

Юнител групп, шинэ кола Pepsi брэнд болон ?MWCG? холбооны зvгээс цахим спортын хєгжлийг шинэ шатанд аваачих, хvvхэд залуучуудын дунд тvгээмэл спорт болон хєгжиж буй цахим спортын хєгжлийн чиг хандлагыг тодорхойлох, олон улсын хэмжээнд Монголын цахим спортын тамирчдын албан ёсны vнэлэмжийг тогтоох зорилго бvхий WCG-2011 Yндэсний аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах гэж байна. Уг тэмцээнд ялсан баг тамирчдыг Солонгос улсын Пусан хотноо 12-р сарын 08-11 хооронд зохион байгуулагдах WCG-2011 Grand Final тэмцээнд Монгол улсаа тєлєєлєн оролцох эрхээр шагнах болно.
1. Yндэсний аварга шалгаруулах тэмцээн (цаашид YАШТ гэх) Counter Strike 1.6, Warcraft TFT, Fifa11, Dota-Allstars гэсэн дєрвєн тєрлєєр зохион байгуулагдана.
2. YАШТ Улаанбаатар хотод 5-р сараас 9-р сар хvртэл 4 vе шаттай зохион байгуулагдана. Тэмцээн тус бvрд оролцсон бvх багуудыг оноогоор дvгнэж эцсийн шатанд хамгийн єндєр оноо авсан баг энэхvv дэлхийн аварга шалгаруулах фестивалд оролцох эрхтэй болох юм.
3. YАШТ-ий урьдчилсан шатны бvх тоглолтууд ?ЧД Хvvхдийн урлан бvтээх тєв?-н замын урд талд шинээр нээгдсэн ?Game Arena? тєвд зохион байгуулагдана.
4. YАШТ-ий шигшээ тоглолтыг олон нийтэд vзvvлэх зорилгоор нээлттэй зохион байгуулах ба тэрхvv тэмцээний ялагч WCG-2011 Grand Final ?д Монгол улсаа тєлєєлєн оролцох эрхийн эзэн болох юм.
5. YАШТэмцээн нь Улаанбаатар хот болон бусад хотууд гэсэн хоёр бvсийн хэмжээнд зохион байгуулагдах тул зєвхєн Улаанбаатар хот бус Дархан, Эрдэнэт, Налайх, Багануур дvvрэгт ажиллаж, амьдардаг хvvхэд залуус та бvхнийг мєн адил єргєнєєр оролцохыг урьж байна.
6. Тэмцээний дээрх 4 тєрєл бvгд WCG-2011 тэмцээний дvрмээр явагдах тул та бvхэн тэмцээнд бvртгvvлэхдээ дэлгэрэнгvй дvрэмтэй танилцана уу.
Тэмцээний талаар дэлгэрэнгvй мэдээллvvдийг 99184699, 91101280 дугааруудаас ажлын цагаар лавлах болно. Мєн
[email protected],
[email protected] гэсэн хаягаар цахим шуудан явуулж болно. Урьдчилсан шатны тэмцээн тус бvрийн мэдээлэл тухай бvрд гарах болно.