http://www.bestdance.mn/crews/beatnig.html
BEATN1G Family үүссэн түүхээс:
Монголын хип хоп бүжгийн төлөөллийн нэг болж чадсан Soul in Beatz Dance Crewмөн Монголын Электро Бүжгийн Холбооны дэргэдэх Teckbros электро бүжгийн хамтлаг нар хамтран BEATN1G Family-г анх STEP UP 3 киноны Монгол дахь албан ёсны нээлтийг хамтран зохион байгуулан, 2010 оны 8-р сарын 27-нд үүсгэн байгуулсан билээ.
Soul in Beatz хамтлаг нь анх 2009 оны 8 сард зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдан Монголын анхны болон 2, 3-р Хип Хоп бүжигчдын цуглаан буюу Hip hop session-г амжилттай зохион байгуулан,Best of Best улсын шилдэг бүжгийн хамтлаг шалгаруулах тэмцээнээс гадна Монголын хэд хэдэн хамтлаг дуучдын клип, тоглолтын бүжгийг дэглэх, тоглох зэрэг чамгуй амжилт гаргаж байсан түүхтэй билээ.
Teckbros хамтлаг нь 2010 оны 4-р сард мөн 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр үүсгэн байгуулагдан Монголын Электро Бүжгийн Холбооны хүрээнд Vertifight буюу Тектоник бүжгийн улсын аваргыг амжилттай зохион байгуулан Tecktonik, Milky-Way, Electro Dance чиглэлээр сургалтуудыг одоог хүртэл явуулж байгаа шилдэг электро бүжгийн хамтлагуудын нэг юм.
Эдгээр 2 хамтлаг нь тус тусдаа маш олон бүжгийн арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулан, уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож, үүгээр зогсохгүй хамтдаа Монголын хамгийн томд тооцогдох чөлөөт бүжгийн FLASHMOB-г саяхан 11-р сарын 11-нд амжилттай зохион байгуулсан бөгөөд цаашид маш ихийг хийж бүтээхийг эрмэлзэж буй, бүжигт өөрсдийн зүрх сэтгэлээ зориулж чадсан хамт олон юм.
Ингээд :
• Мөнгөнтулга
• Мөнх- Од
• Тулга
• Отгонбат
• Галсандорж
• Билгүүн
• Андуумэргэн
• Уянга
• Энхчимэг
• Шижирболд,
нийтдээ 10 хүний бүрэлдэхүүнтэй BEATN1G Family нь нэг зорилго, нэг хүсэл мөрөөдөл, бүжгийн урлагийн хөгжлийн төлөө бүхий л чадлаараа дайчлан Mongolia’s Best Dance Crew-д оролцож байгаа билээ.
BEATN1G Family-н гол зорилго нь орчин үеийн бүжгийн урсгалыг Монголд хөгжүүлэн мэргэжлийн түвшинд хүргэж, бүжигчдийн үнэлэмжийг нэмэгдүүлж, үнэ цэнийг нь өсгөхөд оршиж байгаа юм.