#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.09.26 8:26 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 565 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 17 8 9 10 1122 Дараагийн
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв: Re: "• Жудо •"
БичлэгБичигдсэн: 5-р сар.29.11 11:57 am 
Оффлайн
¤ Sumo Analyst

Нэгдсэн: 9-р сар.29.03 10:53 am
Бичлэгүүд: 299
Байршил: Хvй Мандал дэвжээ
Tagaanaagiin olympiin avarga Choi Min Ho-toi hiisen barildaan. Minii sanaj baigaagaar Tsagaanaa Choig olympod 1, ih duulgad 2, niit 3 dahia yalj baina: http://www.youtube.com/watch?v=VcwUpIrBlrQ

_________________
www.sumo.or.jp/eng/index.html


Дээд талд
 Постын сэдэв: Re: "• Жудо •"
БичлэгБичигдсэн: 5-р сар.29.11 12:21 pm 
Оффлайн
¤ Sumo Analyst

Нэгдсэн: 9-р сар.29.03 10:53 am
Бичлэгүүд: 299
Байршил: Хvй Мандал дэвжээ
Ih Duulgiin hoshoi avarga Bundmaagiin finaliin barildaan: http://www.youtube.com/watch?v=6uT1cYztZ-0

semifinal: http://www.judo.com.gr/2011/05/grand-sl ... utina-rus/

_________________
www.sumo.or.jp/eng/index.html


Дээд талд
 Постын сэдэв: Re: "• Жудо •"
БичлэгБичигдсэн: 5-р сар.29.11 12:38 pm 
Оффлайн
¤ Sumo Analyst

Нэгдсэн: 9-р сар.29.03 10:53 am
Бичлэгүүд: 299
Байршил: Хvй Мандал дэвжээ
Munhzayagiin mungun medaliin tuluu hujaag yalsan barildaan: http://www.judo.com.gr/2011/05/grand-sl ... -lili-chn/

_________________
www.sumo.or.jp/eng/index.html


Дээд талд
 Постын сэдэв: Re: "• Жудо •"
БичлэгБичигдсэн: 5-р сар.29.11 2:23 pm 
Оффлайн
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн

Нэгдсэн: 4-р сар.06.11 12:18 am
Бичлэгүүд: 142
81kg Tuvshinjargal ehnii barildaandaa yallaa.Ikh sain barildlaa.Gaigui hurdtai l buh bna.Ingej barildval nileen yavna shy


Дээд талд
 Постын сэдэв: Re: "• Жудо •"
БичлэгБичигдсэн: 5-р сар.29.11 3:06 pm 
Оффлайн
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн

Нэгдсэн: 4-р сар.06.11 12:18 am
Бичлэгүүд: 142
Grand Slam Moscow 2011

-100kg Temuulen Japaniig daraltaar yalj,
+100kg Sugarjargal yalagdlaa


Дээд талд
 Постын сэдэв: Re: "• Жудо •"
БичлэгБичигдсэн: 5-р сар.29.11 3:41 pm 
Оффлайн
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн

Нэгдсэн: 4-р сар.06.11 12:18 am
Бичлэгүүд: 142
Grand Slam Moscow 2011

90kg Enkhbat tsever yalagdlaa


Дээд талд
 Постын сэдэв: Re: "• Жудо •"
БичлэгБичигдсэн: 5-р сар.29.11 4:24 pm 
Оффлайн
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн

Нэгдсэн: 4-р сар.06.11 12:18 am
Бичлэгүүд: 142
Grand Slam Moscow 2011

81kg Tuvshinjargal 2-r toirogt yukogor yalj
-78kg PUREVJARGAL, Lkhamdegd ehnii barildaand yallaa


Дээд талд
 Постын сэдэв: Re: "• Жудо •"
БичлэгБичигдсэн: 5-р сар.29.11 4:39 pm 
Оффлайн
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн

Нэгдсэн: 4-р сар.06.11 12:18 am
Бичлэгүүд: 142
Grand Slam Moscow 2011

Bundmaa final


Дээд талд
 Постын сэдэв: Re: "• Жудо •"
БичлэгБичигдсэн: 5-р сар.29.11 4:43 pm 
Оффлайн
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн

Нэгдсэн: 4-р сар.06.11 12:18 am
Бичлэгүүд: 142
Grand Slam Moscow 2011

60kg Tumurkhulug


Дээд талд
 Постын сэдэв: Re: "• Жудо •"
БичлэгБичигдсэн: 5-р сар.29.11 4:50 pm 
Оффлайн
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн

Нэгдсэн: 4-р сар.06.11 12:18 am
Бичлэгүүд: 142
Grand Slam Moscow 2011

63kg final Munkhzaya


Дээд талд
 Постын сэдэв: Re: "• Жудо •"
БичлэгБичигдсэн: 5-р сар.29.11 5:02 pm 
Оффлайн
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн

Нэгдсэн: 4-р сар.06.11 12:18 am
Бичлэгүүд: 142
Grand Slam Moscow 2011

-70kg Naranjargal Japand yalagdlaa


Дээд талд
 Постын сэдэв: Re: "• Жудо •"
БичлэгБичигдсэн: 5-р сар.29.11 5:21 pm 
Оффлайн
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн

Нэгдсэн: 4-р сар.06.11 12:18 am
Бичлэгүүд: 142
Grand Slam Moscow 2011

-100kg Temuulen Orosd tsever yalagdlaa


Дээд талд
 Постын сэдэв: Re: "• Жудо •"
БичлэгБичигдсэн: 5-р сар.29.11 5:58 pm 
Оффлайн
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн

Нэгдсэн: 4-р сар.06.11 12:18 am
Бичлэгүүд: 142
Grand Slam Moscow 2011

81kg Tuvshinjargal KIM, Jae-Bumd yalagdlaa.Gehdee sain barildsan.Turshlaga dutlaa.Tsaashdaa bol sain l barildah zaluu bna.amjilt husey!


Дээд талд
 Постын сэдэв: Re: "• Жудо •"
БичлэгБичигдсэн: 5-р сар.29.11 6:03 pm 
Оффлайн
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн

Нэгдсэн: 4-р сар.06.11 12:18 am
Бичлэгүүд: 142
Grand Slam Moscow 2011

2 dahi udur manai buhchuud -78kg Lkhamdegdees busad ni yalagdlaa.Odoo Lkhamdegd odoo nederlandiin buhtei barildana.


Дээд талд
 Постын сэдэв: Re: "• Жудо •"
БичлэгБичигдсэн: 5-р сар.29.11 6:22 pm 
Оффлайн
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн

Нэгдсэн: 4-р сар.06.11 12:18 am
Бичлэгүүд: 142
-78 kg Lkhamdegd zugeer barij zogsoj bgaad yalagdlaa.mash muu bna .Ingej barildval yaj amjilt gargah yum be.eruusuu hudulsungui.Ehnii torguul ugch bhad bodoh heregtei shdee.yamarch idevh alga blaa.
-100kg Temuulen Lkhamdegd 2 unuudur mash muu barildsan.
Unuudur manaihan noli blaa


Дээд талд
 Постын сэдэв: Re: "• Жудо •"
БичлэгБичигдсэн: 6-р сар.08.11 10:24 pm 
Оффлайн
¤ Sumo Analyst

Нэгдсэн: 9-р сар.29.03 10:53 am
Бичлэгүүд: 299
Байршил: Хvй Мандал дэвжээ
Монголын жүдочид дэлхийн чансаанд:

Эрэгтэй 60 кг:
1. Ришод Собиров /Узбекистан/ - 2370 оноо
2. Георгий Зантарая /Украйн/ - 1224
3. Хироаки Хираока /Япон/ - 1000

...12. Д.Төмөрхүлэг /Монгол/ – 582
...16. Г.Болдбаатар /Монгол/ – 510
17. Ч.Болдбаатар /Монгол/ – 500

Эрэгтэй 66 кг:
1. Х.Цагаанбаатар /Монгол/ - 1478 оноо
2. Алим Гаданов /ОХУ/ - 1340
3. Жунпей Моришита /Япон/ - 1280

... 10. С.Мияарагчаа /Монгол/ - 712

Эрэгтэй 73 кг:
1. Ван Ки-Чун /БНСУ/ - 1524 оноо
2. Дирк ван Тичелт /Бельги/ - 1010
3. Декс Элмонт /Голланд/ - 1000

... 16. С.Ням-Очир /Монгол/ - 486

Эрэгтэй 81 кг:
1. Ким Жэ-Бум /БНСУ/ - 1760 оноо
2. Леандро Гуильерро /Бразил/ - 1300
3. Иван Нипонтов /ОХУ/ - 882

...63. О.Ууганбаатар /Монгол/ - 63

Эрэгтэй 90 кг:
1. Илиас Илиадис /Грек/ - 1416 оноо
2. Такаши Оно /Япон/ - 1306
3. Дайки Нишияма /Япон/ - 1288

...36. Э.Энхбат /Монгол/ - 266

Эрэгтэй -100 кг:
1. Такамаса Анаи /Япон/ - 1536 оноо
2. Хенк Грол /Голланд/ - 1224
3. Максим Раков /Казахстан/ - 1084

... 14. Н.Түвшинбаяр /Монгол/ - 582
15. Б.Тэмүүлэн /Монгол/ - 580

Эрэгтэй +100 кг:
1. Тедди Ринье /Франц/ - 2080 оноо
2. Ислам эль Шехаби /Египет/ - 1540
3. Андреас Тоелцер /Герман/ - 1186

...73. Б.Сугаржаргал /Монгол/ - 61
...91. Х.Мөнхбаатар /Монгол/ - 40

Эмэгтэй 48 кг:
1. Томоко Фүкүми /Япон/ - 1830 оноо
2. Харуна Асами /Япон/ - 1610
3. Алина Думитру /Румын/ - 1110

... 15. М.Уранцэцэг /Монгол/ - 566
... 26. Б.Бат-Эрдэнэ /Монгол/ - 336

Эмэгтэй 52 кг:
1. Юүка Нишида /Япон/ - 1830 оноо
2. Мисато Накамура /Япон/ - 1660
3. М.Бундмаа /Монгол/ - 1292

Эмэгтэй 57 кг:
1. Каори Мацүмото /Япон/ - 1850 оноо
2. Тельма Монтейро /Португаль/ - 1548
3. Сабрина Фильцмозер /Австри/ - 1264

... 28. Т.Баттөгс /Монгол/ - 282

Эмэгтэй 63 кг:
1. Ёшиэ Уэно /Япон/ - 1888 оноо
2. Гевриз Эманэ /Франц/ - 1760
3. Клаудия Малцанн /Герман/ - 1030

... 12. Ц.Мөнхзаяа /Монгол/ - 644

Эмэгтэй 70 кг:
1. Люси Деко /Франц/ - 1832 оноо
2. Эдит Бош /Голланд/ - 1350
3. Анетт Мешарос /Унгар/ - 1276

... 29. Ц.Наранжаргал /Монгол/ - 250

Эмэгтэй -78 кг:
1. Акари Огата /Япон/ - 1424 оноо
2. Ян Сьюли /Хятад/ - 1396
3. Каяла Харрисон /АНУ/ - 1266

...14. П.Лхамдэгд /Монгол/ - 618

Эмэгтэй +78 кг:
1. Мегүми Тачимото /Япон/ - 1650 оноо
2. Мика Сүгимото /Япон/ - 1210
3. Цинь Цьян /Хятад/ - 1164

...28. Д.Цэрэнханд /Монгол/ - 283

_________________
www.sumo.or.jp/eng/index.html


Дээд талд
 Постын сэдэв: Re: "• Жудо •"
БичлэгБичигдсэн: 6-р сар.10.11 8:18 am 
Оффлайн
¤ Sumo Analyst

Нэгдсэн: 9-р сар.29.03 10:53 am
Бичлэгүүд: 299
Байршил: Хvй Мандал дэвжээ
Ene odoo yu bolj bainaa? Olymp , delhiin avarga shalgaruulah temtseenii derged ulsiin naadam gedeg jalgiin naadam gesen ug. Ingej bolohgui shuu dee :??: :??:




Жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ч.Насантогтох: Энэ жилийн наадмаар олимпийн аварга Н.Түвшинбаяр том цол авна аа

Улсын наадам хаяанд иржээ. Энэ жилийн наадмаар хүчит 1024 бөх зодоглоно. Тэдгээр хүчитнүүдийн дотор олимпийн дэвжээнээс Монголын шилдэг тамирчдын 44 жил авчирч чадаагүй алтан медалийг авьяас билэг, ур ухаан, эр зоригоороо авч чадсан Найдангийн Түвшинбаяр зодоглох гэж байна.

Тэрээр сар орчмын өмнө Жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Чимэдбазарын Насантогтох багшаас улсын наадамд зодоглох эрхээ авчээ. Насаа багш түүнд, “За яахав, барилд. Гэхдээ наадмын бэлтгэл гэж бараг хийхгүй шүү. Жүдогийн бэлтгэлээ хийж байгаад л наадамдаа зодогло” гэж хэлсэн аж.

Тэгсэн хэдхэн цагийн дараа олимпийн аварга Түвшээ маань ангийн анд, салдаггүй найз Энхбатынхаа хамтаар улсын наадмаар өмсөх зодог шуудгийнхаа захиалгыг өгчихсөн гүйж явж. Ингэж л олимпийн аварга маань улсын наадамдаа зодоглохоор сэтгэл нь хөөрч, багагүй яарч буй бололтой.

Энхбат гэдэг нь Орхон голын хөвөөнд тоглож өссөн, Булганы төвийн арван жилийн нэг ангийн анд, одоо улсын начин цолтой барилдаж буй Эрдэнэбилэгийн Энхбат билээ. Түвшээ Энхбат хоёр ёстой цавуудчихсан юм шиг салдаггүй найзууд. “Аварга” дээд сургуульд хамтдаа ирж, дараа нь Жүдогийн шигшээ багт хамт орж, одоо жин тус бүртээ Монголынхоо тэргүүн тамирчин болчихож. Их спортын хувьд Түвшээ олимпийн алтан медальтай тул Энхбатыгаа дагуулахгүй. Харин үндэсний спортын хувьд бол Энхбат улсын начин цолтой учир найзынхаа дэргэд эрэмбэ дээгүүр.

Уржигдар тун санаандгүй байдлаар Насаа багштай таарлаа. Багшийн сэтгэл их л өөдрөг, сайхан инээмсэглэх аж. Тэгснээ “Манай Түвшээ саяхан Циркт болсон барилдаанд уран барилдаж, сайхан түрүүлсэн гэнэ. Би үзэж амжаагүй юм. Тэгсэн, таксины жолооч сая хэлж байна. Танай жүдогийн Түвшинбаяр ямар уран, сайхан барилддаг юм бэ? гэж магтаж байна” хэмээн хүүхдийнхээ тухай сайн сайхан мэдээ дуулаад баярлаж буй эцэг хүн шиг магнай нь тэнийчихсэн, инээмсэглэн ярив.

Насаа багш 1973 оноос хойш шигшээ багт ажиллаж байгаа гэхээр 1984 онд төрсөн Түвшээ, Энхбат хоёрыг энэ дэлхий дээр ирэх сураггүй байхад аль хэдийнэ жүдотой нөхөрлөчихсөн, тамирчин бэлдээд эхэлчихсэн байж. Багш ярианы завсар нэг том ам гарлаа. “Энэ жил Түвшинбаяр улсын наадмаар зодоглож, том цол авна” гэж. Насаа багш барагтай бол илүү дуугарч, ам гардаггүй нэгэн. “Та яасан том ам гарч байна аа, багш аа” гэхэд “Хоёулаа энэ жилийн наадмаар л харъя. Таарах нь уу, зөрөх нь үү” хэмээн хариу инээмсэглэлээ.

Ингээд бөх сонирхогч та бүхэндээ Жүдо бөхийн улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ч.Насантогтох багштай хөөрөлдсөнөө толилуулья.

БИ ХОЁР ШАВИА ИРЭЭДҮЙД ДАХИАД ОЛОН АМЖИЛТ ГАРГАНА ГЭЖ БОДДОГ

-Багш аа, Түвшээ Энхбат хоёрыг салдаггүй найзууд гэдэг. Тэр хоёр бүр нэг ангийн хүүхдүүд юм гэнэ ээ, тийм үү?
-Тийм ээ. Тэр хоёр 2002 онд улсын шигшээ багт анх ирсэн юм. Булганы төвийн арван жилд нэг ангид суралцаж байсан найзууд. Түвшээ Булганы Сайханых, харин Энхбат Могодынх. Орхон голын хойд эрэгт Түвшээгийнх, харин урд эрэгт нь Энхбатынх байсан юм билээ. Одоо ч салдаггүй. Байнга л цуг явж байдаг. Энэ хоёрын бөх болсны нууц хоорондоо барилдаж өссөнд нь байгаа юм. Түвшээ 1984 оны зургадугаар сарын 1-нд, Энхбат мөн оны аравдугаар сарын 6-нд төрсөн. 2001 онд Залуучуудын улсын аваргаар хоёулаа жин тус бүртээ түрүүлээд гарч ирсэн хүүхдүүд.

-Шигшээ багт нэг ангийн хоёр хүүхэд байх нь багийн уур амьсгалд эерэг нөлөө үзүүлдэг байх даа...
-Шигшээ багийнхан олон жил хамтдаа бэлтгэлд гараад ирэхээрээ хоорондоо найз нөхөд болоод зан зангаа авалцдаг. Тэгээд сайхан найз болцгоодог. Гэхдээ Түвшээ, Энхбат хоёр илүү сайн найз нөхөд. Бэлтгэл дээр байнга л хамт явдаг. Шигшээ багийнхан дотроо ч их нөлөөтэй. Багийн уур амьсгалыг тун сайхан өргөж өгдөг залуус. Манай шигшээ багт Х.Цагаанбаатар, Г.Болдбаатар, Ч.Болдбаатар, С.Ням-Очир, Ариун-Эрдэнэ гээд олны дунд нөлөөтэй, зөв залуус олон. Ариун-Эрдэнэ чинь Түвшээ, Энхбат хоёрын дээд анги юм билээ, арван жилийн сургуулийн.

-Таниас асуумаар санагддаг нэг зүйл байдаг юм. 2008 онд олимпийн аварга мэндлэхийн өмнөх хэдхэн цагт Түвшээг зөвхөн Энхбаттай хамтад нь байлгаад, өөр хүнтэй уулзуулаагүй гэдэг юм билээ. Энэ талаар та тодорхой ярьж өгөөч?
-Түвшээгийн барилдахаас өмнөх өдөр Нямхүү барилдсан юм. Нямхүү олимпийн хүрэл медалийн төлөө барилдахаар үлдчихсэн байлаа. Тухайн үед хүн бүр баяр хүргээд, тамирчдын байранд бараг хөлтэй хүн болгон орж ирсэн. Ингээд хүн бүр баяр хүргээд байхаар тамирчин хүн тайван байж, барилдаанд бүрэн төвлөрч чадаагүй гэж би боддог. Үүн дээр би маш том алдаа гаргасан. Одоо хүртэл Нямхүүгийн өмнө буруутай юм шиг сэтгэгдэл төрдөг. Тэр үед би Нямхүүтэй хэнийг ч уулзуулахгүй, өрөөнд хэнийг ч оруулахгүй байж болох байсан. Гэтэл тэгээгүй. Үүнээсээ сургамж аваад Түвшээ дээр хэнийг ч оруулахгүй байхаар шийдсэн.

Эхний барилдаанууд үдээс өмнө болж, шийдвэрлэх барилдаан үдээс хойш болсон учир тэр хугацаанд Түвшээг амраах боломж байлаа. Тэр үед Түвшээтэй уулзах орох эрхийг хоёр л хүнд өгсөн. Энэ бол Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, сайд Х.Баттулга, нөгөө нь Энхбат. Би шаардлагатай гэж үзвэл өөрөө орох боломжтой. Ингээд Энхбатаар Түвшээгийн байгаа тамирчдын өрөөний хаалгыг гаднаас нь мануулсан. Дээр хэлсэн хүнээс өөр хэн ч орохгүй шүү гэж захисан. Энхбат хаалгыг үнэхээр сайн манаж, хэнийг ч оруулаагүй. Үүний дүнд Түвшээ хоёр цаг маш сайн унтаж амарсан. Барилдаан болохоос 45 минутын өмнө ороход Түвшээ бүр хурхирчихсан унтаж байсан /инээв/.

Тийм том барилдааны өмнө ингэж амарч чадаж байгаа, ийм тайван байгаа тамирчныг би өмнө нь хараагүй. Тэгээд Түвшээг сэрээгээд “За, одоо бос доо. “Хоол идэх үү?” гэхэд “Үгүй” гээд жаахан ус л уусан. Түвшээ алтан медалийн төлөө барилдсан Казахстаны бөх Аскат Житкиевийг өмнө нь ялж байсан. Тиймээс “Чи ялж байсан. Тэр их аймхай хүн” гэж хэлсэн. Түвшээ илүү үг хэлэлгүй “За” л гэсэн. Түүний байгаа байдал, унтаж амарснаас харахад өөртөө үнэхээр итгэлтэй, зоригтой байгаа нь анзаарагдаж байсан. Түвшээ дэвжээнд гараад өрсөлдөгчөө жижиг торгуулиар ялаагүй, олон том үнэлгээ дараалан авч, тасархай түрүүлсэн.

-Та Түвшээг олимпод тэгж сайн барилдана гэж төсөөлж байсан уу?
-2007 онд Парист болсон “Их дуулга”-аас хүрэл медаль авсан нь Түвшээгийн анхны том амжилт байлаа. Дахиад жилийн дараа Францын энэ тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. “Их дуулга” гэдэг чинь том тэмцээн шүү дээ. Хэдийгээр олимпод Түвшээ битүү морь гэгдэж байсан ч дэлхийн хэмжээнд хүрч барилдаж чадахаар болсон гэдгээ өмнө нь харуулчихсан нь энэ. Ингээд 22-тойдоо Францын тэмцээнд медаль аваад 23 настайдаа олимпийн аварга болсон. Харин таамагласан эсэх тухайд, Нүхтэд бэлтгэлд гарч байх зуур МҮОХ-ын Ерөнхийлөгч Д.Загдсүрэн дарга ирсэн юм. Тэгэхэд би “Түвшээд их найдлага тавьж байна” гэж хэлж байсан. Дараа нь “TV-9” телевизийнхэн ирэхэд “Энэ олимпоор заавал аварга төрүүлнэ” гэж амласан нь одоо ч бичлэгт байдаг.

-Та ч тэгж нэг их амархан ам гараад байхаар хүн биш дээ. Их л итгэлтэй байж?
-/Инээв/. Тийм ээ, тэгэхэд тэгээд хэлчихсэн юм. Хааяа бас ам гарч байхгүй бол болдоггүй тал бий. Тамирчид миний яриаг сонсоод юм уу, “Багш тэгж хэлсэн байна” гээд урам зориг орох тал ч байж болно.

-Олимпийн наадмын дараа Түвшээ нэг хэсэг барилдсангүй. Зарим хүн барилдалгүй удахаар нь “Оддын ханиад хүрчихэж” гэж хүртэл дүгнэж байсан болов уу. Яг үнэндээ Түвшээ “оддын ханиад” хүрсэн юм уу, эсвэл бэртэл нь барилдах ямар ч боломж өгсөнгүй юу?
-Тийм ээ, энэ асуулт олон хүний сонирхлыг татаж байсан биз. Гэхдээ тийм юм болоогүй. Түвшээ “оддын ханиад” гэхээр зүйл тусаагүй ээ. Тэр олимпийн өмнө л өвдгөндөө бэртэлтэй байсан юм. Харин олимпийн дараа хагалгаа хийлгэсэн. Хагалгаа хийсэн эмч нар зургаан сарын дараагаар хөнгөн хөдөлж эхэлж болно гэсэн. Ингээд тэр хугацаанд хөнгөн хөдөлж эхэлсэн ч барилдах, бэлтгэл хийх боломжгүй байсан. Тиймээс 2009 оны наймдугаар сараас хөнгөн бэлтгэлдээ орсон.

Америкт эмчлүүлээд ирэхдээ жин нь 125 кг болчихсон байв. -100 кг-ийнхаа жинд орохын тулд бүтэн 25 кг хасах хэрэгтэй болсон гэсэн үг. Дотоод болоод гадаадын мэргэжилтнүүд “Маш ирээдүйтэй залуу гэмтлийн улмаас барилдахаасаа өнгөрлөө” гэж дүгнэсэн нь ч бий байх. Түвшээд “Чи 2010 оны дэлхийн аваргаар заавал барилдах ёстой. Тэрнээс өмнөх тэмцээнийг бодоод хэрэггүй гэж хэлсэн. Ингээд 2010 оны есдүгээр сард тэмцээнд орж, тав дараалан ялаад дараа нь ялагдаж тавдугаар байр эзэлсэн. Хэдийгээр тавдугаар байр эзэлсэн ч гэсэн Япон, Оросын гол өрсөлдөгчдөө ялсан юм. Энэ барилдаан түүнийг дэвжээнээ эргэн ирж буйг, энэ залуу дахиж барилдаж чадна, эргээд хүчтэй болсон гэдгийг хүн бүхэнд харуулсан.

Түвшээгийн тухай би нэг зүйл нэмж хэлмээр санагдаж байна. Францад болсон “Их дуулга” тэмцээний үеэр гэнэт өндөр халуурч, барилдах боломжгүй шахуу болсон ч тэр дэвжээнд гарч барилдаад медаль авчихсан юм. Манай жүдогийн Цагаанаа /Х.Цагаанбаатар/, Түвшээ хоёрт нэг онцлог байдаг нь хэнээс ч айдаггүй чанар. Одоо Түвшээгийн жин хэвийн болж, барилдах ид ирэн дээрээ байгаа.

-Энхбат бас сүүлийн үед онцгой сайн барилдах боллоо?
-Энхбат их эвгүй барилдаантай бөх. Хөл сайтай. Би дэлхий, олимпийн дэвжээнээс медаль авна гэдэгт нь итгэлтэй байдаг. Жаахан ядардаг тал бий. Гэхдээ түүнийг нь бэлтгэлээр сэргээчихнэ. Нэг голын хоёр найз дэлхийн дэвжээнд зэрэгцээд зогсож байна гэдэг сайхан юм шүү. Би хоёр шавиа ирээдүйд дахиад олон амжилт гаргана гэж боддог.

-Олимпийн аваргыг энэ жил наадмаар зодоглоно гэж сонслоо. Та түүнд барилдах зөвшөөрөл хэзээ өгчихөв?
-/инээв/. Түвшээ хоёр жил үндэсний бөхөөр барилдаагүй. Харин саяхан Циркт болсон барилдаанд их уран сайхан барилдаж, түрүүлсэн юм билээ. Миний хувьд тавдугаар сарын 21-нд наадмаар барилдаж болох эсэх тухай асуухад нь зөвшөөрөл өгсөн. Тэгсэн чинь тэр өдрийн орой нь Энхбаттайгаа хамт зодог шуудгаа захиалчихлаа гээд явж байсан /инээв/. Би Түвшээг улсын цол авна гэж бодож байна. Авах авахдаа бүр том цол авна.

-Та яасан их итгэлтэй байна вэ...
-/инээв/. Байгалиас заяасан хүч чадалтай. Тэгээд нарийн тооцоотой хэрнээ уран барилдаантай бөх шүү дээ.

-Тэгэхээр Түвшээ наадмын бэлтгэлд гарах нь ээ?
-Үгүй ээ, наадмын бэлтгэлд гаргахгүй. Харин өнгийг нь засахын тулд наадмаас хэдхэн хоногийн өмнө цөөн хоногоор бэлтгэлд гаргаж болох юм. Тэрнээс өмнө жүдогийн шигшээтэйгээ л бэлтгэлээ базаах болно. Наймдугаар сарын 23-нд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Наадмын дөнгөж дараахан ийм тэмцээнтэй болохоор бэлтгэл, жинг нь барьж байхгүй бол болохгүй.

-Энхбат наадмаар хэрхэн барилдах бол?
-Хоёр, гурвын давааг давчихвал дээшээгээ эвгүй барилдчихна.

-Жүдогийн дүрэм өөрчлөгдөж, хөл авах, хонгодох зэрэг мэхийг хорьчихсон. Энэ нь манай бөхчүүдийн амжилтад сөргөөр нөлөөлж байна уу?
-Хэрэв дүрэм ингэж өөрчлөгдөөгүй бол манайхан өдийд том, том амжилт гаргачихсан яваа. Өөрчлөгдчихөөд байхад нь л бид амжилт гаргаад байна шүү дээ. Энэ бол Монгол бөхчүүдийн авьяас чадлыг л харуулж буй хэрэг. Энэ дүрмийн талаар их яриа гарч байгаа, жүдогийн холбооны хүрээнд. Олон улсын мэргэжилтэн дасгалжуулагчид “Энэ дүрэм жүдог устгаж байна” гэж хүртэл ярьж байна. Сургаар бол энэ дүрмийг мөдхөн эргүүлэн өөрчлөх байх.

-Та жүдогийн шигшээ багт ажилласнаас хойш хэдэн жил болж байна вэ?
-/инээв/ 1973 оноос хойш шүү дээ. Намайг, “Байж бай, ажиллаад бай” гээд байхаар нь ажиллаад л байгаа... хэмээн инээгээд Ч.Насантогтох багш бид хоёрын ярилцлага өндөрлөлөө.

Тэр жил Насаа багш олимпийн аваргатай болно гэж хэлээд алдаагүй. Харин энэ жилийн наадмаар олимпийн анхны аварга Түвшинбаярыг том цол авна гэсэн нь онох болов уу?

_________________
www.sumo.or.jp/eng/index.html


Дээд талд
 Постын сэдэв: Re: "• Жудо •"
БичлэгБичигдсэн: 6-р сар.13.11 5:26 pm 
Оффлайн
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн

Нэгдсэн: 4-р сар.06.11 12:18 am
Бичлэгүүд: 142
ОУХМ С.Ням-Очир, “Женко” клубийн Сугаржаргал, Баянжаргал



Жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер, улсын аварга тамирчид “Face“ баарны “Vip” хамгаалалтын албаны залууг 2011 оны 04-р сарын 07-ны шөнө ажил үүргээ гүйцэтгэж байхад нь зодож, хүнд гэмтээжээ.

Хохирогч болох 22 настай У.Ганхөлөг нь удаан хугацаанд эмчилгээ хийлгэсэн хэдий ч одоогоор бөгсөн бие, нуруун хэсэг нь ямар ч мэдээгүй болж хүний асрамжинд орсон байна.

Үүнд шаналсан ээж Ю.Энх-Отгон нь хэвлэлийнхэнд хандлаа.

Хэрэг гарах болсон шалтгаан нь пиво асгарсан шалан дээр хамт явсан эмэгтэй нь хамгаалагч залууг анхааруулсаар байхад тоолгүй хальтарч унаснаас “Хангарьд” клубийн тамирчин жүдо бөхийн ОУХМ С.Ням-Очир, “Женко” клубийн Сугаржаргал, Баянжаргал нарын жүдочид хамгаалагчийг янз бүрийн бүдүүлэг үг хэллэгээр доромжлон, хүнд гэмтэл учруулжээ.

Тэд хэрэг гарсны дараа хохирогчийн ээжтэй уулзаж энэ хэргийг сайтар нууцлах, тэр дундаа эхнэр хүүхдэд нь мэдэгдэхгүй байхыг хүссэн байна. Хэрэв мэдвэл гэр бүл салж сарних дээрээ тулах аж.

Үүний дагуу асуудлыг хүндрүүлээгүй ч одоогоор эмчилгээний бодит зардал 40-өөд сая төгрөг болсон байхад хохирлын мөнгө гэж нийтдээ 800 мянган төгрөг л өгсөн ба бусдыг шүүх хурлын дараа болно гэсэн хэдий ч бүх хэрэг тодорхой, бүр камерт хүртэл бичигдсэн байхад шүүх эмнэлэгийн дүгнэлт худал гарах, шүүх хурлын тов гарахгүй зэргээр хэргийн явцыг удаашруулсаар байгаа ажээ.

Мөн тэд Ганхөлөгийн биеийн байдлыг асууж ганц ч удаа яриагүй гэнэ. Энэ бүхэнд арга хэмжээ авахуулж хүчрэхгүй байгаа ээж нь өнөөдөр ийнхүү аргаа барахдаа хэвлэлийнхэнд хандах болжээ.


Дээд талд
 Постын сэдэв: Re: "• Жудо •"
БичлэгБичигдсэн: 6-р сар.13.11 5:27 pm 
Оффлайн
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн

Нэгдсэн: 4-р сар.06.11 12:18 am
Бичлэгүүд: 142
Баттөгс тавд оров

Португалын нийслэл Лиссабон хотноо зохиогдсон жүдо бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнд манай улсаас 57 кг-ын жинд 2008, 2009 оны Азийн АШТ болон “Гуанжоу-2010” Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ Түмэн-Одын Баттөгс үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавъяат тамирчин Д.Баттулгын удирдлага дор зодоглож, шагналт тавдугаарт байрт шалгарлаа. Эхний тойрогт хийлж, Германы Мирьям Роперийг юүко, вазари, Бразилийн Жулиен Ариеча Феррейраг юүко үнэлгээгээр тус тус хожсон манай бөх хагас шигшээд “Бээжин-2008” олимпийн наадмын аварга Жулия Квинтавалье (Итали)-д хоёр торгуулиар, хүрэл медалийн төлөө барилдаанд эзэн орны бөх, ДАШТ-ий гурван мөнгө, нэг хүрэл медальт, Европын гурван удаагийн аварга Тельма Монтейруд гурван торгуулиар дийлдсэн байна. 22 жүдоч өрсөлдсөн энэ жинд Ж.Квинтавалье аваргалж, Бразилийн Кетлин Лима Куадрос дэд байрт шалгарсан бол Т.Монтейругийн хамтаар ОХУ-ын Ирина Заблудина хүрэл медалийн тавцанд гарчээ. Долоо хоногийн өмнө Мадридад болсон Дэлхийн цомд оролцохоор төлөвлөсөн ч нислэгийн хуваарьт өөрчлөлт орсны улмаас Испанийн нийслэлд очиж чадаагүй Т.Баттөгс ийнхүү Португалаас чансааны 20 оноо авч, 302 оноотой болсноор нэг байр ахиж, 27 дугаарт эрэмбэтэй боллоо.


Дээд талд
 Постын сэдэв: Re: "• Жудо •"
БичлэгБичигдсэн: 6-р сар.13.11 5:29 pm 
Оффлайн
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн

Нэгдсэн: 4-р сар.06.11 12:18 am
Бичлэгүүд: 142
Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нар АНУ-д бэлтгэлээ базаав



Тавдугаар сарын 28, 29-нд ОХУ-ын нийслэл Москва хотноо болсон “Их дуулга”-ын тэмцээнд зодоглосон нэг жингийн шилдгүүд болох Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар болон ОУХМ С.Мияарагчаа нар Москвагаас шууд АНУ-ыг зорьсон юм. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Монголоос явсан жиу-жицучидтай нэгдэж, Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нар энэ сарын 2-5-нд Калифорни мужийн Лонгбич хотод болсон жиу-жицугийн бөхийн дэлхийн аваргад хүч сорьсон билээ.

Тэмцээн өндөрлөсний дараагаар тэд Д.Цэрэнханд, Б.Болор-Эрдэнэ, А.Буянжаргал, М.Нямжаргал нарын бусад жүдочдын хамт ээлжит “Их дуулга”-ын тэмцээний бэлтгэлээ АНУ-д базаажээ. Нэг жилд “Их дуулга” ангилалд багтах дөрвөн тэмцээний болдгийн гурав дахь нь энэ сарын 18, 19-нд буюу ирэх бямба, ням гаригт Бразилийн Рио де Жанейро хотноо болох юм. Тус тэмцээнд Монголын цагаан өмсгөлтнүүд өргөн бүрэлдэхүүнтэй оролцох бөгөөд Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нарын бөхчүүд маргааш Америкаас шууд Бразилийн нийслэлийг зорих ажээ.


Дээд талд
 Постын сэдэв: Re: "• Жудо •"
БичлэгБичигдсэн: 6-р сар.18.11 9:40 pm 
Оффлайн
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн

Нэгдсэн: 4-р сар.06.11 12:18 am
Бичлэгүүд: 142
Grand Slam Rio de Janeiro 2011
ehellee.odoogoor ehnii udur bugd neg neg yalsan bna eregteichuud.


Дээд талд
 Постын сэдэв: Re: "• Жудо •"
БичлэгБичигдсэн: 6-р сар.18.11 10:51 pm 
Оффлайн
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн

Нэгдсэн: 4-р сар.06.11 12:18 am
Бичлэгүүд: 142
Grand Slam Rio de Janeiro 2011

Х.Цагаанбаатар yalj,С.Мияарагчаа yalagdlaa.Mun Ц.Мөнхзаяа yalagdlaa.Г.Болдбаатар yallaa.


Дээд талд
 Постын сэдэв: Re: "• Жудо •"
БичлэгБичигдсэн: 6-р сар.18.11 11:18 pm 
Оффлайн
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн

Нэгдсэн: 4-р сар.06.11 12:18 am
Бичлэгүүд: 142
73kg С.Ням-Очир 5-r bairand orloo.


Дээд талд
 Постын сэдэв: Re: "• Жудо •"
БичлэгБичигдсэн: 6-р сар.19.11 12:30 am 
Оффлайн
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн

Нэгдсэн: 4-р сар.06.11 12:18 am
Бичлэгүүд: 142
bugd yalagdlaa


Дээд талд
 Постын сэдэв: Re: "• Жудо •"
БичлэгБичигдсэн: 6-р сар.19.11 1:59 am 
Оффлайн
¤ Sumo Analyst

Нэгдсэн: 9-р сар.29.03 10:53 am
Бичлэгүүд: 299
Байршил: Хvй Мандал дэвжээ
Boldbaatar, tagaanaa, ataman Nyam ochir nar 5d or jee.

_________________
www.sumo.or.jp/eng/index.html


Дээд талд
 Постын сэдэв: Re: "• Жудо •"
БичлэгБичигдсэн: 6-р сар.20.11 12:44 am 
Оффлайн
¤ Sumo Analyst

Нэгдсэн: 9-р сар.29.03 10:53 am
Бичлэгүүд: 299
Байршил: Хvй Мандал дэвжээ
Unuudur Lhamdegd 5-d orloo.

_________________
www.sumo.or.jp/eng/index.html


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 565 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 17 8 9 10 1122 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 0 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр