АТ болон МТ араан дамжуургуудыг ямар нөхцөлд ашиглах талаар бичье.
4х4 машинуудад АТ, МТ аль алинд нь төвийн дифф. цоожлогч товчлуур бий( Center differential lock -Тэнхлэг хоорондын түгжигч):
1.
АТ буюу Автомат дамжуургатай машинд арааны ричагыг D –с гадна 2 болон L гэсэн байрлалууд байх ба эдгээр нь хөдөлгүүрээр тоормослох нөхцөлд хэрэглэгддэг. Голдуу огцом уруу, хальтиргаатай замын нөхцөлд нь илүү хүчтэй хөдөлгүүрээр тоормослох шаардлагатай замын нөхцөлд хэрэглэдэг. Харин L байрлалд хөдөлгүүрийн максимум чадлаар хөдөлгүүрээр тоормослох хэрэгцээтэй нөхцөлд хэрэглэгдэнэ.
А) O/D OFF(OverDrive) – товчлуур. Ердийн нөхцөлд O/D OFF буюу самбар дээрх энэ гэрэл унтраастай байдаг. Энэ тохиолдолд машин хамгийн энгийн горимд буюу хэмнэлттэй шатахуун зардуулалт, энгийн хүч дамжуулалттай байх ба энэхүү ердийн шулуун замын жолоодлогод O/D –г хэрэглэх шаардлагагүй. Харин O/D OFF товчлууд дарагдсанаар араан дамжуургын солигдолтыг удаашруулж 1-3 –р араа хүртэл солигдох болно. Энэ нь замын өгсүүр хэсэгт хэрэглэх зориулалттай.
Б) мөн АТ машинд нэмж PWR, 2nd гэсэн товчнууд бий. 2nd – горимд хөдөлгүүрийг 2-р араанаас эхлүүлнэ. Үүнийг замын элс, шавар, цас мөстэй хэсэгт хөдөлгөөн эхлүүлэхэд ашиглагдана.
2.
МТ буюу Механик дамжуургатай (Ланд80, 100, 105 гэх мэт) машинуудад:
4н дугуйгаар зэрэг хөтлөх full time system H-N-L туслах дамжуургатай

байдаг.
Эдгээрийг ашиглах нөхцлүүдийг дурьдвал:
А) Туслах кропны ричаг “H” байрлал дээр (өндөр хурдны байрлал, төвийн диффернциал ЦООЖЛООГҮЙ):
Туслах араа нь “H”дээр, Төвийн цоожлогч товч ДАРАГДААГҮЙ байна.
Энгийн жолоодлогын энэ нөхцлийг бүх төрлийн замын нөхцөлд (үүнд хуурай шулуун замаас нойтон гадаргуутай эсвэл мөстлөгтэй болон цастай замын нөхцөл хүртэлх) ашиглаж болно. Энэ хамгийн энгийн шатахуунд хэмнэлттэй, хөдөлгүүрийн чимээ багатай, элэгдэл багатай болон жолоодлого хамгийн сайн байх нөхцөлөөр хангадаг араан дамжуургын байрлал юм.
Б) Туслах кропны ричаг “H” байрлал дээр (өндөр хурдны байрлал, төвийн диффернциал ЦООЖЛОСОН байрлалд):
Туслах араа нь “H”дээр, Төвийн цоожлогч товч ДАРАГДСАН байна.
Энэ нөхцөлийг дараах нөхцөлд ашиглана. Хөдөлгүүрийн хүч алдаж байгаа үед зүтгэх хүчийг нэмэх зорилгоор буюу замын халтиргаа гулгаатай үед ашиглана. Энэ үед дан урдаа эсвэл дан хойноо хөтлөгчтэй машины хувьд урд хойноо зэрэг хөтлөгчтэй болж илүү тогтворыг хангана.
В) Туслах кропны ричаг “N“ байрлалд хүч дамжуулагдахгүй бөгөөд машин зогссон байх ёстой.
Г) Туслах кропны ричаг “L“ байрлалд (Бага хурдны байрлал, төвийн дифф ЦООЖЛООГҮЙ):
Туслах араа нь “L” дээр, төвийн цоожлогч товчийг дараагүй үед:
Хөдөлгүүрийн өндөр хүч гаргах бөгөөд энэ нь зөмын өгсүүр, уулын огцом өгсүүрт мацах, оффроад жолоодлого, замын элстэй болон шавархаг хүнд нөхцөлд ашиглана.
Д) Туслах кропны ричаг “L“ байрлалд (Бага хурдны байрлал, төвийн дифф ЦООЖЛОСОН):
Туслах араа нь “L” дээр, төвийн цоожлогч товчийг ДАРСАН үед:
Туслах арааны ричагийг “L” байрлалд шилжүүлээд төвийн дифф цоожлогч товч дараагүй үед машиныг хөдөлгөх боломжгүй үед хөдөлгүүрийн илүү өндөр хүч шаардсан нөхцөлд ашиглана. Шавар, элсэн суусан нөхцөлд голдуу ашиглана.
Land 80, 100, 105 гэх мэтийн оффроад машинуудад мөн нэмэлтээр арын болон урд дифференциал түгжигч товчлуур бий.
