RockStar-ын авъяаслаг хамт олон, яг одоогоор XX зууны дунд үеийн гэмт хэргийн ертөнцийг тусгасан L.A Noire дээр, мөн түүний араас Red Dead Redemption-ы PC хувилбар дээр, бас болоогүйэ домогт GTA цувралын ээлжит нэгэн анги дээр ажиллаад тун завгүй байгаа. Гэтэл RockStar-ынхан ахиад л тоглоомын ертөнцөд цахиур хагалахаар зэхэж ээлжит нэгэн бүтээл дээрээ ажиллаж байна, тэгээд болоогүйэ өнөөдөр уг тоглоомынхоо танилцуулсан байна. Энэ бол "1979" билээ... Өөрөөр хэлбэл 1979 онд болсон Иранын Хувьсгалын тухайд, мөн тэрхүү хувьсгалд оролцон тэмцэж явсан зоригт оюутнуудын тухайд үзүүлэх юм.
Энэхүү бүтээл дээр Navid Khonsar ажиллаж байгаа бөгөөд энэ эрхэм бол тоглоомын ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг эзэлсэн чадварлаг найруулагч билээ. Тэрээр 2001-2005 оны хооронд RockStar-д ажиллаж байсан бөгөөд GTAIII, Max Payne дээр мөн сүүлд гарсан Alan Wake-ийн кино хэсгүүд дээр тус тус ажилласан юм. Удаан хугацааны туршид Нью Йорк хотноо эхнэрийн хамтаар хувийн бизнес эрхэлж байгаад, хараал идсэн тэр ажлаасаа залхаад RockStar-даа эргэн ирсэн нь энэ ажээ. Ингээд тэрбээр өчигдөр мэдэгдэл хийж, RockStar-ын бүтээж буй "1979" тоглоомын тухай ярьсан байна.
Тэрээр өгүүлэхдээ, энэхүү тоглоом нь улиг болсон Америк Иракын дайны тухайд огт хөндөхгүйэ, харин дэлхий ертөнцийн байдал ороо бусгаа байсан тэр цагийг, Ойрхи дорнодын хаалттай нийгмийн тухай, Ирак Ираны хил дээр болсон эмгэнэлт явдлуудын тухайд, Оросуудын талд хүчин зүтгэж байсан Талибанчуудын тухай, атаатан дайснуудынхаа эсрэг ариун жихадыг зарлаж өөрсдийн амийг эрх чөлөөний төлөө тахил болгон өргөсөн олон олон террорист, мөн шахитуудын тухайд, Иракын удирдагч агсан Саддам Хуссейны харгислал дарангуйллын тухайд, хоёр улсын хооронд хошуу дүрсэн Америкчуудын тухай, 79 онд болсон Ираны хувьсгалын тухай, тэр хувьсгалд оролцож явсан зоригт дайчин эрсийн тухайд өгүүлэх юм байна. Мөн тэрээр цааш хэлэхдээ "Сайн залуус нь муу залуусыг, харин муу залуус сайн залуусаа хөнөөх эсэх нь бидэнд огт хамаагүйэ, хамгийн гол нь их түүхийн хүрдэнд хавчуулагдан үлдсэн чухамхүү тэр үнэнийг бид нийтэд ил тод болгохыг хүссэн юм ... Ямартай ч энэхүү бүтээл маань ийм Жанрын тоглоомуудын эхлэлийг тавина гэдэгт итгэлтэй байна" гэсэн ажээ.
Нэмж хэлэхэд Навид маань өөрөө Иран хүн бөгөөд энэ удаад GaMeR-үүд биднийг зүгээр л болж өнгөрсөн түүхэн цаг үеийг, чухамхүү бодит үнэнийг, үнэнхүү Иран хүний нүдээр нэг ч болов удаа хараасай гэж хүссэн болохоор, Исламын ертөнцийн ариун дэг ёсыг, тэдний талд үйлчилэх зоригт террорист, шахитуудын амьдралыг бодитоор мэдэрч, шархалсан зүрх хэрхэн уйлдгийг, хэмхэрсэн хүсэл мөрөөдөл хэрхэн өшөө авалт, уур хилэнгийн биелэл болдгыг харуулахыг хүссэн байна. Энэ удаад тоглогч та гартаа M барьж, ногоон дуулга өмсөөд талибуудын эсрэг буу шагайсан цагаан америк цэрэг биш жирийн нэг, эгэл нэгэн бедуинаас шахит болсон, өөрийн гэр бүл, улс эх орноо хамгаалахын тулд, сүсэг бишрэл болоод итгэл найдвараараа өөрсдийгөө хурцалж, хэзээд бол хэзээд үхэхэд бэлэн дайчин эрэлхэг Исламын дайчдын дүрд хувилах болно.
... Энэ бол терроризмыг сурталчилж буй хэрэг огтоос биш, зүгээр л та бүхнийг ганц ч болов удаа нүгэлт энэ хорвоог Ислам хүний нүдээр хараасай гэсэндээ уг тоглоомыг бүтээж байгаа билээ ...