Ишлэл:
Онгирч байна гэж битгий бодоорой... Гэхдээ манай SD чанар буюу Standart Definition бол яг SD чанараараа буюу сансар энэ тэрийг дагуулахгүй гардаг. Монгол сувгуудын хувьд эх нь өөрөө HD биш болхоор чанар нь илт мэдэгддэг. Гэхдээ ганц баталгаатай хэлж чадах юм бол өөр нэг катв дээр гоё гарч байгаа суваг манайх дээр муудаад дордоод гараад байгаа юм нэг ч байхгүй.
Тэр шинэ Монгол ТВ бол үнэхээр гоё гардаг. Манайх сувгуудын чанарыг ингээд илт болгоод ирхээр яваандаа монголын сувгууд HD болох нь хүртэл түргэсэх байх гэж бодоод байгаа ш дээ хэхэ...
Haker7 болж байна ш дээ, ингээд аятайхан мэдээлэл, тайлбар энэ тэр өгөөд.
Танай үйлчилгээ үнэхээр цаг үеэ олсон сайн үйлчилгээ, бас үнээ үнэхээр боломжийн тогтоож чадсан гэж би үздэг.
Ерөнхийдөө миний өмнө хийсэн бичлэгүүд танайхыг муулаагүй, рекламдсан байгаа шүү. Танай маркетингийн менежер гэж хүнд бүр хардагдсан шүү :D.
Мэдээжийн хэрэг анх гарч байгаа юманд алдаа дутагдал гэж байлгүй яахав, хүмүүсийн санал сэтгэгдлийг аваад засч сайжруулах нь хамгийн чухал зүйл шүү.
Ингээд дараах хэдэн саналыг хэлье. Засч сайжруулдаг хүнд нь хүрэхгүй байх магадлал нь 90% ч гэсэн.
1.Нэвтрүүлэг нөхөж үзэхээр дуу нь их сул байх юм. Volume-аа чангалаад 30-40 дээр тавьж байж нэг юм үзэх юм, энийг янзлах уг нь амархан байх даа.
2.Зарим сувгийн нэвтрүүлэг нөхөж үзэж болохгүй байх юм, ямар сувгийг нь бичээд, ямар сувгийг нь нь бичдэггүй юм бэ?
3.Нэвтрүүлгийн хөтөлбөр дээр сайн анхаарах, аль болох цаг зөрүүлэхгүй байх, 1 нэвтрүүлэг нөхөж үзэх гэж 2-3 нэвтрүүлэг дамнуулж үзмээргүй л байх юм.
4.Вэб дээрээ ямар ангилалд ямар сувгууд гарахыгаа нэг тодорхой жагсаачихаж болдоггүй юм уу?
Эхний ээлжинд энэ хэдэн санал байна, санахаараа нэмж бичнэ ээ.
Ишлэл:
Хоосон жүжиг тавьхаа болио хүмүүсийг бүр үргээчихнэ... Чамайг хэн гэдгийг чинь би мэдэж байна...
haker7 чи миний хэн болохыг мэдлээ гээд юу гэж, бүртгэгдсэн е-mail хаягыг минь олж авах тийм хэцүү биш шүү дээ. Танай үйлчилгээний талаар санал бодлоо хэлж болохгүй юу? Битгий ийм хогийн НАХЯ зан гаргаач, хөгийн юм.