#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.11.26 3:00 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 26 постууд ] 

та ямар гэймэрчин бэ?
1. Нууцлаг Gamer-үүд 6%  6%  [ 4 ]
2. Gamer охид 3%  3%  [ 2 ]
3. Нийтийн Тоглогчид 3%  3%  [ 2 ]
4. "Хуучинсаг" Gamer-үүд 6%  6%  [ 4 ]
5. Устган Сөнөөгч Gamer 3%  3%  [ 2 ]
6. Зүгээр л сонирхогчид 13%  13%  [ 8 ]
7. Ухаалаг Gamer-үүд 17%  17%  [ 11 ]
8. Мэргэжлийнхэн 8%  8%  [ 5 ]
9. Донтонгууд 11%  11%  [ 7 ]
10. Идэвхитэй Gamer 8%  8%  [ 5 ]
11. Achievement Hunter 5%  5%  [ 3 ]
12. Fan Boy 8%  8%  [ 5 ]
13. Hardcore Gamer 9%  9%  [ 6 ]
Нийт санал: 64
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 9-р сар.20.10 12:08 pm 
Оффлайн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.07.06 3:20 pm
Бичлэгүүд: 745
Байршил: im Mongolei und Reading chart, following trend. respecting people, loving them.
ЗИА ЗАЛУУСАА GAMER-Г ДООРХ БАЙДЛААР АНГИЛДАГ ЮМ БАЙНА. НЭГ ИЙМ ЮМ ОЛЖ ҮЗСЭНЭЭ ТОЛИЛУУЛЬЯ

Энэ дэлхий дээрх Gamer-үүдийг дотор нь ийнхүү ангилдаг байна. Та алинд нь хамаарагдах бол?

Нууцлаг Gamer-үүд
Чшшш, чимээгүй ...тэдний энэ далд, харанхуй нууцын талаар хэн ч мэдэх ёсгүйшүү. Зүгээр л тэд өөрсдийгөө компьютер тоглодгоо бусдад мэдэгдэхийг хүсдэггүй байна. Хэрвээ иймэрхүү сэжигтэй санагдсан хүн байвал, очоод тоглоомын тухайд асуугаарай, тэгвэл тэдний духны хөлс бурзайж, хоёр нүд нь баруунаас зүүн тийш, зүүнээс баруун тийш эргэлдэхвий. Иймэрхүү хүмүүс ихэвчлэн нас нь явсан хүмүүс болоод охидууд байх нь элбэг. Магадгүй та нар л мэддэггүй болохоос, ээж аавууд чинь хүртэл нууцаар тоглодог ч юм билүү, хэн мэдлээ. Би лав аавыгаа Doom тоглож байхыг нь харж байсан, тэгээд яваад очтол жигтэйхэн их сандарч билээ.
Gamer охид
Энэ төрлийн gamer-үүд үнэхээр ховор байдаг. Мөн тэднийг илрүүлэхэд ч хэцүү. Тоглоом ид цэцэглэж асан 90-ээд оны дунд үе гэхэд эмэгтэй gamer гэдэг бараг л өдрийн од байлаа. Мэдээжийн хэрэг тэд өнөөдөр хэдэн мянгаараа өсөө байлгүй, гэхдээ л тэд нууцлаг хэвээр л байна. Жишээ нь манай энэ GameZ дээр эмэгтэй гишүүн байна уу. Тэдний ихэнх нь яг л дээр бичсэн нууцлаг тоглоомчид шиг байх нь элбэг. Тэд өөрсдийн нэрийг өөрчилж, эрэгтэй аватар тавьж байгаад л кибер ертөнцөд банди нартай алалцдаж өгнөшүүдээ. Би зүгээр сонирхогчдыг биш тоглоомонд зүрх сэтгэлээ зориулсан жинхэнэ gamer охидыг ярьж байгаа шүү. Ийм gamer найз охинтой байвал гоё л юм тэ хэхэ, эсвэл үгүй юм болов уу.
Нийтийн Тоглогчид
Энэ ангилалд бөөнөөрөө цуглараад нэг фракц болж аваад тоглох дуртай мөн тоглодог хүмүүс орно. Яг л залуус нийлж аваад баранд эсвэл нэгнийдээ цуглаад бут авдаг шиг хэхэ. Ингэж тоглох нь үнэхээр зугаатай бас хөгжилтэй байдаг юм шүү. Зөвхөн найз нөхдийн хүрээнд ч биш гэр бүлийнхэнтэйгээ ч тоглож болношүүдээ. Түүгээр үл барам энэ бүхэн нь гэр бүл болоод найз нөхдийн хооронд дотно уур амьсгалыг бүрдүүлээд зогсохгүй тэдний хоорондох харилцаа холбоог өргөжүүлдэг сайн талтай. Гэхдээ заавал нэг дор байх албагүй лдээ, хоорондоо сүлжээгээр тоглож болношүүдээ, бас энэ ангилалд өнөөх гайхал GG-чид орох юм байнадаа. Бага байхад ч хэдэн найзтайгаа нийлж аваад л sony дээр Crash, Quake тавьж байгаад, дэлгэцээ 4 хуваагаад л ёстой алалцдаг байж билээ.
"Хуучинсаг" Gamer-үүд
Хэдий компьютерийн тоглоомууд улам боловсронгуй, илүү бодьтой, илүү гайхалтай болсоор байгаа ч, энэ бүхнийг үл ойшоон тоглоомын ертөнц ид цэцэглэж, 8 bit тоглоомуудын алтан үе ноёрхож асан 90-ээд онд "амьдрах" Gamer-үүд олон байдаг байна. Кибер ертөнцөд, харин кибер ертөнц дотроо 8, 16 bit-ийн ертөнцөд тэд амьдардаг юм. Тэдний олонхи нь зүгээр ч нэг эмулятор хэрэглэдэггүй бөгөөд eBay зэрэг томоохон худалдааны сайтуудаас хуучны console-уудыг худалдан авдаг байна. Магадгүй gamer хүнийхээ хувьд бага насны нь хамаг л сайхан дурсамж эдгээр хуучны видео тоглоомнуудтай холбоотой байдаг байх лдаа.
Устган Сөнөөгч Gamer
Тэдний хувьд алж хядаж, устгаж, тэсэлж дэлбэлж байвал л гүйцээ. Хамгийн их хүчирхийлэл, дайн тулаан, зодоон, буудалцаан байлдаантай тоглоомууд л тэдний анхаарлыг татдаг байна.Ингээд виртуал ертөнцөд тэд дайснуудын гүүрийг нь дэлбэлж, байшинг нь нурааж, хоргодох байр руу гранат шидээд гарч ирсэнүүдийг нь зайгүй болтол нь пулемётоор нүхэлж хаяад л, тэнгэрт нисэх онгоцыг нь буудан унагаж, машиныг шатаагаад л, хөлийн улыг улайстал уул хад модоор гүйгээд л, сумнаас бултаад л ёстой нэг түйвээж өгнөдөө. За за хүзүүгээ хуга мушигуулахаасаа өмнө эндээс холдъя байз
Зүгээр л Сонирхогчид
Энэ ч ойлгомжтой биздэ. Тоглоомыг зүгээр л тоглоом гэсэн утгаар нь ойлгож зугаагаа гаргах гэж тоглодог хүмүүсийг хэлнэ. Мэдээжийн хэрэг ийм хүмүүс хэдэн мянгаараа байгаа. Зарим нэг нь арай дэндүү байдагшүү, яг л уран зургийн хажуугаар сохор юм шиг өнгөрдөг, уянгалаг хөгжмийн дэргэд дүлий юм шиг суудаг урлагийн мэдрэмжгүй хүмүүс шиг. Тоглоомын талаар мэдлэг хомс тэд тоглоом авахдаа хүртэл аль болох хямдханыг нь авах гэж оролдоно. Гоё гоё intro, cinematic хэсгүүдийг нь алгасаад л, элдвийн өрнөл хэсгүүд дээр сэтгэл нь хөдлөх ч үгүй, заримдаа бүр speaker-ээ унтраачихаад ямар ч дуугүй тоглоод л...урамгүй гэдэг нь. Тоглоомыг зүгээр л тоглоом гэж хардаг ийм хүмүүс донтох нь олонтаа.
Ухаалаг Gamer-үүд
Тоглоомыг үнэнхүү ойлгож мэдэрч чаддаг жинхэнэ Gamer-үүд энэ ангилалд багтдаг. Тоглоомын вант улсыг зүрх сэтгэлдээ цогцлоосон ч тэд тоглоомонд донтдоггүйэ, хэмжээ хязгаараа мэдэж тоглодог тэд тоглоомын ертөнцөд болж буй бүхий л мэдээллээс хоцорноо гэж үгүй. Харин ч тоглоомын тусламжтайгаар тэд мэдлэгийн хүрээгээ сайжруулж чаддаг. Тоглоомыг тоглохдоо зохиол дотор нь бүрэн орж, зохиол, найруулга болоод хүрээлэн буй орчин тэр ямагтыг нь ойлгон мэдэрч гайхалтай soundtrack-уудыг нь хүртэл цуглуулдаг. Мөн тэд урлагийг ойлгодог мэдрэмжтэй хүмүүс байх нь элбэг.
Мэргэжлийнхэн
Тоглоомын ертөнцийг өөрсдийн амь амьдралтайгаа холбосон бөгөөд үнэнхүү мэргэжлийн түвшинд хүрч чадсан кибер спортын тамирчид энэ жагсаалтанд орно. Тэд зүгээр ч нэг тоглодоггүй юм. Олон улсын хэмжээнд улс орныхоо нэрийг гаргахаас илүүтэй тэд асар их орлогыг олж чаддаг билээ. Мэргэжлийн gamer-үүдийн жилийн дундаж орлого гэхэд л 100.000$ байдаг юм. Мэдээжийн хэрэг мэргэжлийн тоглогч болох замыг сонгох нь маш эрсдэлтэй, учир нь тоглогч та өөрийн бүхий л зүйлсийг золиослохоор барахгүй өөрийн амьдралаа тоглоомын ертөнцтэй холбох хэрэг гарна.
Донтонгууд
Тоглоомонд донтсон хүмүүсийн тухай олон юм яриад яахав ойлгомжтой. хэдэн цаг, өдрөөр, долоо хоногоор за тэгээд зүгээр байж чадахгүй байнга нөгөө тоглоом нь бодогдоно, зүүдлэнэ гээд асуудал цаашаа бий бий.
Идэвхитэй Gamer
Ширээний ард суугаад дөрвөлжин дэлгэц ширтэхээсээ илүүтэй биеийн бусад хэсгүүдээ оролцуулан тоглох дуртай Gamer-үүд уг ангилалд багтана. Иймэрхүү тоглоом тоглох нь үнэхээр олон талын давуу талтай шүү. Ядаж л таргалалт бас шамбарам.....хэхэ. Энэ төрөлдөө л #1 тоглоом н Guitar Hero юм. Рок од болохыг хүсдэг олон олон тоглогч нар ийнхүү кибер ертөнцөд мөрөөдлөө биелүүлдэг байна.
Achievement Hunter
Зөвхөн элдвийн Achievement-уудыг нээж элдвийн цол авч "нэрд гарахын" тулд тоглодог Gamer-үүд бас байдаг байна. Тэдэнд тоглоомны зохиол, график зураглал нтр бол нэг их чухал биш. Гол нь дээд амжилт, рекордуудыг эвдэж бусдыг манлайлах нь л тэдэнд хамгийн чухал байдаг байна.
Fan Boy
Тоглоомыг жинхэнэ утгаар нь мэдэрч чадсан, жинхэнэ улаан фен хүмүүс уг ангилалд багтдаг. Гэхдээ тэд донтонгууд бишшүү. Зүгээр л тэд тоглоомонд үнэн сэтгэлээсээ дурласан Gamer-үүд юм. Дуртай тоглоомынхоо бүхий л зүйлсийг жижиг том гэлтгүй цуглуулсан байх нь бий. Нэг ёсондоо тэднийг тоглоомын жинхэнэ улаан фенүүд гээд л ойлгочих.
Hardcore Gamer
Тэднийг донтонгууд гэж хэлж болохгүйэ. Зүгээр л тэд бусад Gamer-үүдийг бодвол тоглоомонд гүнзгий орсон хүмүүс байдаг. Нийтлэг дутагдал нь гэвэл тэд нэг тоглохоороо бүхий л зүйлийг умартаад ухаан жолоогүй, зогсолтгүй тоглодог хүмүүс юм. Гэхдээ тэд жирийн тоглогчдийг бодвол тун гарамгай тоглодог. Тоглоомын тухайд гэвэл мэдэхгүй, чадахгүй зүйл гэж бараг л үгүй. Хэрвээ болдогсон бол энэ талаар докторын зэрэг хамгаалахаар болсон улсууд бий. Мөн тэдний ихэнх нь гайхалтай цуглуулгатай байх нь бий, мэдээж тоглоомны шүүдээ.

source: GaMeZ.MN
_________________
засагт ханы цахиур Төмөр

_________________
ОРОН ОРНЫ ЧЭЛСИЧҮҮД НЭГДЭХТУН


Сүүлийн удаа fortitude 9-р сар.24.10 3:37 pm-д засварласан, нийт 2 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.20.10 12:48 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.14.06 9:51 pm
Бичлэгүүд: 7857
Байршил: I хороололдоо долгионт тотьхон, зебра болон ява амадинуудын хамт :-)
Энэ бас нэг гишүүн 3 хүртэлх хариулт бөглөх боломж олгохгүй бол,
би л гэхэд Ухаалаг гэймэр, Achievement hunter, Нийтийн тоглогчид гээд зүйлүүдэд хамрах юм байна :mrgreen:

_________________
950|6GB|GTX460|4.5TB|X360S|PS3SS


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.20.10 7:05 pm 
Оффлайн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.07.06 3:20 pm
Бичлэгүүд: 745
Байршил: im Mongolei und Reading chart, following trend. respecting people, loving them.
Ишлэл:
Энэ бас нэг гишүүн 3 хүртэлх хариулт бөглөх боломж олгохгүй бол,
би л гэхэд Ухаалаг гэймэр, Achievement hunter, Нийтийн тоглогчид гээд зүйлүүдэд хамрах юм байна :mrgreen:
зиа ок тэгүүл
update чи болгоцон л юм байшд. хэхэ

_________________
ОРОН ОРНЫ ЧЭЛСИЧҮҮД НЭГДЭХТУН


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.21.10 8:02 pm 
Оффлайн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.20.10 7:18 pm
Бичлэгүүд: 274
Байршил: Waffen SS Elite Division
Би чинь одоо устган сөнөөгч бас тэгээд ухаалаг тоглогч юм байна.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.21.10 10:13 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Нэгдсэн: 9-р сар.21.10 9:12 pm
Бичлэгүүд: 12
Байршил: MGL
bi donton yum bn


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.22.10 7:24 pm 
Оффлайн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.07.06 3:20 pm
Бичлэгүүд: 745
Байршил: im Mongolei und Reading chart, following trend. respecting people, loving them.
Ишлэл:
bi donton yum bn
ээ мike миндээ.

_________________
ОРОН ОРНЫ ЧЭЛСИЧҮҮД НЭГДЭХТУН


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.23.10 6:20 am 
Оффлайн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.08.09 11:42 pm
Бичлэгүүд: 951
Байршил: хайртынхаа зүрх сэтгэлд...
bas neg donton end bna. bas huuchinsagt ni ch gesen bagtahar yum bna
bas uhaalang geel 3-4 yum bna shuu

_________________
Back


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.23.10 4:51 pm 
Оффлайн
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.15.05 6:43 pm
Бичлэгүүд: 97
Байршил: RSRO artimedia server
bi bol dontogchid oroh bh

_________________
Only Mongolia


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.23.10 7:01 pm 
Оффлайн
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн

Нэгдсэн: 1-р сар.08.10 2:24 am
Бичлэгүүд: 623
5. Устган Сөнөөгч Gamer
8. Мэргэжлийнхэн энэ бараг худлаа бхдаа гэхдээ оорийгоо тгж боддог :hihi:
10. Идэвхитэй Gamer


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.23.10 7:05 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.15.05 7:30 pm
Бичлэгүүд: 857
Байршил: Anfield Road
fan boy yum bna daa

_________________
www.liverpoolfc.mn


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.24.10 3:08 pm 
Оффлайн
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.25.10 11:24 am
Бичлэгүүд: 106
Байршил: Wild Wild West
Uhaalag, ih uhaalag playa...

_________________
Wild Wild West...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.28.10 3:02 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.18.10 1:39 pm
Бичлэгүүд: 22
Байршил: MONGOL !!!
bi lav zugeer l sonirhogch :pc01:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.28.10 3:06 pm 
Оффлайн
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.21.02 11:17 pm
Бичлэгүүд: 7819
ih olon uy shat damjsan, odo hurtel game gedgiig oilgoogui l yvna da onz ah ni

_________________
¯\_(ツ)_/¯


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.01.10 11:24 am 
Оффлайн
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.08.09 12:07 pm
Бичлэгүүд: 492
Байршил: -=Хуучиндаал=-
Нууцлаг Gamer-үүд
Устган Сөнөөгч Gamer
Мэргэжлийнхэн
bi neg iimerhuu yumuudaa

_________________
Let me Live


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.27.10 11:49 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.14.06 9:51 pm
Бичлэгүүд: 7857
Байршил: I хороололдоо долгионт тотьхон, зебра болон ява амадинуудын хамт :-)
Сүүлийн үед Achievement hunter байхаас залхаж байна шүү.
Нэгэнт тоглоод дуусгачихсан тоглоомоо 5 дайсан гранатаар алахын тулд ахиж тоглоод яах ч билээ :xi: :hihi:

_________________
950|6GB|GTX460|4.5TB|X360S|PS3SS


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.27.10 12:11 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.17.07 1:53 pm
Бичлэгүүд: 1923
Achievement Hunter л юмдаа


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.27.10 12:15 pm 
Оффлайн
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.31.10 10:39 pm
Бичлэгүүд: 150
Байршил: LAKERS& KOBE anti FAN
Achievement Hunter

wow soo orox bx

donton guud aimar shvv kkk tiim bolox shaxaj blee

_________________
We love dance


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.28.10 6:46 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.31.04 3:59 pm
Бичлэгүүд: 705
Байршил: тодорхой
1.Ухаалаг
2.Fanboy
3.Hardcore-эд нар л юм даа.17жил тоглосны хэрэг юу билээ. :razz:

_________________
Туйлын үнэн улам бүр...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.29.10 11:06 am 
Оффлайн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.07.06 3:20 pm
Бичлэгүүд: 745
Байршил: im Mongolei und Reading chart, following trend. respecting people, loving them.
тоглоомчин гэснээс gamer гэсэн нь дээр байх

_________________
ОРОН ОРНЫ ЧЭЛСИЧҮҮД НЭГДЭХТУН


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.30.10 4:03 pm 
Оффлайн
¤ Expert
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.17.03 10:29 pm
Бичлэгүүд: 5255
Байршил: Planet Earth
Ишлэл:
тоглоомчин гэснээс gamer гэсэн нь дээр байх
orchuulaad togloomchin shuu de.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.30.10 9:01 pm 
Оффлайн
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.27.10 1:17 am
Бичлэгүүд: 141
Байршил: Magicant!!!
1. ухаалаг
2. fan
graphic хамаагүй story music сак бас сонирхолтой байвал болоо


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.01.10 1:36 pm 
Оффлайн
¤ Powered by Music
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.31.03 4:16 pm
Бичлэгүүд: 3166
Байршил: Out of this world...
Ишлэл:
Ишлэл:
тоглоомчин гэснээс gamer гэсэн нь дээр байх
orchuulaad togloomchin shuu de.
"Тоглоомчин" гэж зохимжгүй сонсдож байна. Орчуулахдаа "Тоглогч" гэвэл илүү оновчтой юм биш үү?

_________________
Хаа нэгтээ...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.01.10 2:01 pm 
Оффлайн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.07.06 3:20 pm
Бичлэгүүд: 745
Байршил: im Mongolei und Reading chart, following trend. respecting people, loving them.
яшиг зүгээр чөлөөт цагаараа тоглогчид болгочийлдоо. хэхэ

_________________
ОРОН ОРНЫ ЧЭЛСИЧҮҮД НЭГДЭХТУН


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.02.11 3:26 pm 
Оффлайн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.07.06 3:20 pm
Бичлэгүүд: 745
Байршил: im Mongolei und Reading chart, following trend. respecting people, loving them.
ЁОО ЭНЭ СЭДВЭЭ ЖООХОН ДЭЭШ ТАТЫ. ОЛОНХИ НЬ УХААЛАГ GAMER БОЛЦОН БАЙХ ШИГ. ҮНЭН БОЛУУ ГЭЖ.

_________________
ОРОН ОРНЫ ЧЭЛСИЧҮҮД НЭГДЭХТУН


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.25.11 10:54 am 
Оффлайн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.07.06 3:20 pm
Бичлэгүүд: 745
Байршил: im Mongolei und Reading chart, following trend. respecting people, loving them.
Olon ulsiin 48GoGreen ECO-sedevt bogino hemjeenii kinonii uraldaand Mongoloos oroltsoj baigaa "Hoich uyee hamgaalya(Save the next generation)" sedevtei ''GAJIG(Abnormal)" kinond www.48gogreen.com-ruu orj gishuuneer burtguulj "5 od"-darj sanalaa ogj Mongoliinhoo uran buteelchdiig demjeerei .... http://www.48gogreen.com/video/367/abnormal Tsaash ni damjuulna uu...

_________________
ОРОН ОРНЫ ЧЭЛСИЧҮҮД НЭГДЭХТУН


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.02.11 12:47 am 
Оффлайн
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.29.11 9:03 pm
Бичлэгүүд: 33
Байршил: Virtual World
Би "Ухаалаг Gamer" :pc01: :user:

_________________
The answers you seek


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 26 постууд ] 

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Bing [Bot] болон 0 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр