
Миний дурлалын түүх төгсгөл хэсэг нь
За нэкст өөө өмнөхөө үргэлжүүлий. шуурхай явнаа. нөгөө ангийн болдоог бодхоор одоог хүртэл зэвүү хүрээд байдын . Цэцэгээ маань надтай нэг жил тохой нийлүүлэн суугаад тэр амьдралаа бодож өөр тийшээ шилжсэн. Мэдээж миний дурлал цэцэгээр дуусаагүй ээ. Цэцгээг явсаны дараа ээжийн ажил дээр очдог байсын цуг ээжийн цуг ажилдаг хүнийх нь хүүхэд туул аниа 5р ангийн аниа байсан байхаа тэр бас ээжийнхээ ажил дээр ирдэг байсан. Цуг явж тогло гээд гээд миний гараас минь хөтлөөл тоглохоор явж байхад надад талтай охид намайг харамласан харцаар түүн рүү хараал аая.. Би дотроо боддог байсан том болоод хэрвээ хүнтэй суувал туул аниатай л сууна гэж боддог байсан гэж бодхоор тэр жоохон зүрхийг минь хэр зэрэг эзэмдсэн нь тодорхой. Туул аниа ч надад их тус болдог байсан хичээл давтуулна, хамт явж кино үзнэ, хамт тоглоно, их л юм заадаг байсан.
***
Багабанди гуай / бага гэчижээ том л хүн байсан шд/ ерөнхийлөгч байсан гэхээр гуравдугаар ангид байсан санагдаж байна. Манай ангид нугардаг хугардаг Халиунаа гэгч охин шилжин ирж сурагч миний зүрхэнд эзэн суух болов. Түүнийг ангийн муу сурлагатан тэмүүлэнгийн дэргэд суулгав. Яагаад тэмүүлэнгийн дэргэд суулгах болсон бэ гэхлээр онц сурдаг охиныг түүний дэргэд суулгаж түүнийг муу гэдэг дүнгээс ангижруулах багшийн далд санаа бэлхээнээ харагдаж байлаа. Халиунааг бидэнд нугарч үзүүлэхэд бахархах сэтгэл аяндаа төрж миний сэтгэлийн чавхдасыг хөндсөн нь тэр байлаа. Халиунаатай номноо гэртээ албаар мартаад номыг нь гуйхаас хэтрээгүй ээ. Гэхдээ тэмүүлэнг байхгүйд түүний хажууд сууж үзсийм байна.
***
Би гэж бүтэхгүй нөхөр багш нарт нүд үзүүрлэгдэх заяатай төрцөн юм шиг байгаан 5-р ангид орлоо. Орос, Англи хэл 2-ын нэгийг нь сонгох хэрэгтэй бол би мэдээж английг сонгох нь тодорхой картоон нетворк гээд хүүхэлдэй киноны сувгийг үзэх дуртай байдаг байсын. Эднүүс юу гээд хоорондоо жалчижаагааг ойлгочих жижкээн бодол агуулж байсым. Тэгсэн английг сонгох гээд ширээнээс босоод би англи руу орно гээд чанга орилоод суу гэсэн загнангуй тушаал багш өгдийм байна. Яаасан гээч өө нөгөө иванууд руу оруулчдаг байна шд нэг хичээлийн жил орос хэл заалгалаа папа мама дедушка, баба яга гээл.. тэгж байгаад халит сэргэлэнтсэн орос хэлээ заалгахын хажуугаар англи хэлний үсэг хажуу айлын Батаа ахаар заалгаж гарлаа дуртайд хүчтэй гэгчээр ёстой амархан сурав. Дараа жил нь англи руу орлоо. Манай хэд ч миний дэргэд дөнгүүр би будилж будилж тэд нарыг гүйцэв. I love you тайгаа боловоо. Яаая тэр үед манайд интернет минтэрнээт гээч юм байсан бол оромоо жүүгийг уншаад балай авахгүй юү.. Сурсан үгээ хэдэн сарын өмнөөс анзаарч явдаг байсан. Доод ангийн хэнд өө туучы нэрий нь мартчиж нэргүй гэчий Нэргүйд хэлээд тавьчлаа шуу хариу хэлдгүй. Тэгсэн шиал стүпи гэж бодож байсан чинь хөөрхий минь ивануудын талых байсым байлээ. Тэгээд ч өөр анги байсан болхоор миний бие хичээл гэсээр байгаад түүнд зарцуулах зав байхгүй. Хичээлдээ ирэхдээ, явахдаа, завсарлагаанаар тааруул таарна. Бие холдвол сэтгэл холдоно гэдэгдээ тийм л юм болсон.
***
6-р ангийн сүүлч байсан байхаа. Тэр үед урьдхаа бодвол арай дөнгүүр болцон үе байсын зуны амралтаар ээж аав хоёрыг хөдөө явцан хойгуур дүү бид 2 эмээгийнд толгой хорогдох болов. Тэгтэл эмээгийн найзынх нь хүүдийнх охинд зүрхээ өгчив. Түүний нэрийг Заяа Нэгэн тохиолоор түүнтэй хамт кино үзхээр болов. Түүнийг гэрээс нь авхаар кармандаа гараа хийсэн шээг пээдгэр алхаж явлаа. Аа бас зүгээрчгүй ээ камертоон хамтлагийн дуутай кассет хийцэн байсын. Зайлуул хөөрхий кассетаар охин найрах гэж байсым байхдаа. Хүүхдийн гэнэн санаа байсан гэхдээ өмнөхүүдийг бодвол арай л дөнгүүр бас бяцхан ормаантиг бодол тээж явлаа. Кино тараад зайрмаг иднэ шоклад авч иднэ гээд кармандаа хэдэн цаастай. Дурлалт охин Заяа минь гэрээсээ гараад ирлээ. Дүү нь бид 2-ын араас дагаж төлөвлөгөө нураадаг байна шд. Энэ болзоогоо 3лаагаар биш 2лаагаар төлөвлцөн байсын.
***
Зээ төгсгөлийн үг
Энэ аялал харах нүдийг минь сохолж өөрөөс нь хэнийг ч хархаа болих тийм нэгэн охиныг олох хүртэл үргэлжлэх бөлгөө.
Бүсгүй минь харах нүдийг минь сохлоод али
Бүсгүй минь зүрх сэтгэлийг минь эзэмдээд али
Бүсгүй минь амьдрал гээч кинонд надтай хамт тоглоод али
Бүсгүй минь тэр дээр байгаа зурган дээрхи шиг болтолоо хамт байгаад али.