|
Монгол улсын төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар авч хэрэгжүүлж байгаа олон талт арга хэмжээний хүрээнд Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн лабораторийн оношлогоонд нуклейн хүчлийн (NAT) аргыг нэвтрүүлэхэд ашиглах өндөр технологийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслол 2011 оны 10-р сарын 17 нд болов. 700 сая орчим төгрөгийн өртөг бүхий уг тоног төхөөрөмжийг Засгийн газрын хөрөнгө оруулалтаар Герман улсын ROCHE компаниас нийлүүлсэн байна. Ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, ЭМ-ийн сайд С.Ламбаа, УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, ЗГХА-ЭМГ-ын дарга Ш.Энхбат, ЦССҮТ-ийн захирал П.Улаанхүү болон албаны бусад хүмүүс, ЦССҮТ-ийн хамт олон оролцлоо.
Лабораторийн оношлогоонд нуклейн хүчлийн (NAT) аргыг нэвтрүүлснээр цусны аюулгүй байдал, цуглуулсан цусаа өндөр мэдрэг аргаар шинжлэх асуудал дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн түвшинд хүрэх аж. Донорын цусанд хийгдэх халдвар илрүүлэх шинжилгээг хийхдээ, улсын хэмжээнд нийт цуглуулсан цусны 70%-ийг шинжилдэг ЦССҮТ-д нуклейн хүчлийн (NAT) аргыг нэвтрүүлэх, бүх аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ-д энзим иммуны (ELIZA) аргыг нэвтрүүлэн 100% шинжлэхээр ЭМ-ийн сайдын тушаал /377-р/ гарч хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Өнөөдөр ЦССҮТ-д хүлээлгэн өгч байгаа тоног төхөөрөмжийг бүрэн суурилуулах, тохируулах, ажиллах мэргэжилтнүүдийг сургах үйл ажиллагаа 2 сар орчим үргэлжилж, ирэх оны эхэнд үйлчилгээнд нэвтрүүлэхэд бэлэн болно гэж ЦССҮТ-ийн захирал П.Улаанхүү хэлсэн бол, оношлогооны шинэ аргыг нэвтрүүлэхэд шаардлагатай оношлуураар хангах хөрөнгө зардлыг улсын төсвөөс гаргуулах боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллахаа ЭМ-ийн сайд С.Ламбаа мэдэгдлээ.
odoo dongoj PCR-r shinjildeg bolj baigaa yum baina, iim gazar urid n donoruudiin tsusiig buren shinjildeg baisan gedegt itgeh argagui.
hoszurh-ed ter eh survalj oorsdiigoo hamgaalsan buruu medeeelel urgeljluulen ogood baigaa bololtoi.
- tuhain hun donor bolsnoos hoish niit 14 hund tsusiig hiisen, harin DOH-n haldvar avsanaas hoish tsonh uye boloh suuliin 3 sard tsus avch zarim hund tsus selbesen n unen, tuhain uyed hevleleer mash ih bichigdsen, Ulaanhuu hurtel ooroo suuliin 3 sard tsus selbuulsen humuusiig dahin shinjilj haldvar avaaguig batalgaajuulah geed ingej udsan gesen tailbar hiij baisan.
- tuhain donoriin tsusnaas hamgiin suuliin hun tsus selbuuleed 14 honoogui baihad manaihan shinjleed haldvargui gedgiig n batalsan geed baigaa, odoo dongoj PCR-r onoshiloh bagaj suuriluulj baigaa, ireh jiliin eheer ajillaj ehleh gazar urid n tsus buriig shinjleed onoshlood baisan n yu bol.
- haldvar avlaa gehed bied virus urjij esreg biem uuseh hugatsaa dor hayaj 3 sar, tsusnii tov donoriin tsusiig ELISA-r shinjilj esreg biem uussen esehiig uzdeg, ene 3 sar dotor tsusnii toviin ELISA-d ilrehgui uchir haldvartai tsus selbesen bolj taarch baina. uchir n ELISA-r esreg biem ilruuleed DOH haldvar avsan baina geed archive-s shuuj suuliin 3 sard tsus hiilgesen humuusiig shinjilsen todii hereg. gehdee hamgiin suuld tsus selbuulsen hun n tuhain uyed 2 doloo ch honoogui baisan. ene uyed ELISA-r davtan shinjilsen ch ilrehgui.
- suuliin 3 sard tsus selbuulsen humuusiig dor hayaj 6-12 sar hyanaltand avah yostoi baisan, humuusiin medlegguig dalimduulj arisaa hamgaalaad haldvar avaagui baina gej munhruulaad ongorson. avsan tsus buree PCR-r shinjildeg n hudlaa, PCR-n bagaj odoo suuriluulj baihad uhsen elentseg n baihav.
|