#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.13.26 2:59 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 467 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 13 4 5 6 718 Дараагийн
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв: Re: 20 Жилийн хойно.
БичлэгБичигдсэн: 1-р сар.04.11 1:19 pm 
Оффлайн
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.01.10 5:30 pm
Бичлэгүүд: 921
Тэгээд дотроо энэ английи хувьсгалчид толгой дараалан гуйлгачин, бас хүмүүжилгүй бүдүүн борог эрчүүл байх юм гэж бодлоо.
—Эрхэм дээдсээ, би зургаан сая зоосны хөрөнгө өвлөх ёстой байсан боловч түүнийг минь хураачихсан гэсэнд
—Та тэгвэл жир гаралтай хүн биш байх нь ээ? гэж Мазарини гайхав.
—Би хэрэв өөрийн хэргэмийг хэрэглэвэл Лорд, би өөрийн үнэн нэрээр нэрлэж яваа бол английн хамгийн сурвалжит язгууртны нэгний нэрийг та сонсох байсан.
—Таны нэр чухам хэн юм бэ?
—Миний нэрийг Мордаунт гэдэг гэж залууг мэхийн хариулахад нь Кромвелийн илгээсэн хүн хэн болохоо нууж байгааг Мазарини ойлголоо.
Тэрээр элчин төлөөлөгчийг түрүүчийнхээсээ илүү хянуураар ажиглан дахиад хэдэн хурам дуугүй суулаа.
Залуу хүн үүнд өчүүхэн ч ажирсангүй.
Энэ пуритан шашинтанг чөтгөр алгадвал таарна, цөмөөрөө ийм чулуун хөшөө шиг амьтад шүү гэж Мазаринид бодогдлоо.
Дараа нь тэрээр:
—Ингэхэд танд садан төрлийнхөн гэж бий биз дээ? гэж асуувал
—Мазарини залуу өөд сэмхэн хяламхийвэл Мордаунт огтхон ч хайхрахгүй байх шинжтэй.
—Зөвхөн өөрийнхөө хэргийг чухалчлах хүнд ажил төрөл даалгах нь сайн бишээ. Гэхдээ энэ захидалд юу гэж байгааг уншиж үзье дээ гээд их хамба амандаа үглэн мөрө ажиглахаар хөдөлгөв. Захидлыг жинхэнэ эхээр сийрүүлбэл:

«Их гэгээнтэн, Өндөр дээд эрхэм, их хамба Мазаринид
Эрхэм дээдсээ, Английн өнөөгийн байдалтай холбогдуулан таны чухам ямар алхам хийх гэж байгааг би мэдмээр байна. Манай хоёр улс бол Франдад болж байгаа хэрэг явдал бидэнд хамаарч нөлөөлөхийн адил Англид болж буй хэрэг явдал Францад эрхбиш хүртээлтэй байхуйц ойрхон орших хөрш орнууд билээ. Англичууд Карл хаан, түүний гар хөл бологсдын зоригоороо харгислалын эсрэг бараг нэгэн санаа зоригоор босон тэмцэж байна. Олон нийтийн итгэлийн үрээр энэ хөдөлгөөнийг толгойлох болсон миний бие энэхүү эсэргүүцэл хөдөлгөөний шинж чанар, үр дагаврыг хэнээс ч илүү сайн мэдэж байгаа билээ. Өнөөдөр миний бие байлдаан хийж, Карл хаантай шийдвэрлэх тулалдаан хийхээр зэхэж байна. Бүхэл үндэстний итгэл найдвар, бурхны соёрхол манай талд байгаа учир тэр тулалдаанд би ялна. Тэр тулалдаанд намайг ялахын хамт Англи, Шотландад найдах, тулах зүйл хаанд нэгэнт үгүй болж, тэрээр олзлогдох юм уу алагдахгүй бол цэрэг элсүүлэх, зэр зэвсэг, хөрөнгө мөнгө цуглуулахын тулд францын эрэг рүү тэмүүлэх болно. Франц нь хатан хаан Генриэттаг нэгэнт өөрийндөө орогнуулж, түүгээрээ манай эх нутагт унтрахгүй улалзсаар байгаа иргэний дайны дөлийг өөрийн эрхгүй дэгжээсэн билээ. Гэхдээ хатан хаан Генриэтта Францын эзэн хааны охин болохоор франц түүнийг орогнуулах үүрэгтэй байсан. Карл хааны тухайд гэвэл өөр хэрэг, Карл хааныг орогнуулж, түүнд тус дэмжлэг үзүүлснээрээ франц нь английн ард түмний үйл хэргийг буруушааж байгаагаа илэрхийлэн, Англи орон, тухайлбал Английн өөртө тогтоохоор болоон шинэ засгийн газарт нэн их ноцтой хор хүргэх учир тийм янзаар харилцахыг илэрхийгээр дайсагналцсан ажиллагаа эхэлсэнтэй адилаар бид үзэхээс өөр замгүй билээ...» гэжээ.
Үүнийг хуртэл уншсанаа захидал айхавтар ноцтой шинжтэй болж ирэхээр Мазарини уншихаа завсарлан залуу өөд дахин хяламхийв. Цаадхи нь түрүүчийн адил бодолдоо дарагдсан хэвээр ажээ. Мазарини үргэлжлүүлэн уншвал:
«Иймд, тухайн учрал дээр франц чухам ямар алхам хийхийг мэдэх нь над чухал байна, эрхэм дээдсээ, хэдийгээр франц англи хоёр орны эрх ашиг эсрэг тэсрэг чиглэсэн мэт боловч үнэн хэрэг дээрээ бол өнгөцөөр санагдаж байгаа шигээ биш, харин ч ойрхон нийцэж байгаа юм. Англид эзэн хааны дарангуйллаас ангижрах үйл хэргээ туйлд нь хүргэхийн тулд дотоод амар тайван байдал хэрэгцээтэй байгаагийн адил залуу эзэн хааныхаа ширээг бататгаж бэхжүүлэхийн тулд дотоодын амгалан тайван байдал францад мөн чухал хэрэгтэй байгаа билээ. Та бүхэнд ч бидэнд ч дотоодын амар тайван байдал нэн чухал байгаа ба манай шинэ засгийн газрын хүчин чармайлтын үрээр тэр цаг ойрхон боллоо.
Парламенттай та зөрчилдөж, өнөөдөр таны төлөө маргааш таны эсрэг тэмцэгч хан хөвгүүдтэй санал зөрж, шашны захирагч лам, парламентын дарга Бланмениль, зөвлөгч Бруосель нарын удирдлагын дор харц олон мугуйдлан тэмцэж, төрийн захиргааны бүхэл салбарт эмх замбараагүй байдал ноёрхож байгаа нь дайн дэгдэх болзлоос таныг болгоомжлоход хүргэх ёстой, юу гэвэл шинэ үзэл санаагаар зоригжсон Англи орон тэгвэл Испанитай холбоо тогтоож болно. Тийм холбоо тогтоохыг Испани хүссээр байгаа юм. Иймд эрхэм дээдэс таны гоц мэргэн оюун болон бүрэлдэж бий болсс нөхцөлийн үрээр эзэлж буй онцгой байр суурийг харгалзан таныг бүх чадал хүчээ францын дотоод байдлыг аятай зохицуулахад зориулж, Английн шинэ засгийн газарт мөн ийм бололцоо тавьж өгөх билээ гэж найдна. Танайх тухайлан Карл хааныг францын нутаг дэвсгэр дээр үл орогнуулж, танай оронд огтхон ч хүртээлгүй тэр хаанд цэрэг, зэр зэвсэг, хөрөнгө мөнгөөр туслахгүй байвал тийнхүү төвийг сахисан хэрэг болно.
Миний захидал нэн чухал учир онцгой итгэл хүлээсэн хүнээрээ илгээж байна. Нөхцөл байдлаас шалтгаалан зохих алхам хийхийн өмнө энэ захидлыг танд урьдал болгон илгээж буй миний санаа бодлыг их гэгээнтэн та үнэлж болгоохсон болов уу? Хэрэг байдлын үнэн учрыг хэдийгээр туйлын зориг шийдмэг боловч бурхнаас заяасан өөрийн эрх мэдэл өндөр сурвалжийн хувьд хий хоосон, мухар сүсэг бүхий эмэгтэй болох хатан хааныг бодвол их хамба Мазаринийн сод оюун ухаан илүү сайнаар ойлгох билээ гэж Оливер Кромвель найдав.
Баяртай эрхэм дээдсээ. Хоёр долоо хоногийн дотор би хариу авахгүй бол танд энэ захидлыг бичээгүйд тооцъё. Оливер Кромвель» гэсэн байлаа.

_________________
Адал явдалд дурлагч


Дээд талд
 Постын сэдэв: Re: 20 Жилийн хойно.
БичлэгБичигдсэн: 1-р сар.04.11 1:20 pm 
Оффлайн
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.01.10 5:30 pm
Бичлэгүүд: 921
—Эрхэм Мордаунт, гэж их хамба бодолдоо автсан элчин төлөөлөгчийг сэхээрүүлэх гэсэн мэтээр чангаар дуудаад, —Энэ захидлын тухайд хэн нэг хүнд мэдсэн зүйл үгүй гэдэгт би үнэмших тусмаа генерал Кромвельд би илүү таатай хариу илгээх боломжтой. Та Булони очоод хариуг тэнд хүлээж бай! тийшээ мартааш өглөөдөө мордоно гэж над амлагтун! гэлээ.
—Мордохыг амлая, эрхэм дээдсээ, харин их гэгээнтэн таны өгөх хариуг би хэд хоног хүлээх вэ? гэж асуусанд:
—Арав хоногийн дотор та хариу авахгүй бол нутаг буцаж болно гэхэд Мордаунт мэхийв.
—Би хэлэх зүйлээ хараахан дуусаагүй байна эрхмээ гэж Мазарини хэллээ. —Таны хувийн байдал надыг ихэд уярууллаа. Түүнээс гадна генерал Кромвелийн захидлыг хүргэж ирсэн явдал таныг элчин төлөөлөгчийн хувьд миний өмнө чухал хүн болголоо. Танд ямар нэгэн зүйлээр би тус болж чадахгүй юм боловуу гэдгээ дахин асууя гэв.
Мордаунт эргэлзэх байртай түр зуур бодсоноо нэг зүйл хэлэхээр шийдэв бололтой, гэтэл тэр үеэр Бернуин яаран орж ирээд их хамбын чихэнд тонгойн шивнэ:
—Эрхэм дээдсээ, хатан хаан Генриэтта английн нэгэн тайжийг дагуулсаар Пале-Рояль ордонд ирлээ гэв.
Мазарини сандал дээрээ огло үсэрсэн нь залууд ажиглагдаж, тэрээр үнэнээ хэлэхээс тœдгэлзэв.
—Эрхмээ, та миний үгийг ойлгосон, тийм байх аа? Би Булонь гэж танд зааж өглөө, юу гэвэл Францын аль ч хот таны хувьд адилхан бизээ. Өөр хотыг илүүтэйд үзэж байвал түүнийгээ хэлэхтүн. Гэхдээ олон янзын хүчний нөлөөнд автах боломжоос зөвхөн хянуур болгоомжийн хүчээр тойрон гарч, аргацааж байгаа миний хувьд таны Парист ирснийг аль болох цөөн хүн мэдэх нь чухал болохыг ойлгож байгаа бизээ? гэлээ.
—Би явлаа, эрхэм дээдсээ гэж Мордаунт хэлээд орсон үүд рүүгээ хэд алхтал их хамба сандруугаар:
—Үгүй, тийшээ биш, тийшээ биш шүү! Энэ гудмаар та яв, цаашаа шат руу ядаж цөхөхгүй гараад явчихна. Бидний уулзалт нууц байх учиргай тул таны эндээс гарахыг хүн хараасай гэж хүсэхгүй байна гэлээ.
Бериуин Мордаунтыг дагуулж зэргэлдээ танхимд оруулаад, зохих хаалгаар гаргаж өгөхийг өөр нэг зарцад даалгав.

_________________
Адал явдалд дурлагч


Дээд талд
 Постын сэдэв: Re: 20 Жилийн хойно.
БичлэгБичигдсэн: 1-р сар.04.11 1:24 pm 
Оффлайн
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.01.10 5:30 pm
Бичлэгүүд: 921
ХLI
МАЗАРИНИ, ХАТАН ХААН ГЕНРИЭТТА ХОЁР


Дараа нь Бернуин эзэн дээрээ яаран эргэж очоод шилэн үүдээр орж ирж яваа Генриэтта хатанг эзэн дээрээ ороход нь бараа боллоо.
Их хамба босож английн хатан хааныг яаран тослоо. Тэрээр хатныг өөрийнхөө өрөөтэй залгаа шилэн гудамжны тэхий дунд очиж угтлаа. Мазарини тэр хатны хувьд хахир харамч аашилж, хатуу сэтгэл гаргаж байгаа гэм буруугаа өөрөө мэдэж буй тул эзэн хатны сүр сүлд үгүй, дагуул бараа бологсод байхгүй, түүннй өмнө хоосон хүндэтгэл үзүүлэхдээ дуртай байв.
Юм гуйж яваа хүн янз янзын царай гаргахад хүрнэ, Дөрөвдүгээр Генрих хааны охин тэтээд үл тоомсорлож, үзэн ядах тэр хүнийхээ өөдөөс инээмсэглэсээр алхална.
«Хараач ямар хүлцэнгœй царайтай байх юм! Арай надаас мөнгө зээлэх гэж ирээгүй байгаа?» гэж Мазарини бодлоо.
Тэгээд тэрээр авдрынхаа таг руу түгшин харж, аятайхан цагаан гар руу нь хүний харцыг татдаг гялалзсан сайхан очир алмас бөгжнийхөө чулууг дотогш эргүүллээ. Гай болоход тэр бөгж тэгж эргэлээ гээд домогт Гигесийн бөгж шиг эзнээ үзэгдэхгүй болгох увьдасгүй ажээ.
Тэрхэн үед Мазаринид үл үзэгдэгч болчих хүсэл нх байв, юу гэвэл Генриэтта хатан өөр дээр нь хүсэлттэй ирснийг гадарлаж байв. Өөрийн нь тэгтэл хяхан хавчиж буйд хатан харааж сүрдүүлэхийн оронд инээмсэглэсээр ирж байгаа хойно юм гуйх гэж яваа нь илт.
Хаан сурвалжит өндөр дээд зочин нь тэгээд,—Эрхэм их хамба, хэлэлцэхээр ирсэн энэ хэргийн тухайд би эхлээд өөрийн дүү, хатан хаантай ярьдаг юм билүү гэснээ, эцэстээ улс төрийн бодлого чухамдаа эрэгтэй хүний эрхлэх ажил гэж шийдээд тан дээр ирлээ гэсэнд
—Эзэн хатан минь, таны ингэж надыг илүүтэйд үзэж гийгүүлсэнд би бүр зовчихлоо гэж Мазарини хариулав.
«Их хамба хэт шулуун байх чинь, арай гадарлаж байгаа юм биш биз?» гэж хатан хаанд бодогдоно.
Тэд их хамбын өрөөнд орлоо. Их хамба хатныг зөөлөн сандалд залж суулгав.
—Таныг хамгаас ихээр хүндэтгэгч өчүүхэн харьяатдаа зарлигаа хайрлана уу гэхэд
—Үгүй эрхмээ, би зарлиг буулгаж чадахаа нэгэнт болиод гуйж сурчээ. Би тан дээр хүсэлт гуйлттай ирлээ, түүнийг биелүүлж өгвөл туйлаас баярлах болно гэж хатан хааныг хэлэхэд
—Их эзэгтэй таны юу айлдахыг сонсож байна гэж Мазарини хариулсанд
—Эрхэм хамбаа, миний нөхөр, эзэн хаан самууран боссон иргэдийнхээ эсрэг явуулж буй дайнтай холбогдолтой хэрэг юм. Та мэдэж байж ч болно гэж хатан хаан гунигтай инээмсэглээд, —Англид тулалдаж, ойрын ирээдүйд тэр байлдаан шийдвэрлэх шинж чанартай болох гэж байна гэлээ.
—Над мэдсэн зүйл үгүй дээ, их эзэгтэй минь гэж их хамба яаран дуугараад мөрөө үл мэдэг хавчисхийгээд, —Гай болоход манай өөрийн дотоодын хямрал над шиг чадал мөхөс, дорой сайдын хамаг цаг, анхаарлыг авч орхих юм даа гэсэнд
—Тийм бол, миний нөхөр, нэгдүгээр Карл хаан шийдвэрлэх тулалдаанд бэлтгэж байгааг би их хамба танд дуулгая. Тулалдаанд дийлдвэл, (Мазарини сандал дээрээ цааш эргэлээ) юмыг тал талаас нь хянаж үзэх хэрэгтэй шүү дээ, тулалдаанд дийлдвэл тэрээр наашаа францад ирж, энгийн иргэн хүний журмаар амьдаръя гэж байгаа юм. Үүнийг та юу гэж үзэх бол? хэмээн асуулаа.
Хатны угийг их хамба хянуур сонсохдоо нүүр царай нь өчүүхэн ч хувирч, бодол санааг нь огтхон ч илэрхийлсэнгүй. Ердийн хуурмаг зулгуйдсан инээмсэглэл хэвээр байна. Хатан хааныг үгээ хэлж дуусахад тэрээр аминчирхсан өнгөөр:
- Их эзэгтэй та өөрөө гүнээ донсолж буй франц орныг хаан ширээгээ алдсан эзэн хаанд аврал үзүүлэн орогнуулж чадна гэж бодож байна уу? Арван дөрөвдүгээр Людовик хааны толгой дээр титэм нь тун хэцүүхэн шүү тогтож байна шүү дээ. Давхар дарамтыг даах хүчин түүнд байх юм болов уу даа? гэлээ.
-Би хувьдаа бол гойд их тээр түвэг удахгүй байгаа байхаа? гэж хатан хаан гунигтайгаар үгийг нь таслан ивээхийлээд, —Миний нөхрийн хувьд надаас илүү их юм би гуйхгүй байна. Бид хаад эзэд гэхэд тун даруу улс шүү дээ, гэвэл
-Өө та бол өөр хэрэг, гэж хатан хааны үгийг гүйцэд хэлүүлэхгүйн тулд хамба яаран тасалж, — Та бол огт өөр хэрэг, та бол аугаа их, суут Генрих хааны охин билээ гэв.
—Гэхдээ энэ чинь тэр хааны хүргэнийг Францад орогнуулахаар ирүүлэхээс татгалзахад саад болохгүй юм шив дээ, эрхэм ээ? Гэтэл тэрхүү гайхамшигт эзэн хаан Генрих урьд бас улс орноосоо хөөгдөн гарч Англи оронд очиж орогнохыг, магадгүй одоо миний нөхөр Францаас гуйж болохын адил гуйсанд Англи татгалзалгүй хүлээн авсныг та санаж байх ёстой. Гэтэл хатан хаан Елизавета түүний ач охин нь байгаагүй билээ гэхэд
-Миний буруу! гэж Мазарини энэхүү үгний үнэн зөвд мухардан дуу алдаад, — Их эзэгтэй та миний үгийг эс ойлгож, миний санааг буруугаар ухлаа, энэ лав миний франц хэлээр муу ярьдгаас болов бололтой гэлээ.
—Эрхмээ та итали хэлээр ярь. Манай эх Медичийн Мари хатан хааныг таны түрүүчийн их хамба харь нутагт ясыг нь тавиулахаар хөөж явуулахаас өмнө биднийг итали хэлээр ярьж сургасан билээ. Таны ярьж байгаа тэр аугаа их гайхамшигт хаан Генрих амьд байсан бол өөрийг нь ингэтэл их шүтэж бишрэх явдал гэр бүлийнхнийг нь үл өрөвдөх сэтгэлтэй хэрхэн нийцдэг юм бол гэж гайхах байсан бизээ гэлээ.
Мазаринийн духан дээгүүр хөлс бурзайлаа.
—Их эзэгтэй минь, тэр хүндэтгэл, бишрэл маш гүнзгий, чин сэтгэлийнх болох учир нэгдүгээр Карл хаан францад хүрэлцэн иржээ гэхэд би түүнийг өөрийнхөө байшинд хувийнхаа байранд суу гэж залахсан билээ. Түүнийт алив гай зовлонгоос бурхан өршөөн хамгаалтугай! Харин тэр маань онцын найдвартай орогнох байр биш. Ард олон тэр муу байшинг маань нэг өдөр д Анкра маршалын байшинг, шатаасан шигээ түймэрдэж орхих байх даа. Хөөрхий золгүй муу Анкра, тэр чинь ердөө л францад сайн сайхныг хүсэж байсан хүн шүү дээ.
—Тиймээ, эрхэм дээдэс тэр чинь таны нэг адил гэж хатан хаан ёжлонгуй дуугарав.
Өөрөө өөчлөх бололцоо өгч байж хэлүүлсэн энэхүү хоёрдмол утгатай үгийг Мазарини ойлгоогүй царайлж,
Маршал Анкрагийн хувь заяанд харамссаар суув.
—За ингэхэд, эрхэм дээдэс та чухам юу гэж хариулав? хэмээн хатан хаан тулгалаа.
Мазариви улам нялуунаар, — Их эзэгтэй танд зөвлөлгөө өгөхийг зөвшөөрнө үү. Тэгж зүрхлэхийн өмнө миний бие таны юу таалалтайг гүйцэтгэхэд бэлэн, бүх хүч чадлаа зориулахаа уламжилж айлтгая гэсэнд
—Яригтун эрхмээ, тан шиг мэргэн хүн над мэдээжээр сайн зөвлөлгөө өгнө гэж Генриэтта хэлсэнд
—Их эзэгтэй минь, миний үгэнд итгэ, эзэн хаан эцсээ хүртэл тэмцэх ёстой гэлээ.
—Эрхмээ, эзэн хаан тухайлж тэгж л байгаа юм. Өөрөө хүчний хувьд үлэмж дутуу боловч эцсийн шийдвэрлэх тулалдаан хийх гэж байгаа нь тэмцэлгүйгээр бууж өгөхгүйгээр зориглосныг нь харуулж байгаа юм. Гэхдээ тэр нэгэнт дийлэгдвэл...

_________________
Адал явдалд дурлагч


Дээд талд
 Постын сэдэв: Re: 20 Жилийн хойно.
БичлэгБичигдсэн: 1-р сар.04.11 1:25 pm 
Оффлайн
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.01.10 5:30 pm
Бичлэгүүд: 921
—Тэгвэл их эзэгтэй минь, танд тэр талаар зөвлөлгөө өгнө гэдэг миний хувьд хэтэрхий зоримог хэрэг болно, гэхдээ миний санахад эзэн хаан өөрийн улс орныг орхиж гарахын хэрэггүй билээ. Эзгүй байгаа эзэн хааныг төдөлгүй мартчихдаг юм. Тэр хэрэв франц руу тэмцээд ирэх л юм бол хамаг хэрэг нь балрах болно.
—Та үнэхээр ийм бодол санаатай, миний нөхрийг үнэхээр өрөвдөж үзэж байгаа бол түүнд ядаж ямар нэг тусламж дэмжлэг үзүүлнэ үү, би сүүлчийнхээ очир алмасыг зарчихсан. Над одоо юу ч байхгүйг эрхэм та хэнээс ч илүү сайн мэдэж байгаа. Над ямар нэг үнэт эрдэнийн зүйл үлдсэн бол би түүнээ худалдаж аваад охинтойгоо хоёул өвөлжин даарч зовохгүй байх байсаннсан гэвэл
—Пээ хатагтай, та надаас чухам юу шаардаж байгааг ойлгохгүй байна. Их эзэгтэй минь хаан ширээгээ эргүүлж авахын тулд харийн цэрэг зэвсгийн тусламжийг хайж байгаа эзэн хаан бол албат харьяат нартаа нэгэнт өширхөгдсөнөө хүлээж байгаа хэрэг болдог юм гэлээ.
Их хамбын өөрөө хүртэл эргэж орооцолдож орхиод байгаа энэ овжин ухаан зарсан олон үгэнд залхсан хатан хаан, — эрхэм хамба, ажил хэрэгчээр ярилцъя. Хааныг Англидаа үлджээ гэхэд та тусламж илгээх үү, үгүй юү? Түүнийг францад ирвэл хүлээн авч орогнуулах уу? гэж тулган асуусанд
—Их эзэгтэй минь гэж их хамба сүрхий өөриймсөг царай гарган, —Би танд хэр их үнэнч сайн байдаг болон таны чухалчлан үзэж буй хэрэгт туслах хүсэл ихтэй байгаагаа нотлон харуулна гэж найдаж байна. Үүний эцэст танд туслахсан хэмээн миний үнэнхүү чармайж байгаад эргэлзэхээ таныг болих болов уу гэж бодно гэлээ.
Хатан хаан биеэ барьж ядан уруулаа хазална.
—Тэгээд та юу хийх санаатай байгаа юм дээ? Хэлж үз! гэж эцэстээ ншардлаа.
—Би одоо даруй явж хатан хаантай зөвлөе, дараа нь энэ асуудльгг бид парламентад оруулж хэлэлцүүлнэ.
—Та өөрөө дайсагналцаж буй парламентад оруулж хэлэлцүүлэх нь үү, тийм үү? Энэ тухай илтгэл хийхийг та Бруссельд даалгах уу? Боллоо, эрхэм хамба ламтан боллоо. Би таныг ойлголоо. Гэхдээ бас ч миний буруу. Парламентэд очиж үз, эзэд хаадад дайсагнадаг тэр парламент чинь л ганцаар аугаа их дөрөвдүгээр Генрих хааны охин над энэ өвөл тусалж, өлсөж, даарч үхэх аюулаас аварсан билээ.
Ингэж хэлээд хатан хаан ундууцан бослоо.
Их хамба түүн рүү гар сарвайн:
—Пээ, их эзэгтэй минь, их эзэн хатантан та намайг даанч муу мэдэж байна гэж уйлагнана.
Тийнхүү хуурмаг нулимс уиагаагч этгээдийн зүг хатан хаан Генриэтгга эргэж харсан ч үгүй, өөрөө үүд онгойлгон гарч, их гэгээнтэнд бараалхахаар яарч ордны хурсан олон бараа бологсод, хиа зарц нарын дундуур энэхүү хээнцэр ганган дайсагнагч ордон дотуур өнгөрч ганцаар зогсох Винтер ноёныг очиж сугадав. Хаан ширээнээс бараг шилжсэн золгүй хатагтайн өмнө ордныхон одоо зөвхөн ёсыг бодон мэхийж байгаа тул тэрээр ганцхан Винтер ноёны гарыг л түшиж чадах байв.
Мазарини ганцаар үлдээд,—За яая гэх вэ, энэ чинь бэрх л даваа байлаа, сүрхий ч овжин аашлахад хүрлээ. Гэхдээ би тэдний хэн, хэнд нь юу ч хэлэлгүй өнгөрлөө. Энэ Кромвель эзэд хаадыг хайр найргүй хавчин хяхагч юм даа, нэгэн цагт тэрээр өөрийн сайд нартай болбол, тэд нь өрөвдөлтэй улс байх юм байна. Бернуин! гэж дуудсанд цаадхи нь орж ирлээ.
—Саяхан таны надтай уулзуулсан тэр тайрмал үстэй, хар хүрэмтэй залуу ордонд байна уу, үгүй юу мэд гэв.
Бернуин гарлаа. Түүнийг үгүй хойгуур их хамба бөгжөө оролдож дахин чулууг гадагшаа харуулан очир алмасыг арчиж, түүний гялтагнахыг шохоорхоно. Соромсонд нь хатаагүй хэвээр байх нулимс нүдийг нь бүрэлзүүлсэнд толгойгоо сэгсэрлээ.
Бернуин харуулын өрөөнд байсан Коменжийн хамт орж ирэв.
—Эрхэм дээдсээ, их гэгээнтэн таны сураглаж байгаа залууг гаргаж өгөхөд тэрээр гудамны шилэн үүд рүү очиж, түүгээр нэгэн зүйлийг ихэд гайхан харсан, бодвол үүдний дээд талд өлгөөтэй байдаг Рафаэлийн зургийг харсан болов уу. Тэгээд бодолд автсанаа шатаар доош буусан. Би эндүүрээгүй бол тэрээр бор зүсмийн морь унаад ордноос гарч одсон. Эрхэм дээдэс та хатан хаан руу очихгүй юм гэж үү? гэж Коменжийг асуухад
—Яах гэж? гэв.
—Миний авга ах, эрхэм де Гито сая их цэргээс эзэн хатанд дуулгах мэдээ ирлээ гэж хэлсэн.
—Их сайн, би хатан дээр одоохон очлоо.
Тэр үеэр их хамбыг эзэн хатны дуудуулж явуулсан Вилькье хүрч ирэв.
Коменж үнэн хэлжээ. Мордаунт үнэхээр түүний хэлснээр тэгж харжээ. Их шилэн гудамтай зэрэгцээ гудмаар явж байгаад хатан хаан Генриэттагийн хэлэлцээр дуусахыг хүлээж зогссон Винтер ноёныг тэр харжээ.
Залуу тэгээд Рафаэлийн хөргийн сайхныг биширсэндээ биш, нэгэн аймшигт зүйл үзэж алмайрсан мэт мороо таг зогсчихжээ. Түүний нүд бүлтийж, бүх бие нь зарсхийв. Өштөнөөс тусгаарлах шилэн хаалтыг хариугүй дайран гарахад бэлэн байх мэт, залуугийн харц Винтер ноёныг хэрхэн хорсолтойгоор ширтэж байсныг Коменж харсан бол английн тэр тайж Лорд ноёны ясны өштөн байна гэдгийг хурмын төдий ч эргэлзэхгүй мэдэж авах байлаа.
Мордаунт харин биеэ барив. Анх дүрсхийсэн бодолдоо автаж Винтер дээр шууд очихын оронд шатаар доош алгуур, бууж, толтой унжуулан явсаар ордноос гараад мориндоо мордон Ришелье гудамжны буланд хүрснээ зогсоод хатан хааны сүүх гарч ирэхийг хүлээн ордны үүд рүү ширтлээ.
Мазаринийн өрөөнд хатан хаан мөчөөс илүү байгаагүй тул түүнд удаан хүлээх хэрэгцээ гарсан ч үгүй, гэхдээ тэр ганц мөч тун ч барагдашгүй их удаан санагджээ.
Эцэстээ, тэр цагт сүүх хэмээн нэрлэгдэж агсан бүхээгт нүсэр хүнд тэрэг түржигнэсээр хаалгаар гарч Винтер ноён түрүүчийн адил морьтой бараа болон явах зуур цонх руу бөхийж хатан хаантай үг солино.
Морьд Лувр руу хатирч, сүүх хаалгаар орж явчихлаа. Генриэтта хатан хаан бүсгүйчүүлийн хийдээс явахдаа охиноо Луврт очиж, тэнд өөрийгөө хүлээж бай гэсэн юм байж. Тэр хоёр уул нь энд удаан суусан агаад өөрсдийн нь ядуу зүдүү байдлыг алтадмал олон тэнхим улам ч тодруулах мэт хүнд байсан тул орхин одсон билээ.

_________________
Адал явдалд дурлагч


Дээд талд
 Постын сэдэв: Re: 20 Жилийн хойно.
БичлэгБичигдсэн: 1-р сар.04.11 1:33 pm 
Оффлайн
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.01.10 5:30 pm
Бичлэгүүд: 921
XLII
ЗОЛГҮЙ ХҮМҮҮС ЗАРИМДАА ТОХИОЛДЛЫГ ХУВЬ ТАВИЛАНД ҮЗЭХ НЬ


Хатан хааныг зарц нараа явуулсны дараа Винтер ноён, — За юу болов, их эзэгтэй минь? гэж асуусанд
—Миний бодож байгаа ёсоор л болсон доо, ноёнтон гэв
—Тэр тэгээд татгалзаж байна уу?
—Тэгнэ гэж би танд урьдаас хэлж байгаагүй би лүү?
—Эзэн хааныг нутагтаа оруулахыг их хамба тат галзаж, франц орон золгүй эзэн хааныг орогнуулахаас дургүйцлээ гэнээ! Үгүй, энэ чинь байж болшгүй зүйл, их эзэнтэн минь! гэж дуу алдахад
—Ноёнтон, би франц орон гэж хэлээгүй, их хамба гэсэн, тэр чинь франц хүн ч биш гэхэд
—Хатан хаан юу гэх бол та түүнтэй уулзсан уу? гэвэл
—Уулзаад ашиг байхгүй гэж Генризтта хатан гунигтайгаар толгой сэгсрээд, — Их хамбыг үгүй гэж байгаа хойно хатан хаан хэзээ ч за гэж чадахгүй. Гадаад, дотоодын бүх хэргийг тэр Итали хүн эрхлэн явуулдгийг та мэдэхгүй гэж үү? Тэр байтугай Кромвель биднээс урьтаж орхисон байлаа гэхэд би гайхахгүй. Их хамба надтай ярилцахдаа зовсон царайтай байсан, гэхдээ өөрийнхөөрөө хатуу зүтгэж байна билээ. Цаашлаад, Поле-Рояльд хөл үймээн болж, хүмүүс их додигор царайлж байхыг та ажигласан уу? Ямар нэг мэдээ ирсэн хэрэг биш үү, ноёнтон? гэж асуувал.
—Лав л англиас биш дээ, их эзэгтэй минь. Би машид яарсан, миний бодоход надаас түрүүлж болшгүй. Би гуравхан хоногийн өмнө гарсан. Пуритончуудын их цэргийн дундуур ид шидтэй юм шиг нэвтэрч, өөрийн зарц Томнийн хамт өртөөний морьдоор давхисан. Энэ морьдыг бид энд Парист худалдаж авсан юм. Түүнээс гадна ямар нэгэн осолтой алхам хийхийн өмнө эзэн хаан их эзэгтэй таны хариуг хүлээнэ, би үүнийг лавтай мэдэж байна гэлээ.
—Ноёнтон та түүнд хэлэгтүн гэж хатан гунигтай дуугараад, —түүнд би ямар ч тус хийж чадахгүй нь. Би түүнээс дутахгүй, харин ч илүү зовлон амслаа, хүний нутагт хатсан талх мэрж, нулимсыг минь үзээд ингэж бах нь ханах хуурамч нөхөд бологсдын гар харж сууна. Эзэн хаан яая гэх вэ эзний ёсоор амь дүйн тэмцэж эзэн хаан хүний ёсоор үхэхэд хүрэх болж байна. Би тийшээ явж, хамт нэг дор ясаа тавина гэсэнд
—Их эзэгтэй та цөхөрч байна! Бидэнд бас итгэл найдвар үлдсэн байж болно гэж Винтер ноёныг дуу алдахад
-Ноёнтон, бидэнд өөр түших нөхөд байхгүй. Бүх л хорвоо дээр бидэнд танаас анги нөхөр хань алга. Бурхан минь, бурхан минь! гэж Генриэтта дуу алдан тэнгэр өөд хараад, — Хорвоо дээр байсан өгөөмер шударга сэтгэлтэн бүгдийг чи аваад явчихсан юм гэж үү? гэлээ.
-Үгүй болов уу гэж горилох юм их эзэгтэй минь гэж Винтер ноён бодолхийлэн дуугараад, —дөрвөн хүний тухай би танд ярьсан шүү дээ гэв.
—Дөрөвхөн хүн юу бүтээж чадах юм бэ?
—Шударга үнэнч дөрвөн хүн, үхлээс үл эмээх цнрвөн хүн их үйл бүтээж чадна, над итгэж үз, их эзэгтэй минь, миний ярьж байгаа дөрөв бол урьд нэгэн цагт ихийг бүтээж явсан хүмүүс.
—Тэр дөрвөн хүн хаана байгаа юм?
-Үүнийг л би мэдэхгүй байна. Тэдний сураг тасраад хориод жил болж байгаа боловч эзэн хааныг аюулд учрах бүр тэднийг санадаг юм.
—Тэр хүмүүс таны нөхөд байсан юм уу?
—Тэдний нэгний гарт миний амь нас орсон юм, тэр хүн намайг өршөөсөн. Тэр хүн над сайн байдаг эсэхийг би мэдэхгүй, би л ямар боловч тэр цагаас аван өөрийгөө түүний нөхөрт тооцдог юм,
—Тэр хүмүүс тэгээд францад байгаа хэрэг үү, ноёнтон? гэж асуувал
—Байгаа л гэж бодож байна гэхэд
—Тэдний нэрийг хэл. Магадгүй, би тэдний нэрсийг чуулсан, хайж олоход чинь тус болж магадгүй гэв.
—Тэдний нэг нь эрхэм д'Артаньян гэдэг хүн.
—Ноёнтон, минь, эрхэм д'Артаньян чинь би эндүүрээгүй бол торгон цэргийн дэслэгч. Би энэ нэрийг сонссон, гэхдээ түүний хувьд хянуур байвал таарна, тэр чинь их хамбад үнэхээр шударга зүтгэдэг байх шүү.
—Нээрээ тийм байвал маш том гай мөн. Бидэнд ямар нэг муу зүгтэй юм шүглэжээ гэж Винтер ноёныг дуугарахад
— Үгүй, бусад нь гэж хатан хаан живж байгаа хүн онгоцны хэмхэрхийнээс зуурдгийн үлгэрээр, — Бусад гурав нь хэн юм ноёнтон? гэж шалгаав.
—Нэрсийг нь би тохиолдлоор дуулсан юм. Бидэнтэй тулалдахын өмнө тэр дөрвөн тайж нэрээ бидэнд хэлж өгсөн. Хоёр дахь нь де Ла Фер гүн. Үлдсэн хоёрын нь хувьд бол би хуурмаг нэрээр дуулсаар байгаад жинхэнэ нэрийг мартаж орхижээ гэжээ.
—Бурхан минь, гэтэл тэр эрэлхэг сайн тайж нар эзэн хаанд тустай байж чадна гэж байгаа болохоор тэднийг хайж олох нь чухал байдаг гэж хатан хаан өгүүлсэнд
—Яриагүй үнэн! Тэд чинь л чухамхүү хэрэгтэй хүмүүс. Их эзэгтэй та миний үгийг сонсож соёрх. Австрийн Анна хатан нэг удаа эзэн хатан хүнд урьд хожид тохиолдож байгаагүй аймшигтай том аюулаас аврагдаж гарсан тухай их эзэгтэй та ер дуулаагүй биз? гэж Винтер ноёныг дуу алдахад
—Тиймээ, түүнийг Бекингэмтэй хайр сэтгэлийн будилаанд орж байхад очир алмастай холбогдсон нэг явдал яригдаж байсан гэв.
—Яриагүй үнэн. Тэр хүмүүс тэгэхэд хатан хааныг аварсан юм. Хатан хаан тэднийг улсын тэргүүний өндөр хэргэмтнүүд болгосон байх учиртай, тэдний нэрийг таны мэдэхгүй байхад өөрийн эрхгүй хөх инээд хүрэх юм, юу гэвэл Анна хатан тэднийг мартаж орхисных шүү дээ.
—Ноёнтон тэднийг хайж олох хэрэгтэй. Гэхдээ дөрөв, чухамдаа гэвэл гуравхан хүн юу бүтээж чадах юм дээ? Дахиад хэлэхэд д'Артаньянд найдаж болшгүй.
—Нэг цуутай лут илд хасагдана гэсэн үг, гэхдээ минийхийг тооцохгүйгээр гурван илд үлдэнэ. Хааны дэргэд дайснаас хамгаалах тулалдааны үед туслах, зөвлөлгөө өгөх, зугтаахын цагт дагалдах дөрвөн үнэнч хүн байна гэдэг түүнийг ялан дийлэгч болгоход хүчин мөхөсдөх боловч ялагдахад хүрвэл аварч, тэнгисээр гатлахад элбэг хүрэлцэнэ. Мазарини юу гэж ярьж байлаа ч гэсэн таны нөхөр, хаан эзэн францын эрэгт нэг гараад ирвэл тэнгисийн шувууд шуурганы үеэр хоргодох байр олдог шиг байрлах газар олно л доо.
—Хайхтун ноёнтон тэр тайж нарыг хай, та тэднийг олоод, тэд тантай цуг Англи руу явахыг зөвшөөрвөл би хаан ширээгээ эргүүлж авсан өдөр тус бүрт нь вант муж шагнан захируулахьщ дээр Уайтхолийн ордныг худалдаж авахад хүрэлцэхœйц алт хайрлах болно. Хайж үз ноёнтон, та олохыг хичээ, гуйя!
—Их эзэгтэй би тэднийг дуртай хайхсан гэж Винтер хариулаад, олох нь ч эргэлзээгүй, гэтэл над цаг тун бага байна, эзэн хаан таны хариуг хүлээж байгаа, гэхээс ядан хүлээж байгааг их эзэгтэй та мартаагүй шүү дээ.
—Тэгвэл бид баларчээ! гэж хатан хаан цөхрөн луу алдав.
Энэ үеэр үүд нээгдэж Генриэтта авхай орж ирлээ. Түүнийг хармагц хатан хаан эх хүний хатан тэвчээр гартаж нулимсаа бариад яриагаа өөрчилье гэж Винтер ноёнд дохилоо.
Хатан сэтгэлийн догдлолоо нуух гэж хэдий оролдсон ч охин түүнийг нь ажиглажээ. Тэрээр босгон дээр зогсож сүүрс алдаад эхдээ:
—Намайг үгүйд ээж та юунд дандаа уйлж байдаг юм бэ? гэж асуув.
Хатан хаан инээмсэглэхийг оролдов.
—Ингэхэд байнаа ноёнтон, би хаан ширээгээ бараг алдсанаас хойш бас хожсон тал байна. Одоо миний хүүхдүүд намайг эзэн хатан гэхгүй, ээж гэж дуудах болжээ гэж хатан хариу болгон өгүүллээ.
Дараа нь тэрээр охин өөдөө эргэн:
—Чи юу гээв, Генриэтта? гэвэл
—Ээжээ, дөнгөж сая нэг морьтой хүн Луврт ирсэн, тэр хүн их эзэгтэй танд хүндэтгэл илэрхийлээд соёрхол гуйж байна, тэр хүн их цэргээс иржээ. Танд маршал де Граммоны илгээсэн захидлыг авч ирсэн гэх юм гэлээ.
Хатан хаан Винтерт хандан, — Ашгүй дээ, энэ чинь бидэнд үнэнч сайн хүмүүсийн нэг. Гэхдээ бидэнд хэр их их хойргоор үйлчилж байгааг ноёнтон та харж байна шүү дээ. Юм гуйж ирсэн хүний тухай миний охин өөрөө дуулгаж, өөрөө дагуулан оруулах ёстой болж байна гэхэд
—Их эзэгтэй минь битгий дурс, миний элэг эмтэрч байна гэж Винтер ноён дуугарав.
—Ирсэн хүн хэн юм, Генриэтта? гэж хатан асуусанд,
—Би түүнийг цонхоор л харсан, арван зургаа орчим насны залуу, нэр нь де Бражелон бээл гэдэг юм байна гэв.

_________________
Адал явдалд дурлагч


Дээд талд
 Постын сэдэв: Re: 20 Жилийн хойно.
БичлэгБичигдсэн: 1-р сар.04.11 1:35 pm 
Оффлайн
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.01.10 5:30 pm
Бичлэгүүд: 921
Хатан хаан инээмсэглэн толгой дохисонд авхай үүд онгойлгож, босгон дээр хүрвэл Рауль харагдлаа. Тэрээр хатан хааны зүг гурав алхаад өвдөг сөхөрч:
—Эзэн хатагтай, би танд өөрийн дотно нөхөр де Гиш гүнгээс захидал хүргэж ирлээ. Тэрээр өөрийгөө танд чин үнэнч албат харьяат нарын нэг гэсэн билээ. Энэ захидал түүннй гүн хүндэтгэлийг илэрхийлэхийн хамт чухал мэдээ агуулжээ гэж айлтгав.
Де Гишийн нэрийг сонсоод хааны авхайн царай улайчихав. Хатан хаан түүн рүү ширүүн харлаа.
—Маршал де Граммоноос захидал иржээ гэж Генриэтта та хэлсэн биш билүү? гэж хатныг асуухад
—Би тэгж бодсон юм, их эзэгтэй минь гэж авхай дуугарав.
—Тэр миний осол болжээ, их эзэгтэй, маршал де Граммоноос ирлээ гэж айлтгана уу гэж би гуйсан билээ. Гэвч тэрээр баруун гартаа шарх олсон учир де Гнш гүн түүний нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэсэн юм гэж Раулийг өчихөд
—Тэгвэл тулалдаан болсон хэрэг үү? гээд хатан Раулийг босож болно хэмээн дохиход
—Тиймээ, их эзэгтэй гээд ойртож очсон Винтер ноёнд захидлыг гардуулсанд, ноён цааш хатанд барив.
Тулалдаан болсон тухай сонсоод бага залуу ахайтан мэдээжээр сэтгэлийг нь шаналааж агсан зүйлийг асуухаар ам нээх гэснээ биеэ барьж царай нь аажуухан цайрч ирлээ.
Хатан хаан охины сэтгэлийн хөдөлгөөнийг эхийн сэтгэлээр гадарлан мэдээд бүгдийг ойлгож, дахин Раулиас:
—Залуу гүн де Гишид гай учраагүй биз? Тэр чинь манай үнэнч албат нарын нэг төдийгүй, тэр өөрөө танд хэлсэнчлэн манай дотно нөхдийн нэг гэхэд
—Үгүй, их эзэгтэй гэж Рауль хариулаад, — Харин ч тэр өдөр гүн алдар нэрээ бадруулж их гавьяа байгуулан, хан хүү өөрөө түүнийг тулалдааны талбар дээр тэвэрсэн гэлээ.
Ахайтан алга ташиж орхисноо баярласнаа тийнхүү илтээр үзүүлсэндээ ичиж, нүүр буруулан сарнай цэцэгтэй ваар руу бөхийн анхилуун үнэрийг таалах дүр үзүүллээ.
—Гүн бидэнд юу гэж бичсэнийг үзье гэж хатан хаан хэлэхэд
—Түүнийг эцгийнхээ өмнөөс их эзэгтэй танд бичсэн гэдгийг би айлтгасан билээ гэвэл
—Тэгсээн, эрхмээ гээд хатан захидлыг задлав.
«Их эзэн хатагтай минь!
Баруун гартаа шарх олоод өөрөө бичих бололцоогүй болсон учир таны мэдэж байгаачлан эцгийнхээ нэгэн адил таны үнэнч албат болох хүүгийнхээ гараар танд бичиж, Лансын дэргэдэх тулалдаанд бид ялсныг дуулгая. Энэ ялалт Мазарини болон хатан хаанаас бүхэл Европын үйл хэрэгт үзүүлэх нөлөөг хүчтэй болгоно. Их эзэгтэй та миний зөвлөлгөөг сонсож соёрхвол энэ нөхцөл байдлыг ашиглан францын засгийн газраас дээд язгуурт хаан эр нөхөртөө тусламж олж авна уу. Энэ захидлыг завшаанаар танд гардуулах де Бражелон бээл бол саяхан миний хүүгийн амийг сүрхий аюулаас аварсан дотно нөхөр нь юм. Их эзэгтэй та над хариуг амаар буюу бичгээр дамжуулахыг таалбал энэх тайжид бүрэн итгэж болно.
Танд хэзээ ямагт үнэнч Маршал де Граммон
гэж уншив.
Раулиас гүнд тусламж үзүүлсэн тухай захидалд дурдсаныг хатны унших үеэр охины зүг тэр өөрөө тэсэлгүй хяламхийвэл харцанд нь гүнээ талархсан шинж тодорлоо. Нэгдүгээр Карл хааны авхай түүний нөхөрт хайртай нь эргэлзээгүй ажээ.
—Лансын ойролцоох тулалдаанд дийлжээ гэж хатан хэлээд, — тулалдаанд дийлж байдаг азтай хүмүүс юмаа! Маршалын хэлдэг үнэн, энэ нь түүний байдлыг хөнгөрүүлнэ, гэхдээ бидэнд огтхон ч тус болохгүй, харин ч хор нөлөөтэй байх болов уу гэж би айж байна! Эрхэм та хамгийн шинэ мэдээ хүргэж ирлээ. Энэ мэдээг над уламжлах гэж яарсанд тань би дахин талархъя. Таныг ирээгүй, энэ захидал үгүй байсан бол энэ тухай би маргааш магадгүй нөгөөдөр мэдэх байсан. Парист хамгийн сүүлд л мэдэх байсандаа гэвэл:
—Их эзэгтэй. Лувр бол энэ мэдээг хүлээж авсан хоёр дахь ордон. Тулалдааны тухай хэн ч мэдээгүй байгаа. Би өөрийн халамжлагчийг очиж тэврэхээсээ өмнө их эзэнтэн танд энэ захидлыг барина гэж де Гиш гүнд ам өгсөн билээ гэв.
—Таны халамжлагч де Бражелон уу? гэж Винтер ноён асуугаад, — би урьд Бражелоныг таньдаг байсан юмсан, амьд мэнд болов уу?
—Үгүй, эрхмээ тэрээр нас нөгцсөн миний халамжлагч түүний ойр садангийн нь хүний хувьд эззмшил газар, энэ нэр хоёрыг нь өвлөн авсан юм.
—Таны халамжлагчийн нэрийг хэн гэдэг юм? гэж хатан хаан сайхан залуу хүүг өөрийн эрхгүй шохоорхон асуувал
—Де Ла Фер гүн гэдэг билээ, их эзэгтэй гэж залуу хатны өмнө мэхийн šчлšš.
Винтер ноён гайхсандаа цочиж, хатан хаан өөдөөс баяртай харлаа.
—Де Ла Фер гүн! гэж хатан дуу алдаад,—Та энэ нэрийг хэлэв үү? гэлээ.
Винтер дуулсандаа итгэж ядна.
—Де Ла Фер гүн! гэж тэрээр мөн дуу алдаад, — Эрхмээ, хэлээд өгч үз. Урьд миний таньдаг байсан нэг тайж мөн үү, биш үү? Гоо сайхан эр, зориг зүрх ихтэй арван гуравдугаар Людовик хааны үед шадар цэрэг явсан, одоо дөчин долоо, найм хэр насны хүн байх учиртай, гэвэл
—Тиймээ, яг мөн байна гэв.
—Тэр чинь хуурмаг нэрээр албан хааж байсан байх аа?
—Тиймээ, Атос гэдэг нэрээр. Саяхан түүний анд нөхөр д'Артаньян түүнийг Атос гэж дуудаж байхыг би дуулсан билээ гэв.
—Тэр мөн байна их эзэгтэй минь, дүрээрээ байна! Бурхны аврал! Тэр тэгээд Парист байгаа юу? гэж Раулиас асуув.
Тэгээд дахин хатан хаанд хандан:
—Итгэж найдагтун! итгэж найд. Тэр зоригт тайжийг ийм гайхалтай замаар олоход тусалж байгаа хойно хувь тавилан чухамхүү бидний талд байна. Гүн хаана суудаг юм, хэлж өгнө үү, эрхэм ээ гэлээ.
—Де Ла Фер гүн Геней гудамжинд «Их Карл» гэдэг буудалд сууж байгаа.
—Баярлалаа, эрхмээ. Тэр хүндэт эрхэм андыг гэртээ байж байхыг гуйна уу, би одоохон очиж тэврэн амар мэндийг нь эрье.
—Эрхмээ, намайг их эзэгтэй явахыг зөвшөөрвөл би таны хүсэлтийг дуртай биелүүлье.
—Эрхэм де Бражелон бээл та явж болно, өөрт тань бид ямагт сайн байх болно гэдэгт итгээрэй гэж хатан хэллээ.
Рауль хатан хаан, хааны авхай, Винтер ноён гуравт хүндэтгэлтэйгээр мэхийн ёслоод гарч одов.
Хатан хаан Винтер ноён хоёр авхайг бүү сонсог гэж нэг хэсэгтээ аяар дуугаар үг хэлэлцэв. Гэтэл тэгж болгоомжлох хэрэг тун ч үгүй, юу гэвэл авхайтан өөрийн гүн бодолд бүрмөсөн автжээ.
Винтерийг явахаар завдахад хатан хаан түүнд:
—Ноёнтон та сонсогтун эхээсээ үлдсэн энэ алмас чулуун загалмай, нөхрийнхөө хайрласан гэгээн Михаилийн энэ одонг би хадгалж үлдсэн юм. Энэ хоёр таван мянга орчим зоосны үнэтэй. Би эдгээрийг үгүй хийсэнд орвол өлсөж үхсэн нь дээр гэж андгайлсан билээ. Гэтэл одоо энэ хоёр эрдэнэ миний эр нөхөр түүнийг хамгаалагчдад ашиг тус хүргэж болохтой цаг ирсэн хойно эднийг золиосонд гаргах хэрэгтэй. Эдгээрийг ав, та нарын хэрэгт мөнгө хэрэгтэй болбол эргэлзэх зүйлгүйгээр борлуулаарай. Харин та эдгээрийг над бүрэн бүтэн эргүүлж өгөх арга олбол тайж хүн хатан хаанд хүргэх аугаа их тус тэр болж, ерөөлтэй сайн өдөр над гардуулбал би болоод үр хүүхэд минь таныг ерөөх болно гэхэд
—Их эзэгтэй, би таны үнэн шударга албат билээ. Бидэнд эд хөрөнгөнөөс өчүүхэн төдий ч билээ юм үлдсэн бол хэрхэвч авахгүй, эдгээр эрдэнэсийг би нэн даруй найдвартай газар аваачна. Манай эдлэнг хурааж авсан, мөнгө дууссан, бид ч сүүлчийн юу байгаагаа өгөхөд хүрч байна. Цагийн дараа би де Ла Фер гүнгийнд очно, маргааш их эзэгтэй та аятай сайн хариу дуулах болно гэлээ.
Хатан хаан гараа сунгасанд Винтер ноён хүндэтгэлтэйгээр үнслээ. Дараа нь хатан охин руугаа эргэж:
—Ноёнтон энэ охин нэг зүйл танаар уламжлан эцэгтээ дамжуулах гэнэ гэхэд хааны авхай Генриэтта царай улайсаар очиж түүнд духаа үнсүүллээ.
—Эзэн хаан ч бай, оргодол ч бай, ялагч буюу ялагдагч алин боловч хүчирхэг эзэн буюу ядуу хоосон иргэн хэн болсон ч намайг хэзээд өөрийн нь хамгийн дуулгавартай, үнэнч хайртай охин нь байна тэдпийг эрхэм та эцэгт минь уламжлан айлтгаж өгөөрэй гэлээ.
Винтер ноён Генриэттагийн духанд уруулаа хүргээд,—Хааны эрхэм авхайтны энэ чанарыг би мэднэ гэлээ.
Тэрээр гарч одов Хоосон хөндий, харанхуй, уудам танхим дундуур нэг ч бараа бологсодгүй гагцаар гарч явахдаа тавин жил ордонд байж дассан энэ сурвалжит эрхэм нулимс уначихгүй байж чадсангүй.
Тэгээд Винтер гарлаа. Тавин жил хааны ордонд байж эл дол болсон хашир бараа бологч тэрээр ханхар том, харанхуй, эзгүй танхимуудаар дагуулгүй ганцаар өнгөрөхдөө тэсэлгүй нулимс унагаалаа.

_________________
Адал явдалд дурлагч


Дээд талд
 Постын сэдэв: Re: 20 Жилийн хойно.
БичлэгБичигдсэн: 1-р сар.04.11 1:55 pm 
Оффлайн
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.01.10 5:30 pm
Бичлэгүүд: 921
XLII
АВГА АХ, АЧ ХҮҮ ХОЁР


Винтер зарц нь хаалганы дэргэд морьд барин хүлээж байсанд мориндоо мордож гэр өөдөө чиглэхдээ Луврийн баргар сүүдэрт барааг байн байн эргэж харна. Гэнэт ордны сараалжнаас морьтой хүн холдож хойноос нь нэлээд зайтай дагахыг Винтер ажиглав, Пале-Роялнас гарахдаа, мөн тиймэрхүү сүүдэр дагасныг Виитер ноён саналаа.
Ард нь хэдэн алхмын зайтай явсан түүний зарц морьтой хүнийг бас харчихаад сэтгэл түгшин ажиглана.
Винтер ноён зарцаа дохиогоор дуудаад, — Тони гэвэл —Би энд байна, гэгээн дээдсээ гээд зарц эзэнтэйгээ зэрэгцэн явлаа.
—Биднийг дагаад байгаа хүнийг чи харав уу? гэвэл
—Харсаан, ноётон гэв.
—Энэ хэн юм?
—Мэдэхгүй, гэхдээ тэр чинь гэгээн дээдэс таны араас бүр Поле-Роялиас эхлэн дагаж, Луврын дэргэд зогсоод гарч ирэхийг тань хүлээсэн, дахиад бидний хойноос дагаж явна.
«Их хамбын нэг туршуул байж таарлаа. Ингэж хянаж байгааг нь мэдээгүй дүр үзүүлье» гэж Винтер ноён бодлоо.
Винтер ноён морио давирч Марегийн ойролцоо байх буудал руугаа хүрэх муруй тахир гудамжууд уруудав. Ноён олон жил эзэн хааны талбай дээр суусан, одоо бас хуучнн байрныхаа ойролцоо буужээ.
Үл таних хүн морио цогиулав.
Винтер буудлынхаа дэргэд зогсож, туршуулыг алдчихгүй санаатай дээш өрөөндөө орлоо. Тэгээд малгай, бээлийгээ ширээн дээр тавьтал ширээн дээр өлгөөстэй толинд босгон дээр нэг хүний дүрс тодрох нь гэнэт харагдлаа.
Эргээд хартал өмнө нь Мордаунт зогсож байв.
Винтер ноёны дарай донхийн дороо нам боллоо. Мардаунт үүдний дэргэд Домогт хөшөө шйг хөдөлгөөнгүй, сүртэй зогсоно. Хэсэг зуур аягүйдэн нам гүм боллоо.
Винтер ноён эцэст нь,— Эрхмээ, ингэж мөрдөж мөшгөх чинь тээртэй байна гэдгийг танд би тодорхой ойлгуулсан байхаа! Зайлж үз, эсвэл Лондонд хөөж гаргасны адил хөөлгөхөөр зарц дуудлаа. Би таны авга ах биш, таныг би танихгүй гэвэл
—Авга ах та эндүүрч байна гэж Мордаунт сөөнгөдүү дооглонгуй дуугаар хэлээд, — Энэ удаад та намайг Лондонгийнх шиг хөөгөөд гаргачихаж чадахгүй. Зүрхлэхгүй. Одоо намайг жилийн өмнө мэдээгүй зүйлээ мэдэх болсон хойно намайг та ач хүүгээ мөн үү биш үү гэдэг талаар эргэцүүлэх л хэрэгтэй болох вий гэлээ.
—Таны юу олж мэдсэн нь над хүртээлгœй гэж Винтер ноёныг хэлэхэд
—Энэ чинь авга ах танд тун ч хамаатай, та өөрөө ч одоо надтай санал нийлэх байх гэж Мордаунт инээвхийлэн хэлсэнд Винтерийн нуруу руу хүйт оргилоо. — Эхний удаа би Лондонд миний хөрөнгө хогшил хаашаа орчихсоныг асуухаар очсон. Хоёр дахь удаадаа миний нэр чухам ямар юмнаас болоод шившиглэгдэх болсныг асуусаи. Энэ удаа би түрүүчийнхээсээ бүр илүү аймшигтай асуулт тавих гэж ирлээ. Би одоо танаас бурхан анхны алуурчнаас: «Каин, чи дүү Авелийгээ яасан бэ?» гэж асуусан шиг асуулт тавихаар ирлээ. Ноёнтон та өөрийн дүү бүсгүй, миний эхийг яасан юм бэ? гэлээ.
Түүний хорсол бадарсан харцны өмнө Винтер ноён ухрав.
—Танай ээжийг гэнээ? гэж түүнийг давтан дуугарахад
—Тиймээ, миний эхийг? гэж залуу хэлбэрэлтгүйгээр толгой дохин шалгаав.
Винтер ноён биеэ айхавтар хүчлээд хуучин дурдгалаасаа үзэн ядах сэтгэлийг сэргээн:
—Түүнийг яасныг золгүй амьтан чи өөрөө олж мэд, эрлэгээс асуу, тэнд л хэлж өгч магадгүй гэлээ.
Залуу урагш хэд алхаж Винтер ноёнтой халз тулгаран зогсоод гараа элгэн дээрээ зөрүүллээ.
—Энэ тухай Бетюнын зандалчингаас асуусан гэж бүгт дуугаар энэлж, хорссондоо царай нь зэвхийрэн өгүүлээд, —Бетюны зандалчин над хариулсан гэлээ.
Винтер ноён цахилгаанд ниргүүлсэн мэт сандал дээр лагхийтэл суугаад хариулах үг дэмий эрлээ.
—Тийм хэрэг болсон юм бий дээ? гэж залуу дуугараад, — Энэ бүгдийг тайлбарлаж байна. Тэр бол харанхуй хавцлын үүд нээх түлхүүр юм. Миний эх нөхрийнхөө өв хөрөнгийг залгамжилсан, тэгэхлээр нь та алчихсан. Миний нэр над эцгийн өв хөрөнгийг өвлөх эрх олгосон, та тэгэхлээр намайг нэрлэх нэргүй болгож, миний хөрөнгө зоорийг завшжээ. Үүний дараа та намайг танихгүй болдогт, та надаас татгалздагт гайхах зүйлгүй. Дээрэмдэн тоногч дээрэмдсэн хүнээ ач хүүгээ гэж нэрлэх, алан хядагч өнчин өрөөсөн болгосон хүүхдийг ач хүүгээ гэж байхад тохиромжгүй байсан байлгүй гэлээ.
Гэтэл тэдгээр үг Мордаунтын бодсоноос огт өөрөөр нөлөөлөв. Миледи ямар шүү шулам байсныг Винтер ноён саналаа. Тэрээр тайван сүртэй босож ирээд ширүүн харцаараа залуугийн хорсол буцалсан харцыг даран:

_________________
Адал явдалд дурлагч


Дээд талд
 Постын сэдэв: Re: 20 Жилийн хойно.
БичлэгБичигдсэн: 1-р сар.04.11 1:57 pm 
Оффлайн
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.01.10 5:30 pm
Бичлэгүүд: 921
—Эрхэм та тэр аймшигт нууцыг олж мэдмээр байна уу? Тэгж үз л дээ. Надаас намтар түүхийг нь сонсох гээд байгаа тэр бүсгүйгээ ямар шүү хүн байсныг мэдэж ав. Тэр бүсгүй дүүг минь ямар ч эргэлзээгүйгээр алаад, өв хөрөнгийг маань залгамжлахын тулд намайг алах гэж оролдсон юм. Би үүнийг баталж чадна, Та юу гэмээр байна гэвэл
—Тэр чинь миний эх байсан юм л гэж би хэлнэ дээ гэв.
—Тэр болтол шударга, зөв явдалтай байсан хүнийг тэр эмэгтэй мэхэлж Бекингэм ванг хутгалуулсан. Нотолгоо нь над байгаа. Энэ гэмт хэргийн тухайд та юу гэх вэ?
—Тэр чинь миний эх байсан юм.
—Францад эргэж ирээд өштөнийхөө сайн байсан бүсгүйг Бетюны бүсгүйчүүлийн хийдэд хор өгч алсан, баталгаа нь над байгаа. Энэ ялт хэрэг танд өшөө авалтын шударга зөвийг нотлон харуулахгүй байна уу?
—Тэр чинь миний эх байсныг хэлэх байна! гэж залуу улам ч халууд цочмогоор дуу алдлаа.
—Эцэстээ, олон хүний амь нас хорлож, завхай лайдан байдалд автаж, бүхний өштөн, цусанд шунаг ирвэснээс илүү аюултай амьтан болж хувираад урьд өөрт нь өчүүхэн ч гэм хор хийж яваагүй мөртлөө хорсол цөхрөлийн туйлд хүртлээ хорлуулсан хүмүүс түүнийг барьж сөнөөсөн юм. Тэр хүмүүс түүний шүүгч болсны буруу нь бүсгүйн шившиг аймшигт ялт хэргүүд билээ. Таны уулзсан, өөрийн чинь бодлоор бүхнийг танд ярьсан тэр зандалчин шившиглэгдэж амиа хорлож үхсэн дүүгийнхээ өшөөг авна гэж хэрхэн баярлаж байснаа хэлэх л учиртай байсан. Уруудах буруу замаар орсон охин, ёс төр алдсан гэргий, хорлож алдаг садан төрөл, зүгээр алуурчин, хор уулгагч, хавьтсан ойртсоноо хөнөөгч, өөрөө амь хоргодон суугаа орныхоо ард олонд гай таригч болсон тэр бүсгүй хорвоо, хойд нас хоёрын хараал идсээр үхэж арилсан юм. Тийм л бүсгүй байсан юм даа гэв.
Мордаунтын цээжнээс удтал барьж байсан хорсол нь алдуурч, ихэр татан уйлчихав. Түүний зэвхий царай улайж ирэн гараа зангидаж, нүүрээр нь хөлс дааварлаад, үс нь Гамлетийнх шиг босчихлоо.
—Дуугаа тат эрхмээ! гэж тэрээр цухалдан хашгираад, — тэр чинь миний эх байсан юм. Би түүний буруу зөрүү, нүгэл, гэмт хэргийг мэдэхсэн гэж хүсэхгүй байна. Харин над эх байсан, таван эр хүн ганц бүсгүйн эсрэг хүчин хавсарч, адгийн муусайн аймхай хулчгаруудын зангаар шөнө, нууцаар түүнийг алсныг л мэдэж байна. Тэдний дотор таны байсныг би мэдэж байна, миний авга ах болох эрхмээ. Та тэнд байж бүр бусдаас чангаар: «Энэ бүсгүй үхэх ёстой» гэж хэлсэн. Та сайн сонсож ав, танд урьдчилан сануулья, миний үг таны санаанд хадагдан үлдэх болтугай. Намайг бүхнээс салгаж, миний нэрийг хусан хаяж, намайг ядуу хоосон болгож, хорон муу санаатай, хайр найргүй өширхсөн хүн болгосон тэр аллагын өр төлөөсийг би юуны өмнө танаас дараа нь олохоороо таны хамсаатнуудаас нэхэх болно гэв.
Мордаунт нүдэнд нь хорсол дүрэлзэж, амнаас нь хөөс цахран гараа урагш сарвайсаар Винтер ноён руу дахин нэг заналхийлэн алхахад цаадхи нь илднийхээ ишин дээр гараа тавиад гучин жилийн туршид үхэл, амьдралаар тоглож ирсэн хүний хувьд инээмсэглэн байж:
—Та намайг алмаар байна уу? Тэгвэл өөрийг чинь ач хүүгээ мөн юм гэж хүлээн зөвшөөрлөө, юу гэвэл та үнэхээр тэр эхийнхээ хүү байж дүймээр юм шиг байна гэхэд
—Үгүй гэж Мордаунт хүмүүн бусаар хөвчилсөн хамаг биеэ арайхийн барьж сулруулан, — Үгүй, би таныг юу боловч одоогоор алахгүй, юу гэвэл би таныг, үгүй бол бусдыг нь олохгүйд хœрнэ. Харин намайг тэднийг олоод орхихын хамт чичрэн дагжтугай. Би Бетюны зандалчинг өчүүхэн ч өрөвдөж хайрлахгүй хутгалсан, гэтэл тэр шнь та нарын дотор хамгийн гэм буруу багатай нь шүү дээ гэлээ.
Ингэж хэлээд залуу гарч, шатаар маш тайван байдалтай уруудахад хэн ч түүнийг анхаарч харсангүй. Доод тавцан дээр тэрээр шатны хашлаганы дэргэд эзнийхээ дуудмагц ухасхийн очиход бэлэн зогсох Тонигийн хажуугаар өнгөрөв. Винтёр ноён зарцаа дуудсангүй. Зарцын сэтгэл гутарч, алмайрч орхисон, байсан байрандаа зогсон чих тавьж чагнана. Морин туурай холдох чимээ сонсоод сая сандал дээр лагхийтэл сууж:
—Бурхны авралаар тэр чинь ганц намайг л мэдэж байна гэж дуугарав.

_________________
Адал явдалд дурлагч


Дээд талд
 Постын сэдэв: Re: 20 Жилийн хойно.
БичлэгБичигдсэн: 1-р сар.04.11 2:12 pm 
Оффлайн
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.01.10 5:30 pm
Бичлэгүүд: 921
XLIV
ЭЦЭГ ХҮҮ ХОЁР


Винтер ноёныд саяын аймшигт явдал болж байхад Атос өрөөндөө сууж, ширээ түшин шанаагаа тулаад, Раулаас нүд салгалгүй байж залуу хүүгийн замын адал явдал, дайн тулааны тухай нарийн ширийнийг машид шохоорхон сонсоно. Тэдгээр анхны, саяхан төрсөн, цэвэр ариун сэтгэгдлийн тухай яриаг сонсоод Атос үгээр илэрхийлэн гаргахын эрхгүй их жаргалтай сайхан байгааг үзэсгэлэнтэй, төв сайхан царай нь илтгэнэ. Өнгөрсөн бүх баргар зүйл ирээдүйн ээдрээ манан тэрээр бүрмөсөн огоорчээ. Хайртай хүү нь хүрээд мрсэн нь айж болгоомжлох бүхнийг итгэл найдвар болгон хувиргасан мэт. Атос жаргалтай, урьд үзээгүй ихээр жаргалтай байв.
—Бражелон та тэгээд тэр их тулалдаанд оролцсон юм биз дээ? гэж хуучин шадар цэргийг асуухад:
—Тиймээ? гэв.
—Тулалдаан тэгээд шаргуу байсан гэж та ярив уу?
—Хан хүү өөрөө цэргийг түрүүлэн арван нэгэн удаа дайралтад орсон.
—Тэр чинь аугаа их дайчин эр шүү, Бражелон
—Баатар эр юм! Би түүнээс ганц хувь ч холдоогүй. Үгүй хан хүү Конде гэж нэрлэгдэх, тэр нэрийг нэр төртэй хадгалж явах гэдэг том хувь заяа юмаа! гэсэнд
—Тайван, гялалзсан эр, тийм байгаа биз?
—Жагсаал дээр байгаа юм шиг амгалан, найр цэнгэл дээр яваа юм шиг гялалзана. Бид дайсан руу дөхлөө, буудахыг хориглосон байлаа. Мушкет буугаа бэлэн бариад л өндөрлөгийг эзэлсэн испаничууд руу алхлаа. Дайсанд гучаад алхам ойртоод хан хүү цэргүүд рүү эргэн: «За хүүхдүүд минь нэг зэрэг ширүүхэн галлахыг давж өнгөрөхөд л хүрнэ дээ. Дараа нь та нар ядаж төдөх юмгүй дийлнэ, итгэж үз» гэлээ. Нам чимээгүй байсан болохоор энэ үгийг бид төдийгүй дайсан сонслоо. Дараа нь илдээ өргөөд: «Бүрээчид, бүрээ тат!» гэж захирсан гэв.
—Их догь, цагаа ирвэл Рауль та мөн тэгнэ биз?
—Эргэлзэж байна шүү эрхмээ, тэр чинь хэт сүртэй, туйлын аугаа гайхамшиг байсан. Биднийг дөнгөж хорин алхам ойртоход тэдний буунууд харсаар байтал биднийг чиглэж нарны гэрэлд нэгэн зурвас шугам болж гялалзсан,—«Хүүхдүүдээ, алхаа, алхаагаар яв, цаг болж байна» гэж хан хүү хэлж байв.
—Аймаар байв уу Рауль? гэж гүнг асуухад
—Аймаар байсан гэж залуу цайлганаар өгүүлээд,
—Миний зүрх хүйт даах шиг санагдаад явчихсан, дайсны эгнээнд испаниар «галла!» гэж хашгирахад би нүдээ аниад таны тухай бодсон гэсэнд
—Нээрээ юу Рауль аа? гээд Атос гарыг нь атгалаа.
—Нээрээ, эрхмээ. Тэгтэл там зад үсэрч байгаа юм шиг айхавтар нир бууж алагдаагүй үлдсэн хүмүүст халуун нөөлөг үлээх нь мэдэгдсэн. Би нүдээ нээснээ алагдаагүйгээр үл барам шархадсан ч үгүйд гайхсан. Сумангийнхны гурваны нэг орчим хувь нь суманд сийчүүлсэн, цус нөжиндөө хутгалдан хөсөр хэвтэж байв. Тэрхэн хормонд би хан хүүтэй харц тулгарсан. Түүнийг харж байна гэхээс өөр бодол үгүй болж морио давиран дайсны эгнээн дунд орж явчихсан.
—Хан хүү тэгээд таныг сайшааж таалсан уу?
—Ямар боловч булаан авсан тугууд болон мэдээг хатан хаанд хүргэж өгөх, айлтгахаар эрхэм Шатильоныг явуулахдаа намайг дагалд хэмээн даалгахдаа «Явж үз. Дайсан хоёр долоо хоногоос нааш хүчээ бөөгнөрүүлж чадахгүй боллоо. Тэр болтол та над онц хэрэггүй. Яваад хайртай сайн хүмүүсээ очиж тэвэр, тэдэндээ тэврүүл, таныг над ирүүлснээр нэг ёсны бэлэг барьсанд миний дүү бүсгүй де Лонгвиль вангийн хатанд намайг баярлаж байгааг уламжлаарай» гэж хан хүү хэлсэн. Би тэгээд л наашаа гарлаа гэж Рауль гүн рүү харж инээмсэглэх нь үнэхээр хайртай сайиыг илтгэнэ.—Намайг үзээд таныг баярлана гэж би бодсон билээ гэв.
Атос залууг өөр рүүгээ татаж тэврэн жаахан охиныг үнсэх адил духан дээр нь чанга үнслээ.
—За ингэхлээр Рауль та одоо зөв замд орлоо. Таны нөхөд ван хэргэмтэн, ойр дотно хүн чинь францын маршал, дарга чинь жинхэнэ хан хүү, анх буцаж ирсэн өдрөө та хоёр их эзэн хатанд бараалхжээ. Шинэ хүний хувьд эд бүгд тун их юм шүү, гэтэл
—Өө тийм эрхмээ, өөрийнхөө урагш бүтлийн тухай танд ярих гэж яарсандаа нэг зүйл золтой мартаж орхисонгүйг та санууллаа шүү! гэж Рауль дуу алдаад, Английн их эзэгтэй, хатан хааныд нэг тайж байсан, таны нэрийг дурсахад тэрээр ихэд гайхаж, баярласан. Тэр хүн өөрийгөө таны нөхөр гэж нэрлээд таны хаана буусныг асууж, мөд манайд ирнэ гэсэн гэхэд
—Түүний нэр нь хэн юм? гэвэл
—Тэр тухай би асууж түвдээгүй. Тэрээр франц хэлээр өөгүй сайхан ярих боловч түүний дуудлагаар би Англи хүн болов уу гэж бодсон гэхэд
—А-а! гэж Атос дуугараад санахыг хичээсэн байртай толгойгоо гэлжийлгэв.
Атос дээш хартал үүдэнд зогсоод өөрийг нь сэтгэл уярсан байраар ширтэн буй нэг хүнийг харж гайхав.
—Винтер ноён! гэж дуу алдахад
—Атос, анд нөхөр минь! гэж хоёр тайж чанга тэврэлдлээ. Дараа нь Атос зочны хоёр гараас бариад түүнийг хянуур гэгч ажиглав.
—Юу болов Милорд? Тa чинь миний туйлгүй баярлаж байгаатай дүйхээр их гунигтай байх чинь, гэвэл
—Тиймээ, анд минь. Тэр ч байтугай таны өдий их баяртай байгаа чинь миний түгшүүрийг улам нэмэгдүүлж байгааг хэлмээр байна гэв.
Ингэж хэлээд Винтер ноён хоёулхнаа ярилцаж болмоор газар хайх аятай ийш, тийшээ харлаа. Хоёр андад аминчлан ярилцах зүйл байгааг Рауль ойлгоод сэмхэн өрөөнөөс гарч одлоо.
—За бид хоёулхнаа үлдлээ, одоо таны тухач ярилцъя гэж Атосыг хэлэхэд
—Тиймээ, бид хоёулхнаа байна, хоёулангийнхаа тухай ярья гэж Винтер ноён давтан хэлээд,—Тэр хүн энд ирчихээд байна гэсэнд
—Хэн тэр вэ? гэвэл
—Миледийн хүү гэв.
Гай зовлонгийн цууриа мэт чихэнд нь чийр болсоор байгаа энэ үгийг сонсоод Атосын бие зарсхийв. Тэрээр түр зуур тээнэгэлзэж байснаа хөмсгөө үл мэдэг зангидаад тайвнаар:
—Би үүнийг мэдэж байгаа гэв.
—Та үүнийг мэднэ гэнээ? гэхэд
—Тиймээ. Гримо түүнтэй Бетюн Аррас хоёрын хооронд дайралдаад түүнийг энд байна гэж над дуулгахаар давхиж ирсэн юм гэвэл
—Тэгвэл Гримо түүнийг харжээ? гэсэнд
—Үгүй, харин түүнтэй нь нүүр учирсан хүнийг нас барахад дэргэд нь байсан байна билээ гэж хэлэхэд
—Бетюнын зандалчныг уу! гэж Винтер ноён дуу алдав.
—Энэ тухай та мэдэж байгаа юм уу? гэж Атосыг гайхан асуухад
—Тэр хүн сая өөрөө манайд очсон гэж Винтер ноён хариулаад, — тэгээд бүгдийг над хэллээ. Анд минь, энэ чинь аймшигтай юм. Бид юунд хүүхдийг эхийн нь хамт үгүй хийж орхиогүй юм бэ? гэлээ.
Алив гоц сайхан сэтгэлтэй хүний зангаар Атос сэтгэлийнхээ хүнд зовлонг бусдад үл үзүүлнэ. Тэр зовлонгоо дотроо нууж бусдын сэтгэлийг сэргээж, итгэл найдвар төрүүлэхийг л хичээнэ. Түүний хувийн гуниг гутрал бусдад бол баяртай таатай зүйл болон хувирах мэт.
Эхний үед өөрийг нь зөнгөөр эзэмдсэн аймшгийг оюуны хүчээр таягдан хаяад, —Та юунаас айж байгаа юм бэ? Бид өөрсдийгөө хамгаалах хүч хүрэхгүй гэж үү? Тэгээд ч тэр залуу мэргэжлийн алуурчин, гэмт хорт хэрэг сийрэг самбаатайгаар үйлдэгч болчихсон юм гэж үү? Тэр чинь Бетюны зандалчинг уурлаж багтарсандаа алсан байж болно, одоо түүний хорсол тайлдсан байж таарна гэв.

_________________
Адал явдалд дурлагч


Дээд талд
 Постын сэдэв: Re: 20 Жилийн хойно.
БичлэгБичигдсэн: 1-р сар.04.11 2:14 pm 
Оффлайн
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.01.10 5:30 pm
Бичлэгүүд: 921
Винтер ноён гунигтайгаар инээмсэглэж толгой сэгсэрлээ.
—Түүний дотор хэний цус гүйж байгааг та мартсан байж таарах нь ээ? гэвэл
—Үгүй, хоёр дахь үедээ тэр цусны шунаг муухай чанар зөөлөрсөн байж болно шүү дээ гэж Атос мөн инээмсэглэхийг оролдон маргаад, — Тэгээд хувь тавилан биднийг болгоомжтой бай гэж урьдчилан санууллаа. Бид одоо хүлээж суух л үлдээд байна. Одоо түрүүний миний хэлснээр таны тухай ярилцъя. Та Парист ямар хэргээр ирэв? гэхэд
—Маш чухал хэргээр, та ингээд мэдэх болно. Гэхдээ намайг английн хатан хаан, их эзэгтэйгээс юу дуулсан гэж санана! Д'Артаньян Мазаринийн талын хүн болсон гэсэн үү? Намайг илэн далангүй ярьж байгааг минь уучлаарай анд минь, би их хамбын нэрийг доромжлох гэсэн зүйлгүй, таны санал бодлыг бол үргэлж хүндэтгэж үздэг, гэхдээ та бас тэр хүнд үнэнч сайн уу? гэж асуувал
—Д'Артаньян алба хааж буй хүн гэж Атос хэлээд,—Тэр чинь цэрэг хүн, засаг захиргаанд захирагдана. Д'Артаньян баян хүн биш, дэслэгчийнхээ цалингаар амиа тэжээдэг юм. Милорд тань шиг баян хүн францад ер нь ховор шүү гэлээ.
—Харамсалтай нь тухайн энэ үед би мөн ядуу, тэр ч байтугай, түүнээс ч ядуу байна шүү гэж Винтер ноён хэлээд, —За таны тухай ярилцъя гэв.
—За тэгье. Намайг их хамбын талын хүн үү үгүй юү гэж мэдэхсэн гэж байна уу? Үгүй, ер огтхон ч түүний талын хүн биш. Та ч гэсэн Милорд, миний илэн далангүй хэлснийг хэлтрүүлнэ үү гэв.
Винтер ноён босож Атосыг чангаар тэвэрлээ.
—Гүн танд гялайлаа, энэ баяртай үгийг дуулгасанд тань баярлалаа. Би баяр жаргалтай байна, бараг залуу болоод явчихлаа, та харж байгаа биз дээ. Ингэхлээр та Мазаринийн талын хүн биш боллоо! Гойд сайн хэрэг! Гэхдээ үүнээс өөрөөр байх ч арга үгүй. Уучлал гуйж дахин нэг зүйл асууя, та сул чөлөөтэй байна уу? гэхэд
—Сул чөлөөтэй гэж та чухам юуг хэлж байца? гэвэл
—Таныг би гэрлэсэн үү гэж асууж байна? гэсэнд
—Аа тийм юм уу, үгүй гэж Атос инээмсэглэн хариулав.
—Энэ ариухан сайхан, хээнцэр, эвлэг залуу хүү чинь...гэвэл
—Тэр бол миний хүмүүжүүлсэн хүн, эцгийгээ ч мэддэггүй юм, гэсэнд
—Бүх юм сайхан байна. Та нөгөө л өгөөмөр ариун цагаан сэтгэлт Атос хэвээр байна, гэв.
—Эрхэм та өөр юу асуумаар байна? гэхэд
—Портос Арамис хоёр хуучнаараа таны сайн нөхөд үү?
—Д'Артаньян ч ялгаагүй шүү ноёнтон. Хуучнаараа нэг нэгэндээ үнэнч дөрвөн сайн анд нөхөр хэвээр байгаа. Харин их хамбад хүчин зүтгэх үү, эсрэг тэмцэх үү гэдэг дээр тулахаараа, өөрөөр хэлбэл Мазариний талыг барих юм уу, эсэргүүцэл хөдөлгөөний талыг түшиглэх болох дээрээ бол бид хоёр хоёроороо хуваагдаад байгаа юм.
—Арамис д'Артаньяны талд биз! гэж Винтер ноён асуулаа.
—Үгүй шүү гэж Атос хариулаад, —Арамис миний үзэл бодлыг хуваалцаж гийгүүлдэг юм гэвэл
—Та туйлын найрсаг, ухаалаг сайн нөхөртэйгээ надыг уулзуулж өгч болохсон болов уу? гэхэд нь
—Мэдээж хэрэг, таны таалсан цагт л уулзуулъя гэсэнд
—Тэр ер нь өөр болсон уу? гэж асуугаад
—Арамис гэлэн сахил л хүртсэн дээ, өөр юмгүй гэв.
—Та намайг ойлгож байна. Түүний мяндаг одоо алив осолтой хэрэгт оролцохоос татгалздаг болгосон байж таарна.
—Огт үгүй шүү гэж Атос инээмсэглээд, — Гэлэн болсон цагаасаа хойш шадар цэргийн тал нь урьдынхаасаа илүү ихээр давамгайлж байгаа юм. Тэр чинь бүр ёстой баатар эр болсон, та үзнээ. Ингээд би Раулийг түүний хойноос явуулах уу? гэж асуухад
—Гүн танд баярлалаа, өдийд тэр чинь гэртээ үгүй ч байж мэднэ, нэгэнт та тэгж бодож, итгэж ам өгч байгаа хойно... гэхэд
— Өөртөө итгэдэг шигээ итгэнэ гэлээ.
—Та маргааш арван цагт түүнийг Луврийн гүүрэн дээр дагуулаад очихыг зөвшөөрөх үү?
—Уухай! гэж Атос инээмсэглээд, — Бид халз тулалдаан хийх нь ээ? гэв.
—Тиймээ гүнтэн, яриагүй сайхан халз тулалдаан, түүнд таныг оролцох болов уу гэж би найдах юм, гэлээ.
— Ноёнтон бид хаашаа явах юм бэ? гэхэд
—Английн хатан хаан, их эзэгтэйнд. Хатан таныг өөртөө бараалхуулахыг над даалгасан юм гүнтэн гэвэл
—Их эзэгтэй намайг таних юм болов уу? гэв.
—Би таныг танина шүү дээ.
—Айхавтар таавар байна даа гэж Атос дуугараад, —Гэхдээ ялгаа байхгүй, та нэгэнт мэдэж байгаа хойно тэр таавар яаж ч тайлбарласан хамаа алга даа. Ноёнтон, та надтай цуг оройн зоог барихгүй юу? гэж урихад
—Гүн танд баярлалаа гэж Винтер ноён хариулаад, —Үнэнийг хэлэхэд тэр залуу манайд ирснээр хоол идэх ч дургүй боллоо, лав нойр хулжих байхаа. Тэр ер нь ямар зорилгоор францад ирэв ээ? Юу боловч л надтай уулзах гэж ирээгүй, юу гэвэл миний явсан тухай мэдэх учир түүнд үгүй. Тэр залуу намайг айлгаж байна, тэр лав цуст үйл үлдэнэ шүү гэлээ.
—Англид тэр юу хийдэг юм бэ?
—Тэр чинь хамгийн айхавтар мухар сүсэгтний нэг, Оливер Кромвелийн талын хүн.
—Түүнийг хэн Кромвелийн талд татаж оруулсан хэрэг вэ? Түүний эцэг эх хоёр нь католик шашинтан байсан шүү дээ.
—Эзэн хааныг үзэн ядах өшөөрхөл нь тэгж татжээ.
—Эзэн xааныг гэнээ?
—Тиймээ, эзэн хаан түүнийг хууль бусаар төрсөнд тооцож эдлэнг нь хураан, Винтер гэдэг нэрээр нэрлэхийг хориглосон юм.
—Одоо түүний нэр хэн гэдэг юм?
—Мордаунт
—Пуритан шашинтан хүн байж гэнэт гэлэн маягаар зүгээ буруулаад ганцаараа францын замаар явж байдаг нь юу вэ?
—Гэлэн болж зүсээ хувилгаад гэв үү та?
—Тиймээ, та үүнийг мэдээгүй юм уу?
—Би түүний өөрийн нь хэлснийг л мэдэж байна.
—Тиймээ, тухайлан гэлэн хувцастай байж байгаад Бетюны зандалчныг наманчлуулжээ. Энэ үг нүгэлтэй үг болсон бол бурхан намайг өршөөтүгэй гэж Атос хэллээ.
—Одоо би бүх учрыг гадарлалаа, түүнийг Кромвель явуулжээ.
—Хэн рүү тэр вэ?
—Мазарини рүү. Биднээс түрүүлжээ гэж эзэн хатан зөв гадарласан байна. Одоо бүх учир тодорхой боллоо. Баяртай гүнтэн, маргааш уулзъя.

_________________
Адал явдалд дурлагч


Дээд талд
 Постын сэдэв: Re: 20 Жилийн хойно.
БичлэгБичигдсэн: 1-р сар.04.11 2:16 pm 
Оффлайн
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.01.10 5:30 pm
Бичлэгүүд: 921
—Шөнө харанхуй байгаа, та зарц дагуулалгүй ч явж болохгүй гэж Винтер ноёны сэтгэл их догдолж буйг үзээд Атос хэлсэнд
—Надтай Тони яваа, бор бааздуу боловч сүрхий сайн залуу шүү гэв.
—Эй, Оливен, Гримо, Блезуа, мушкет буу авцгаа, эрхэм бээлийг дууд гэв.
Блезуа гэдэг нь Бражелон цайзанд зоог бэлэн боллоо гэж илтгэхээр ирэхэд нь бидний дайралдсан, зарц, тариачин хоёрын үүргийг биелүүлдэг, биерхүү эр ба Атос түүнийг төрсөн нутгийн нь нэрээр дуудах ажээ.
Таван хувийн дараа Рауль ирлээ.
—Бээл, та ноёнтонг зочид буудалд нь хүргэж өг. Зам зуур хэнийг ч түүнд бүү ойртуулагтун гэж Атосыг хэлэхэд
—Гүнтэн, та намайг хэн гэж тооцоод байгаа хэрэг вэ? гэж Винтер ноёныг дуугарахад
—Парисыг мэддэггүй харь хүн л гэж үзэж байяа гэж Атос хариулаад, —Тэгээд бээл танд зам зааж өгнө гэв.
Винтер ноён түүнтэй гар барихад, — Маргааш хүртэл баяртай гэв,
Жижигхэн баг гэгээн Людовик гудамж руу чиглэлээ. Бүүдгэр гэрэл гялсхийх бүрийд Оливен аймхай боол Созийн үлгэрээр давхийнэ. Блезуа аюул осол дайралдана гэж бодоогүй тул нэлээд амгалан алхана. Францаар ганц ч үг үл мэдэх Тони дуугүй, ийш тийшээ сэрэмжлэн харсаар явна.
Винтер ноён Рауль хоёр зэрэгцэн явж ярилцана.
Гримо Атосын тушаал ёсоор урд талд нэг гартаа бамбар, нөгөө гартаа мушкет буу барин алхана. Винтер ноёны буусан зочид буудалд хүрээд тэрээр зангидсан гараар хаалга дэлдэж, үүд онгойход ноёнтонд дуугүй мэхийн ёслов.
Буцаад тэр л журмаараа явлаа. Гримогийн хянуур харц Геней гудамжны буланд нуугдсан нэгэн сүүдрээс өөр онц сэжигтэй юм олж харсангүй. Шөнийн тэр туршуулыг урьд нь үзсэн мэт санагджээ. Гримо түүн рүү ухасхийсэн боловч хүрч амжихын өмнө тэр хүн булан тойрон сүүдэр мэт алга боллоо. Тийшээ орохыг Гримо осолтойд тооцов.
Атост амжилттай явж ирсэн тухайгаа илтгээд нэгэнт оройн арван цаг болчихсон тул бүгд өрөө өрөөндөө орлоо.
Дараа өдөр нь гүн нүдээ нээхэд Рауль дэрний нь дэргэд сууж байв. Залуу хүү бүрэн хувцаслачихсан Шапелений шинэ ном уншиж суув.
—Рауль та босчихсон юм уу? гэж гүиг гайхахад
—Тиймээ, би муухан унтлаа гэж залуу зовсхийн өгүүллээ.
—Рауль та тааруу унтлаа гэнээ? Тэгэхлзэр та нэг зүйлд сэтгэл зовж байгаа байх нь ээ? гэж Атосыг асуухад
—Эрхмээ, та намайг өөрийгөө орхин одох гэж яарч байна гэх болов уу, би чинь өчигдөрхөн ирсэн шүү дээ гэвч... гэтэл
—Рауль та дөнгөж хоёр хоногийн чөлөөтэй юм гэж үү? гзсэнд
—Үгүй, би арав хоногийн чөлөөтэй, би тэгээд их цэрэг рүү буцах гэсэн юм биш л дээ гэв. Атос инээмсэглэв.
—Бээл, энэ чинь нууц биш бол хаашаа тэр вэ? гэж асуув. Та одоо бараг насанд хүрсэн хүн, юу гэвэл дайн тулаанд нэгэнт оролцож, надаас асуулгүйгээр хаана дуртай газраа очих эрх олж авсан гэхэд
—Хэзээ ч би тэгж аашлахгүй, эрхмээ! гэж Рауль дуу алдаад, —Таныг би өөрийн өмөг түшиг гэж нэрлэх аз завшаантай байх үедээ өөрөө голоосоо чухалчилдаг таны халамжаас гарах эрхтэй гэж өөрийгеө хэзээ ч үзэхгүй. Би Блуад нэг өдөр өнгөрүүлмээр байна. Та над руу хараад байнаа, та намайг шоолох гэж байпаа? гэсэнд
—Үгүй, огтхон ч үгүй гэж Атос сүүрс алдах дөхсөнөө түүнээ барин, —Үгүй бээл, би шоолоогүй байна. Таны Блуад очмоор байгаа нь зүй ёсны хэрэг гэхэд
—Тэгвэл та зөвшөөрч байх шив? гэж Рауль баярласанд
—Тэгэлгүй яах вэ, Рауль гэв.
—Та дотроо над уурлаагүй биз?
-Огт үгүй. Танд таатай байх юман дээр миний уур яагаад хүрэх учиртай билээ?
—Та ямар сайхан сэтгэлтэй юм бэ, эрхмээ! гэж Рауль дуу алдаад Атосыг хүзүүдэж авах гэснээ хүндэтгэх сэтгэлийн үүднээс биеэ барив. Атос өөреө түүнийг тэвэрлээ.
—Би тэгээд одоо явж болох уу?
—Хүсвэл одоо ч гэсэн морд. Рауль үүд рүү хэд алхаад зогслоо.
—Эрхмээ, нэг зүйл санаанд орлоо. Над маш сайн байсан де Шеврез хатагтай хан хүүд намайг даасан захидал илгээж гийгүүлсэн.
—Та тэгээд талархах ёстой, тийм үү Рауль?
—Tиймээ. тэгэх ёстой юм шиг над санагдлаа. Гэхдээ би таны шийдсан ёооор болъё.
—Люинь шилтгээний хажуугаар өнгөрөхдеө Рауль таныг хатагтай хүлээж авах эсэхийг асуулаа. Эелдэг ёс горимыг мартахгүй байгаа чинь над таатай байна. Та Гримо, Оливен хоёрыг авч яв.
—Хоёуланг нь уу? гэж Рауль гайхсанд
—Тиймээ хоёуланг нь гэлээ. Рауль мэхийгээд гарч одлоо.
Түүний араас үүд хаагдаж, Гримо Оливен хоёрыг дуудах цовоо дуу нь хашаанд дуулдахад Атос сүүрс алдлаа.
«Намайг хурдан л орхиод явлаа даа гэж Атос толгой сэгсрээд, — Яая гэх вэ, тэр чинь түгээмэл хуулинд захирагдаж байна, Урагш тэмүүлнэ гэдэг үний, мөн чанар юм. Энэ маань тэр жаал охинд хайртай сайн нь илт юм. Гэнэт бусдад сайн болсноор намайг бага хайрладаг болох вий дээ» гэж бодов.
Тийм хурдан яваад өгнө гэж үнэндээ Атос бодо-гүй байсан боловч Раулийн сэтгэл хөөрсөн нь түүнийг мөн баярлуулав. Арван цаг гэхэд бүх зүйл явахад бэлэн боллоо. Мордож буй Раулийг Атос харж байтал де Шеврез вангийн хатагтайн зарц түүн дээр хүрч ирлээ. Өөрөө даалт өгсөн залуу нь буцаж ирсэн, дайны талбар дээр гавьяа байгуулсныг нь дуулсан тул биеэр баяр хүргэхсэн гэж байгаагаа де Ла Фер гүнд хатагтай дуулгажээ.
— Бээлийг Люинь шилтгээн орохоор нэгэнт мордсон гэдгийг вангийн хатагтайд айлтгагтун гэж Атос хэлэв. Дараа нь Гримод дахин заавар өгөөд Раулийг явж болно гэж Атос дохилоо. Атос бүхнийг сайтар эргэцүүлээд, тийм цагт Парисаас Раулийг гарч явдаг нь дээр гэсэн дүгнэлтэд хүрчээ.

_________________
Адал явдалд дурлагч


Дээд талд
 Постын сэдэв: Re: 20 Жилийн хойно.
БичлэгБичигдсэн: 1-р сар.04.11 4:31 pm 
Оффлайн
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.01.10 5:30 pm
Бичлэгүүд: 921
XLV
БАС НЭГ ХАТАН ХААН ТУСЛАХЫГ ГУЙВ


Атос өглөөгүүр Арамист хэл дуулгах гэж дэргэдээ үлдсэн ганц зарц Блезуад захидал өгч явууллаа.
Базен тэр өдөр Дар эхийн сүмд мөргөлтэй байсан тул жанчаа өмсөж байхад нь Блезуа дайралдлаа.
Блезуаг Арамистай биеэр уулзахыг хичээгээрэй гэж Атос захижээ. Нуруу өндөр, сэтгэл цайлган залуу Блезуа зөвхөн авсан тушаалаа л санаж, Базеныг гэртээ үгүй гэсээр байтал д'Эрбле гэлэнтэй уулзана гэж хүчлэн зүтгэсэнд Базены уур шатлаа. Блезуа өмнөө хувраг хувцастай хүн байгааг хараад тийм хувцасны цаана зөвхөн христосын энэрэнгүй ёс агуулагдаж байх ёстой гэж үзэн Базеныг хэдий цааргалавч өреө рүү орох гэж оролдов.
Гэтэл Базен дороо шадар цэргийн зарц гэдгээ үзүүлэн шүүр барьж аваад Блезуаг жанчин:
—Анд минь чи сүм хийдийг доромжиллоо, сүм хийдийг доромжиллоо! Гэж аашлав,
Энэ үеэр унтлагын өрөөний үүд хянуур гэгч хагас онгойж, ер бусын шуугианд түгшсэн Арамис шагайлаа.
Сүмийн харуул буугаа бөгсөөр нь газар тавин барихыг олонтаа харсан Базен шүүрнийхээ өрөөсөн үзүүрийг хүндэтгэнгүй буулгаж, Блезуа тэр тамын хаалгач церберийг зэмлэнгүй хараад халааснаасаа захидал гарган Арамист өглөө.
—Де Ла Фер гүнээс ирэв үү? гэж Арамис асуугаад, — За сайн гэлээ.
—Тэгээд чимээ шуугианы учрыг ч асуулгүйгээр өрөөндөө орчихов.
Блезуа «Их Карл» буудалд гунигтай буцаж ирлээ. Өгсөн даалгавар юу болсон тухай Атосыг асуухад Блезуа юу болсныг ярив.
—Тэнэг гэж Атос инээгээд,
—Намайг явууллаа гзж чи хэлээгүй юм уу? гэв.
—Үгүй шүү эрхмээ? гэлээ.
—Чамайг миний зарц гэж мэдээд Базен юу гэж хэлэв?
—Эрхмээ, тэр чинь аятай сайн үгээр уучлал гуйж шахсаар байж надыг хоёр аяга сайхан мускат дарс сайн жигнэмгээр даруулан уулгасан шүү. Гэхдээ л золиг шиг бүдүүлэг ширүүн эр юмаа. Бас тэгээд тахилч хүн гэж байх, түй! гэж ундууцав.
«За Арамис захидлыг маань авсан хойно ямар ч ажилтай байлаа гэсэн очно» гэж Атос бодлоо.
Атос цаг баримталдаг ердийнхөө зангаар арван цагт Луврийн гүүрэн дээр өөртэй нь зэрэг тийшээ очсон Винтер ноёнтой дайралдлаа.
Тэд арав орчим хувь хүлээлээ.
Арамисыг ерөөс ирэхгүй байх гэж Винтер ноён зовж эхэлтэл гүүр рүү ирэх Бак гудамжнаас нүд салгахгүй байсан Атос:
—Тэсвэр гаргаж үз, жаахан тэвч, тэр нэг гэлэн хажуугаар өнгөрөгч хүнийг нүдэж байна, одоо бүсгүй хүнтэй мэхийн мэндэллээ. Энэ лав Арамис мөн дөг шүү гэв.
Үнэхээр Арамис мөн байлаа. Хотын нэг залуу дэмий гөлөрч яваад түүний хувцсыг шавраар будаж орхиж, Арамис удаан юм бодсон ч үгүй нударгаар арваад алхам үсэртэл дэлсэж орхиж. Тэр үеэр шавь бүсгүйчүүлийн нэг хажуугаар өнгөрлөө, Нэлээд царайлаг бүсгүй тул Арамис эелдгээр инээмсэглэн мэхийжээ.
Хувийн дараа Арамис хүрч ирлээ. Винтер ноёнтой мэдээжээр машид дотно сайнаар уулзав.
—Бид хаашаа явах болж байна? гэж Арамис асуугаад,—Тулалдах хэрэгтэй болж байна уу, чөтгөр алгад? Би илдээ аваагүй, харин түүнийг авахаас гэхэд
—Үгүй гэж Винтер ноён хариулаад, —Бид английн хатан хаанд бараалхана гэв.
—Их догь гэж Арамис дуугарснаа, — Ямар зорилготой бараалхах хэрэг вэ? гэж Атосоос шивнэн асуулаа.
—Үнэнийг хэлэхэд мэдэхгүй байна, магадгүй биднээр нэг зүйлийн үнэн мөнийг батлуулах гэж байж болох юм даа гэхэд
—Нөгөө хараал хүрсэн муухай хэрэг биш байгаа. Тийм бол над очих онц хүсэл алга байна шүү. Биднийг тэнд лав буруушааж загнах байх, өөрөө бусдыг номлож аашлах болсноосоо хойш аашлуулахдаа их дургүй болжээ гэсэнд
—Тийм байсан болж гэм яасан ч Винтер ноён биднийг их эзэгтэйд бараалхуулахаар дагуулж очихгүй байсан, тэр өөрөө бидэнтэй цуг явсан болохоор мөн адил аашлуулж таарах шүү дээ.
—Нээрээ тийм шүү дээ, явъя.
Лувр ирээд Винтер ноён ганцаар урд орж түрүүллээ, ер нь л тэнд ганцхан хаалгачин л байх ажээ. Харамч хахир их хамба золгүй хатан хаанд олгосон байр ямар их доройтож муудсан нь өдрийн гэрэлд Атос, Арамист, Винтер ноёнд өөрт нь ч гэсэн илт нүдэнд тусаж байв. Тавьц сэлтийг нь хураачихсан асар уудам танхимууд, хаа нэгтэй нь алтадмал чимэглэл гялалзах хагарч халтарсан хана, адар, хагас дутуу хаагдах, зарим нь бүр шил ч үгүй цонх, хивсгүй нүцгэн шал сэлт нь зэврүү даажээ. Харуулынхан, зарц нар гэж хаана ч алга. Атос эд бүгдийг ажиг хэмээн хамт яваа нөхрөө тохойгоороо дуугүй ёвроод орчны буурай ядууг нүдээр дохивол Арамис
—Мазариии арай дээр аятай суудаг юм гэлээ.
—Мазарини бараг эзэн хаан гэж Атос маргаад
—Харин хатан хаан Генриэтта бараг хатан хаан биш болоод байна гэвэл
—Атос та цэцэн үгтэй хүн болж гайхуулдаг болох гэвэл хөөрхий Вуатюрыг давж гарна гэдэгт би лавтай итгэж байна гэв.
Атос инээмсэглэв.
Хатан хаан тэднийг илтэд тэсэж ядан хүлээж байжээ, юу гэвэл өөрсөдтэй нь залгаа танхимд тэдний дөнгөж ормогц гай зовлон дайрсан цагаар хувь тавилангийн илгээсэн шинэ бараа бологсдоо угтахын тулд хатан босгон дээр гарч ирэв.
—Орогтун эрхмүүд, морилон ор гэж хатан хэллээ. Тэд ороод зогссон хэвээр байсанд хатан хаан суу гэж дохивол Атос түрүүлж дуулгавартай байхын үлгэр үзүүлэв. Тэрээр түвшин төлөв, амгалан байх ажээ. Харин Арамис байж цөхнө, хатан хааны ядуу дорой байдалд байгаад хорсож, гуйланчин шиг байгаагийн нь ул мөрийг энд тэндгүй олж харлаа.
Хатан хаан Генриэтта өрөөг гунигтайгаар эргэцүүлэн хараад, — Та намайг хүрээлсэн хээнцэр байдлыг шохоорхож байна уу? гэж асуусанд
—Их эзэгтэй танаас өршөөл гуйя гэж Арамис өчөөд, —харин францын хааны ордон дөрөвдүгээр Генрих хааны охинтой иймэрхүү байдлаар харилцаж байгааг үзээд би жигшин дургүйцэж байгаагаа нууж чадсангүй гэхэд
—Таны анд нөхөр цэргийн хүн биш юмаа? гэж хатан хаан Винтер ноёноос асуув.
—Энэ чинь д'Эрбле гэлэн гэж ноён хариулав. Арамисын царай улайлаа.
—Их эзэгтэй, би гэлэн сахилтай хүн, тэр үнэн, гэхдээ дуртай хүсэлтэйдээ гэлэн болоогүй юм. Би жанч өмсөх гэж хэзээ ч тэмүүлж байсангүй. Миний жанч хэзээд ганц товчоор л торж байдаг, дахин торгон цэрэг болохдоо би ямагт баярладаг. Өнөө өглөө их эзэгтэй танд бараалхахаа мэдэлгүй би энэ хувцсыг өмсчихсөн юм, хэдий тийм боловч миний бие их эзэгтэй таны алив зарлигийг дагаж биелүүлэхэд бэлэн, таны үнэнч, албат мөн билээ гэв.
—Д'Эрбле тайж бол арван гуравдугаар Людовик хааны, нөгөө их эзэгтэй танд миний ярьсан шадар цэргийнх нь нэг юм. Энэ хүн бол гээд Винтер ноён Атос руу эргэн, —Алдар цууг нь их эзэгтэй та сайн мэдэх, шударга журамт де Ла Фер гүн гэсэнд
—Эрхмүүдээ, хэдхэн жилийн өмнө над тайж нар, цэрэг, сан хөмрөг байж билээ, тэд бүгд миний дохисон төдий над үйлчлэхэд бэлэн байдагсан. Одоо миний орчинг хараад та бүхэн лав хирдхийж байгаа байх. Амь насаа аврах төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд түших хүн над ганц Винтер л байна, биднийг хорин жилийн сайхан харилцаа холбож байгаа юм. Мөн нэгэн улс үндэстнийхэн гэдгийг чинь л мэдэх, анх нүүр учирч байгаа та хоёр байна гэлээ.
Атос дор мэхийн ёслоод, — Таны амь амьдралыг аврахад гурван хүн хүрэлцээтэй л бол бид хүч хүрнээ гэж айлтгавал
—Эрхмүүд та нарт баярлалаа гэж хатан хаан хэлээд, — Хаан эзэн Винтер ноёноор над ирүүлсэн захидал энэ байна, уншиж үзэгтүн гэв.
Атос Арамис хоёр уншиж түвдэхгүй байгаагаа өчсөнд
—Уншихтун! гэж хатан давтан хэлэв.
Францыг өөрийгөө хоргодуулах уу, үгүй юү гэж Карл хааны асуусан нөгөө бидний нэгнээ мэдэх захидлыг Атос чангаар дуудаж эхэллээ.
—Тэгээд юу болсон вэ? гэж Атос захидлыг уншиж дуусаад асуусанд
—Тэр тэгээд татгалзсан даа гэж хатан хаан хэллээ.
Хоёр анд Мазаринийг жигшсэн харц солилцов.
—Одоо тэгээд хатагтай юу хийх хэрэгтэй байна гэж Атосыг асуухад
—Ингэхлээр миний гай зовлонг та өрөвдөн үзэж байнаа? гэж хатан уяран өгүүллээ.
—Энэхүү завшаанаар миний бие болон эрхэм д'Эрбле бид юугаар танд тус болж чадахыг зааж өгөхийг их эзэгтэй танаас гуйж байна, бид гүйцэтгэхэд бэлэн
—Пэ, та үнэхээр шударга сайхан сэтгэлтэй хүн юмаа? гэж хатан голоосоо бахдан дуу алдахад Винтер ноён «би эднийг дааж байгаа шүү дээ» гэх байртай өөдөөс нь харлаа.
—Эрхмээ та юу гэхсэн бол? гэж хатан Арамисаас асуухад
—Хатагтай, гүнг хаашаа явна, үхэл өөд явлаа ч гэсэн хэзээд ганц ч үг асуулгүйгээр дагаж явдаг хүн, гэхдээ их эзэгтэй танд хүчин зүтгэхтэй холбоотой хэргийн хувьд гэвэл би гүнгээс давж гарахыг эрмэлзэнэ гэж Арамис хатан хааны өөдөөс залуугийн цог бадарсан харцаар ширтэн өгүүллээ.

_________________
Адал явдалд дурлагч


Дээд талд
 Постын сэдэв: Re: 20 Жилийн хойно.
БичлэгБичигдсэн: 1-р сар.04.11 4:33 pm 
Оффлайн
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.01.10 5:30 pm
Бичлэгүүд: 921
- Хорвоод гатацаар хаягдсан золгүй хатан хаанд та бүхэн тус болъё гэж байгаа бол ийм үйл бүтээх хэрэгтэй байна. Эзэн хаан одоо оргүй алдахаас цаг ямагт айх хздхэн тооны тайж нар болон өөрөө хэдийгээр шотланд хүн боловч бүрэн үл итгэх шотландчуудаар хүрээлүүлж байна. Винтер ноён түүнийг орхиж иргиээс хойш би ямагт айн дагжиж байна. Та бүхнээс би хүсэж гуйх ямар ч эрхгүй байж хэтэрхий том зүйл гуйж байж мэднэ. Та бүхнийг Англид очиж, эзэн хаантай нийлэн, түүний хань нөхөд болж, хамгаалж, дайн тулааны цагт дэргэд нь байж, илд сумнаас аюултай хорт явуулга цаг үргэлж явж байдаг байр оронд нь хамт байхыг та хоёроос чухалчлан гуйя. Над хүргэх энэ их ачийг чинь гавьяа шагналаар хариулна гэж би амлахгүй, тэгвэл та хоёрыг гомдоохсон билээ, харин би та хоёрыг хэзээд эгч дүүсийн ёсоор хайрлаж, өөрийн эр нөхөр үр хүүхдийнхээ удаад дотночлон бодож байна гэдгээ амлая гээд хатан дээш сүсэглэн харав.
—Их эзэгтэй, бид хэдийд хөдлөх вэ? гэж Атосыг асуухад
—Тэгэхээр та хоёр зөвшөөрч байх нь ээ? гэж хатан баярлаж дуу алдлаа.
—Тиймээ, их эзэгтэй. Бидний бие цогцос, санаа бодлыг бүрэн захирагтун. Гагцхүү их эзэгтэй та биднийг юу ч хийж гавиагүй байхад дотночлохыг амлаж хэт их өршөөл үзүүлж байна гэхэд
—Энэ чинь сүүлийн таван жилд төрж буй анхны найдварын сэжим юм гэж хатан нулимс гүйлгэнэтлээ уяран дуу алдаад, — Эр нөхрийг минь аварч үз, хаан эзнийг аварч үз. Та хоёр хэдий сайн үйл бүтээгээд хорвоогийн жирийн шан хишиг горилох хүмүүс биш боловч дахин нүүр учирч баярласан сэтгэлийн үгээ хэлэх ерөөл бий гэж найдъя. Та хоёрт хүсэх зүйл байна уу? Одоогоос аван би та нарын сайн нөхөр, та хоёр миний үйлийн төлөө зүтгэж яваа болохоор би та хоёрын тухайд санаа тавих учиртай билээ гэв.
—Их эзэгтэй таныг бидний төлөө залбираарай л гэж гуйя гэж Атосыг хэлэхэд
—Би ганц бие хүн, их эзэгтэй таны төлөө хүчин зүтгэхээс өөр хүчин зүтгэх хүн над үгүй гэж Арамис өгүүлэв.
Хатан хаан гapaa сунган тэр хоёрт үнсүүлээд Винтер ноёнд аяархнаар
—Та нарт мөнгө хүрэлцээгүй болбол ноёнтон та ганц хурам ч эргэлзэлгүйгээр эрдэнэсийн суурийг эвдээд чулууг нь авч мөнгө хүүлэгчид зарчихаарай. Танд тавь юм уу жаран мянган зоос өгнө. Хэрэг болоход тэдгээрийг зарж хэрэглэ. Шударга сайн хүмүүс эзэн хааны төлөө зүтгэж яваатайгаа дүйхээр таатай нөхцөлтэй байвал зохино гэлээ.
Хатан хаан хоёр захидал бэлтгэжээ. Нэгийг хатан өөрөө, нөгөөг охин Генриэтта бичиж, хоёуланг эзэн хаан Карлад гэж хаяглажээ. Хатан нэг захидлыг Атост, нөгөөг Арамист өгсөн нь нөхцөл байдлаас болон зам зуур салахад хүрвэл аль алин нь эзэн хаанд өргөж танилцах захидалтай байг гэсэн санаа байв. Тэгээд гурвуул хатны өрөөнөөс гарлаа.
Доош буугаад Винтер ноён зогсож
—Эрхмүүд чиг чигтээ яв даа, би хэрэгтэй зүгтээ явъя бусдад хар авахуулаад юу хийхэв, орой есөн цагт Сен-Дени хаалган дээр уулзъя. Бид миний морьдоор явна, тэднийг эцэхээр өртөөний морьд авна, хайртай сайн нөхөд минь баярлаж байгаагаа хувиасаа болон хатан хааны өмнөөс дахиад хэлье гэв.
Тэд гар бариад Винтер ноён Сент-Оноре гудамжаар өгсөж Арамис Атос хоёр цуг явлаа.
Хоёул үлдсэн хойно Арамис, —За юу болж байнаа, энэ хэргийн талаар эрхэм гүн та юу бодож байна? гэж асуусанд
—Бүтэлгүйтэж гүйцсэн хэрэг, бүтлээ алдсан ажил гэж Атос хариулбал
—Үгүй, та тэр хэрэгт маш дуртайяа оролцъё гэсэн шүү дээ? гэхэд
—Хонгор д'Эрбле минь, алив шударга ариун хэрэгт би хэзээд дуртай оролцдогийн адилаар тэр шүү дээ. Хаад эзэд тайж нарыг түшиж хүчтэй чадалтай байдаг, тайж нар ч хаадад түшиглэнэ. Хаан төрийг дэмжье, үүгээр бид өөрсдөдөө л тус хүргэж байгаа хэрэг гэсэнд
—Биднийг тэнд алж орхино. Би англичуудыг үзэп яддаг, тэд чинь шар айраг уудаг хүмүүсийн зангаар муухай бүдүүлэг ааштай гэж Арамис хэлсэнд
-Энд үлдээд Бастиль гянданд юм уу Венсенийн цайзанд Бофор ванг оргоход тусалсны төлөө хоригдож суусан нь дээр гэж үү? Арамис минь иттэж үз, бидэнд харамсах юм ер үгүй. Бид шоронд орохоос зайлж, баатар эрчүүл шиг үйлд хүчин зүтгэнэ, үүнд чинь сонгож авч ядаад байх юм алга шүү дээ гэлээ.
—Энэ ч үнээн. Миний мэдэж байгаагаар аливаа хэргийг маш тэнэг мөртлөө зайлшгүй нэг асуудлаас эхэлдэг, танд мөнгө бий юу?
—Манай түрээслэгч Бражелоноос ирүүлсэн зуу орчим алтан зоос байгаа, түүний хагасыг Раульд үлдээх хэрэгтэй. Залуу тайж хүн хангалуун аятай амьдрах учиртай. Тэгэхлээр над тавь орчим зоос байна. Харин танд юу байна?
—Над уу? Бүх хармаагаа уудалж, хамаг шүүгээ саваа онгичлоо гэхэд арваад алтан зоос олдохгүйдэг шүү лав. Винтер ноён баян чинээлэг нь аз болж дээ.
—Одоо Винтер ноён ядуурчихсан, юу гэвэл түүний орлогыг Кромвель авч байгаа.
—Портос бээл өдийд л хэрэг болох байж дээ гэж Арамисыг хэлэхэд
—Д'Артаньян бидэнтэй үгүй байгаад харамсах цаг энэ л байна гэж Атос дуугарав.
—Зэгсэн баян түрийвч шүү дээ!
—Өгүүлшгүй эрэлхэг баатар илд!
—Тэднийг аргалж талдаа татъя!
—Үгүй Арамис, энэ нууц чи бид хоёрынх төдий биш. Над итгэ, үүнийг хэнд ч задруулж болохгүй. Түүнээс гадна тийм алхам хийснээрээ өөрсдийн хүч чадварт итгэхгүй бдйгаагаа харуулна. Дотроо харамсаад л тэр тухай ярилцахаа больё.
—Таны зөв. Орой болтол та юу хийх гэж байна? Над хөөцэлдөх ажил байна, хоёр ажлыг хойшлуулахаас.
—Хойшлуулж болохтой хэрэг үү?
—Чөтгөр алгад, өөр замгүй дээ!
—Ямар хэрэг тэр вэ?
—Нэгд, өчигдөр Рамбулье авгайнд дайралдаад надтай нэг хачин өнгөөр ярилцсан шашны захирагчийг илдээр бүлэх ажил
—Өөдгүй хэрэг, хувраг хүмүүс хоорондоо муудалцана гэдэг! Холбоотнууд хоорондоо халз тулалдаан хийж байдаг!
—Яая гэх вэ, эрхэм гүнтэн! Тэр чинь өдөөн хатгагч, би бас ялгаагүй. Тэр чинь хэзээ ямагт бүсгүйчүүлийн банзлаас зүүгдэнэ, би бас дээрдэх юмгүй. Жанч өмсөхөөс тэр чиыь залхаж гүйцсэн хүн, надад чиг адил тээртэй санагдана. Заримдаа бүр тэр чинь Арамис, би өөрөө шашны захирагч лам шиг санагдахад хүрэх юм, бнд хоёрын хооронд тийм олон нийтлэг тал байх юм. Тэр Созий надыг залхааж байна, намайг үргэлж муулна. Тэгээд ч тэр чинь мулгуу хүн, бидний хэрэг ажлыг нурааж орхино. Өнөө өглөө миний хувцсыг Шавар болгоод хаячихсан тэр хүнийг болгосон шигээ түүнийг олиггой шиг алгадаад өгвөл хэргийн байдал өөрчлөгдөх болов уу гэж хэлэхэд
—Хонгор Арамис минь, миний бодоход энэ чинь эрхэм Де Рец гуайн нүүр царайг л өөрчлөх байх гэж Атос тайван хариулаад, —Миний үгийг дуулж үз, бүгдийг байгаа янзаар нь үлдээе, тэгээд ч одоогоор та хоёрыи хэн хэн иь толгойгоо мэдэхгүй чухал хэрэгт зүтгэж явна, та английн хатан хаанд, де Рец гуай эсэргүүцэл хөдэлгөөнд, — францад зүтгэж байна. Ингэхлээр, таны хойшлуулбал зохих хоёр дахь хэрэг түрүүчийнхээсээ чухал бишсэн бол... гэтэл
—Өө, хоёр дахь нь тун чухал ажил гэлээ.
—Тэгвэл түүнийгээ одоо биелүүлж орхи.
—Гай болоход түүнийг хэдийд биелүүлэх нь миннй хүслээс хамаарахгүй. Тэр хэргийг орой хожуухан үйлдэхээр тохирсон юм.
—Өө, ойлголоо, шөнө дунд тэр үү? гэж Атосыг инээмсэглэхэд
—Бараг тийм гэлээ.
—Яая гэх вз хонгор анд мииь, энэ чинь хойшлуулж болдог хэргийн нэг, та түүнийг хойшлуул, тэгээд ч эргэж ирсэн хойноо танд биеэ зөвтгөх шалттаан бишгүй олдоно. .
—Тиймээ, эргээд ирдэг юм бол.
—Эргэж ирэхгүй юм бол хэрхэх нь ямар хамаатай байх билээ? Ухаалаг байж үз. Араынс минь та одоо хорин настай биш шүү дээ, анд минь
—Гүнээ харамсахад тийм байна. Одоо би хорин настай байсансан бол уу!
—Тиймээ, ямар олон тэнэг юм хийх байсан бол! За бид ингээд салах цаг боллоо. Хоёр айлаар орж, нэг захидал явуулах хэрэг над байна. Найман цагт манайд оч, үгүй долоон цагт очоод хамт оройн хоод идсэн нь дээр биш үү?
— За сайн. Би бас харин айлаар орж төдий хэр захидал бичмээр байх юм гэж Арамис хариуллаа.
Тэд ингээд саллаа. Атос де Вандом гуайн хатагтайнд бараалхаж де Шеврез хатагтайтай уулзаад д'Артаньянд дорхи захидлыг бичлээ.
«Дотно анд минь би Арамистай хаыт чухал хэргээр явлаа. Тантай салах ёс гүйцэтгэмээр байвч цаг хавчлаа. Танд хайртай дотно байдгаа хэлэхийн тулд би бичиж байгаа юм.
Рауль Блуа явчихсан, миний ийнхүү явж байгаа тухай юу ч мэдэхгүй байгаа, намайг үгүй хойгуур түүнд болох хэрээр өмөг түшиг болж байгаарай, тэгээд гурван сарын туршид надаас сураг чимээ ирэхгүй бол Блуад миний хүрэл хайрцагт байгаа өөрийн нь нэр дээр бичсэн захидлыг задалж үз гэж Раульд хэлээрэй. Хайрцагны түлхүүрийг танд явууллаа.
Портосыг миннй болон Арамисын өмнөөс тэврээрэй. Баяртай, магадгүй үүрд хагацаж байж ч мэднэ» гэжээ.
Энэ захидлыг Блезуагаар хүргүүлэв.

_________________
Адал явдалд дурлагч


Дээд талд
 Постын сэдэв: Re: 20 Жилийн хойно.
БичлэгБичигдсэн: 1-р сар.04.11 4:34 pm 
Оффлайн
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.01.10 5:30 pm
Бичлэгүүд: 921
Болзсон цагт Арамис ирсэн нь аяны байраар хувцаслаж, хуучин олонтаа сугалж явсан, сугалахдаа одоо бүр ч дуртай болчихсон нөгөө илдээ ташаандаа зүүжзэ.
—Ингэхэд байнаа, Портос д'Артаньян хоёрт салах ёс гүйцэтгэсэн хэдхэн мөр ч билээ үлдээлгүй явдаг маань тоогүй юм гэж над санагдах юм гэж Арамис хэлсэнд
— Бүгдийг гүрщэтгэж орхисон, хонгор нөхөр минь гзж Атос хариулаад, —Тэр тухай би бодоод өөрийнхөө болон таны өмнөөс тэдэнтэй салах ёс үйлдсэн гэв.
— Эрхэм гүн та гайхалтай хүи юмаа гэж Арамис дуу алдаад, —Та ер юухан ч мартахгүй юм гэхэд
—За ингэхэд та, бидний аяллыг нааштайгаар үзэх болов уу? гэж асуувал
—Бүрэн сайшааж байна. Одоо бүгдийг эргэцүүлж үзээд энэ үеэр Парисыг орхин одож байгаа даа би бүр баяртай байна гэв.
—Би мөн ялгаагүй, ганцхан д'Артаньянтай тэврэлдээд салж чадсангүйдээ харамсаж байна, тэгэхдээ тэр чинь лут овжин золиг болохоор манай төлөвлөгөөг лав гадарлаж орхих байсан байх.
Блезуаг эргэж ирэхэд тэд оройн хоолоо идэж дуусаад байв.
—Эрхмээ, д'Артаньян гуайн хариу энэ байна гэж түүнийг хэлэхэд
—Үгүй би хариу авч ир гэж хэлээгүй шүү дээ, тэнэг минь гэв.
—Үгүй, би ч хариу хүлээгээгүй, тэр чинь өөрөө намайг эргүүлж дуудуулаад над үүнийг гардуулсан юм.
-Ингэж хэлээд Блезуа хангинасан дуутай мөнгө пиг дүүрэн чихсэн жижиг савхин хүүдий өгөв.
Атос түүнийг задалж эхлээд дорхи зурвасыг гаргаж ирэв.
«Эрхэм гүнтэн!
Аян замд, ялангуяа гурван сараар үргэлжлэх аянд мордоход мөнгө илүүдэх нь үгүй. Бидний урьдын хүнд бэрх цагийг санаж танд бэлэн байгаа мөнгөнийхөө хагасыг явууллаа. Энэ маань миний Мазариниас арай ядан байж салгасан мөнгөний хагас юм, тийм учир үүнийг гойд олхиогүй хэрэгт бүү зараарай гэж захия.
Бид дахиад нүүр учрахгүй гэдэгт би хэрхэвч итгэхгүй.
Таны сайхан сэтгэл, чадмаг илд чинь таныг хэдийд ч аварна. Иймд хагацах бус, баяртай. Раулийг би анх уулзсан цагаасаа аван төрсөн хүү шигээ хайрлах болсон юм. Тийм хүүтэй байвал би бахдах боловч түүний эцгийг орлоход хүрэхгүй байх болтугай гэж тэнгэрт чин сэтгэлээс залбирч байна.
Жич танд явуулж буй тавин алтан зоос нь таны нэг адил Арамист зориулагдсан нь мэдээж хэрэг. «Таны д'Артанья н» гэжээ.
Атос инээмсэглэж, сайхан нүдэнд нь нулимс гүйлгэнэж ирлээ. Ингэхэд өөрийн нь ямагт дотно сайн байдаг д'Артаньян хэдийгээр Мазаринийн талд алба хааж байгаа ч гэсэн өөрт нь хайртай сайн хэвээр байх нь!
—Нээрээ шүү, энд таван том алтан зоос байна гэж Арамис хэтэвчтэй мөнгийг ширээн дээр асгаад, —Бүгд тэгээд арван гуравдугаар Людовик хааны хөрөгтэй юм гээч! Гүн та эдгээр зоосыг яах гэж байна, авах уу, буцааж явуулах уу? гэж асуусанд
-Авалгүй яах вэ, Арамис. Чин сэтгэлээсээ өгч байгаа юмыг хиргүй сайхан сэтгэлээр хүлээж авах ёстой. Та хорин таван зоос аваад үлдэх хэрин тавыг над өг, гэв.
—За сайн. Таныг надтай санал нийлж байгаад би баяртай байна. За ингээд замдаа гарах уу?
—Та л болсон бол одоо ч бэлэн. Харин та зарц дагуулахгүй юм уу?
—Үгүй, Базен гэдэг тэнэг золнг сүмд тахилчин болчихсон, одоо юманд явж чаддаггүй.
—Яах вэ, та Блезуаг ав, над Гримо байгаа хойно түүний хэрэгцээ байхгүй.
—Дуртай зөвшөөрье гэж Арамис хариуллаа. Тэр үеэр Гримо орж ирэн:
—Бэлэн гэж ердийнхөөрөө товч илтгэсэнд
—За мордъё гэж Атос хэлэв.
Морьд үнэхээр змээллээстэй, зарц нар мөн замд хөдлөхөд бэлэн болжээ.
Амьсгаадаж багтарсан Базен мөрний дагуу гудамжны булан дээр гүйж ирээд,—Ашгүй дээ, эрхмээ, бурхны авралаар би амжиж ирлээ гэв.
—Юу болов?
—Портос гуай дөнгөж сая манайд ирсэн, үүнийг тэгээд үлдээж, таныг явахаас өмнө заавал дамжуулж өг гэсэн юм.
Арамис Базенаас хэтэвч аван,—За сайн, энэ юу юм, энд чинь зоорь шиг харанхуй байна шүү дээ гэвэл
—Эрхэм гэлэн та азна, над захидал байгаа гэхэд нь
—Намайг эрхмээ гэхээс өөрөөр дуудвал чамайг бүх ясыг чинь хэмхчиж хаяна гэдгээ нэгэнт сануулсан шүү! Алив тэр захидлаа! гэлээ.
—Та яаж унших юм? Энд чинь зоорь шиг харанхуй байна шүү дээ гэж Атосыг асуухад
—Одоохон гэж Базен дуугараад сүмд зул өргөдөг мушгимал лаа гаргаж хэт цохин асаав.
Арамис захидлыг задлан уншвал: «Эрхэм д' Эрбле!
Де Ла Фер гүнтэй таныг хоёр гурван cap үргэлжлэх аянд мордох болж над мэнд хүргэснийг д'Артаньян уламжиллаа. Таныг нөхдөдөө юм хэлэх дургүйг мэдэх болохоор би өөрөө мөнгө өгч явууллаа. Энд хоёр зуун зоос бий, үүнийг та дуртай зүйлдээ хэрэглээд, боломжтой цагтаа эргүүлж өгнө бизээ. Над түвэг учруулна гэж бүү санаа зовогтун, мөнгө над хэрэг боллоо гэхэд би цайзуудынхаа дуртай руу нь явуулж авахуулна. Ганцхан Брасьед гэхэд над хорин мянган алтан зоос бэлэн байгаа. Ихээхэн мөнгө бол таныг хүлээж авахгүй болов уу гэж айсандаа өдийхнийг явуулав. Би де Ла Фер гүнд чин сэтгэлээс дотно сайн боловч түүнээс жаахан хулгаад байдаг болохоор танд хандаж бйчив. Би танд зориулж байгаагаа мэдээж түүнд адилхан зориулж байгаа билээ.
Танд үнэнч гэдэгт үл эргэлзэж буйгаа итгэгч дю Валлон, де Брасье, де Пьерфон» гэжээ.
—За, энэ тухайд та юy гэмээр байна? гэж Арамис дуугарахад
—Ийм нөхедтэй байж, хувь тавиланд эргэлзэх нь бараг нүгэл юмаа гэв.
—Ингээд?
—Ингээд Портосын зоосыг д'Артаньяны том алтан зоосуудын адил хуваая гээд Базены лааны гэрэлд хуваах ажлаа дуусгаад хоёр нөхөр цааш одлоо.
Мөчийн дараа тэд Сен-Дени хаалга хүрвэл Винтер ноён тэднийг нэгэнт хүлээж байв.

_________________
Адал явдалд дурлагч


Дээд талд
 Постын сэдэв: Re: 20 Жилийн хойно.
БичлэгБичигдсэн: 1-р сар.05.11 12:55 pm 
Оффлайн
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.01.10 5:30 pm
Бичлэгүүд: 921
XLVI
ЭХНИЙ ТЭМҮҮЛЭЛ ХЭЗЭЭД ХАМГААС ЗӨВ
БАЙДГИЙГ ХАРУУЛАХ НЬ


Гурван нөхөд Атос Арамис хоёрын сайн мэдэх залуу идэр цагийн явдлаас цөөнгүйг тодоор санагдуулах Пикардийн замаар явлаа.
—Мушкетон бидэнтэй цут байгаа бол энд хамаг бие нь айхавтар зарсхийхсэн байх гэж Атос нөгөө зам засаж агсан хүмүүстэй хэрүүл будлиан болсон газар хүрээд хэлэв.—Арамис та санаж байна уу? Энд л тэр чинь хачин хөгтэй шархадсан шүү дээ гэхэд
— Үнэнийг хэлэхэд бие нь тэгж заралзжээ гэхэд би л түүнийг буруушаахгүй гэж Арамис хариулаад, —Тэр тухай дурдан санахад миний өөрийн бие дагжих шиг болох юм. Хар даа, тэр нэг модны цаана лав бүр зайлбаргүй үхэл тулгарах шиг санагдаж билээ гэв.
Цааш одлоо.
Төдөлгүй Гримод зарим зүйл дурсагдав. Эзэнтэнгээ хоёул гайхалтай сүрхий сүйтгэл учруулж агсан буудлын дэргэдүүр өнгөрөхөд Гримо Атост дөхөж очоод зоорийн салхивч руу заан: —Хиам гэв.
Атос ннээд алдлаа. Өөрийн нь идэр залуугийн дүрсгүйтэл одоо өөр хүний явдлыг ярьж өгсөн мэт хөгтэй санагджээ. Замд хоёр өдөр, нэгэн шөнийг өнгөрөөж тэнгэр маш сайхан нэг орой Булонь хүрч ирлээ. Тэр цагт товцог дээр бараг эзгүй шахуу жижиг хот байснаас одоо «доод хот» гэж нэрлэх болсон дүүрэг ер байсангүй. Булонь хүчирхэг цайз л байлаа.
Тэд хотын хаалганд дөхөж очиход Винтер ноён,—Эрхмүүдээ, Парист байсан шигээ сэрэмжилье, бусдад сэжит төрүүлэхгүйгээр тус тусдаа оръё. Энд би нэг буудал мэднэ, хүн цөөн буудаг, эзэн нь над голоосоо үнэнч хүн. Би тийшээ очлоо. Тэнд над захиа ирсэн байх ёстой. Та нар дуртай буудалдаа, жишээ нь «Их Генрихийн илд» гэдэгт бууж болно. Амрагтун, хоёр цагийн дараа зогсоол дээр очоорой, манай хөлөг онгоц лав хүлээж байгаа байх гэв.
Тэгж шийдлээ. Винтер хэрмийн дагуу гадуур цаашилж, өөр хаалгаар орох болоод, хоёр анд өмнө байгаа хаалгаар оров. Хоёр зуугаад алхам яваад Винтерийн ярьж байсан буудал дайралдав. Морьдоо эмээлийг нь авалгүйгээр тэжээлээ. Орой болчихсон тул зарц нар хоол идэхээр суув. Зогсоол руу яарч агсан эзэд тэднийг хэнтэй ч үг солихгүй байж, хойноосоо оч гэж тушаалаа. Энэ тушаал зөвхөн Блезуад хамаарахаас, Гримогийн хувьд түүний хэрэгцээ аль эрт үгүй болсон билээ.
Атос Арамис хоёр зогсоол зүглэв. Тэдний тоосонд дарагдсан хувцас, мөн аян замд явж сурсан хүмүүсийн ямагт содон болгодог хэнэггүйдүү өвөрмөц хөдөлгөөн сэлт нь зугаалж яваа цөөн хүний анхаарлыг татна. Тэдний нэг нь Арамис Атос хоёрыг үзээд гойд пх шохоорхож байх бололтой.
Тэднийг өөрсдийг нь бусдын адил содон үзэн сонирхож, мөнхүү байр төрхөөрөө хоёр нөхөрт бас ажилагдсан цаад хүн далангийн урдуур хойш урагш холхино. Тэднийг хармагц нүд салгахаа больж, үг солих гэж их хүсэж байгаа бололтой. Тэрээр нас залуу, хувцас ядуувтар, барын харц шиг ямар ч өнгөөр дүрсхийн гялалзаж чадах цайвар цэнхэр нүдтэй, эргэж барихдаа удаавтар, болхидуу мэт атлаа зоримог, эрэмгий хөдөлгөөнтэй, хувцасны өнгө цөм хар, урт илдийг сүрхий сурмаг зүүжээ.
Атос Арамис хоёр далан дээр гараад шонгоос уяатай, бүрэн тоноглосон жижиг завь онгоцыг харж зогсов.
—Энэ чинь эргэлзээгүй манайх шүү гэж Атосыг хэлэхэд
—Тиймээ, тэр нэг хөлөг онгоц хөдлөхөөр завдаж байна, тэр лав биднийг зохих газар хүргэх байх. Харин Винтер ноён биднийг хүлээлгэхгүй байгаасай. Энд чинь тун уйтгартай, нэг ч бүсгүй хүн үзэгдэхгүй юм гзж Арамис хариуллаа.
—Чимээгүй, бидний үгийг чагнаж байна гэж Атос сэрэмжлэв.
Үнэхээр ч хоёр нөхрийг завь харж зогсоход хажуугаар нь хэд хэдэн удаа өнгөрсөн цонхигор царайтай залуу Винтер ноёны нэрийг сонсоод зогсож орхив.
Тэгж тохиолдсон байж ч чухамдаа бас болохтой, юу гэвзл царай төрх нь тун хааш хэрэг харагдана.
—Эрхмүүдээ гзэд тэрээр хоёр нөхөрт хандан, машид эелдэг, эвлэгхнээр мэхийн, —миний хэрэгт дурлаж байгааг уучилна уу, гэхдээ та хоёр Парисаас ирсэн үү, юу боловч эндхийн хүмүүс биш бололтой гэсэнд
—Тиймээ бид Парисаас ирлээ, танд юугаар тус болж чадахсан бол? гэж Атос мөн эелдзг хариуллаа.
—Их хамба Мазарини сайд тушаалаасаа нэгэнт огцорсон гэдэг үнэн үү, эрхэм та хэлж өгөхгүй юү? гэж тэр залуу асуусанд
—Хачин асуулт байна даа энэ чинь гэж Арамис дуугарав.
—Мазарини сайд мөн, зовлонтой л сайд гэж Атос хариулаад,—Францын тал хувь иь түүнийг хөөж явуулах гэж мэрийж байна, гэтэл элдэв явуулга, амлалтаар нөгөө талыг нь тэр өөртөө татжээ. Энэ байдал, их удаан үргэлжилж болно, та өөрөө ойлгож байгаа шүү дээ гэв.
—Ингэхлээр эрхмээ тэр чинь оргож зугтаагүй, шоронд ороогүй байх нь ээ?
—Үгүй, одоогоор юу боловч тэгээгүй
—Эрхмүүдийн эелдэг хариулт өгсөнд гүнээ талархъя гээд залуу холдлоо.

_________________
Адал явдалд дурлагч


Дээд талд
 Постын сэдэв: Re: 20 Жилийн хойно.
БичлэгБичигдсэн: 1-р сар.05.11 12:56 pm 
Оффлайн
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.01.10 5:30 pm
Бичлэгүүд: 921
—Энэ байцаагчийн тухайд та юу гэмээр байна?
—Нэг бол уйдаж гүйцсэн хөдөөх эр, үгүй бол элдэв хов мэдээ цуглуулдаг туршуул байх.
—Та тэгээд түүнд тийм хариулт өгч байдаг.
—Над өөрөөр маяглах үндэс байсангүй. Тэр хүн чадтай эелдэг харилцлаа, би мөн эелдгээр хариулсан
—Гэлээ гэхдээ, тэр чинь тагнуул байсан бол... гэж дуугарсанд
—Туршуул одоо юу хийж чадах юм бэ? Одоо чинь зөвхөн ганц хар төрсөн төдийд зогсоолын хөдөлгөөнийг бүхэлд нь хаачихдаг агсан Ришильегийн үе биш шүү дээ.
—Гэлээ гэхдээ та түүнд дэмий л тэгж хариуллаа гаж Арамис булан тойрон далд орж яваа залууг ажин харсаар егүүллээ.
—Та өөреө Винтер ноёны нэрийг дурсан, бүр ч болчимгүй юм хийснээ мартаж байна гэж Атос маргаад, —Тэр залуу яг түүний нэрийг сонсмогцоо зогссоныг та ажиглаагүй юу? гэвэл
—Тэр тусмаа түүнийг биднээс юм асуухад нь зүгээр замаараа яв л гэдэг байсан юм гэхэд нь
—Хэрүүл маргаан өдөх шалтаг өгөх гэж үү? Намайг ажил үйл хүлээж байгаа цагт би хэрүүлээс болгоомжилдог хүн, хэрүүл чинь барьж саатуулж чадна шүү дээ. Түүнээс гадна байна шүү, танд үнэнийг хэлэхэд, тэр залууг сайн хармаар дур над ч байсан юм гэлээ.
—Яах гэж тэр билээ?
—Арамис та намайг шоолох байх. Нэг л юм үргэлж үглээд салахгүй боллоо, айхдаа элдэв юм санаанд чинь орох болж гэж та хэлэх байх:
—Үгүй ямар учиртай юм дээ тэгээд?
—Энэ залуу хэнтэй адилхан байв? гэж асуулаа.
—Аль талаасаа тэр вэ, сайн талаасаа юу, муугаасаа юу? гэж Арамис инээн лавлахад
—Өөдгүй талаасаа, эрэгтэй хүн тэгээд бүсгүй хүнтэй адил байж болохыэ дээд хэмжээгээр жишээд үзвэл? гэхэд
—Өө, чөтгөр алгад гэж! хэмээн Арамис дуу алдаад, — Та намайг бүр эргэлдүүлж орхилоо. Үгүй, эрхэм анд минь, таны санаанд дэмий юм орсонгүй, таны зөв гэдгийг одоо би өөрөө ухаарч байка. Тэр нарийн өмгөр уруул сэтгэлд бус зөвхөн оюун санаандаа захирагддаг найрын харц... Энэ лав Миледийн нөгөө зулбасга мөн дөг шүү гэв.
—Арамис та тохуурхаж байна уу?
—Зүгээр л сурсан зангаараа. Чухамдаа үнэннйг хэлбэл, тэр хорт могойн зулзагатай зам зуураа дайралдахыг би танаас ч илүү ихээр дургүйцэхсэн.
—Винтер ч энэ хүрээд ирлээ! гэж Атос дуу алдав.
—За сайл, одоо манай зарц нар л алга байна, тэд яагаад хожигддог билээ гэж Арамисыг хэлтэл
—Үгүй, тэр харагдаж байнаа, тэд ноёнтны ард хорин алхам зайтай дагаж явна. Гримог би чөргөр хөл, үолгойгоо гэдийлгэж алхдаг барилаар нь таньж байна. Тони бидний урт буунуудыг авч явна гэж Атосыг хэлсэнд
—Тэгвэл бид шөнө хөдлөх нь ээ? гэж Арамис тэнгист алгуур шингэн замхарч буй нарны алтлаг туяа төдий үлдсэн баруун зүгийг ажиглан өгүүлбэл:
—Өө золиг гэж Арамис дуугараад, —Би өдөр ч гэсэн тэнгист онц таагүй, тэр тусмаа шөнө бүр дургүй. Тэр давалгаа нь шуугьж, салхи исгэрч допшроод аймаар долгилох нь үү... Үнэнээ хэлэхэд Нуазийн хийддээ сууж байсан нь одоо дээр санагдаж байна шүү гэв.
Атос огт өөр зүйл бодож байх янзтай ердийнхөөрөө гунигтай инээмсэглэн Винтср ноёны өөдөес тосов. Арамис түүннйг дагаж алхана.
—Танай анд нөхөр чинь юу болчихов оо? гэж Арамис асуугаад,—тэр чинь Дантегийн «Там» зохиолд гардаг шулам хүзүүг нь мушгин эргуүлж, өсгийгөө ширтэх болгосон нүгэлтэн шиг болчихож. Юугаа тэгж эргэн эргэн хараад байгаа юм бол? гэлээ.
Винтер ноён тэдиийг бас хараад алхаагаа түргэлж тум тэвдүү хүрч ирэв.
—Эрхэмсэг та юу болов? Юунд та ингэтлээ амьсгаадаж орхив? гэж Атосыг асуухад
—Үгүй, юу ч болсон юмгүй, зүгээр л булан тойрч явтал над... юу шиг санагдаад гээд Винтер дахин эргэн хгрлаа. Атос мөн Арамис өөд хяламхийлээ.
—Интэхэд ер нь явцгаая, завь биднийг лав хүлээж байгаагэж Винтер ноён хэлээд, — явж үзье, манай хөлөг онгоц тэр бархагтай зогсож байна. Та түүнийг харж байна уу? Би ч тавцан дээр шалавхан гарч авмаар байна шүү гэлээ. Тэрээр дахин эргэж харав.
—Та ямар нэг юм мартаагүй биз? гэж Арамисыг асуухад
—Үгүй, би зүгээр сэггэл зовоод байна гэв.
—Энэ түүнийг харжээ гэж Атос Арамист шивнэлээ. Тэр зуур тэд ёроолд нь завь зогсож байсан шат хүрлээ. Винтер ноён зэр зэвсэг авч яваа зарц нар, ачаа тээш зөөсөн хүмүүсийг эхэлж суулгаад, сүүлд нь өөрөө доош буув.
Тэр үеэр далантай зэрэгцээ, эргийн дагуу нэг хүн зогсоолын нөгөө талд, тэднээс хориод алхам зайтай булан руу, тэдний хөдлөхийг тэндээс ажиглах гэсэн мэт яаруу алхаж буйг Атос харлаа.
«Уухай, энэ чинь үнэхээр туршуул биш биз, бидний хөдлөхөд саад хийх санаа агуулаагүй байгаа?» гэж тэр дотроо бодлоо.

_________________
Адал явдалд дурлагч


Дээд талд
 Постын сэдэв: Re: 20 Жилийн хойно.
БичлэгБичигдсэн: 1-р сар.05.11 12:59 pm 
Оффлайн
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.01.10 5:30 pm
Бичлэгүүд: 921
—Энэ янз нь бидний эсрэг санаа өвөрлөөд байна. Бид юу ч болсон хөдөлье, тэнгэст нэгэнт орсон хойно бидэн дээр хүрч очвол очиг гэж Атос хэлээд завинд суухад, завь даруй хөдөлж, дөрвөн хүчтэй далайчдын сэлүүрийн дүчээр дорхиноо холдож эхэллээ. Тэр зуур залуу эргийн дагуу, завинаас жаахан түрүүлсхийн алхана. Завь дохионы ирэл нь дөнгөж сая ассан далангийн үзүүр, эрэг дээр цухуйж харагдах цохио хоёрын хоорондхи нарийн хоолойгоор гарах учиртай байв.
—Энэ залуу яриагүй туршуул юм гэж Арамис Атост хэлбэл
—Ямар залуу тэр вэ? гэж Винтер ноён тэдэн рүү эргэн асуусанд
—Цаг үргэлж салахгүй дагаад, бидэнтэй яриа үүсгэсэн, одоо тээр тэнд биднийг хүлээж байгаа залуу. Та харж байна уу? гэлээ,
Винтер ноён Арамисын заасан зүг харлаа. Дохпоны гэрэл тэдний хөвөн яваа хоолой өнгийсөн цохно түүн дээр элгээ эвхээд. толгой нүцгэн зогсож буй залууг хурцаар гэрэлтүүлнэ.
—Тэр мөн байна! гэж Винтер ноён Атосын гараас шүурч аван дуу алдлаа. —Тэр мөн байна! Түрүүн би түүнийг таних шиг болсон, би эндүүрсэнгүй гэхэд
—Энэ хэн юм? гэж Арамис асуувал
—Миледийгийн хүү гэж Атос хариулсанд
—Гэлэн байна! гэж Гримо дуу алдав.
Тэдгээр үгсийг залуу өөрөө дуулж байв. Тэрээр бүр доошоо тонгойх нь цохионоос унах гэж байх мэт.
—Тиймээ, би мөн байна авга ахаа! Би Миледийгийн хүү! Би гэлэн! Би Кромвелийн нарийн бичгийн дарга, дотно нөхөр! Одоо би таныг болоод хамт яваа хүмүүсийг чинь таних боллоо! гэж тэр хашгирлаа.
Завин дотор эр зоригтойд нь хэн ч үл эргэлзэх үнэхээр зүрхтэй гурван эр хүн явлаа. Гэсэн атал тэр дууг сонсож, тэр царайг хараад тэдний нуруу руу хүйтэн оргиод явчихлаа. Гримогийн үс өрвийн босож, духанд нь хөлс бурзайн ирэв.
—Уухай, үүний өөрийн нь хэлж байгаачлан ач хүү, гэлэн, Миледигийн хүү гэдэг маань энэ юм бий! гэж Арамисыг хэлэхэд
—Тийм юмаа гэж Винтер иоён гутрангуй шивнэлээ.
—Тийм бий, азнаж бай гээд шийдвэрлэх хурамд гаргадаг аймаар сийрэг зангаараа Тонигийн барьж агсан мушкет буунуудын нэгийг авч цэнэглээд, цохион дээр муу ёрын тийрэн шиг зогсож агсан хүнийг шагайв.
—Буудаач! гэж Гримо тэсгэлгүй хашгирав.
Атос бууны гол төмрөөс шүүрч аван буудуулсангүй.
—Чөтгөр алгад гэж та яаж байнаа! хэмээн Арамис уурсаж, —Би түүнийг чинь тун сайхан шагайчихаад байсан юм. Сумаа би яг л цээжинд нь зоох байлаа гэвэл
—Эхийг нь алсан тань хүрэлцээтэй гэж Атос бүгт дуугарав.
—Түүний эх бидэнд болон бидний ойр дотнын бүх хүнд гай тарьсан адгийн новш байсан гэхэд
—Тиймээ, харин хүү нь бидэнд ямар ч хор хүргээгүй шүү дээ гэлээ.
Гримо буудалтын үр дүн ямар болохыг харах гэж өндийгөөд байснаа цөхрөн гараа сэгсрээд сандал дээр лагхийн суучихав.
Залуу тачигнатал инээд алдлаа.
—Тэд чинь та нар юм бий! Та яар юм байна. одоо би та нарыг мэдлээ! гэв.
Арамисын хамаг бие арзасхийв.
—Тайван байгтун, юу болоод байгаа юм, чөтгөр алгад! Аль бид чинь эр улс байхаа больсон уу? гэхэд
—Тэр ч үгүй, гэхдээ энэ чинь ёстой ад шулам байна шүү дээ. Иймэрхүү эелдэг сайн ач хүүгээс нь ангижруулж өгөх гэдэг миний зөв үү буруу юу гэдгийг авга ахаас нь асуу л даа гэсэнд Винтер хариуд нь зөвхөн сүүрс алдлаа.
Арамис цааш нь, —Бүх хэрэг өнгөрөх байлаа. Үнэндээ Атос таны хянуур ухаалгаас болж би айхавтар их тэнэг юм хийх шиг боллоо гэв.
Атос яриаг өөрчлөх санаатай Винтер ноёны тохойноос барин:
—Англид бид хэдийд хүрэх бол? гэж асуусанд Винтер үгийг нь ч ойлгосонгүй, хариу юм ч хэлсэнгүй.
—Атос та сонс, арай хожигдоогүй ч байж мэднэ. Хар даа нөгөөдөх чинь тэндэз байсаар л байна гэж Арамис хэллээ.
Атос дурамжхан эргэлээ, тэр залуут харах түүнд хүнд байгаа бололтой. Цаадхи нь үнэхээр дохионы гэрэлд цохион дээр зогссоор байв.
Юмыг шүүж тунгааж, үр дагаврыг нь чухалчлах тул, учир шалтгааныг нь хайдаг Атос, —Тэр энд Булонид юугаа хийж байдаг байна? гэж гайхахад, тэр үг өөрийн нь бодолтой авцалдсан тул Винтер ноён энэ удаад Атосын хэлснийг дуулж, — Тэр чинь намайг мөрдөж, ажиглаж байгаа юм гэлээ.
—Анд мннь, тэр таныг мөрдөж байгаа бол бидний наашаа хөдөлснийг мэдэх учиртай гэж Атос маргаад, —Гэтэл тэр бүр биднээс өмнө энд ирсэн байх янзтай, гэтэл
—За тэгэхлээр би юу ч ойлгохгүй байна! гэж англи хүн ер бусын хүчинтэй тэмцэлдээд дэмий гэж няцсан хүний байраар дуугарав.
—Арамис таныг хориглодог нь үнэхээр тоогүй юм болов бололтой гэж Атосыг хэлэхэд
—Дуугүй байхтун, хэрэв би чаддагсан бол уйлчихмаар байна гэж Арамис хэллээ.
Гримо уурссан араатан мэт амандаа хачин дуугарна.
Энэ үеэр тэдннйг хөлөг онгоцон дээрээс дуудлаа. Залуурын дэргэд суусан замчин хариу өгч завь хөлгөнд тулав. Нэгэн хувийн дотор аяныхан, зарц нар, тээш тавцан дээр гарлаа. Ахмад тэдний ирэхийг хүлээн, хөдлөхөд бэлэн байсан болохоор тавцан дээр гармагц нь хөлөг бархгаа өргөж, тэдннйг буулгах учиртай Гастингис рүү чиглэлээ.
Тэгэхэд гурван нөхөд өөрийн эрхгүй дахин нөгөө цохио руу эргэж харвал ерийн муухай бараа тэндээ сүүдийсээр ажээ.
Дараа нь шөнийн харанхуйд тэдэнд
— Баяртай эрхмүүдээ, Англид уулзамц! гэж заналхийлэн хашгирах Дуулдав.

_________________
Адал явдалд дурлагч


Дээд талд
 Постын сэдэв: Re: 20 Жилийн хойно.
БичлэгБичигдсэн: 1-р сар.05.11 1:05 pm 
Оффлайн
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.01.10 5:30 pm
Бичлэгүүд: 921
Одоо 20 жилийн хойно зохиолын
тэргүүн дэвтэр дуусахад 1 л бүлэг үлдсэн шүү
Залуусаа

_________________
Адал явдалд дурлагч


Дээд талд
 Постын сэдэв: Re: 20 Жилийн хойно.
БичлэгБичигдсэн: 1-р сар.05.11 1:58 pm 
Оффлайн
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.01.10 5:30 pm
Бичлэгүүд: 921
XLVII
ЛАНСЫН ОЙРОЛЦОО БАЙГУУЛСАН ЯЛАЛТЫН
УЧИР ҮЙЛДСЭН МОРГӨЛ


Хатан хаан Генриэтта ордонд ажиглаж, шалтгааныг нь олох гэж дэмий мэрийсэн тэр хөл хөдөлгөөн нь Лансын дэргэд ялалт байгуулсантай холбоотой байжээ. Хан хүү Конде уг ялалтын тухай түүнийг байгуулахад ихээхэн гавьяатай оролцсон Шатильон вангаар мэдээ хүргүүлж, мөн Лотерингчууд, испаничуудаас булаан авсан хорин хоёр тугийг Дар эхийн сүмийн нуман хаалган дор өлгөхийг даалгажээ.
Мэдээ маш чухал ач холбогдолтой байлаа. Парламенттай хийж буй тэмцэл ордонд ашигтайгаар шийдэгдэх болов. Зохих горимыг баримтлалгүйгээр парламентыг эсэргүүцэхэд хүргэсэн албан татвар оногдуулан гаргаад түүнийгээ францын нэр төрийг бадруулах, дайслыг дарахад чухал хэрэгцээтэй алхам гэж зарлав. Нордлингийн дэргэдэх тулалдаанаас хойш бүтэлгүйтэхээс өөр өөдтэй тулалдаан ер болоогүй учир цаг ямагт амлах мөртлөө үргэлж хойшлуулсаар ирсэн ялалтын хувьд парламент Мазаринигаас зохих тайлбар шаардахад амар байдаг байв. Гэтэл энэ удаа хүссэн ялалт ирж, амжилт, том амжилт оллоо. Иймд ордон давхар баяр, гадаадын дайсныг ялсны, дотоодын дайсныг дийлснээ баяр тэмдэглэж байгаа нь бүхэнд илт боллоо. Тэр байтугай балчир залуу хаан тэр мэдээг сонсоод:
— Уухай, парламентын эрхэм зэвлөхүүд, одоо та нарын юу гэхийг сонсъё доо! гзж дуу алджээ.
Эдгээр үгийг хатан хаан сонсоод ихэмсэг, зоргоор зангаараа өөртэй нь айхавтар адилхан, хаан ширээ залгамжлах хүүгээ халуунаар тэврэн баярлав.
Мөн орой зөвлөлгөөн хийх болж Мазарннийн талыг баримтлагч маршал де Мельер, ноён де Вильруа, парламентыг өширхөн үздэг Шавиньй, Сегье, хатан хаанд чин үнэнч байдаг Тито Коменж нарыг урив.
Тэр зэвлөлгөөнөөр юу шийдсэн нь нууц үлдлээ Дараачийн ням гаригт Лансын дэргэд ялалт байгуулсны учир Дар эхийн сүмд ёслолын мөргөл үйлдэх болсныг л мэдэгдэв. Тийм болохоор тэр ням гаригт парисынхан өглөө их л баяр хөөртэй бослоо. Тэр цагт хүндэт ёслол олныг үйлддэггүй байсан болохоор бурхны өршөөлд залбирах мөргөл чухал үйл явдал байж, гүн их сэтгэгдэл төрүүлдэг байжээ. Нар хүртэл ёслолд оролцож байх мэт сүмийн баргар суваргуудыг алтлаг өнгөөр гийгүүлэн хурцаар гялалзана. Сүмд үй олон ард иргэд хуржээ. Хуучин хотын хамгийн буурай гудамжууд хүртэл баяр ёслолын өнгөтэй болж, мөрний эргийг даган хотын иргэд, гар урчуул, хүүхэд эмэгтэйчүүл тасралтгүй цувана. Дар эхийн сүм рүү цувах нь мөрөн голын урсгал мэт.
Мухлагууд хаалттай, айлууд эзгүй болжээ. Хүн бүхэн балчир бага хаан, түүний эх, бүр яриа хөөрөөний үг үүсвэр болсон, харж авахаас татгалзахааргүй ихээр цөм үзэн яддаг. Мазаринийг харах гэж тэмүүлнэ.
Үй олон тэр ард иргэдийн дотор эрх чөлөөт байдал бүрэн ноёрхжээ. Алив санал бодлыг илээр ярина. Чухамдаа ард олны дунд эсэргүүцэл хөдөлгеөний тухай яриа цууриатаж тал талаас сүмүүдийн мянган хонх мэргөлийн цууриа. болон жингэнэнэ. Хотод дэг горимыг иргэд өөрсдөө сахина. Хэний ч заналхийлэл бүх нийтээр үзэн ядах сэтгэлээ нэгэн санаагаар илэрхийлэхэд хориг болж, хараал зүхлийг болиулж эс дийлнэ.
Өглөө найман цагийн алдад Гито, түүний ач хүү Коменжийн захирамжаар хатан хааны торгон цэргийн хороо өмнөө бүрээ, бэмбөрчидтэйгөөр Пале-Рояль ордон, Дар эхийн сүм хоёрын хооронд дэлгээ жагсаалаар эгнэж эхэллээ. Цэргийн хөгжим, гял цал буусан цэрэг хувцсыг ямагт их шохоорхдог хотынхон уг жагсаалыг энгүүн нэг харж зогсоно.
Фрике тэр өдөр байдгаараа гоёод, тоорын баахаа яс жавжиндаа хийж хацар хавдсан нэрийдлэзр өөрийнхөө дарга болох Базенаас бүтэн өдрийн чөлөө авав. Арамис хаашаа, юунд яах гэж явж байгаагаа хэлэлгүй аян замд мордсон болон өөрөө хэрхэвч баярлаж хөөрч үл чадах учралаар үйлдэх мөргөлд тахил оргөх алба оногдсонд муу ааш нь хөдөлчихөөд байсан. Базен эхлээд чөлөө олгохоос татгалзжээ. Бидний мэдэж байгаачлан Базен фрондын талын хүн, тиймэрхүү ёслол мөргөлийн үед тахилчин залбирал дуулахад оролцдог жирийн банди шиг чөлөө гуйж болдогсон бол тэр өөрөө лав Фрикегийн өөрөөс нь гуйсны адил чөлөө хамба ламтанд айлтгах байсан бизээ. Тийнхүү эхлээд эрс татгалзав. Тэгтэл Фрикегийн хавдар Базеныг харсаар байтал аймаар томорч бүхэл залбирал дуулан уншигчдын сүрийг гутаамаар илтэд муухай харагдах болов. Эцсийн дүнд Базен амандаа үглэсээр зөвшөөрлөө. Фрике сүмээс дөнгөж гараад хавдраа нулимж орхисноо Базены зүг дэлхий дээр ганцхан Парисын багачуулын л чаддаг өвөрмөц маягаар дахин дооглов. Буудалд бол үүрэгт ажлаасаа сүмийн мөргөл дээр залбиралтай гэж мултарсан нь мэдээж.
Фрике тийнхүү сул чөлөөтэй болоод бидний дурдсанаар хамаг дэгжин хувцсаа өмслөө. Түүний гоёлын гол нь арван туравдугаар Людовик хааны үеийн бүрх малгай, дундад зууны үеийн дугуй тоорцог хоёрын хоорондып эрлийз тийм гээд хэлчихийн эрхгүй нэг овоодой бүлгээ. Тэр гайхалтай малгайг ээж нь урлаж өгчээ. Маяг янз оруулах гэсэн юм уу, зориуд ч тэгсэн хэрэг үү, аль нэг өнгийн бөс эд хүрэлцээгүй юм уу, ямар ч гэсэн арван долдугаар зууны гойд уран хийцтэй малгайных нь нэг тал улаан, цагаан, нөгөө нь шар ногооп өнгөтэй ажээ. Угаас өнгө аясыи ялгаанд дуртай Фрадке эл малгайгаараа бахархана.
Фрике тийнхүү Базенаас салж аваад Пале-Рояль руу гүйж, торгон цэргийн хороо ордны хаалгаар гарч байх үеэр яг тааран тэнд хүрч очив. Тэрээр үзэж сонирхох, хөгжим сонсох гэж тийшээ очсон болохоор даруй хөгжимчидтэй нийлж хоёр хавтгай банзаар бөмбөрийн дуунд нэмэр өгч байснаа, хөгжим дууриах дуртай хүмүүст нэг биш удаа магтагддаг чадвараа гарган уруулаараа бүрээн дуу гаргаж эхэллээ.
Бага дарга нарын харуул гэгчээс сүмийн талбай хүртэл тэр зугаанаасаа огт уйдсангүй, Фрике үнэхээр цэнгэлтэй сайхан байв. Гэвч хороо байрандаа ирж сумангууд Хуучин хотод орон, зөвлөх Бруселийнх суудаг Кокатри гудамжны ойролцоо гэгээн Христофорын гудамж хүртэл дэлгээ жагсаалаар эгнэх үед Фрике өглөө цай уугаагүйгээ санаж, тэр чухал ажлыг өдрийнхөө хөтөлбөрт багтаахын тулд хаашаа одохоо эргэцүүлж эхэллээ. Сайтар эргэцүүлээд Брусель зөвлөхийн буянаас идэж уухаар шийдэв.
Иймд ухасхийн гүйж, зөвлөхийнд амьсгаадсаар гүйж хүрээд хаалга цохиж гарлаа.
Бруселийн хөгшин зарц болох эх нь хаалга тайлав.
—Дүрсгүй золиг чамд юу хэрэгтэй юм, чи яагаад сүмд очоогүй байгаа юм? гэж эхийг асуухад
—Би тэнд очсон л доо Наннета ээжээ гэж Фрике хариулаад—Гэтэл тэнд эрхэм Брусельд дуулгавал зохих зүйл гарч байхыг би ажигласан. Та Базен гуайг танина шүү дээ, манай тахилчин? Би эрхэм Брусельтэй ярилцах гэж наашаа ирлээ гэв.
—Сармагчин минь, чи эрхэм Брусельд юу хэлэх гэсэн юм?
—Түүнтэй биеэр уулзах хэрэгтэй байна.
—Тэгж болохгүй, тэр чинь ажил хийж байна.
—Яах вэ, би хулээнэ гэв. Цагаа хэрхэн ашиглахыг мэдэж байгаа болохоор хүлээх нь илүү их ашигтай байв.
Тэгж хэлээд Наннетагаас түрүүлж шатаар түргэн өгслөө.
—Интэхэд ер нь чамд эрхэм Брусель ямар хэрэг болоод байгаа юм бэ? гэж Эх ш. шалгаасанд
—Тэр талаас торгон цэргийн бүхэл бүтэн хороо ирж явааг би түүнд дуулгах гэсэн гом гэж Фрике чангаар хэлээд,—Хүн бүр л ордныг эрхэм Брусслийн эсрэг байгаа гэдэг болохоор түүнийг сэрэмжтэй байгаарай гэж сануулах гэж ирсэн юм гэв.

_________________
Адал явдалд дурлагч


Дээд талд
 Постын сэдэв: Re: 20 Жилийн хойно.
БичлэгБичигдсэн: 1-р сар.05.11 2:00 pm 
Оффлайн
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.01.10 5:30 pm
Бичлэгүүд: 921
Залихай хүүгийн үгийг сонсож, тийнхүү зүтгэл гаргасанд нь Брусель уярч дорд давхарт бууж ирлээ. Тэр үнэхээр хоёрдугаар давхарт өрөөндөө ажил хинж суужээ.
—Хонгор минь, торгон цэргнйн хороо бидэнд ямар хамаатай юм? Чи өдий их шуугиан тарьдаг чинь лав солиорсон байх шүү. Тэр эрхмүүд дандаа тэгдэг, эзэн хааны залрах замын дагуу тэр хороог ямагт эгнүүлж жагсаадгийг чи мэддэггүй юм уу? гэв.
Фрике гайхсан царай үзүүлж, малгайгаа нухалж гарлаа.
—Та юм бүхнийг мэддэг болохоор үүнийг бас мэдэж байгаад гайхах юм алга, эрхэм Бруссль гуай, харин би бурхны нэрийг барьж андгайлахад огт юу ч мэдэхгүй юм, танд л тус хүргэх гэсэн санаа. Эрхэм Брусель та над битгий уурлаж үз дээ гэсэнд
—Яалаа гэж хонгор минь, хаанаас уурлах би чиний зүтгэл над таалагдаж байна. Наннета гэж зарцаа дуудаад, де Лоигвиль хатагтай манайд Нуазигамс явуулсан тоорыг гаргаж хүүдээ тав зургааг, сайн зүсэм шинэ талхтай өг гэсэнд
—Танд их баярлалаа гэж Фрике дуу алдаад, их баярлалаа. Тооронд би хичнээн дуртай вэ гэв.
Брусель эхнэр дээрээ очиж өглөөний цай ууя гэлээ. Найман цаг хагас болжээ. Зөвлөх цонх руу очяж харвал гудамж ор хүнгүй, харин алсад Дар эхийн сүмийн талбайд нэмэн нэмэн нрж дүүрэн хурах ард олны шуугиан тэнгисийн түрлэг шиг бүгт дүнгэнэнэ.
Д'Артаньян шадар цэргийн сумантай ирж сүмийн үүдэнд харуулд зогсоход шуугиан улам ширүүслээ. Завшааныг ажиглаж сслолыг сонирх гэж Портост хэлсэнд Портос морьдынхоо сайныг унаж, ёслолын хувцас өмсөөд урьд д'Артаньяны өөрийн нь гүйцэтгэдэг байсан хүндэт торгон цэргийн үүрэг гүйцэтгэв. Сумангийн бага дарга, Испанитай дайтах үеийн хуучин цэрэг Портосыг хуучин нөхдийнхөө нэг гэж таниад Тревилийн үеийн шадар цэргүүдийн бахдал болсон энэ хүдэр сайхан эрийн вндөр их гавьяаны тухай дорд хүмүүстээ ярьж өгөв. Иймд Портосыг баяртан хүлээж авсан төдийгүй, түүнийг бахдан харна.
Арван цагт Лувраас их буун дуу гарч хаан заларсныг мэдэгдлээ. Мушкет буу барин хөдлөлгүй зогсох торгон цэргийн ар талд олон ширүүн салхи оройг нь найгуулах мод адил үймрэн бужигнана. Эцэстзэ эзэн хаан, хатан хааны хамт алтадсан сүүхнээ суун морилж яваа нь харагдлаа. Тэдний араас арваад сүүхэнд ордны бараа бологч бүсгүйчүүл, хааны түшмэл сэлт ордныхон бүгд дагалджээ.
—Эзэн хаан мандтугай! гэж тал бүрээс хашгирна. Хүүхдээрээ байгаа хаан сүүхний цонхоор ихэмсэг цухуйж, ихэд эелдэг зөөлөн царай үзүүлэн бүр үл мэдэг толгой дохисонд олны хашгиралдах нь улам ч нэмэгдлээ.
Цуваа маш алгуур урагшилж Лувраас Сүмийн талбай хүртэл хагас цаг орчим явав. Тэнд ирсэн бүхэн бүүдгэр гэрэлт сүмийн өргөн, нуман хаалгаар орж мөргөл эхэллээ.
Ордныхон сүмд тус тусын байрыг эзэлж байх зуур Коменжийн сүлдээр чимсэн сүүх ордныхны сүүхний эгнээнээс гарч ор хүнгүй болсон гэгээн Христофорын гудамжны эцэс рүү алгуур одов. Тэрхүү хүнд тэргийг дагалдаж явсан дөрвөн торгон цэрэг, цагдаагийн нэг офицер сүүхэнд орж суугаад офнцер хөшгийт буулгаж, урьдаас гаргасан цоорхойгоор гудамжны дагуу нэг хүн хүлээх байртай шагайна.
Бүгд ёслолыг шохоорхох тул сүүх ч, түүн дотор суугчид ч хүний анхаарал ер татсангүй.
Зввхөн Фрикегийн жархай нүд л тэднийг ажиглаж болох авч тэрээр хийдийн гороон доторхи байшингийн нэгний хананд эвээ олон суучихаад тоор амтархан иднэ. Тэндээсээ Фрике хаан, хатаи хаан, Мазаринийг харж, мөргөлийг сүмд залбирал уншилцаж байгаагаас доргүй сайн сонсож чадах ажээ.
Мөргөл дуусах тийшээ хандахад Коменж дэргэд нь Лувраас хөдлөхийн өмнө авсан тушаалаа лавлан давтаж өгөхийг хүлээн зогсож буйг хатан хаан үзээд аяархнаар:
— Явагтун Коменж, бурхан танд өршөөл үзүүлэг гэв. Коменж даруй сүмээс гарч гэгээн христофор гудамж чиглэв. Фрике тийм гялалзсан лут офицер хоёр торгон цэрэг дагуулан явахыг хараад хэрэгт дурлан тэднийг дагав, тэр тусмаа мөргөл дороо дуусаж хаан хатан хаан хоёр сүүхэнд суусан тул тийнхүү дуртайяа дагажээ.
Коменжийг Кокатри гудамжинд үзэгдэхийн хамт сүүхэнд сууж агсан цагдаагийн офицер хөтчид хоёр үг хэллээ. Хөтөч морио хөдөлгөж хүнд тэрэг Бруселийн байшин өөд очив. Яг энэ үеэр Коменж үүд хүрч тогшив.
Коменжийн ард зогсож байсан Фрике үүд онгойхыг хүлээнэ.
—Чи үед юу хийж байгаа зальхай золиг вэ? гэж Коменж түүнээс асуусанд
—Ноён даргаа, би Брусель гуайнд орох гэж хүлээж байна гэж Парисын багачуул хэрэгтэй цагт үзүүлж чаддаг цайлган царайлж хариулав.
—Тэгэхлээр Брусель гуай энд суудаг байх нь ээ?
—Эндээ, эрхмээ
—Хэд дэх давхарт нь суудаг юм?
—Бүхэл байшинд, байшин бүхлээрээ тэднийх гэж Фрике хариулав.
—Үгүй, тэр өөрөө голдуу хаанаа байдаг юм?
—Хоёрдугаар давхарт ажил хийнэ, өглөөний цай, өдрийн зоогоо нэгдүгээр давхарт зооглоно. Тэр одоо өдрийн хоолоо л идэж байгаа байх, үд дунд болчихож шүү дээ.
—За сайн
Энэ үеэр үүд онгойж зарц Бруселийг гэртээ байгаа, үнэхээр үдийн хоолоо идэж байна гэв. Коменж зарцын хойноос, Фрике Коменжийн араас орлоо.
Бруселийнхэн гэр бүлээрээ цөм ширээнд сууж байна. Эхнэр өөдөөс нь харж хоёр талд нэг нэг охин, ширээний нөгөө үзүүрт хүү Лувьер нь суужээ. Одоо бүр засарч сайжирчихаад байгаа Бруселийг гудамжнаа гайнд дайрагдах үеэр тэр хүүтэй нь бид танилцсан билээ. Бие нь одоо эрүүл сайн байгаа болохоор Брусель де Лонгвиль хатагтайн ирүүлсэн сайхан жимс амтархан идэж суув.
Үүд онгойлгож өөрийн нь тухай дуулгах гэсэн зарцыг Коменж гараас нь татаж зогсоогоод үүд өөрөө онгойлгон гэр бүлийн тийнхүү сууж буйг харав.
Офицерыг хараад Брусель жаахан балмагдсан боловч цаадхи нь эелдгээр мэхийн мэндлэхийг үзээд босож хариу мэхийв.
Хоёр тал тийнхүү харилцан эелдэг ёс гүйцэтгэсэн боловч бүсгүйчүүлийн царайнд түгшсэн байдал илэрнэ. Лувьерийн царай цонхийж, офицерыг учир тайлбарлахыг тэсэж ядан хүлээнэ.
—Эрхмээ, би танайд эзэн хааны зарлигаар ирлээ гэж Коменж хэллээ.
—Мэдлээ эрхмээ, юун тухай зарлиг юм бол? гэж Брусель асуугаад гар тосов.
Коменж түрүүчийнхээ эелдэг барилаар,
—Эрхэм таныг баривчлахыг над даалгасан юм. Та миний үгэнд итгэвэл энэ олон үгтэй бичгийг уншиж өөртөө түвэг удалгүй намайг дагаж явна уу гэв.
Энгүүн тайван цуглан сууж байсан тэр гэмгүй хүмүүсийи дучд гэнэт цахилгаан буужээ гэхэд арай бага байсан байна. Бруселийн бие дагжин, гэдрэг ухарлаа. Тэр цагт эзэн хааны таалалд эс нийцэж баривчлагдах гэгч аймшигтай зүйл байлаа. Лувьер өрөөний буланд сандал дээр байсаи илд рүүгээ ухасхийх гэтэл биеэ барихтайгаа байсан Бруселийн харц түүнийг тэрхүү цөхөрсөн алхам хийхээс хориглон зогсоов. Нөхрөөсөө ширээгээр тусгаарлагдсан Бруселийн гэргий нулимс асгаруулан уйлна, хоёр охин эцгийгээ хүзүүдэж авлаа.
-Явъя даа эрхмээ, яарч үз, эзэн хааны зарлигийг дагах хэрэгтэй гэж Коменжийг шавдуулахад:
-Үгүй эрхмээ, би өвчтэй байна, би ийм байдалтайгаа баривчлагдаж чадахгүй, хойшлуулж өгөхийг гуйж байна гэж Бруселийг хэлэхэд
-Тэгэх боломж үгүй, зарлиг тодорхой, даруй биелүүлсэн байвал зохино гэж Коменж хариулсанд
-Болшгүй хэрэг! гэж Лувьер дуу алдаад, — Эрхэм та аядаж үзээрэй, биднийг хэтэрхий бүү басамжлагтун! тэхэд
—Болшгүй хэрэг! гэж өрөөний гүнээс хахир чанга дуу гарав.
Коменж эргэж харвал Наннета шүүр барьж, нүд нь хорсолтой дүрэлзэн зогсоно.
—Сайн санаат Наннета минь тайвширч үз, гуйя гэж Брусель хэллээ.
—Ядуусын өмөг түшиг, өмгөөлөн хамгаалагч, эцэг болсон миний эзнийг баривчилж байхад тайван байж байх хэрэг үү? Арай тэгэхгүй вий! Та нар намайг гайн мэдэхгүй байна! Та зайлах уу, үгүй юү? гэж тэрээр Коменжийг зандран хашгирав.

_________________
Адал явдалд дурлагч


Дээд талд
 Постын сэдэв: Re: 20 Жилийн хойно.
БичлэгБичигдсэн: 1-р сар.05.11 2:01 pm 
Оффлайн
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.01.10 5:30 pm
Бичлэгүүд: 921
Коменж инээмсэглэв. Брусельд хандан:
—Ингэхэд байнаа эрхмээ, энэ бүсгүйг дуугүй байлгаж, миний хойноос яваггун, гэтэл
—Намайг дуугүй байлгах гэнээ? Намайг уу?! Намайг тэр үү? гэж Наннета хашгиран, — Арай тэгэхгүй вий! Арай та дуугүй болгож орхих юм биш биз? Муу эр тахиа чиний сачий арай дутах байлгүй. Бид одоо үзнээ гайгүй! гээд Наннета цонх руу гүйн очиж онгойлгоод сүмийн тавцан дээр хүртэл дуулдахуйц чангаар:
—Туслаарай! Миний эзнийг баривчилж байнаа! Зөвлөх Бруселийг баривчиллаа! Туслаарай! гэж бархирав.
—Эрхмээ, та эзэн хааны зарлигийг дагах уу, аль эсэргүүцэн тэмцэх санаатай байна уу, нэн даруй хариултугай! гэж Коменж хэлэхэд
—Би дагана эрхмээ, дагана! гэж Брусель охидын тэврэлтээс салж, хэзээд зоргоороо аашлахад бэлэн байдаг хүүгээ хориглон өгүүллээ.
Тэгвэл энэ эмгэнийг Дуугүй бай гэхтүн гэхэд
—Өө,! Эмгэн байна уу! гэж Наннета хашгирна.
Тэгээд донхны жаазнаас хоёр гараараа зуураад улам чангаар
—Туслаарай! Зөвлөх Брусельд туслаарай! Ард олныг хамгааллаа гэж түүнийг баривчилж байна! Туслаарай! гэж орлилоо.
Тэгэхэд Коменж Наннетаг хумхиж тэврээд цонхноос холдууллаа. Тэгтэл дор нэгтээгээс нарийхан дуугаар
—Алж байна? Түймэр гарлаа! Дээрэмдлээ! Бруселийг аллаа! Бруселийг хутгалж байна! Дээрэмдлээ! Бруселийг гэж хашгирав.
Тэр нь Фрикегийн дуу ажээ. Дэмжлэг аваад Наннета улам муухайгаар дахин бархирна.
Цонхоор хэрэгт дуртай хүмүүсийн толгой нэгэнт шагайж эхэллээ. Гудамжны гүнээс тийнхүү хашгирахыг дуулсан хүмүүс эхлээд ганц хоёроороо, сүүлдээ бүлгээрээ, эцэстээ олноороо гүйлдэж ирэв. Бүгд сүүхийг харж, бархирахыг дуулавч хэргийн учрыг үл олно. Фрике үүдний өрөөнөөс шууд сүүхний орон дээр үсрэн гарлаа.
—Эд эрхэм Бруселийг баривчлах гэж байна. Цэргүүд сүүхэн дотор байтаа, офицер дээшээ орсон гэж тэр хашграв.
Цугларсан олон морьд руу дөхөн дургүйцэн чангаар хашгиралдана. Үүдний өрөөнд хоцорсон хоёр торгон цэрэг Коменжид туслахаар дээшээ гарч, сүүхэн дотор сууцгааж байсан нь гарч ирэхэд
—Харж байна уу? Харцгаав уу? Энэ гараад ирлээ! гэж Фрике хашгирна.
Хөтөч эргэж, Фрикег өвдсөндөө ёолон орилтол ташуураар ороолгов.
—Өө муу хөтөч, чөтгөрт алгадуулмар! чи бас тэгж нийлж байгаа вий гэж тэр занан довжоо руу дахин гүйж гараад юу дайралдсан бүхнээр хөтчийг чулуудаж гарлаа.
Торгон цэрэг хориглон хөндөлдсөнийг үл хайхравч, магадгүй чухамхүү тэднийг эсэргүүцсэннй улмаас цугларсан олон улам ихээр шуугилдан, морьд руу бүр ойртлоо. Тун зоримог нэгийг нь торгон цэргүүд жадаар цохин гэдрэг болгоно. Чимээ шуугиан улам нэмэгдэнэ,тал бүрээс шохоорхон цугларагсад гудамжинд нэгэнт багтахыг байлаа. Ар талаас түрэх олны шахалтын хүчээр цэргүүдийн аймшигт жадаар хамгаалан буй сүүх, олны түрүүч хоёрын хоорондын зай багассаар байна. Цэргүүдийг амьд ханаар сүүхний дугуйн хигээс , хажуу руу шахан дарах мэт. Цагдаагийн офицер «Эзэн хааны нэрээр» гэж давтан хашгирахыг уурсан дэвэрсэн олон үл тоохоор барахгүй, харин ч улам ширүүсэх байртай. «Эзэн хааны нэрээр» гэж хашгирахыг сонсоод гэнэт нэг морьтой хүн давхиж ирэв. Цэргийнхэн хэцүүдэж байгааг тэрээр үзээд илд сугалан олны дундуур зүсэн орж торгон цэргүүдэд тусламж үзүүллээ.
Тэр нь арван тав, зургаа хэр насны, уурласандаа царай нь цонхийчнхсон залуу байв. Тэрээр торгон цэргүүдийн нэгэн адил явгалж, нуруугаараа тэрэгний арал түшээд, морио өмнөө хаалт болгон хөндэлдүүлж зогсоов. Эмээлэн дэх гэрнээс хоёр гар буу гаргаж бүсэндээ хавчуулаад аргагүй л уул зэвсгийг эзэмшиж сурсан хүний барилаар илдний хавтгай хажуугаар гуядан цохиж гарав.
Бүтэн арван хувийн туршид тэр залуу ганцаар олны түрэлтийг тогтоон барилаа.
Коменж сая л Бруселийг өмнөө түлхсээр гарч ирэв.
—Сүүхийг хэмх цохиё! гзж орилох чнмээ олны дотроос дуулдав.
—Туслаарай! гэж зарц эмгэн бархирна.
Фрике гарт дайралдсан бүхнээр торгон цэргүүдийг чулуудан — Алж байна! гэж даган хашгирна.
—Эзэн хааны нэрээр! гэж Коменж сүрдүүлэн зандарна.
—Түрүүлж ойртсон хүний амины хохь болно шүү! гэж Рауль хашгираад өөрийг нь шахаж эхэлж буйг үзэн золтой дайрчих шахсан нэг горзгор эрийг илдний үзүүрээр бүллээ.
Тэр залуу үœнэхээр Рауль байлаа. Де Ла Фер гүнд амласан ёсоороо Блуад дөнгөж тав хоноод буцаж ирэи хүндэт ёслолыг үзэхээр Дар эхийн сүм рүү явж байжээ. Гэтэл Кокарти гудамжны буланд бөөгнөрсөн олон зам хаажээ. «Эзэн хааны нэрээр» гэж хашгирахыг сонсож, Атосын сургамжийг санан хаан эзний төлөө тулалдах, олонд шахагдсан торгон цэргүүдэд нь туслахаар ухасхийжээ.
Коменж сүүхэнд Бруселийг бараг түлхэн оруулаад өөрөө үсран оров. Тэр хоромд буу тас бууж, сум нь Коменжийн малгайг цоолоод нэг торгон цэргийн гарыг яйр цохив. Коменж дээш харвал утаан дунд хоёрдугаар давхрын цонхоор Лувьерийн заналхийлсэн царай харагдлаа.
—За яах вэ, эрхмээ, тантай би бас ярилцъя гэж Коменж хашгирлаа.
—Би мөн ялгаагүй дээ, эрхмээ, хэн маань илүү чанга дуугарах нь вэ үзнээ гэж Лувьер хариулав.
Фрике Наннета хоёр орилсоор байна. Бархираан, буун дуу, сэтгэл хөөргөж дэвэргэх дарины үнэр сэлт цугларсан олонд нөлөөлөв.
—Офицерыг үгүй хий! Алаад хая! гэж орилолдоно.
Олноороо сүүх рүү дайрав.
Коменж сүүхний хошгийг сөхөж дотор талыг бүгдэд харагдахуйц болгоод илдээ Бруселийн цээжинд тулган
—Дахиад нэг алхам ойртвол би баривчилсан хүнийг бүллээ. Үүнийг амьд, үхсэн ямар боловч авч ирэхийг над тушаасан, би хүүрийг нь аваад очно, тэгээд л гүйцээ гэв.
Хэлмэгдэн бархирах дуу гарлаа. Бруселийн эхнэр, охид нь ард олныг гар сунган гуйж аргадав.
Тэрхүү цонхийсон мөртлөө эршүүд царайтай офицер хэлсэн ёсоороо хийх хүн юм гэдгийг ард олноороо ойлгож, занаж зүхсэн хэвээр боловч гэдрэг болов. Коменж шархадсан торгон цэргийг сүүхэнд суулгаад үүдийг хаа гэв.
Айсандаа голтой төдий байгаа хөтчийг ордон руу давхи гэлээ.
Хөтөч морьдоо ороолгосонд морьд ухасхийн цугларсан олон ярагдав. Гэтэл эргийн гудамжнаа зогсоход хүрлээ. Олон хүн сүүхийг онхолдуулж, морьдыг унагаад дарж нухална.

_________________
Адал явдалд дурлагч


Дээд талд
 Постын сэдэв: Re: 20 Жилийн хойно.
БичлэгБичигдсэн: 1-р сар.05.11 2:04 pm 
Оффлайн
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.01.10 5:30 pm
Бичлэгүүд: 921
Мориндоо үсрэн мордож амжаагүй Рауль торгон цэргүүдийн адил илдний хавтгай талаар гуядан хамгаалж ядраад илдний үзүүрээр бүлэх болов. Гэтэл сүүлчийн энэ аймшигтай арга цугларсан олны хорслыг шатааснаас цаашгүй. Энд тэнд мушкег бууны ам, илд гялсхийж харагдана. Хэд хэд угсран тасхийсэн нь мэдээж хий буудсан боловч хүмүүсийн зүрхийг хөөргөж, юу дайралдсанаараа цэргүүдийг, сүүхний цонх руу чулуудна. Зөвхөн бослого самууны үед хэлдэг үгс дуулдаж цус урссан өдөр л хүний царай хувирдаг шиг зэвүүн болсон байх нь үзэгдэнэ. Аймаар муухай шуугиан дунд: «торгон цэргүүдийг устга!», «офицерыг сена мөрөнд хая!» гэж орилолдох нь олширно. Раулийн малгай үнгэгдэж, нүүр нь цус болжээ. Чадал барагдах төдийгүй, ухаан балартаж байгааг Рауль ойлгож байв. Нүдний нь өмнө улаан манан бүрэлзэх мэт, тэр манан дотор олон зуун хүний гар өөдөөс нь сарвайн шүүрч авахаар заналхийлнэ, уналаа л бол өнгөрөх байв. Коменж онхолдож орхисон сүүхэн дотор хорсож цухалдсандаа үсээ үхтээнэ. Торгон цэргүүд өөрсдийнхөө амийг хамгаалахад хүрсэн учир ямар ч тусламж үзүүлж үл чадна. Бүх юм нэгэнт балрав бололтой, морьд сүүх, торгон цэргүүд, хатан хааны гар хөл бологсод, магадгүй баривчлагдсан хүнийг цөм цугларсан олон хариугүй тасар татан хаях төлөвтэй болов. Гэнэт Раулийн сайн танил дуу гарч өргөн илд гялалзав. Тэрхэн хормонд цугларсан олон ханаран ярагдаж, шадар цэргийн хувцастай нэг офицер бүгдийг унагааж, авч хаян, баруун зүүнгүй балбасаар Рауль руу саадгүй давхиж хүрээд залууг хариугүй яг унахын даваан дээр түшиж авав.
—Чөтгөр алгад! гэж офицер дуу алдаад, —Эд чинь үүнийг алчихлаа гэж үү? Тэгвэл ч та нар муугаа үзнэ дээ! гээд олон руу догшин сүртэй эргэсэнд хамгийн сүрхий самуурагч хүртэл ухарч, нэг нэгнээ дарж, олон хүн Сена мөрөн рүү түлхэгдэн унав.
—Эрхэм д' Артаньян гэж Рауль шивнэлээ.
—Тиймээ чөтгөр алгад! Залуу нөхөр минь, таны аз болоход би дүрээрээ байна. Алив, та нар наашаа! гэж дөрөөн дээрээ өндийн, илдээ өргөж, өөрийн эрхгүй хоцорсон шадар цэргүүдийг занган, дуудаж, —Бүгдийг хөөж тараа! Мушкет буугаа ав, шагайгаад! гэж захирамжлав.
Тэр тушаалыг сонсмогц цугларагсад дорхиноо тархан арилсанд д'Артаньян өөрөө тэсэлгœй гашуунаар инээд алдав.
Коменж онхолдсон сүүхнээс цээжээ гарган цухуйж
—Д'Артаньян танд баярлалаа, залуу тайж танд бас баярлалаа, таны алдар хэн гэдэг бол? Би хатан хаанд нэрийг тань дуулгах ёстой гэв.
Раулийг хариулахаар завдтал д'Артаньян яаран чихэнд нь
—Дуугүй байгтун, би орноос чинь хариулна, гэж шивнэв.
Тэгээд Коменж руу эргэж,—Цаг битгий алд Коменж, чадвал наад сүүхнээсээ гараад ир, өөр сүүх ав гэхэд
—Үгүй, хаанаас тэр вэ? гэв.
—Чөтгөр алгад, Шинэ гүүрэн дээр анх түрүүн дайралдсаныг нь авахгүй юу, сууж явсан хүмүүс нь хааны албанд сүүхээ хэрэглүүлэх болсонд баярлах биз гэтэл
—Үгүй, би мэдэхгүй оргиод байна гэж Коменжийг түдгэлзэхэд
—Явж үз, бушуухан даад олон борчуул чинь таван хувийн дараа мушкет буу, илд аваад эргэж ирнэ. Таныг ална, баривчилсан хүнийг чинь суллана. Явж үз, за яг тэр сүүх явж байна гэлээ.
Дараа нь дахин Рауль руу тонгойн, гол нь нэрээ хэлж болохгүй шүү гэвэл, залуу өөдөөс нь гайхан харав.
—За сайн, би сүүхний хойноос гүйлээ, тэднийг будаад ирвэл буудаарай гэж Коменж захисанд
—Үгүй, хэрхэвч болохгүй, харин ч бүр хатуу хөдөлгөх хэрэггүй. Одоо ганц л буу дуугарвал маргааш түүний төлөөсийг дэндүү өндөр үнээр төлөх болно гэж д'Артаньян маргалаа. Коменж дөрвөн торгон цэрэг, мөн төдий тооны шадар цэрэг дагуулж сүүхний хойноос гүйн, сууж явсан хүмүүсийг нь буулгаад тэргийг авч ирэв.
Тэгээд Бруселийг хэмхэрсэн сүүхнээс өөр сүүхэнд шилжүүлэн суулгахад ард олон өөрсдийнхөө өмөг түшиг гэж нэрлэдэг хүнийг хараад учир тоймгүй шуугиан дэгдээж дахин урагш түрэв.
—Давхи! гэж д'Артаньян хашгираад, — Арван шадар цэрэг ав, таныг дагалдаг, олныг барьж саатуулахаар хорин хүнтэй би үлдлээ. Ганц хором ч алдалгүй явагтун. Арван хүн Коменжийг дагалдаад! гэж захирав.
Багаас арван хүн тасарч шинэ сүүхийг хүрээлээд цогиулан одов.
Сүүхний бараа тасрахад хашгираан шуугиан улам нэмэгдлээ. Эргийн гудамж, Шинэ гүүр, ойр хавийн гудамжуудад түм илүү хүн бөөгнөрчээ.
Хэд хэдэн удаа буун дуу гарч нэг шадар цэрэг шархдав.
Д'Артаньян сахлаа хазлан,—Урагшаа! гэж захирлаа.
Тэгээд хорин шадар цэрэгтэй тэр олны өөдөөс дайрсанд цаадуул нь эмх замбараагүй зугтаав. Буу барьсан ганц хœүн л хоцорлоо.
—Өө, энэ чинь чи юү! Чи түүнийг алах гэсэн билүү! Хүлээзнэ! гэж тэр хүн занаад хурдаараа давхин очиж яваа д'Артаньян руу шагайв.
Д' Артаньян морины дэл рүү бөхийхөд, залуу буудаж сум д'Артаньяны малгайн өдийг тас хяргалаа. Догшин шуургыг биеэр хааж зогсоох хэмээн оролдсон солиот мэт тэр залууг морь хананд наалдтал дайрав. Д'Артаньян мориныхоо амыг огцом татаж, шадар цэргүүд дайралтаа үргэлжлүүлж байх зуур илдээ барин хөсөр хэвтээ залуу руу эргэв.
—Байг эрхмээ! гэж залууг Кокатри гудамжинд харсиаа Рауль санан дуу алдаж, — Үүнийг өршөө, энэ чинь хүү нь байгаа юм, гэв.
Хариугүй бүлэхээр завдсан д'Артаньяны гар хий тогтоод
—Өө, та түүний хүү юм уу? Тэгвэл өөр хэрэг гэв.
—Би бууж өглөө эрхмээ гэж Лувьер сумгүй буугаа д'Артаньянд барин өгүүлэхэд
—Үгүй, битгий бууж өг, чөтгөр алгад, харин ч зугтаа аль болох хурднаар шүү. Би таныг баривчлах юм бол цаана чинь дүүжилж орхино гэв.
Залууд давтан зөвлөх хэрэг гарсангүй. Морины хүзүүн доогуур шурган өнгөрч Геней гудамжны булан тойрон алга боллоо.
Рауль та цагаа олж намайг хорилоо, тэргүй бол хөөрхий өнгөрөх байсан. Чухам хэн байсныг нь сүүлд мэдээд үнэхээр өрөвдөхөд хүрнэ гэж д'Артаньян хэллээ.
—Эрхмээ, зөвхөн тэр залуугийн өмнөөс төдийгүй, би өөрөө үхлийн даваан дээр тулчихаад байсан болохоор амь аварсанд танд баярлаж байна гэв.
—Боль, залуу минь илүү үг хэлж өөртөө битгий түвэг уд гэв.
Тэгээд д' Артаньян испани дарстай дашмаг дайлангаас гаргаж:
—Үүнээс нэг балгаад орхи гэж Раульд өгөв. Рауль дарснаас балгаад д'Артаньянд дахин талархах гэтэл цаадхи нь зогсоон:
—Хонгор минь, энэ тухай сүүлд ярилдъя гэв. Дараа нь шадар цэргүүд эргийн гудамжинд цугларагсдыг Шинэ гүүрнээс гэгээн Михаилын гудамж хүртэл хөөн тараачихаад эргэн ирж буйг харан хурдал гэж дохин илдээ дээш өргөлөө.
Шадар цэргүүд түүн рүү хатируулан ирэв. Тэр даруйд нөгөө талаас Коменжтай явуулсан арван цэрэг буцаж ирлээ.
—За, бас юм болоогүй биз? гэж д'Артаньян тэднээс асуувал
—Эрхмээ, дахиад л хэмхэрсэн шүү. Хараал хүрсэн муу сүүх юмаа гэж бага дарга хариуллаа.
Д'Артаньян мөрөө хавчисхийлгэв.
—Үгүй, хар муусайн тэнэгүүд минь, сүүх сонгож авч байгаа юм бол бүх шигийг сонгож авах хэрэгтэй, тэр дундаас Бруселийг авч явах сүүх бол түмэн хүн дайрахад дийлдэхээргүй бүх байвал зохино гэж хэл- лээ.
—Ноён дэслэгч ямар тушаал өгөхсөн бол?
—Багийг хамаандалж хуарандаа буц.
—Тэгэхлээр та ганцаараа явах хэрэг үү?
—Тэгэлгүй яах юм! над дагуулууд хэрэгтэй гэж та арай бодоогүй биз? гэж асуусанд
—Үгүй л дээ гэхдээ... гэж түгдэрсэнд
—Явцгаа гэв.
Шадар цэргүүд яваад өгсөнд д'Артаньян тэгээд Раультай хоёул үлдлээ.
—За энд тэнд чинь өвдөөгүй биз? гэж асуухад
—Өвдеж байна, эрхмээ. Толгой бүр гал шатаж байгаа юм шиг манараад байна гэсэнд
—Толгой чинь яасан юм? гээд малгайг нь д'Артаньян авч үзэв. Дүйртэл чинь цохисон байна гэж д'Артаньяныг хэлэхэд
—Тиймээ, миний толгой руу цэцгийн ваараар оночих шиг болсон юм гэв.
—Новшнуудыг! Ингэхэд та давируултай байнаа? Та морьтой явсан юм уу? гэж асуувал
-Тиймээ, эрхэм Коменжийг хамгаалах гэж буусан морийг маань нэг хүн олзолжээ гэснээ —Үгүй энэ явж байна, гэв.
Үнэхээр тэр үеэр Фрике Раулийн мориор давхиж, дөрвөн талт малгайгаараа даллан:
-Брусель! Брусель! гэж хашгирна.
—Хөөе, муу зальхай золиг оо! Тэр морь нааш нь өгөөд орхи гэж д'Артаньян хашгирсанд Фрике сонссон атал үл дуулсан хүн болж цааш одох гэв. Д'Артаньян хойноос нь хөөхийг завдсанаа Раулийг ганцаар орхихгүйгээр шийдэж, гар буу гэрнээс нь гарган замгаа татав.

_________________
Адал явдалд дурлагч


Дээд талд
 Постын сэдэв: Re: 20 Жилийн хойно.
БичлэгБичигдсэн: 1-р сар.05.11 2:07 pm 
Оффлайн
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.01.10 5:30 pm
Бичлэгүүд: 921
Фрике хурц нүдтэй, сонор чихтэй болохоор Д'Артаньяны хөдөлгөөнийг харж, замаг татах чимээг нь сонсоод дороо морины амыг татлаа.
—Эрхэм офицер, та юу энэ чинь гэсээр ойртож,
Би тантай уулзсандаа маш баярлаж байна гэв.
Д'Артаньян түүнийг сайтар ажиглаад, Цайрчдын гудамжны жаал хүү мөнийг танив.
—Муу зальхай золиг чи юу, нааш хүрээд ир.
—Тиймээ, би байна, эрхэм даргаа гэж Фрике тун гэмгүй царайлан хариулбал
—Ингэхэд чи чинь эрхэлдэг ажлаа өөрчлөө шив? Чи залбирал дуулалцахаа больж, буудалд үйлчлэхээ болиод морь хулгайлдаг болоо юу? гэвэл
—Хаанаас даа, эрхэм даргаа, та яаж тэгж хэлж болох юм дээ? Би энэ морины эзэн, Цезарь шиг эрэлхэг залуу сайхан тайжийг эрж явсан юм, гэснээ сая Раулийг харсан хүн болж,
—Үгүй, эндүүрээгүй бол энэ байж байх шив. Эрхмээ, та намайг гомдоохгүй бизээ ? гэлээ.
Рауль гараа хармаандаа хийв.
—Та яах гэж байна? гэж д'Артаньян асуув.
Энэ сайн хүүд арван жижиг зоос өгье гэж Раулийг нэгэн зоос гаргаж ирэхэд, д'Артаньян
—Арав сайн өшиглөвөл таарна, зайл зальхай муу золиг, хаанаас чамайг олохоо намайг мэднэ гэдгийг санаж яваарай гэв.
Фрике тэгж хялбархан өнгөрнө гэж горьдоогүй болохоор хэдхэн харайж эргийн гудамжнаас Дофины гудамж хүрээд алга болов. Рауль мордож, түүнийг хүү шигээ хамгаалах д'Артаньяны хамт Тиктоны гудамж руу алхуулав.
Зам туршид эргэн тойрон бүгдээр шуугилдаж, холоос заналхийлэх дуу гарах нь тэр хоёрт дуулдах авч тэр офицерын айхавтар эрэлхэг дүр төрх, гар дор нь байгаа онцлох цацган зүүлттэй урт илдийг хараад бүгд зам тавина.
«Ишигхэн» буудал хүртэл ямар ч адал явдал дайралдсангүй.
Планше, эргэж ирээд биенд тогтсон сумаа авахуулахдаа лут эр зоригтой байж, одоо шархтай гэхэд сүрхий сайн байгаа Мушкетоныг авч ирсэн гэж хөөрхөн Мадлен д'Артаньяд дуулгав.
д'Артаньян Планшег хичнээн ч дуудаад хариу байдаггүй алга болоод өгчээ.
—За тэгвэл дарс аваад ир! гэж д'Артаньян хэллээ. Дарс авчран тавьж, дахиад хоёул үлдсэн хойно тэрээр Раульд хандан:
—Та өөрийгө сайн юм хийсэн л гэж бодож байгаа биз? Гэж инээмсэглэн асуулаа.
—Мэдээжээр хэрэг, би зохих үүргээ л биелүүлсэн шиг санагдана гэж Рауль хариулаад,
—Би эзэн хааныг хамгаалаагүй гэж үү? гэхэд
—Эзэн хааныг хамгаалах хэрэгтэй гэж хэн танд хэлсэн юм? гэв.
—Үүннйг над де Ла Фер гүн захисан билээ.
—Тиймээ, эзэн хааныг бол зөв. Харин та өнөөдөр хаан эзнийг биш Мазаринийг хамгааллаа, энэ чинь хоорондоо ялгаатай шүү.
—Үгүй эрхмээ...
—Та аймшигтай том алдаа хийсэн дээ, залуу минь. Та өөртөө хүртээлгүй хэрэгт оролцлоо.
—Үгүй та өөрөө...
—Би бол өөр хэрэг, даамалдаа би захирагдах ёстой. Таны дарга гэвэл хан хүү Конде. Үүнийг сайн мэдэж ав, танд өөр дарга байхгүй. Мазаринийн талын хүн болж Бруселийг баривчлахад тусалж байдаг болчимгүй залуу гэж бас байдгаа! Энэ тухайгаа ядаж бүү ярь, эс тэгвэл де Ла Фер гүнгийн хилэн шатна шүү.
—Тэгэхлээр та де Ла Фер гүнг над уурлах байсан гэж бодож байна уу?
—Бодож байнаа уу гэж үү? Би бүр баттай мэдэж байна! Тийм тал байгаагүй бол би танд талархах байсан, юу гэвэл чухамдаа та бидний талд зүтгэлээ. Одоо гүн биш, би таныг загнах ёсгой боллоо. Энэ бол танд хөнгөвчлөлт, нээрээ шүү. Гэхдээ би зөвхөн таны халамжлагчийн над шилжүүлсэн эрхийг л эдэлж байна, хүү минь
-Би таны энэ үгийг ойлгосонгүй.
Д'Артаньян босож бичгийн ширээнээс захидлыг гарган Раульд өгсөнд түүнийг залуу гүйлгэн уншаад нүд нь бүрэлзэв. Тэгээд нулимс гүйлэгнэх сайхан нүдээр д' Артаньяныг ширтэн,
—Бурхан минь! Гүн надтай уулзалгүй Парисаас яваад өгчээ! гэж дуу алдсанд Тэр чинь дөрөв хоногийн өмнө явсан гэв. Үгүœй энэ захидлаас үзэхэд тэр чинь амь дүйх аюултай ажилд морджээ.
-Дэмий зүйл бодож байх юм! Атос амь дүйсэн аюулд өртөөд орхиж гэнэ! Тайван бай. Тэр чинь ажилтай явсан, мөд эргээд ирнэ. Намайг түр хугацаагаар өөрийг тань халамжлахад татгалзах зүйл үгүй болов уу гэж найдана, ямар вэ? гэж асуувал
-Мэдээжээр байхгүй байлгүй яах вэ, эрхэм д' Артаньян гуай! гэж Рауль дуу алдаад,
— Та бол шударга журамт хүн, де Ла Фер гүн танд маш дотно сайн билээ гэхэд
-За яах вэ, та мөн над сайн байж үз, залуу анд чамайг фрондын талд байвал би их үглэж тээр болохгүйг хичээе, илтэд Фрондын талыг баримтлах хэрэгтэй гэлээ.
—Харин де Шеврез вангийн хатантай би түрүүчийнх шигээ уулзаж болох уу? гэхэд
—Бололгүй яах вэ, чөтгөр алгад! Шашны захирагч лам, де Лонгвиль вангийн хатантай ч уулзаж болно. Таны тэгтэл их болчимгүйтэж, баривчлахад нь оролцсон хонгор Брусель энд байсан болж гэм, эрхэм Бруселийн өмнө буруугаа хүлээж, хоёр хацрыг нь үнсэхсэн гэв.
—За яах вэ эрхмээ, би ойлгохгœүй байгаа боловч таны үгийг дуулна.
—Үүнд ойлгож ядаад байх юм үгүй гээд д'Артаиьян хаалга руу эргэж, эрхэм дю Валлон бас айхавтар үнгэгдэж орхисон хувцастай орж ирж байнаа гэлээ.
—Гэхдээ би хариуд нь цөөнгүй хүний арьсыг сийчиж хаясан гэж тоосонд юу ч үгүй дарагдаж, хөлс болсон Портос хариулаад,
—Тэр дүрсгүй золигууд илдийг минь булааж авах гэсэн. Чөтгөр алгад! гэж мангар том эр ердийнхөөрөө тайван өгүүлээд,
— Ард олон айхавтар самуурч байна шүү! Гэхдээ би хорь гаруй хүнийг бууныхаа ишээр дэлсээд унагаачихсан, д'Артаньян минь дарс балгуулж үзээч! гэлээ.
Гаскон эр Портост бялхам аяга дарс барьж,
—Ууж орхиод бидний буруу зөвийг ялгаж, өөрийнхөө саналыг хэлж өг гэв.
Портос аягатайг нэг амиар хоосолж ширээн дээр тавин сахлаа арчаад
—Юу болов? гэж асуухад
—Үгүй энэ эрхэм Бражелон Бруселийг баривчлахад заавал туслах гээд байлаа, Коменжийг хамгаалах гэхэд нь би арайхийж хорьж болиуллаа гэвэл
—Чөтгөр алгад! Халамжлагч нь дуулбал юу гэх юм? гэж Портосыг дуугарахад
—Та дуулж байгаа биз? гэж д'Артаньян дуу алдаад,
— Фрондын талд бай, хонгор минь. Гүнг би бүх талаар төлөөлж байгааг бүү мартаарай гэв.
Тэрээр хэтэвчээ хангир жингэр хийлгээд Портост хандан:
—Та надтай хамт явах уу? гэвэл
—Хаашаа тэр вэ? гэж Портос хоёр дахь аягаа дүүргэж асуухад
—Их хамбад хүндэтгэлээ илэрхийлэхээр гэв.
Портос хоёр дахь аяга дарсыг түрүүчийнх шигээ хэнэггүй ховх сорж орхиод сандал дээрээ тавьсан малгайгаа авч д'Артаньяныг дагав.
Ард олны үймээн самуун жаал намдтал гэрээс гарахыг д'Артаньян хориглосон учир Рауль сонсоон зүйлдээ бүр алмайрч хоцроод үлдэв.

_________________
Адал явдалд дурлагч


Дээд талд
 Постын сэдэв: Re: 20 Жилийн хойно.
БичлэгБичигдсэн: 1-р сар.05.11 2:14 pm 
Оффлайн
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.01.10 5:30 pm
Бичлэгүүд: 921
за Тэргүүн дэвтэр дууслаа.
дэд дэвтэрт бүүр ч сонирхолтой үйл явдал тохиолдоно шүү

Таалагдсан бол сэтгэгдлээ үлдээгээрэй

_________________
Адал явдалд дурлагч


Дээд талд
 Постын сэдэв: Re: � 20 Жилийн хойно
БичлэгБичигдсэн: 1-р сар.06.11 2:39 pm 
Оффлайн
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.01.10 5:30 pm
Бичлэгүүд: 921
ДЭД ДЭВТЭР

I
ЕВСТАФИ СҮМИЙН ГУЙЛГАЧИН


Тэр өглөө хатан хааны намын төлөө нөхрийнхөө хамт гаргасан үлэмжийн хүчин зүтгэлийн тухай их хамбад айлтгах завшаан өгөх гэж д'Артаньян зориуд Коменжийн хамт ордон руу очоогүй билээ.
Тийм учир их хамба тэр хоёрыг гойд найрсаг угтаж, үгийн дашрамд тэднийг, тухайлбал д'Артаньяныг даамал цол, Портосыг бээсийн хэргэмд хүрэх замынхаа талд орж явна гэсэн санаа цухуйлгав.
Мазариний амлахаас биелүүлэхдээ хойргыг д'Артаньян мэдэх болохоор эд бүгдийн оронд мөнгө өгвөл түүнд дээр байв. Их хамбын үг гэдэс тэжээхэд хэрэг болохгүйг хэдий мэдэвч Портосын урмыг хугалахгүйн тул машид сэтгэл ханасан царай үзүүллээ.
Хоёр андыг их хамбад бараалхаж байх зуур эзэн хатан түүнийг дуудуулав. Өөрийн хоёр хамгаалагчийн зүтгэлийг улам эрчимжүүлэхэд хатан хааны амнаас талархлын аятай үг сонсгох нь сайхан тохиолдол гэж их хамба үзээд тэднийг дагаж яв хэмээн дохилоо. Д'Артаньян Портос хоёр тоосонд дарагдаж, огло огло татуулсан хувцсаа заасанд их хамба толгой сэгсрээд
— Та хоёрын энэ хувцас хатан хааныд дайралдах ихэнх бараа бологсдынхоос дээр, юу гэвэл энэ чинь та хоёрын тулалдааны хувцас шүү дээ гэв.
Д'Артаныян Портос хоёр хэлснийг дагав.
Тэр өдөр ямар боловч нэг нь хан хөвгүүдийг, нөгөө нь ард олны нөхөр гэгдэгчийг дийлсэн хоёр ялалт хийсэн тул Австрийн Анна хатныг хүрээлсэн ордны олон бараа бологсод хөл шуугиантай ажээ. Бруселийг Парисаас түвэггүй авч гарсан агаад одоо тэр лав Сен-Жермений шоронд сууж байгаа, Брусельтэй цуг үг шуугнангүй баривчилсан Бламенелийг Венсений цайзанд хорьжээ.
Хэрэг явдлын нарийн учрыг сонирхсон хатан хааны өмнө Коменж зогсоно. Гэнэт хаалга онгойж, их хамба, араас нь д'Артаньян, Портос танхимд орж ирэхийг бүгд харав.
Коменж гүйн ирж д'Артаньяныг тосон, их эзэгтэй минь, энэ хүн миний аминд орсон болохоор танд бүгдийг надаас илүү дээр ярьж өгч чадна. Энэ хүн байгаагүй бол миний хүүр өдийд Сен-Клугийн орчим загасны торонд тээглэж хэвтэхсэн, юу гэвэл намайг мөрөн рүү юу юугүй чулуудах гэж байсан юм. Д'Артаньян та ярь, ярьж өг л дөө гэв.
—Эрхэм та над ийм их тус хүргээд, юунд дуугүй байгаа билээ? гэж хатан хаан асуув.
Шадар цэргийн дэслэгч болсноосоо хойш тэрээр хатан хаантай нэг өрөөнд зуу шахам удаа цуг байж үзсэн авч хатан хаан ер ам нээдэггүй байв.
—Их эзэгтэй минь, миний амь амьдрал таны төлөө бөгөөд түүнээ танд зориулсан өдөр л би үнэхээр баяр жаргалтай байдаг гэж л хэлж чадах байна гэж д'Артаньян хариулав.
—Эрхмээ, би үүнийг мэднэ, эртний мэднэ. Иймд таныг хүндэтгэж, талархан сайшааж байгаагаа олны өмнө илэрхийлж хэлэхдээ баяртай байна гэсэнд
—Энэ их магтаалын хагасыг эр зоригийн гайхамшгийг үзүүлсэн Тревилийн хорооны хуучин шадар цэрэг гэснээ үүнээ ондлон хэлээд, — миний нөхөрт хамааруулахыг таалан соёрхоно уу гэв.
—Шадар цэргийн хувьд энэ хүн Портос нэртэй байсан, (хатан хаан цочив). Одоо эрхэм дю Валлон гэдэг билээ гэж айлтгалаа.
—Де Брасье, де Пьерфон гэж Портосыг нэмж хэлэхэд
—Бүгдийг нь тогтоож авна гэхэд дэндүү олон нэр байна, би эхнийхийг нь л санаж байя гэж хатан хаан өршөөнгүй дуугарав.
Портос мэхийн ёсолж, д' Артаньян гэдрэг хоёр алхав.
Тэр үеэр захирагч лам ирсэн тухай дуулгав.
Гайхаж дуу алдах чимээ гарав. Шашны захиригч лам тэр өглөө сүмд ном айлдсан боловч фрондын талыг айхавтар баримталж буй нь хэнд ч нууц биш байлаа. Тийм болохоор тэргүүн хамбыг ач хүүгээрээ ном айлдуул гэж Мазарини гуйхдаа түүнийг өөрийн дуртай итали маягаар нэг сайн чадах санаа өвөрлөсөн билээ.
Үнэхээр ч захирагч лам сүмээс дөнгөж гараад болсон хэргийн тухай дууллаа. Тэр үнэхээр Фрондын толгойлогчидтой холбоо сүлбээтэй байсан авч өнөөгийн эзэлж буй мяндаг нь зөвхөн завсрын шат болж, өөрөө авга ахынхаа оронд тзргүүн хамба суун, Мазаринийн адил их хамбын мяндгийг ордон хүртээх ахул бас буцах замаа хаагаагүй байжээ. Ард олны намаас түүнд үнэхээр хаан ээний хэр хэмжээиий тийм хишиг хүртээх горьдлого хараахан үгүй билээ. Иймд Лансын дэргэд ялалт байгуулсны учир хатан хаанд баяр хүргэх, ордны эсрэг юм уу, ордны төлөө байхаа өөрийгөө хэрхэн тзнд хүлээж авах байдлаас шийдэхээр тийнхүү ордонд очжээ.
Шашны захирагч лам ирсэн тухай дуулгаж, тийнхүү өөрөө орж ирэхэд ордны наргианч бараа бологсод түүний юу хэлэхийг хүлээн ширтэв.

_________________
Адал явдалд дурлагч


Дээд талд
 Постын сэдэв: Re: � 20 Жилийн хойно
БичлэгБичигдсэн: 1-р сар.06.11 2:43 pm 
Оффлайн
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.01.10 5:30 pm
Бичлэгүүд: 921
Шашны захирагч лам тэнд өөрийг нь тохуурхах гэж буй, цугларсан бүхнээс ер дутахгүй ухаалаг хүн. Хажуугийн хүмүүс доог тохуу болгох гэж хүсэж мэрийвч өөлөх зүйл даанч олдохгүйгээр ая эвийг тохируулсан үг айлтгав. Эцщэст нь өерийн дорой чадал хүтаий хэрээр их эзэгтэйд хүчин зүтгэхэд бэлэн байгаагаа илтгэлээ.
Захирагч ламыг баяр талархал дэвшүүлж байх бүх
хугацаанд хатан хаан их таалалтайгаар сонсож байснаа өөлж бас ч болохтой, өөрт нь хүчин зүтгэнэ гэсэн үгээр дуусгахад нь Австрийн Анна эргэж дотночлогчдынхоо зүг дооглонгуй харц чулуудсан нь захирагч ламыг тохуурхаж дооглох соёрхол тэдэнд хайрласан хэрэг ажээ. Тэр даруй ордныхон өөрсдийн барилаар тоглоом тохуу хийж гарав. Нэгэн ёсны алиа салбадайн үүрэг ордонд гүйцэтгэгч Ножан-Ботен тийм чухаг үед хатан хааныг шашин түшиж тулж буй нь их заяа гэж дуу алдав.
Бүгд инээнэ.
Захирагч ламыг ганц дохихын хамт л хуврагууд, сүм хийдийн үйлчлэгч, манаач нарын бүхэл бүтэн арми ордныг хотын ард иргэд, парламентаас хамгаалахаар хүрч ирэх болсон хойно айж зовох юм юу байна гэж Кнльруа гүн хэллээ.
Гардан тулалдахад хүрвэл Иврийн дэргздэх тулалдааны үед дөрөвдүгээр Генрих хааныг малгайндаа хатгасан цагаан өдөөр ялган таньж байсан шиг Захирагч ламыг их хамбын улаан овоодойгоор ялгаж таних аргагүйд Маршал де Ла Мельер харамсав.
Тэр бөөн тохуурхлыг наргианч этгээдүүдэд өөрсөнд нь хөнөөлтэй болгон хариулж чадах Гонди амгалан, төв царайтай бүгдийг тэвчин өнгөрөв. Дараа нь хатан хаан түүнээс түрүүчийн сайхан үгэн дээрээ нэмж хэлэх зүйл байна уу? гэж асуусанд
—Байнаа, их эзэгтэй минь, улс орны дотор иргэний дайн эхлэхийн өмнө сайтар болгоон тунгааж үзээсэй гэж танаас гуйх гэсэн билээ гэв.
Хатан хаан буруу харчихсанд эргэн тойрон дахин инээд тохуурхал эхэллээ.
Захирагч лам мэхийн ёслоод, түүнийг харц салгалгүй ширтэж байсан их хамба руу ясны өштөнгүүдийн ойлголцох харц чулуудан гарч одов. Тэр харц Мазаринийи хамаг цогсыг нэвт хатгах мэт цочросш дайсагнал зарлаж байгааг Мазариии ойлгоод д'Артаньяны гараас шүүрэн авч:
—Хэрэг тохиолдоход та дөнгөж сая гарсан энэ хүнийг мэдээжээр танина, тийм биз? гэж шивнэхэд
—Танина, эрхэм дээдсээ гэв.
Дараа нь тэрээр Портос руу эргэн,
— Чөтгөр алгад, хэрэг муудах тийшээ хандлаа, хуврагуудын хоорондын хэрүүл маргаанд би дургүй гэлээ.
Гонди тэр зуур ордны тэнхмүүдээр баруун, зүүнгүй адис хүртээн алхахдаа өштөнүүдийн нь зарц нар хүртэл өмнө нь сөхөрч байгаад бах нь ханаж баярлаж явав.
Ордны босгыг буцаад алхахдаа,
—Ач санахыг үл мэдэх, итгэл эвдсэн хулчгар муу ордныхон! Чиний тохуурхал маргааш өөрөөр эргэх вий гэж тэрээр шивнэлээ.
Гэртээ ирээд нэг залуу өөрийг нь хүлээж байна гэж зарцаасаа дуулав. Залуугийн нэр хэн болохыг асуугаад Лувьер гэсэн нэр сонсохдоо баярлан давхийлээ.
Ажлынхаа өрөөнд яаран орвол тэнд үнэхээр Бруселийн хүү цэргүүдтэй тулалдаад цус нөж болчихсон, одоо хүртэл уур хорсол нь дарагдаагүй зүрх нь оволзсон хэвээр байж байв. Түүний авсан цорын ганц сэрэмжлэл гэвэл буугаа л нөхдийнхөө нэгнийд үлдээжээ.
Захирагч лам түүн рүүочиж өрөөсөн гараа сунгав.
Залуу өөдөөс нь дотоод бодол санааг нь нэвт харах гэсэн мэт цоо ширтэнэ.
—Эрхэм анд Лувьер, та миний үгэнд итгэ, тийм гай дайрсанд би таныг үнэхээр өрөвдөж байна.
- Энэ чинь үнэн үү? Та үнэхээр ярьж байна уу? Чин сэтгэлийн үг.
—Тийм бол эрхмээ үг яриаг орхиж ажил хэрэгт шилжиж орох цаг болжээ. Эрхэм дээдэс та хүсвэл гурав хоногийн дараа миний эцэг шоронгоос суллагдаж, та хагас жил хүрэлгүй Их хамбын мяндагтай болж болохсон гэв. Захирагч лам цочив.
—Шулуухан ярилцая гэж Лувьер хэлээд,
—Дотоод санаа бодлоо нуулгүй хэлье. Хагас жилийн дотор гэхэд христос шашинтныхан өглөг буянч сэтгэлээр, таны нэгэн адил, гучин мянган энгийн зоосны өглөг тарааж байна, энэ бол арай дэндэж байгаа хэрэг. Та мяндаг тушаалыг эрхэмлэнэ, тэр чинь ойлгомжтой, та өөрийнхөө үнэ цэнийг мэдэж буй сод их хүн. Миний хувьд гэвэл би ордныг үзэн ядна, тухайн энэ үед өшөө авах ганц хүсэл л над байна. Та өөрийнхөө гарын дор байгаа хуврагууд, сүсэгтэн олныг хөдөлгө, жижиг хөрөнгөтөн, парламентыг би хөдөлгөе. Энэ дөрвөн хүчийг хөдөлгөвөл долоо хоногийн дотор Парис манайх болно, тэгвэл, эрхэм захиратч та миний үгэнд итгэ, ордон одоо сайн дураар хэрхэвч хийж өгөхгүй зүйлээ айж сүрдэхийн үүднээс гүйцэтгэж таарна гэлээ.
Захирагч лам мөн залууг сайтар ажиглана.
—Үгүй, эрхэм Лувьер та энэ чинь намайг зүгээр л иргэний дайн эхэл гэсэн үг байна шүү дээ.
—Энэ хэрэгт эрхэм дээдэс та бэлтгээд удаж байна. Энэ танд тэгээд аятай учрал дайрч байна шүү дээ.
—За яах вэ, гэхдээ үүнийг маш сайн эргэцүүлж тунгаах хэрэгтэйг та өөрөө ойлгож байгаа шүү дээ гзв.
—Тэгж тунгаахад танд хэдий хэр хугацаа хэрэгтэй вэ?
—Хорин цаг, эрхмээ. Энэ чинь тийм удаан хугацаа биш шүү.
—Одоо үд дунд болж байна, шөнө дунд би танайд ирье.
—Намайг гэртээ ирээгүй байвал хүлээгээрэй гэж захихад
—За сайн. Шөнө дунд болтол баяртай, эрхэм дээдсээ гэв.
— Шөнө дунд уулзъя Лувьер хонгор минь.

_________________
Адал явдалд дурлагч


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 467 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 13 4 5 6 718 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 0 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр