#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.24.26 7:26 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 57 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 3-р сар.24.11 4:04 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.08 12:15 am
Бичлэгүүд: 377
Роберт Грийн гэгч хүний ЭРХ МЭДЭЛИЙН 48н ХУУЛЬ гэх номыг өөрийн орчуулсан хувилбарыг тавиж байна...Унших нь уншина бизээ...


Сүүлийн удаа TSZPUN 4-р сар.14.11 12:38 am-д засварласан, нийт 3 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.24.11 4:05 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.08 12:15 am
Бичлэгүүд: 377
Номны талаар

Хүний нийгэм бол тэр чигээрээ ширэнгэн ой, ширэнгэн ойн "зэрлэг, хүмүнлэг бус" хууль энэ нийгэмд үйлчилнэ, үйлчилсээр байх болно. Хүний биеийг олж төрсөн болгон нь эрх чөлөө гэхээсээ илүү эрх мэдэл гэдэг юмаар дутагддаг. За тэгвэл би таньд энэ эрх мэдэл гэх зүйлд таныг ойртуулах эрх мэдэлийн 48 хууль гэсэн номыг орчуулсаныгаа хүргэж байна.

Энэ номны надад байгаа хувилбар нь 476 хуудастай, миний хувьд орчуулахад нүсэр ном байв. Дуртай ном болох хагакурег орчуулий гэж бодсон ч би байтугай мэргэжлийн орчуулагч ч энэ номны утга санааг бүрэн гаргахад бэрх, Мачиавелли, Кампанеллаг бариж авсан ч философийн ном уншаад ойлгоход хүртэл ямар хэцүү байдаг билээ дээ, тэгвэл орчуулах нь ямар байх нь тодорхой. Маогийн Улаан Номыг бариж авсан ч улс төрийн үг хэллэг дээр гацсан. Ингээд эцэст нь урд нь 2 удаа уншиж байсан Роберт Грийн-ий Эрх Мэдлийн 48 хууль гэх номыг орчуулахаар шийдэв.Энэ номыг монгол хэлээр орчуулагдсан эсэхийг сайн мэдэхгүй юм. Ямарч байсан google-р хайхад олдсонгүй, тэхээр орчуулагдаагүй биз, орчуулагдсан байсан ч хамаа алга.

Би лав хувьдаа ганц олдох амьдрал, галзуу барын аманд гараа хийдэг залуу нас, хорьж болдоггүй хорин нас гэх хий хоосон ойлголтонд дургүй - эд нар нь миний хамгийн дургүй үгнүүдийн нэг (ийм балай үгнүүдийг хэн зохиодог байна!). Миний бодолоор энэ үгнүүд нь өөрийгөө хуурах хамгийн эвтэйхэн арга. Тийм ч учраас баяр ёслолын өдөрөөр өөрийгөө хуурж өөртөө амралт өгөн баярлаж цэнгэсэнгүй, амралтын өдөр, хичээлтэй их ядарсан өдөр, ханиад хүрж халуурсан өдөр гээд аль алиныг нь тоолгүй өдөрт тасралтгүй 10-20н хуудас орчуулсаар 40д хоногийн дотор дуусгалаа.

Ном нь тэр чигээрээ Мачиавеллигийн түүхэнд тулгуурлаж гаргалгаа хийдэг дүрмээр бичигдсэн болохоор маш ойлгомжтой. Гэвч 48н хууль Мачиавеллигийн Prince-ийг бодвол хэт нарийн зааварчилгаатай, хэт их давхардсан санаатай, илүүдсэн гаргалгаатай. Гэвч уншаад үз, үнэн худал хэрэгтэй хэрэггүйг нь сайн дүгнэ : миний орчуулганаас хэрэгтэй зүйлээ шүүрж ав, хэрэггүйг нь хая - тэгвэл болох нь тэр.

Эцэст нь хэлэхэд орчуулгын алдаа, утга санааг буруу илэрхийлсэн бол өршөөнө биз. Учир нь би бурхан биш, алдаж болно , хаяа оноод ч буудна. Алдаа, эндүүрэл эргэлзээ гаргах нь энүүхэнд - би орчуулагчийн мэргэжилгүй, бас орчуулагчаар суралцдаггүй. Утга болон үг үсгийн алдаа аль болох бага гаргахыг хичээн бүх зүйлээ ахин дахин нягт нямбай шалгасан. Гэвч ямар нэгэн алдаа ажигласан бол хэлнэ биз, уриалагхан хүлээн авж тэр доор нь засаж залруулахад бэлхэн!


Сүүлийн удаа TSZPUN 3-р сар.24.11 4:09 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.24.11 4:07 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.08 12:15 am
Бичлэгүүд: 377
[center]Хууль #01

Нарны гялбааг бүү халхал.[/center][/b]


Тайлбар :

Эрх мэдэлтэний өөртөө итгэх итгэлийг бүү алдуул. Эрх мэдэлтэн бусдын дээр хяналтаа алдаж байгаагаа мэдрэх учиргүй. Эрх мэдэлтэн бусад хүмүүс өөрөөс нь хамааралтай байхад л дуртай байдаг. Харин зиндаа хэргэм доогуур албат нар нь өөрөөс нь илүү авьяаслаг, өөрөөс нь илүү чадвартай байхад дургүй. Тийм учир хэт их авьяас чадвараараа гялалзах нь эрх мэдэлтэнгийн анхаарлыг бүр тодруулбал хорсолыг төрүүлж, улмаар сөрөг үр дагавар авчирдаг. Эрх мэдэлтэн өөртөө хэт итгэлтэй, өөртөө хэт бардам байхдаа хамгаас илүү "сохор" байдаг. Харин өөрийг нь даван гарах чадвартан, өөрийг нь өлхөн орлох авьяастан эрх мэдэлтэний сэрэмж болгоомжийг төрүүлдэг. Тийм учир эрх мэдэлтэнийг хийрхэл, биедээ хэт итгэх итгэлээр нь сохол. Тэгвэл та эрх мэдэлд хүрж чадна.

Түүхээс суралцах нь :

Францын 14-р Луйис хааны сангийн яамны сайд нь Николас Фуке. Тэрбээр зугаа цэнгээнд дуртай нэгэн байсан ч ажлаа сайн мэддэг, Луйис хааны дэргэдэх хамгийн хүндтэй, хамгийн нөлөө бүхий сайдуудын нэг байв.

1661 онд Луйис хааны ЕРӨНХИЙ САЙД нь нас барж ЕРӨНХИЙ САЙДЫН суудал хоосроход хаандаа үнэнч зүтгэсээр ирсэн Николас Фуке энэ суудлыг битүүхэндээ горидож байв. Гэтэл хаан нь өөр хүнийг сайдаар томилж, түүнийг хэргэм ахиулсангүй гэнэ. Ингээд Хааны ач энэрэлээс холдож байна гэж өөрийгөө дүгнэсэн Фуке Хаандаа буцаад таалагдах нэг арга хайж олжээ : Франц оронд урьд өмнө нь болж байгаагүй тансаг үдэшлэг зохиож хааны анхаарлыг татахаар шийдэв.

Ингээд тэрээр Европын өнцөг булан бүрээс шүлэгч найрагчаас авхуулаад, сайд түшмэлүүд хүртэл хүрэлцэн ирсэн, нүсэр их зочид гийчидтэй, дуу хуур хангинсан, салют шампан буудуулсан нэгэн ГАЙХАМШИГТАЙ үдэшлэгийг зохион байгуулав гэнэ. Энэ бүх зүтгэл мэдээж хааны ойрын хүрээлэлд багтахын төлөө байв. Гэтэл байдал эсрэгээрээ эргэв. Үдэшлэгийн маргааш нь Луйис хаан Николас Фуке-г улсын хөрөнгө хороосон хэргээр баривчлаж түүнийг Францын хамгийн алслагдсан шоронд цөлж, амьдарлынх нь сүүлийн хором хүртэл хорих тушаал гаргасан байна.

Дүгнэвэл
:

Фукегийн зохион байгуулсан үдэшлэг нэг нь ёсны Луйис хааны өмнө тоголсон жүжиг байсан юм.Тэрээр бодохдоо урьд өмнө нь байгаагүй дээдсүүдийн үдэшлэг зохиовол өөрийг нь хааны анхаарлын төвд буцаагаад аваачина гэж тооцолсон бөгөөд, энэ үдэшлэгээрээ тэр өөрийгөө Европод хэр нэр хүндтэй байгаагаа хаандаа харуулж, өөрийөгөө хааны чухал хүмүүсийн нэг гэдгийг дахин сануулах зорилготой байв.

Үдэшлэгэн дээр хааны хамгийн дотны найзууд нь хүртэл Фукег хэрхэн хүндэлж байгааг, Европоос ирсэн зочид Фукед ямар бэлэгтэй ирж байгааг, хаан хараад өөрийнх нь албат өөрөөс нь илүү эрх мэдэл, нэр хүнд, олны тааллыг хүлээж байгаад дурамчхан байсан байв. Луйис хаан нь өөртөө их итгэлтэй, бардам, бусдын анхаарлын төвд байхыг хүсдэг нэгэн байж. Тиймээс Луйис хаан өөрөөс нь илүү нэр хүнд, эрх мэдэлтэй харагдаж байгаа Фукегээс салахаар шийдсэн нь хилс хэрэгт тохоход хүргэжээ.

Фукегийн зам бол эзэнээсээ илүү гийж,гялалзаж байгаа ямарч албатыг хүлээж буй ирээдүй юм .
Үдэшлэг эхлэхэд Фуке дэлхийн Оргилд байсан бол Үдэшлэг төгсөөд Газрын гүнд унажээ.

Түүхээс суралцах нь #2:

Сэргэн мандалын үеийн эрдэмтэдийн нэг ижил тал нь гэвэл тэд өөрсдийн нээсэн нээлт, олсон ололтыг нэр хүндтэй язгууртнуудад бэлэг болгон өгж, өөрийнх нь ажлыг дэмжих ивээн тэтгэгч хайдаг байжээ . Гэвч ихэнхдээ язгууртнууд өөдөөс нь зоос бус харин бэлэг сэлтхэнээр гарыг нь мялаадаг байсан нь сэргэн мандалтын үеийн эрдэмтэдийн амьдрал, ажил аль альнийг нь хямралд оруулдаг байжээ. Яг л ийм амьдралаар 1600 оны эхээр италийн математикч, астрономч Галилео Галилеи аж төрж байв. Тэрээр яг энэ мэтээр өөрийн зохиосон цэргиин луужин гэх мэт олон нээлтүүдээ хий дэмий бэлэг сэлтхэн болгож үгүй хийсэн нэгэн байв. Гэвч энэ шинжлэх ухаан ойлгохгүй хүмүүсээс мөнгө гуйдаг амьдрал нь удсангүй төгөсжээ.
Түүний энэ язгууртнуудаас хараат амьдрал нь түүнийг өөр арга зам хайхад хүргэв гэнэ.

1610 онд Галилео Бархасбади гаригийн дагуулыг нээжээ. Нээсэн нээлтээ тэрээр язгууртнуудад хуваан тарааж, олсон ололтоо хоосон бэлэг сэлтхэнээр солихыг хүссэнгүй. Харин үүний оронд тухайн үедээ хамгийн баян хамгийн нөлөө бүхий язгууртнуудын нэг гэгдэж байсан Медичигийн гэр бүлд өөрийн нээсэн нээлтээ танилцуулахаар очив. Галилео нь Медичигийн гэр бүлийг тохиолдлоор нэг сонгосонгүй. Учир шалтгаан юу вэ гэвэл 1-р Косимо хаан ширээнд гарангуутаа Медичи Династи байгуулсан бөгөөд Бархасбадийг бурхадын дундаас хамгийн агуу бурхан гэж зарласан байсан байв.

Ингээд Галилео өөрийн нээлтээ Медичигийхэнд зүгээр ч нэг тайлбарласангүй, харин энэ удаа сансар огторгуйн ер бусын үзэгдэл болгон тайлбарлаж, Медичигийн нэр алдарийг магтав гэнэ.Түүний тайлбарласнаар Бархасбадийн 4н дагуул нь Медичигийн гэр бүл бөгөөд (2-р Косимо эхээс 4үүлээ) мөн Бархасбади нь өөрөө 1-р Косимо буюу Медичи династийнг үүсгэгч хэмээн тайлбарлаж тойрох 4н дагуул нь түүний 4н хүү нь гэв. Энэ нь тэнгэр бурхад дээрээс Медичи-н гэр бүл (язгуурыг) ивээж байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн байна.

Ингэд дээдсийн таалалд нийцсэн Галилеог тухайн ондоо 2-р Косимон дэргэдэх философич болон математикчийн албыг чамгүй хөлсөөр хаших албанд авчээ.

Дүгнэвэл :

Галилео нь өөрийн шинэ аргаараа мөнгө гуйж ивээн тэтгэгч хайдаг байсан цагийг бодвол хамаагүй ихийг олжээ. Шинэ төлөвлөгөө нь амжилт авчирсан шалтгаан нь гэвэл тодорхой : Бүх эрх мэдэлтэнүүд үргэлж бусдаас илүү байж, үргэлж бусдаар бишрүүлэхийг хүсдэг. Яс юман дээрээ тэдэнд шинжлэх ухаан ,сүүлийн үеийн ололт амжилт огт сонирхолгүй, тэдэнд ганц зүйл л чухал: нэр хүнд, алдар цуу. Галилео яг үүнийг нь олж харсан юм. Тэрээр Медичигийн гэр бүлийг сансар огторгуйгаас ивээж буйг баталсанаар тэдний сүр жавхланг улам өндөрт өргөсөн юм. Энэ нь мэдээж Медичигийн гэр бүлд ямар нэгэн шинэ нээлт, ололтын ердийн нэг ивэн тэтгэгч байхаас хамаагүй их нэр алдарыг авчирсан нь тодорхой бизээ.

Галилео өөрийн нээлтээрээ Медичигийн гэр бүлийг хэр шинжлэх ухаанч гэдгийг сорих гэж оролдсонгүй, шинжлэх ухаан ойлгодог эсэхийг нь шалгаж олны өмнө муу талыг нь харуулахыг зорисонгүй, харин ч эсрэгээрээ Бархасбадитай холбон тэднийг Италийн гялалзсан бэлэг тэмдэг болгон хувиргасан байна.

Эрх мэдэлд хүргэх дүрэм :

Бид өөрийн авьяас чадвараа гайхуулж ,бусдын өмнө гялалзах юм бол бид атаархал хорсолыг л үүсгэдэг, бусдын дургүйцлийг төрүүлдэг. Тийм учир ялангуяа бид эрх мэдэлтэн тэй харилцахдаа өөр арга зам ашиглах ёстой юм. Эрх мэдэлийн төлөөх өрсөлдөөнд эрх мэдэлтнийг халхалж гялалзах нь, эрх мэдэлтнээс илүү харагдах нь хамгийн том алдаануудын нэг.

14-р Луйис хааны тэр үеэс хойш амьдрал өөрчлөгдсөн гэж өөрийгөө хуурах хэрэггүй. Бүх эрх мэдэлтнүүд өөрсдийнхөө байр сууринд аль болох удаан бөгөөд баттай байхыг хүсдэг. Өөрийн нууц авьяас,чадвараа эрх мэдэлтнийн өмнө дэлгэснээрээ та эрх мэдэлтнүүдийн анхаарлыг татна гэж огт бодох хэрэггүй. Эхний ээлжинд их л анхаарлаа хандуулж магтан сайшаах дүр эсгэх боловч хамгийн анхны боломжоороо тэрээр таныг өөрөөсөө холдуулах болно, таныг таниас бага ухаантай,таниас бага өөрийн байр сууринд занал хийлсэн хүнээр солих болно. Яг л Луйис шиг, үнэнийг нуух боловч, таныг хамгийн түрүүнд солих болно. Яг л онгироо бардам Фукег ноомой зөөлөн Колбертээр солисон шиг.

Энэ хуульд 2 боломжит хувилбар бий :

1.Заримдаа бидний өдөр тутмын байгаа байдал, өөрөө өөрөөрөө байх нь бусдаас тэргүүлж,бусдын өмнө нэр хүнд бүхий болгож харагдуулдаг. Байгалиаасаа хүндлэл бишрэлд байх заяатай гэж хэлж болно.
Фаензагийн хунтайж Асторр Манфред , байгалиас заяасан хосгүй авяастай нэгэн байв. Түүнтэй эн тэнцүү авьяас чадвартаи их хүн энэ дэлхий дор олоход бэрх. Царай зүсээрээ ч гэсэн италийн бүх хун тайж нараас хамгийн хамгийн нь байсан гэнэ.
1500 онд Цезаре Боржиа Фаензаг эзэлэлжээ. Хотыг эзлээд тэр цус урсгаж шинэчлэл хийж хүчээр хотыг удирдахыг хүссэнгүй. Харин үүний оронд хотын иргэдийг энх мэнд үлдээж Манфред хунтайжийг ч мөн бүрэн эрх чөлөөтэй хуучин албыг нь хашуулах болсон байна. Гэвч хэдэн долоо хоногийн дараа, Цезарегийн цэргүүд Асторр Манфредийг Ромийн алслагдсан шоронгуудын нэгрүү цөлөв. Хэдэн жилийн дараа түүнийг амьдаар Тибер голын загасны хоол болгосон байна.

Ингэх болсон учир шалтгаан гэвэл маш энгийн : Залуу хунтайж зүгээр байгаа нь хүртэл Цезаре Боржиагийн эрх мэдэлийн "гялбааг" нь хаагаад байсан учраас тэр. Астор Манфред нь Цезаре Боржиаг улам авьяас чадваргүй харагдуулж байсан болоод тэр. Энэ жишээнээс сурч авах хичээл гэвэл энгийн : Хэрэв та Асторр Манфрэд шиг бол Цезаре Боржиа шиг эрх мэдэлтэнээс холуур бай...Үргэлж бусдын дунд тод гялалзахыг хүсдэг хүнээс хол бай...Тэднээс зугт!

Хоёрдахь хичээл гэвэл эрх мэдэлтэн таньд хайртай болохоор та дуртай зүйлээ хийж болно гэж хэзээ ч бодож болохгүй.

16р зууны сүүл үед, Япон оронд, эзэн хаан Хидеёшигийн хамгийн хайртай хүн нь Сен Но Рикюу. Тэрээр "цайны ёслолыг" ер бусын сайхан биелүүлдэг, хамгийн том язгууртануудын хүслэн болсон хүн байв. Язгууртан бус, эгэл жирийн харц ард удамтай тэрээр ордон дотор тусдаа гэртэй, нэр алдар нь Япон даяр тархсан нэгэн байв. Тэгтэл 1591 онд Хидеёши эзэн хаан түүнийг баривчлан, цаазлах ялах оноожээ. Ягаад ялласан шалтгаан нь сүүлд тайлагдав : Рикюу нь өөрийгөө шаахай өмссөн \шаахай өмссөн нь язгууртны бэлэг тэмдэг байжээ\ сүрлэг зогсож байгаагаар модон сийлбэр хийлгэсэн аж. Тэгээд түүгээр ч зогсохгүй энэ сийлбэрээ хүн их холхидог "Их ордоны" дотор байрлуулсан байсан нь эзэн хаанд таалагдаагүй юмсанж. Тэрээр өөрийгөө ядуу гаралтайгаа умартан хамгийн хүндтэй язгууртнуудтай эн зэрэгцэн аашилж, өөрийгөө эзэн хаанаас хараат гэдгээ умартсан явдал нь амь насаар нь төлөгдсөн байна.

Эрх мэдэлтнээс илүү "гялалзахын" аюулыг мэдэж авсан бол бид үүнийгээ өөртөө ашигтай талруу нь ашиглаж болох юм.
Өөртөө ашигтайд эргүүлэхийн хамгийн энгийн арга бол долигнох - долигнож нүүр өгөх нь ашиг тус их тэй ч, хэмжээнээсээ хэтрэх юм бол хохирол авчирч болох юм. Энэ нь бусад хүмүүст муу сэтгэгдэл төрүүлдэг болно. Тийм учир бусдад долигнож бялдуучилж, бусдын талыг олохдоо хашир болгоомжтой байх нь юу юунаас илүү чухал.

Хэрэв та эрх мэдэлтэнээс өөрийгөө ухаантай,илүү чадвартай гэж боддог бол та эрх мэдэлтнийг үргэлж өөрөөс нь ухаантай, өөрөөс нь чадварлаг албат үгүй гэдгийг нь байнга мэдрүүлэх, ойлгуулах хэрэгтэй. Гэнэн, итгэмтгий болж жүжиглэ. Хэтийн зорилтод саад болохооргүй бол жижиг сажиг алдаа байнга гаргаж бай, алдаа гаргачаад эрх мэдэлтэнээс туслалцаа хүс, эрх мэдэлтнүүд юм бүхэн өөрөөс нь хамааралтай байхад дуртай байдаг.

Анхааруулга :

Хэрэв эрх мэдэлтэн "сүйрч буй од", "жаргаж буй зул" бол өөрийн авьяас чадвараа нуух хэрэг байхгүй, харин ч түүнээс илүү гэдгээ харуулах хэрэгтэй. Хэзээ ч битгий нигүүлсэнгүй, энрэнгүй бай - эрх мэдэлтэн ичих , санаа зовох, эмээх гэдэг үгийг мэддэггүй, хүйтэн цустай байж л оргилд хүрдэг гэдэгийг сана. Түүний хүчийг хэмж, нөлөөг нь хэмж. Хэрэв тэр сул дорой бол түүнийг унагаахдаа яар. Хэрэв тэр бүр хэтэрхий сул дорой, өөрөө ангал руугаа явж байвал заавал түүнийг унагахад гараа дүрж, нэр хүндээ унагах хэрэггүй, байгаль дэлхий, цаг хугацааг түүнийг дуусгахыг хүлээ. Тийм учир сул дорой эрх мэдэлтнийг давж гарахаасаа хэзээ ч битгий ай.

Хэрэв эрх мэдэлтэн суудалдаа лав суусан, босохооргүй байвал, бас та өөрийгөө түүнээс илүү энэ суудал дээр тохирно гэж үзэж байвал өөрийнхөө цагийг хүлээ,тэвчээртэй бай...Ягаад гэвэл эрх мэдэл суларч,оргилоос урууддаг нь байгалийн жам юм. Тийм учир эрх мэдэлтэн хэзээ нэгэн цагт унах болно, хэрэв та зөв тоглож чадах юм бол та түүнээс илүү гялалзах болно.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.24.11 4:12 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.08 12:15 am
Бичлэгүүд: 377
Хууль #02

Найз нөхдөд хэт итгэл тавих хэрэггүй, дайснаа ашиглаж сур.
Тайлбар :

Найз нөхөдтэйгөө харьцах даа хашир бай,хянуур бай - тэдний урваж тэрслэх нь дэндүү амархан. Бодит байдал юу вэ гэвэл, та дайснаасаа илүү найзаасаа айж, найзаасаа болгоомжлох хэрэгтэй. Хэрэв та дайсангүй бол, дайсан хайж ол. Сайн дайсантай болёо гэвэл найзыгаа сонго : Таны сайн найз чинь таныг хаана нь шархдуулхаа сайн мэднэ.

Түүхээс суралцах нь #1 :

МЭ 9р зууны дундад, Византи Эзэнт Гүрэний хаан ширээнд 3-р Микаэл хэмээх залуу, туршлагагүй хүмүн заларжээ. Түүний ээж Теадорийг хаан ширээнээс унаган, Микаелийг хаан ширээнд суулгах гол хувилдааныг зохион байгуулсан, түүнийг хаан болгоход гол нөлөө, туслалцаа үзүүлсэн хүн нь Микаелийн нагац ах болох, ухаалаг ,зоримог Бардас гэгч байв. Ингээд залуу, туршлагагүй Микаел хааныг алуурчид, зусарчид болон өөрөөс нь илүү эрх мэдэлтэй сайд нар тойрон хүрээлэх ба, хайрт нь амиа хорлуулж, ээж нь хувилдаанаар цөлөгдсөн учир Микаел Эрх Мэдэлийн оргилд тун их ганцаардаж байв.

Энэ их аюулт цагт Микаелд ганц ч гэсэн итгэчихээр зөвлөх сайд хэрэгтэй байсан ба, тэрээр сайн найз Басилиусыг зөвлөлийн гишүүн болгож, тушаал дэвшүүлж, өөртөө ойртуулахаар шийджээ. Арвин туршлагатай Бардасын үгийг үл сонсон, тэрээр өөрийн хамгийн сайн найзаа Зөвлөх сайд хэмээх өндөр албан тушаалд томилжээ.

Туршлага, улс төрийн мэдлэг огт үгүй байсан Басилиус суралцсаар суралцсаар Микаел-д эзэнт гүрэнтэй холбоотой бүх асуудалын талаар зөвөлгөө өгдөг, нөлөө бүхий сайд болж хувирав. Гэвч хааны ордоны амьдрал Басилиусыг эд хөрөнгө, нэр алдарт улам хомхой болгосоор байв. Микаел түүний цалинг 2,3,4 нугалж өгдөг болсон ба өөрийн хамгийн хайрт амрагаа хүртэл гэргий болгон өгж байв. Тэр үнэнч андаасаа юу ч хармалсангүй . Учир нь түүнд ганц зүйл чухал - энэ бол ганц ч гэсэн найдаж болох хүн хажуудаа байлгах. Гэвч шунал хязгааргүй ажээ. Эрх мэдэл ихсэх тусам Басилиус улам ихийг хүснэ. Басилиус одоо хааны амийг аварч явсан, жирийн нэг жаалхүү биш болжээ.Түүний нөлөө ихэссээр түүнд мэдэлгүй ганц газар үлдсэн нь бүх цэргийн яам байв. Бүх цэргийн яамыг ухаанлаг, зоримог Бардас тэргүүлнэ...

Энэ үед Басилиус цэргийн яамыг өөрийн мэдэлд авахыг санаархаж, нагац ах Бардас болон Микаелийн хооронд хор хутгана. Тэрээр Бардасыг хэрхэн хаан ширээнд нь санаархаж байгаа, хэрхэн Микаелыг унагааж хаан ширээг булаах гэж байгаа тухай яриж, нагац ах дүү 2ийг хагаралдуулав. Сайн найздаа итгэсэн Микаел аваг ах Бардас-г алж, бүх цэргийн жанжингаар сайн найз Басилиусыг томилов.
Ийнхүү Басилиусийн эрх мэдэл, холбоо сүлбээ дийлдэшгүй боллоо.
Ингээд нэгэн өглөө босоод хархад Микаелийг цэргүүд хүрээлсэн байсан ба Басилиусын тушаалаар хааныг алсан байна.

Тэр өглөө нь Басилиус, хааныг алсан даруйдаа, морио унан Византийн гудамжаар өөрийн ачтан, сайн найзынхаа толгойг жаданд зоон олонд гайхуулан давхиж, явсан гэдэг.

Дүгэнэвэл :

Микаел Хаан ингэж өөрийг нь амьдаар идэх араатанг бий болгожээ. Адуучин байсан хүү эрх мэдэлд хүрээд хэр өөрчлөгдсөнийг харлаа. Эрх мэдэлд хүрээд түүний шунал нь барагдсангүй шавараас татаж гаргасан ачтаныгаа хорлосон байна.

Хайр болон нөхөрлөл эр хүний хувийн сонирхолыг сохолдог. Хэн ч найз хүн найзаасаа урвана гэж боддоггүй. 3-р Микаел хаан ч гэсэн Басилиусыг урвана гэж бодоогүй, мэдээж толгойгоо жаданд зоолгуулан олны өмнө үзмэр болох өдөр хүртэл.

Онч санаа :

Хүн яаж дайснаасаа өөрийгөө хамгаалахыг сайн мэддэг. Харин найзааасаа хэрхэн хамгаалахыг мэддэггүй. Бурхан минь, миний найзуудаас намайг хамгаалаач...!!! Волтайр (1694-1778)

Түүхээс суралцах нь #2 :

Хан Династийг унасны дараа хятадын түүх догшин ширүүн цуст эргүүлэгт оржээ : Цэргийнхэн хуйвалдаан зохион байгуулж, хүч сул эзэн хааныг ална. Хаан ширээг тэдэн дундаас хүчирхэг жанжин нь авна. Шинэ жанжин шинэ династи эхлүүлж, өөрийгөө эзэн хаанаар өргөмжлөх болно. Өөрийнхөө аюулгүй байдалыг хангахын тулд, шинэ хаан хамгийн нөлөө бүхий жанжингуудийг ална. Ингээд яг нэг хэвийн замаараа бүх зүйл үргэлжлэх болно : шинэ жанжид өс хонзон өвөртлөн босон ирж түүнийг алах юмуу аль эсвэл түүний хүүд хаан ширээ шилжсэн үед алах болно. Ингэж бүх зүйл яаг эхнээсээ эхлдэг байв. Ийм нэгэн эргүүлэгт хятадын түүх орсон байв...

Иим үед хятадын эзэн хаан байна гэдэг нь ганцаараа байхтай утга ижил. Ойр хавьд нь дайснаас их зүйл үгүй - эзэн хааны байр суурь хамгийн аюул ихтэй, хамгийн эрх мэдэл багатай суудал байв.
959 онд Жао Куан-ин яаг ийм замаар эзэн хаан болжээ. Тэрээр эзэн хаан байхын дутагдал, сул талыг ойлгож байв : тэрээр өөрийгөө 1 юмуу 2 жилийн дараа бусдын гарт үхэх болно гэдгийг сайн мэдэж байлаа.

Жао Куан-ийн эзэн хаан болоод Сун династи байгуулаж, түүнийг Сун хаан гэх болов.

Сун хаан цуст эргүүлгийг зогсоох нэгэн арга сийлжээ . Сун хаан Шинэ династи эхэлсэнийг тэмдэглэх нэрээр хамгийн нэр хүндтэй цэргийн удирдагч, жанжидыг дарс, найранд урив.

Шинэ династийн найранд алдар хүнд, нэр нөлөөтэй бүх л жажид, түшмэд, сайдууд цугларч, бүгд архи дарс ууж сүрхий их согтов гэнэ. Ингээд тэдний ухаан балартаж, эсэргүүцэл үзүүлж чадахааргүй болтолоо согтсон үед Сун эзэн хааны хамгаалагчид тэднийг бүслэв гэнэ. Тэнд цугларсан жанжид, түшмэд алуулах гэж байна хэмээн бодоцгоож айсан нь тодорхой. Гэвч тэднийг алж, өс хонзонгийн гинжийг улам уртасгахын оронд Сун хаан босоод ийнхүү хэлэв : "Би бүхэл өдөрийг айдасын дунд өнгөрөөлөө, би ширээнийхаа ард ч, нойрон дундаа ч айдастай байна. Ийм байхад та бүхний хэн нь хаан титэмийн төлөө мөрөөдөж байна ? Тэгвэл та бүхнийг надтай адилхан азгүй хувь тавилан, айдаст өдөрүүд хүлээж байна" хэмээв. Эсэргүүцэл үзүүлж алуулахаас айсан түшмэд сайд жанжид эзэн хаанд хэр үнэнч байдгаа, хэр их үнэнч зүтгэхээ амлаж гарав гэнэ. Энэ үед Сун өөрийнхөө залийг хэрэглэв, тэр дахин босоод : "Эзэн хааны амьдрал бол үргэлжийн айдас гэсэн үг. Тэгэхдээ аз жаргалтай байхад юу хэрэгтэйг би мэднэ, энэ бол эд хөрөнгө, нэр хүнд. Хэрэв та бүхэн зөвшөөрвөл би та бүхэнд бүгдэнд чинь эдлэн газар, орон сууц өгж болно. Тэгээд та бүхэн тэнд дуучин охид, хань түнштэйгээ, бүжигчин бүсгүйчүүдийн дунд үлдсэн амьдралаа аз жаргалдаа, дураараа өнгөрүүлж болно" гэжээ.

Цугларсан цэргийн жанжид үргэлж сэтгэлийн зовиуртай амьдралын оронд Сун хааны санал болгож байгаа эд хөрөнгө, аюулгүй байдалыг аваад хоцрохыг илүүд үзэв.
Маргааш өглөө нь бүх жанжид эзэмшил газар, эд хөрөнгөтэй болохыг хүсэн цэргийн үүрэгээс чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэнэ. Ингэж Сүн өөрлүү нь хэзээ ч дайрч мэдэх сүрэг "чоныг", дуулгавартай "хонь" болгон хувиргажээ. Эзэмшил газараа холуур өгсөн нь тэднийг хаант улсын үйл хэрэгээс улам бүр хөндийрүүлэвээ.

Үүнээс хойш хааны амь насанд заналхийлсэн явдал цэргийн жанжидын зүгээс төдийлөн гарсангүй. Харин 971 онд Өмнөд Хан улсын хаан Лиу нь Сун хааныг сүрхий эсэргүүцэж байсан бөгөөд эцэсийн эцэст бууж өгсөн байна. Өөрийг нь алахыг завдсан Лиу хааныг Сун яллаж, шийтгэсэнгүй харин ч түүний авьяс чадварыг үнэлж явдагаа хэлэн эзэн хааны ордонд том цолоор шагнасан байна.
Нэгэн шөнө Сун хаан Лиуг дуудаж дарс хамт уухыг урижээ. Урьд нь өстөн дайсан байсан Лиу, хаан дээр очин, хааны энэ урилгийг сэжиглэн, хортой дарс байж магад хэмээн айж байгаагаа хэлж ууж чадахгүй гэдгээ хэлэв. Энэ үед Сун хаан инээн Лиугийн хундагнаас дарсыг уусанч тэнд хор байсангүй...Үүнээс хойш Лиу нь Сун хааны хамгийн үнэнч албат болон хувирсан байна.

Дүгнэвэл :

Хятадын домогт найзыг аюултай араатан амьтаны хурц шүдтэй адилтгадаг : Хэрэв та сэрэмжтэй байхгүй бол, та хурц шүд, араанд зажилуулах болно. Сун үүнийг ойлгосон байсан. Найз гэгдэх цэргийн жанжид нь түүнийг хэзээ нэгэн цагт тасчин зажилж хаяхыг мэдэж байв. Тиймээс тэр өөрийн НАЙЗ уудтайгаа ямарч холбоогүй ба тэднийгээ энэ тэнд тарсан эзэмшил газар өгөн эзэн хааны ордон, улс төрийн үйл явдлаас холдуулжээ. Энэ арга нь тэдийг алахаас хамаагүй илүү өгөөжтэй аж. Алсан бол дуусашгүй өшөө авалттай тэмцэх байлаа.

Сун нь найзууддаа найдах,итгэхийн оронд, дайснаа ашиглажээ.Ингэж Сун цус өшөө авалт , иргэний дайн ханхалсан гинжийг тасалж чадажээ. Сун династи Хятад улсыг 300 жилийн турш удирдав.

Онч санаа :

Заналт дайснаа устгана гэдэг тэдэнтэй найз болохыг хэлнэ. ( Абрахам Линкольн)

Эрх мэдэлэлд хүргэх дүрэм :

Хэрэв та эрх мэдэлтэн бол, найзаа ажлуулах,найзтайгаа ажиллахын сөрөг тал нь удах явцад мэдрэгдэх болно. Хамгийн гол аюул юу вэ гэвэл та өөрийн найз нөхдийг ашиглах нь таны эрх мэдэлийг хязгаарлах явдал юм. Ягаад гэвэл ямарч эрх мэдэлтэн найз нөхөддөө жирийн албатад хандахаас зөөлөн ханддаг. Тийм учир ажил хэрэгт уран чадвар, дадал, мэргэшил л чухал болохоос найз нөхөдийн нялуун харилцаа чухал биш. Үүнийг сана. Үйл хэрэг, ажил албын гол зорилго нь АЖИЛ ХИЙХ болохоос, найз нөхөдийг эрхлүүлэх биш. Тийм учир ажил албыг бодохдоо хэн бүхэн үерхэл, нөхөрлөл гэх мэт зүйлсийг умартах ёстой...
Ажил албанд зөвхөн хувийн ашиг сонирхол ноёлох учиртай, харин хувийн харицаа биш, ялнгуяа үерхэл нөхөрлөл биш. Тийм учир ажил албыг нөхөрлөл үерхэлтэй хэзээ ч битгий холь.

Эрх мэдэлийн төлөөх өрсөлдөөн, эрх мэдэлийн ертөнцөд найз гэдэг үг байдаггүй. Та найзтай мэт харагдаж болно, гэвч энэ нь зөвхөн гаднаа байх л учиртай...

Эрх мэдэлтэний хувьд та найзтай байхаас илүү өөртөө өрсөлдөгчтэй байх нь чухал. Хэрэв та дайсангүй бол дайсан бий болго. Хүчтэй өрсөлдөгч таныг хүчтэй харагдуулдаг. Дайсан, өрсөлдөгчгүйгээр бид улам залхуу болж улам унтаа байдалд ордог. Харин дайсан, өрсөлдөгч нь бидний сонор сэрэмжийг нэмэгдүүлж, биднийг нойрноос сэргээж, оюун ухааныг бадраадаг юм. Сайн өрсөлдөгчгүй хүн хэзээ ч хөгжин дэвшихгүй гэдгийг сана.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.24.11 4:15 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.08 12:15 am
Бичлэгүүд: 377
Хууль #03

Өөрийн бодол санаа,төлөвлөгөө, зорилгоо бусдаас нуу.


Тайлбар :


Хүмүүсиин хувьд үл тайлагдах оньсого бол. Хамгийн гол нь тэд хэзээ ч таныг яг юунд зориж тэмүүлж байгааг мэдэх учиргүй. Хэрэв таны юу хүсэж байгааг, юунд зориж байгааг мэдэх юм бол тэд хамгаалах болно, сөрөг арга хэмжээ авах болно. Тийм учир тэднийг буруу жимээр явуулж төөрөгдүүл, харин өөрийн явж буй замыг худал хуурмагийн утаа манангаар далдал. Цаг нь ирж тэд таны үнэн зорилтыг мэдэх үед та аль хэзээний гүйцэгдэхээргүй болсон байх болно.

Өгөөш тавьж бусдыг төөрөгдүүл. Хуурамч мөрөөр бусдыг мөшгүүл.Утаа мананд бусдыг оруул.


Тайлбар :

Өөрийн юунд тэмүүлж байгааг харуулахгүйн тулд бусдыг өгөөшөөр хуурч буруу замаар явуул. Хоердмол дохио, хоёрдсон урхи араасаа үлдээж тэднийг төөрөгдүүл. Худалаас үнэнийг ялгаж авч чадахгүй болтол нь төөрөгдүүлсэн бол тэд таны хэтийн зорилгийг мэдэж чадахгүй.

Түүхээс суралцах нь :

1850д онд Пруссийн парламент хүнд сонголтын өмнө ирэв. Асуудал юунд байв гэвэл Пруссийн эрх баригчид олон жижиг улсыг нэгтгэж Прусс тэргүүтэй Нэгдсэн Герман улсыг байгуулах сонирхол агуулж байсан бол энэ их хүсэлийг нь хүчирхэг хөрш болох Австри улс чөдөрлөж байв. Ийм учир үндсэндээ тийм ч хүчирхэг бус Пруссийн эрх баригчидын өмнө хоёрхон сонголт байв : Нэг эсвэл хүчирхэг Австричуудтай эв эеийг баримталж дайн дажинаас зайлсхийх, эсвэл Герман улсыг салангид байлгасаар ирсэн, сул дорой болгосон Австри улсын эсрэг босон тэмцэж, дайн зарлах явдал байв.

Хунтайж Виллиам нь парламентын гишүүдийн дийлэнхитэй нь ижил бодолтой байсан ба дайн өдөөхийг дэмжиж байв. Харин дайныг эсэргүүцэж байсан хүмүүс нь Хаан 4-р Виллиам болон түүний дэргэдэх сайдууд. Тэд Австричуудыг аргадан, эв найрамдалыг санал болгож байлаа.

35 настай, эх оронч, омгорхог, үнэнч шудрага детүтатуудын нэг нь Отто Вон Бисмарк. Түүний ганц мөрөөдөл нь Нэгдсэн Герман улсыг байгуулах ба, германчуудыг хувааж, салангид олон жил байлгасан Австричуудын уналтыг нүдээр үзэх. Цэргийн хүний хувьд, тэрээр дайн тулааныг нэр алдарын оргил гэж боддог нэгэн байв. Чухам энэ л хүн улс хоорондын зөрчилдөөний асуудалыг,яриа хэлэлцээр, янз бүрийн тохиролцоо бус зөвхөн цус л бүрэн шийднэ гэдэг зэрлэг боловч оносон үгийг хэлсэн юм.
Гэвч Омголон эх оронч, цэрэг дайны алдар цууд дурлагч Бисмарк нь парламентын индэр дээр өөрийн хэлсэн үгээрээ бүгдийн гайхшралыг төрүүлсэн юм. Тэрээр энэхүү дайныг эрс эсэргүүцсэн ба , бүр Австрийн засгийн газарын үйл ажиллагааг хамгаалж, тэднийг магтсан үг хэлэв. Ийм утгатай үг хэлсэн нь түүний хүсэл мөрөөдөл, зорилгоос тэс ондоо . Ягаад ингэв?
Зарим депүтатууд Бисмаркыг буруушааж байсан бол, зарим нь Бисмаркыг дэмжиж саналаа буцааж, ингээд эцэс сүүлд нь хааны тал ялж, дайны тухай асуудал нэг мөр шийдэгджээ. Дайн цуцлагдав.
Энэ явдлын дараа, өөрийг нь дэмжиж, депүтатуудын бодолыг эргүүлсэн Бисмаркийг Хаан 4-р Виллиам зөвлөлийн сайдуудынхаа нэг болтол хэргэм зэрэг ахиулжээ. Энэ суурин дээр Бисмарк нээх удсангүй, хэдэн жилийн дараа Пруссийн ерөнхий сайд болтолоо дэвшсэн байна.
Эрх мэдэлтний суудалд очсон Бисмарк харин одоо л өөрийн залуурдаж буй улсаа Австрийн эсрэг дайнд хөтөлж Нэгдсэн Герман улсыг байгуулан, мөрөөдлөө биелүүлжээ.

Дүгнэвэл :

Бисмарк парламентийн индэр дээр тийм утгатай үг хэлэхээсээ өмнө сайтар тооцоо хийж нягталж үзсэн байна. Европын бусад оронтой таарамж харилцаа муутай, цэрэг армийнх нь хүч тийм ч сайн биш, Австри шиг хүчирхэг улстай дайтахад бэлэн биш байгааг тооцож үзээд ойлгосон аж.
Хэрэв энэ дайнд Австри ялах юм бол аймшигтай ирээдүй германчуудыг хүлээж байлаа - "Нэгдсэн Герман Улс" гэх мөрөөдөл нь домог мэт болох байв. Мөн Бисмарк дайныг дэмжээд, дайтяа гэж уриалаад дайтахаар болоод, дайтаад, Пруссчүүд дайнд ялагдсан бол дайнд уриалан дуудсан гишүүдийн амь нас баталгаагүй болох байлаа. Ийм учир тэр хүлээхээр шийджээ.

Эв эе, энх найрамдалыг эрхэмлэгч,эрсдэл хийхээс эмээдэг, аймхай хаан удирдлаган доор түүний цэрэг арми нь хэзээ ч дайнд бэлэн болохгүйг мэдэж байсан учир тэр хаантай дүүцэхүйц эрх мэдэлийг хайж байв.
Тийм ч учир тэр бусдын таамаглаагүй үйл явдалыг хийж, бусдын амнаас өөрөө сонссон бол инээх байсан үгийг хэлж, бусдыг бүрэн төөрөгдөлд оруулсан байна. Хэн ч Бисмарк шиг дайнд хөөрүү, эх оронч хүний амнаас тийм үг гарна гэж төсөөлөөгүй байжээ. Бүхэл бүтэн улс ингэж хууртав.
Энэ л учир утгагүй хэлсэн үгнийхээ ачаар, дайтах дургүй аймхай хааныг дэмжсэнийхээ ачаар, Бисмарк хааны таалалд нийцэж, зөвлөх сайд болж, түүнээсээ төд удалгүй ерөнхий сайд болсон байна. Ерөнхий сайд болоод Пруссийн цэрэг армид гойд анхаарал хандуулан улмаар дайнд бэлтгэн, мөрөөдөж байсанаа хийжээ.
Бисмарк нь дэлхийн түүхийн хамгийн ухаантай улс төрчдийн нэг байв : стратеги болон мэхлэх ухаанд дээд зэргийн. Түүний гол зорилго нь цэрэг армийг удирдах эрх мэдэл хэрэгтэй байсан ба тэр хуурамч дохио, занга тавьж өөрийнхөө хүсэл бодолыг манан дунд оруулан бусдыг төөрөгдүүлсэн юм. Хэн ч түүнийг эрх мэдэлд тэмүүлж байна гэж бодсонгүй. Хэн ч таамаглаагүй учир хэн ч сөрөг арга хэмжээ авч чадсангүй. Өөринхөө жинхэнэ зорилго,чиглэлийг нуух нь ийм ашигтай.

Эрх мэдэлд хүргэх дүрэм :


Ихэнх хүмүүс бол нээлттэй ном. Тэд юу бодож байгаагаа, юу мэдэрч байгаагаа байнга хэлнэ, байнга илэрхийлнэ. Ингэснээрээ тэд өөрийн зорилго, чиг хандлагийг илчилнэ. Тийм хүний дараачийн алхам, хэтийн зорилгийг уридчилан тааж, мэдэхэд хэтэрхий хялбар.
Хэрэв та бусдад нээлттэй байснаараа бусдын хайр хүндлэлийг хүлээж байна гэж боддог бол маш том алдаа. Ялангуяа эрх мэдэлд өрсөлдөж буй хүнд энэ нь байж болшгүй зүйл. Ичих зовох зүйлгүй, бэрхшээл үгүй хэн ч хараад уншихаар нээлттэй ном шиг байх нь таныг хэт урьдчилан хэлэх боломжтой болгодог. Ийм байх тусам таныг хүндлэх хүн ховордоно, таниас айх хүн багасна, ингэж та эрх мэдэлгүй болно гэсэн үг.

Эрх мэдэлд өрсөлдөгч хэн бүхэн "үнэнч, шудрага" гэх мэт үгийг үгийн сангаасаа хасаад үнэн нүүр царайгаа, өөрийн зорилгоо нуух далдлах аргад суралц. Сурж чадвал таньд үргэлж давуу тал бий.
Өөрийн хүсэж буй юмаа өөр юмаар далдаж хуурамч юм хүс, хуурамч зорилгийн төлөө тэмүүлж бусдын өмнө жүжиглэ, тэгвэл тэд таниас болгоомжилж чадахгүй.
Хуурамч мөрөөр мөшгүүлэх аргын хамгийн түгээмэл хэлбэр бол бусдын санаа бодолыг хуурамчаар дэмжих. Бусдын санал бодолыг хуурамчаар дэмжих нь бусдыг төөрөгдөлд бүр амархан оруулна, таны өрсөлдөгчийг хуурамч мөрөөр мөшгихөд хүргэнэ. Энэ аргад хичэээнгүйлэн суралц.

Төөрөлгдөлд оруулах аргын өөр нэгэн хэлбэр нь хуурамчаар бусдад нээлттэй хандах. Энэ аргыг ашиглах бол та бусдад өөрийн зорилго мөрөөдөлөө санамсаргүй ярихаас эхлэх хэрэгтэй - хамгийн гол нь өөрийн үнэн мөрөөдөл, зорилго, чиг хандлагаа яриж хэзээ ч болохгүй. Ингэж чадвал та нэг сумаар гурван туулай буудна гэсэн үг : 1т та нөхөрсөг харагдах болно ( хүмүүс таниас эмээхгүй,болгоомжлохгүй ), 2т та нээлттэй харагдах болно ( өрсөлдөгч нар чинь таныг дутуу үнэлнэ), 3т та хүний итгэл даахаар нуруутай хүн болж харагдаж хүмүүс таньд зөрүүлэн нээлттэй байх болно ( ингэвэл та бусдын чиг хандлага, зорилгыг мэдэж урхи,саад,занга тавиж болно).

Санаж яв : Шилдэг худалч нар өөрсдийн үнэн төрхийг халхалхын тулд ашиглаж болох бүх нөмрөгийг нөмөрдөг. Тэдэнд ичих булчирхай гэж үгүй.

Хэрэв та хууран мэхлэх,өөрийн үнэн нүүр,зорилго чиг хандлагаа далдлах эрдэмийг төгс эзэмшсэн хүн байнга үнэгэн заль, хоёрын хооронд жоохон хүүхдийн үлгэрээр бусдыг хуурдаг гэж бодож байвал тэр чинь буруу. Хамгийн шилдэг хууран мэхлэгчид гаднаа хэнийг ч сонирхолыг татахааргүй, амтгүй харагддаг юм. Тэд чамин тансаг, олны анхаарлыг татсан үг хэллэггүй, хэнд ч гэм хүргэхээргүй, ердийн улиг болсон дүрийг гаднаа бүтээдэг. Тэд утаа манангаар өөрийнхөө явж байгаа замыг халхалдаг.

Утаа манангаар өөрийн замаа далдлах аргын хамгийн амархан бөгөөд энгийн жишээ хуурамч нүүр царайны хувьсал. Та эелдэг энхрий боловсон зөөлөн дулаан гээд бүх төрлийн нүүрний арьсаны цаана өөрийнхөө үнэн нүүр царайг нууна гэсэн үг юм, энэ нь их түгээмэл ашиглагддаг аргуудын нэг. Яг энэ аргад хамгийн гаргууд суралцаж чадсан нь Франклин Рузевелт. Франклин Рузевелтийн нүүр царайнаас хэн ч түүний юу бодож байгаа, уурлаж байгаа, баярлаж байгаа эсэхийг нь уншиж чаддаггүй байсан гэнэ. Тэрээр баярласан үедээ ууртай царайг харуулж чадахаар, ууртай байх үедээ хэнээс ч илүү баяр хөөртэй, жаргалтай царайг харуулж чаддаг авьяастан байсан гэнэ

Утаа мананд оруулах аргын өөр нэг хэлбэр бол хуурамч хэв маяг, хуурамч зуршил бүтээх арга юм. Энэ арга нь ихэнхдээ тухайн хүний зөгнөх, болон дүгнэх чадвар дээр дөрөөлөгддөг : Бид бүгд бодох дуртай, гэвч өөрийнхөө тухай биш бусдын тухай бодох илүүтэй дуртай. Бусдын алдаа, эндэгдэлийн талаар бодох бүр илүү дуртай. Тэхээр яг энэ сэтгэл зүй дээр дөрөөлөн утаа манангаа тавина гэсэн үг. Юу гэсэн үг вэ гэвэл oлон дахин алдаа гарган, өөртөө хуурамч хэв маягыг бүтээснээр таны дайсан таны алдаануудад итгэж, таны хэв маяг, байнгын зуршилд хууртаж таныг энэ хэвээр үргэлжлэх тухайд бүрэн итгэж, таниас анхаарлаа, таниас болгоомжоо авна гэсэн үг юм.
Хүмүүс зуршилд итгэдэг учир энэ аргад хамгаас их хууртдаг бүдэрдэг.

Та хэзээ нэгэн цагт дайсны цайз хэрэмийг эзлэх , буулгаж авах төлөвлөгөөгөө дайсандаа зарлаж байгаад дайрдаг жанжины тухай сонссон уу? Сонссон бол тийм жанжидын хэд нь амжилт олсон бэ ? Амжилт олсон нь ховор л болуу....
Нэг үгээр хэлвэл Та бол жанжин. Тиймээс дайсны цайз яаж эзлэх тактикаа дайсандаа бүү мэдэгд. Цайзыг эзлэх аргаа мэдэгдвэл, дайсан чинь цайзынхаа таныг дайрах гэж байгаа газраа хамгаалалтаа зузаатгана. Тийм учир өөрийн чадалын хэр хэмжээ, нөлөөний цар хүрээг, зорилго, чиг хандлагаа дайсандаа мэдэх боломж бүү олго. Дайн эхлэхээс өмнө Дайнд Ялж сур.

Анхааруулга :

Та өөрийн зорилгийг нууж далдлахдаа маш нууц болгон түгжиж, олноос гажиж огт болохгүй. Хэрэв та бусдад олон нууцын эзэн мэтээр харагдах юм бол бусад хүмүүс таниас болгоомжлох нь ихсэнэ. Таныг анхааралдаа авах болно. Тийм учир ердийн хүн ямар шинж чанар, байгалтай байдаг яг тэрэн шиг л аягалж,аашилах хэрэгтэй. Хэт их нууцаа хадгалж байна гээд бусдаас холдож, бусдаас гажих юм бол сөрөг үр дагавартай. Тийм учир ойр дотныхоо, өөрийнхөө харилцдаг бүлэгтээ уус, бусадтай нийл, харилц, тэднээс бүү гаж бүү, бүү холд. Та тэдний дунд хэр сайн холилдож, хэр сайн хутгалдаж чадна тэр хэмжээгээрээ бусдын сэжиг бусдын анхаарлыг татахгүй. Яг энэ аргыг тагнуулчид хэрэглэдэг. Тэд жирийн хүмүүс шиг амьдарна, жирийн хүмүүс шиг ажиллана, гэвч тэд тагнуулч гээд бусдаас хэзээ ч гаждаггүй, бусдаас хэзээ дүүлдэггүй...Тагнуулч хүнийг гаднаас нь ялгах аргагүй.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.24.11 11:22 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.08 12:15 am
Бичлэгүүд: 377
Ишлэл:
Ene nomiig Mongol deer hevlegdsen baihiig ni harsan yum bna.
ENe nomiig haraahan orchuulagdaagui baih gej bodoj baina, mongold baihgui bolohoor sain medehgui yum. Yamarch baisan ene hunii 33 strategies of war geed nom baidag...Ter nomnii orchuulga ni harin interneted baih shig baina lee.
Зураг
ooroor helbel ene deedeh nomnii orchuulga ni :
Зураг

Harin minii orchuulsan nom bol 48 laws of power :

Зураг

Magadgu orchuulagdsan baihiig uguisgehgui, mongold baihgui bolohoor sain medehgui yum, yamarch baisan googledehed surtei yum oldoogui...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.25.11 2:35 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.08 12:15 am
Бичлэгүүд: 377
[center]Хууль #04

Болж өгвөл бага ярь. Зайлшгүй шаардлагатай байсан ч ялгаагүй бага ярь[/center]


Тайлбар :

Хэрэв та хүнийг үг хэлээрээ эзэмдий гэж бодож байвал, хэдийчиний их ярина, төдий чиний энгийн харагдах болно гэдгийг сана. Өөрийн үг хэлэндээ хяналт тавьж чаддаггүй хүн өөрийгөө хянаж чаддаггүй - харин тийм хүнийг хүмүүс хүндэлдэггүй. Тийм учир аль болох бага ярь. Богино бөгөөд тодорхойгүй, товч ярих нь хүмүүст маш их сэтгэгдэл төрүүлдэг гэдэгийг сана. Мөн таны амнаас хэдий чинээ их үг унана, хэдий чинээ та их үг ярьж хэлнэ, мунхаг зүйл хэлэх магадлал төдий чинээ өсдөг гэдэгийг сана.

Түүхээс суралцах нь :

Гнэй Маркус, олонд танигдсан нэр нь Кориоланус, эртний Ромын авьяаслаг цэргийн жанжин байсан гэнэ. МЭӨ 5-р зуунд тэрээр маш чухал чухал тулаануудад ялалт байгуулж байсан жанжин байв. Тэрээр амьдарлынхаа инхэнхи хугацааг дайны талбар дээр өнгөрөөсөн тул түүнийг хувь хүн талаас Ромчууд тийм ч сайн мэдэхгүй, түүнийг сайн жанжин, баатар эр гэдэгээр нь л мэднэ.
МЭӨ 454 онд, Кориоланус олон дундах нэр хүндээ ашиглаад улс төрд орох цаг нь болжээ гэж үзэн цэрэг армиин ажилаа орхив.
Тэрээр консулын байр суурины төлөө өрсөлдөнө. Иргэд ч түүнийг консулын суудалд бүрэн тхиромжтой хэмээн үзэж байв. Ингээд сонгуулийн өмнө Консул-н байр сууринд өрсөлдөж буй хүмүүс олон нийттэй ярилцалага өрнүүлдэг, өөрийн үгээ хотын иргэдэд хэлдэг батлагдаагүй хуультай юмсанж. Кориоланус ч гэсэн энэ ёсыг эвдсэнгүй бусдын өмнө үгээ хэлэв. Кориоланус индэр дээр гаран үг хэлэх явцдаа дайн, тулаанаас олсон шарх соривоо үзүүлэн, "би та нарыг бие зовоон байж аварсан" хэмээн гайхуулна, Ромын төлөө хэрхэн амь биеэ үл хайрлан тулалдсанаараа бардамнах аж.

Хотын иргэд үүнийг нь эх оронч хүмүүний шинж гэж үзэн түүнийг маш ихэд үнэлэв. Санал өгөх өдөр нэр дэвшигч нараар эцсийн үгийг нь хэлүүлсэн ба Кориоланусын ээлж ирэн үг хэлэхэд тэрээр өөрийг нь дэмжиж байгаа хүмүүсийг магтан сайшааж, дэмжихгүй байгаа нэгнийг нь доош хийж, өрсөлдөгч нараа зүй бус хэллэгээр гутаан доромжилжээ. Түүний үг нь бардам, биеэ тоосон, их зан ханхалсан, ичгүүргүй, жудаггүй байв. Тэр өөрийнхөө үнэн нүүр царайг ард түмэндээ элчилчихжээ. Ард түмэн нь домогт жанжин нь энгийн нэг сагсуу нэгэн байсныг ойлгож авлаа. Кориоланус сонгуульд ялагдав.

Сонгуульд ялагдаад тэрээр цэрэг армиа удирдаг ажилдаа эргэн оров. Тэр одоо хор шараар дүүрэн, өөрт нь саналаа өгөөгүй ард иргэдэд хорсоно.

Нэгэн удаа Ромд гаднаас 2 усан онгоц дүүрэн үр тариа ирэв. Ромын эрх мэдэлтнүүд энэ тариа будааг үнэгүй ард иргэдэд тараах гэж байв. Харин сонгуульд ялагдсандаа хорссон Кориоланус энэ тариа будааг нь тараалгахыг зогсоожээ. Энэ үйлдэлээрээ тэр улам иргэдийн дургүйцлийг төрүүлэв. Тэрээр одоо ардчилсан системийн бурууг гайхаж,төлөөлөгч сенатуудыг огцрүүлан дан язгууртнуудаар улсаа удирдуулахыг уриалж байв, тэгтэл нь үр будааг тараахгүй хэмээн сүрдүүллээ. Гэвч эцсийн эцэст тэрээр өөрийг нь огт дэмжихгүй байгаа сенатуудыг удаан бариж чадсангүй, үр будааг тараахыг зөвшөөржээ.

Ард түмэн нь үүнд сэтгэл ханасангүй, Кориоланусийг иргэдээсээ уучлалт гуйхыг хүлээж байв. Чадварлаг жанжинийг тийм ч амархан ажлаас нь буулгах хүсэлгүй байсан ба, сенатууд түүнийг "хэрэв чи иргэдээс уучлалт гуйгаад, өөрийн бодолоо амандаа хамхиад өнгөөрөх юм бол цэргийн жанжин хэвээр үлдээнэ" гэжээ. Ингээд Кориоланус хамгийн сүүлчийн удаа олон нийтийн өмнө уучлалт гуйх зорилготойгоор үг хэлэхээр болов. Тэр үгээ удаан, уучлалт гуйх янзтай, зөөлөн өнгө аястай эхэлсэн бол удах тусам түүний дууны өнгө өндөрсөж, улам зандрангуй болж байв. Ингээд удах тусам тэр хүмүүсийн уур хилэнг хөдөлгөж эцэс төгсгөлд нь түүнийг индэрээс хүчээр буулгасан байна.

Сенат, зөвлөл нар одоо бүрэн төгс шийджээ. Тэд түүнийг алах тушаал буулгав. Ингээд түүнийг хавцалаас түлхэж алсан ба, үхсэн өдөрийг нь Ромчууд найр наадам зохиож баярласан гэдэг.

Дүгнэвэл :

Улс төрд орохын өмнөхөн Кориоланус нь бусдын хайр хүндэтгэлийг булаасан нэгэн байж. Түүний дайнд байгуулсан амжилт, гавьяа нь түүнийг агуу жанжин ,агуу зоригт баатар болгож байв. Тэрээр дайн байлдаад хамаг цагаа өнгөрүүлсэн учир иргэд түүнийг бага мэддэг, түүний талаар олон домог, олон үнэн худал дам ярианууд нь түүнийг "амьд бурхан" шиг болгодог байжээ. Ингээд тэр Ром-д ирэн олны өмнө өөрийн бодолоо хэлэхэд түүний нэрэнд харьяалагдах бүх домог, бүх үлгэр, бүх магтаал хоромын дотор замхаран алга болсон байна.Тэрээр сүржин, сагсуу, жирийн нэг цэрэг мэт, жанжин хүний буйр суурьгүй аашилсан нь иргэдэд таалагдсангүй.

Хүмүүсийн сэтгэлд зүрхэнд төсөөлөгдөж байсан хүн тэр биш байсан юм. Кориоланус их ярих тусам улам хүчгүй улам эрх мэдэлгүй харагдаж байлаа.
Хэрэв Кориолайнус бага ярьсан бол тэрээр олонд хүндэтгэл хүлээхээр, эрх мэдэлийн, жинхэнэ баатар эр болон харагдах байв. Тэрээр өөрийн үг хэлээ хянан, бодлоо далдалж, өөрийн жанжиний нэр хүндэн дээр дөрөөлөн консул болсоныхоо дараа өөрийн "ардчилалын эсрэг" үзэлийг унагаах үйл ажиллагаагаа явуулж болох байсан. Гэвч хүний хэл гэдэг шулам, зөвхөн цөөнх хүн л удирдаж чадах билээ. Кориоланусын эр зориг их боловч, ухаан санаа нь мохоо байсан юмсанжээ.

Түүхээс суралцах нь 2 :


14-р Луйис хааны сайд түшмэд нь өдөржингөө хоорондоо улсын хэрэгийг талаар яриж мэтгэлцэнэ. Тэд зөвлөлдөнө, хэрэлдэнэ, завсарлана, дахиад хэрэлдэнэ, шийдвэрлэх мөч хүртэл : хамгийн сайн эерэг сөрөг талыг хамгаалж мэтгэлцсэн 2 сайдыг сонгоод өөр өөрсдийнх нь бодолыг Луйис хааны өмнө хамгаалуулхаар явуулна, Луйис хаан тэр хоёрын ярианаас эцсийн шийдвэрийг өөрөө гаргадаг байв. Ингээд яг энэ хэвээрээ нэгэн үйл хэрэг шийдэх гээд шалгарсан хоёр сайд хаан дээр ирэн өөрсдийн бодлоо хамгаалж гарав. Тэд өөр өөрсдийнхөө бодолыг зөв гэж хаанд итгүүлхийг хичээнэ. Тэд хэлж яриж дуусаад хааны бодолыг асуутал Хаан чимээгүй байж байж байснаа "Би Бодож үзнэ" гэж хэлээд л яваад өгжээ. Сайд түшмэд өөр ямарч үг сонсоогүй .... Гэтэл Луйис хаан 7 хоногийн дараа өөрийн шийдвэрээрээ шууд зарлиг гаргажээ.

Дүгнэвэл :


14-Луйис хаан нь маш дуугүй, цөөн үгтэй хүн байв. Түүний хамгийн алдартай хэлсэн үг нь "БИ БОЛ ЗАСАГ" гэдэг үг, Түүний "би бодох болно" хэмээх ээлжит богино өгүүлбэр нь хамгийн их давтаж хэлдэг өгүүлбэр байв. Тэрээр ямар нэгэн асуудалыг шууд шийдэггүй, шийдэх асуудал гарвал БИ БОДОХ БОЛНО....

Олон долоон хэрэгтэй хэрэггүй юм яридаггүй байсан учир хэн ч түүний хаана зогсож байгаа, түүний юу бодож байгаа болон түүний дараачийн үйлдэлийг тааж мэддэггүй байв. Хэнч түүнийг сонсохыг хүссэн үгээр түүнийг хуурч чаддаггүй байв. Ягаад гэвэл хэн ч түүний яг юу дотроо бодож байгаа, юу сонсохыг хүсэж байгааг мэдэхгүй.
Луйис хааны чимээгүй байдал нь эргэн тойрныхыгоо айлгадаг байв.

Эрх мэдэлд хүргэх дүрэм :


Эрх мэдэл гэдэг бол гадаад төрх, байгаа байдалаараа тоголдог тоглоом юм. Хэрэв та хэрэгцээтэй шаардлагатай байгаагаас богино үг хэлвэл, та хүч сул дорой байсан ч агуу их эрх мэдэлтэн хүн шиг харагдах болно. Таны нам гүм байдал бусдыг таагүй, тухгүй байдалд оруулна. Хүн гэдэг бол байнга илүү дутуу үг хэлж байдаг, хэрэгтэй хэрэггүй юм бодож байдаг "машин" : хүн болгонд таны юу бодож байгаа нь хэрэгтэй, хүн боглонд таны юу бодож байгаа нь чухал биш боловч сонирхолтой. Тийм учир хэрэв та өөрийн хэлэх үгээ хянах юм бол, тэд таны бодож байгаа бодолыг олж чадахгүй, таны зорилгыг мэдэж чадахгүй.

Богино хариулт болон нам гүм байдал нь бусдыг,эргэн тойроныхныг хамгаалсан, отсон байдалд оруулдаг ба тэд таны занганд орж таниас үг алдуулах гэж бүх л арга чаргийг хэрэглдэг. Тэр үед нь та хэн нь хэн бэ гэдгийг нь мэдэж авч болох юм. Тэд таньтай уулзаад өөрсдийгөө дээрэмдүүлчихсэн мэт төсөөлөх ба ингээд гэртээ харихдаа тэд таны хэлсэн хэдхэн үгэнд хэт их анхаарал тавьж, бодон сууж цагийг хоосон үрэх болно.
Амьдралд, та нам гүм байж , цөөн үгний эзэн байх нь таныг тайлагдашгүй таавар мэт бодогдуулж, гүн хүчтэй, гүнзгий бодолтой хүн мэт харагдуулдаг.Та хүнд зааж тушаагаад хэзээ ч хүнийг өөрийн хүсэж байгаа зүйлийг хийлгэж чадахгүй. Бид НАМ ГҮН БАЙХДАА ИЛҮҮ ИХ ЭРХ МЭДЭЛТЭЙ байдагийг сана.

1825 1-р Николай Оросын хаан ширээнд суусны дараахан либералуудын удирдсан бослого гарав. Либералууд үйлдвэр, барилга барин Орос oронг шинэчлэхийг, европжуулахыг шаардаж байжээ. Харгис хэрцгийгээр энэ бослогыг дарсан Николай хаан тэдний удирдагчдийн нэг Кондраты Рылёвийг шийтгэж, алах ял оноожээ. Дүүжлэх өдөр ирэхэд, Кондраты Рылёв цаазын тавцан дээр хүзүүндээ уяатай үхлээ хүлээн зогсоно. Ингээд нүхний ам онгойж, Рылёв унжихад, олс нь тасарч газарт унав. Тухайн цаг үед үүн шиг үйл явдал нь бурхан тэнгэрийн тааллаар болж байгаа юм шиг ойлгогддог байв, тийм учраас шийтгэхээ больж, амь насыг нь хэлтрүүлдэг байжээ. Олс нь тасарч шаварт унасан Рылёв босоод хамаг чангаараа .."Харж байн уу та нар, Оросoд юу г ч зөв хийж чадахаа больжээ, ядаж хүн олигтойхон дүүжилчихэж ч чадахгүй " гэж хашгарчээ.
Ингээд олс тасарсан тухай Николай хаанд мэдэгдэхэд Николай хаан өршөөл үзүүлэх бичигт гарын үсэг зурахаар болов. Харин Николай хааны хамгаалагчдын нэг нь Рылёвын олон нийтийн дунд орилсон үгийг хэлэхэд Николай хааны бодол өөрчлөгдөж …"за тэгвэл зөв хийдэг гэдгээ батлий лдаа "...хэмээн өршөөхөө болив. Ингээд Рылёвыг маргааш өдөр нь дүүжлэв. Энэ удаа утас нь тасарсангүй.Үхлээ.

Анхааруулга :


Нам гүм байх, бага ярих нь тохирохгүй цаг гэж бий. Үргэлж ийм байх нь бусдын болгоомж, сонор сэрэмжийг нэмэгдүүлдэг. Тийм учир онцын шаардлагагүй бол нам гүм болж хүүүсийг айлгаж хэрэггүй. Олон ингэх тусам хүмүүс уйдна. Үгээ харамлах арга нь түн сонор сэрэмжтэй хэрэглэгдэх бөгөөд хэрэглэх газар аа зөв олох нь чухал. Заримдаа хааны ордоны алиалагч (жокер)-н дүрд тоглох нь ашигтай. Жокер их яридаг, хааныг зугаацуулдаг, гэвч хааныг хэрхэн бяцхан заль мэхээр дөнгөж байдагыг нь бүгд мэднэ - Жокер хаанаас ухаантайг бүгд мэднэ.

Өөр нэгэн ашиглаж болох зүйл гэвэл эсрэг нь : их яриаг та "утаа манан"-гийн аргад ашиглаж болно гэсэн үг юм. Энэ үйлдэлээр өөрийн жинхэнэ нүүр царайг нууж болох юм.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.25.11 2:38 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.08 12:15 am
Бичлэгүүд: 377
[center]Хууль #05

Нэр хүндээс олон юм хамаарна.Амь насаараа нэр хүндээ хамгаал.[/center]


Тайлбар :

Нэр хүнд нь эрх мэдэлтэй байхын тулгын чулуудын нэг.Тийм учир нэр хүндээ халдашгүй, хэнч давж гаршгүй, гүйцэшгүй болго.
Нэр хүндийг унагаж болох бүх довтолгоог урьдчилан хар, тэднийг зогсоо, аюулгүйжуул. Учир нь нэр хүндээ алдавал та маш олон талаасаа довтлуулж, эмзэг сул болох тул буцаад сэргээхэд бэрх.
Өөрийн дайсаны нэр хүндийг унгаж,нэр хүндэд нүх гаргаж устга. Нэр хүндэд нь нүх гарсан бол унах,устгах ажилыг олон нийт , байгаль дэлхий таны өмнөөс хийчихнэ.

Түүхээс суралцах нь :

(207-265) буюу эртний хятадын түүхэн дэх Гурван Улсын дайны үед ,Шу хаант улсын алдарт жанжин Чуко Лиан, өөрийн олон түмэн цэргээ хээрийн бууц дээрээ үлдэх тушаал өгж өөрөө хэдхэн цэрэгтэйгээ жижиг хотод амрахаар болжээ. Үүнийг нь мэдсэн Сима И заналт дайснаа их цэргээсээ хол байхад нь устгах тухай бодов.
Сима -И өөрийн 150 000 их цэрэгтэйгээ, өөрийнх нь амийг авахаар айлчилж буйг Чуко Лиан төд удалгүй мэджээ. Тулж дайтвал 100хан хүнтэй Чуко Лиан-д амьд гарах боломж бараг л байсангүй. Гэвч Чуко Лиан өөрийн азгүй хувь тавиланд гомдож, гасалсан сууж цагийг үрсэнгүй, тэрээр өөрийн цэргүүдийнхээ хувцас тугийг хурааж, хотын хаалгыг онгорхой орхихыг тушааж,цэргүүдээ нуугаад, харин өөрөө болохоор олоны нүдэнд их өртөх газар нөмрөг нөмрөн хөгжмийн зэмсэгээр тоглон суув гэнэ.
Төд удалгүй түмэн цэрэгтэй арми түүний өмнө ирэв. Тэдний удирдагч Сима И заналт дайснаа хараад шууд л танисан ч түүнийг алалгүй, хотыг түймэрдэлгүй буцаад явсан гэнэ.

Дүгнэвэл :

Чуко Лианы хоч нь Нойрсож буй Луу. Хятадын Гурван улсын дайнд түүний байгуулсан гавьяа маш их.
Сима и нь Чуко Лианы эсрэг маш олон удаа тулалдаж байсан, бас л туршлагатай алдартай жанжин байв.
Сима И-г их цэрэгтэйгээ айлчилж буйг мэдсэн Чуко Лиан өөрийн гарах гарцгүй болсоноо ухаарсан. Гэвч тэр Сима И - д урхи бэлдсэн байв. Хамгаалах ёстой 100гаадхан цэргээрээ тэр эсэргүүцэж хамгаалсангүй, тэгсэн бол гарцаагүй үхэх байлаа, харин үүний оронд олны нүдэн дээр ямарч зэр зэвсэггүй сууж байсан нь түүний хувьд жинхэнэ хамгаалалтыг бий болгов. Сима И эсэргүүцэлгүй хотыг түймэрдэхээсээ ичиж, зэвсэггүй дайчиныг олны нүдэн дээр хороохоос татгалзав. Тэр нэр хүндээ алдахаас айжээ.

Эрх мэдэлд хүргэх дүрэм. :


Хүн таниж чадахгүй бол хүнийг сайн дүгнэж чадахгүй. Гэвч бид энэ баримтыг ч гэсэн үгүйсгээд хүмүүсийг гаднах байдлаар нь дүгнэх дуртай. Ягаад гэвэл бидний нүдэнд хамгийн амархан өртдөг нь гаднах төрх хувцас,яриа,үйлдэл... Нийгмийн харилцаанд бол гаднах байдлаар хүнийг ихэнхдээ дүгнэдэг. Гаднах байдлаар бусдыг хэмждэг. Тийм учир бусад таныг буруу шүүж, буруу дүгнэхгүй байхын тулд гаднах байдалдаа гойд анхаарах хэрэгтэй. Ганц буруу алхам ганц буруу үйлдэл таны бүх сайн нэр хүндийг авч одож болно.

Нэр хүнд нь далдын хүчтэй : Нэг саваагаар, нэг шидэт дохиураар дохиод л таны хүч чадал,тамир тэнхээ, давуу талыг 2 дахин нэмэгдүүлдэг. Нэр хүндтэй байхад бусад таньтай орооцолдохгүй. Бусад таниас айна.

Эртний хятадын Вэй улсын хааны ордонд Ми Зу-Ши гэх олон нийтэд нэр хүнд нь түгсэн , эелдэг зан, энэрэнгүй сэтгэлээрээ алдартай хүмүн байжээ. Тэр хааны хамгийн хайртай дүр төрх байв.
Вэй улсад ийм хуультай аж : Хааны сүйх тэргийг унасан хүний хөлийг огтолдог. Нэгэн удаа Ми Зу-Ши-гийн ээж нь өвдөжээ, тэгээд санаан нь зовсон Ми Зу Ши, ээжийгээ эргэх гэж яарад хамгаалагч нарт хаан түүнд зөвшөөрсөн гэж хууран хааны сүйх тэргийг нь нууцаар хулгайлаад ээж дээрээ очиж гэнэ. Гэвч хожим хаан энэ явдлыг мэджээ, тэгээд иинхүү дуу алдсан байна : " Ми-Зу Ши ямар ачлалтай хүү вэ!. Ээжийнхээ төлөө тэр хөлөө тайруулхаас ч айгаагүй байна шүү дээ".

Эхний ээлжинд та өөрийн чадвараараа, хамгийн авьяслаг талаа ашиглан түүгээрээ нэр хүндээ үүсгэх хэрэгтэй. Энэ үйлдэл нь таныг бусдаас ялгаруулах ба бусад таны талаар яриж эхлэх болно. Ингэсний дараа та өөрийн нэр хүндээ чадах чинээгээрээ олон хүнд мэдүүлхийг хичээ...Ингэж нэр хүнд тань олонд хүрсэний дараа таны хэлсэн нэг үг тэнгэр газарыг доргиож, тавьсан ганц цог чинь бусдад түймэр мэт санагдах болно.

Нэр хүнд нь цуцалтгүй цуглуулан сайтар хайрлаж хямагдаж явах ёстой эрдэнэс юм.
Хэрэв та нэр хүндийн цамхагаа бариж буй бол бусдаас ирэх халдлага довтолгоог сайтар хамгаалах учиртай. Харин та нэр хүндийн цамхагаа нэгэнт барьчихсан бол түүнийгээ хамгаалахдаа хамаг анхаарлаа хандуул, нэр хүндээ хамгаалахдаа хэзээ ч цөхрөнгүй, аргаа барсан бүү харагд. Энэ нь маш чухал!

Нөгөө талаас бусдын нэр хүндэд халдах нь маш сайн зэвсэг юм. Хэрэв та өрсөлдөгчөөсөө бага эрх мэдэлтэй бол өрсөлдөгчийнхөө эрх мэдэлд халдах, өрсөлдөгчийнхөө эрх мэдэлрүү довтлох нь тун ашигтаи. Ягаад гэвэл таны үйлдэлд хариу өгвөл, таны өрсөлдөгч алдах зүйл нь хамаагүй их, таны алдах зүйл хэд дахин бага учраас тэр. Гэвч жинлүүрийн дэнсэн дээр таны нэр хүнд тэр чигээрээ байгааг сана. Өрсөлдөгчийнхөө нэр хүндийг нь унагааж, цамхагийг нь нурааж чадахгүй бол өөрийнхөө нэр хүндийг бүхлээр нь алдана гэдгийг сана.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.25.11 12:42 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.08 12:15 am
Бичлэгүүд: 377
Ишлэл:
чалчсанд өршөөнө биз...

#1 - энэ хууль их `ориг` санагдсан. Грийний ярилцлага дээр өөрөө анх ажилд ороод даргаа жижигрүүлээд байсан чинь халагдаж орхисноос энийг гүнзгий ухамсарласан ч гэлүү дээ бичсэн байсан санагдаж байна.
Шадар Гурван Цэрэг цувралаас санахад Фуке-г залгамжилсан Колбе нь цэвэр нягтлан бодогч шинжтэй сохор зоосыг ч тоолдог хахир хатуу нөхөр байсан бол Фуке нь язгууртан аристократ шинжтэй олон нэр төртэй язгууртан ноёд авхай нартай холбогдсон зэгсэн баян нөхөр байсан гэдэг. Түүнийг хааны шадар цэргийн дарга Д`Артанъян баривчласан нь түүхэн үнэн гэнэ лээ.

#2 - keep your friends close but your enemies closer (Сицили үг)
Загалмайлсан Эцэг зохиол/кинон дээр их тод харагддаг.

#3 - Сүнзийн `Дайны Урлаг`
Дайны Урлаг дээр хамгийн эхэнд гарах санаануудын нэг нь "all warfare is based on deception" гэж байдаг яг санаанд орж байна.

#4 -урт хошуу хүзүү орооно (монгол ардын зүйр үг)

#5 - нэр хугарахаар яс хугар (монгол ардын зүйр үг)
Чалчих юу байхав сайхан номныхоо тухай чатлаад явбал улам сонирхолтои болох байх.

1) тийм ч сүртэи санагдаагү. авьяас чадвараа гайхуулаад амжилт олсон нь бас их л байдаг. Энэ хууль нь яг л тухаин үеиин, дундаж зууны язгууртан удам,хааны ордон гэсэн ниигэмд л арай тохиромжтои санагдсан. Тэгэхдээ бас улс төриин амьдралд ашиглагдаж болох талтай...харин жирийн бидний амьдарч байгаа нийгэмд бол төдиилөн хэрэггүй мэт.
2)Сунз бас хэлсэн байдаг шиг санагдаж байна.
3)Эрх мэдэлиин 48н хуулиин бичихэд ашигласан номны жагсаалтанд Сүнзээс гадна дайн байлдааны стратеги, улс төриин ухааны бүх цаг үеиин сор болсон бүтээлүүдииг ашигласан байсан.Нэг үгээр хэлбэл роберт гриинииг сайхан наируулан, холин бичигч гэж хэлж болмоор санагдаад баигаан.

Энэ номыг хууль ч гэж дээ, ер нь ХУУЛЬ гэдэг үгний оронд ДҮГНЭЛТ,ГАРГАЛГАА гэдэг үг ашиглавал дээр юм шиг байгаан. Ганц хоёрхон жишээн дээр үндэслээд ХУУЛЬ гэж нэрлэхээр жоохон дутагдалтай юм шиг санагдсан.(хууль гэдэг үгииг ашигласан нь роберт гриин ии менежмент биз)


Сүүлийн удаа TSZPUN 3-р сар.25.11 12:47 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.25.11 11:17 pm 
Оффлайн
• NBA Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.18.07 3:33 am
Бичлэгүүд: 4530
Ишлэл:
1500 онд Цезаре Боржиа Фаензаг эзэлэлжээ. Хотыг эзлээд тэр цус урсгаж шинэчлэл хийж хүчээр хотыг удирдахыг хүссэнгүй. Харин үүний оронд хотын иргэдийг энх мэнд үлдээж Манфред хунтайжийг ч мөн бүрэн эрх чөлөөтэй хуучин албыг нь хашуулах болсон байна. Гэвч хэдэн долоо хоногийн дараа, Цезарегийн цэргүүд Асторр Манфредийг Ромийн алслагдсан шоронгуудын нэгрүү цөлөв. Хэдэн жилийн дараа түүнийг амьдаар Тибер голын загасны хоол болгосон байна.
Ай Чэзарэ гэж...
Макиавеллийн `Il Principe` номон дээр нэг ийм жишээ байдаг:
Ишлэл:
Чэзарэ Боржиа гүнтэн Романиа (Италийн умард/төв хэсгийн нутаг) нутгийг эзлэн авсныхаа дараа Ремирро хэмээх хэрцгий бөгөөд үр дүнтэй түргэн ажилладаг хүнийг захирагчаар тавьж түүнд хэмжээгүй эрх мэдэл олгон хууль ёс тогтоох даалгавар өгчээ. Ремирро ч Романиаг номхотгон захирч хууль ёсыг тогтоон барьсан байна.
Ремиррогийн хэмжээгүй эрх мэдлийг одоо үгүй хийх шаардлага Чэзарэ-д гарав.
Чэзарэ Романиагийн ард иргэдийг өөртөө татахын тулд Романиад болсон харгислал нь Чезарегийн хийсэн үйл биш Ремиррогийн үйлдэл гэдгийг үзүүлэхээр шийджээ.
Нэгэн гэгээн цагаан өглөө Чэзэна хотын төв талбайд Ремиррогийн хоёр хуваагдсан бие цустай хутга, дөрвөлжин модны хажууд хаягдсан байв.
Энэ үйл явдал Романиагийн иргэдийг цочролд оруулан алмайруулж хөдөлгөөнгүй болгосон байна.
(үндсэндээ Чэзарэ нэг үйлдлээр олон зүйл хийсэн байна:
-өөрийгөө харгис Ремиррог устгаж Романиагийн иргэдийг хамгаалсан гэж үзүүлэх,
-Ремиррог шүүж цаазлалгүй гэв гэнэт ингэж хүмүүсийг цочролд ортол нь харуулах `үзүүлбэр` хийснээрээ өөрийгөө хэмжээгүй эрх дархтай гэдгийг мэдрүүлэх
-аймшигтай энэ `үзүүлбэр` нь хүмүүсийг шоконд оруулж нэг хэсэгтээ юу хийхээ мэдэхгүй болтол нь алмайруулж номхотгох
-хамгийн гол нь нэгэнт Ремирро хэрэггүй болсон учраас эрх мэдэл нь маш ихэссэн түүнийг үгүй хийх.... гэх мэт )
:aa:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.26.11 3:02 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.08 12:15 am
Бичлэгүүд: 377
[center]Хууль #06

Олон нийтээс ялгар. Анхаарлыг дурын үнээр олж ав.[/center]


Тайлбар :

Хэзээ ч өөрийгөө олны дунд бүү алд. Салхинд хийсэх хамхуул мэт бүү бай. Бусдын нүдэнд тод үзэгдэм бай. Өөрийгөө анхаарлын соронз болго,өөрийгөө том болго, өөрийгөө өнгөтэй болго, өөрийгөө оньсого таавар мэт болго.

Хэсэг 1.Өөрийн нэрийг шуугиан, дуулиан, гутамшиг, шившиг гээд альнаар нь ч байсан бай хүрээлүүл.

Тайлбар :

Олны анхаарлыг дурын дүр төрхөөр тат. Шуугиан дуулианаас эхлээд шившиг гутамшигийн алиныг ч ашиглаж болно. Өөрийгөө бусдаас товойход, бусдаас тод гэрэлтэхэд юуг ч байсан хий. Анхаарлуудын дунд ангилал битгий гарга - муу нэр болон шившиг гутамшиг таньд ялгаагүй нэр хүнд авчрах болно. Бусад таныг үл анхааран, үл тоомсорлож байснаас бусдад муулуулж, доромжлуулж байсан нь хамаагүй дээр.

Эрх мэдэлд хүргэх дүрэм :

Өөриин ажил мэргэжилийн эхэнд, нэр хүндгүй байхдаа, та бусдын анхаарлыг бусдаас ялгарах дүр төрхөөр татаж болно : хувцасны стиль, аль эсвэл бусдаас ялгарах, хувийн гаж зан, маяг гэх мэт. Олон хүн таныг анзаарч, таны энэхүү байдалыг сайлна чиг, бас муулна чиг. Сайлах муулах нь таньд нээх хамаагүй, хамгийн гол нь анхаарлын төвд байх нь чухал. Олон дундаас товойсон, ялгарсан байхад өөрийн нэрийг тэнгэрт ододтой цуг байрлуулахад илүү хялбар байдаг.
Хүмүүс гутамшигтай шившигтэй дүр төрхийг байж болшгүй гэж боддогоороо алддаг. Тиймээс энэ бодлооо хая. Бүх төрлийн анхаарал таньд ашиг тустай гэдгийг сана.

Агуу зохион бүтээгч Томас Эдисон өөрийн санхүүг өсгөхийн тулд олон нийтийн анхаарлыг татах нь хэр их ач холбогдолтой байдагийг ойлгожээ. Тэр шинжлэх ухааны бүтээл нь том эсвэл жижиг, агуу эсвэл өчүүхэн байх нь чухал биш, харин олон нийтэд хэрхэн танилцуулах нь л тун чухал гэдгииг мэддэг байв. Өөрийн цахилгаантай нээлтээ бусдад танилцуулахын тулд Эдисон эхлээд бусдад хачин сонин үл бүтэх нээлт, туршилтуудын тухай ярьж бусдын анхаарлыг татдаг байв. Тэрээр тухайн үедээ гайхагдах фантази бүтээлүүдийн талаар ярина : робот, бодолын зургийг авдаг аппарат гэх мэт - энэ галзуу мэт зүйл нь бусдыг түүний тухай сайн муу яриулахад хүргэнэ. Муу нэр, худалч болж хувирах нь энүүхэнд. Гэвч хамгийн гол нь олон түүний тухай хот даяар ярина, маргалдана. Ингэж тэр анхаарлын төвд орно. Ингэснийхээ дараа тэр шинэ бүтээлээ танилцуулдаг байв...ийм ч учраас түүний өрсөлдөгч, Эдисоноос хамаагүй авьяаслаг Теслаг ард иргэд бага мэддэг байсан бизээ.

Хэрэв та эрх мэдэл доогуур бол, бусдын анхаарлыг татах хамгийн үр дүндтэй үр ашигтай арга бол ойр хавийн хамгийн нэр хүндтэй, бусдын анхааралд байгаа хүнрүү довтлох .

Пиетро Аретино гэгч 16р зууны үед Ромд амьдарч байсан залуу зарц хүү бусдад өөрийгөө шүлэг найрагчаар харагдахыг хүсчээ. Ингээд тэрээр Ромын Папыг доог тохуу хийсэн хошин шүлэгүүдээ олонд түгээв. Ромын Папаар хэн ч оролдодгүй байсан ба энэ нь түүнийг хоромын дотор олоноос товойн гаргахад хүргэв. Пап шиг том байр суурьтай хүнийг чигэлсэн нь түүнийг анхааралын төвд оруулжээ.

Гэвч энэ аргыг тодорхой хугацаанд ашиглаж, анхаааралын төвд очингуутаа байнга шинэчлэгдэж байхгүй бол олон нийт таниас хэт амархан уйдах болно гэдэгийг сана

Пабло Пикассо хэзээ ч өөрийгөө арын эгнээнд орохыг зөвшөөрдэггүй байсан байна : олон нийт түүнээс уйдаж, түүний нэр хүнд бууж эхлэх үед тэрээр баахан муу зураг зуран олон нийтийн урмыг нь хугалдаг байв. Тэрээр тэнэг зүйл зурж бусдыг үймүүлсэн нь бусад уйдаж эхлэснээс хамаагүй дээр гэж боддог байв.

Ойлгож ав : хүн нь хэн нэгний үйл явдлыг урьдчилан харж чаддаг бол өөрийгөө давуу талтай, дээд зэрэгт тооцно. Хэрэв та тэдний таамагынх нь эсрэг тоголвол , та тэднийг удирдаж чадна, тэдний хүндэтгэлийг хүлээж чадна.
Хэсэг 2.Учир битүүлгийн уур амьсгалыг бий болго.
Тайлбар :

Улиг болсон зүйлсээр дүүрэн хүний энэ нийгэмд учир битүүлэг зүйлс анхаарал татах нь их. Өөрийн хийж байгаа зүйлээ хэт ойлгомжтой байлгах нь буруу. Тийм учир өөрийн гарт буй бүх хөзөрийн модыг бүү дэлгэ. Учир битүүлэг уур амьсгалаар өөрийгөө хүрээлүүл. Энэ нь таны нэр хүндийг өргөх болно. Оньсого тааврын уур амьсгалыг гайхшруулах, бишрүүлэх, уруу татах, толгой эргүүлэх,айлгах үргээх гээд аль алинд нь ашиглаж болдогоороо давуу талтай.

Эрх мэдэлд хүргэх дүрэм :

Санаж яв. Ихэнхи хүмүүс бол нээлттэй ном. Хэрэв тэдний үйл хөдлөлийг жоохон ч гэсэн ажих юм бол тэд хэт онгорхой, тааж хэлхэд хэт амархан байдаг. Жоохон болгоомжтой байж, нам гүм байдлаа хадгалаад, тодорхойгүй, хоердмол утгаар өөрийгөө илэрхийлээд явбал та өөрийнгөө тойруулан учир битүүлгийн уур амьсгалыг бий болгож чадна.

Пуницийн дайны үед ( МЭ 219-202 он) Картажийн Жанжин Ганнибалын тагнуулууд муйхур алдаа гаргажээ. Тэд Картажийн их цэргийг ташаа мэдээлэл дээр үндэслэн нэг талаараа далайгаар хашигдсан, намгархаг газар аваачсан байна. Тэд ингэж Ромынхны зангад оржээ. Ромын цэрэгүүд даруй уулын бүх гарцыг бүслэж Картажийн их цэрэг гарах гарцгүй болон хоригдов. Ромын жанжин Фабиус тун их баяртай, сэтгэл хангалуун байв : Тэр агуу Ганнибалыг барьчихлаа. Өөрийн шилдэг цэргүүдээ хамгаалалтанд үлдээгээд бусад цэргүүдтэйгээ Ганнибалыг устгах төлөвлөгөөндөө орсон байна.

Гэвч Ганнибал нь хурц ухаан, овжин заль мэхээрээ бусдад алдартай нэгэн аж. Энэ нөхцөл байдалд ч гэсэн тэрээр хосгүй арга мэх урлаж, Ромын урхинаас мултарч чадсан байна.

Шөнө дунд Ромын харуулд зогсох шилдэг цэргүүд нь уулны доороос уулыг чиглэн ирэх мянга мянган галт бамбарыг харан сүрджээ.
Хэрэв энэ Ганнибалын арми бол тэд 100 дахин үржсэн юм шиг олон байв. Ромын уулын гарцыг хааж буй цэргүүд энэхүү олон мянган гэрлийн тухай юу байж болох талаар халуун маргаан өрнүүлэн мэтгэлцэхээр цугларна : Картажийн далайгаас ирсэн нэмэлт хүч үү? Аль эсвэл газарт нуугдсан байсан цэргүүд нь үү ? Сүнс?

Ингэж байсаар тэр бамбар нь бүх уулыг нөмрөх шахаж, доороос мянга мянган бүрээний дуу сонсогдоно. Чөтгөр хэмээн тэд бодож эхэллээ. Ромын хамгаалалтанд үлдсэн цэргүүд одоо айж эхлэв . Шөнө энэ мэтээр ингэж дуусав. Харин маргааш өглөө болход Ганнибал нь өөрийн бүх цэрэгтэйгээ зугтсан байлаа. Яаж мултрав? Ямар заль? Тэр үнэхээр чөтгөрийг сэрээвүү?
Гэвч эдгээрийн аль нь ч биш байв.

Яг үнэндээ тэр нь олон багцалж боосон олон мөчиртэй хугарсан моднууд байжээ. Харин аян дайнд хамт явсан үхэрүүдийн мөөрөлт айсан харуулуудад бүрээ шиг сонсогдсон юмсанж. Ингээд модны мөчирт гал асаан үхэрээр чирүүлсэн нь шөнө дунд олон мянган арми ирж байгаа мэт харагдуулсан байв. Модны мөчир шатаж дуусаад үхэрийн арьсыг түлэх үед, үхэрнүүд галзууран ийш тийшээ гүйлдэж энэ тэндгүй гал тавин мөөрсөн байна. Тэр нь бүрээ шиг сонсогдож, хамгаалалтын цэргүүд анхаарлаа хандуулсан хойгуур нь Ганнибал цэрэг армитайгаа зугтсан ажээ. Ганнибалын энэ удаа амжилт олсон нь модны мөчирт бус, үхэртээ бус харин ромын хамгаалагчдын анхаарлыг татсан, тэрч бүү хэл айлгасанд байгаа юм. Хэрэв тэд юу байсныг нь мэдсэн бол тэд өөр өөрсдийнхөө байрандаа манаагаа хийгээд суух байлаа.
Учир битүүлэг зүйл ингэж Ганнибал болон тэдний цэргийг аврав.

Хэрэв та өөрийгөө бусдын бүслэлтэнд орсон, бусдаар буланд шахуулсан мэт байдалд мэдэрч байвал хамгийн энгийн зүйлийг туршаад үзээрэй : тэдний тайлбарлаж чадахгүй ойлгоход хугацаа авахаар зүйлээр анхаарлыг нь тат. Урьдчилан таамаглашгүй, тааж хэлшгүй бай, яг л Ганнибал шиг тайлбарламгүй, олон утгаар тайлбарлагдах жүжиг зохио. Учир битүүлэг байдал нь таны хүчийг агуу их болгон харагдуулна.

Анхааруулга :

Та өөрийн эрх мэдэлийн төлөөх өрсөлдөөнии эхэн үед бусдын анхаарлыг татах аргыг ашигла. Харин нэгэнт анхаарлын төвд очсоныхоо дараа анхаарал татах аргыг тааруулан хэрэглэх хэрэгтэй. Олон нийтийг хэзээ ч нэг хэвийн үзүүлбэрээр уйдааж болохгүй. Учир битүүлэг уур амьсгал бүрдүүлэх нь хүч чадалын уур амьсгал бүтээх гэж байгаа хүмүүст хэрэгтэй, гэвч энэ нь хэмжээнээсээ хэтэрч болохгүй бөгөөд бүх зүйл хяналтан дор байх учиртай.

Санаж яв : Таны бариж байгаа анхааралын төв нь хэзээ ч таниас дээд эрх мэдэлтэнд саад болж байх ёсгүй юм.
Лола Монтез дундаж орлоготой Ирланд гэр бүлээс гаралтай, бусдын анхаарлыг татах дуртай нэгэн байв. Тэрээр Франз Лихт ийн дурлалт хүүхэнээс эхлээд Баваригийн Людвиг хааны нууц амраг, улс төрийн зөвлөөчийн албыг хашиж явсан нэгэн аж.
1850 онд Лодонд Шекспирийн Макбет жүжиг тавигдсан байна. Энэ жүжиг нь тухайн цаг үеийн хамгийн шилдэг жүжиг чин болох Чарл Жон Кийн тоглох юм. Ингээд бараг бүх англи даяараа энэ жүжигийг үзэв. Викториа хатан хаан Алберт хунтаж ч ялгаагүй үзэхээр болжээ. Бас язгууртны гэр бүлд тооцогдох Лола Монтез ч бас үзэх урилга авав. Ингээд жүжиг тавигдах өдөр, жүжиг эхлэхийн өмнө үзэгчид хатан хаанаас эрт суудалаа эзлэн түүүнийг ирэх үед нь алга ташин угтаж авахаар зэхэж байжээ. Ингээд хантан хаан Викториа орж ирэнгүүт бүгд босон алга ташин хүндэтгэсэн байна. Гэрэл унтран жүжиг эхлэх гэв. Гэтэл бүгдийн нүд викториа хатан хааны эсрэг талаас гарч ирэх ганган хувцалсан сайхан хүүхэн дээр тогтоно. Тэр алмаазан титэм зүүж, амьтаны үсэн цув өмссөн байв. Ингэж тэр хатан хааны дараа суудалдаа суужээ. Хүмүүс шүгэлдэж алга ташиж бөөн юм болов. Хатан хааныхаас илүү хүмүүс алга ташив. Гэвч ингэж олны анхаарлыг татсанааасаа хойш Лолагийн англи дахь ажил амьдрал эцэс болсон юм. Хэн ч түүнийг ажилд аваагүй ба түүний бүх чадал хатан хааны нэр хүндийг тэр жүжигдээр халхалснаасаа хойш үгүй болжээ..

Ойлгож ав: Та анхааралын төвд хаана хэзээ орохоо мэдэж чаддаг байх хэрэгтэй.Хааны дэргэд байна уу гэдгээ шалга.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.26.11 3:07 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.08 12:15 am
Бичлэгүүд: 377
Хууль #07

Бусдаар өөрийнхөө ажилыг хийлгэ, харин ашиг шимийг нь өөрөө хүрт.
Тайлбар :

Бусдын авьяас чадвар, мэдлэг, ухааныг өөрийн хэрэгт, өөрийн хэрэгцээнд ашиглаж сур. Энэ нь зөвхөн таны цагийг болон эрч хүчийг хэмнэхээс гадна маш их үр ашигтай. Эцэс сүүлд нь таньд тусалсан хүмүүс нь мартагдаж харин та бусдын бодол санаанд үлдэх болно. Хэзээ ч бусад таны төлөө хийж өгөх ажилыг өөрөө битгий хий.

Түүхээс суралцах нь :


1883 онд Сербийн эрдэмтэн Никола Тесла Едисон Компаний Европийн хэлтэсд ажиллаж байв. Тэрээр маш чадвартай, тун авьяаслаг зохион бүтээгч байсан ба үйлдвэрийн менежер, Томас Эдисоны сайн найз Чарлес Батчелор Америк явбал ирээдүйтэй гэж зөвөлсний үндсэн дээр Америк явахаар болжээ. Ингэж Теслагийн Америкд дахь зовлон зүдгүүрт, амьдрал нь эхэлсэн юм.

Нью Ёрк-д Тесла Эдисонтой уулзсаны дараа Эдисон түүнийг шууд ажилд авав.
Тесла ингээд өдөрт 19 цаг зогсолтгүй Эдисоны динамог сайжруулах төсөл дээр ажиллах болов. Тодорхой хугацааны дараа тэрээр үр дүнд хүрч, Эдисонд динамог нь сайжруулах биш, угаасаа алдаатай байгаа учир үндсээр нь шинээр хийхийг санал болгосон байна. Эдисоны хувьд энэ нь ашиггүй бөгөөд их мөнгө зарлагадах төсөл байсан юм, гэвч тэрээр Теслад Чи үүнийг хийж чадах юм бол, чи 50000 доллартай боллоо л гэж бод хэмээв. Ингээд Тесла өдөржин шөнөжин махран ажилласаны үр дүнд маш сайн шинэчлэгдсэн автомат удирдлагатай шинэ динамог бүтээжээ. Тэрээр Эдисонд бүтээлээ танилцуулж , 50000 доллаараа авахаар уулзтал, Эдисон шинэ динамог тун сэтгэл хангалуун хүлээж аваад, Теслаг мөнгөний тухай асуудал хөндөхөд Эдисон : Тесла минь дээ, чи америк хэлц үгүнүдийн утгыг ойлгодоггүй юмуу - 50000 доллар гэдэг чинь хэлц үг гээд тун бага мөнгөөр шагнасан байна.

Теслагийн толгойноос гардаггүй байсан ганц бодол гэвэл хувьсах гүйдэлийг гэрэл цахилгаанд ашиглах тухай. Харин Эдисон тогтмол гүйдэлтэй цахилгаанд илүү их найдвар тавьдаг байв. Энэ хоёр эсрэг тэсрэг бодолоос болж Эдисон Теслаг ивээн тэтгэхээс татгалзсан байна. Ингэж Тесла шинэ ивээн тэтгэгч хаиж эхэлсэн ба өөрийн цахилгааны компаниа байгуулаад удаагүй байсан тэрбүмтан Жёрж Вестингхоүс-д ханджээ, тэр түүнийг ивээн тэтгэхээр болжээ. Теслагийн хөгжүүлсэн хувьсах гүйдэлтэй тог нь өнөөдрийг хүртэл бидний хэрэглэж байгаа тог юм. Гэвч олон нийт энэ нээлтийг Вестингхоүс өөрөө хийсэн хэмээн бодно.

Гуглиелмо Маркони гэдэг нэр радио үүссэн түүхтэй шууд холбогддог. Гэвч тун цөөхөн хүн түүнийг 1899 онд радио долгион зохион бүтээхдээ 1897 оны Теслагийн судалгааг ашигласан гэдгийг мэддэггүй.

Дүгнэвэл :

Никола Тесла нь шинжлэх ухаан нь улс төртэй холбогдох учиргүй, шинжлэх ухаан ч хүн алдар нэр хүнд , баялагийн араас хөөцөлдөх ёсгүй гэж боддог байв. Тэгж ч боддог байсан учраас тэр ивээн тэтгэгч энтэрийн араас хөөцөлдөхгүй аж. Түүнийг агуу бүтээлүүд туурвиж байх хооронд, ирээдүйн бүтээлүүдээ бодож тунгааж байх үед, өрсөлдөгч нар нь түүний санааг хулгайлан, хөгжүүлж, алдар нэрийн эзэд болдог байв. Нэг үгээр хэлбэл Тесла нь бүх юмыг бусдын туслалцаагүй зөвхөн өөрөө хийж бүтээхийг хүсдэг байжээ.

Харин Эдисон бол түүний эсрэг дүр байв. Тэр яг үнэндээ тийм ч сайн шинжлэх ухаанч ,тийм ч сайн зохион бүтээгч байсангүй, тэр хэлж байжээ : "дуртай үедээ хамгийн шилдэг математикчийг хөлсөлж болох юм чинь, заавал өөрөө математикч байх хэрэг байхгүй" - энэ нь Эдисоны гол дүрэмүүдийн нэг. Тэрээр эрдэмтэн зохион бүтээгчээс илүү бизнесман хүн байв. Тэрээр бусдын содон санааг хайж олон, бусдыг өөрийн дороо ажиллуулж , өөрөө ашиг шимийг хүртдэг байв. Тийм л учир Эдисон гэх нэр Тесла гэх нэрээс илүү олонд түгсэн, түүнийг Теслагаас илүү шинжлэх ухаанч, эрдэмтэн гэж боддог билээ..

Үүнээс хоёр зүйлийг сурж болох юм :


1. Олсон ололт нээлтийн нэр хүнд гавяа нь , ололтоосоо чухал байдаг. Тийм учир та нэр хүндийг өөртөө хадгалахад анхаарч бусад хулгайлахаас сэргийлэх хэрэгтэй. Үүний тулд та сонор сэрэмжтэй байх хэрэгтэй , харгис хэрцгий хайр найргүй байх хэрэгтэй.
2. Бусдын нэр хүндийг , бусдын хийсэн ажлыг өөрийн гавьяа болгож болно. Амьдрал хэт богинохон - цаг бол алт. Хэрэв та бүх зүйлийг өөрийн , зөвхөн өөрийн хүчээр хийхийг хичээвэл, та өөрийн хамаг эрч хүч цаг хугацаагаа үрэн хийж, өөрийгөө амьдаараа шатааж байна гэсэн үг.

Эрх мэдэлд хүргэх дүрэм :


Эрх мэдэлийн ертөнцөд ширэнгэн ойн хууль үйлчилнэ : ой дотор бусдыг алж, бусдыг агнаж амь зуудаг нэг хэсэг байхад, бусдын хүчээ гаргаж агнасан ан гөрөөг булаадаг өөр хэсэг бас бий (цөөвөр чоно , элээ ).

Хэрэв та эрх мэдэлийн шатаар өсөж яваа нэгэн бол Битгий гэнэн бай : таныг наана чинь ямар нэгэн төсөл, ажил дээр ажиллаж, зовж байхад чинь, таныг тойроод , таны бүтээлийг хулгайлах гэсэн, нэр хүнд олох гэсэн "элээ" нар олон бий. Хамаг сүүлд нь Тесла шиг гомдол гарган явах нь ямар ч нөлгөөгүй. Тийм учир эртнээс өөрийгөө хамгаал.
Харин та аль хэдийнээ эрх мэдэлтэн болсон бол өөрөө "элээ" болж бусдын хөлс хөдөлмөрөө гаргасан юмыг шүүрж болно. Ингэх нь таны өөрийн хүч цагийг хэмнэнэ.

Алдарт зураач Петер Пол Рубенс нэг удаа ганцаараа яаж ч зурж амжихааргүй олон зургийн захиалгад дарагдав гэнэ. Тэгэхдээ энэ түүний санааг зовоосонгүй . Тэр өөрийн шинэ арга барилаараа тэр бүх захиалгыг маш богино хугацаанд хийхийг оролдоно : Тэрээр өөрийнхөө урланд маш олон авьяаслаг зураачидыг цуглуулж,нэг зураачаар зөвхөн хувцас зуруулах, нөгөө зураачаар зөвхөн ар талын фоныг зуруулах гэх мэт аргаар зургаа бүтээнэ...Ингээд хааяа чухал захиалагчид нь ирж ажлын явцтай танилцах үед тэрээр хөлсөлсөн зураачдаа хөөж явуулна. Бага хугацаанд маш олон зураг итгэл төгс зурж байгаа түүнийг зочид хараад гайхан бишрэж, түүний нэр хүнд улам өсөх ажээ.

Энэ нь л хуулийн гол санаа юм : бусдаар ажилыг хийлгээд өөрөө нэр хүнд ашиг шимийг нь хүртэхэд суралц, ингээд та тэнгэрлэг авьяас чадвартай мэт харагдах болно. Бүхнийг өөрөө хийхийг хүсдэг Теслагийн хувь заяа ямар азгүй, өрөвдөлтэй байсаныг сана. Авьяас чадвартай хүнийг хайж ол, тэднийг ажилуул, гэвч энэ бүхнийг өөрийн нэрээр хүрээлүүл,өөрийн нэрийг тэдний тодотгогч зүйл болго.
Бид бүгд бүгдээрээ өнөөдрийн улс төрчид хэрхэн хэлэх үгээ бэлдэдгийг мэднэ. Тэд өөрсдөө бичдэггүй, хэрэв өөрсдөө бичдэг байсан бол тэд нэг ч санал авахгүй. Тийм учир тэд авьяаслаг бичээч, ухаантай бичээч нарыг хөлсөлдөг. Ажлыг нь тэд хийгээд ашигийг нь улс төрчид маань авдаг. Яг үүнтэй ажил бусдаар хийлгэж ашиг шимийг нь өөрөө хүрт.

Энэ хуулийг нөгөө талаас нь харан ашиглаж болно : өнгөрснийг ашиглах, өнгөрсөн үеийн оюун ухааныг ашиглах.
Исаак Ньютон үүнийг тайлбарлахдаа "Аврага биетний мөрөн дээр зогсох" гэж хэлжээ...Өөрөөр хэлбэл ямар нэгэн амжилтыг гаргахдаа өнгөрсний ухаан, бусдын олсон ололт, нээлтэн дээр тулгуурладаг : Шекспир л гэхэд өөрийн зохиолын өрнөл, дүрүүдээ, мөн зарим диалогийг Плутархаас шууд хуулдаг байсан байна.

Хүмүүний мунхагийг сайтар судалсан Яруу найрагчид, бичээчид, түүхчид, стратегичид, эрх мэдэл нэр хүндийн титэмийг авч явахад эрдэмд суралцсан хаан хатангууд гэх энэ бүх "аврага биетнүүд" таныг хэзээ ирээд "мөрөн" дээр нь гараа тавин өөрөөс нь өндөрт гарах болоо гэдгийг хүлээгээд сууж байгаа. Тэдний ухаан нь таны ухаан, тэдний чадвар нь таны чадвар болж болно. Тэд хэзээ ч бусдад таныг хэр мунхаг болохыг хэлж өгөхгүй.
Та амьдрал гэх урт замаар төгсгөлгүй алдаж онон , өөрийн эрч хүч цаг хугацаагаа үрэн явж болно. Аль эсвэл та өнгөрөсөн үеийн хүчирхэг оюун ухааныг ашиглаж болно. Бисмаркийн хэлсэнээр "Тэнэгүүд өөрийн алдаан дээр суралцдаг бол би (ухаантнууд) бусдын алдаан дээр суралцдаг".

Элээ. Араатан амьтадын дундаас элээ хамгийн амархан хоолоо олно. Бусдын зовж агнасан ан нь тэрний хувьд хялбар хоол. Элээг ажигла : таныг ажиллаж хөдөлмөрлөж байхад элээ дээгүүр бүгдийг ажиглан тойрон нисдэг. Түүнтэй байлдах гэж оролдсоны хэрэггүй, харин түүний түнш бол.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.27.11 12:04 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.08 12:15 am
Бичлэгүүд: 377
Хуүль #08

Урхи тавиад хүлээ.
Тайлбар :

Таны өрсөлдөгч тань дээр өөрөө ирэх нь чухал. Үлгэрийн мэт ашиг орлогоор тэднийг өөрлүүгээ тат - тэгээд довтло.

Түүхээс суралцах нь :

1814 онд болсон Виенна-н Конгресд, Еврoпын гол хүчнүүд Наполеoны унасан Эзэнт гүрнийг хувааж авахаар цугларажээ. Напелеоныг өөрийг нь Италиас холгүй орших Елба аралруу цөлсөн байв. Түүнийг бусдаас тусгаарласан ч Напелеон шиг овсгоотой авьяастай эр бусдыг түгшээсэн хэвээр. Австричууд түүнийг Елба арал дээр алах хүсэлтэй байсан бол бусад нь үүнийг дэмжсэнгүй. Ингээд түүнийг яах талаар бүгд бодон мэтгэлцэнэ.

Виенна-д цугларсан бүх улс төрч сайд нарын дунд Напелеон-ы өөрийнх нь хуучин гадаад хэргийн сайд л тухайн болж буй үйл явдалд ач холбогдол үл өгнө. Тэр бусдын мэдэхгүй байгаа нэгэн зүйлийг мэдэх аж. Тэр ер бусын тайван байх аж.

Ингээд тэр жилийн өвөл урьдчилан тааж мэдэхээргүй, гэнэтийн үйл явдал болов. Елба аралыг Британийн усан флот хамгаалан, далайн бүх гарцыг маш сайн манадаг байв. Гэвч ямар нэгэн байдалаар 1815 оны 2 сарын 26 ны өдөр 800д хүмүүсийн бүрэлдхүүнтэй усан онгоц британий бүх харуул хамгаалтыг сэтэлж Елба аралаас Напелеон -г очиж аварсан байна. Напелеоны энэ гэнэтийн орголт нь бүх Европыг гайхшруулж, Напелеоныг хүмүүс биширхэд хүргэжээ.

Энэ үед Европыг орхиж явах нь Напелеон хувьд хамгийн зөв, аюулгүй шийдвэр байсан боловч Напелеон бүр эсрэгээрээ Франц руу өөрийн цэрэгтэйгээ жагсан сүр дуулиантайгаар эргэн очив. Ингэж сүр дуулиантай ордогийн учир нь тэр хаан ширээндээ буцаж суухыг хүсчээ. Түүний төлөвлөгөө ч хэрэгжив : одоо бол Францын бүх жирийн ард иргэдээс эхлээд бүх ноёд сурвалжтан нар түүний хөлд сөгдөнө. Бүр Маршал Нэй-гээр удирдуулсан багахан цэрэг Франц руу түүнийг барихаар очсон боловч цэрэг эрс хайртай жанжинаа хараад бүгд уравцгаачихжээ. Наполеон нь нэр хүндийн оргилд зогсож байв. Гэвч тэрээр эргэж ирээд Францыг 100д өдөр л удирдажээ. Фрацын эдийн засагийн доройтол, хямрал нь түүнийг хаан ширээнии насыг богиносгосон байна. Ингээд эцэс сүүлд нь Ватерлуу-гийн тулалдаанд тэрээр өөрийн саналаараа бууж өгөв. Энэ удаа дайснууд нь алдаагаа дахин давтсангүй . Одоо бол түүнийг үржил шимгүй, африк тивээс баруунтаа орших Гэгээн Елена арал дээр хорилоо. Тэр эндээс оргох ямарч боломж байсангүй. Тэндээ амьдарлынхаа сүүлийн 6н жилийг өнгөрүүлжээ.

Дүгнэвэл
:

Елба арал дээр хоригдож байхад Напелеоныг эргэж тойрч байсан хүмүүс түүнд өөрийг нь Фрацад хэзээ ч байгаагүйгээрээ алдар нэртэй байна, хэрэв очвол ард түмэн түүний талд байгаа хэмээн хэлж байв. Энэ нь Напелеон -ы оргох болсон гол шалтгаан байв. Агличууд түүний оргохыг урьдчилсан мэдсэн байсан бөгөөд Напелеон нь английн туршуулуудын хараан дор оргожээ. Гэвч английн тагнуулууд мэдэж байсан ч түүнийг зогсоох хүсэлгүй аж.

Напелеоны мэдэхгүй байсан ганц зүйл бол бүх энэ үйл явдалын ар талыг түүний хуучин гадаад хэргийн сайд Таллэйгранд удирдан явуулж байсан явдал. Таллэйгранд нь Напелеоны сэргэн мандахыг харах хүсэлгүй байсан ба түүнийг үүрд унагах хүсэлтэй . Европын байдалыг тэр чигээр нь хямруулж байгаа түүний үйл ажиллагааг Таллэйгранд огт дэмждэггүй байсан ба тэр аль эрт түүнээс уравсан байлаа. Наполеоныг Елба арал руу явуулах тушаал гаргах үед Таллэйгранд л ганцаараа эсэргүүцэж байсан ба түүнийг хол цөлөлөхгүй бол Европ хэзээ ч тайван амгалан байж чадахгүй хэмээн сануулж байв. Гэвч хэн ч түүнийг сонсоогүй юм. Хэдий чинээ бусдыг өөрийн яриандааа итгүүлэх гэж оролдоно Таллеигранд төдий чинээ тэнэг болон харагдаж байлаа. Тийм учир тэр өөрийн бодолоо бусдаар дэмжүүлэх гэж оролдохоо болив, түүний оронд тэр өөрийн цагийг тэвчээртэй хүлээн чимээгүй ажиглан, төлөвлөгөө боловсруулан сууж байжээ.

Тэр аль хэдийнэ англи болон австрийн гадаад хэргийн сайд нарыг өөрийн талдаа оруулсан байсан ба тэд нийлж Напелеоны орголтыг зохион байгуулсан байв. Наполеоныг Елба арал дээр байхад нь түүн дээр зочилсон хүмүүсийг хүртэл тэд явуулсан ба хэлэх үгийг нь зааж өгсөн ажээ. Таллэйгранд нь холын хараатай нэгэн байсан учир бүх зүйл цаашаа яаж үргэлжлэхийг урьдчилан мэдэж байв. Нэр хүндэд дуртай Напелеон Европоос хэзээ ч гарахгүй, харин түүний тавьсан өгөөшөнд орно гэдгийг мэдэж байв. Тэр мөн Напелеоныг эргэн хаан болоод Францыг дайнруу хөтөлнө гэдгийг сайн мэдэж байсан ба үүнээс болж Франц доройтно гэдгийг ойлгож байв. Таллеиграндыг тавьсан урхи ийм ажээ.

Отто вон Бисмарк : Би буга агнахаар явахдаа анхны харагдсан буга руу бууддаггүй. Харин жоохон хүлээж, сүрэг буга цугларахыг ажин чимээгүй манадаг, цугларсаных нь дараа сүрэг бугаруу буудахад аль нэгийг нь онох магадлал их.

Эрх мэдэлд хүргэх дүрэм
:

Энэ мэт сургамжаар түүхийн хуудас дүүрэн : Түрэмгий догшин зантай удирдагч хэд хэдэн том, гялалзсан алхам хийж хүн бүхний хайр хүндэтгэлийг хүлээнэ. Ингэж тэр нэр алдар, эрх мэдэлтэй болно. Ингээд тун удалгүй түүний хүч нь дээд цэгтээ хүрсэн цагт бага багаар уруудсаар тун удалгүй бүх дэлхий түүний эсрэг болон хувирна. Түүний дайснууд түүнийг унагах зорилготой нэгдэнэ. Ингээд тэр унана. Ийм амьдрал догшин ширүүн, няхуур бодох дургүй, уур хилэндээ баригдан шийдвэр гаргадаг удирдагчдын бараг л тогтмол нэг хэлбэр юм. Ягаад гэвэл догшин ширүүн авиртай хүн ихэнхдээ өөрийгөө хянаж чаддаггүй. Тийм хүмүүс нэг хоёр алхамаас цаадхыг олж харж чаддаггүй, өөрийн үйлдэлийн үр дагавар нь яаж буцаж ирэхийг төдийлөн сайн тооцооллож чаддаггүй. Ингээд тооцоолоогүй, урхи гарч ирэхэд бүх зүйл төгсдөг.

Эрх мэдэлийн мөн чанар нь санаачлагагийг гартаа авахад оршдог юм. Хэрэв тань дээр бусад ирдэг бол, та нөхцөл байдалыг удирдаж байна гэсэн үг. Энэ хуулинд хоёр зүйлийг ойлгож авах нь тун чухал : та хэзээ ч уур хилэнг таниар удирдахад бүү хүргэ, мөн бусдын уур хилэнг өөрийг нь унагаах зэвсэг болгон ашиглах.
Энэ аргад Таллэйграндаас суралцаж болно. Тэр маш гоёмсог харагдах урхи бэлдсэн байсан. Эхэндээ тэрээр бусад сайдуудыг Напелеоныг хол газарлуу цөлөхийг уриалж байсан. Гэвч түүнийг хэн ч дэмжээгүй . Ягаад гэвэл маш цөөхөн хүн Напелеоныг аюултай хэвээрээ байгааг мэдэж байв. Тэр чанга хашгаран, бусдад итгүүлэхийг хичээх тусам өөрийгөө бусдын өмнө тэнэг байдалд оруулж байлаа. Бусад дэмжихгүйг ухаарсан тэрээр дахиж бусдыг итгүүлэх гэж оролдсонгүй, харин өөрийн занга, урхийг урлан суужээ. Таллэйгранд Напелеоны сул талыг нь мэднэ, тэр бол алдар хүнд болон бусдад хайрлуулах, бусдаар гайхагдах. Таллэйгранд яг энэ сул тал дээр нь маш авхаалжтай тоглов. Тэрээр Напелеоныг буцаад хаан болсонч тэр нь удахгүй гэдгийг сайн мэдэж байлаа. Ягаад гэвэл Таллэйгранд нь Францийн улс төр эдийн засгийн асуудал, байдалыг арван хуруу шигээ мэддэг байв. Өөрийн урхиа тэр Напелеоны дуртай нэр хүнд, алдар цуугаар чимэглэсэн байсан тул Наполеон урхинд нь амархан оржээ.

Ингээд харвал бүх зүйл таны урхи хэр гоёмсог, хэр анхаарал татаж байгаааас шалтгаалдаг. Хэрэв таны урхи анхаарал татсан, гоёмсог бол өрсөлдөгчийн чинь сэтгэл хөдлөл, хүсэл эрмэлзэл нь түүнийг сохлох болно. Яг л Таллэйграндийн тавьсан эрх мэдэл нэр хүндийн урхи Напелеоныг сохолсон шиг.

Анхааруулга
:

Зарим тохиолдолд бусдыг хүлээж цаг алдах нь ашигтай биш байдаг. Тийм учир өөрөө очиж, тэднийг бишрэн дагуулж, удирдлагийг гартаа авах нь онох тохиолдол бас бий. Түргэн довтолгоо бол чухал зэвсэг, бодох завсар өгөлгүй хүчээр байлдан дагуулах нь сайн. Бодох цаггүй байхад хүн алдаа гаргах нь их болж, хамгаалалтаа мартдаг.

Урьдчилан тааж мэдэхээргүй, хурдан аймшигтай довтолгоо нь маш аюлтай бөгөөд өрсөлдөгчийг тань сандралд оруулдаг. Эхэлж дайрах арга, урхи тавиад хүлээх арга нар нь хоорондоо санаа нь эсрэг боловч, нэг утгатай : дайснаа эзэмдэх. Та энэ 2 аргын алиныг нь хэрэглэх вэ гэдэгийг нөхцөл байдалаа харан байж сонгоно : хэрэв таны талд цаг хугацаа үйлчилж байгаа бол, мөн таны дайсан таньтай ижил хүчтэй бол урхи тавиад хүлээ. Харин цаг хугацаа таны эсрэг байвал, мөн таны дайсан таниас сул дорой бол өөр арга байхгүй шууд дайр. Ингээд тэд сандралд орж, ухаалаг шийдвэр гаргахад бэрх болно. Жое Лоуйс ийн хэлсэнээр : Тэд зугтаж чадна, гэвч тэд нуугдаж чадахгүй.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.27.11 12:06 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.08 12:15 am
Бичлэгүүд: 377
Хууль #09

Хэрүүл маргаанаар бус үйл хөдлөлөөр ял.


Тайлбар :

Хэрүүл маргаанаар олдох агшин зуурын ялалт бол хамгийн хэврэг. Олон нийтэд үлдэх дургүйцэл гомдол нь таны ялалтнаас удаан настай байх болно. Тийм учир өөрийн үйл хөдлөлөөөрөө бусдыг байлдан дагуулах нь чухал. Батал, бүү тайлбарла.

Түүхээс суралцах нь. :

МЭӨ 131 онд Ромын консул Публиус Крассус Дайвэс Мукианус нь Грекийн Пергамус хотыг эзлэх болжээ. Хотын хана хэрэмийг түүний их цэрэг сэтэлж чадахгүй, давшилт түр хугацаанд зогссон байв. Ингээд ромын жанжин хэдэн өдрийн өмнө Афины боомтон дээр харсан усан онгоцны жинтэйхэн хэдэн шургыг авчирхыг тушаажээ.

Афинд түүний элч тушаалыг авчирав. Афины цэргийн инженер өвгөн хана хэрэм нураахад жижиг бага хэмжээтэй нь тохирох учир бага жижиг хэмжээтэйг нь өөрийн зохион бүтээсэн оньсон зэвсэгтэй авч явахыг санал болгов. Гэтэл тушаал авчирсан цэргүүд зөвшөөрсөнгүй, ягаад гэвэл тэд жанжингаа ямар хүн болохыг мэднэ. Тийм ч учир тэд жанжины үгнээс гарах хүсэлгүй байв. Жанжин томыг л гэсэн том хэрэгтэй. Ингээд цэргийн инжнер өөрийнх нь зохиосон төхөөрөмжтэй жижиг шургыг хамгийн тохиромжтой гэдгийг тэдэнд итгүүлэх гэж оролдон диаграмм зуран бүх судалгаагаа үзүүлэн хамаг аргаа ядна. Гэвч тушаал авчирсан цэргүүдэд энэ нь сонин биш. Хамгийн гол нь жанжины хэлсэн үгээр л явах ёстой.
Ингээд цэргийн инжнер бодов гэнэ. Ягаад тэр эх орныг нь дайнд ялагдуулж болохоор тушаалыг мэдсээр байж дуулгавартай биелүүлэх ёстой гэж ? - тэр жижиг шургыг явуулахаар шийджээ.

Жижиг шурга ирэхэд Жанжин цэргүүдээсээ асуув гэнэ, яагаад ийм жижиг байгаа тухай , харин цэргүүд цэргийн инжнер зөвшөөрөөгүй, томыг авахыг буруу гэсэн хэмээн түүний цэргүүд тайлбарлана. Ингээд жанжинг уур хилэн эзэмдэв. Тэр одоо бүслэлтийн тухай бодохоо болив, хамаг уур хилэн нь бүслэлтийн бүх төлөвлөгөөг үгүй хийсэн өвгөн инжнэр дээр тогтоно. Ингээд хэдэн өдрийн дараа өвгөн инжнер яагаад жижигийг явуулсан тухай дахин жанжинд тайлбарлах гэж өөрийн биеэр ирсэн байна : тэр бас л баахан судалгаа шинжилгээгээ үзүүлэн, диаграмм хүснэгт зуран тайлбарлах гэж оролдоно, харин жанжин түүний яриж байгаа зүйлийг огт ойлгохгүй ба түүний уур хилэн нь улам бадрах болов. Уур хилэндээ шатсан жанжин түүний үгийг сонсохыг хүссэнгүй. Жанжин түүийг үхтэл нь ташуурдаж алжээ.

Дүгнэвэл :

Түүхэнд нэрээ мөнхлүүлж чадаагүй инженер нь өөрийн бүх амьдралыг иймэрхүү төрлийн шурга хийхэд зориулсан байв. Тэр өөрийн зөв гэдэгийг анхнаасаа мэдэж байсан. Жижиг шураг нь амархан манерврлахад болон бас их хүч төвлөрүүлэхэд том шургаас илүү гэдэгийг. Гэвч тэр тайлбарлахдаа хэт нарийвчилсан, шинжлэх ухааны аргаар тайлбарлаж байсан нь түүний алдаа байв.Тийм их нарийн диаграмм хүснэгтииг дайны талбар дээр ихэнх насаа өнгөрүүлж буй хүн яаж ойлгох вэ дэ ?
Үүгээр ч зогсохгүй өвгөн инжнер нь өөрийн бүтээл оюун ухаандаа хэт барддаг, бусадтай маргалдан цэц булаалдах дуртай нэгэн байв. Тэр өөрөөс дээш эрх мэдэлтэй хүнтэй өөрийнхөө хэт сайн мэддэг зүйлийн талаар цэц булаалдсан нь эрх мэдэлтний нэр хүнд оюун ухааныг басамжилсан хэрэг болсон байв. Тэрээр баталхаас илүү өөрийн эрдэм мэдлэгийг бусдад гайхуулах гэж оролдсон нь түүний аминд хүржээ.

Эрх мэдэлд хүргэх дүрэм :

Өөрийн бодол санаагаа хэрүүл маргаанаар батлан ялалтыг олж авах нь нөгөө хүндээ ямар нөлөө үзүүлж байгааг бидний хэн нь ч тааж мэдэхгүй : магадгүй тэд таны өмнө соёлтойгоор таныг дэмжих боловч, дотороо таньд дургуйцэлтэй үлдэж болох.

Ойлгож ав : үг бол ямарч үнэ цэнэгүй. Бид маргааны оргил үед бүгд л толгойнд орсон дуртай зүйлээ өөрийнхөө байр суурь, санаа бодлоо хадгалахын тулд хэлдэг : Библи-с иш татна, итгэмээргүй их олон тоо статистикийн тухай ярина, гэвч энэ бүхэн ямар ч үнэ цэнгүй. Бид дан үгээр хэнийг ч итгүүлж чадахгүй. Тиймээс үйл хөдлөлөөр батлаж нотлох нь хамаагүй илүү хүчтэй бас утга төгс байдаг. Үйл хөдлөлөөр нотлоход өөрийгөө хамгаалах үгс огт хэрэггүй, түүнд тайлбар шаардлагагүй. Хэн ч батлагдсан зүйлийг эсэргүүцэж чадахгүй. Балтазар Грацианы хэлснээр Үнэн гэдэг бол сонсогдохоосоо илүү нүдэнд харагдах ёстой аж.

Никита Хрушёв төрийн тэргүүн болсоныхоо дараахан индэр дээр Сталины тухай үг хэлж байв гэнэ. Тэрээр өөрийн үгэндээ Сталинг буруушааж, Сталиний үзэл бодол алдаатай байсан тухай дурдана. Гэтэл үзэгчдийн дундаас нэгэн хүн "Та чинь өөрөө Сталины хамтран зүтгэгч байсан биздээ. Тэгээд ягаад түүнийг зогсоогоогүй юм" гэж хэлэхэд Хрушёв дүрс хийн уурлаж, өндөр дуугаар "Хэн тэгж хэлэв! Хурдан босоодох!" гэнэ. Хэн ч юугаа ч хөдлөгсөнгүй , нэг ч булчин шүрмэс үе мөч хөдөлсөнгүй, нэг ч нүд цавчсангүй. Бүгд Хрушёвоос айн чив чимээгүй сууна. Ийм нам гүм чимээгүй байдалтай хэсэг хугацаа өнгөрсөний дараа Хрушёв тайванаар "Одоо та нар намайг ягаад түүнийг зогсоож чадаагүйг ойлгож байна уу ? " гэжээ.

Сталинг сөрөх нь байж боломжгүй зүйлгэж тэр маргалдахын оронд бүх зүйлийг баримт нотолгоотой, амьдаар үзүүлчихжээ.Сталинг сөрнө, Сталины эсрэг босно гэсэн хүн бол амьд үхтэлтэй ижил - тэр хүн ор сураггүй алга болно. Сталин нь бусдыг өөртэйгөө учруулах ямар байдгийг бусдад гайхамшигтай мэдрүүлж чаддаг хүн байв : Сталинтай уулзаж, Сталины хүрээлэлд, Сталины эргэн тойронд байна гэдэг тун хэцүү , паранойа туссан юм шиг л байдаг байв. Хрушёвын өгсөн баталгаа нотолгоо хангалттай байлаа, үүнээс хойш илүү маргаан гарсангүй.

Онч санаа
:

Хэзээч бүү маргалд. Нийгэмд юу ч хэлэлцэх шаардлагагүй, харин зөвхөн батлах, үр дүн өгөх хэрэгтэй.

Анхааруулга :

Өрсөлдөгчөө хэрүүл маргааанруу татан оруулж өөрийнхөө бэлтгэсэн урхиа анзаарагдахгүй болгоход ашиглаж болно.

Аман маргаан, хэрүүл нь эрх мэдэлийн төлөөх өрсөлдөөнд нэгэн маш чухал үүрэгтэй байж болох : өрсөлдөгчийн анхааралыг сарниулж, өөрийн бэлдсэн урхийг аман маргаанаар халхлаж болно. Энэ тохиолдолд та өөрийн бүх чадлаараа өөрийн бодол, санаа, байр сууриа хамгаалах хэрэгтэй болно.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.28.11 1:50 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.08 12:15 am
Бичлэгүүд: 377
Хууль #10

Гутранги үзэлтэн болон азгүй хүмүүсээс зугт.


Тайлбар :


Гутранги сэтгэл нь хорт хавдар, өвчин эмгэг лугаа ойр орчиныхоо эрүүл саруул оюун ухааныг доройтуулдаг. Тийм учир зөвхөн аз жаргалтай, амьдарлын баяр баясгалантай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл.Гутранги үзэлтэн болон азгүй хүмүүсээс зугт.

Түүхээс суралцах нь :


1818 онд Ирландын Лимерик хотод төрсөн Мари Гилберт бүжигчиний замналаа эхлүүлэхээр Парисыг зорив. Түүний жинхэнэ нэр нь Мари Гилберт боловч олон түмэн тайзны Лола Монтез гэх нэрээр нь мэдэх ажээ.

Парист түүний бүжигчиний амьдрал удаан үргэлжилсэнгүй, 1845 оны үеэр түүний карьер унаж сүйтэв. Гэвч Лола бууж өгсөнгүй, тухайн үед түүний бүжгийн карьерыг нь аварч чадах ганц хүн бол Францийн томоохон хэвлэлийн газарын эзэн Александр Дужариер байлаа. Ингээд Лола түүнийг өөрийн болгохоор шийдлээ.

Дужариерт ойртож түүнийг өөрийн болгох аргаа судалж, тэгээд түүнийг өглөө болгон морь унах дуртайг нь Лола олж мэдэв. Тэрээр өөрөө маш сайн морь унадаг байсан ба энэ нь Дужариертай танилцах сайхан боломж гэдгийг ойлгосон байна.
Дужариерийг нэгэн өглөө мориор зугаалж байхад нь Лола санамсаргуйгээр мориноосоо ойчиж Дужариерийн өмнө нь унаснаар тэр хоёр танилцажээ. Ингээд тэд өглөө болгон хамт морь унадаг болсон ба харин дараа нь хэдэн долоо хоногийн дараа Лола тэр хоёр нэг гэрт цуг амьдрах болсон байна.
Эхэн үедээ тэд аз жаргалтай байлаа. Дужариерийн тусламжтайгаар Лола бүжгийн карьерээ дахин шинээр эхлэв. Дужариер нь Лолад үнэн сэтгэлээсээ гүн дурласан байв. Гэтэл удалгүй Дужариерийн бизнес нь уруудаж, мөнгө нөлөө ихтэй найзууд нь түүнээс холдож эхлэв.

Нэгэн үдэшлэгэн дээр Дужариер Лолаг эртнээс сайн таних хүнтэй таарчээ. Тэр хүн Лолагийн жинхэнэ дүр төрхийг Дужариерт нууж хаалгүй бүгдийг нь хэлэв. Харин Дужариер хайртыгаа өмөөрөн, түүнтэй хэрэлдэх аж. Хэрүүл нь маргаан болж, харин маргаанаа эцэс сүүлдээ тэр 2 ДУЕЛээр буудалцаж маргаанаа шийдэхээр болжээ. Ингээд маргааш өглөө нь тэр хоёр Дуелд буудалцсан ба Дужариерийн ялагдалаар өндөрлөсөн байна. Ингэж Парисийн ирээдүй болсон, гялалзаж явсан Дужариер хорвоог орхижээ.

1846 онд Лола Мюнхенд амьдарч байв. Тэрээр энэ удаа Баварийн Людвиг хааны хайр энэрэлд багтахыг хүснэ. Людвиг хаантай ойртох хамгийн боломжтой арга бол сурвалжтан Отто вон Рехбергээр дамжих байв. Сайхан охидуудад дуртай Отто вон Рехбергтэй дотносох нь Лола шиг сайхан хүүхэнд асуудал биш байв. Ингээд Лола Отто вон Рехбергтэй нилээн дотносоны дараа Отто вон Рехберг түүнийг Людвиг хаантай танилцуулахаар болжээ.

Хааны ордонд Отто вон Рехберг Лолаг хаантай танилцуулхаар ирэв. Гэвч хаан гадны хүнтэй уулзах завгүй гэж байгаа нь Лолад соногджээ.Үүнийг сонссон Лола даашинзныхаа цээжин хэсгийг уран хамгаалагчдыг үл тоон хааны өрөөнд дайран оров. Ингээд тэр хааны өмнө бараг чармай нүцгэн шахуу зогсож байлаа. Түүний гоо үзэсгэлэнд Людвиг хаан мансуурчээ. Ингэж Лола Людвиг хааныг урхидав. Ингээд 55 цагийн дараа тэрээр Баварийн тайзан дээр өөрийн анхны тоглолтоо хийж байлаа. Ингэж тэр хааны ивээлд багтав.

Людвиг хаан Лолад бүрэн дурлажэ Тэрээр олны өмнө Лола тай дотно харагдахаас айхаа больж, Лолад Мюнхений хамгийн гоёмсог газар байр авч өгөн тохижуулж, түүнд бэлгээр бороо оруулж, түүнд зориулсан шүлгээр түүнийг булж байлаа.

Лола хэмжээнээсээ хэтэрч эхлэв гэнэ, тэр моритой явж байгаад замыг нь хэрсэн хөгшин хүнийг явдал удаашрууллаа хэмээн зодно, нохой нь хажуу ойрын хүн рүү дайрхад, тэрээр нохойгоо биш тэр хүнийг буруутган ташуурдаж байв. Энэ бүхний хохирогч нар нь уугуул "бавари" иргэн байхад Людвиг хаан Лолаг хамгаалаад л өнгөрдөг байв. Ингээд тун удалгүй Лола ч "бавари" иргэн болжээ - хааны эргэн тойрныхон хаанд болгоомжтой байхыг хүсэхэд Лолаг муулсан хэн болгоныг хаан халах, ажил албанаас чөлөөлөх болов гэнэ.

Хааныгаа хүндэлж хайрладаг байсан баваричуудын хувьд хааныгаа хүндлэхээ болив. Энэ хороонд Лола сурвалжит хүмүүн болж, өөртөө орд харш бариулж, улс төрлүү хошуу дүрэх болжээ. Ингээд ард түмний дунд хамгийн том дайсан нь Лола болон хувирав. Лолаг ирэхээс өмнө Бавари энх тайван ноёлсон газар байсан бол, Лола ирээд Бавариг иргэний дайны эх үүр болгожээ. Оюутнууд хүртэл хаа сайгүй "Раус мит Лола" хэмээн хашгаралдана.Ингээд байдал улам ширүүн болход, хаан Людвиг, иргэд хэт догширохоос сэргийлж, хайртай Лолагаасаа яах ч аргагүй хагацах хэрэгтэй болов. Ингэж Лола бавари-с явжээ.
Гэвч Лолаг гарсанаас хойш үймээн самуун нь намжсангүй, харин бүр сарын дараа хайртай хааныхаа эсрэг боссон байна. Ард түмний хайртай байсан хаан Людвиг 3н сарын дараа хаан ширээгээ алджээ.

Лола одоо Англид байх ба бас л нэр хүндийг хайж залуу армийн офицер Жёрж Траффорд Хил-ийг хараандаа авав. Тэрээр Лолагаас 10н насаар залуу байсан юм . Траффорд Хилл нь нөлөө бүхий хүний хүүхэд байсан ба тэрээр Английн дуртай хүүхнийг авгайгаа болгож авах боломжтой байсан юм. Тэр тийм л баян тийм нэр хүндтэй залуу офицер байж. Гэвч Лола түүнийг бас л урхидаж чадсан байна. Тэр хоёр 1849 онд гэрлэжээ. Харин Лола урьдах гэрлэлтээ цуцлаагүй байсан ба үүнийг мэдсэн английн засаг энэ шалтгаанаар Лолад ял тулгасан юмсанж. Харин хайр дурлалдаа умбаж буй хосууд энэ бүх ял шийтгэлээс холдож Испанируу зугтсан байна.

Тэр хоёр бас л ихэндээ жаргалтай байж, харин Жёоржийг хэний ч мэдэхгүй Испанид баялаг, алдар нэр байхгүй болоод ирэхэд Лола тэр хоёрын хэрүүл маргаан нь ихсэх болов. Эцэс сүүлд нь Лола түүнийг хаяв. Хаягдсан Жёрж англид буцан очтол түүнийг байр суурийг өөр хүн эзэлчихсэн байсан ба, ингээд тэрээр найз нөхөддөө муугаа үзүүлэхгүйг хичээн, Португал руу нүүж, ядуу тарчиг амьдарсаар насыг баржээ.

1853 онд Лола Калифорни-руу нүүж Пат Халл хэмээх залуутай гэрлэсэн байна. Яг л урьдах шиг тэр 2 хайр дурлалдаа умбана, гэвч хэсэг хугацаа өнгөрч Лола Патийг хаяж өөр залуу гийн араас гүйнэ. Түүний дараа Пат нь архинд орж амьдралаа алджээ.

Ингээд 41 настай Лола амьдралынхаа сүүлийн хоёр жилийг Америк орноор бадарчилан, өөрийн шашины тухай номлолоо уншисаар дуусгажээ

Дүгнэвэл :

Лола Монтез залуусыг өөрийн гоо сайханаар урхиддаг байв. Залуучууд түүний араас хөл үймээн болон гүйнэ...яг л хуй салхи мэт. Гэвч Лолагийн зан ааш, чанар бусдад яг л халдварт өвчин мэт амархан түгэх аж. Лола төрөлхийн тогтворгүй хүн - түүний гоо үзэсгэлэн хайртуудыг нь сохолосон байна. Харин хайртууд нь хайртай болохоор Лола-гийн асуудал нь тэдний өөрсдийнх нь асуудал болон хувиран, тэдний хайртай мэдрэмж нь тэднийг түүнд туслахад хүргэж байв. Гэвч ихэнхи нь Лолад туслах гээд өөрөө Лола шиг болох нь тэр...
Ингээд Лолагийн энэ халдвар нь цаашаагаа гэр бүлд нь, дараа нь түүний найз нарт нь халдаж, харин Людвиг хааны хувьд энэ халдвар нь бүхэл улсын иргэдэд халдсан байна.

Эрх мэдэлд хүргэх дүрэм :


Биднийг тойроод өөрийн азгүй амьдрал, золгүй хувь тавиландаа гаслаж суудаг хүмүүс байдаг бол мөн азгүй амьдрал, золгүй хувь тавиландаа эвлэрэлгүй, тэднийг устган дийлж гарах чадвартай хүмүүс бас байдаг. Өөрөө ялж дийлэх чадвартай хүмүүс нь өөрөө ялж дийлэх чадваргүй хүмүүсдээ зөвөлгөө өгөн азгүй тавилангаас нь гарах замыг зааж өгвөл тун сайн, гэвч энэ тохиолдолд муу нь сайнаа идэх буюу ихэнхдээ гутранги хүмүүс нь нөгөө хүнээ азгүй хувь тавиланруугаа чирэх тохиолдол их бий. Учир шалтгаан нь юу вэ гэвэл - хүн юмыг их амархан өөр дээрээ тусгаж аван бидний эргэн тойроны хүмүүс бидэнд бүх зүйлээр амархан нөлөөлдөг болохоор тэр.

Тогтворгүй,засаршгүй хүмүүс нь маш их нөлөөлөх хүчтэй байдаг. Ягаад гэвэл тэдний сэтгэлийн байдал тун чанга, хувирашгүй, гуйваж дайвахгүй гутранги үзэлдээ хэт итгэсэн байдаг. Тэд юмны хамгийн түрүүнд муу талыг нь анзаарах бөгөөд,элдэв юм бодож өөрийгөө шаналгаж, зовоож явдаг. Тэхээр бусад маань энэ хүмүүсийн асуудал проблемыг олохоосоо өмнө тэдэнд өөрийн мэдэлгүй уусчихдаг байна.

Ойлгож ав: Эрх мэдэлийн төлөөх тоглоомд : ямар хүнтэй нэр холбогдох нь их чухал байдаг. Халдвар тараагчтай холбогдвол та өөрийн хайран цагийг гарздах ба эрч хүчийг үгүй хийнэ.

Халдварыг үгүй хийх ганц арга бол халдваргүйжүүлэх. Гэвч ихэнхдээ бид өөрийгөө халдвар туссанаа мэдэх үед цаг хэт оройтсон байдаг. Тэгвэл яаж халдвар авахаас урьдчилан хамгаалах вэ? Үүний хариулт нь тухайн хүний өдөр тутмын амьдралд хэрхэн яаж хандаж байгаагаас харагддаг : ихэнхдээ зовлонг өөрсдөө бүтээдэг, өөрсдөө ургуулан бодож өөрсдөө шаналдаг, тийм ч таатай бус түүх намтартай, харьцааны доголдолтой, тогтворгүй байдалтай гэх мэт нийтлэг шинж тэмдгүүд халдвар түгээгчид ажиглагдана. Тэдэнтэй таарвал юуг анхаарах вэ гэвэл Хамгийн гол нь тэднийг өрөвдөж болохгүй. Тэдэнд туслах гэж оролдож болохгүй. Уснаас та түүнийг аврах гэж бодож байгаад 2лаа живнэ гэсэн үг. Халдвар авсан хүн бол хэзээ ч өөрчлөгдөхгүй харин та бол гялс өөрчлөгддөнө.

Гэвч та өөрөө халдвар түгээгч бол үүнээс зайлсхийх арга бий. Энэ нь сэтгэл зүйн, бусдын зан чанарын сайн талыг нь ашиглах арга юм. Хэрэв жишээ нь та төрөлхийн харамч бол та өгөөмөр хүнтэй нөхөрлөх хэрэгтэй. Тэд таньд нөлөөлөх л болно. Хэрэв та уйтгартай дүнсгэр бол та хөхүүн хөгжилтэй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх хэрэгтэй гэх мэт....

Тийм учир хэзээ ч өөрийнхөө дутагдалуудаа цуг хуваалцах хүнээр өөрийгөө бүү тойруул- тэд таны дутагдалыг улам л баяжуулж, өсгөж байх болно. Аль болох эерэг зан чанартай, дур сонирхолоо нэгдэх хүмүүсээр өөрийгөө тойруул. Тэгж чадвал та амдралыг удирдаж чадна.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.28.11 1:54 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.08 12:15 am
Бичлэгүүд: 377
Хууль #11

Бусдыг өөрөөсөө хараат байлга.
Тайлбар :

Бусад таны хэрэгцээ шаардлагаар үргэлж дутаж байвал та хэнээс ч илүү эрх мэдэлтэй. Бусдыг өөрөөсөө хараат байлгаж чадвал таньд айх зүйл үгүй. Бусдад хэзээ ч хангалттай бүү зааж өг, тэдэнд үргэлж таны хэрэгцээ туслалцаа шаардагдаж байх ёстой гэдгийг сана.

Түүхээс суралцах нь :


1847 онд 32 настай Отто вон Бисмарк Пруссийн парламентад гарав. Шинэ улс төрчидийн жишгээр тэр үтэр түргэн холбоотон нөхөдтэй болох нь парламентын амьдралд тун чухал байлаа. Тэр өөрөө либералуудад дургүй , консерватив үзэлтэн биш, сайд нарын талыг дэмждэггүй, ард иргэдийн талд байхыг хүсэхгүй байв. Ингээд удаан бодсоны эцэст тэрээр холбоотоноо 4-р Фредерик хааныг сонгожээ.

Энэ нь маш содон сонголт байсан ба 4-р Фредерик хаан нь тухайн үедээ ямарч эрх мэдэлгүй байсан юм. Энэ үед хааныг тойроод дандаа азгүй, бүтэлгүй амьдтад хүрээлдэг байсан бол харин Бисмарк, хаан Фредерикийн талд орсоноор байдалыг эсрэгээр нь эргүүлсэн байна.
Ингээд Бисмарк түүнийг хамгаалах ба, бусад депүтатууд Хаанруу довтлоход Бисмарк л ганц хааны санааг дэмжинэ, бусдын дайралтыг няцаана.
Энэ мэтээр 4-р Фредерик хаанд үнэнч зүтгэсэний ачаар, Бисмак нь 1851 онд түүнийг хааны сайдуудын нэг болгосон байна.

Тэр одоо хааны сайд болсон учир хаанд бүрэн нөлөөлөх ба хааныг далдаар удирдана. Либералуудын довтолгоо дайралтаас өөрийгөө хамгаалахын тулд Фредерик хаан Бисмаркийн юу хэлсэн яг тэрнийг нь л хийдэг байв. Хаанд нөлөөтэй гээд Бисмарк нь түүний нэрийг унагасангүй, урмыг нь хугалсангүй. Бисмарк түүнд хаан ширээг нэр хүндтэй, харамсах зүйлгүй удирдахад нь бүх талаар нь тусласан байна.

Фредерик хаан 1861 онд үхэж, түүний дүү Виллиам нь хаан ширээнд суув. Виллиам нь Бисмаркад тун дургүй байсан ба түүнийг эргэн тойрондоо байлгахыг үл хүснэ. Гэвч Виллиам нь өөрийн төрийг сулхан удирдаж байсан ба шийдвэр гаргахдаа ах шигээ хулчгар нэгэн байв. Мөн түүнийг тойроод өөрийнх нь хүчийг үгүй хийх гэсэн дайсан дэндүү олон байсан гэх мэт шалтгаанууд нь Виллиам хаанд яахын аргагүй Бисмаркийг хажуудаа байлгах шалтаг болно. Ингээд тэр Бисмаркийг холдуулий гэсэн ч холдуулж чадсангүй. Бисмарк нь түүнд өөринх нь асуудалыг шийдэхэд ус агаар шиг хэрэгтэй ажээ. Ингээд Бисмаркийн ачаар Виллиам хааны нэр хүнд, хүч нь өсөн хөгжинө.

Бисмарк нь ерөнхийдөө улс төрийн бодлогийг тодорхойлох болов. Удалгүй түүний бодлого нь Герман үндэстэнийг нэг том улс болгон нэгтгэжээ. Үүний дараа Бисмарк нь хааныгаа Пруссийн бус Бүх Германы хаан болохыг санал болгоно. Хэрэв Бүх Германы хаан болвол хамаг эрх мэдэл, хүч чадал Бисмаркад шилжих байлаа. Эзэн хааны баруун гар байна гэдэг, хаант улсын канцлер байна гэдэг бол бүх хөшүүргийг гартаа авах байр суурь байв. Харин хаан бол бэлгэдэлийн чанартай.

Дүгнэвэл :

1840 оны үеэр Пруссийн залуу улс төрч нар эрх мэдэлтэй болохын тулд тухайн үеийн хамгийн эрх мэдэлтэй хүмүүсийг түшдэг байв. Харин Бисмарк бол тэднээс ондоо аж. Түүний хувьд өөрөөс хүч илүү хүнтэй холбоотон болно гэдэг нь тэнэг явдал байв : ягаад гэвэл хүчтэй холбоотон биднийг амархаан залгичих болохоор.
Тийм учир Бисмарк сул, дорой байсан Фредерик хааныг холбоотноо болгон өөрийн эрх мэдэл өөд өсөх замналаа эхэлсэн байна.

Та тэдний хурц ухаан болж, харин хурц ухаан нь зоригтой шийдвэр байх болно. Та өөрөө ямар хүч нөлөөтэй байна. Хэрэгцээ дэлхийд ноёрхдог. Хэрэв тэдэнд таны хэрэгцээ огт байхгүй бол тэд хамгийн эхний оролдлогоороо таныг зайлуулах болно. Аль эсвэл та бүхнийг өөрөөр хараад, энэ хуулийг ойлгоод, бусдыг өөрөөс хараат болгох юм болта яг л бисмарк шиг их оргилд гарч чадна. Та ямар нэгэн хааны титэмгүйгээр бүх зүйлийг удирдах болно.

Эрх мэдэлд хүргэх дүрэм :


Хамгийн том хүч бол бусдаар өөрийн хүсэж байгаагаа хийлгэх хүч. Хэрэв та үүнийг бусдыг гомдоолгүй, бусдыг гэмтээлгүй хийж чадвал таны эрх мэдэл хэнд ч халдашгүй. Харин ийм болохын тулд та бусдыг өөрөөсөө хараат байлгах хэрэгтэй. Ягаад гэвэл хэрэгцээ гэдэг энэ хорвоог удирддаг. Хэрэв та нэгэнт бусдыг өөрөөсөө хараат байлгаж чадсан бол та ургэлж бусдаас давуу талтай.

Бисмарк нь Фредерик,Виллиам энэ хоёроор үнэ хаялцуулж гуйлгуулсангүй, тэр хэзээд өөрийгөө чөлөөтэй байгаагаа хаанд сануулж, хэзээ мөчид тэр энэ бүхнээс явахыг хүсвэл явж чадна гэдгээ хаанд хангалттай ойлгуулдаг байв. Харин Бисмаркгүй бол хаан "салхи шуурганд" ганцаара үлдэх байлаа. Ингээд тун удалгүй 2 хаан 2уулаа Бисмаркийн аясаар хөдлөх болно.

Хэнээс ч хараат бус байдал бол хамгийн дээд эрх мэдэл гэдэгт итгэдэг гэнэн хүмүүс байдаг. Эрх мэдэл бол бусдын харилцаан дээр оршдог, бүтдээгддэг эд. Таньд холбоотон ч хэрэгтэй болно , өгөөш ч хэрэгтэй болно. Харин жинхэнэ бусдаас үл хараат хүн бол модон байшинд амьдардаг хүн юм, түүнд гарч ороход нь хэнч хориглохгүй ба тэр хэнээс ч хараат бус, гэвч тэр ямар ч эрх мэдэлгүй.

Францын 11-р Лоуйис хаан нь зурхайн ухаанд тун сонирхолтой нэгэн байв. Тэрээр өөрийн ордондоо тусгай одон орон зурхай судлах газартай байв. Гэвч түүний ЗУРХАЙ СУДЛАЛИЙН ГАЗАРийн нэгэн хүн хааны ордоны хүүхэнг 8 өдөрийн дараа үхнэ гэдэгийг зөгнөжээ. Харин энэ зөгнөл нь биелэлээ олход, Лоуйис хаан айн, тэр хүнийг өөрийн зөгнөлөө батлахын тулд тухайн хүүхнийг алах болсон ч байж болно хэмээн бодон өөрийгөө тайвшруулахыг хичээнэ. Өөрийгөө ч энэ мэтээр алуулавал яах талаар бодож санаагаа зовооно.

Нэгэн орой тэр зурхайчийг Луйис хаан, хааны ордоны хамгийн өндөрлөгт байрлах өрөөндөө дуудав. Түүнийг ирэхийн өмнө хаан хамгаалагч нарт түүний өгсөн дохиогоор тэр зурхайчийг бариж аван цонхоор шидэх тушаал өгчээ. Ингээд тэр ирэв.
Харин хаан дохио өгөхийн өмнө ингэж асууж гэнэ : "Та зурхайн эрдэмд суралцаж, бусдын ирээдүйг зөгнөх чадварай, тэгвэл таниас нэг юм асууя та өөрийнхөө хэр удаан наслахыг мэдэж байна уу, хэзээ үхэхээ мэдэж байна уу?" Гэхэд тэр зурхайч тиймээ мэднэ, би таниас яг 3н хоногийн өмнө нас барна гэжээ. Ингээд хаан дохиог хэзээ ч өгөөгүй ба зурхайчийн амь нас хэвээр үлдэв.
Энэ бол бусдыг өөрөөсөө хараат байлгах нь хэрэг ашигтайг харуулсан бас нэгэн жишээ юм.

Сэргэн Мандалтын үеийн уран бүтээлч нарын гол асуудал бол сайн зөв ивээн тэтгэгч тэй байх. Микаланжело үүнийг хэнээс ч сайн хийдэг байв. Түүний ивээн тэтгэгч нь 2 Жуллиус Пап. Гэвч нэгэн удаа тэр 2 папад барих маргадан булшнаас болж маргалджээ. Ингээд Микеланжело Ром хотыг уурандаа орхисон байна. Харин 2-р Жулиус Папын хувьд хэсэг хугацааны дараа Микеланжело-гийн араас эрэлд гарж, бардам зан нь үгүй болж түүнийг үлдэхийг гуйсан гэнэ. Ийм юм тохиолдохыг Микеланжело мэдэж байлаа . Ягаад гэвэл Микеланжело шиг авьяастай, чадвартай хүн хэзээ ч өөр ивээн тэтгэгч олж чадна, харин Пап Микеланжело шиг хүнийг хэзээ ч олж чадахгүй байв.

Таньд Микеланжело шиг хосгүй авьяас, чадвар шаардлагагүй. Харин та өөрийн гэсэн, таныг олноос ялгаруулах зан чанар, ааш араншинтай. Тийм учир та өөрийн энэ чадвараа ашиглах, бусдад харуулах, хэнээс ч илүү гэдгээ эрх мэдэлтэнд мэдрүүлэх орчин байдал нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй.

Хенри Киссингер Никсоны үед Цагаан ордоноос маш олон хүний амийг авч одсон, цус ханхалсан үйл ажиллаагаанаас амжилттай сугарч чаджээ. Никсон нь түүнийг сайн улс төрч болохоор нь амьд үлдээсэнгүй. Харин ч Никсон тэр 2 бараг л дайснууд байсан юм. Гэвч Киссингер нь өөрийг маш олон улс төрийн салбарт нэрээ оруулж амжсан байсан ба, хэрэв түүнийг холдуулсан бол эмх замбраагүй байдал газар авах байлаа. Микеланжело гийн чадвар нь эрчимтэй, өөрийн төрөлхийн авьяас чадвар дээр тулгуурласан байсан бол, Киссингерийн чадвар нь өргөн уудам шинж чанарыг дайтахад орших ажээ. Тэрээр маш олон улс төрийн байггуллага, захиргаанд өөрийн нэрийг холисон байв. Энэ нь ч түүнийг олон холбоотонтой болгохгод хүргэжээ. Хэрэв та Киссингер шиг ийм байрлалд өөрөө очих юм бол таниас салах нь маш хэцүү, бөгөөд өөрт нь хохирол аюултай байх болно.

Сүүлийн зөвөлгөө : хэзээ ч эрх мэдэлтэн таниас хамаарч байгаа болохоор тэд таньд хайртай гэж ойлгож болохгүй . Харин ч эсрэгээр тэд таньд дургүй байдаг ба таниас айдаг. Харин Макиавеллигийн хэлсэнээр бусдад хайрлуулж байснаас бусдаар үзэн ядуулж бусад айж байсан нь дээр гэдэг билээ. Учир юунд гэвэл Айдасыг та удирдаж чадна, харин хайрыг үгүй. Хайр нөхөрлөл гэх хувьсамтгай, нарийн сэтгэлийн учир шалтгаанууд таныг илүү л аюуулд авчруулна гэдгийг снана.

Анхааруулга :

Бусдыг өөрөөсөө хараат байлга. Хүн амныхаа цангааг тайлсан бол худагруу нуруугаа харуулдаг, худагийг орхиж явдаг.Ягаад гэвэл худаг түүнд дахиж хэрэггүй. Хэрэв хэрэгцээ шаардлага алга болбол эелдэг ааш, ёс жирэм үгүй болж, хүндлэл үгүй болно. Бусдын туршлагаас хамгийн анхны сурах хичээл бол бусдыг найдварыг асаалттай үлдээ, хэзээ ч битгий унтраа. "Хэрэгцээ хорвоог удирдана" гэдэгийг ойлго.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.29.11 2:46 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.08 12:15 am
Бичлэгүүд: 377
Хууль #12

Үнэнч шудрага зан, өгөөмөр сэтгэлийг дайснаа зэвсэггүй болгоход ашигла.
Тайлбар :

Цагаа олсон ганц л үнэнч шудрага зан, өгөөмөр сэтгэлээс гарсан үйлдэл таны урд өмнөх мянга мянган булхай, худал хуурамч үйлдэлийг чин засна. Үнэнч зан, өгөөмөр сэтгэл гаргавал таниас хамгийн айдаг соргог сэргэг дайсан чинь хүртэл мансууруулна. Ингээд дайсны хамгаалалтанд нүх гаргасан ба, та түүнийг яаж ч хуурч, яаж ч заналхийлж болно. Яг л Трой-г модон морь сүйтгэсэн шиг.

Эрх мэдэлд хүргэх дүрэм :


Худал хуурмагийн мөн чанар бол анхаарал сарниулах буюу самууруулах. Хууран мэхлэх хүний анхаарлыг сарниулах нь таньд тэдний хүлээгээгүй болон урьдчилан хараагүй зүйлийг хийх цаг хугацаа болон зайг гаргаж өгөх болно. Өгөөмөр зан, сайхан сэтгэл, шудрага зан, үнэнч байдал гээд бүгдээрээ анхаарал сарниулах, дайснаа самууруулах хүчтэй зэвсэг юм. Эд нар дайсныг чинь бяцхан хүүхэд аятай л болгоно.
Эртний хятадад энэ аргийг "Авахын өмнө өгөх" гэдэг байжээ - эхэлж өгөх нь бусдыг өөрсдөөс нь юм авах гэж байгаа гэх совинг арилгадаг байна.

Үнэнч шудрага байдал нь дайснаа аюулгүйжүүлэх хамгийн сайн зэвсэгийн нэг боловч энэ нь цорын ганц нь биш юм. Өгөөмөр харамгүй сэтгэлийг мөн адил дайснаа аюулгүйжүүлэхэд ашиглаж болно. Энэ аргад ихэвчлэн ашигладаг зүйл нь бэлэг. Бэлгийг өөрийн худал хуурмаг үйлдэлийг нуухад ашигла. Бэлгэнд дургүй хүн гэж энэ хорвоо дээр үгүй. Тийм учир бид бэлэгийн тусламжтайгаар хамгийн том дайсныгаа хүртэл гэнэн хүүхэд мэт болгож болно. Эрх мэдэлийн төлөөх етөнцөд бэлэг сэлт нь сайн санааных байхаас илүү тодорхой шалтгаантай байдаг. Тийм учир бусад таньд бэлэг өгж байвал ар талыг нь сайн ухаж ойлгох хэрэгтэй.

Бараг 3000 жилийн өмнө эртний Грекүүд тэнгис далайг аялж, Парис хунтайжийн хулгайлсан Елена гүнжийг авчирахаар гаржээ. Мөн Парис нь Елена гүнжийг хулгайлсан нь Грекчүүдийн хувьд дайны эхлэл гэж үзсэн ба ингэж алдарт Трой хотын тулаан эхэлжээ.

Грекчүүд Трой хотыг бүслэн чадварлаг байлдсан ч Тройчууд хотоо амь тавин хамгаалан тэд бараг 10д жил хэний ч давамгайлалгүй байлдсаар байв. Нэгэн өдөр зөнч Галчас Трой хотын хана хэрэмрүү заан ийнхүү хэлсэн байна : "Энэ ханыг нураахыг бүү оролд. Тэд нурахгүй. Трой хотыг хүчээр эзэлж авах нь боломжгүй. Өөр арга хай" хэмээв. Ингээд Грекийн жанжин зальт Одиссей удаан бодсоны эцэст аврага том модон морь барих санаа олжээ. Дотор нь цэргүүдээ нууж Трой хотын хана хэрэмийг гатлах санаатай байв. Ингээд тэр морийг Тройчуудад өгөх бэлэг мэт болгосон байна. Гэвч энэ алхамыг Ахилессийн хүү Неоптолемүс эсэргүйцэж байсан ба энэ нь хурамт эр хүний алхам биш, ийм аргаар ялж байснаас үхсэн минь дээр гэж байв. Гэвч цэрэг эрсэд 2хон сонголт байв : дахин 10н жил хоосон нэр хүндийн төлөө тулалдаад эцэс сүүлд нь үхэх үү? аль эсвэл аврага модон морин дотор нуугдан түргэн ялан гэртээ буцахуу? гэдэг 2 сонголт. Дайнаас залхсан цэргүүд алиныг нь сонгох нь тодорхой байв. Ингээд энэ арга нь маш амжилттай болж Трой хот нурсан түүхтэй.

Анхааруулга :


Хэрэв та урьд өмнө нь хүнийг залилан мэхэлж байсан түүх намтартай, тэгээд түүнийг олон нийт мэдэх бол үнэнч байдал гаргах нь бусдыг гайхшруулах ба тэднийг болгоомжлоход хүргэнэ. Тийм учраас зарим тохиолдолд луйварчин, зальт этгээд хэвээрээ үлдсэн нь дээр байдаг.
Францын дипломатч Таллеигранд нь бусдад агуу худалч, луйварчин гэгдэгээрээ олонд алдартай байж. Тиймээс ч тэрээр өөрийг нь зальт этгээд гэдгийг мэддэг хүн болгонд улаан цайн худлаа ярина, боломжгүй боломжтой бүх юмыг холилдуулж ярина. Түүний энэ явуулын хошин шогууд, хэнд ч мэдрэгдэхээр энэ жоохон заль мэхүүд нь түүнд ямарч ашиг байхгүй боловч, харин яг ЖИНХНЭЭСЭЭ худлаа ярих үед хүн тэрэнийг таниж мэдэх чадваргүй болдог байв. Таллеигранд нь алхам тутам худлаа ярьдаг байсан ба хүмүүс сүүлдээ худал үнэн хоёрыг нь ялгахаа болидог байжээ. Илэрхий худал хуурмаг заль мэх нь таньд ашигтай байдгийг Таллеиграндын жишээнээс харж болно.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.29.11 2:48 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.08 12:15 am
Бичлэгүүд: 377
[center]Хууль #13

Тусламж гуйхдаа хувийн ашиг сонирхол дээр нь дөрөөл. Хайр энэрэл, тусч занд бүү найд.[/center]


Тайлбар :

Хэрэв таньд холбоотон хэрэгтэй бол холбоотон хайхдаа хэзээ ч бусдыг урьд өмнө хийлцэж байсан сайн наймаа,сайн ажиллагааг бүү хутга. Тэр таныг үл тоомсорлон, хэнэггүй загнана. Бас бусдын тусч занд бүү найд. Өнгөрсөн цагт та тусалж байсан бол одоо цагт таныг аюул дунд байхад тухайн хүн, эрх мэдэлтэн таньд хариулан туслах ёстой гэх философио авч хая. Харин үүний оронд тухайн хүний хувийн ашиг сонирхолд нийцсэн зүйлийг санал болго. Өөрт ашигтай юм бол тэр таньд туслах л болно. Учир нь хувийн ашиг сонирхол л хүнийг хөдөлгөгч хамгийн том хүч юм.

Түүхээс суралцах нь :


MЭӨ 433 онд Коркайра арал болон Грекийн хот улс болох Коринф хоорондоо маш их зөрчилдөөнтэй маргалдаантай байжээ. Зөрчилдөөний мөөрий бооцоо нь асар том байсан ба Афин шиг хүчирхэг хотыг өөрсдийгөө дэмжүүлсэн тал нь ялах байв. Харин ялсан тал нь ялагдсан талдаа өршөөл үзүүлхээргүйгээр тийм их өш хонзон бие биендээ сансан аж.
Ингээд 2 тал 2лаа Афиныг өөрийн талдаа урвуулахаар Афинруу элчин явуулжээ.

Кокайра-гийн элч эхлээд Афинд очин үгээ хэлэв. Тэрэээр хэлэхдээ : "Афинчууд болон Коркайра 2ийг холбосон ямар нэгэн утас холбоо байхгүи. Бид Афинд хэзээ ч Афинд туслаж байгаагүй, харин ч бүр Афины дайснуудтай холбоотон байсан. Гэвч Афин Коркайра 2 дайсан биш, бас холбоотон ч биш. Үүнийгээ ч хүлээн зөвшөөрнө, харин өнөөдөр би Кокайра-гийн ирээдүйд санаа зовсондоо Афинд ирлээ" гэнэ. Ингэж түүний яриа цааш үргэлжилэх ба тэрээр хэрэв Афинчууд Коринфтай бий болоод байгаа зөрчилдөөнд Кокайрагийн талыг баримтлах юм бол бид Коркайра-ийн гол бахархал болсон тэнгисийн хүчээр Афиныг дэмжинэ гэдгээ мэдэгдэв. Кокайра-н тэнгисийн хүч тухайн үедээ хамгийн догшин, хамгийн чадварлагт тооцогддог байжээ. Ингэж Афин нь тэнгисээс дэмжих хүч сайтай Коркайра тай нэгдвэл сүрдмээр их хүч бий болох ба өрсөлдөгч Спарта чуудыг айлгаж чадах болно гэдгийг Кокайра-н элч Афинчуудад ойлгуулжээ.

Түүний дараа Коринф-н элч уран цэцэн үгээр дүүрэн, дүрэлзсэн сайхан үг олон нийтийн өмнө хэлэв гэнэ. Тэрээр яриандаа Коринф урьд нь Афинчуудад хэрхэн туслжаж байсаныг Афинчуудад сэмээрхэн сануулна. Мөн Афиныг Коринфтой холбоотон болохгүй бол Афины бусад холбоотонууд Афинаас холбоогоо таслаж магадгүй гэдэгийг тойруу замаар ойлгуулахыг хичээнэ.

Ингээд эцсийн шийдийг афинчууд хуралдсаны эцэст гаргажээ. Тэд Кокайра-г дэмжив.

Дүгнэвэл :

Коринфийн элч юун дээр алдаваа гэвэл урдны бүх тусаа сануулдаг нь афинчуудыг таагүй, дургүй байдалд оруулан улмаар уурлуулсан. Тэрээр бодож санах юмгүй буруугаа хүлээн, одоо бидэнд туслах нь таануусыг үүрэг хариуцлага мэтээр Афинчуудтай харьцсан. Гэвч афинчуудын хувьд өнгөрсөн юм бол өнгөрсөн. Тэдэнд ганц ирээдүй л чухал. Харин Кокайрагийн элчийн хувьд тэрээр аль алиндаа ашигтай санал болгосон нь оносон ажээ.

Эрх мэдэлд хүргэх дүрэм :

Эрх мэдэлийн урт замд та хэзээ нэгэн цагт өөрөөсөө илүү эрх мэдэлтэн хүнээс асуух, гуйх зүйл заавал гарна. Гэвч асуух нь бас нэгэн төрлийн нарийн урлаг юм. Урлаг урлагдаа энэ урлаг нь асууж байгаа хүнээ маш сайн судалж ойлгосон байх ёстой урлаг юм. Харин бидний цөөхөн нь л энэ урлагийг эзэмшсэн байдаг ба ихэнх хүмүүс энэ урлагт амжилтыг олж чаддаггүй. Ягаад гэвэл тэд өөрийн хэрэгцээг эрх мэдэлтэний хэрэгцээтэй андуурч байдаг. Тэдний ихэнх нь өөрсдөд нь туслах нь тухайн эрх мэдэлтэнд хэрэгтэй, тухайн эрх мэдэлтэнд чухал юм шиг боддог - гэвч эрх мэдэлтэнд яс юман дээрээ огт хамаагүй байдаг. Эрх мэдэлтэнүүд өөрт нь л ашиггүй бол тэд ихэнхдээ хөдөлдөггүй.

16р зуунд, Португалийн шашины номлогч нар маш олон жил Японыг Католик шашинруу урвуулах гэж хичээсэн юм. Энэ үед Португалчууд Японыг Европтой холбосон арилжаа худалдаанд монополи нь байжээ. Үүнтэй мөн адил шашин номлогч нар нь ч гэсэн багахан амжилт олж байлаа. Гэвч тэдний шашинаа дэлгэрүүлэх үйл ажиллагаа нь 17р зууны ихээр удирдагч Иеясу-н таалалд үл нийцэж байсан учраас зогсонги байдалд орсон юм. Удалгүй Япон оронд даничууд маш ихээр орж ирэх болж. Харин япончууд европчуудаас суралцах юм их байжээ : буу зэвсэгийн талаар гэх мэт. Даничууд зөвхөн худалдаа хийх л зорилготой, португалчууд шиг шашин дэлгэрүүлэхгүй байсан учир Иеясу удирдагч Португалчуудыг улсаасаа гаргасан байна. Тэрнээс хойш тэрээр Даничуудтай худалдаа хийдэг болж, зэвсэг дайн үйлдвэрлэл гээд тэднээс олон юм заалгадаг байжээ.
Япон болон Голланд нь тэс ондоо хоёр соёл иргэншил байсан боловч тэднийг нэг зүйл л холбож байсан : хувийн ашиг, сонирхол. Таны харьцаж байгаа хүн болон та өөрөө бол яг л Япон Голланд хоёр шиг бие биенээсээ тэс ондоо соёлууд юм. Тийм учир өөрсдийгөө холдуулаад байгаа зүйлийг хувийн сонирхолоор тойрч гарч болно. "таны авдарыг алтаар дүүргэх болно, таныг урт наслуулах болно, таныг жаргалтай байлгах болно"...энэ бол бүх хүний хоорондоо ойлгодог , ойлголцож чаддаг хэл юм. Энэ л хэлийг ашиглахтун.

13р зуунд монголчууд Хятадыг дайтан 2000 жилийн түүхтэй соёл иргэншилд заналхийлэн, аюул авчирсан юм. Тэдний удирдагч Чингис хаан нь догшин зэрлэг нэгэн байсан ба хятадад онц гойд зүйл огт ажиглаагүй болохоор нь хятадыг адуу мал идээшиж ундааших газар мэтээр л харж байв. Тэрээр үй түмэн хятадыг алаад энэ өргөн уудам нутагт өвс ургуулна гэдэг байжээ. Гэвч энэ сүйрэлээс хятадыг Елү Чу Цай хэмээх нэгэн эр аварчээ.Елү Чу Цай нь өөрөө хятад хүн биш, харин хятадын соёл иргэншилийг биширдэг нэгэн байж.Тэрээр Чингис хааны итгэлт зөвлөгч болж чадсан ба хүн амьтан алахын оронд, татвар авбал хамаагүй ашигтай хэмээн итгүүлж олон хүний амийг аварчээ.
Чингис хаан нэгэн удаа Кайфен хотыг удаан хугацааны бүслэлтийн дараа дайтаад түүний оршин суугчдыг бүгдийг нь устгах хүсэлтай байж. Гэвч Елү Чу Цай түүнд энэ хотод Хятадын хамгийн шилдэг дархад, урланч нар амьдрадаг тийм учир тэднийг ашиглах нь зүйтэй гэснээр Чингис хаан Кайфен хотыг сүйтгэлгүй үлдээжээ. Хувийн ашиг сонирхол л гэдэг ийм л хүчтэй.

Анхааруулга :

Зарим хүмүүс нь хэт эрх мэдэлтэй ба тэдэнд таны хэрэгцээ огт байхгүй. Зарим хүмүүс шудрага зан-г чухалд тооцдог. Зарим хүмүүс бусдад өөрсдийгөө өрөвч зөөлөн сэтгэлтэн болон харагдахын тулд хувийн ашиг сонирхол гэдэг юмыг хойшоо тавидаг. Тэгвэл энэ тохиолдолд яах вэ : ганц арга бол тэдэнд энэ боломжийг нь олгох.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.30.11 11:29 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.08 12:15 am
Бичлэгүүд: 377
[center]Хууль #14

Найзын дүр үзүүлж тагнуулч мэт ажила.[/center][/b]

Тайлбар :

Өөрийн өрсөлдөгчөөс нэг алхам урд байх нь бидэнд хэрэгтэй. Тийм учир өөрт хэрэгтэй мэдээллээ цуглуул, өөрөө тагнуулч бол. Бусдыг энгийн жишээн дээр судал,шалга. Дайвар, гэнэтийн, тойруу асуулт асууж тэдний бодол санаа зорилтыг мэдэж ав.

Түүхээс суралцах нь :


Жосеф Дувен бол 1904-1940 оны хороондох америкийн уран зурагийн зах зээлд ганцаараа ноёлж байсан уран зурагийн намайчин хүн юм. Америкийн олон баячууд тэрний байнгын үйлчлүүлэгч байсан . Гэвч түүнийг нэр алдарын амтанд бялуурахад тэрбүмтан Андрю Меллон л дутаж байв. Олонд танигдсан хүмүүсээс Андрю Меллон л ганц Дувенээр үйлчлүүлдэггүй шахуу байв.
Ийнхүү Дувен Меллон-г түншээ болгохоор шийджээ. Меллон бол хатуу, зарчимч, дуу цөөтэй хүн. Тийм учир Меллонтой Дувен шиг яриасаг, их сэтгэлийн хөөрөлтэй нь зүгээр шууд уулзахад хүртэл асуудалтай байв.

Тийм учир Меллонтой ойртохын тулд Дувен эхлээд хэдэн жилийн турш Меллоны зуршил, түүний сонирхол мэтийг нэгд нэгэнгүй судалжээ. Эцэс сүүлдээ тэрээр Меллоныг авгайгаас нь дутхааргүй Меллоныг мэддэг болов.
Яаж судалж байсан бэ гэвэл Дувен, Меллоны гарын доодох хүмүүсд давхар цалин өгч өөрт хэрэгтэй мэдэллээ тэднээс худалдаж авдаг байсан байна. Ингээд хангалттай мэдээлэл цугууллаа гэж бодсоныы үндсэн дээр Дувен төлөвлөгөөгөө эхлүүлэв.

1921 онд Меллон Лондонгийн Кларидж хэмээх орд харш мэт зочид буудалын 3н давхарт саатжээ. Харин Лондонд хэзээ ирэх, хэзээ буцах, хаана аль зочид буудлын аль өрөөнд буух гээд бүгдийг нь урьднаас мэдэж байсан Дувен өөрийн өрөөг яг түүний дор буюу хоёр давхарт захиалсан байв.

Дувен өөрийнхөө зарцыг Меллоны зарцтай найз болгожээ. Нэг өдөр Меллоны зарц Дувены зарцад хэрхэн Меллонг хувцалхад нь тусалсан талаар хэлжээ. Меллон нь гадагшаа гарах гэж байсан ба лифтрүү хүлээгээд зогсож байв. Харин Дувены зарц Дувенд цаг алдалгүй хэлсэнээр Дувен тэр даруй гарч лифт даран суухад Мелон дээрээс бууж ирэхтэй таарах аж. Ингэд тэр "Сайн уу? Ноён Меллон" гэж яриа өднө . Меллонг хаашаа явахыг нь асуутал Меллон үндэсний галерэй явах гэж байгаагаа хэлнэ.(Яг үнэндээ Дувен хаашаа явж байгааг нь мэдэж байв.)Дувен өөрийгөө бас үндэсний галереи явж байгааг хэлэн тэд зам нийлжээ. Дувен Меллоны сонирхол, хүсэлийг нь хэнээс ч илүү мэддэг болсон учир хамт явах зуур өөрийнхөө мэдлэгээр Меллоныг гайхшруулах ажээ. Тэр Меллоныг юу яривал таалдаг, ямар хүнтай харьцах дуртай гээд бүхнийг сайн судалсан байсан учир тэрээр Меллоны дуртай хүн болон жүжиглэх аж .
Урьд нь сонсож байсан яриа, хов живэнд дуртай Дувен гэгч хүн одоо бол Меллоны нүдэнд тэс өөр хүн байхыг хараад гайхжээ.
Ингээд тэд сайхан танилцацгааж, Нью Ёркод буцаж ирхэд Меллон Дувены уран зургийн галлерег очиж үзсэн ба Дувены уран бүтээлд ухаан алдталаа дурлажээ. Яг л ийм бүтээлүүдийг тэр цуглуулахыг хүсэж байсан аж. Ингэж Меллон үлдсэн амьдралынхаа туршид Дувены хамгийн хүндэт хамгийн алдартай түншүүдийнх нь нэг байсан юм.

Дүгнэвэл :


Меллон нь Дувены хамгийн сонирхолтой, хамгийн их ажиллагаа шаардсан олзнуудын нэг аж. Урд нь тэр маш олон саятануудыг энэ мэтээр тагнуулдаж байсан. Дувен тэдний зарц нарыг өөрийнхөө мөнгөөр нэмж цалинжуулаад эздийнх нь тухай маш чухал мэдээ олж авдаг байв : юу сонирхож эхэлж байгаа, юу сонирхохоо болиж байгаа, ягаад юунаас болж сонирхож байгаа гэх мэт чухал асуултнуудын хариултыг авдаг байжээ. Үүний ачаар л Дувен нь бусад наймаачдаас амжилттай ажилдаг байж : түүний өрсөлдөгчдийн нэг нь ямар нэгэн баян эртэй уулзахаар очих болгонд Дувен аль түрүүн түүнээс өмнө ирчихсэн сууж байдаг байсан гэнэ. Тэр түнш хаана байгааг мэдчихдэг байжээ. Ингээд бусдаас түрүүлж, түнштэй болдог Дувены байдал нь бусад өрсөлдөгчдийн зориг эрмэлзэлийг мохооход хүргэдэг байжээ. Хэнч түүний хүч чадалын ундрагыг мэдэхгүй ба, харин мэддэггүй юмтайгаа тэд байлдаж, өрсөлдөж чаддаггүй байжээ.

Эрх мэдэлд хүргэх дүрэм :


Эрх мэдэлийн өрсөлдөөний нэгэн чухал зүйл бол бусдын үйлдэл дээр дөрөөлөн ирээдүйг хаашаа эргэхийг дүгнэн хэрэглэх чадвар. Бидний өрсөлдөгч нар ихэнхдээ бидэнд өөрсдийн бүх бодол, бүх төлөвлөгөө, бүх сэтгэл санаагаа илэрхийлдэггүй. Хамгийн нууц, хамгийн аюултай зүйлээ тэд бусдад хэлдэггүй, дотороо үлдээдэг. Тийм учир бид тэдний үйлдэлийг хэзээ ч бүрэн тааж хэлж чадахгүй. Тийм учир тэдний нууж байгаа зүйлийг нь тэдэнд мэдэгдэхгүйгээр мэдэж авах нь маш ашигтай.
Энэ нь таны бодож байгаа шиг тийм хэцүү зүйл биш. Нөхөрсөг баг(маск) нь таныг нууцаар мэдээлэл цуглуулахад тун хэрэгтэй - энэ нь дайсанд ч, найзад ч адилхан үйлчилдэг.

Тагнуулдах хамгийн түгээмэл арга бол бусдыг ашиглах. Энэ арга нь энгийн мөртлөө, их хүчтэй, мөн тун эрсдэлтэй алхам : та мэдээлэл цуглуулна, тэгэхдээ та ашиглаж байгаа хүнийгээ удирдахад маш бэрх, бага удирдлагатай байдаг. Тэд таны эзэндээ өөрийг нь хэрхэн тагнуулдаж байгааг ховлож магадгүй, аль эсвэл тэр давхар таныг тагнаж ч магадгүй. Тийм учир өөрөө тагнуулч байх ннь хамаагүй сэтгэлийн зовлон багатай.

Францын дипломатч Таллеигранд нь энэ урлагт төгс мэрэгшсэн хүн байжээ. Тэрээр жирийн харилцан ярианаас хүний нууцыг хэлүүлж чаддаг гайхалтай чадвартай нэгэн байв. Таллэйграндын гол түлхүүр нь тэрээр хүмүүсийг жирийн асуултаар булж, амнаас нь өөрийнхөө тухай, төлөвлөгөөнийхөө тухай санамсаргүй ярихад хүргэдэг байжээ. Таллэйгранд нь өөрөө маш сайн харилцан яригч байсан ба яс юман дээрээ харилцан ярилцагч гэхээсээ илүү сонсогч байсан юм. Тэрээр хэзээ ч өөрийнхөө бодол санааг хэлдэггүй байсан ба бусдыг ийнхүү бариж авдаг байжээ. Тэрээр нөхөрсөг уулзалт, гадаад орны дипломатуудын дунд үдэшлэг, жүжиг байнга зохион байгуулах ба, бусад орны сайдуудыг ажиглан, мэдээлэл цуглуулж, өөрийн, Францын гадаад хэргийн сайдын ажилаа хийж явдаг байжээ. Харин 1814 оны Веннын Конгрессд тэрээр өөрийн хэрэглэдэг аргаасаа тэс ондоо арга хэрэглэсэн байна. Тэрээр нууц гэх зүйлээ санамсаргүй яриагаар хэлэх ба, харин энэ задалсан нууц нь худлаа мэдээллээр дүүрэн, тэр зүгээр л үүнийг бусад орны дипломатчид хэрхэн хүлээж авч байгааг ажиглан суудаг байв.

Нэгэн удаа Таллэйгранд олон орны дипломатчидын өмнө "Оросын хаан Хамгийн сайн генералаа эх орноосоо урвасан хэргээр цаазалсан гэнээ" хэмээн худлаа ярина. Харин өөрөө энэ үйл явдалд хэн яаж байгааг, ямар сэтгэлийн хөдөлгөөн гаргаж байгааг ажиглан зогсоно. Хэн Оросыг суларч байгаад баяртаи байна, хэн нь дургүй байна гэх мэт бүгд тэдний нүүрэн дээр харагдах ажээ.

Ла Рушефүкальд ийнхүү бичжээ : "Үнэн ч зан шудрага сэтгэл гэдэг маш цөөн хүнд байдаг. Ихэнхдээ тэр нь хамгийн ов зальтай хүмүүс л үнэнч шудрагын баг(маск)-ийг өмсдөг . Харин жинхэнэ үнэнч, шудрага зан нь зөвхөн боолуудад л байдаг".

Өөрийгөө бусдын өмнө нууж хаах зүйлгүй мэт харагдуулж бусдаас тэдний өөрийнх нь нууцыг олж ав. Өөрийн худал үнэнг бусдад нээ, харин тэд таньд өөрийн чинь үнэнгээ юмаа ярих болно.

Өөр нэгэн тагнах арга бол бяцхан урхи тавьж бусдын нууцыг мэдэх арга юм. МЭ 7-р зууны үеийн Персийн хаан бусдад сэжиг хар төрүүлэлгүй хэрэгтэй юмаа мэдэж авдаг чадвартай нэгэн байжээ. Хэрэв хаан өөрийн хоёр сайдыг дотно найз нөхөд мэтээр харах юм бол, тэрээр тэр 2 сайдын нэгийг нь дуудах ба тэрэнд нөгөө "сайдыг урвагч гэдэг мэдээ ирсэн, тийм учир тэрнийг удахгүй ална" хэмэнэ. Ингээд тэр сайдад хаан дандаа итгэж явдагаа илэрхийлж энэ нууцыг чанд хадгалахыг хүсэх аж.
Ингээд үүний дараа тэрээр 2 дахь сайдын байдалыг ажигладаг байв. Хэрэв тэрээр өөрийн 2 дахь сайдыг ямарч өөрчлөлт ороогүй мэтээр харах бол тэрээр 1р сайдад үнэн сэтгэлээсээ итгэж эхэлнэ. Түүнийг нэмэр болох хүн байна гэж бодно. Харин 2р сайд хаанаас айсан, хаанаас хөндий, сэтгэл түгшсэн харьцах юм бол тэр 1р сайдыг нууц тараасан байна гэдгийг нь мэдэж авна. Нууц задалсан учир хаан 1р сайдад хэзээ ч итгэхгүй.

Онч санаа :

Урьдчилан мэдэх чадвар нь ухаан санаа сүнс сүлднээс бус, бурхан бодьгалиас бус, өнгөрсөн үеийн ижил төстэй байдлаас бус, зурхайн тооцоо бодлогноос бус харин зөвхөн дайсны жинхэнэ байдалыг мэдэх хүнээс хамаарна = өөрөөр хэлбэл тагнуулчидаас.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.30.11 11:30 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.08 12:15 am
Бичлэгүүд: 377
Хууль #15

Өөрийн дайсныг дахин босож ирэхээргүй болтол нь устга.

Тайлбар :


Өөрийн дайсныг гүйцэд, дахин сэргэхээргүй болтол нь устга. Хагас амьсгаатай үлдээсэн нь алдаа, хэтдээ их гарзны үүд болдог. Ягаад гэвэл тэд сэрээд өс хонзон авах гэж хайна. Тийм учир гүйцэд цохь! гүйцэд буулгаж ав!. Биеээр ч, сэтгэлээрч.

Түүхээс суралцах нь :

Ву Чао нь МЭ 625 онд Тан улсад төржээ. Тэрээр маш үзэсгэлэнтэй нэгэн байсан учир сайхан хүүхний заяан адилаар Тай Цунг хааны татвар эм болон хааны ордонд амьдрах болжээ.

Хааны ордон бол аюултай газар байлаа, хааны таалалд нийцсэн залуу охидуудаар дүүрэн, харин тэд нар бүгд хаанд таалагдахыг хамгаас илүү хүснэ. Тиймээс ч залуу охидууд хоорондоо өстөн дайсан мэт өрсөлдөнө. Гэвч Ву Чао нь ер бусын үзэсгэлэнтэй байсан учир татвар эмс нарын хоорондын өрсөлдөөнд ядах юмгүй түрүүлэнэ. Түүний үзэсгэлэн гоо хааны анхаарлаас гарна гэдэг үнэхээр бэрх. Гэвч Ву Чао хаан гэдэг хүн нь бусад эрх мэдэлтэй хүний адилаар дурын үедээ өөрийг нь сольчихож болно гэдэгийг сайн ойлгож байлаа. Тийм учир тэр ирээдүйн асуудалд санаа тавих болов.

Ингээд Ву Чао хаан ширээ залгамжилах хөвгүүн Као Цунг өөрийнхөө гоо үзэсгэлэнгээр урхидаж, нууц амрагаа болгожээ. Удалгүй хаан нас барж Као Цунг хаан ширээнд залархад хуучин хааны бүх татвар эмсүүдийг тэр үеийн ёс жудагийн дагуу үсийг нь хусан гэлэнмаа болгосон байна. Тэд үлдсэн амьдралаа бүгдийг нь сүмд өнгөрүүлдэг хуультай аж. Залуу хаан нууц амраг Ву Чао-гоо энэ шийтгэлээс мулталж чадсангүй, Ву Чао хийдэд гэлэнмаа болов.

Хийдэд суух Ву Чао энэ хийдээс гарах гэж 7н жил төлөвлөгөө боловсруулжээ. Тэр шинэ хаантай нууцаар холбогдож, шинэ хатан хаантай нууцаар нөхөрлөсний ачаар, цаг тайван үед эзэн хаан Ву Чао-гийн бүх цол хэргэмийг нь буцаан олгож хааны ордонд буцаан авчирсан байна. Хааны ордоны амьдарлыг мэддэг Ву Чао хааны ордонд яг л урьдынхаа хэмнэлээр амьдарна : хааны хатанд долигноно,хажуугаар нь нөхөртэй нь унтана....

Хааны хайрт хатан нь хүүхэд төрүүлж, хаан ширээнд суух ураг хараахан өгсөнгүй. Энэ шалтгааны улмаас олон хүн түүнд дургүй байдаг ба түүний байр суурийг хэт доошоо татаж, хэврэг болгож байлаа

654 онд Ву хүүхэд төрүүлжээ. Хааны нууц амрагааас ийнхүү хаан ширээний залгамжлагч мэндэлсэн байна. Нэгэн шөнө, хааны хатан, Ву Чао-той асарт нь уулзчихаад явсаны дараа Ву Чао өрийн төрүүлсэн хүүхдийг боож алжээ. Ингээд аллага илэрхэд бүх зүйл хатан дэр буусан байна, ягаад гэвэл хатан хамгийн сүүлд Ву Чао тай уулзсан бас хүүхэдгүй баисан учир атаархсан байсныг нь хүн болгон мэднэ гэх шалтгаанаар.

Удалгүй Ву Чао нь хатан хаан болов. Одоо түүний шинэ нөхөр зугаа цэнгээнд дуртай нэгэн байсан ба, улс орны ажил хэрэгт оролцдоггүй нэгэн байв, бараг Ву Чао-гоор удирдуулдаг байв. Тийм учир Ву Чао одоо эрх мэдэлийн оргилд суух боллоо..

Ву Чаог 42 настай байхад, өөрийн үзэсгэлэнт зээ охин нь хааны анхаарлыг татах болсонд битүүхэн айж эхлэв. Ингээд тэрээр зээ охиныхоо хоолонд хор холин ална. 675 онд түүний өөрийн хүү хаан ширээнд нь заналхийлсэн учир бас хордуулж ална, удаах хүү нь бутач учир хааны ширээнд тохирохгүй. Ингээд эзэн хаан 683 онд нас өөд болоход,Ву Чао өөрийн хамгийн бага, ухаан чадвар муу хүүгээ хаан ширээнд суулгах бүх ажилгааг зохион байгуулж удирдсаны үндсэн дээр бага хүү нь хаан ширээг залгамжилжээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл ухаан муутай хүү нь Ву Чаог бага сөрөх ба эрх мэдэл үргэлжилүүлэн Ву Чао-н гарт байна гэсэн үг юм.

Насны эцэст Ву Чао нь өөрийгөө Будда-н хойд дүр болгон өргөмжилж, 690 онд түүний хүсэл нь биелэж тэрээр Хятадын Ариун Тэнгэрлэг Хатан Хаан гэгдэх цолыг хүртжээ. Ингээд тэр 705 он хүртэл хятадыг удирдсан ба, 705 онд хүчээр хаан ширээнээс тагалзасан биана.

Дүгнэвэл :


Ву Чао нь эрх мэдэлийн оргилд өөд тэмүүлэхдээ хэзээ ч гэнэн ноомой царайлсангүй. Тэрээр маш жижиг эргэлзээ, хэсэгхэн хугацааны сул зан чанар нь л түүнийг бүрэн үгүй хийнэ гэдэгийг мэдэж байв.
Ву чао-г өстөн дайсанаа дарах тоолонд шинэ дайсан гарч ирнэ. Энэ бүгд ингээд төгсгөлгүй мэт харагдаж байгаа байх. Гэвч энэ бүхнийг шийдэх арга бий : тэднийг дахин босож ирэхээргүй болтол нь сүйтгэх.
Бусад хаад ердийн жишгээр гарсан байхад Ву Чао нь эмэгтэй хүний хувьд ор хоосон, ямарч боломжгүйгээс догшин ширүүн зан чанарын ачаар агуу их эрх мэдэлд хүрчээ..

Эрх мэдэлд хүргэх дүрэм :


Дайснаа няц дар, гэдэг нь Сунз-ийн гол стратэгийн номлол юм. Утга санаа нь тун энгийн : Таны дайсан таныг аль болох устгахыг, аль болох таныг сул байлгахыг хүсдэг. Тэд таныг замаасаа зайлуулахыг хэнээс ч илүү хичээнэ. Тийм учир өөрийн тэмцэл, өөрийн тулаанд та дайснаа хагас амьсгаатай , хагас ялан үлдээвэл та тэдэний уур хилэнг нэмэгдүүлж, атаа хорсол төрүүлж байна гэсэн үг. Ингээд хэзээ нэгэн цагт тэд өс хонзон санан тань дээр буцан ирнэ.

Өршөөл хэзээ ч битгий үзүүл. Таны дайсан таныг яаж няц дарах байсан, яг тэрэн шиг өөрийг нь дахиж босож ирэхээргүй болтол нь дар. Эцсийн эцэст та дайснаасаа хүлээж болох хамгийн аюулгүй байдал, хамгийн энх найрамдал бол тэднийг алга болгох.

1934 онд Хятадын коммунист намын удирдагчид, өөрсдийн 75000 гаруй гишүүд болон цэргүүдтэйгээ Чан Кай Ши-д хөөгдөж, зэлүүд газарын уул хадаар таран зугтаасан байна. Энэ үед Чан Кай Ши нь хятадын газар нутаг дээр нэг ч Коммунист үзэлтэн үлдээхгүй гэдэгт бат шийдсэн байсан ба тэднийг устгасаар устгасаар хэдхэн жилийн дараа гэхэд коммунистууд 75000 гаруй хүнээс ердөө 10000 л гаруй хүн болтолоо цөөрчээ.
1937 онд Япончууд хятадруу дайран орж ирэхэд Чан Кай Ши коммунистуудыг бүрэн дарсан хэмээн бодож тэдний араас хөөцөлдөхөө болиж, харин үүний оронд байдаг бүх хүч, анхаарлаа Япончууд дээр тавих болжээ. Энэ хооронд коммунистууд хүч сэлбэж, дахин сэргэж, Чан Кай Ши-н армитай тулалдахад хангалтатай хүчтэй болж, Чан Кай Ши-г дахин босож ирэхээргүй болтол нь дарсан байна. Чан Кай Шигийн алдаа нь юу байв гэвэл Чан Кай Ши нь эртний сургаалийг мартаж өөрийн заналт дайснаа бүрэн дараагүй, харин Коммунист намын лидер Мао нь хятадын түүх болон Сунзыг амтархан уншдаг байсан ба энэ сургаалийн ач холбогдолыг сайн мэдэх учир Чан Кай Ши-г бүрэн дүүрэн дуусгаж, түүнийг дахиж босож ирэхээргүй болтол нь дарсан байна. Тийм л учир өнөөгийн хятад оронд Чан Кай Ши-н дэглэмээс үлдсэн зүйл бараг үгүй бизээ.

Бүрэн төгс ялах, энэ дүрэм нь орчин цагийн дайн байлдааны нөхцөлд, дайны түүх судлаач Карл вон Клаусвитз ээр томьёологдсон байна. Тэрээр Напелеоны аян дайныг судалж үзээд ийнхүү бичиж байжээ : "Хамгийн гол зүйл бол дайсны бүх хүчийг устгах. Ингээд энэ хүсэлээ биелүүлсэн бол амрах, амьсгаа авахын тухай бодох ч хэрэггүй...харин зөвхөн дайсныхаа үлдсэн хүчийг нь устгах, нийслэлийг нь эзлэх, нөөц хүчийг нь үгүй хийх, ер нь дайсанд чинь түүний хүчийг сэлбэх, дэмжлэг үзүүлэх бүх л зүйлийг устгах тухай бодох хэрэгтэй" гэсэн байна. Хэрэв эс ингэж чадвал та агшин зуурын, хэсэгхэн газрын л ялалт байгуулсан болох ба, дайны дараа заавал яригддаг газар нутаг хуваах асуудалаар та дайн тулаанаар олж авсан бүх юмаа буцаан алдаж болох юм. Тийм учир дайсандаа боломж үл олгон, аль болох бүхлээр нь устгах нь зөв....

Онч санаа :

Хүн гэдэг нэг эсвэл бусдын халамжинд юмуу, нэг бол бүр мөсөн устгагдсан байвал зүгээр. Бидний дайсандаа хийх гэм нь тэдний хувьд өс хонзон сануулхааргүй том байх ёстой. Ягаад гэвэл хүн гэдэг жижиг зүйл дээр өс хонзон санах нь их. Харин том зүйлд тэд өс санах нь бага...
( Никоо Малчиавелли 1469-1527)

Анхааруулга :

Энэ хуулинд сул тал гэж байхгүй, ихэнх үед хэрэглэгдэнэ. Гэвч энэ хуулийг тохирсон нөхцөлд л няхуур ажиглаж байж хэрэглэх хэрэгтэй . Ягаад гэвэл зарим тохиолдолд дайсныг өөрийнх нь гараар өөрийг нь устгуулж болохоор байдаг.

Дайн тулааны сайн жанжин хэрэв тэдний дайсан буланд шахагдан, өөр явах газаргүй бүслэгдсэн бол тэдний дайсан илүү их зоримог, илүү их догшин тулалдах болно гэдэгийг мэддэг. Ягаад гэвэл тэдэнд алдах юм огт байхгүй болохоор тэр.
Яг үүнтэй адилаар заримдаа дайсанд сонголт үлдээх нь сайн талтай байж болно. Дээрх жишээн дээр дурдсан шиг дайсан алдах юм байхгүй болсон тохиолдолд арслан барс мэт шиг тулалддаг,харин хэрэв тэд ухрах замтайг сэтгэлдээ тээн байлдвал тэд илүү сэтгэлиин таагүй байдалтай ба сэтгэлээр уначихсан байлддаг. Тийм учир байдалыг сайтар ажигла, дайсан тань өөрөө өөртөө булшаа ухаж байвал тэднийг бүү зогсоо.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.31.11 10:28 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.08 12:15 am
Бичлэгүүд: 377
Хууль #16

"Ховор хүн" болж нэр хүндээ өсгө.
Тайлбар :

Хэт тархмал, түгээмэл байх нь тухайн зүйлийн үнэ цэнийг доош нь татдаг. Үүнтэй адил та бусдын өмнө хэр их харагдана, хэр их таниас юм сонсогдоно, тэр хэмжээгээрээ та жирийн нэгэн болон харагдах болно. Ховор юм л хамгийн үнэтэй байдаг. Тийм учир ховорын эд бол, "ховор хүн" бол. Бусдыг өөрөөсөө бүү залхаа. Хэсэг зуур ч гэсэн алга болж нэр хүндээ өсгө!!!

Түүхээс суралцах нь :


МЭӨ 8р зуунд Медеа-н иргэд олон зууны турш Ази тивийг "төмөр нудрага" дор захирсаар ирсэн Ассирчуудын эсрэг боссон бөгөөд үр дүнд нь тэд дарангуйлагч Ассирчуудаас туурга тусгаар болж чаджээ.
Тусдаа улс болсон Медеачууд одоо шинэ төр байгуулах хэрэгтэй болох ба тэд Ассирчуудын дарангуйллын дор удаан зовсон болохоор нэг хүнд удирдлага шилжүүлхээс маш их эмээнэ, улсдаа дарангуйлал, монархи гээд аль алиныг нь байлгахыг хүссэнгүй. Харин толгойлогчгүй, хаангүй улс нь удаан оршин тогтсонгүй, эмх замбраагүй байдалд идэгдэж, үр дүнд нь хоорондоод эцэс төгсгөлгүй дайсагнах жижиг вант улсууд болон задарчээ.

Ингэж задарсан вант улсуудын нэгэн тосгонд Деиокес амьдрах ба тэрээр тосгондоо үнэнч шудрагаараа алдартай нэгэн байв. Түүний үнэнч шудрага занг бүгд мэддэг ба хүндэлдэг байсан болохоор тосгоны иргэдийн хоорондын жижиг маргаан хэлэлцээрийг Деиокес шийдэж өгөх ажээ.
Тэрээр энэ ажилаа маш амжилттай хийж байсан бөгөөд удалгүй тосгонд нь гарах бүх маргааныг тэр буруу зөвийг нь олж салгадаг болов. Шүүгчид нь бүгд худалдагдсан, Хууль гэж үйлчлэхээ больсон байсан цаг үед, шудрага үнэнчээрээ алдартай түүний нэр бүх Медеа даяар хэрэн түгэж, удалгүй Деиокес Медеагийн бүх хэргийг шүүдэг том хүн болон хувиржээ.

Ингээд эрх мэдэл, нэр алдарын оргилд хүрсэн тэрээр өөрийгөө тун удалгүй хангалттай гэж үзэн, шүүгчээр ажиллахаа болиж байгаагаа зарласан байна.Тэрээр бусдын асуудалд анхаарлаа хэт хандуулж, өөрийнхөө асуудалд анхаарлаа тавихаа мартсан байна гэж тайлбарлан суудалаасаа буухаар шийдсэн тухайгаа олон нийтэд хэлжээ.
Үнэнч шудрага шүүгч нь албан тушаалаасаа буухад улс оронд дахин эмх замбраагүй байдал ноёрхож эхлэв. Ингээд Медеачууд байдал улам дордохоос өмнө бүх тосгоны хурал явуулж, энэ бий болоод буй эмх замбраагүй байдалыг дэг журамтай төр л бүрэн арилгаж чадна гэдэгт бүгд санал нэгдэж, ард иргэд дундаасаа нэгэн хүнийг удирдагчаар тодруулж хаан болгох асуудалыг ярилцан шийджээ. Хэдий Медеачууд Ассирын дарангуйлалд зовж зүдэрч явсан ч, тэд хаант засаглал байгуулж хаантай болохыг бүгд нэгд нэгэнгүй зөвшөөрсөн байна. Хааны суудалд
журамт Деиокес-с өөр хүн тохирохгүй аж. Ард иргэд ч түүнийг хаан болгохыг бүгд хүсэж байлаа. Харин Деиокес өөрөө энэ бүхнээс залхсан гээд зугтах гэж оролдох авч Медеачууд түүнээс өдөржин шөнөжин гуйсны эцэст зөвшөөрсөн байна. Зөвшөөрөхдөө тэрээр зүгээр ч нэг зөвшөөрсөнгүй, хариу болзолтой зөвшөөрчээ , түүнийхаар бол : тэрээр өөртөө ордон бариулах, мөн өөрт нь тусдаа бие хамгаалгч байлгах мөн нийслэл хотыг өөрийн удирдах газраа байгауулах хүсэлтэй аж.

Энэ бүхэнийг Медеачууд хүлээн зөвшөөрч, түүний хүссэн болгоныг өгөв : хана хэрэм болсон нийслэл хот, хотын төвд өөрт нь зориулсан ордон гэх мэт.
Ингэж Деиокес хаан болсон ба тэр энэ улсыг бүтэн 55 жил удирдсан юм. Харин түүний ачийн ач болох Кир хаан нь түүний босгосон улсыг нь Персийн Гүрэн боглож өргөжүүлжээ.

Дүгнэвэл :


Деиокес нь маш ухаалаг хүн байлаа. Тэрээр аль эрт л энэ улсад сайн удирдагч хэрэгтэй гэдэгийг ухаарсан байсан. Эмх замбраагүй, хууль үйлчилдэггүй анархид идэгдсэн улсад хамгийн хүчирхэг хүн бол шүүгч. Тийм учир тэрээр өөрийн эр хүндээ журамт шүүгчийн дүрээр байгуулсан нь хүртэл төлөвлөгөөний дагуу байв..
Харин шүүгчийн дүрээр нэр алдарын оргилд хүрээд Деиокес "ховор хүн" болох дүрмийг ашиглажээ : хангалттай их үйлчлэгчидтэй харьцаад ирэхээр хүмүүс түүнийг хүндлэх нь бага багаар багсаж тэрээр урд нь мэдэрч байсан бусдаас ирэх хүндлэлийг мэдрэхээ больжээ. Харин тэр хуучны хүндлэл, талархалаар цангаж байлаа.
Хуучны тэр сайхан нэр хүнд, хүндлэлийг буцааж авчрах ганц зүйл бол алга болох, түр хугацаанд бусдад үгүйлэгдэх байлаа. Медеачуудаад Деиокесгүй бол амьдрал ямар болж хувирахыг харуулах байлаа. Ингээд тэр яг үүгээр хийв. Тэгэхэд харин Медеачууд түүнийг хэр чухал хүн бэ гэдэгийг нь сайн ойлгож, үр дүнд нь хаанаа болохыг гуйж, ингэж тэр хаан болжээ.

Эрх мэдэлд хүргэх түлхүүр :

Бусдын нүдэнд байнга харагдах, олны дунд удаан байх нь таны нэр хүндийг ихэсгэж, хүчийг нэмэгдүүлнэ, гэвч бүх зүйлийн адил энэ нь тодорхой критик цэг хүрээд урууддаг. Тэхээр хэт удаан нэг байрандаа байвал энэ нь эсрэг нөлөө үзүүлнэ : хэт элбэг бараа хямд байдаггийн адилаар таны нэр хүнд хямд болон хувирна. Тийм учир та өөрийгөө "ховор хүн" болгож сурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нуугдаж тоглох хэрэгтэй юм.

Хэрэв та үхвэл, таньтай холбогдох муу сэтгэгдэлүүд бүгд арилж ,таныг нэр хүндийн манан бүрхдэг. Хүмүүс таны бүх гэм зэмийг уучилж, таныг хэр сайн хүн байсан талаар санан дурсдаг. Гэвч та үхтэлээ хүлээх хэрэг байхгүй юм. Бусдаас холдож, бусдын нүдэнд бага өртвөл та үхэлээс өмнө үхэлийг бүтээнэ гэсэн үг юм. Харин та буцаж ирэхэд та нэр хүнд, алдарийн эзэн нь болсон байх ба, бүгд таныг үгүйлсэн байх болно. Яг л халуун өдөр ус хүсэх хүн шиг таниар тэд цангасан байх болно.

Онч санаа :

Эзэнгүй байдал, бусдад харагдахгүй байдалыг нэр алдар, хайр хүндээтгэл бүтээхэд хэрэглэ. Хэт их үзэгдэх, хэт их бусдад харагдах нь нэр хүндийг багасгадаг бол эзэнгүй, харагдахгүй, ховор байх нь түүнийг ихэсгэдэг. Таныг харагдахгүй айхад таны дайсанууд таныг магтаж, таны өрсөлдөгч нар таныг хүндэлж эхэлнэ.
Хэрэв бид хэт их авьяасаа үзүүлэх юм бол, хосгүй авьяас ч гэсэн өөрийн гялтгар, гялалзах чанарыг гээдэг гэдэгийг сана.

Анхааруулга :

Энэ хууль нь зөвхөн тодорхой нэр алдарт хүрсэн, бусдад хүлээн зөвшөөрөгдсөн хүний л хэрэглэх хууль. Бусдад гайхшруулсан, бусдаар бишрүүлсэн нь л алга болвол нэр хүндээ өсгөх болно. Тийм учир та алга болохыг зөвхөн өөрийн дүр төрхөө олон нийтэд хангалттай сайн таниулж ойлгуулсаны дараа хэрэгжүүлэх ёстой юм. Мөн та хэзэээ алга болохоо сайтар мэдэж байх хэрэгтэй : жоохон л хэтэрвэл та бусдыг залхаах ба харин жоохон л хоцорвол та зүгээр л ор тас мартагдах болно. "Ховор хүн" болох арга нь нэр хүндийн галын дөлийг бадраадаг ч, цагаа олоогүй бол галыг өөрийг нь ноцоогч болон хувирна.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.31.11 10:31 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.08 12:15 am
Бичлэгүүд: 377
Хууль #17

Урьдчилан мэдэх боломжгүй болго.Газар хөдлөлт, хуй салхи мэт гэнэтийн аюулын эзэн нь бол.


Тайлбар :

Бүх хүн зуршилтай. Тиймээс хүмүүс бие биенийхээ зуршилыг хайж, үүн дээрээ дөрөөлж бусадын дараачийн үйлдэл, алхамыг тааж мэдэхийг хичээдэг. Урьдчилан мэдэх, үйлдэл хөдөлгөөнөөс дүгнэх чадвар нь тэднийг бусдын өмнө хяналтыг авсан мэт болгодог. Тийм учир хэзээ ч нэг хэвийн, тогтмол байж болохгүй. Тэгж чадахгүй бол бусад таны үйлдэлээс таны дараачийн алхамыг томьёолж гаргах нь дэндүү амархан. Харин нэг хэвэнд баригдахгүй, тотмол бус байвал тэд тэнцвэрээ алдаж эхлэнэ, таныг үйлдэлийг тааж хэлэх гэж хамаг зүйлээ үгүй хийнэ.

Эрх мэдэлд хүргэх дүрэм :


Гэнэтийн санаандгүй, урьдчилан тааж мэдээхээргүй зүйл хамгаас аюултай байдаг. Тийм л учир хүн төрөлхтөн газар хөдлөлт, хуй салхинаас болж хамгаас илүү хохирдог : ягаад гэвэл бид тэдний хэзээ ирэхийг нь урьдчилан хэлж чаддаггүй.

Харин амьтадын амьдрал бол үүний эсрэг яг л нэг хэв маягтай, тогтсон хэв журамтай. Харин үүнийг нь сурж мэдэж ойлгосон бид амьтаныг агнаж алах нь амархан. Тийм учир амьтан шиг нэгэн хэвийн байдалдаа бүү дас. Зөвхөн хүн төрөлхтөн л өөрийн зуршил, хэв маягаа өөрчилж чаддаг гэдэгийг сана. Харамсалтай нь бүх хүн ингэж чаддаггүй. Зарим хүмүүс тогтсон дэг журам, нэг хэвийн байдал мэдрэхийг илүүд үздэг ба энэ нь тэднийг бүх зүйлийг яг дэс дараалллаараа хийлгэхэд хүрдэг, эцэст нь тэд амьтаны шинжтэй улам ойр болж анчидад агнагдах нь их болдог. Гэвч эрх мэдэлтэн хүн ийм байдалыг илүүд үзсэн нь ховор.

Ойлгож ав : Эрх мэдэлтэн өөрийн доор байх хүмүүсээ албаар тэнцвэрийг нь алдуулан, тэднийг тохь тухгүй болгосоор санаачлагагыг гартаа авдаг. Тийм учир та заримдаа анхаарууллагагүй, бусадыг огт хүлээгээгүй байхад дайрах нь зүйтэй. Энэ арга нь олон зуун жилийн турш эрх мэдэлтэнүүдээр хэрэглэгдэж ирсэн, түүхээр шалгагдсан арга юм.
Урьдчилан таах болмжгүй байлгах энэ арга нь ихэнхдээ эрх мэдэлтэний ашиглах арга боловч, энэ аргыг ялагдсан тал ч ашиглаж болно. Хэрэв та өөрийгөө бусдаас тасарсан,бусдад тоогдохгүй болсон, буланд ганцаараа мэтээр бодож байвал, хэний ч толгойнд орохооргүй, таныг хийсэн гэдэгт итгэхээргүй хэд хэдэн үйлдэл хий. Тэгж чадвал та дайснуудаа бүрэн дардаггүй юмаа гэхэд, таны дайсанууд таны үйл хөдөлгөөний цаад учир санааг мэдэх гэж хамаг цагаа аван, өөрөө өөрийн тактикдаа муйхар алдаа гаргаж болох.

1862 оны хавар буюу Америкийн иргэний дайны үеэр генерал Стоунбол Жаксон өөрийн 4600 "Холбооны" цэргүүдтэйгээ "Нэгдэл"-ийн өөрөөс нь их хүчийг Шенаду-н сав газар амжилттай бүсэлчихсэн бариж байлаа. Харин энэ үед түүнээс холгүй генерал Жёорж Бринтон Макклеллан "Нэгдэл"-н 90,000 цэрэгийг удирдан "Холбоотон"-ы төв болох Ричмонд хотыг бүслэх аяндаа гарсан байжээ. Үүнийг мэдсэн генерал Жаксон өөрийн багахан цэргииг маш яаралтай Шенадугийн тал газраас гаргачихаад, буцааж оруулсан байна. Түүний энэ үйлдэл учир шалтгаангүй байв? гэж бүгд гайхцгаана : Тэр Ричмондыг дэмжихээр гарав уу? Хамгаалалтгүй үлдсэн "Нэгдэл"-н төв болох Вашингтоныг дайрах гэж санаархвуу? Ягаад тэдний бага хүч нь ингэж их тойрог замаар яваад байна? Тэд эсвэл занг бэлдэж байна уу? Нэмэлт хүчээ нуун дарж байна уу? гэх мэт тайлбарлашгүй асуултууд, ойлгож баршгүй үйлдэл нь "Нэгдэл"-ийн генералуудыг Ричмондыг бүслэх аянг Жаксоны яг яах гэж Шенаду-с гарсаны учир шалтгааныг олох хүртэл түр хугацаанд хойшлуулахад хүргэсэн байна.
Жаксон генерал энэ тактикыг өөрөөс нь хүч давамгай цэрэгтэй нүүр тулгарах үед байнга хэрэглэдэг байжээ. Түүний гол зарчим : 1т Дайсныг Мэхэл! 2т Дайсныг төөрдөг байшинд оруул! 3т Дайсанд гэнэтийн бэлэг барь! гэх гуравхан өгүүлбэр. Тэрээр хэлэхдээ энэ арга нь хүч их армийг устгахад тун тустай гэжээ.

Энэ хууль зөвхөн дайн тулааны талбарт хязгаарлагдаад үлдэхгүй, бүхэл хорвоо ертөнц хүмүүн төрлхтөнд хамаатай хууль юм. Ягаад гэвэл дээр хэлсэнчлэн бүх хүн зуршилтай ба бүх хүн байнга таны үйлдэлийн ард нь байх шалтгаан, хөдөлгөх хүчийг нь хайж, тааж байдаг. Ингэж тэд дүгнэлт хийн урьдчилан таамаглаж таны ирээдүйн үйлдэлийг таны эсрэг ашигладаг. Тийм учир хэнд ч ойлгогдохгүй алхам хий, энэ үе бусад хамгаалалтын байдалдаа орно. Таны энэ үйлдэлийн шалтгаан үндэсийг ойлгохгүй болж удаад ирэхлээр тэд барьц алдаж эхлэнэ. Харин дайснууд ийм байдалд байхад та хөнгөхөн тэднийг айлгаж, ялж болно.

Пабло Пикассо ийнхүү хэлж байжээ : "Хамгийн сайн тооцоо бол, тооцоо хийхгүй байх. Хэрэв та бусдад танин мэдэгдсэн, бусдаар хүлээн зөвшөөрүүлсэн бол , бусад таны хамгийн жирийн үйлдэлийг хүртэл ардаа ухаалаг шалтгаантай гэж боддог" гэсэн байна.

Гэнэтийн бэлэг, урьдчилан таамаглаагүй байдал зөвхөн айдас, хүйдэс, цус авчрах зэвсэг гэж ойлгож болохгүй. Үүнийг бас нэр хүндээ өсгөхөд ашиглаж болно. Өөрийн хийж заншсан, зүйл зуршилаа бага багаар өөрчилсөөр, бусдын таамаглаагүй гэнэтийн зүйлийг бага багаар гаргаж ирэх нь бусдын анхаарлыг татах болдог. Ингэх үед хүмүүс таны тухай яриж эхлэх ба , таны үйлдэл дээр өөрийн бодол, сэтгэгдэл, гээд олон дүгнэлт тайлбар өгөж эхэлдэг. Бүгд өөр өөрийн байр сууринаас харах ба зарим нь сайлна, зарим нь муулна. Гэвч сайлах муулуулах нь энд гол биш, хамаг гол нь юу вэ гэвэл эцсийн эцэст та олон хүмүүсийн бодол санаанд байгаа явдал юм. Харин олон хүний бодол санааг эзэгнэх нь нэр хүнд аажмаар өсөх нэгэн шалтаг болдог.
Зөвхөн дорд албан тушаалтан л зуршилаар амьдарч, хийх үйлдэл нь бүгдэд нээлттэй, нэг хэв маягаар амьдардаг гэдгийг сана.

Анхааруулга :


Заримдаа хэт нэг хэв маягийн байх нь сайн байдаг. Ягаад гэвэл бидний өрсөлдөгч биднийг дутуу үнэлж, биднээс ирэх аюулыг мартаж тэд унтаа байдалтай болдог. Энэ нь нэг төрлийн утаа мананд төөрөрдүүлэх арга юм, өөрийн үнэн төрхийг нууж, худал хуурмаг юмыг араар нь хийх тухай юм.

Заримдаа хэт олон янз, хэт тогтворгүй байдал нь анхаарлыг татаж бусад таниас болгоомжилоход хүргэдэг. Мөн та ялангуяа эрх мэдэлтэн биш бол энэ хууль таны эсрэг үйлчилэх магадлал өндөр. Хэт их онсьго, таавар, мэт байх нь доод албан тушаалтанд шийдвэргүй, аймхай байдалыг харагдуулдаг.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.31.11 10:33 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.08 12:15 am
Бичлэгүүд: 377
Хууль #18

Өөрийгөө хамгаалахын тулд хана хэрэм бүү барь, бусдаас тусгаарлагдахаас аль болох зайлсхий.
Тайлбар :

Хорвоо ертөнц аюулаар дүүрэн, биднийг тойроод дайсанууд дүүрэн - бүх хүн өөрөө өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй. Хана хэрэм хамгийн бат бэх, хамгийн аюул бага авчрах мэт санагдана. Гэвч тусгаарлалт нь хамгаалахаасаа илүү гайг авчирдаг - бусдаас салж, мэдээ мэдээлллээс хоцроон дайсны хувьд бэлэн хоол болгочихдог. Хүн гэдэг нигмийн амьтан. Тийм учир нийгэмтэйгээ бай. Таныг дайснаас хамгаалах хамгийн том бөгөөд бат бэх бамбай бол олон нийт, ард түмэн, нийгэм юм.

Түүхээс суралцах нь :

Хятадын анхны эзэн хаан болох Цин шин хуанди тухайн үедээ эрх мэдэл,алдар хүндийн оргилд нь байжээ. Тэрэр өөрийн улс Чин-г тойроод байсан бүх жижиг хаант улсыг нэгтгэн одоогийн Хятадыг эхлэл, суурийг тавьсан агуу баатар юм - түүний байгуулсан, нэгтгэсэн улс нь Агуу Александр хааны газар нутгаас уудам ажээ.

Гэвч энэ агуу түүхэн хүмүн амьдралынхаа сүүлийн жилүүдийг дайснуудаасаа айн, тэднээс хамгаалахыг оролдон ордондоо өнгөрүүлсэн юм. Эзэн хаан нийслэл Шен Ян-д хамгийн гоёмсог ордонд амьдаран суух ба энэ ордон нь 270н өрөөтэй, өрөө болгон нь түүнийг хэнд ч харагдахгүй ордоноороо явхад зориулагдаж хороондоо газар доорх нууц замаар холбогдсон мөн тэрээр шөнө болгон өөр өөр унтлагын өрөөнд унтдаг нгэн байв. Хэрэв түүнийг санамсаргүйгээр харчихсан хүн байвал тэр дор нь шууд цаазлуулдаг байв. Түүнийг зөвхөн хэдхэн хүн л харах эрхтэй ба Эзэн хаан ордоноос гарахдаа хүртэл нууц байдалд, нууц нэрээр гардаг байж. Харин яг ийм нэгэн ордоны гадуурх аялалын үед Эзэн хаан нас барсан ажээ.
Ингэж тэр амьдарлын сүүлийн мөчийг ганцаараа хүүхэд гэр бүлээсээ хол үдсэн юм. Түүнийг үхсэнийг бусад хүмүүс маш хойно мэджээ.

Дүгнэвэл :

Цин ши Хуанди нь айхыг мэддэггүй дайчин байжээ. Тухайн үеийн яруу найрагчид түүнийг нарийн нүд, цөөвөр чоно мэт хоолой, арслан барс мэт зүрхтэй гэж бичиж байжээ. Тэрээр ов заль, хүчирхийлэлийн ачаар өөрийг нь тойрох хаант улсуудыг нэгтгэж нэг үндэс, нэг соёлыг бүтээж Хятад гэх үндэстэнийг үүсгэсэн байгуулсан байна. Хаант улсуудыг нэгтгэх явцдаа тэрээр хятадад шашин мэт бишригдэж явсан Күнзийн сургаалийг хатуу хориглосон ба Кунзийн сэдэвт 1000 1000н ном шатааж, Кунзээс ишилсэн хүнийг өршөөлгүй цаазалдаг байв. Энэ нь түүнд маш олон дайсныг бий болгосон ба тэрээр дайснуудаасаа айх болж, энэ нь сүүлдээ өвчин болон хувирсан байна. Ингээд тэрээр өөрийгөө хамгаалахын тулд өөрийгөө бусдаас ихэд тусгаарлаж, бага багаар хяналт алдагдсан байна.
Эцэс сүүлдээ сайд тайган нар нь улс төрийн хэргийг дур мэдэн шийддэг болсон ба түүний эсрэг явуулга зохион байгуулах болов. Ингээд төгсгөл нь ирхэд тэрээр эзэн хаан нэртэй байсан бөгөөд ямар ч эрх мэдэлгүй, бусдаас хэт тусгаарлагдсан нэгэн болон хувирсан аж

Энэ нь тусгаарлалт юунд хүргэдгийг харуулж байна : хана хэрмэн дотор биеэ оторлон суувал та хүчний эх үүсвэртэй холбоо тасарна, олон газарын сонин хачинг сонсох чихгүй болно.

Эрх мэдэлд хүргэх дүрэм :


Макиавелли нь цэргийн ухаанд цайж, хэрэм нь хамгийн том алдаануудын нэг болдогийг ийнхүү тайлбарлажээ :

Цайз хэрэм нь өөрийн хүчийг тусгаарлаж, өөрийн хүчийг битүүлүүрүүлж хүчээ өмхийрүүлж, дотроо ялзрахын эх үүсвэр ба түүний дайснуудынх нь хувьд өөрийг нь бэлэн хоол болгон хувиргагч. Хамгаалах зориулалттай ч цайз нь таны аливаа асуудалд уян хатан хандах чанарыг үгүй хийнэ. Цайз хэрэм халдашгүй харагдаж магадгүй, гэвч нэгэнт тэнд амьдран суувал дайсан чинь таны хаана байрлахыг үргэлж мэдэх болно. Бас дайн тулааны үед дайсанд тань таны цайз хэрэмийг шорон гяндан мэт боглоход тийм ч их ур ухаан шаардагдахгүй. Цайз хэрэмийн битүү байдал нь янз бүрийн өвчин , халдварт хэт эмзэг. Тийм учир цэргийн ухаанд, хэрэм цайз нь хамгаалалтыг олгодоггүй, харин ч асуудал бий болгох нь их.

Ягаад гэвэл хүн бол байгалиасаа нийгмийн амьтан, тийм учир нийгэмд эрх мэдэлийг олно гэдэг нийгмийн харилцаа холбоо, нийгмийн харилцан үйлдэлээс ихээхэн хамаардаг, харин тусгаарлалт нь тухайн хүнийг нийгмээс холдуулах ба эрх мэдэлийг ноцоохоос өөр тусгүй.
Тийм учир та өөрийгөө эрх мэдэлтэй болгохын тулд бүхний төвд нь байх хэрэгтэй. Бүх зүйл, бүх үйл ажиллагаа таныг тойроод эргэлдэж байх ёстой, эргэн тойронд болж байгаа бүх зүйлийн талаар та мэдээлэлтэй байх ёстой. Гэвч олон хүмүүс аюулын цагт айдасдаа хөтлөгдөн хамгаалалтаар өөрийгөө тойруулах ба цайз хэрэм мэт газар нуугдахыг хичээнэ. Харин ингэсний ачаар тэд улам бага мэдээлэл авч, өөрийн гадаад орчинд болж байгаа үйл явдалд дүгнэлт хийхээ мартдаг. Ингэж тэд бэлэн хоол болдог. Цэргийн ухаанд тусгаарлалт бол ихэнхдээ ялагдал, үхэлийг бэлэгддэг.

Эцэст нь эрх мэдэл гэдэг бол хүний бүтээл, хүний бий болгосон ойлголт учир эрх мэдэл нь бусадтай харилцан бусадтай холбоонд байсны үндсэн дээр бий болдог ухагдахуун.
Цайз цамхаг барихын оронд, хорвоо ертөнцийг асар том ,олон өрөөтэй ордон мэт төсөөл, бүх өрөө нь хоорондоо холбоотой тийм ордон гэж дотроо бод. Ингээд та бүх өрөөгөөр нь аялах хэрэгтэй. Ямарч цайз, хэрэм, тусгаарлалт хамгаалалтаас илүү, нийгэмээр хамгаалагдах нь хамгаас аюул багатай. Тийм учир байнга хөдөл, нийгэмтэйгээ бай, нэг сандал дээрээ хэзээ ч битгий удаан суу. Хөдөлгөөнгүй байг анчин алдалгүй онодог гэдэгийг сана.

Анхааруулга :


Тусгаарлалт, ганцаардал нь асуудалын зөв, оновчтой шийдвэр байх тохиолдол тун ховор. Эргэн тойронд болж байгаа зүйлийг мэдэхгүйгээр та өөрийгөө хамгаална гэж байхгүй. Гэвч заримдаа үйл явдалаас хол байх нь тухайн үйл явдалд үнэн зөв дүгнэлт өгөхөд хэцүү болгодог. Энэ үед ганцаардал, бусдаас тусгаарлалт таньд тус болох болно. Олон алдартай бодогч нар өөрийн агуу бүтээлээ шоронд гаргасан. (шоронд бодох хугацаа хангалттай бий). Макиавелли хүртэл ДЭЭДЭС гэх зохиолоо Флоренцийн улс төрийн асуудалаас хол туслгаарлгдсан, цөллөгдсөн ферм дээр бичсэн байдаг.
Тийм учир таньд хэрэв бодох хугацаа хэрэгтэй бол ганцаардал тусгаарлалт гэдэгийг эм мэт ашиглаж болно, гэхдээ тун бага тунгаар ашиглах хэрэгтэй юм. Хэрэв хэтрүүлбэл та буцаад нийгэмд ороход хэцүү болох ба тусгаарлалтын гинжээ таслахад бэрх болно, харин хэт удвал ганцаардалын элсэнд бага багаар шигдэж байгаагаа мэдэхгүй .


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.01.11 11:07 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.08 12:15 am
Бичлэгүүд: 377
Хууль #19

Өрсөлдөгчөө судал-Өрсөлдөгчөө зөв сонго.

Тайлбар :


Энэ хорвоо дээр олон янзын хүн байх ба бүгд таны үйлдэл, стратегид өөр өөрөөр хариулах болно. Буруу хүнтэйгээ орооцолдвол тухайн хүн үлдсэн амьдралынхаа турш зөвхөн өшөө авах тухай бодон өнгөрөөх болно. Хурганы арьс нөмөрсөн чоно хаа сайгүй. Өөрийн өрсөлдөгч болон байгаа зөв сонго. Буруу хүнтэйгээ бүү орооцолд.

Ширэнгэн ойн аюултай 5н төрөл :


Эрх мэдэлийн төлөөх өрсөлдөөнд та маш олон төрөлийн угсаа үүлдрийн өрсөлдөгчтэй таарах болно. Эрх мэдэлтэнд байх ёстой, хамгийн хэрэгтэй чадвар гэвэл хурганы арьсан доор нуугдах чоныг олж харах чадвар юм. Харин энэ чанар, энэ чадвар эрх мэдэлтэнд үгүй бол эрх мэдэлтэн яг сохор мэт. Түүний эрх мэдэлийг хэзээ ч булааж болох ба, тэр эрх мэдэлтэн хамгаас айдсатай. Тийм учир эрх мэдэлийн өрсөлдөөнд хүнийг таниж мэдэх нь тун чухал.
Доор үгүйлэх 5н төрөл бол эрх мэдэлийн ертөнц хэмээх "ширэнгэн ойн" хамгийн аюултай 5н төрөл :

1.Бардам Хүн.
Эхэндээ тэрээр өөр баг (маск) өмсөн бусдад танигдаж аюулгүй мэт харагдаж болно, гэвч ийм хүний бардам зан түүнийг маш аюултай болгодог. Хамгийн яль шалихгүй зүйлээс болж тэр өс хонзон санаж, өс хонзонгоо хамгийн дошин хэлбэрээр авч мэднэ. Түүний догшин үйлдэлд ухаалаг шалтгаан үгүй. Тиймээс хэт бардам үзэлтэй хүнтэй ажил хэрэг явуулахад бэрх, ийм хүнтэй таарвал шууд зугт.

2.Ноомой, яхир хүн.
Ийм хүнийг бусдаас ялгахад амаргүй. Тэд тийм ч догшин биш, тэд биеэ тоодоггүй, тэдний өөрийгөө үнэлэх үнэлэмж сул, тэд өөрсдийгөө дандаа бусдаар дайруулсан довтлуулсан бай мэтээр бодно, харна. Харин өвчин, зовлон, доромжлол бол түүний хөдөлгөх хүч нь болдог. Тэр бага багаар дотроо буцалдаг. Хэрэв та ийм хүнийг мэхлэж, ийм хүнийг бие сэтгэлээр гэмтээсэн, хохироосон бол хэсэг хугацааны турш алга бол. Учир нь тэд өөрт нь хийсэн гэм нүгэлийн төлөө, өөрийг нь доромжилсоны төлөө таны цусыг үхтэл чинь дусал дусалаар нь дуустал нь урсгаж мэдэх тэвчээртэй улсууд.

3.Битүү, хардамтгай хүн.
Хамгийн тод жишээ Иосиф Сталин. Тэрээр өөрийн хүслээр дэлхийг харахыг хүснэ - ихэнхдээ муугаар - бусдаас ч гэсэн зөвхөн мууг харна, тэгээд бүгд түүний араас зэхэж занаж байгаа мэт дотроо бодно. Дээрх 2оос энэ төрлийн хүн аюул багатай : тэд төрөлхийн тэнцвэргүй, түүний хардамтгай зан чанар дээр дөрөөлөн тэднийг хуурч мэхлэхэд амархан. Гэвч нэг л удаа та түүний шүдэнд нь зуугдвал бүх юм эсрэгээрээ эргэнэ. Тийм учир ийм хүнээс бас болгоомжил.

4.Могой мэт хүн.
Тэд өөрт нь хийсэн гэм нүгэлийг мартдаггүй. Яг л урт мушгирсан могой мэт тэд бол чимээгүй аюул.Хэрэв ийм хүнийг бие сэтгэлээр аль алинаар нь гэмтээх юмуу хуурвал энэ хүн гаднаа уур бухимдалаа харуулахгүй, тэр бүх тооцоог дараа нь бодно. Ингээд тэрээр бүхнийг эргүүлж чадах байр суурьтай болоод ирэхлээр хорсолоо хамгийн зэвүүн, хамгийн догшин аргаар авч мэднэ. Ийм хүнээс 2 дахин илүү болгоомжил. Ийм хүнийг гэмтээсэн, хуурсан бол үүнээс гарах ганц арга...дахиж сэхэхээргүй болтол нь сөнөөх.

5.Бодлоггүй хүн.
Энэ хүн нь ямар нэгэн өш хонзон авахгүй. Өш хонзон гэх юмыг энэ хүмүүс мэдэхгүй. Тэгвэл ийм хүн яагаад аюултай вэ? Тэд бусдын цаг хугацааны, үр бүтээмжийн хулгайчид юм. Ийм хүн бусдын ажилд маш садаа хийдэг.

Түүхээс суралцах нь :

1219 онд Самарканд хотод төвтэй, цэрэг арми сайн хөгжсөн, өргөн уудам газар нутгийг удирдагч Хорезмийн Шах Мухамед-д бараалхахаар дорно зүгийн хэний ч мэдэхгүй улсаас элч иржээ. Энэ элчийг дорно зүгт мандаж эхэлж буй Их Монгол улсын Чингис Хаан явуулсан аж.

Элч нь Агуу Мухамед Хаанд Их Монгол улсаас авчирсан олон янзын бэлэгээ барьж дуусаад хааны саналыг Мухамедэд танилцуулав. Чингис хааны санал нь Торгоны Замыг дахин нээх ба, Торгоны зам дээрхи хяналтаа Мухамед тэй хуваалцахын хэрээр хоёр гүрний хооронд эв найрамдалыг эрхэмлэх тухай аж.

Мухамед нь энэ дорно зүгт цэцэглэж буй улсын талаар ямарч мэдээлэлгүй байсан ба, тэрээр түүний зиндааны хүнтэй нэг муу улсын элч ингэж харьцах нь доромжлол гэж үзэн их монгол улсын хааны саналыг хүлээж авсангүй. Гэвч хааныг энэ зогсоосонгүй, Чингис Хаан дахиад элч явуулж гуйв. Энэ удаа тэрээр 100н тэмээн цуваанд өөрийн Хятад улсаас олсон содон нандин зүйлээ ачуулаад бэлэг болгоод явуулжээ. Харин үүнийг нь Мухамед хаанд хүрэхээс өмнө Самаркандтай хэл залган орших нутагийн Иналчик удирдагч булаан аван үрэн таран хиисэн байна. Үүнийг нь мэдсэн Чингис хаан Иналчикийг эзэн хааныхаа зөвшөөрөлгүй авсан нь алдаа хэмээн үзэж Мухамед рүү дахиад элч явуулж Иналчукийг хийсэн үйлдэлийнх нь төлөө зохих шийтгэл оноохыг хүсжээ. Харин үүний хариуд Шах Мухамед ирсэн элчийнх нь толгойг тасдаад, хаанруу буцаад явуулчихав.

Дорны хүний хувьд энэ нь Хааныг доромжсилсон хэрэг байлаа. Тиймээс Чингис Хаан Шах руу ийнхүү захиа хүргүүлж : " Мухамед хаан энх тайван бус дайныг Сонголоо, Юу болох юу болохгүйг бурхан л ганц мэдтүгэй" гээд дайнд бэлдэж эхэлжээ. Ингээд 1220 онд хааны их цэрэг Иналчикийн нутагт ирж нийслэлийг нь шатааж, Иналчикийг барьж бусдын бэлэг сэлтэнд шунахайран дээрэмдсэн түүнийг нүд чихрүү нь мөнгөний хайлш зутгаж алж байсан байна.

Ингээд ойрын хэдэн жил Хаан өөрөөс нь хавьгүй илүү Шахийн армитай аймшигт тулаан явуулж, эзэнт гүрнийг нь түйвээжээ. Ингэж дараа нь Самаркандийг эзэлэн, цааш үргэлжлүүлсээр шахийн өргөн уудам нутагийг тэр чигээр нь сүйтгэсэн ажээ. Ингэж чингис хаан умард зүг, торгоны замыг гартаа оруулсан түүхтэй.

Дүгнэвэл :

Хэзээ ч битгий өрсөлдөгчөө дутуу үнэл. Таниас сул дорой гэж бүү бод. Та хэзээ ч өөрийн орооцолдож байгаа хүний тухай бүрэн төсөөлөлтэй болж чадахгүй. Өнөөдөр гаднаа өчүүхэн харагдах хүн, маргааш агуу эрх мэдлэтэн болсон байж болно. Бид амьдралдаа олон зүйлийг уучилдаг, гэвч доромжлолыг тэр болгон уучлах нь ховор. Тийм учир өөрийн сайн мэдэхгүй хүнийг доромжилж, онгод шүтээнийг нь хөндвөл тэд хамгийн аймшигтай аргаар өөрийн уур хилэнг гаргаж мэднэ. Тиймээс та бусдын санал ичгүүртэй, инээдтэй, байж боломгүй санагдсан ч санал нэгдэхгүй байгаагаа хэлэх хамгийн зөв арга нь соёлтой бөгөөд хүндэтгэлтэйгээр илэрхийлэх юм. Тэднийг доромжилсон бассан маягаар хэзээ ч унтрааж болохгүй, эс бөгөөс та Чингис Хаантай сөргөлдөж байж мэднэ.

Эрх мэдэлд хүргэх дүрэм :

Бусдыг хэмжих, өрсөлдөгчөө таниж мэдэх нь эрх мэдлэтэнд байх ёстой чухал чадваруудын нэг. Үүнгүйгээр та сохор мэт : та зөвхөн буруу хүнтэй зууралдаад зогсохгүй, та өөрийнхөө ажлийн хамтрагчийг буруу сонгох юм. Тэдэнтэй хамт нэг завинд суухаасаа өмнө тэднийг сайн судал, дүгнэ. Тэгэхгүй бол та цагаа хий дэмий гарздаж алдаа гаргах нь гарцаагүй. Бусдын алдаа дээр суралц.

Санаж яв : Бусдыг дүгнэж, судлахдаа хэзээ ч өөрийнхөө зөн билигд битгий хөтлөгд, таамаглалд түшиглэсэн дүгнэлт хэзээ ч бүү хий. Мөн гаднах төрхөд хэзээ ч битгий хуурт. Могойн эрээн гаднаа хүний эрээн дотроо гэдэг үгийг санаж яв. Бусдыг нэвт харж сур. Хэзээ ч бусадын таньд харуулах гэж байгаа дүр төрхөд бүү хуурт, бүү үнэмш!.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.01.11 11:11 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.08 12:15 am
Бичлэгүүд: 377
Хууль #20

Хязгаарт бүү зогс,төвийг баримтал.
Тайлбар :

Нэг талруу хэзээ ч битгий хазай, төвийн байрлал хамгаас аюулгүй. Тэнэгүүд л зөвхөн хязгаарт зогсож, хэн нэгний талд ордог. Хэний ч талд бүү ор.Өөрийн бие болон сэтгэлээр бусдаас хараат байдалыг зарласнаар та бусдыг удирдах болно, та бусдыг муудалцуулж чадна, мөшгиж чадна
Хэсэг 1 : Хэнтэй ч холбоотон бүү бол. Гэвч холбоотон бүү бол гэдэг нь дайсан бол гэсэн үг биш юм.

Тайлбар :


Хэрэв бусадаас та жоохон ч гэсэн хараат, ба сөргөлдөж буй талын аль нэгийг баримтлах юм бол та хамаг эрх мэдэлээ тэдний өмнө алдах болно. Харин хэний ч талд орохгүй, хөндий, зайдуу байх нь бусдын анхаарлыг татах нь элбэг байдаг ба, ингэснээр та өөрийн эрх мэдэлийг ихэсгэж болно. Бусдад найдварыг байнга төрүүл, харин хэзээ ч хангамж бүү өг.

Түүхээс суралцах нь :


1558 онд Елизабет нь Английн хатан хаан болжээ. Тэрээр нөхөргүй байсан бөгөөд ирээдүйн нөхөрийн талаарх таамаг нь хаант улс даяар яригдах хамгийн сонирхолтой сэдэвийн нэг аж. Жирийн харц ардаас эхлээд сайд ноёд хүртэл түүнийг хэнтэй гэрлэх тал дээр байнга маргалдах боловч тэд ганц зүйл дээр л санал нэгддэг байжээ : хаангүй хаант улс гэж үгүй, тийм учир тэр удахгүй гэрлэх нь тодорхой.
Иймээс түүний эргэн тойрны язгууртан гаралтай олон залуучууд, хөвгүүд түүнийг эргүүлэх гэж оролдоно, гуйна, түүний зүрх сэтгэлийг булаахын төлөө өрсөлдөнө. Харин хатан хаан үүнийг нь огт хориглохгүй ба харин ч тэдний сэтгэлийг буцаадаггүй, эерэг ханддаг байв, энэ үйлдэл нь тэдэнд найдвар төрүүлдэг ба, тэд Елизабет хатаны сэтгэлийг татах болоо гэж хууртацгаахад хүргэдэг байжээ.

Ийм маягаар Елизабет хатан хаан нь тэднийг маш уран хийцтэй аргаар саатуулдаг байв, харин энэ арга нь түүний зүрх сэтгэлийн төлөөх өрсөлдөгч нарийг улам бүр асаахад, улам бүр дурлуулахад хүргэдэг байв. Жишээ нь хааны ордны маарамба Симон Форман өөрийн тэмдэглэлдээ түүны онгон хальсыг цоолж байгагаар төсөөлөн бичиж, тухайн үеийн хамгийн шилдэг зураачид түүний анхаарлыг татах гэж Елизабетийг Диана болон өөр бурхадтай зүйлрлүүлж зурж, шүлэгч нар нь түүнд зориулж шүлэг уран цэцэн үгээр бялхсан шүлэг бичиж байлаа. Үүгээр ч зогсохгүй Испани, Швед, Австрийн хаад хүртэл сээтэн хаях аж. Учир нь тэдний аль аль нь Елизавет хатан хаантай суувал Англитай холбоотон болно гэдэгийг хэнээс ч илүү сайн ойлгож байжээ. Харин энэ бүх хайр сэтгэлийн асуудалд Елизавет хатан хаан бүгдэнд нь соёлтойгоор эсэргүүцсээр л...

Елизавет хатан хааны тэр үеийн улс төрийн хамгийн том асуудал бол Флеми болон Данийн нам дор газарийн бослого байлаа.1570 оны энэ хэцүү үед англичуудад францтай холбоотон болох нь хамгийн зөв сонголт мэт харагдаж байв. Тэгвэл хамгийн том асуулт : Англи улс өөрийн холбоотон Испани тай харьцаагаа муудуулан байж , Флемчүүд болон Даничууд нарт тусгаар тогтнол олгоод, өөрийн холбоотноор тухайн үеийн Европын тулгуур хүчнүүдийн нэг Францыг холбоотноо болгох уу? гэдэг асуулт байв. Энэ замыг сонговол Францад түүнд тохирохуйц 2 язгууртан цустай залуу байв : Анжу болон Аленкон. Энэ хоёрын аль нэгтэй нь гэрлэх үү ? 2лаа боломжтой байлаа, Елизабет ч гэсэн тэдний найдаварийг нь унтраасангүй. Хэрэгийн учир олон жилийн турш зөөлөнөөр тодрон харагдах болов. Анжу Англи руу олон дахин зочилсон бөгөөд, Елизабета-г олон нийтийн өмнө үнсэж, түүнийг өхөөрдсөн нэрээр хүртэл дууддаг болов. Энэ мэтээр ах дүү хоёртой цагийг үрж байх хооронд Англи Франц 2ын дунд найрамдалын гэрээ байгуулагджээ. Ингэж Франц Англи 2ын харилцаа аюулгүй болоод ирэхэд хатан хаан нялуун, янаг амрагаасаа харилцаагаа аль болох соёлтойгоор, хэн хэндээ гомдол төрүүлэхгүйгээр тасалжээ.
Харин энэ үед Элизабет нь хүүхэд төрүүлэхэд дэндүү хөгширсөн байсан ба тэрээр огоноороо насан эцэлсэн юм. Тэр шууд залгамжлах удам угсаа төрүүлээгүй ажээ.

Дүгнэвэл :


Элизабетэд гэрлэхгүй байх шалтгаан байв : тэрээр өөрийн нагац эгч Шотландын хатан Мари- алдааг давтахыг хүссэнгүй. Эмэгтэй хүнээр төрийг удирдуулахгүй гэсэн яг энэ шалтгаанаар шотландчууд Мари-г гэрлэхийг,гэрлэх гэрлэхдээ "ухаалаг" гэрлэхийг шаардаж байлаа. Гадаад хүнтэй суувал олонд нэр хүндээ алдах, язгууртан гэр бүлээс сонговол тэднийг хооронд нь өрсөлдүүлэн дайсагналцуулах аюлтай байв, ингэж ингэж Мари нь католик шашинтан Лорд Дарнилтай суусан аж. Энэ алхамаас болж түүнд шотландуудын протестанчуудад дургүй болгосон ба үүмээн самуун гарч байлаа.

Элизабет нь "гэрлэлт нь үргэлж эмэгтэй хүний удирдах нөлөөг халхалдаг" хэмээн боддог байв. Тиймээс ч тэр гэрлэлт гэдэг юмаар өөрийгөө сүүдэрт оруулахгүйг хичээх ба мөн үүний зэрэгцээ нөхөргүй гээд дайсандаа ямар нэгэн бэлэн хоол болохыг хүсэхгүй байв. Ийм л учир тэрээр гэрлэх хүсэлтэй дайснуудынхаа найдварыг унтраасангүй, харин ч холбоотон тогтоох маягаар өөрийн хүссэн зүйлээ олж авахыг хичээжээ. Ингэж тэр оньсого таавар мэт байдал үүсгэж, хэн болгоны гэрлэх найдварыг нь унтраагааүй байна.
Энэ маягаар Елизавет хатан хаан түүнийг эргүүлэх гэж оролдсон, өөрийн болгох гэж оролдсон хайр сэтгэл тойрсон энэ жилүүдэд, улсаа ч удирдаж, түүнийг эргүүлж буй хүмүүсийг ч захирч чаджээ. тэрээр өөрийгөө холбоотон болж бусдад захируулаагүй ч, дайсан болж өөрийгөө үзэн ядуулаагүй байна.

Эрх мэдэлд хүргэх дүрэм :

Эрх мэдэл гэдэг нь гадаад дүр төрхөн дээр суурилдаг учир гадаад дүр төрхөө өсгөх жижиг жижиг заль мэхэн дээр тогтох нь элбэг. Харин ямар нэгэн бүлэг хүн болон ганц нэг хүнээс татгалзаж өөрийн бие бодол санааны бүрэн тусгаар гэдгээ харуулах нь энэ олон жижиг зальнуудын нэг нь юм. Хажуу талд байх нь ямар нэгэн хүний муу санааг төрүүлдэггүй, харин ч өөрийн гэсэн хүндлэл үүсгэдэг - ингэснээр таны нэр хүнд ихэсдэг. Харин та хэн нэгэний талд орж, бусдад өөрийгөө өгвөл хамаг нэр хүнд үгүй болдог. Та бусадтай яг ижил болон харагддаг. Ягаад гэвэл бусдын тусламжтай бол бүх юм маш амархан, харин бие даан, ганцаараа сондгойрон, биеээ мэдэх байдал нь таныг өөртөө итгэлтэй мэт харуулж, таныг дагагч, таныг бишрэгчийг бий болгодог.

Пикассо ядуу тарчиг амьдралаас дэлхийн хамгийн алдартай уран бүтээлч болоход, тэр өөрийн нэрийг ямар нэгэн түнштэйгээ, ямар нэгэн эрх мэдэлтэнтэй холбоогүй юм. Пикассо тэр язгууртанд үйлчилдэг, энэ ноёнтон үйлчилдэг гэж олон нийтэд яриулахыг тэр хүссэнгүй. Ингэж баячуудыг үл тоохын хэрээр баячууд түүнд бэлэг сэлт өгж, гоёмсог саналууд тавиж өөрийн нэрийг Пикассогийн бүтээлүүдтэй холбохыг хүсдэг байв, харин тэр энэ бүхэнд ямарч сонирхолгүй мэт дүр үзүүлэх аж. Энэ нь баячуудыг галзууруулах төхдөг байсан ба , энэ хэрээр түүний үнэ цэнэ өсдөг байжээ.

Хэсэг 2 : Хэний ч талд бүү ор, Хэрүүл маргаанаас хол бай.


Тайлбар :


Бусдад таныг өөрсдийнхөө хэрүүл маргаанд татаж оруулахыг бүү зөвшөөр. Тэдэнд харагдахдаа сонирхсон, тусалж дэмжсэн харагд, харин яс юманд дээрээ төвийг сахисан хэвийн үлд. Бусад нь байлдаж зодолдож дуусахыг хүлээ, харин бүх юм дуусаж дайсан сулидсан үед бүх юм таны гарт.

Түүхээс суралцах нь:


15р зуунд италийн хамгийн том, хүчирхэг хотууд болох Венец, Флоренц, Ром, Милан нар хэрүүл маргааны эргүүлэг дотор байлаа. Энэ бүгдийг хагаралдуулж байсан улс нь Франц, Испани хоёр байв. Тэд хүч сул Италийн газар нутгаас хэсэг газар олж авахыг хүсчээ. Ингээд гол хэрүүл Матуа хотод төвлөрөж байв. Матуаг Гианфранцесско Гонзага Гүн удирдах аж. Гонзага нь догшин ширүүн дайчин, мөн чадварлаг цэргийн жанжин ажээ. Түүний хамгийн сул тал гэвэл тэрээр мөнгөнд шунахай нэгэн байсан бөгөөд хэн нь их мөнгө амлана түүний талд ордог байв.

1490 онд Гонзага нь Феррара мужийн удирдагчийн охин Изабелла Десте-тэй ураг барилдажээ. Хурим найрын дараахнаас, тун удалгүй Гонзага нь өөрийн амьдралын ихэнх хугацааг Мантуа-с хол өнгөрөөх болж Мантуагийн удирдах ажил нь авгайд нь шилжсэн байна.

1498 онд Францийн 12-р Луйис хаан Милан руу дайрахдаа бэлдэж байлаа. Аюулд ойртож буй Миланд хэн ч туслахыг хүссэнгүй. Гарах гарцгүй болсон, холбоотон үгүй ганцаардсан Миланы эзэн Лодовико Сфорза нь өөрийн хамгийн ойрын найз, хуучин амраг Изабелла Десте-с тусламж гуйжээ. Тэрээр Изабелла-г өөрийн нөхөр Гонзага Гүнтэнд Миланд туслахыг ятгах талаар гуйжээ. Изабелла нөхрөөсөө гуйсан ч татгалзсан байна, түүний хувьд Сфорза ямар ч найдлаггүй аж. Ингэж 1499 онд Луйис Миланд нэвтрэн орж Миланыг амархан эзлэв, нөгөө талд Миланы энэхүү уналт Изабеллаг ацан шалаанд оруулжээ : хэрэв тэр Лодовико Сфорза-д үнэнч, холбоотон хэвээр үлдвэл Францууд түүний эсрэг хөдлөх болно, Францтай холбоотон болвол, тэр бүх итали даяар дайсантай болно, Ром юмуу Венецтэй нэр холбогдвол тэд туслах нэрээр Мантуаг эзэлээд авчихна. Ийм хэцүү байдалд байхад Францын агуу хаан түүнд туслахаар шийдэв - Изабеллад янз бурийн бэлэг явуулна, шүлэг зохиож өгнө, түүнтэй тодорхой ажил дээр хамтрахыг хүсэх болсон юмсанж.

1500онд Луйис хаан Исабеллаг өөрийнх нь Миланыг буулгаж авсанд зориулсан үдэшлэгт урижээ. Үдэшлэгт Изабелла нь хамгиин сайхан даашинзаа өмсөж, бүгдийн нүдийг булааж, тэнд байсан бүх хүмүүсийн анхаарлыг татав, төлөвлөж байсан ёсоор Луйис хааны сэтгэлийг ч гэсэн татаж чаджээ. Францын агуу хаан Луйис хаан түүний гоо үзэсгэлэнд бүрэн мансуурч түүнээс өөр хүүхнийг анзаарахаа больсон байна. Ингээд удалгүй Изабелла нь Луйисын бараг дагуул мэт амраг нь болж, харин Луйис хаан энэ дотно нөхөрлөлийнхөө шанд Мантуаг Венецээс тусгаар байлгана гэж амласан байна.

Удалгүй өмнө зүгээс бас нэгэн хүний нэр айдас дагуулан сонсогдох болов, тэр нь Цезаре Боржиа. Тэрээр 1500 оноос хойш аян дайн хийсээр, замдаа дайралдсан жижиг хаант улс болгоныг эзлэсэн байна. Изабелла Цезаре Боржиа гэх өсөж буй барын бамбарыг зөв таниж эртнээс түүнд тал засах болов : тэрээр Боржиа-д бэлэг сэлт явуулж, нохой, үнэртэн нүүрний баг энтэр явуулж ( Ром-оор явах бүртээ Боржиа нь маск зүүдэг байсан), Цезаре Боржиа-г саяхан төрсөн хүүгийнх нь загалмайлсан эцэг болооч хэмээ гуйна. Энэ бүхэн ч Боржиа-д нөлөөгөө үзүүлж тэрээр замдаа дайралдсан хотоос Мантуа-с бусад бүгдийг дайтсан байна.

Дүгнэвэл :

Изабелла нь Италийн тэр үеийн байдалыг маш сайн ойлгож байсан юм : аль нэг талыг сонговол ялгаагүй үхэл!!! Хүчтэй тал түүнийг залгих гэж оролдох бол, хүчгүй нь түүнийг доош нь татах болно. Ямарч шинэ холбоотон нь харин шинэ дайсан үүсгэж байв. Ингээд эцэс сүүлд нь тэр энэ бүх маргаан асуудалыг өөртөө ашигтайгаар эргүүлж чадсан байна. 2 тал үхтэлээ дайтаад эхлэхээрээ л Мантуаг анзаарах завгүй болдог байв.

Хэрэв та өөрт холбогдолгүй дайн тулаанд орох юм бол та бүх санаачлагийг алдах болно. Дайтагч талын хүсэл зорилго таны хүсэл зорилго болон хувирч, та тэдний ашигладаг зэвсэг болно гэсэн үг юм. Изабелла нь өөрөө дайтахгүй, харин бусдыг дайтуулж чаджээ. Их дайтах тусам тэд улам сул болж байжээ...Харин энэ нь Изабеллад сайн.

Эрх мэдэлд хүргэх дүрэм :


Бусдын жижиг сажиг хэрүүл маргаанд өөрийгөө оруулахад бүү хүргэ. Анхаарлаа хандуул, дэмжиж байгаа мэт дүр үзүүлж болно, гэвч бүх л аргаар өөрийн байр суурь, эрүүл ухаанаа алдаж болохгүй. Бусдад тулалдах боломжийг олго, харин өөрөө хажуунаас ажигла. Ингэж бусдыг хүч сулрахыг хүлээ. Харин тэд эцэстээ тулан ядран, намжих хооронд бүх зүйл таны хувьд бэлэн хоол мэт. Ерөнхийдөө хэрүүлийг өдөөж, өөрөө дараа нь харан суусан ч болно. Энэ нь эрх мэдэл ихсэгнэ.

Заримдаа эрх мэдэлийн тоглоомыг зөв тоглохын тулд бусад хүмүүсийн асуудалд анхаарал хандуулан , тэдний талд орох нь хэрэгтэй байдаг. Харин та ингэж ачит туслагчийн дүрийг бүтээхдээ хэзээ ч өөрийн дотоод хүч, саруул ухаана сул тавиж болохгүй. Мөн дайснаа хэт холдуулж болохгүй, хэт ойртуулж болохгүй. Яг л Изабелла шиг Хаан,Боржиа 2ыг яг л гар хүрэх зайнд байрлуулсан шиг.

Ихэнх тохиолдолд асуудал гарч ирэхэд , хүмүүс аль хүчтэй талд нь юмуу ,аль их юм амлаж байгаа талд нь ордог .Гэвч энэ нь маш осолтой арилжаа. Нэгт, хэтийн замналд аль нь түрүүлэхийг хэн ч тааж хэлж чадахгүй, зөвхөн таамаглаж чадна. Харин таамаг бол ердөө таамаг төдий...Мөн та өөрөөсөө хүчтэй холбоотонтой болбол тэд таныг залгиад л өнгөрнө. Харин сул талтай холбоотон болбол та үхэлрүүгээ тэдэнтэй хамт гэлдэрнэ. Харин та хүлээдэг суудал дээр суувал юг ч алдахгүй.

Санаж яв : Та өөрийгөө бусдад зүрх сэтгэлгүй хэмээн зэмлүүлнэ гэж бодож магад. Гэвч эцсийн эцэст та ийм аргаар бусдад тусалсанаас илүү их нэр хүнд ,илүү их алдар олох боно гэдгийг сана. Харин нэр хүнд,эрх мэдэлийн оргилд хэнд нь туслах хэнд нь туслахгүйгээ шийдэж болно

Анхааруулга :


Хэрэв та хэт их цаг уявал энэ хууль нь таньд сөрөг нөлөөтэй. Хэрэв та өөрт хандаж буй олон гуйгчийг удаан хүлээлгэхэд хүрэх юм бол та тэдний итгэл болон хүсэлийг нь алдах болно. Хүмүүс таньд найдахаа болиж та тэний хувьд сонирхолгүй болно. Тийм учир та аль нэг талд зогсох хэрэгтэй болбол энэ нь зөвхөн бусдад өөрийн дүр төрхөөр өөрийгөө татах л зорилготой байх хэрэгтэй. Ерөнхийдөө бол энэ нь тодорхой эрх мэдэлтэний хэрэглэх асуудал. Гэвч та тухайн талыг баримтлахдаа хүртэл хэт хазайж болохгүй. Үргэлж өөрийгөө хэзээ ч орхиод явж чадна гэсэн байр суурийг бусдын өмнө хадгалах, харуулах хэрэгтэй. Мөн таны холбоотон мөхсөн ч мандсан ч та өөрийн тусгаар тогтнолыг хадгалаж үлдэх байр суурийг хамгаалан үлдэх хэргэтэй. Тэднииг мөхөхөд нь та дагаад мөхөх ёсгүй.


Сүүлийн удаа TSZPUN 4-р сар.01.11 1:44 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.02.11 1:56 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.08 12:15 am
Бичлэгүүд: 377
Хууль #21

Гэнэнгүүдийг барихын тулд гэнэн царайл - цагаа олж тэнэглэх нь сайн.

Тайлбар :

Хэн бүхэн бусaдаас ухаантай байхад дуртай байдаг. Тэгвэл хүний яг энэ зан дээр дөрөөлөн та дайсныгаа өөрөөсөө ухаантай мэт бодогдуулан далд санаа, давхар бодолоо нууж болох юм.

Түүхээс суралцах нь :

1872 оны өвөл АНУ-н нэртэй эдийн засагч Асбури Харпендинг -ийг Лондонд байх үеэр нэгэн цахилгаан утас иржээ. Цахилгаан утас нь АНУ-н өмнө зүгт асар их нөөцтэй алмазын орд газар олсон тухай байв. Энэ цахилгаан утасыг Калифорни мужийн банкны эзэн Виллиам Ралстон өөрөө явуулсан байсан нь түүнд энэ мэдээ ямар нэгэн худал хуурмаг зүйл биш, харин нилээн чухал эд болох талаар итгэлийг төрүүлэв.
Ийнхүү Харпендинг баяр хөөртэйгээр Сан Францискоруу буцжээ.

Алмазын орд газарыг Филип Арнольд , Жон Слак гэх жирийн хайгуулчид нар нээсэн ба тэд ордоо баячуудад алдахаас айж байршилыг нь чандлан нууцалж байв. Харин Асбури Харпендинг болон Виллиам Ралстон нар энэ алмазын ордыг нилээн сонирхож байсан учир өөрсдийн хүнээр шалгуулж үзэхээр шийдэн, тухайн үеийн АНУ-н хамгийн сайн хайгуулчын нэгийг орд газрыг шинжлүүлэхээр явуулав. Арнольд, Слак хоёр харин байршилаа хэнд ч мэдэхгүйг хичээх ба, тухайн хайгуулчийн нүдийг боолттой чигээр нь орд дээрээ аваачиж судалгаа хийлгэчихээд буцаад боолттой чигээр нь авчирсан байна. Өөрийн биеэр очиж үзсэний үндсэн дээр тэр хайгуулч маань энэ ордыг хамгийн том алмазын орд гэдэгийг баталжээ.

Ингээд Харпендинг, болон Ралстон нар Анольд болон Слак нарыг хамтарч ажиллах санал тавив. Нью Ёркод ирж, тэдний ордоос авсан чулууг, эрдэнийн чулууны дархан Чарлез Тиффани гаар жинхэнэ үгүйг нь шалгуулна гэв. Харин хайгуулчид тийм амархан зөвшөөрсөнгүй, үүнийг урхи хэмээн боджээ : яаж тэдэн шиг том баян хүмүүс өөрсөд шиг нь жирийн хайгуулчид нарт итгэх билээ? тэд орд газарыг хулхидчихвал яана? Гэх мэт...Ралстон тэдний ингэж болгоомжилохыг урьдаас мэдэж байсан ба тэр нөгөө хоёрын айдасыг нь багасгахаар 100000 доллар өгөх талаар ярив - хайгуулчид зөвшөөрөв.

Эрдэнийн чулууны дархан Тиффани тэдний олсон алмаз бүгд жинхэнэ байна хэмээн батлахад Ралстон болон Харпендинг нар хөл нь газар хүрэхгүй баярлацгаана.
Энэ орд газарт улам шуналтах болсон Ралстон Харпендинг нар хөрөнгө оруулахаасаа өмнө дахиад нэг шалгаж үзэхээр шийдэж өөрсдийн сонгосон мэргэжилтнийг Слак болон Арнолдтой дахиад орд газарлуу явуулж, алмазын ордны цэвэр нөөц, бэл , бэнчин, хөрөнгийг судлуулахаар болжээ. Ингээд хэдэн долоо хоногийн дараа Луйис Жанин гэгч АНУ-н шилдэг хайгуулч Арнольд Слак 2той уулзжээ. Тэрээр хөрөнгө оруулагчдын талыг төлөөлж байсан юм. Тэрээр хуурамч алмаз ялгахдаа гаргуун нэгэн байлаа. Ингээд бас л Арольд тэр хоёр өөрсдийн нууцаа алдахгүй гэж энэ хайгуулчийг хамгийн тойруу замаар явуулж, нууц газраар оруулж, олон долоон хавцалаар явж толгойг нь эргүүлэн орд газар дээрээ авчиражээ. Энэхүү суадлгаа нь бараг 8н өдөр үргэлжилжээ, үр дүнд нь Жанин хөрөнгө оруулагчид нарт хамгийн баян нөөц гэдэгийг дахин баталжээ.

Ингээд хэдэн өдрийн дараа Ралстон, Харпендинг нар 700000-н доллараар орд газарыг худалдахыг санал болгов, харин Арнольд болон Слак нар энэ үнэнд дурамчхан хандах боловч эцэстээ тэд зөвшөөрчээ.
Ингэж Ралстон болон Харпендинг нар шинэ орд газарыг худалдан авч, энэ тухай ч мэдээ хаа сайгүй тарж, Хөрөнгө оруулагчид, хамтрагчаасаа цуглуулсан бүх мөнгөөрөө Сан фрациско, Нью-Ёркод шинэ оффис барин, малтах тоног төхөөрөмж түрээслэж, худалдаж аван анхны удаа орд газартаа очин малтлага хийж үзээд тэд тэнд юу ч олсонгүй...Тэд залилуулсанаа Хожим ухаарчээ.

Дүгнэвэл :

Арнольд болон Слак нар нь янз бүрийн инженер хахуульдсангүй, тэд зөвхөн сайн бодож төлөвлөсөн төлөвлөгөөнийхөө ачаар л мэхэлж чадсан байна. Харин хөрөнгө оруулагчидын талыг гол сохруулсан, мангартуулсан зүйл бол Арнольд болон Слак нар өөрсдөө байсан юм. Тэдний гадаад төрх хөдөөний гэмээр гэнэндүү байдал нь хэний ч айдасыг төрүүлээгүй байна. Тэд хууран мэхлэлтийн хамгийн эхний дүрэм болох жирийн байгаагаасаа илүү тэнэг бол гэдэг дүрэмийг л баримталсан нь тэднийг мангартуулах гол хүчин болжээ.
Судалж үзсэн шинжээчид орд газарын оршин буйг бүгд бат итэгэлтэй нотолсон юм. Тэгвэл тэр хоёр тэднийг яаж хуурав? Тэр 2 олон нийтэд орд газар нээсэн гэдэгээ зарлахаасаа өмнө Европоор аялан 12,000 доллараар жинхэнэ үнэт чулуу худалдан аван, авсан хөрөнгөө газар байршуулсан нь эхний мэргэжилтнийг хуурхад хүргэжээ. Харин дараагийн удаа бол тэд мөнгөтэй болсон байсан учир , их мөнгөөр ихийг авсан ба хаа сайгүй тарааж, газарт булсан нь асар том орд мэт харагдуулсан ажээ.

Эрх мэдэлд хүргэх дүрэм :

Хятадад "гахайн баг өмсөн барыг ал" гэдэг сургааль бий. Энэ нь эртний хятадын ангийн арга ба анчин нь өөрөө гахай шиг хувцалж гарна. Харин хүчитэй, бардам бар нь гахай түүн рүү ирж байна гэж бодон, ойртоно. Харин эцсийн эцэст анчин барыг ална. Энэ арга нь бар шиг хүмүүс дээр их ашиглагдаж болно : тэд хэт бардам бөгөөд , өөртөө хэт итгэлтэй. Тэд таныг хэдий чинээ их басамжилж байна , төдий чинээ та аюул учруулж болох юм. Гэмгүй гахай мэт харагдах нь хэн ч таниас айж эмээхгүй болох ба, таныг эрмэлзэл зорилгыг тань нуудаг.

Ухаантай харагдах нь муу тоглогчдын зан, тиймээс цагаа олж тэнэглэх нь сайн байдаг. Хүмүүсд өөрийгөө тэднээс доогуур ухаантай гэж мэдрүүлэх нь тэдний таниас хамгаалах хамгаалалтыг буулгахад хүргэдэг. Яг л Арнольд болон Слак нар шиг, хөрөнгө оруулагчид тэдний нурууны ард тэр 2ын тэнэгийг шоолж, хөдөө нутгийн гэнэн 2 хэмээн бодоцгоож байсан. Тийм учир бусдыг өөрөөсөө дээр харагдуул, ягаад гэвэл тэд ингэхэд дуртай,харин та тэдний хажууд удаан байх тусам тэднийг хуурч мэхлэх нь улам амар болно.

Онч санаа:

Тэнэглэлийг хэрхэн ашиглахыг сайн сурж ав: цагаа олж тэнэглэх нь сайн байдаг. Тэнэгүүдийн дунд ухаантан байх нь тийм ч сайхан санаа биш. Тэнэг мэт загвар төрүүлж байгаа хүн тэнэг биш гэдэгийг сана.

Анхааруулга :

Оргил өөд тэмүүлэх аялалдаа та эхнээс нь дуустал тэнэг хүний баг өмсөнө гэж байхгүй. Заримдаа ч гэсэн эрх мэдэлтэнд өөрийнхөө авьяас чадварыг харуулж байх хэрэгтэй.
Харин энэ хуулийг эсрэгээр ашиглаж болох нэгэн арга бол "хуурамч" үйлдэлээ "ухаант"-ай дүрээр далдлах арга юм. Та ухаан эрдэм төгс хүний баг өмсөж өөрийн хуурамч үйлдэлийг нууж болно гэсэн үг юм.


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 57 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр