SSD хэрэглэгч залуус нэг үеэ бодвол олон болж байгаа юм шиг байна. Иймээс өөрийн туршилгаа хуваалцаж тэдний туршлагыг сонирхмоор санагдлаа.
Би SSD–д зөвхөн үйлдлийн системийг суулгаж ашиглахыг хичээдэг. Олон дахин бичээд байвал муу юм гэсэн, үнэтэй авсныг ч хэлэх үү, кк.
Иймээс бичдэг програмуудыг аль болох SSD -нээсээ хол байлгахыг хичээх болсон. Жишээ нь Torrent -ийн Download хавтас.
Тэхээр надад 1 SSD бас нэг HDD байна.
SSD -д маань Windows 7 64 бит үйлдлийн систем суусан 64GB, C диск.
HDD маань дата болон хэрэглэгчийн бусад файлуудад зориулагдсан 500GB 7200RPM, D диск.
HDD буюу D дисктээ
“
System Files”,
“
Program Files” гэж хавтас нээсэн.
Дараа нь D:\System Files дотороо
“
FF_Temp”,
“
IE_Temp”,
“
TEMP”,
“
TMP” гээд 4 хавтас бас нээсэн. Учир нь дараа тайлбарлагдана, бараг ойлгомжтой байгаа байхдөө.
1. Write Caching -г идэвхжүүлэх
Control Panel -> System and Security -> Device Manager -> Disk drives -ийг сунгаад, SSD дээрээ хулганаараа 2 дараад гарч ирсэн цонхны Polices tab -ийг сонгоод
Turn off Windows write-cache buffer flushing on the device -ийн өмнө чагтлаад ОК дарна.
2. Windows -ийн Indexing идэвхгүй болгох
2.1 Computer дээрээс хулганы баруун товчийг дараад -> Manage -> Services and Applications -> Services - > Windows Search дээрээс хулганы баруун товчийг дараад Properties -> Startup type: Disabled -> OK
2.2 Windows Explorer нээгээд зүүн талын баганаас C диск буюу SSD -ээ сонгоод хулганы баруун товчоо дараад Properties сонгоод,
Allow files on this drive to have contents indexed in addition to file properties -ийн өмнөх чагтыг аваад ОК.
Шаардлагатай бол Ignore эсвэл Ignore all дарж болно.
3. Defragmantation -г идэвхгүй болгох
Computer дээрээс хулганы баруун товчийг дараад -> Manage -> Services and Applications -> Services - > Disk Defragmenter -ээс хулганы баруун товчийг дараад Properties -> Startup type: Disabled -> OK
4. Superfetch/Prefetch зэргийг идэвхгүй болгох
Win +R -> Regedit
HKEY_LOCAL_MACHINE\SYSTEM\CurrentControlSet\Control\Session Manager\Memory Management
EnableSuperfetch болон EnablePrefetcher -ийг нэг нэгээр нь хулганыхаа баруун товчийг дараад modify сонгоод 3 -ыг 0 утгатай болгоно
5. Firefox -ийн SSD -д хийгдэх тохиргоонууд
Firefox -ийн хаягийн мөрөнд
about:config гэж бичээд Enter дараад
I'll be careful, I ... дараад
-
browser.cache.disk.enable -ийг
False болгоно.
- Хоосон зайнд хулганыхаа баруун товчийг дараад New -> Integer сонгоод,
Preference Name -д "
browser.cache.memory.capacity",
value -д
131072 гэж бичнэ. Энэ нь 128MB -тай тэнцүү юм.
- Хоосон зайнд хулганыхаа баруун товчийг дараад New -> String.
String Name -д
browser.cache.disk.parent_directory гэж бичээд,
дараа нь
D:\System Files\FF_Temp гэж бичиж оруулна. Энэ нь Firefox -ийн Temp хавтасыг D дискний System Files хавтасны FF_Temp хавтасанд зөөж байгаа хэрэг.
- Firefox -оо Restart хийнэ.
6. Page File/System protection зэргийг идэвхгүй болгох
- Computer дээрээс хулганыхаа баруун товчийг дараад -> Properties -> зүүн талын баганаас Advanced system settings -> Settings (Performance) -> Advanced Tab -> Change -> Automatically manage бла бла -ын өмнөх чагтыг аваад -> No paging file -> Set -> OK.
- Computer дээрээс хулганыхаа баруун товчийг дараад -> Properties -> зүүн талын баганаас Advanced system settings -> System Protection -> SSD -ээ -> сонгоод Configure -> Turn off system protection сонгоно -> Delete -> OK
Компьютерээ рэстарт хийнэ.
7. Hibernation -ийг идэвхгүй болгох
CMD -д
Код:
powercfg -h off
гэж бичээд Enter дарна.
8. Internet Explorer -ийн SSD -д хийгдэх тохиргоо.
Internet Explorer нээгээд Tools -> Internet Options нээгээд General tab -ний "Temporary Internet files" эсвэл "Browsing history" -ийн Settings -> Move Folder -ийг дараад гарч ирсэн цонхонд өмнө үүсгэсэн
D:\System Files\IE_Temp замыг зааж өгнө. Энэ нь Internet Explorer -ийн Temp хавтасыг D дискэнд зааж өгч байгаа хэрэг.
9. Системийн TEMP болон TMP хавтасуудыг D дискэнд зөөх
Computer дээрээс хулганыхаа баруун товчийг дараад -> Properties -> зүүн талын баганаас Advanced system settings -> Advanced Tab -> Settings (Performance) -> Environment Variables -г дарна.
TEMP бол бидний өмнө үүсгэсэн D:\System Files\TEMP хавтас,
TMP бол бидний өмнө үүсгэсэн D:\System Files\TMP хавтас юм.
10. Хэрэглэгчийн хавтасуудыг тогтмол D дискнээс ачаалах
http://forum.asuultserver.com/viewtopic ... 1&t=129757
11. Power Option -оос D диск буюу HDD -ээ
Always On болгоно.
