#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.20.26 12:40 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 104 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 3-р сар.20.11 2:55 am 
Оффлайн
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.04.10 8:00 pm
Бичлэгүүд: 177
Байршил: IN SEARCH OF LOVE :)
Ишлэл:
баясал явсан газар балагтай гэж... за тоглосий шүү. зохиол нь их сонирхолтой юм аа. мираклйг дэмжжийна. тэгээд хүмүүсээ, сайхан боловсон байцгаана шүү.
Жинхэнэ амьдрал буцалж байгаан бусуу фенүүд дүүрэн :brows:
Ишлэл:
Энэ үнэн үү эсүүл за энэ нэг гайтай хамуунаас ингэсгээд түр салчий гсн үү. За үнэн бол боломжоороо хурдан орчуулахыг бодоорой кк яджийхад би бас их хурдан уншдиймаа :razz:
Маргаашнаас оруулий гэсэн бодолтой бна.

_________________
hairlawal,hairlya chamaig :)


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.20.11 6:43 pm 
Оффлайн
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Нэгдсэн: 1-р сар.09.11 10:44 pm
Бичлэгүүд: 1
ммрк


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.22.11 7:58 pm 
Оффлайн
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.12.03 3:18 pm
Бичлэгүүд: 550
Байршил: In the end
www.news.mn дээр нэмэгдчихсэн байна. Copy paste хийв. :mrgreen:

Зуны нар илчээ хумиж, намрын сэрүү орж эхэлж буй энэ өдрүүдэд Нэргүй өнөө хоёр хэргийг сонирхон бодсоор л явлаа. Яаман дахь түүний залуусын шалгаж байгаа хэргүүдийн алинтай нь ч холбоотой байж болох сэжүүр олдсонгүй. Тэдгээр хэргүүдийн хамгийн том нь болох Татварын газрын авилгын хэрэгтэй ч мөн холбоогүй бололтой. Ухаж төнхчих сэжүүр, гогцоо үнэндээ алга байлаа. Яамны өөр газар хэлтсийнхэнтэй хамтарч ажиллах нь үр дүнтэй байж мэднэ хэмээн тэрбээр боджээ. Үнэндээ ингэж бодох нь өөрийгөө хуурч байгаа хэрэг гэдгийг Нэргүй сайн мэдэж байв. Тиймээс урьдын туршлага, хэлхээ холбоогоо ашиглан ямар нэг мөр олоод мөшгөчих санаатай зүтгэсэн. Гэтэл гурав дахь цогцсыг олсноор бүх зүйл өөрчлөгдөв.

Хоёр дахь цогцсыг олсноос гурав хоногийн дараа болсон хэрэг. Цогцсыг олсноос 30 минутын дараа Нэргүйд энэ тухай утсаар дуулгажээ. Өдөр тутмын ажил хэргийн мэдээлэл түгээдгээс арай өөрөөр, сайд өөрийн биеэр утасдах нь тэр. Дууны өнгө нь таагүй. Нэргүй сайдтай өдөрт 2-3 удаа утсаар тогтмол ярьдаг. Сайдыг барагтайд барьц алдан, сандарч түгших хүн биш гэдгийг сайн мэднэ. Хэдийгээр Нэргүй сайдын улс төрийн болоод ёс суртахууны үнэлэмжид таатай ханддаггүй ч гэнэтийн тохиолдолд тайван байж чаддаг улстөрчийнх нь чадварыг үнэлж сураад байгаа билээ.

“Бас нэг цогцос олдсоныг мэдсэн үү, Нэргүй?”

“Ахиад нэг цогцос оо? Хэзээ?” Сайдыг хоёр дахь хэргийн тухай л дөнгөж одоо мэдэж байгаа байх нь гэж Нэргүй таамаглав. Ажилтнууд нь өдөр тутмын онц чухал зүйлсийг л илтгэдэг болохоос гудамжны нэг аллагыг сайдын хэмжээнд мэдээлэх нь утга багатай л даа.

“Өнөө өглөө”

“Үгүй, би сонсоогүй” Хэргийн газрийн үзлэгийн тайлан түүний ширээн хэр хурдан ирэх бол хэмээн тэрбээр бодлоо.

“Амьдрахад аюултай газар болж байна шүү, Нэргүй”

Нэргүй дотроо санаа алдлаа. Хэвлэл мэдээллээр энэ тухай яаж шуугих бол гэдэгт сайд хамгийн ихээр санаа зовж байгаа гэдгийг ч тэр гадарлаж байв. Хуучин нийгмийн үед амар байжээ. Харин өнөөдөр, хэдийгээр радио, телевиз улсын мэдэлд хэвээр байгаа ч хувийн өмчит сонин хэвлэл ар араасаа гарч, хуучин цагийн цензурт захирагдахаа нэгэнт өнгөрсөн. Энэ бүхэн эерэг өөрчлөлт үү үгүй юү гэдэгт Нэргүй эргэлзэх үе байсан. Ядаж л хуучин цагт нүдэн балай чихэн дүлий улсад амьдарч байгаа гэлээ ч чухам хаахна зогсож байгаагаа мэддэг байж. Өнөөдөр хэвлэлийн нийтлэл гэдэг ихээ нарийн ширийн, хор хөнөөлтэй болж. Жирийн бизнесмэнүүдээс өгсүүлээд улс төрийн намууд өөр өөрсдийн эзэмшлийн мэдээллийн хэрэгслийг тус тусынхаа ашиг, сонирхлын дуу хоолой болгож байна.

“Өмнөх аллагуудтай холбоотой юм шиг байна уу?”

“Эхнийхтэй нь”

“Толгойг нь тасдчихаж уу?”

“Яг тийм”

“Хохирогчийг таних сэжүүр байна уу?”

“Одоогоор алга, өмнөх хоёр хэрэгтэй адилхан”

“Ойлголоо. Та Эрүүгийн цагдаатай холбогдсон биз дээ?”

“Нэргүй, манай цагдаа нар, Эрүүгийн цагдаа өөр юу ч байдаг юм ялгаагүй хээл хахууль, мөхөс чадвар хоёрт хөлөө тушуулчихаад байгааг чи бид хоёр хоёулаа мэднэ. Дугуйны хулгайч мэтхэний л учрыг тэд олж чадна. Намайг яагаад тэр газраас гайгүй ухаантай, боломжийн ганц хүн олоод хажуудаа байлгадаг гэж бодож байна? Амин чухал болохоор. Банкны, төрийн байгууллагын авлигын тухай март. Авилгачдад ахиад жаахан хулгай хийхийг зөвшөөрч болно. Харин хуучин ажилдаа буцаж очоод энэ аймшигтай хэргийн учрыг олоодох”

Нэргүйд тэрхэн зуурт сэтгэл нь хөнгөрөх шиг болов. Гэхдээ сэтгэлээ шууд дагаж болохгүй, тунгаах хэрэгтэй. “Тийм ч зөв санал гэж бодохгүй байна аа. Таны ярьж байгаа үнэн ч Доржпалам чадварлаг ажилтан...”

“Тийм ч болохоор ердөө тавхан жил цагдаагийн тогоонд чанагдсан Доржпалам чиний ажлыг авсан. Миний ойлгож байгаагаар хувь хүний болоод сэтгэлгээний хувьд тэр ажилд тэнцэх цорын ганц хүн байсан биз дээ. Гэхдээ түүний туршлага чадвар энэ хэрэгт нимгэднэ. Аль болох хурдхан учрыг нь олчихмоор байна. Чамайг ажилдаа буцаад орж байгаа гээд би аль хэдийнэ цаадуулд чинь дуулгачихсан. Шаардлагатай бүх зүйлээр хангахыг ч даалгасан. Шалавхан л ажлаа эхэлж үз”

“Баярлалаа” гэж Нэргүй дотроо хэллээ. Цагдаа нар улс төрчдийн даалгаврыг биелүүлэхдээ дуртай. Ялангуяа нөгөө шивэр авир ярианы сэдэв болсон эвгүй эр, Хууль зүйн сайдын итгэлт хүн ажилдаа буцаад ирж байхад. Дотно нөхөрлөл, харилцан хүндэтгэлээ бодсон хэдий ч Доржпалам тэгтлээ хөөрч, хөл алдан гүйсэнгүй. Өөрөөс нь олон жил ажилласан ч одоо түүний удирдлаган дор захирагдан ажилладаг бурхинуудтай арга эвээ олох гэж хэрэндээ л тэр зовж яваа. Нэргүй ийнхүү гэнэтхэн буцаж ирсэн нь Доржпаламын хамт олон дахь байр суурийг бэхжүүлэхэд тус болно гэж бодогдохгүй л байлаа. Нэргүй буруу хэрэг хийсэн мэт гэмшингүй байлаа. Сэтгэлдээ бол тэрбээр энэ шийдвэр толгой өөд татах сөхөөгүй өнгөрөөсөн сүүлийн зургаан сард чухам л түүний мөрөөдөж байсан зүйл мөн гэдгийг мэдэрч байв. Доржпалам ч үүнийг нь мэдэж байгаа гэдгийг гадарлаж байлаа.

“За ойлголоо. Та ингэж бодож байгаа бол би чадах ядахаараа зүтгэе, сайд аа” хэмээн эцэст нь тэр хэлэв. Сайд утсаа тасаллаа. Нэргүй харилцуур руу хэсэг зуур ширтсэнээ яагаад энэ улстөрч харилцааны хамгийн энгийн зарчмуудыг ч үл тоомсорлодгийг гайхан бодлоо. Хором хэртэй тээнэгэлзсэнээ Доржпалам руу залгалаа.

“Зүгээр дээ. Надад бүгдийг хэлсэн. Ядаад яагаад та надтай уулзаж, кофе ууж суух дуртай байсныг мэдэж авлаа” хэмээн Доржпалам түүнийг ямар нэг тайлбар хэлж амжихаас өмнө хэлэв.

“Доржпалам аа, тийм биш ээ...”

“Би мэдэж байна аа. Тоглосон юм. Үнэндээ баярлаж хөөрөөд байх зүйл алга. Гэхдээ таны буруу байхгүй гэдгийг сайн ойлгож байна. Тийм байгаасай гэж хүсэж ч байна. Байдлыг хурцатгахгүй эвтэйхэн зохицуулцгаая”

“Аль болох аятайхан зохицуулахыг хичээнэ ээ”

“Би итгэж байна аа”

_________________
PEPPA PIG


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.22.11 7:59 pm 
Оффлайн
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.12.03 3:18 pm
Бичлэгүүд: 550
Байршил: In the end
Цагийн дараа гэхэд Нэргүй гурав дахь цогцос олдсон газар залуу офицерийн хамт зогсож байлаа. Цогцсыг задлан шижилгээнд хэдийнэ аваад явжээ. Нэргүй цогцсыг харсан боловч зэрэмдэглэгдсэн амьгүй бие ямар хүн хальтрам харагддагийг л мэдэрснээс өөр зүйлгүй. Энэ таагүй мэдрэмж түүний хувьд шинэ зүйл биш ээ. Тэд хотын захад ирсэн байлаа. Ард нь уулс дүнхийнэ. Социализмын үед боссон уйтгартай загварын нэгэн хэвийн орон сууц гэхээсээ уламжлалт гэр хороолол ихтэй хэсэг. Монгол гэр хот газарт бариатай байх нь жирийн үзэгдэл хэдий ч баруунд хэсэг амьдраад ирснээс нь хойш Нэргүйд онцгүй харагдаад байдаг болсон билээ. Мэдээж энэ бол уламжлал. Цаг агаар, амьдралын хэв маягтаа зохицсон сууц. Гэхдээ л хотожсон суурин амьдралыг үгүйсгэж байгаа мэт ингэж амьдрах нь утгагүй гэж тэр бодно. Эсвэл магадгүй тийм ч гаж зүйл биш байж ч болох юм. Энэ газар нутагт хот ийнхүү боссон нь өөрөө гаж буруу үзэгдэл ч байж болно. Модоор барьж, эсгийгээр бүрсэн, эрээн алаг хаалгатай гэрийг тохитой сууц гэдэгтэй хэн ч маргадаггүй. Зуухандаа гал түлээд, зуун грамм татсан байхад хатуу өвлийн хүйтэнд ч бие биеийн дулаан илчийг хуваалцан даарах зовлонгуй амьдарч болно. Хэсэг хэсгээрээ нийлэн амьдардаг хот айлын нөхөрлөл өөр хаана ч байхгүй өвөрмөц нэгдэл, харилцааг үүсгэдэг.

Цогцос айлуудаас хол, уулын хормойд хэсэгхэн модтой газарт олдсон ажээ. Хаанаас ч харсан илхэн газар. Уг нь үүгээр горхи урсдаг байсан ч бороо оролгүй байсаар ширгэжээ. Бут сөөг, модод нь айлуудын хог хаягдал, шил лаазаар дүүрсэн харагдана. Өглөө эрт нэгэн айлын хөгшин нохой гэрийнхээ гадаа цай чанаад сууж байсан эзнийхээ дэргэдээс гэнэт ухасхийн босож, зогсоо чөлөөгүй хуцан, уулын хормой чиглэн давхисан байна. Нохойгоо бутан дотор байх ямар нэг зүйл рүү архиран боорохыг хараад сэжиг төрсөн эзэн нь хэсгийн цагдаа дууджээ. Нохойныхоо олсон зүйлийг ойртон ирж хараагүй нь ч болсон юм. Эхний цогцосноос ч илүүтэйгээр эрэмдэглэж хаясан байлаа. Толгой, гарыг нь мөн л таслаад аваад явчихаж. Тас цавчигдсан хүзүү, бугуй нь нүд хальтрам, айхтар том хутгаар цээжийг нь хага яржээ. Эргэн тойронд нь цус төдийлөн харагдахгүй бөгөөд цогцос муудаж амжаагүй байлаа. Аллагыг өөр газарт, гэхдээ ойрмогхон үйлдсэн гэдэг нь илэрхий. Шинжээч хохирогчийг олон удаагийн хутганы шархнаас болж амьсгал хураасан болохыг тогтоогоод толгой, гарыг мөн л нас барсных нь дараа тасдаж авсан гэж үзлээ. Гадаа хүйтэн байгаа учраас яг хэдэн цагийн үед өнгөрснийг хэлэх боломж хомс байлаа. Гэхдээ үүрээр, түүнээс арай өмнөхөн хэмээн таамаглав. Энэ газарт машин хүрэхэд ядах юмгүй ч цогцсыг яаж ийшээ авчирсан нь тодорхойгүй. Хохирогч дээл өмссөн байв. Үндэсний хувцас өнөө хэр хотод элбэг харагдана. Ялангуяа ахмадууд их өмсөнө.

“Хувцсаар нь ямар нэг сэжүүр гаргаж болохгүй юү? Энэ чинь үй олноор нь үйлдвэрлэдэг хятад хувцас биш шүү дээ” гэж Нэргүй асуув.

Доржпалам мөрөө хавчлаа. “Байж болох л юм. Гэхдээ тийм ч итгэлтэй биш байна. Дээл, гутал нь гамтай эдэлсэн хэдий ч өчнөөн олон жил өмсөөд хуучирч, элэгдчихэж. Энэ дээлийг хаана ч хийсэн эсвэл хаана ч худалдаалсан байж болно. Хаа байсан социализмын үед хийсэн ч юм бил үү?”

“Тэгээд бидэнд өөр мөшгичихмөөр юм юу байна?”

“Тийм ч их юм алга аа. Тавь дөхөж яваа, эрэгтэй, намхан, пагдгардуу, монгол үндэстэн. Өөр хэлчихээр зүйл байхгүй. Бариад авчих сэжүүр огт алга” гээд Доржпалам толгойгоо сэгсэрлээ. “Нэр нь үл мэдэгдэх бас нэгэн хохирогчийн цогцос” хэмээн тэрбээр нэмж өгүүлэв.

Өнгөрсөн долоо хоногоос цаг агаар хүйтэрсэн бөгөөд өглөө эртийн жавар хацар хайрч байв. Өвөл хаяанд иржээ. Залуу офицер зузаан хүрэм өмссөн харагдана. Түүний гялалзсан хар үсийг хараад Нэргүй ялимгүй урт юм уу даа хэмээн бодлоо.

“Тэд цогцсыг нуух гэж оролдсонгүй” гэж Нэргүйн хэлэх нь асуулт гэхээсээ дүгнэлт гэлтэй.

“Хэрвээ тэд нууя гэж санасан бол энэ газрыг сонгохгүй байсан биз. Энэ хавьд хүн байнга амьдардаг. Айлууд нохойтой. Бас хүүхдүүд гадаа тоглодог”

“Ямар азаар цогцсыг нохой олов оо”

Доржпалам толгой дохилоо. “Тэд цогцсыг зориуд олдоосой гэсэн бодолтойгоор энд авчирсан юм шиг ээ”

“Гурван аллага ямар нэг байдлаар хоорондоо холбоотой байж болмоор санагдчихлаа. Цогцсуудыг нэг их удалгүй олдчихоор газарт орхисон. Хоёр тохиолдолд аллагыг өөр газарт үйлдсэн. Гэхдээ алуурчин хохирогчдыг хэн бэ гэдгийг таних ямар ч ул мөр, таних тэмдэг үлдээгээгүй. Тэгсэн мөртлөө цогцсуудыг яагаад нуух сонирхолгүй байна?”

Доржпалам мөрөө хавчив. “Энэ бүхнийг хийж байхдаа алуурчин яг юу бодож байсан бол гэдгийг төсөөлөх гээд ч чадахгүй байна”

_________________
PEPPA PIG


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.22.11 8:02 pm 
Оффлайн
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.12.03 3:18 pm
Бичлэгүүд: 550
Байршил: In the end
Энэ номыг гадны зохиолч бичсэн болохоор хачин санагдаад байгаа юм байх даа. Монголчууд хоорондоо ийм өнгө аясаар ярьдаггүй шд. Ярианы хэв маяг нь аягүй хачин, гадаад хүмүүс ярьж байгаа юм шиг. Эсвэл орчуулагч нь ийм хөндий хоосон орчуулаад байна уу???

_________________
PEPPA PIG


Сүүлийн удаа Tseko 3-р сар.22.11 8:02 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.22.11 8:02 pm 
Оффлайн
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.16.10 4:53 pm
Бичлэгүүд: 514
Байршил: Coming Back to Life
Уран зохиолын хэл
for example
Баян хүмүүс өөр ярьдаг штээ хоорондоо :cheerleader:




7 хоногт 2 л орчуулж байгаа гэсэн удаан гээд байгаам шиг байналээ
Миракл донтон хаачив? :embarassed:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.22.11 8:04 pm 
Оффлайн
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.12.03 3:18 pm
Бичлэгүүд: 550
Байршил: In the end
Ай мэдкү, орчуулж байгаа хүн нь л монгол ахуйд буулгаж чадахгүй байх шиг байна. Уншихаар уран зохиолын ном уншиж байгаа биш жүжгийн зохиол уншиж байгаа юм шиг санагдаад байхын...

_________________
PEPPA PIG


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.22.11 8:06 pm 
Оффлайн
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.16.10 4:53 pm
Бичлэгүүд: 514
Байршил: Coming Back to Life
Албаны маягийн ийм яриа байж л байдаг шт.
Хэрвээ чамд тэгж санагдаад байгаа бол...ахиад зарим нэг зүйлийг ойлгоход нилээн цаг дутуу байнаа л гэсэн үг байхаа :wd:

:embarassed:
Гадаад ертөнцийг таньж мэдэхгүй учрыг ойлгохгүй байхад уран зохиол шинэ байхад ...жаахааан байхад хаалттай ....тэхэд тэгж санагддаг байхгүй юу


ээжээ яанаа уурлах байхдаа :embarassed:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.23.11 10:14 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.21.09 1:02 pm
Бичлэгүүд: 2908
Байршил: Энд
Ойрд харин жоохон ажил ихтэй байгаад сая л орж ирж уншлаа. :wd:

_________________
:wink:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.23.11 2:00 pm 
Оффлайн
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.12.03 3:18 pm
Бичлэгүүд: 550
Байршил: In the end
Ишлэл:
Албаны маягийн ийм яриа байж л байдаг шт.
Хэрвээ чамд тэгж санагдаад байгаа бол...ахиад зарим нэг зүйлийг ойлгоход нилээн цаг дутуу байнаа л гэсэн үг байхаа :wd:

:embarassed:
Гадаад ертөнцийг таньж мэдэхгүй учрыг ойлгохгүй байхад уран зохиол шинэ байхад ...жаахааан байхад хаалттай ....тэхэд тэгж санагддаг байхгүй юу


ээжээ яанаа уурлах байхдаа :embarassed:
Гү одоо юунд нь уурлахав дээ, монгол хүн ингэж ярьдгийг сонсоогүй, ном уншдаггүй хүн л байгаа биз. :wd:

_________________
PEPPA PIG


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.23.11 6:47 pm 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Нэгдсэн: 3-р сар.22.11 11:19 am
Бичлэгүүд: 5
TSEKO ene nomniihoo erhiig avsiin bol uu.
Avaagui bol bi erhiig ni huutsulduy. tegeed hamtarch hevlej gargaya. Dandaa unegui yum hiine gej yu bhav dee. tiim ee. Bodoj uzeed hariu bicheerei.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.23.11 7:00 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.21.09 1:02 pm
Бичлэгүүд: 2908
Байршил: Энд
Энэ уул нь эхний бичлэг дээр news.mn дээрх орчуулгыг оруулж байна гэж бичсэн байсан санагджийна

_________________
:wink:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.23.11 7:27 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
Ишлэл:
TSEKO ene nomniihoo erhiig avsiin bol uu.
:hihi:

_________________
:f01:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.23.11 8:01 pm 
Оффлайн
Fantasy Formula1 Champion
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.19.04 3:45 pm
Бичлэгүүд: 774
Байршил: Хүсэл мөрөөдөл минь биелвэл Хүзүүнээсээ олс углана...
Баясал хүү худлаа сенсаци дгдээж байгаан бишүү...
Давхар өөр сайт дээр орж байгаа зохиолыг биш өөр орчуулагдаагүы зохиол оруул л даа...

_________________
Зэрэгцэн урсах цаг хугацаа...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.24.11 10:34 am 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Нэгдсэн: 3-р сар.22.11 11:19 am
Бичлэгүүд: 5
Юм асууяаа хүмүүсээ. Би нэг зурагтай ном оруулах гэсэн чинь чаддаггүй ээ. Яаж зураг оруулдийн бэ?


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.24.11 10:43 am 
Оффлайн
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.11.10 9:17 pm
Бичлэгүүд: 1147
Байршил: Тамхины өрөө.
boli boli

_________________
FFS.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.04.11 5:34 pm 
Оффлайн
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.16.09 8:30 pm
Бичлэгүүд: 154
Байршил: Бодлууд дотроо...
ene zohiolig unshij ehelsii shvv hvvheed oruulaad bai ,,, vrgeljvvled bgarai.. uuriin hiihiig hvssen ajlaa guitseej l orhi

_________________
smile for you


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.05.11 4:20 pm 
Оффлайн
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.16.09 8:30 pm
Бичлэгүүд: 154
Байршил: Бодлууд дотроо...
tsaash ni oroolal doo

_________________
smile for you


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.08.11 3:36 pm 
Оффлайн
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.11.10 9:17 pm
Бичлэгүүд: 1147
Байршил: Тамхины өрөө.
Дахин нэг муу мэдээ
Нэргүй урьд нь Оросын мэргэжил нэгтнүүдийн хамтаар хоёр ч цуврал хэрэг дээр туслах ажилтны хувиар оролцож байсан бөгөөд иймэрхүү хэрэг үйлдсэн алуурчны сэтгэл зүй таахын аргагүй ээдрээтэй байдгийг сайн мэднэ. Ингээд бодохоор энэ хэргийг хэн нэг сэтгэцийн гажигтай этгээд үйлдсэн байж болох л юм. Гэвч хэрэг үйлдсэн байдал нь мэргэжлийн алуурчны ажил гэмээр байгаа нь дэндүү харгис, урьдаас тооцоолсон, их мөнгөтэй холбоотой хэрэг хэмээн дүгнэхэд хүргэж байлаа. Гэвч хоёр долоо хоногийн дотор мэргэжлийн гурван ч аллага гарна гэдэг байж боломгүй.

“Энэ гурван хэрэг хоорондоо холбоотой гэж та үнэхээр бодож байна уу?” гэж Доржпалам Нэргүйн бодлыг унших мэт асуулаа. Сайд яагаад Нэргүйг хуучин ажилд нь буцааж тавьсныг тэрбээр сайн гадарлаж байв. “Хоёр дахь хэрэг ч гэсэн үү?” хэмээн нэмж хэллээ.

“Чиний мэдэж байгаагаас илүү би юу ч мэдэхгүй шүү дээ” Доржпалам өөрт нь итгэхгүй гэдгийг мэдэж байгаа ч ингэж хэлэх шаардлагатай гэж тэр үзлээ. Яам жирийн офицеруудыг үгүйсгэхийн тулд мэдээллээ ихэд аминчирхан нууцалдаг гэж цагдаагийнхан харддаг билээ. Ямар ч байсан амаргүй хэрэгтэй учирснаа мэдсэн Нэргүй “Сүүлийн хэргийг эхнийхтэй холбоогүй гэхэд хэцүү. Гэтэл хоёр дахь нь? Юутай ч ямар нэг сэжүүрээс атгатал ядаад толгойдоо санаж явах хангалттай олон ижил төстэй шинж чанарууд байна даа” гэж дотроо бодлоо.

Тэд айлуудын зүг хөтлөх огцом налуу зам өөд буцлаа. Өглөөний нар дулаан илч шагнана. Голдуу бараан өнгийн дээл, томоо гэгчийн гутал өмссөн хижээл насны авгайчууд хоорондоо ярилцан зогсох агаад хоёр цагдааг сониучирхан ширтэцгээнэ. Гэрийнхээ үүдэнд зарим нь юм угааж, зарим нь ногоо хэрчин суугаа эмэгтэйчүүд ч мань хоёроос харц үл салгана. Дээл өмсөн, брэтэн малгай духдуулсан нэгэн эр Иж планета мотоциклийнхоо моторыг засахаар оролдож харагдана. Амандаа зуусан тамхиных нь цог улалзах бөгөөд түлшний савны тухайд ер санаа зовсон шинжгүй. Жийнс, цамц өмссөн хэдэн хүүхэд мань эрийг гудамжны тоглолт үзэж байгаа мэт тойрон шавчихаж. Алсад радиогоор ардын дуу явах сонсогдоно. Нохойны хуцах дуу бас нэг өнгө нэмнэ. Хаа нэгтээгээс шарсан махны хурц үнэр, шатсан түлээний зөөлөн үнэртэй холилдоно. Энэ амьдрал, энэ хүмүүсийн дундуур сэтгэцийн эмгэгтэй алуурчин алхаад явж байна хэмээн төсөөлөхөд ч бэрх.

“Айлуудаас асууж сурсан уу?”

“Хүмүүстэй уулзаж эхэлсэн. Урьд шөнө юу ч сонсоогүй, юу ч хараагүй гээд байгаа”

“Юу ч мэдээгүй ээ?”

“Тэгж л хэлсэн”

Нэргүй толгой дохив. Яг л өмнөх шиг хэн ч, юу ч мэдээгүй. Зочид буудалд ч тэр хэн ч юу ч хараагүй байсан. “Гэхдээ асуугаад л бай. Ямар нэг юм олж мэдэх ч юм бил үү”

“Үгүй л болов уу даа”

Үнэхээр учиг гогцоо олдохгүй учир битүүлэг байлаа. Тэдний одоо хийж буй бүхэн зүгээр л ёс болгон гүйцэтгэж байгаа ном журмын дагуух ажил. Нэргүй, Доржпалам хоёрын хэн нь ч хийсэн адилхан. Өөрөө гардаж хийвэл Доржпаламаас дээрдүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Цогцсонд задлан шинжилгээ хийнэ. Энд тэндхийн мэдээллээс сэжиг таамаг дэвшүүлчихээр сэжүүр хайна. Үүнээс өмнө гарсан хүн амины хэргүүдтэй холбоотой эсэхийг шалгана. Тэр энэ гэж оноож онцолчих хэрэг Нэргүйн санаанд огт алга. Гэрчүүдээс асуудаг юмаа асууна. Мөрдөн шалгах ажиллагааны энгийн ажлууд. Гэвч хохирогчдын хэн болохыг хэлээд өгчих ганц ч мэдээлэл, өлгөөд авчих ганц ч сэжүүр олдохгүй байлаа. Мэдээж энэ бүхэн сайдын Нэргүйгээс сонсохыг хүсэж байгаа зүйл биш. Алуурчин гарцаагүй ахин нэг хохирогчийг егүүтгэнэ гэдэгт тэд итгэлтэй байлаа. Тэр үед ямар нэг гогцооноос барьж чадна хэмээн Нэргүй горьдоно. Мөрдөлтийн явцад олж мэдсэн зүйл юу ч үгүй, зөвхөн таамаг төдий л бодол толгойд нь эргэлдэнэ.

Бусдадаа хэлээгүй Нэргүйн хүсэл хурдан биеллээ. Бүр санаанд оромгүй хурдан гээч. Алуурчин ахиад нэг хүний аминд хүрчээ. Харамсалтай нь урьдын адил ямар ч ул мөр үлдээсэнгүй. Маргааш өглөөнийх нь 11 цагт утас нь дуугарчээ. Нэргүй Цагдаагийн ерөнхий газар дахь албан өрөөндөө өмнөх гурван аллагатай холбоотой тайлан, мэдээллүүдийг дахин дахин уншиж суулаа. Өмнө нь өөрийнх нь байгаад одоо Доржпаламынх болсон өрөөнөөс шинэхэн эзнийг нь гаргахыг Нэргүй хүссэнгүй. Хонгилын мухарт байх, хүн суудаггүй жижигхэн өрөөнд суухаар шийджээ. Ганц ширээ, хоосон шүүгээнээс өөр юу ч үгүй өрөө. Ингэх нь ядаад Доржпалам болоод бусад ажилтнуудад зөв ойлголт төрүүлэх байх хэмээн бодсон хэрэг. Харилцуур авахаас өмнө л зөн совин нь түүнд ямар нэг таагүй мэдээ дуулна гэдгийг хэлээд байлаа

_________________
FFS.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.08.11 3:38 pm 
Оффлайн
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.11.10 9:17 pm
Бичлэгүүд: 1147
Байршил: Тамхины өрөө.
Тансаг буудал дахь аймшигт дүр зураг
“Доржпалам байна аа”

“Юу болоов?”

“Дахиад нэг хохирогч”

“Ийм хурдан уу? Сайдын зөв байжээ. Энэ хот хүн амьдрахад аюултай газар болж байна шүү. Хаана?”

“Чингис зочид буудлын нэг өрөөнд”

“Тоглож байна уу?”

“Таны инээд хүрэхгүй байгаа биз дээ?”

Нэргүй хором хэртэй дуугүй суулаа. “Чингис” бол энд шинэхэн баригдсан зочид буудлуудын нэг. Бизнес, аялал жуулчлал улам бүр цэцэглэж байгаагийн илэрхийлэл болон Улаанбаатарт сүндэрлэсэн юм. Тэнд гарсан хэрэг шуугиан болох нь лавтай. Олон улсад ч шуугиж мэднэ. Сайд мэдээж баярлахгүй.

“Өмнөх аллагуудтай холбоотой юм шиг байна уу?”

“Хэлэхэд хэцүү юм аа. Энэ удаагийн өөр байна”

“Юугаараа өөр гэж?”

“Та өөрөө ирээд харсан дээр байх аа”

Дохиогоо хангинуулсан албаны машинаар хэргийн газарт хэдхэн минутын дараа Нэргүй очлоо. Чингис зочид буудал бол өрнөдийн өнгө төрхийг энэ хотод авчрахыг оролдсон оновчтой шийдэл. Өөр бусад томоохон буудлууд ч шинээр тохижин барууны стандартад дөхсөн үйлчилгээг нэвтрүүлэхээр чармайж эхэлсэн. Үүдний жижүүрт үнэмлэхээ үзүүлээд Нэргүй цахилгаан шатны зүг явлаа. Бараан өнгийн шил толь болсон хана, зузаан бамбагар хивс, аялалд гарахаар унаагаа хүлээж буй Европ, Японы жуулчдыг зэрвэсхэн хараад өнгөрлөө. Өмнө нь хэд хэдэн удаа хурал зөвлөгөөн, албаны уулзалтад оролцохоор ирсэн авч буудлын доторхийг тийм ч сайн мэдэхгүй байв. Гэхдээ Доржпаламын хэлсэн өрөөний дугаарыг төвөггүйхэн олов. Хонгил болон цахилгаан шат хавиар цагдаа нар хамгаалалтад гарч хэргийн газарт санаандгүй хүн нэвтрэхээс хамгаалж байлаа.

Өрөөний гадаа мөн л хамгаалалт гарчээ. Бүхнийг ном дүрмийн дагуу хийж байгаа нь Нэргүйд таалагдсан авч цагдаа нарын энд байгаа нь хүмүүс анхаарлыг татан, эвгүй сэтгэгдэл төрүүлэхвий хэмээн болгоомжлов. Энэ буудалд гадаадаас ирсэн чухал зочид буудаг. Доржпалам түүн рүү гар даллав. Европ, Америкт явж байхдаа харсан өрөөнүүдээс хавьгүй гоёмсог өрөө байгааг Нэргүй олж харлаа. Модон тавилга, том өргөн ор нь тансаг чамин харагдав. Гэхдээ түүний анхаарлыг хоёр том орны наад талынх дээр нь хэвтэх өөр нэг зүйл татлаа. Тэр бараг л огиж, бөөлжих шахав. Өрөөнд цэвэр агаар оруулахаар цонхыг нь дэлгэж орхисон ч цусны эхүүн үнэр үнэхээр аймшигтай байлаа. Орны цагаан даавуу бхрэлдээ цусаар будагдаж, хивс, хана цусан толбуудаар дүүрчээ. Цус бараг хатах шахан бор өнгөтэй болж эхэлсэн ч аллага болоод удаагүй байгаа нь илэрхий. Өглөөгүүр цэвэрлэгээ хийхээр орж ирсэн үйлчлэгч цогцсыг анх олжээ. Тэр үйлчлэгч лав энэ өрөөнд мөддөө дахин орж ирэхийг хүсэхгүй дээ хэмээн Нэргүй бодож амжлаа.

Цусанд будагдсан унтлагын хувцастай цогцос орон дээр тэрийн хэвтэнэ. Толгойг нь таслан авчээ. Гэхдээ энэ удаа хэргийн газраас авч явсангүй. Телевизорын дээр тавьсан толгой эзнийхээ зүг ширтэж байх шиг. Нэргүй юм хэлэхээр амаа нээсэн ч юу ярихаа мэдэхгүй байлаа. Доржпалам болоод бусад офицерууд чимээгүй зогсоцгооно. Бараг л домог болсон Нэргүйг хүртэл хэлэх үггүй болгосон аймшигт дүр зураг тэдэнд хар дарсан зүүд шиг байлаа. Үнэндээ Нэргүй толгойд нь зэрэг шахуу орж ирсэн хоёр бодолдоо цохигдон дуугарч ч чадахгүй зогсчээ. Эхнийх нь мэдээж хэргийн газрын аймшигт дүр зураг, хоёр дахь нь гэвэл хохирогч гадаад хүн байсан явдал. Сайд юу гэх бол гэж тэр өөрийн эрхгүй бодов.

_________________
FFS.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.08.11 3:39 pm 
Оффлайн
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.11.10 9:17 pm
Бичлэгүүд: 1147
Байршил: Тамхины өрөө.
Геологичийг яагаад хөнөөв?
Гурав

“Надад таалагдаж байна аа. Миний өмнө бууж байсан ихэнх буудлаас хол дээр юм” хэмээн Дрю өгүүлэв. Нэргүй түүнийг суухыг урьлаа. “Шар айраг нь ч дажгүй байх гэж бодож байна. Бид зүүн Европтой гайгүй харилцаатай хэвээр. Тэндээс чанартай бүтээгдэхүүнүүдийг авдаг” гээд Нэргүй шилтэй шар айргаа өргөн харснаа “Чех. Тэд шар айраг яаж хийхийг сайн мэддэг” хэмээн нэмж хэлэв. “Шар айраг ч янзтай байна аа” гэж Дрю үнэн сэтгэлээсээ магтлаа. Өглөө эрт Манчестрээс гарч байсан нь аль тэртээ цагийн явдал шиг санагдах агаад урт, удаан аяллын эцэст тэр зүг чигээ бүүр олохоо байж. Харин одоо хүн амынх нь тал хувь нь эсгий гэрт амьдардаг энэ оронд, дэлхийн аль ч нийслэлээс олж болох гёмсог буудлын бааранд шар айраг уугаад сууж байдаг. Ямар нэг поп аялгууг төгөлдөр хуураар тоглох сонсогдоно.

“Өрөө чинь дажгүй юү?”

“Зүгээр. Тун догь”

“Хэлэх хэрэггүй ч байж мэднэ. Гэхдээ чиний өрөө нөгөө цогцос олддог өрөөтэй их адилхан”

Дрю юу хэлэхээ мэдэхгүй дэмий л толгойгоо дохилоо. Уншиж танилцсан тэр аймшигт хэргийн дүр зургийг өөрийнхөө өрөөнд тэр лав төсөөлж чадахгүй байлаа. Нэргүйг хэсэг ажиглан түүнд итгэж болох үгүйгээ бодож суув. Тэр аятайхан залуу. Том биетэй, монголчуудынхаа дунд өндөрт орно. Байж байгаа байдал, бие хаагаараа ч сүрдмээр, өөртөө итгэлтэй. Хаанаас нь харсан жинхэнэ монгол эр. Өргөн шанаа, бүлтгэрдүү нүдтэй. Сахлаа хуссан цэвэрхэн бор арьс нь нар салхинд түлэгджээ. Хар өнгийн цулгуй хослол дотор усан ягаан өнгийн цамц, зангиатай байгаа нь бага зэрэг этгээддүү харагдана. Гэсэн ч түүнийг нэгэн цагт дэлхийг донсолгож байсан Чингис хааны нэгэн баатар болчихсон морьтой давхиж яваагаар төсөөлөхөд тийм ч хэцүү биш байлаа. Нэргүй Дрюг ажиглан ширтэх ба түүний ямар ч хувиралгүй нүүр эзнийхээ бодлыг огтхон ч илэрхийлэхгүй харагдана. Түүний хажууд суугаа Доржпалам туранхай, цонхигор. Тэдний яриа өөрт нь хамаагүй гэсэн шиг баарны цэсээр дэмий оролдон сууна.

“Уучлаарай, бид англиар ярьвал дургүйцэхгүй биз дээ?” гэж Дрю асууулаа. Доржпалам инээмсэглэн түүн рүү хараад дух руугаа унжсан туг үсийг хойш нь иллээ. Түүний нүүрэнд залуу хүний эрч хүч, найрсаг сэтгэл, бага зэрэг гэнэн төрх харагдана. “Бид танд монгол хэл заана аа. Би англиар Нэргүй шиг сайн ярьдаггүй. Гэхдээ аажуухан ярьвал ойлгоно оо” гэж тэр хэлэв. “Хэрэв шаардлага гарвал би түүнд орчуулаад өгчихнө. Гэхдээ мань хүн даруу зан гаргаж байна. Тэр англи хэлийг тун сайн мэднэ. Улам бүр олон хүн дэлхийн нийтийн хэл болсон англи хэлийг сурах болсон” гээд Нэргүй Доржпаламд хандан “Бид дөрөв дэх хохирогчийн талаар юу мэдэж байгаагаа Дрюд хэлж өгөх хэрэгтэй байх” гэж санууллаа.

“Таны мэдэж байгаачлан түүний нэр Ян Рансом. Уул уурхан нэгэн компанитай гэрээгээр ажиллаж байсан геологич хүн. Үүнээс өмнө хоёр ч удаа ирж байсан юм билээ. Мөн л иймэрхүү гэрээт ажлаар гэж бодож байна. Ажилладаг компанийхантай нь уулзсан. Маш сайн ажилтан, мэргэжилдээ туршлагатай, ажилсаг хүн байсан гэсэн. Түүнийг хороох ямар нэг шалтгааныг бид олж харахгүй байна. Түүнийг дээрэмдээгүй. Түрийвч, банкны картууд нь шүүгээнд байсан.

“Ажиллаж байсан салбартай нь холбоотой ямар нэг учир шалтгаан байж болох уу?” хэмээн Дрю асуулаа.

Нэргүй мөрөө хавчив. “Уул уурхай бол ярвигтай салбар. Хурдацтай хөгжиж байгаа. Маш их мөнгө олох магадлалтай болохоор шинэ тоглогчид олноороо ирж байна. Гадаадын хөрөнгө оруулалт асар ихээр орж байгаа ч зарим нь хууль бус. Монгол газрын баялгаар арвин улс, бүгд л эндээс хувь хүртэхийг санаархах болсон. Магадгүй энэ салбартай холбоотой байж болох л юм. Гэхдээ үүнийг батлах зүйл юу ч алга. Рансом жирийн л мэргэжилтэн байсан. Эрсдэлтэй ямар нэг үйл ажиллагаанд оролцох хэмжээний албан тушаалд байгаагүй. Гэхдээ бид бүхнийг судалж үзнэ ээ”

_________________
FFS.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.08.11 3:41 pm 
Оффлайн
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.11.10 9:17 pm
Бичлэгүүд: 1147
Байршил: Тамхины өрөө.
Тэтгэвэрт гарсан геологичийг яагаад сонгов?
“Нэмж хэлэх зүйл бараг л алга даа” гээд Дрю “Түүний амьдралын талаар бага сага мэдээлэл цуглуулсан. Эхнэрээсээ салсан, хоёр охин нь ээжтэйгээ амьдардаг. Эхнэр нь дахин гэрлэсэн. Рансом Гритэр Манчестэрт энгийн нэг байшинд амьдардаг. Түүнийхээ мөнгө төгрөгийг шийдсэн. Ганцаараа амьдарч байсан. Дотно харилцаатай эмэгтэй байхгүй. Цаг үргэлж ийш тийш ажлаар явж байдагтай нь холбоотой байж ч мэднэ. Геологийн ухааны доктор цолтой. Их сургуулиа төгсөөд ажлын гараагаа “Британийн нүүрс”-ээс эхэлсэн. Энэ бол улсын компани, одоо бараг хаагдсан. Рансом 15 жилийн өмнө тэндээс тэтгэвэртээ гарсан. Тэр цагаас хойш гадаад орнуудад зөвлөхөөр ажиллаж эхэлсэн. Энэтхэг, Австрали, Өмнөд Африк, Хятад, мэдээж Монголд” хэмээн танилцуулав.

“Аллагын шалтгаантай холбоотой байж мэдэх сэжүүр байна уу? ” гэж Нэргүй асуулаа.

“Тийм зүйл олж мэдээгүй л байна. Гэхдээ ингэж ийш тийш аялж явдаг хүн ямар нэг үл бүтэх зүйлтэй орооцолдох магадлал өндөр байдаг шүү дээ”

“Үл бүтэх ээ?” Нэргүй анх удаа л Дрюгийн ярианаас ямар нэг үгийг сайн ойлголгүй лавлаж байгаа нь энэ. Дрю инээд алдаад “Үл бүтэх, хууль бус гэсэн үг” хэмээн тайлбарлалаа. Нэргүй энэ үгийг тогтоож авахаар хэд хэд давтан хэлэв. Дрю цааш үргэлжлүүллээ. “Тийм байх боломжтой. Гэхдээ баримт алга. Ашиг мөнгө хөөж амьдраагүй юм шиг байгаа юм. Орлого олдог өөр ямар нэг эх үүсвэр олдоогүй”

Нэргүй толгой дохин суулаа. “Явж явж бид ижилхэн дүгнэлтэд хүрэх шив дээ. Ноён Рансомын золгүй үхэлд ноцтой шалтгаан байхгүй бололтой”

“Түүнийг зүгээр л санаандгүй сонгон хөнөөсөн гэж үү?”

“Тийм байж болно. Хэрвээ энэ бүхний ард зүгээр л нэг сэтгэцийн гажигтай этгээд байгаа бол тэр энэ хүмүүсийг санаандгүйгээр сонгон алж байна. Рансомыг гудамжинд явж байхад нь онилж сонгосон ч юм бил үү”

“Байж болох л юм” хэмээн Дрю зөвшөөрөв. Тэрбээр бааран доторхийг нэгжих мэт тойруулан харлаа. Ажил хэрэгч костюм өмссөн дөрвөн залуу өрөөний цаад мухарт шар айраг ууж сууна. Тэдний нэг нь Дрюгийн зүг харан учир битүүлэг инээмсэглэхэд таагүй мэдрэмж төрлөө. Рестораныг зочид буудлын ерөнхий стандартын дагуу тохижуулжээ. Хоол нь тэгтлээ гайхалтай биш ч гэлээ Европын бизнес зочид буудлуудынхаас дутах юм алга. Ерөнхий уур амьсгал дажгүй. Хар модон тавилга, бүдэг гэрэл, чанартай үйлчилгээ, төгөлдөр хуурчийн тоглох танил аялгуунууд. Нэргүй зочломтгой, найрсаг зантай агаад хоолны сонголтон дээр зөвлөгөө хэлж, үнэтэй дарснаас илүү шар айраг шимж суухыг санал болгоно. “Та өөрөө л сонго. Гэхдээ шар айраг нь хамаагүй дээр ээ” хэмээн тэр хэлэв. Дрюд ерөнхийдөө таалагдаж байлаа. Гэлээ ч хаа нэгтээ алуурчин зогсож байж мэднэ хэмээсэн айдас мэдрэгдэнэ. Тэрбээр дотоод, гадаадын үйлчлүүлэгчдээр дүүрсэн хөл ихтэй рестораныг түгшингүй харцаар тойруулж хараад алуурчны тухай түүний бодол зүгээр л төсөөлөл төдий гэдэгт итгэхийг хичээв. Яагаад ингэж тавгүйрхээд байгаагаа өөрөө ч ойлгохгүй байлаа. Ийм тансаг буудлын хоолны танхимд ийнхүү түгших нь үнэндээ инээдэмтэй хэрэг л дээ.

“Бид энэ буудлаас л Рансомыг алах ямар нэг шалтгааныг хайж эхлэх ёстой байж магадгүй” хэмээн Нэргүй хэллээ. Дрю толгойгоо сэгсрэв. “Хэрвээ түүнийг зүгээр л санаандгүй тохиолдлоор аллагын золиос болгохоор сонгосон бол бид улам хүнд байдалд орно шүү дээ” хэмээн тэр санууллаа. Зовлон юунд байгааг тэр сайн мэдэж байлаа. Ямар ч төлөвлөгөө, учир шалтгаангүйгээр зүгээр л хүний амиар тоглож байгаа сэтгэцийн өөрчлөлттэй хэн нэгэнтэй тэд учирсан байж болно. Тэгвэл бүр хэцүү. Дараагийн аллагыг хэзээ, хаана үйлдэж болох талаар сэжүүр таамаг олдох ч үгүй. Зөвхөн алуурчныг ямар нэг алдаа гаргахыг л хүлээж суухаас өөр замгүй. Өмнөх хохирогчдын хэн болохыг таних боломжгүй болохоор Рансомоос л атгаад авчих ганц гогцоо ч болов олж мэдэх юм.

“Өмнөх хохирогчдыг таних боломж алга уу?” гэж Дрю асуулаа. Нэргүй Доржпалам руу харлаа. Цаадах нь толгойгоо сэгсрэв. “Эмнэлгийн шинжилгээний дүнг авсан. Магадгүй баруунд иймэрхүү мэдээлэл ач холбогдолтой байдаг байх л даа. Бидний хувьд найдвар тун бага байна даа. Хэн болохыг нь таньж мэдэх боломжгүй хэвээрээ л байна”

“Гэхдээ хэвлэлээр мэдээлэл цацсан биз дээ? Хэн нэгэн гарцаагүй таньж, асууж сурагламаар юм даа”

Нэргүй инээмсэглэв. “Танай оронтой адилгүй ээ. Манай хүн амын дөрөвний нэг нь нүүдэллэн амьдардаг малчид. Мэдээжийн хэрэг, ах дүү, ураг төрлийн харилцаа холбоо байлгүй яахав. Сонгууль болоод улсын хэмжээний зохион байгуулалттай бусад ажлын үеэр тэднийг бүртгэж авдаг. Урьдынхаас хамаагүй цэгцтэй болсон л доо. Гэхдээ сүүлийн арав гаруй жилийн нийгмийн давалгаанаас болоод шилжилт хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Хөдөө, хот руу аль алинд нь. Хөдөөгийн малчид хотод ажил олж хийхээр, нөгөө талаас ажилгүй хотынхон мал маллаж, газар тариалан эрхэлж амьдралаа залгуулахаар хөдөөг зорьж байгаа. Ихэнх нь амжилт муутай. Зарим нэг нь ах дүү, гэр орноосоо сураг чимээ тасраад удаж байгаа. Зарим нь хэрэг төвөгт ороод дампуурч байгаа. Тэгээд бодохоор хохирогчид ямар ч байсан суурин амьдралтай дундаж давхаргын хүмүүс биш бололтой. Магадгүй ядуу хэсгээс, эсвэл гэмт хэргийн ертөнцийн хүмүүс байх. Сураггүй алга бологсдын бүртгэлийг шүүж байгаа. Ямар нэг зүйл олж мэдэж магадгүй л юм. Гэхдээ тийм ч их найдахгүй байна аа” Үнэний ортой, үндэстэй дүгнэлт.

_________________
FFS.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.08.11 3:42 pm 
Оффлайн
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.11.10 9:17 pm
Бичлэгүүд: 1147
Байршил: Тамхины өрөө.
Эрэл мухардлаа
“Дөрвөн аллага хоорондоо холбоотой гэдэгт итгэлтэй байна уу?” гэж Дрю асуув.

“Хэлж мэдэхгүй юм даа. Эхний болоод гурав дахь хохирогчдыг алсан байдал, ерөнхий шинж тэмдэг нь ижилхэн. Рансомыг хөнөөсөн байдал нь бидэнд танил байна. Гэвч хоёр дахь хохирогч огт өөр дүр зургийг бидэнд харуулсан. Хохирогчдыг таних боломжгүй болгож орхисноороо адилхан л даа. Энэ бүхнийг зөвхөн ганц хүн хийсэн байгаасай л гэж горьдож байна. Хотын гудамжаар солиотой алуурчид хөлхөөд л бидний дунд явж байна гэж бодохоор аймаар. Тэгж бодохыг ч хүсэхгүй байна. Хэрвээ ганц хүн энэ бүхний цаана байгаа бол хоёр дахь хэрэг зүгээр л санаандгүй тохиолдол байх. Энэ тухай сайн бодох хэрэгтэй”

“Сүүлийн тохиолдлууд зүгээр л хэн нэгний дуураймал аллагууд байх боломж бий юү?”

“Дуураймал аллага аа?” Нэргүй энэ нэр томъёог сонсоод ихэд гайхан, тээнэгэлзэв. “Танай хэвлэлүүдийн хэрэглэдэг хэлц үгнүүдийн нэг үү?” гээд тэрбээр Доржпаламд энэ үгийг орчуулан тайлбарлалаа. Дрю инээд алдав. “Тийм байх гэж бодож байна. Сүүлийн аллагуудыг хэн нэгэн эхний аллагыг дуурайн үйлдсэн байж болох уу гэж л асуусан юм. Бид үүнийг мэдэхгүй шүү дээ”

“Би тэгж бдохгүй байна. Хэрэв тийм бол бид дор хаяж сэтгэцийн өвчтэй хоёр ч нөхөртэй учирчихаад байгаа болж таарах нь ээ?” гэж Нэргүй хэллээ. “Эсвэл хэн нэгэн энэ хэргүүдийг зүгээр л санаандгүй тохиолдол мэтээр биднийг ойлгоосой гэж хүсэж байж ч болох юм” хэмээн Дрю өгүүлснээ энэ бүхэн бодит амьдралаас хэтэрхий тасраад байгааг мэдрэн “За за, үүнийг март даа. Утгагүй санагдчихлаа” гэв.

Нэргүй толгойгоо сэгсрэн “Үгүй дээ. Байж болох бүхий л хувилбарыг бид бодолцож үзэх хэрэгтэй. Хийсвэр, үгүй нь хамаагүй. Яг танай Щерлок Холмсын хэлдгээр” гээд инээд алдав. “Бид өмнөх аллагуудын талаарх мэдээллийг бүгдийг ч бас гүйцэд хэвлэлээр цацаагүй л дээ. Ямар нэг таамаг, явган яриа гараагүй л байна. Бас цагдаагаас өөр хэн ч нарийн ширийнийг мэдэж чадахгүй. Мэдээж заримдаа цагдаа нар өөрсдөө тэгтлээ үнэнч байж чаддаггүй л дээ. Өмнөх үеэс өвлөж үлдсэн нэг муухай чанар”

“Зүгээр л танхай балмад залуусын нэг байвал яах вэ? Тийм боломж бий юү?”

“Мэдээж. Хамгийн боломжит хувилбаруудын нэг. Энд гэмт хэрэг тэгтлээ их зохион байгуулалтад орчихоогүй байгаа. Гэхдээ хоёр хөршийн найзуудаас ямархуу “хичээл, сургалт” орж ирж байгааг бид хянаж чадахгүй шүү дээ. Жинхэнэ зохион байгуулалттай хэрэг газар авах хандлагатай байгаа. Рансомын үхэл бидэнд үүнийг эрхгүй сануулж байна. Хэрэв зүгээр нэг танхайчуудын үйлдсэн хэрэг бол хэнд ч гэм хийгээгүй геологич яаж яваад тэдний золиос болдог билээ?”

“Рансомыг хөнөөснөөс хойш өөр ямар нэг аллага, ижил төстэй хэрэг гараагүй юү?” гэж Дрю асуулаа.

“Үгүй ээ. Хоёр долоо хоног хүрэхгүй хугацаанд аймшигтай дөрвөн аллага. Түүнээс хойш чимээгүй л байна, золоор” Нэргүй үүнийг тэгтлээ итгэлтэй биш өнгөөр хэллээ. Дахин өөр аллага, ямар нэг халдлага гарах нь хүсүүштэй зүйл биш авч ямар нэг сэжиг таамаг, оосор гогцооны үзүүрээс ядаж атгаад авах ч юм бил үү. “Дахин хүний амь хохироогүй байгаад баярлаж байгаа ч энэ нь байдлыг улам төвөгтэй болгоод байна. Би ...” гээд Нэргүй хэсэг дуугаа хураалаа.

“Дахин нэг хэрэг гараасай гэж үү”

“Хэлэхэд эвгүй ч тийм ээ. Хэлж мэдэхгүй тийм нэг мэдрэмж төрөөд байна. Ингэж хэлээд мань хүн өмнө нь дөнгөж сая авчирч тавьсан хоолыг идэж эхэллээ. “Хэдүүлээ арай аятайхан сэдвээр ярилцъя. Хөл бөмбөгт дуртай юу? Манчестр юнайтедыг дэмждэг үү?”

“Манчестр ситиг нь дэмждэг шүү”

“Тэр чинь тэгтлээ амжилттай тоглодоггүй байх аа, миний бодлоор?”

“Тэгж хэлж болох л юм. Гэхдээ гялалзсан он жилүүд бас байсан юм шүү. Танайд хөл бөмбөг тоглодог у?”

Нэргүй толгой дохив. “Тийм ээ. Улам хөгжөөд л байна. Хүмүүс үндэсний спортдоо хайртай хэвээр. Морины уралдаан, нум сум, бөх гээд л. Бид эрийн гурван наадам гэж нэрлэдэг юм. Гэвч өдөр ирэх бүр бид дэлхий гэдэг том айлын гишүүн гэдгээ илүүтэй мэдэрч байгаа”

_________________
FFS.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.08.11 3:43 pm 
Оффлайн
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.11.10 9:17 pm
Бичлэгүүд: 1147
Байршил: Тамхины өрөө.
Мөрдөн байцаагч Нэргүй хэр нөлөөтэй хүн бэ?
“Тэр өөрчлөлт тэгээд та нарын хүсэж байгаа зүйл мөн үү?”

Нэргүй мөрөө хавчлаа. “Миний хүсэж байгаа зүйл тэнд ч биш, энд ч биш. Энэ орны дийлэнх хүнтэй харьцуулахад би илүү даяарчлагдсан хүн. Европ, Америкт амьдарч байсан. Австрали, Ойрхи Дорнод, Азийн орнууд руу байсхийгээд л явдаг. Энэ өөрчлөлтийн асар олон давуу талыг харж байна. Түүнтэй зэрэгцээд сул тал ч нэлээд ажиглагдаж байна”

“Тухайлбал?”

“Илэрхий л дээ. Амьдрах болоод бодож сэтгэх уламжлалт ухаанаа бид алдаж байна. Гэр бүлийн уламжлалт нандин харилцаа байхгүй болж байна. Өнгөрсөн зуунд энэ улс орон тоо томшгүй олон өөрчлөлтийн дундуур туучиж ирсэн. Хэдийгээр байдал өнөөдөр дээрдэж байгаа ч бэрхшээл байсаар. Баян чинээлэг болох, хүчирхэг эдийн засгийг цогцлоох боломж чадал бидэнд байгаа хэрнээ ядуу зүдүү амьдарч байна. Эргэн тойронд маань хап гээп биднийг үмхчих “мангасууд” байгаа. Зөвхөн Орос, Хятад хоёр ч биш. Өрнөд ч гэсэн үүнд хамаатай”

“Мангасууд аа?”

“Магадгүй, арай хэтрүүлж байгаа юм шиг санагдаж болно. Гэхдээ би тэгж бодохгүй байна. Зүрх сэтгэл минь эх оронч. Гадагш дотогшоо их явдаг болсноосоо хойш эх оронч сэтгэл минь бүр ч хүчтэй болсон. Ард иргэдийн маань дийлэнх нь авах ёстой гэдэг сэтгэлгээгээр алгаа тосон амьдрахыг хүсдэг. Засгийн газраа шүүмжилдэг. Цагдаа сэргийлэхийг ч бас гоочилдог. Эдийн засаг муу байна гэж гомдоллодог. Ойлгомжтой. Тэд хүнд хэцүү үеийг туулсан. Гэлээ гэхдээ тэд минийх гэх олон зүйлээ алдсаар байгаа гэдгээ мэдэрдэггүй” Тэр гэнэтхэн инээд алдлаа. “Хөл бөмбөгийн тухай ярьж эхлээд шал өөр сэдэв рүү хальтраад орчихлоо”

“Таны гэм биш зан бололтой”

“Намайг уучлаарай. Би амиа бодсон зан гаргаж. Би энд улс орон, энэ тэр гэж бураад л. Харин та нар уйдаж үхэх гэж байсан биз”

“Харин ч сонирхолтой байсаан” гэж Дрю өгүүлэв. Тэр дахиад л энэ бадриун монгол эрийн албан тушаал, нэр нөлөө нь ер нь ямархуу юм бол хэмээн сонирхон бодлоо. Намтар түүхийг нь ч сонирхохоо мартсангүй. 1990 он хүртэл Монгол орон ЗХУ-ын сүүдэрт байсан. Өнгөрсөн дэглэмийн үед чухал ажил эрхлэлгүйгээр өнөөдөр Нэргүй цагдаад ийм нөлөөтэй хүн болж чадахгүй гэдэг нь ойлгомжтой. Ялангуяа ардчиллыг саяхнаас талархан дэмжих болсон коммунист нам эрх мэдэлтэй хэвээр байгаа энэ цаг үед. Дрюгийн ойлгож байгаагаар энд цагдаа 90-ээд оноос л иргэний зориулалттай болсон. Тэгэхээр Нэргүй түүнээс өмнө Засгийн газрын харьяаны хүчний байгууллагад ажил амьдралаа эхэлсэн байж таарна.

“Иймэрхүү зүйлийн талаар ярилцах зав энэ долоо хоногт бидэнд хангалттай олдох байх аа. Би таны мэдэлд. Та бол бидний зочин. Гэхдээ та амармаар байвал хэлээрэй. Иймэрхүү аяллын дараа яаж ядардгийг би сайн мэднэ”

“Баярлалаа. Маргаашийн төлөвлөгөө юу билээ, ингэхэд?”

“Элчин сайдтай өглөө арван цагт уулзана. Тийм үү?” Дрю толгой дохилоо. “Та нисэх буудлаас ирж явах замдаа харсан шүү дээ. Элчин сайдын яам эндээс хэдхэн минут алхаад л хүрэх газарт байгаа. Уулзалтыг чинь дуусахаар унаа явуулж таныг Цагдаагийн ерөнхий газарт авчруулъя”

“Уулзалт хэр удаан үргэлжлэхийг хэлж мэдэхгүй л байна. Хагас цаг ойр зуурын яриа өрнүүлэх биз дээ. Гэхдээ хэлж мэдэхгүй шүү дээ”

Нэргүй инээмсэглэв. “Элчин сайд өөрийнх нь мэдэхгүй ямар нэг зүйлийг таныг мэдэж байгаа юм шиг царай гаргах байх. Гэхдээ сайд бүрэн мэдээлэлтэй байдаг гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ хэргийг хэлээгүй л дээ. Бас таныг хэний талд байгааг мэдэхийг хүсэх нь лавтай”

“Би өөрийгөө хэн нэгний талд байгаа гэдгийг мэдээгүй шүү дээ” хэмэн Дрю өгүүлэв.

“Бид ч ялгаагүй ямар ямар тал байдгийг ч мэдэхгүй. Гэхдээ Британийн Засгийн газар таныг ийшээ ирүүлснийг тэр сануулна. Ямар нэг ашиг сонирхлын зөрчил гарахвий хэмээн болгоомжилсны улмаас”

“Тийм зөрчил гардаг хэрэг үү?”

Нэргүй мөрөө хавчлаа. “Миний зүгээс үгүй. Гэхдээ бид улс төрд гарцаагүй хутгалддаг. Улстөрчид биднээс арай өөрөөр бодож, сэтгэдэг. Тэд бидний олж харахгүй байгаа сөргөлдөөнийг мэдэрдэг” Дрю толгой дохих авч түүний ярьж буйг тэгтлээ сайн ухаарахгүй байгаа янзтай. Тэрбээр өмнө нь “Би эх оронч хүн” хэмээн Нэргүйн хэлсэн үгийг эргэн санаж суулаа.

“Та ч Элчин сайдыг сайн мэддэг бололтой”

“Түүнтэй байсхийгээд л уулзалддаг. Мэдээж ажил хэргийн шугамаар. Тун давгүй хүн дээ” гэснээ Нэргүй “Би танд ажлын, бас гар утасны дугаараа үлдээе. Та маргааш уулзалтаа дуусгачихаад залгаарай. Машин явуулъя” хэмээн хэлэв.

Энэ улсад гар утас байдгийг дуулаад Дрю гайхлаа. Гэхдээ мэдээж, өргөн уудам нутагтай газарт гар утас, телефон утасны харилцаанаас хамаагүй амьдралтай л даа.

“Маргааш таныг Улаанбаатартай товчхон танилцуулаад дөрвөн цогцос олдсон газруудыг харуулъя гэж бодож байна. Хэргийн газрын үзлэгүүд болон гэрчүүдийн мэдүүлгүүдийн талаар Доржпалам ярьж өгөх байх. Харамсалтай нь тэр бүгд монгол хэл дээр. Гэхдээ мэдээж бид танд тусална аа. Бид юу ч хийж чадахгүй байгаа. Гэвч ахиц гарна гэдэгт найдаж байна. Магадгүй голын ус руу хэдэн чулуу шидээд ямар чимээ гарган доош унахыг нь харж чадах ч юм бил үү”

Дрю түүний хэлснийг зөвшөөрөн толгой дохино. Доржпалам Нэргүйг анхааралтай ширтэж байгааг тэр ажиглав. Нэргүй ширээний араас бослоо. “Миний хэлснээр та өнөөдөр урт аялал туулж ирсэн. Одоо унтаж амар даа. Өглөө уулзалтаа дуусмагц над руу утасдаарай” Тэр хоёрыг ресторанаас гарч явахыг Дрю харж суулаа. Нэргүй гарахынхаа өмнө үйлчлэгч нарын ахлагчтай хэдэн үг сольж харагдана. Ганцаараа суугаад Ян Рансомын тухай бодлоо. Магадгүй тэр алагдахынхаа урд орой энд хоол идээд сууж байсан ч юм бил үү. Рансомын алуулсан тэр өрөөтэй тун төстэй өрөөндөө орохоор хүний хөл татарсан, чимээгүй хонгилоор удахгүй тэр алхах болно. Ингэж бодохоор эвгүй байлаа.

_________________
FFS.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.08.11 3:44 pm 
Оффлайн
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.11.10 9:17 pm
Бичлэгүүд: 1147
Байршил: Тамхины өрөө.
news.mn deer shineer garsan bulguud :bigthumpup:

_________________
FFS.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.10.11 11:06 am 
Оффлайн
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.10.11 6:28 pm
Бичлэгүүд: 337
Байршил: no more hesitation
Ишлэл:
news.mn deer shineer garsan bulguud :bigthumpup:
THX

_________________
Sent from my Jelly Beaned SII


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 104 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр