бас нэгэн махчинтай домог.

нэрийг нь мэддэггүй. бас багадаа сонсож байсан тул мартаж санасан, эсвэл алдаа доголдолтой зүйл байх аваас өөршөөгөөрэй.
ер нь махчин буюу хүний мах иддэг хүмүүсийн хүч чадал ердийн хүнийхээс хэд дахин илүү. ялангуяа хүний элэг идвэл хүч тамир орохоос гадна, хүний элэг их чихэрлэг гоё амттай байдаг тул нэг идсэн хүн дахиж идмээр санагдаад тэсдэггүй, тэгээд махчин болдог юм гэнэлээ.
Бас нэг махчинтай домог
Нэгэн охин ээжтэйгээ цуг амьдардаг байжээ. Удалгүй охин нас биед хүрч хол нутгийн нэгэн залуутай дэр нэгтгэжээ. Тэгээд алс нутагт айлын бэр болж олон жил нутаг усандаа очилгүй, ээжтэйгээ уулзаагүй юм гэнэ. Тэгтэл аян замын хүний амнаас ээжийг нь махчин болсон гэж гэнэ гэсэн үг дуулдах болов. Охин энэ тухай олж сонсоод ээжийгээ үзэж ирэе гэж нөхөртөө хэлвэл
- Тэг дээ. Амьтны ярих үнэн ч байж мэднэ. Ээж чинь чамайг үнсэхдээ эрүүнээс чинь барьж байвал махчин болсон гэсэн үг дээ. Тарга тэвээргийг чинь үзэж байгаа нь тэр гэж хэлжээ.
Бүсгүй юм хумаа бэлтгэж дуусахад хар хүн нь нэг хар тором1 барьж өгөөд бас нэгэн тэвнэ өгч
- За хэрэв ээж чинь махчин болсон байвал торомоо унаад зугтаарай, гүйцэгдэх дөхөөд ирвэл энэ тэвнийг бөхөнд нь зоогоорой гэж захижээ.
Бүсгүй ч явсаар нутагтаа хүрч, ээжийндээ ирвэл ээж нь их өнгө зүс сайтай, тамир тэнхээ муудаагүй шинжтэй байж гэнэ. Тэгээд ээждээ золгож үнсүүлвэл ээж нь нөхрийн нь хэлсэн ёсоор эрүүнээс нь барьж үнслээ. Тэгээд ээж нь худгаас ус авчирч охиндоо цай чанаж өгье гээд гарч гэнэ дээ. Гарсан хойгуур нь бүсгүй хойд том эрээн авдрыг уудалж үзвэл дүүрэн хүний хохимой толгой байх агаад бас нэг том махир сэлэм байв. Бүсгүй ч ээжийгээ махчин болсонд итгээд гарч зугтах гэтэл хаалгыг том чулуугаар дарсан байж гэнэ. Бүсгүй нөгөө том сэлмээр хаалгыг эвдэж гараад торомондоо мордож таваргатал худаг дээр байсан ээж нь араас нь нэхэж гэнэ. тэгээд яг гүйцэдгийн даваан дээр бүсгүй нөхрийнхөө захьсан ёсоор тэвнийг унаж яваа тэмээнийхээ бөхөнд зоотол тором нь улам ч хурдалж ээж нь торомны сүүлнээс барин алдаад "хайран хоол, хайран мах" гэсээр үлдсэн юм гэдэг.
1 -тором - 3 настай эм тэмээ, (уучлаарай. би яг санахгүй байна. уул ёсоор бол боос буюу хээлтэй тэмээ гэж байдаг байх аа.)
eniig 1 nom sonin -s unshij bsin bna...