хүн, аман хүзүү гэж ажил хийж байгаа хүний доод талд суусан хүнийг хэлнэ. Эдгээр нь тус бүрдээ давуу талуудтай байдаг. Банкер нь гарсан хөзрийг өөрийн болгох эрхтэй байдаг бол аман хүзүү нь хамгийн түрүүнд хөзрүүдээ солих эрхтэй байдаг. Банкер хөзрүүдийг холисны дараа хүн тус бүрд 5-р хөзөр тарааж өгдөг. Үүний дараа «хөзөр» гэж нэрлэгдэх өнгө бүхий нэг хөзрийг дээш нь харуулж тавьдаг. Энэ өнгө нь тухайн тоглолтонд бусад өнгөнөөсөө давуу эрхтэй болдог. Бусад тараагдаагүй хөзрийг ширээн дээр доош нь харуулан давхарлан тавих ба түүнийг «газрын мод» гэж нэрлэдэг. Энэ хөзрүүдийг тоглогчид гар дахь хөзрүүдээ солиход хэрэглэнэ.

Орох эсэхийг шийдэх

Тоглогчид гартаа хөзрүүдийг хувааж авсаны дараа тухайн тоглолтонд орох эсэхийг шийддэг. Тоглогч өөрт ирсэн хөзөр болон солих боломжийг харгалзан орох эсэхээ шийддэг. Аман хүзүү гэж нэрлэгдэх тоглогч хамгийн түрүүнд орох эсэхээ хэлдэг бөгөөд үүний дараа нар зөв дарааллаар бусад тоглогчид шийдвэрээ хэлнэ. Хамгийн сүүлд ажил хийж байгаа хүн болох банкер саналаа хэлнэ. Хэрвээ өмнөх тоглогчид орохгүйгээр шийдсэн бол сүүлийн хоёр тоглогч автоматаар тоглох болдог.

Хэрвээ тухайн тоглогч өмнөх 3-н тоглолтонд дараалан өнжсөн бол автоматаар орох дүрэм бас байж болно.

Солилцоо

Тоглогчид орох эсэхээ шийдсэний дараа орохоор болсон тоглогчид өөрт буй хөзрүүдийг газар байгаа хөзрүүдээр солих боломж бүрддэг. Ингэхдээ солих үй ажиллагаа аман хүзүүгээс эхлээд нар зөв дарааллаар хийгдэнэ. Эхний тоглогч өөрийн хөзрүүдийн аль мууг нь хаяж газрын моднуудын дээрээс хаясан модтой тэнцүү тооны хөзрийг авдаг. Дараачийн тоглогч газарт үлдсэн хөзрийн тоонд нийцүүлэн өөрийн гар дахь хөзрүүдээс хаян мөн газраас мод авна. Мэдээж тухайн тоглогч солихдоо өөрийн хөзрүүдийн чанарыг сайжруулах зорилгоор солино.

Харин банкерт нэг онцгой эрх байдаг нь өөрийн нэг хөзрийг хаяж «хөзөр» суусан модыг авах явдал юм.

Тоглолт

Аман хүзүү гэж нэрлэгдэх тоглогч нэг хөзрийг тоглолтонд оруулснаар тоглолт эхэлнэ. Ингэснээр тоглогч бүр дараалан уг хөзрөөс хамааруулан нэг хөзрийг гаргана. Энэ багц хөзөр нь нэг гэр болох бөгөөд хамгийн өндөр эрхтэй хөзөр гаргасан нь уг гэрийг эзэмшинэ.
Эхний хөзөр гарсан үед бусад тоглогчид нэг хөзрийг гаргахдаа дараах дүрмүүдийг баримталдаг.
- Тухайн гаргасан хөзрийн өнгөтэй ижил өнгийн хөзрийг гаргах (Жишээ нь бунд гарсан үед зөвхөн өөрт байгаа бундын аль нэг хөзрийг гаргах)

- Гаргасан хөзрийн өнгөтэй ижил өнгийн хөзрүүдээс зөвхөн өндөр тоотой хөзрийг гаргах (Жишээ нь бундын боол ирлээ гэхэд тухайн тоглогчид бундын хатан бөгөөд арав хөзөр байлаа гэхэд зөвхөн бундын хатныг гаргах)
- Хэрвээ тухайн өнгийн хөзөр байхгүй бол газарт хөзөр суусан өнгийн хөзрөөр идэх эсвэл «хөзөр» байхгүй бол өөр өнгийн хөзрийг өгөх

Өөр нэг онцгой дүрэм байж болдог нь анхны хөзрийг тоглолтонд оруулж байгаа хүнд хэрвээ хөзрийн тамга буюу түүз байгаа тохиолдолд заавал түүнийг гаргадаг. Түүзийг гаргалгүй үлдээсэн бол түүний үнэ цэнэ буурч «үхэх» гэж нэрлэгдэх байдалд орно.

Төгсгөл

Тоглогч бүрт хөзөр байхгүй болсон үед тоглолт дуусна. Энэ үед тоглогч бүрийн эзэмшсэн гэрийн тоогоор оноог хасаж тооцно. Харин тоглолтонд орсон боловч нэг ч гэр байгуулаагүй тохиолдолд түүний оноог 5-аар нэмэгдүүлдэг. Тоглолтонд ороогүй өнжсөн тоглогчийн тухайд оноонд өөрчлөлт орохгүй.

Ийнхүү тоглосоор аль нэг тоглогч 0 юмуу түүнээс бага оноотой болсон тохиолдолд тоглоом дуусна.
Спикерийнхэний эмхтгэсэн энэ дүрэм дэлгэрэнгүй сайн болсонд нь баярлах хэрэгтэй юм. Гэхдээ зуун хувь бүрэн санал нийлж чадахгүй байгаа хэсгүүд байна. Жишээ нь: "Муушиг гэдэг нь мушгих гэсэн үгнээс гаралтай бөгөөд тоглоомонд энэ утга санаа гардаг билээ" гэсэн нь буруу гэж бодож байна. Мушк гэдэг үг угтаа оросын Мушка гэдэг үгний монгол дуудлага бөгөөд энэ тоглоом францад Mouche нэртэйгээр анх үүсч, 18-р зуунд ихэд дэлгэрсэн тоглоом юм.

Мөн "Ийнхүү тоглосоор аль нэг тоглогч 0 юмуу түүнээс бага оноотой болсон тохиолдолд тоглоом дуусна" гэсэн байгаа бөгөөд үндсэн дүрмэндээ бол хэрэгцээнээс илүү идсэн тохиолдолд(хасах оноотой болохоор болвол) торгож, оноог анх эхлэх үеийн оноо(15) болгодог(зөвхөн 5-ыг нэмээд зогсох биш) гэж бодож байна.

За, гэхдээ чухам аль нь жинхэнэ дүрэм болохыг бусад хүмүүс хэлээд өгөх байх гэж найдаж байна. Өөр бусад буруу болсон зүйл байвал зөвөлгөө өгнө үү. Хүлээж байя...

_________________
http://togloom.net


Сүүлийн удаа sergio7 2-р сар.11.11 7:42 am-д засварласан, нийт 2 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.10.11 9:39 am 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.05.11 1:07 am
Бичлэгүүд: 19
Дашрамд хэлэхэд Спикерийнхэний "Муушиг" тоглоомыг анх үзээд миний хийж байгаа тоглоомтой хэрэглэгчийн дэлгэцийн загвар зэргээр тун төстэй болохыг хараад багагүй гайхсан шүү. Таван тоглогчийг байрлуулахын тулд хялбараар нь энэ байрлалыг сонгосон биз дээ. Энд өөрийн мушк тоглоомын туршилтын дэлгэцийн зургийг хавсаргалаа. Одоохондоо энэ загвараар хэрэглэж байгаад яваандаа арай илүү тохиромжтой байдлаар өөрчлөх бодолтой байгаа л даа...

Зураг

_________________
http://togloom.net


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.11.11 6:52 pm 
Оффлайн
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.08.09 12:07 pm
Бичлэгүүд: 492
Байршил: -=Хуучиндаал=-
OO ih goyo sanagdjiina MOngol heleeree togloom. Gadaaduud dandaal uuriihuu hel deer togloj naaddag computer deer shdee.
Mushk yer ni humuus olon durmeer togoldog Yernhuuduu haranhui 3 1. 3 aas ehlej solij bolohgui unjihgui geh met. bas 1ees.. ene gehdee muriitei ued barag hergelegddegui ldee. Tegeed Online aar togloh bolomjtoi zorilgo ni yag yu ve?
Zugeer online aar negniigee hojood bval ene togloom chine gazar avahgui zugeer windows Game shig spider solitaire ntr shig bol yaahavdeel. Poker shig CHeap ntr geed onoo mungu huraaj udriin hamgiin ih mungu hojson hun ntr geed hiij boloh uu? Tegej hiiheer zaaval account ntr geed zavaarah yumuu? Sanal huselt gesen bolhoor sanaa onoo heljil baiya. aa bas Huzuriin zurag 3 4 turul bval bas sonirholtoi ariin hee ni ch bas.togloh talbar bol nogoon soligdoggui bval zugeer gej bodjiina.Bas 100% krilleer bval zugeer bh esguul ENglish Krill ch yumuu. Medeej huzur taraa j ntr bgaa duu bval zugeer bh. Hamgiin gol ni minii bodloor GRAPHIC ntr jaahan sain bval sonirholtoi bolvuu. Ene hiisen bgaag chine harhad huurhun bna huzur ntr ni ariin tsenher ni deer ueiin 8bit shig haragdaad bna huzurnii ar ni. bas TEr huree ni saaral ungutei yag l windows 98 shig doosh ni hiihgeeguim shuu. Oilgooroi za amjilt ih taalagdaj bna

_________________
Let me Live


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.11.11 6:54 pm 
Оффлайн
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.08.09 12:07 pm
Бичлэгүүд: 492
Байршил: -=Хуучиндаал=-
aan ter humuusiin user color yum shig bna ter ungu
Зураг iimerhuu bj bolno bizdee jishee lde

_________________
Let me Live


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.12.11 6:48 am 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.05.11 1:07 am
Бичлэгүүд: 19
Ишлэл:
OO ih goyo sanagdjiina MOngol heleeree togloom. Gadaaduud dandaal uuriihuu hel deer togloj naaddag computer deer shdee.
Mushk yer ni humuus olon durmeer togoldog Yernhuuduu haranhui 3 1. 3 aas ehlej solij bolohgui unjihgui geh met. bas 1ees.. ene gehdee muriitei ued barag hergelegddegui ldee. Tegeed Online aar togloh bolomjtoi zorilgo ni yag yu ve?
Zugeer online aar negniigee hojood bval ene togloom chine gazar avahgui zugeer windows Game shig spider solitaire ntr shig bol yaahavdeel. Poker shig CHeap ntr geed onoo mungu huraaj udriin hamgiin ih mungu hojson hun ntr geed hiij boloh uu? Tegej hiiheer zaaval account ntr geed zavaarah yumuu? Sanal huselt gesen bolhoor sanaa onoo heljil baiya. aa bas Huzuriin zurag 3 4 turul bval bas sonirholtoi ariin hee ni ch bas.togloh talbar bol nogoon soligdoggui bval zugeer gej bodjiina.Bas 100% krilleer bval zugeer bh esguul ENglish Krill ch yumuu. Medeej huzur taraa j ntr bgaa duu bval zugeer bh. Hamgiin gol ni minii bodloor GRAPHIC ntr jaahan sain bval sonirholtoi bolvuu. Ene hiisen bgaag chine harhad huurhun bna huzur ntr ni ariin tsenher ni deer ueiin 8bit shig haragdaad bna huzurnii ar ni. bas TEr huree ni saaral ungutei yag l windows 98 shig doosh ni hiihgeeguim shuu. Oilgooroi za amjilt ih taalagdaj bna
Санал бодлоо хуваалцсанд баярлалаа, C.RedField!

Цөөхөн асуултуудаар маш олон чухал сэдвүүдийг хөндсөн байна. Нэг бүрчлэн хариулахыг оролдъё.
Ишлэл:
OO ih goyo sanagdjiina MOngol heleeree togloom. Gadaaduud dandaal uuriihuu hel deer togloj naaddag computer deer shdee.
Тоглоом.нэтийн гол зорилго бол "монгол хүн төрөлх хэлээрээ интернэт ашиглан монгол хүмүүстэйгээ тоглоом тоглож болох орчинг бүрдүүлэх явдал" юм.
Ишлэл:
Ишлэл:
Mushk yer ni humuus olon durmeer togoldog Yernhuuduu haranhui 3 1. 3 aas ehlej solij bolohgui unjihgui geh met. bas 1ees.. ene gehdee muriitei ued barag hergelegddegui ldee.
Дээр бичсэнчлэн иймэрхүү салбар дүрмүүдийг болж өгвөл ихэнхийг нь олж мэдмээр байгаа юм. Энэ талаараа жаахан дэлгэрэнгүй бичих боломж байна уу?
Ишлэл:
Tegeed Online aar togloh bolomjtoi zorilgo ni yag yu ve?
Zugeer online aar negniigee hojood bval ene togloom chine gazar avahgui zugeer windows Game shig spider solitaire ntr shig bol yaahavdeel. Poker shig CHeap ntr geed onoo mungu huraaj udriin hamgiin ih mungu hojson hun ntr geed hiij boloh uu?
Ганцаараа компьютертэй тоглодог виндовсийн эсвэл флэш тоглоомоос ялгарах гол зүйл нь онлаинаар жинхэнэ хүмүүстэй тоглох бололцоотой. Жинхэнэ хүмүүстэй тоглох нь компьютертэй тоглохоос хамаагүй их таашаал өгдөг. Тоглолтын дүнгээс хамааран зэрэглэл(1200-аас эхэлдэг) нь өсөж буурах бөгөөд зэрэглэлээ бууруулахгүй, улам ахиулахын төлөө шандан тоглох болгодог. Одоогоор топ тоглогчидыг үзүүлэх хэсэг вэб хуудсанд хийгдээгүй байгаа боловч, төлөвлөгдөж байгаа(топ 5 тоглоом буюу хамгийн их тоглогчтой байгаа тоглоомуудыг вэб хуудсан дээр үзүүлж байгаатай төстэй байдлаар хийхэд болох юм). Мөн зэрэглэлээс гадна тоглолтын дүнгээс хамааран тоглогчийн "оноо" ба "саибэр мөнгө" нь нэмэгдэж хасагдаж байхаар хийхийг төлөвлөж байгаа. Тоглогч дараа нь цуглуулсан оноо болон саибэр мөнгөөрөө аватар худалдаж авах ч юм уу, хоосрохоос сэргийлсэн даатгалд элсэх гэх мэт нэмэлт үйлчилгээнүүд авах боломжтой болох юм. Покер мэтийн хурдан хоосрох магадлал өндөртэй тоглоомууд хийгдэж тавигдах үед даатгалын үйлчилгээ зайлшгүй шаардлагатай зүйл болж хувирч болох юм.
Ишлэл:
Tegej hiiheer zaaval account ntr geed zavaarah yumuu?
Тоглогчийн мэдээллийг тоглогчийн одоогийн байдалд тохируулан байнга хадгалж байх нь чухал зүйл юм. Тоглогчийн дансыг нээх нь тун хялбархан, бүртгүүлэх явцад тоглогч өөрийн имэил хаягийг оруулаад, дараа нь энэ мэил рүүгээ нэвтэрч ороод тоглоом нэтийн явуулсан аидигаа идэвхжүүлэх холбоос дээр дарахад л болох юм. Ингэснээс хойш бол тоглогч өөрийн бүртгүүлсэн аиди болон нууц үгээ ашиглаад л тоглоом нэтэд нэвтэрээд байхад болно. Иймэрхүү зүйлийг нэг удаа хийхэд татгалзахгүй биз дээ?
Ишлэл:
Sanal huselt gesen bolhoor sanaa onoo heljil baiya.
Энэ талаар мэдээж дуртай сонсох болно.
Ишлэл:
aa bas Huzuriin zurag 3 4 turul bval bas sonirholtoi ariin hee ni ch bas.togloh talbar bol nogoon soligdoggui bval zugeer gej bodjiina.Bas 100% krilleer bval zugeer bh esguul ENglish Krill ch yumuu.
Одоогоор нэг төрлийн нээлттэй лицэнзтэй хөзрийн багц ашиглаж байгаа. Дизайнэр биш болохоор өөрөө зурж чаддаггүй. Монгол уур амьсгалтай хөзрийн багц хийж өгөхийг нэг танил зургийн авъяастандаа уг нь хүсэлт тавьчихсан байгаа. Гэвч манай хүн Илльюстрэитор программд одоохондоо муу, хэзээ хийж өгнө тэр үед нэмж оруулна. Хэрвээ ийм чадвартай хүн тусалъя гэвэл дуртай байх болно шүү. Бичиг үсгийн тухайд систем маань Java дээр суурилсан болохоор 100 хувь юникодыг дэмжинэ. Тиймээс зөвхөн кирилл ч биш өөр бусад бүх үсгээр бичих бололцоотой(жишээ нь тоглонгоо чатад хэлэх гэснээ бичихдээ).
Ишлэл:
Medeej huzur taraa j ntr bgaa duu bval zugeer bh.
Энэ их чухал зүйл боловч харамсалтай нь одоогоор ийм боломжгүй. Яваандаа дуу(хөзөр тараах үед гарах, хүмүүсийн сэтгэлийн хөдлөл, арын хөгжмийн ая гэх мэт) болон хөдөлгөөн(хөзөр тараах, гэр барих гэх мэт)-ийг дүрсэлж болохоор өөрчлөх юм. Нэгэн зэрэг олон зүйл хийж амжихгүй л байна...
Ишлэл:
Hamgiin gol ni minii bodloor GRAPHIC ntr jaahan sain bval sonirholtoi bolvuu. Ene hiisen bgaag chine harhad huurhun bna huzur ntr ni ariin tsenher ni deer ueiin 8bit shig haragdaad bna huzurnii ar ni. bas TEr huree ni saaral ungutei yag l windows 98 shig doosh ni hiihgeeguim shuu. Oilgooroi za amjilt ih taalagdaj bna
График загвар нь сайн байлгахыг хичээлгүй яахав. Илүү гоё дизайн санал болговол анхааран үзэх болно. Мөн шүүмжлэлийг ч дуртай сонсоно. Дээр нь нэг зүйл нэмж хэлэхэд, программ бичдэг хүмүүст эхний үед уг хийж байгаа программ нь хүссэн ёсоор нь ажиллаж байна уу үгүй юу гэдэг нь хамгийн чухал байдаг бөгөөд ном ёсоор ажиллаж буй нь батлагдсан хойно л сая программынхаа гадна төрх гэх мэт зүйлд санаа тавих сөхөөтэй болдог. Тиймээс тоглоомын маань гаднах төрх одоохондоо санаанд хүрэхээр байж чадахгүй байлаа гэхэд ойлгоно байхаа гэж найдаж байна. Тоглоомынхоо дотоод логикийг бүрэн зөв ажиллах болгосон хойно энэ талаар санаа тавих болноо... Сонирхлынхоо дагуу ганцаараа хийж байгаа ба зав гарсан үедээ л оролдож байгаа учраас хүсэж байгаа хэмжээгээр минь хурдан "довтолгож" өгөхгүй л байна даа...

_________________
http://togloom.net


Сүүлийн удаа sergio7 2-р сар.12.11 4:40 pm-д засварласан, нийт 2 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.12.11 7:05 am 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.05.11 1:07 am
Бичлэгүүд: 19
Ишлэл:
aan ter humuusiin user color yum shig bna ter ungu
Зураг iimerhuu bj bolno bizdee jishee lde
Хөөх гоё аиконууд байна. Мэдээж ийм аикон хэрэглэж бололгүй яах вэ. Сайхан санаа байна. Одоохондоо тоглогчдын өнгийг зургаар үзүүлээгүй, шууд ямар нэг сонгосон өнгөөр будахаар хийгдсэн байгаа(ийм байх нь программ бичих эхний үед хялбар байдаг болохоор). Зурган аиконыг тоглогчийг илэрхийлэхэд хэрэглэхээр болвол нийт системийн нэгдсэн харагдах байдалд хэр нийцэх зэргийг харгалзан үзэж байж шийдэх хэрэгтэй болно(ганц тоглогчийн өнгийг ийм болгоод зогсохгүй арын өнгө, дарах товч гэх мэт бусад бүх л зүйлд хоорондоо зохицохоор нэгдмэл загвар хэрэгтэй болно).

_________________
http://togloom.net


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.12.11 11:47 am 
Оффлайн
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.08.09 12:07 pm
Бичлэгүүд: 492
Байршил: -=Хуучиндаал=-
Bodloo jaal siiruulye-5n toglogch togloj bgaagaar bichlee

-Нийт хөзрийн тоо, тоглогчийн тоо
Niitdee 5 toglogch togloh yum bol hamgiin ursulduuntei toglolt shiruun bh bolno. Huzriin too bol deer
3 toglogch 32 huzuruur 4 toglogch 36 huzuruur 5 toglogch 52 geh met
MEdeej 5uulaa dohioldolt 7-A hurtel buh huzur orj. Hun baga bh tusamaa dooroosoo 7 8 aa hasaj blno.
YErunhiiduu Online game yum chine hun orj garj bhaas hoish huzur negen heviin tootoi bsan ni zugeer bh 52
aan tusdaa player vs player hiih uruu bval yu iin gehees teden hunii uruu ntr geed.
Хөзөр тараах журам
Taraah juram Anh toglolt ehlehed 5 toglogch urdaa 1 1 huzur delgeed Tamga yumuu Giliin tamgal geed bdiin humuus garsan ni ajilaa hiij
Toglolt ehlene. Ajil hiisen hun ni zaaval Tasluulah shaardlagata uuriin hoino buyu Baruun gart bga huneeree tasluulsanaar huzuruu taraah buguud. toglogch burt 5 5 n huzur taraaj ugnu. engehdee huzuruu ali boloh 1 1 eer ni taraaval zugeer Humuusiin sanaand hiitsdeg.
5 5 n huzur taraasnii etsest bagts huzurniihuu hamgiin deed taliin huzuriig delgej tavisnaar toglolt ehlene.
Ingesneer toglogch bur Togloltond oroh orohgui ee heleh uchirtai. yalanguya adag suuliin ajil hiisen hunii baruun gart suuh toglogch
gart sain modguil bol unguur shahaj toglohguil bol muu modtoi ued unjuul zugeer
buh toglogch oroh orohguigee helsneer toglolt ehlene End neg yum durdhad Ajil hiisen hunii Deesh haruulj tavisan mod ni
Togloltiin HUZUR buyu songodson neg durs(Spade CLub HEARTH DIAMOND) bh bolno ene durs(Spade CLub HEARTH DIAMOND) ni
TOgloltiin tursh 7-A hurtleh jishee ni SPADE blaa gehed spade ter togloltiin hamgiin huchtei huzurnuud bh bolno busad huzuruu darj avch idej GEree barina toglogch ger barij chadahgui duussan ued 5onoo nemegdeh bolno.
-Тоглох эсэхээ сонгох, хөзөр солих
AJil hiisen hun maan uuruu delgej tavisan huzuruu Avdag buguud niit 6n huzurtuu boldog tul 1 huzuruu hayj(ene tohioldold hamgiin muu huzuruu ungu dagah huzuruu sondgoi muu huzuruu hayj bolno ene toglogchiin dur)
Za tegeed ajil hiisen hunii zuun gart suuj bgaa hun ni Toglolt ehluuldeg uchir Hamgiin turuund uuriin gar dah muu huzuru hayj gazaraas huzur avna 5 toglogchtoi ued toglolt shiruun sonirholtoi blgahiin tuld hamgiin urgun hereglegddeg durem gazaraas zuvhun 6n mod l solij avhaar. Ene ni 5hunii huvid ursulduuntei bdag ajil hiisen hunees ehleed 4 deh hund solih bolomj oldohgui bdag ni Togloltiin Ajil hiih Aman huzuu Buyu ajil hiisen hunii zuun gart suuh toglogch ene buhen une tsenetei bolj toglolt sonirholtoi urgeljilne.
-Тоглолтын алхамууд
Togloom bugd oroh orohguigee shiidsenii daraa Aman huzuu bolson toglogch ehlej garah buguud Togloltiin yavts yer ni toglogchdiin yaaj garsnaar urnuh uchir End durem bichih ni utgagui boloh bh.
Тоглоход мөрдөх дүрэм
Niilj negniigee shahahgui ( gehde bh asuudal) Zaaval ajil hiisen hun tasluulah. Ajil hiigeed Taraaj bh tohioldold iluu yumuu dutuu taraahad
Toglogch daraagiin hundee Ajilaa huraalgaj toglolt shineer ehleh. Togloltiin yavtsiin 2 turliin durem bh agaad uund Aman huzuu bolson bolon Ter togloltiin songogdson Huzuriin Tamgaar garah ued daraagiin toglogch hamgiin baga huzur uguh ued 3 dagch toglogch zaaval baga huzurnuus ni iluu huzur uguh ternii daraagiin toglogch dahiad tuunees ni iluu tom huzur uguh geh Ene ni dund gar ahiulah buyu toglolt sonirholtoi bolj. Humuusiig hetsuu bdald oruuldag. iim duremgui zugeer bgaa bgaa muu huzurnuudee bugdiig ni uguj togloh ni toglolt engiin bdag. Noyon 2 hantai undag tohioldol bagagui bdag 2 hana ni noyoniihoo urduur uguh zolios yum. Za teged esreg toglogch Huzur buyu ter togloltiin songogdson durs(Spade CLub HEARTH DIAMOND)eer garaagui uur Tamga aar garsan ued 2dagch toglogchiin gart huzur bsan ter ungiig ni uguj togloh ni hamgiin tom durem bilee ungiig ni unguur ni ugnu bhgui tohioldold medeej huzuruu idne. Sain huzuruur idehuu muu huzuruur ideh ni uuriih ni songolt.
Оноо өгөх
Onoo medeej ger barij chadaagui hun usreh agaad Undsen too hed ch blaa 5n onoo nemegdene.
toglolt toglogch bur 15n onoonoos ehlej 0 boltoloo buussan hojino
Zarim humuusiin togloh arga baril uur bdag. toglolt yavsaar bgaad toglogch 3 onootoi bolson ued shine toglolt ehlehed gazaraas mod solihgui unjihgui. Shuud togloltond orj iluu idahgui yag tultal ni idej 0 onootoi bolsonoor hojino ene yerunhiiduu tsag ih avsan sunjirsan yum boldog.
1onoo deer haranhui buyu unjihgui solihgui bh ni dajgui bdag. Iluu idej buyu - onooruu oroh tohioldold userch +5 onoo avch togloh ni bas neg durem buguud iim bdalgui shuud -ruugaa orsonch hojij duusaj bolno. toglolt ehlehees umnu toglogchid hoorondoo yariltssan bh duremiig.
Mushknd Booh buyu 5 toglogch 5 udaa togloj. 5 togloltond hen heden udaa hojisonoor ni boolt uusdeg neg toglogch 2 udaa hojih zergeer bool ni nemegddeg. Ene gehdee online ii huvid utgagui bj bolhiin
Хувилбар дүрмүүд
deer shingeegeed bichchih shig bolloo

za yamartaich meddeg buh yumaa bichlee. dutuuch bgaa bh. busad humuusiin bas sanaa onoo yu bna mediidaa

_________________
Let me Live


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.12.11 12:00 pm 
Оффлайн
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.08.09 12:07 pm
Бичлэгүүд: 492
Байршил: -=Хуучиндаал=-
Tegeed ene hiij bgaa togloom chine ih goyo sanagdaj bgaa shuu. Yerunhiiduu yag bodoj bgaagaar min sanagdlaa. Ih sanaand niitseed yer ni online humuus ih bval surtei bh Mongolchuud urgunuur togloh heregtei gadaadiin site gej bhaar. Ter daatgal bol ih goyo sanaa bna. bi gehed garena facebook poker deer 1 2 mil hiigeel tom togloltond orood unah ued sohor zoosgui bolood toglohoo bolison ene 2 deer hehe.
Ter ehen ued togloomoo buren 100% ajiluulah ni zuv yum bna designer bol tsagiin erheer boloh blgui. Gehdee yavaandaa zaaval duu oruulaarai gej husej bna. Chatnii duu huzurnii duu geel togloom surtei boliishd. Tegeed nadaar heluultgui bhaldaa kk
Gehdee ene chine online game yum chine Huzur olon bh ni utgaguin bna. Neg saihan ar uvur ni gylzalzsan huzur bhad boloh yum shig bna
ternees jiriin solitaire ntr shig bol solij bval zugeer. Online game iin huvid tiim solidog huzurtei togloom bi medehguin ba kk
oo tegeel 1200 onoo geel bgaa shdee ter ni nemegdul yuch gemeeriin asuultiin tsol shig ch yumuu humuusd ih goyo bdiishdee
Uu nuguu poker ntr shig big dog. playa geel ed nar shig tsol bval bas zugeer bhaa. Tsolnii tuluu bas ih olon hun toglodog shuu kkk busdad huchtei hharagdah gej

_________________
Let me Live


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.12.11 11:39 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.05.11 1:07 am
Бичлэгүүд: 19
Ишлэл:
Bodloo jaal siiruulye-5n toglogch togloj bgaagaar bichlee

-Нийт хөзрийн тоо, тоглогчийн тоо
Niitdee 5 toglogch togloh yum bol hamgiin ursulduuntei toglolt shiruun bh bolno. Huzriin too bol deer
3 toglogch 32 huzuruur 4 toglogch 36 huzuruur 5 toglogch 52 geh met
MEdeej 5uulaa dohioldolt 7-A hurtel buh huzur orj. Hun baga bh tusamaa dooroosoo 7 8 aa hasaj blno.
YErunhiiduu Online game yum chine hun orj garj bhaas hoish huzur negen heviin tootoi bsan ni zugeer bh 52
...
Дэлгэрэнгүй бичсэнд баярлалаа. Монголчууд харин ихэвчлэн гурвуулаа ч байсан, тавуулаа ч байсан хамаагүй 32 хөзрөөр тоглоод байдаг юм шиг байна лээ. Тавуулаа 32 хөзрөөр тогловол, тав таваар нь тараахад 25 хөзөр орох ба сөхсөн хөзөртэй нийт 26 болно. Тэгэхээр, тоглогчидод сольж болох газрын мод 6 ширхэг л үлдэх болно. Энэ нь эхний хоёр юмуу гурван тоглогч л модоо солих бололцоотой гэсэн үг юм. Үлдсэн тоглогчид нь сольж чадахгүй, гарын модоороо л тоглох хэрэгтэй болох магадлал ихтэй учраас анхнаасаа орох эсэхээ сайн тооцоолж шийдэхийг шаардаж байгаа хэрэг. Иймэрхүү эгзэгтэй байдал нь таалагддаг байх гэж бодож байна.

Хийж буй тоглоомын хувьд ширээний эзэн тоглоом анх үүсгэхдээ тоглогчийн тоо(одоогоор 3 тоглогч л тоглохоор байгаа), эхлэх оноо зэргийг сонгож ширээгээ нээх бололцоотой байгаа. Ширээ нээгдэхээр лобби буюу хүлээлгийн өрөөнд байгаа хэрэглэгчидэд энэ ширээний талаарх мэдээлэл харагдах бөгөөд энэ ширээнд оролцохыг хүссэн нь сонгоод ширээнд оролцож болох юм. Ер нь нэг үгээр хэлэхэд Яахүү Гэимстэй төстэйгөөр хийгдсэн байгаа. Туршаад үзье гэвэл Тоглоом.нэт рүү ороод одоо ажиллаж байгаа тэтрис ч юмуу шатар зэрэг өөр бусад тоглоомоор тоглоод үзэж болох юм.
Ишлэл:
...Mushknd Booh buyu 5 toglogch 5 udaa togloj. 5 togloltond hen heden udaa hojisonoor ni boolt uusdeg neg toglogch 2 udaa hojih zergeer bool ni nemegddeg. Ene gehdee online ii huvid utgagui bj bolhiin...
Боох гэж чухам яг яадаг юм бол? Энэ талаар дэлгэрэнгүй бичиж өгөөч.

_________________
http://togloom.net


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.13.11 12:31 am 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.05.11 1:07 am
Бичлэгүүд: 19
Ишлэл:
...Ter daatgal bol ih goyo sanaa bna. bi gehed garena facebook poker deer 1 2 mil hiigeel tom togloltond orood unah ued sohor zoosgui bolood toglohoo bolison ene 2 deer hehe...
Харин тийм. Тоглогч нэг удаагийн тоглолтонд хоосорлоо гэхэд ямар зэрэглэлд байснаасаа хамаарч даатгалаас олгогдох мөнгөний хэмжээ нь ялгаатай байх болно. Дунд зэрэгтэн(жишээ нь ийм зэрэглэлтэй гэж бодъё) хоосорлоо гэхэд анх эхлэх үеийн 5 сая төгрөг нөхөгдөж орох ба баатар зэрэглэлд байж байгаад хоосорвол 100 саяыг нөхөж олгох гэх мэтээр ялгавартай байх болно. Ер нь, хоосорлоо гэхэд хамгийн доод зэрэглэлээс дахин эхлэх биш, одоо байсныхаа өмнөх зэрэглэлээс эхлэх бололцоо олгоно гэсэн үг юм.
Ишлэл:
...Gehdee yavaandaa zaaval duu oruulaarai gej husej bna. Chatnii duu huzurnii duu geel togloom surtei boliishd...
Тэгнээ. Дуугүй, энимэишнгүй бол яаж болох вэ. Гэхдээ сүүлд л хийгдэх байх.
Ишлэл:
...Gehdee ene chine online game yum chine Huzur olon bh ni utgaguin bna...
Одоогоор мушкийн хувьд тойрог дуусах бүрд хөзрийн арын өнгийг гурван төрлийн өнгөнөөс дараалан сонгож өөрчилдөгөөр хийгээд байгаа.
Ишлэл:
oo tegeel 1200 onoo geel bgaa shdee ter ni nemegdul yuch gemeeriin asuultiin tsol shig ch yumuu humuusd ih goyo bdiishdee
Uu nuguu poker ntr shig big dog. playa geel ed nar shig tsol bval bas zugeer bhaa. Tsolnii tuluu bas ih olon hun toglodog shuu kkk busdad huchtei hharagdah gej
Цолны хувьд муухан(a poor hand), энгийн ард(commoner), дунд зэрэг(average), дээд зэрэг(master), баатар(hero), мундаг(the best), хүн биш(superman/woman), бурхан(god) гэх мэт утгатай цолны ангилал бодож байгаа. Харин утгыг нь аятайхан илэрхийлчих нэрүүд олж чадаагүй л байна. Асуулт нэтийн цолуудаас ч утганд нь таарахыг нь авч хэрэглэж болох юм. Гэхдээ, Асуултын цолууд аль нь альныхаа дээр гарахыг хараад ялгахад хэцүү(ихэнх нь боломжгүй) байдаг юм билээ(гэхдээ уншихад хөгжилтэй нь үнэн). Цэргийн зэрэг цолыг шууд авч хэрэглэсэн ч болох байх. Эсвэл, монголын эртний ноёдын цол хэргэм(аравны дарга, зуутын дарга, мянганы ноён гэх мэт)-ийг ч ашиглаж болох юм. Монгол бөхийн цол ч бас нэг санаа. Гэхдээ бас эмэгтэй хэрэглэгчидээ бодож, эмэгтэйчүүд ч хэрэглэхдээ дуртай байх тийм нийтлэг цолууд байвал зүгээр байх гэж бодож байгаа. Өөр аятайхан санал байвал дуртай хүлээж авна.

_________________
http://togloom.net


Сүүлийн удаа sergio7 2-р сар.13.11 11:41 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.13.11 1:43 pm 
Оффлайн
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.08.09 12:07 pm
Бичлэгүүд: 492
Байршил: -=Хуучиндаал=-
bi burtguulsen chine togloom.net-d email ruu idvehjuuleh url ni irehgui bna

_________________
Let me Live


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.13.11 2:40 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.05.11 1:07 am
Бичлэгүүд: 19
Ишлэл:
bi burtguulsen chine togloom.net-d email ruu idvehjuuleh url ni irehgui bna
Өө, ёстой уучлаарай. Инээдтэй юм болсон байна. Би зүгээр ажиллаж байгаа гэж бодоод байсан чинь мэил сервер ажлаагүй байсан байна. Хэд хоногийн өмнө серверээ унтраагаад асаахад мэил сервер асалгүй үлдчихсэнийг нь мэдсэнгүй. Одоо асаачихсан, тест хийгээд үзэхэд болж байна.

Бүртгүүлсэн боловч аидигаа идэвхжүүлэх мессэж ирээгүй хүмүүс аидигаа мэдэгдэнэ үү. Тусад нь идэвхжүүлэх мессэж явуулж өгье.

_________________
http://togloom.net


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.13.11 3:35 pm 
Оффлайн
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.08.09 12:07 pm
Бичлэгүүд: 492
Байршил: -=Хуучиндаал=-
id-enerel

_________________
Let me Live


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.13.11 3:57 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.05.11 1:07 am
Бичлэгүүд: 19
Ишлэл:
id-enerel
тийм аиди байхгүй л байна даа. имэил хаягаа хувийн мессэжээр явуулж өгвөл шүүгээд үзье.

_________________
http://togloom.net


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.18.11 8:35 am 
Оффлайн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.21.09 7:45 pm
Бичлэгүүд: 1063
Байршил: El Bernabéu
sergio7 Их буянтай ажил хийж байгаам байна штэ амжилт

_________________
[URL=https://matchnow.info] Pretty Girls from your city[/URL]


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.12.11 5:25 pm 
Оффлайн
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.22.03 4:52 am
Бичлэгүүд: 153
Байршил: may your soul r.i.p seRiYoz aka Enhtaivan
goyo sanaa! nadad bas deer uyed iim sanaa torj baisan, ajil hereg bolgood hiigeerei!
muushigiig 5-s ilyy hun toglood demii bhaa. 5-n hun yag taarsan classic version shuu dee


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.15.11 2:09 am 
Оффлайн
Гишvvн

Нэгдсэн: 3-р сар.03.06 11:11 pm
Бичлэгүүд: 1432
Байршил: Asuult.NET
Er n muushig-g 5laa l togoldog shde. Bi lav amidraldaa 5-s deesh hvn togolj bgaag haraagvi.
Arhag muushigchdiin yariagaar bol 5-s dooshoo hvn togolvol bas boldoggvi gej bsan yu n yum bvv med..

Boolt-n talaar tailbar :

Muushgiig 5 hvn togoldog ba boolt n er n bootsootoi ved ashiglagddag nemelt dvrem gehiimuudaa.

5 hvn 15 onoonoos 0 hvrtel er n 5 udaa toglono. ene 5 toglolton deer medeej5laa 1 1 hojino gej bhgvi. 5 udaa togolhod yadaj 2-3 toglogch 1 ch hojilgvi vlddeg...
Edgeer 5 togloltond 1 ch hojilgvi vldsen hvmvvsiin gomdliig tailah jurmaar gehiimuudaa engiin 5 togolhod 1ch udaa yalaagvi hichneen toglogch bna tedgeeriin toogoor boolt nertei nemelt toglolt garna. Gehdee boolt-n bootsoi yamagt engiin togloltiihoos 2 dahin ih bh shaardlagatai.

Er n bvten muushig gej 5 gar suugaad 5 udaa togolj duusgahiig bvten muushig gene.

Aan bas gazart yamagt 6 mod vldeh yostoi. hedvvlee ch togolj bsan gazar uhah 6 mod vldheer huviarlah yostoi...


Mun jinhen arhag muushigiin tuvshind bol haranhui, tulj ideh gsn asuudal bdaggvi.. 15-saa l buugaad yaj l bol yaj l garj bolno.

Ter 3-s haranhui, tulj iddeh ntr gdg n haritsangvi svvl ved hojigdoh durgvi hvmvvsiin shineer zohioson sanaa gej muushigchin uvuu maani helj baij bilee.

_________________
Different day same sh*t


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 25 постууд ] 

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Bing [Bot] болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр