Шар хад гэж гүүгэлдэхэд хамгийн дээр нь
Ногоон дээвэртэй, хоёр, гурван давхар цагаан байшингуудын тортой цонхны цаанаас тас тас хєхрєх, шаналгаатайгаар орилох дуу сонсогдох. Уншигч та энэ нєхєр хаана хvрээд ирэв гэж гайхаж байгаа биз ээ.
сурталчилгаа »
Энэ бол бидний нэрлэж заншсанаар Шар Хадны эмнэлэг буюу ЭМЯ-ны харьяа Сэтгэцийн эрvvл мэндийн vндэсний тєв юм. Эл эмнэлэг 450 ортой бєгєєд жилд дунджаар 5000 гаруй євчтєн хэвтэн эмчлvvлдэг байна. Хавар, намрын хуйсагнуур цагаар эмнэлгийн ачаалал нэмэгддэг тухай албаны хvн єгvvлж байсан. Биднийг тус эмнэлэгт очиход амбулаториор 50 гаруй хvн vзлэг, оношлогоо хийлгэхээр дугаарлан зогсож байсан юм. Сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлvvлэгсдийн 18 хувь нь мэдрэлийн хэт ядаргаанд орсон, мєн 18 хувь нь шvvхийн магадлангаар, vлдсэн нь солиорол болон дурын эмгэг гэсэн оноштойгоор эмчлvvлдэг аж.
Энд сэтгэцийн хvнд, хєнгєн хэлбэрийн євчтэй хvмvvс ирж эмчлvvлдэг байна. Тус эмнэлгийн "Насанд хvрэгчдийн асрах 10 дугаар тасаг" болох нэг давхар улаан тоосгон байшин, эмнэлгийн ард байрлах найман гэрээр орлоо. Сэтгэцийн євчин нь сvvлчийн шатандаа орсон, асран хамгаалах хvнгvй хvмvvс насанд хvрэгчдийн "Асрах" аравдугаар тасагт эмчлvvлдэг байна. Єдрийн хугасыг бид энэ тасагт єнгєрvvлсэн юм. Энэ эмнэлгээр тєрєлхийн болон олдмол сэтгэцийн євчтэй хvмvvс эмчлvvлдэг байна. Тэдний дунд мэргэжил, мэдлэг боловсролтой хvн олон аж. Тухайлбал, хєгжимчин, дуучин, бvжигчин, багш, орчуулагч, оёдолчин гээд тєрєл бvрийн мэргэжилтэй хvмvvс vvгээр эмчлvvлж байна. Эмнэлгээс євчтнvvдийн сонирхолд тулгуурлан хэд хэдэн єрєєг тохижуулжээ. Тусгай єрєєг бий болгосон нь євчитнvvдэд эрvvлжиж, хєгжихєд нь дэм болдог аж.
Дуулж бvжиглэх, хєгжим тоглох нєхцлийг энд бvрдvvлжээ. Зарим нь дуу бvжгийн єрєєндєє дуу дуулж, бvжиглэж байгаа харагдсан. Мєн Сэтгэцийн євчтэй, уналт таталттай хvмvvсийн хийсэн гар урлалын бvтээл нь vйлдвэрийнхээс ч дутахгvй нарийн хийцтэй болжээ. Уншлагын танхимд эмчийн хяналтанд байдаг євчитнvvд ирж ном уншдаг юм байна.
Чийрэгжvvлэх тасгийн эмч Д.Даваацэрэн "Эдгээр єрєєнvvдийг тохижуулснаар сэтгэл заслын эмчилгээ болохоос гадна орчноосоо тасарсан тэднийг амьдралын єдєр тутмын хэвшилд сургах зорилготой" хэмээн ярьсан юм. Vргэлж эм ууж, хэвтдэгээс, чийрэгжvvлэх дасгал хийлгэх нь эмийн гаж нєлєє, vе мєчний шохойжилтоос сэргийлэх нь дамжиггvй. Дадал хэвшvvлэх энэ єрєєнvvдэд тасаг тасгаас бие нь дээрдэж буй євчтнvvд эмчийнхээ зєвшєєрлєер ирж vйлчлvvлдэг байна.
Насанд хvрэгчдийн "Асрах" аравдугаар тасаг буюу найман гэрт гэр бvлийн амьдралд дадуулах зорилгоор 32 хvнийг дєрєв дєрвєєр нь оруулжээ. Гэрт ороход айлд хэрэгцээтэй бvхий л зvйл байсны дээр тvгжээтэй шvvгээнд яаралтай хэрэглэх эм хийжээ. Энд хоёр эрэгтэй хоёр эмэгтэйг нэг гэрт амьдруулдаг ч тэд найз нєхдийн хvрээнд vерхэж нєхєрлєдєг байна. Бие биедээ татагдан ойр дотно болсон ч vр хvvхэдтэй болохыг эмнэлгийн зvгээс хоригложээ. Энэ нь жирэмслэлтээс vvдэн гарах сєрєг vр дагавартай холбоотой хэмээн эмч нар тайлбарлаж байсан юм.
Миний бие "Асрах" аравдугаар тасгаас бусад тасгаар орж сурвалжлага хийхийг хvссэн ч эмнэлгийн удирдлага татгалзсан юм. Юутай ч єдрийн хугасыг єнгєрvvлсэн эл газар тийм ч айгаад байх газар биш байлаа. Энд хvмvvс дэм дэмэндээ амьдарч эдгэрч байна.
Хурцын есдvгээр тасгийн хажуугаар єнгєрєхєд хаалганы цаанаас уйлж, дуулах, инээх дуу сонсогдоно. Харин хуулийн долдугаар тасагт шvvхийн шийдвэрийн дагуу гэмт хэрэгт холбогдсон сэтгэцийн эмгэгтэй /хэрэг хvлээх чадваргvй/ хvмvvс хэвтэн эмчлvvлдэг. Тэднийг эмч сувилагчдаас гадна єдєрт хоёр цагдаа жижvvрлэн манадаг байна. Галзуу, солиотой хvмvvсийг цуглуулдаг "аймшгийн" газар хэмээн ойлгож, холуур тойрдог эл эмнэлэгт хvмvvс єєрийнхєє ертєнцєєр амьдарч байна.
Н.Мєнхдэлгэр
Дугаар 203/395/
http://www.olloo.mn/modules.php?name=Ne ... id=1177240