ЭНЭ УЛИРЛЫН ЕРӨНХИЙ ХАНДЛАГА...
Гарааны бүрэлдэхүүн нэг иймэрхүү гарахаар байгаа... гэхдээ SG байрлал дээр яг хэн гарах нь асар эргэлзээтэй байна... гэхдээ бүрэлдэхүүн иймэрхүү л байх болов уу...
Roy Hibbert...
Josh McRoberts...
Danny Granger...
Paul George...
Darren Collison...
Дэлхийн аварга маань энэ жилийг эрч хүч дүүрэн, ялалтаар цангаж эхлүүлээсэй гэж хүсч байна...
Энэ улирлыг би
ШИНЭ ЭРЧ ХҮЧ, ИТГЭЛ НАЙДВАР --- АМЖИЛТЫН ЭХЛЭЛ гэсэн дүгнэлтээр эхэлмээр байна... энэ нь ч учиртай...
Факт номер 1 - Драфт...
Draft #10 - Paul George /Fresco State/...

Цөөхөн үгээр энэ залууг дүгнэвэл: Грэнжерийн 2дахь хувилбар... Супер данк... байрлалдаа давуу тал болох өндөр нуруу...
Draft #40 - Lance Stephenson /Cincinnati/...

Энэ залууг НБА-ийн холбогчдын ирээдүйг тодорхойлж эхэлж буй Jennings, Evans, Holiday нартай цуг ахлах сургуулийн од болон гийж явсныг зарим нэг нь мэдэх байх... драфтын дараахан хувийн асуудал үүсгэж шүүхэд дуудагдаж багагүй мөнгөөр торгуулаад салсан нь түүний багт эзлэх байр суурийг багагүй сулруулаад авсан... Муу залууст тийм ч дуртай биш Шувуухайн хувьд энэ нь бүүр ч таагүй сэтгэгдэл төрүүлж багаас хасах тухай хүртэл дурдаад авсан... ямартаа ч түүнийг энэ улиралд хязгаарлагдмал минут тоглуулахаар болж үлдээсэнд нь би хувьдаа баяртай байгаа... Түүнд өөрийгөө харуулах том боломж...
Факт номер 2 - Өнгөрсөн жилийн нээлтүүд...
A.J Price - Point Guard /sophomore/...

Энэ залууг би онцлох дуртай... драфтын 2-р round-аас гарсан боловч багийн шилдэг 6дах тоглогч болох бүрэн боломжтой залуу... өнгөрсөн жил өөрийгөө хангалттай нээж харуулсан... холбогчийн байрлалд тоглодог боловч тоглолтын хувьд илүү SG хэв маягтай... холын зайн шидэлт маш сайн... холын зайн шидэлт гэдэг бол багийг сэргээх хамгийн сайн эм гэж боддогийн хувьд энэ залуу манай багийн сэлгээг заавал тэргүүлэх ёстой гэж бодмой... яахав коллежид байхдаа гэмтэл бэртэл, хулгайн бараа зарж борлуулсан хэрэгт холбогдож байсан зэрэг асуудал байдаг ч хүнд амьдрал, кареериа шинээр эхлүүлэх боломж хэзээд байдаг хойно...
Tyler Hansbrough - Power Forward /Half Rookie, Half Sophomore/...

Өнгөрсөн жил драфтын #13-аар сонгоход нь Индианад бараг л бослого гарах дөхсөн тал бий... Хэдийгээр Бүх Америкийн Шилдэг тоглогч болсон хэдий ч нуруу нам, цагаан арьстай гэдгээр нь гоочлох хүмүүс их... түүний оронд Даррен Коллисонг авчих бүрэн боломж байсан... гэхдээ яахав одоо Коллисон бидэнд байна...
Улирлын талаас чихний өвчин гэсэн шалтгаанаар тоглоогүй боловч тоглож байх хугацаандаа кареертаа 21 оноо, 11 самбар гэсэн амжилтыг бичүүлээд амжсан... ямартаа ч улирлын эхэнд гараанд гарахгүй боловч багийн найдвартай хар ажилчин, самбарчин болно гэдэгт итгэлтэй байж болно... магадгүй МакРобертс ямар байхаас гараанд гарах эсэх нь тодорхой болно биз...
Факт номер 3 - Бид ирээдүйн шилдэгүүдийг угтан авна...
Darren Collison - Point Guard /sophomore/...

CP3-ийн гарын шавь, өнгөрсөн жилийн шинэ топ холбогчдын нэг... JOB-ийн системд зориулагдаж төрсөн холбогч... товчхондоо дүгнэхэд нэг иймэрхүү...
нарийн ярьвал... түүний хувьд Индианад хамгийн их үгүйлэгдэж байсан холбогчийн асуудлын хамгийн том шийдэл болж солилцоогоор манайд ирсэн... түүний хувьд энэ жил өөрийгөө лигт, сагсан бөмбөг сонирхогчдод бүрэн утгаар нь нээж харуулах том боломж... хангалттай ашиглана гэдэгт нь ч итгэлтэй байна...
Roy Hibbert - Center /7.2 ft
/...

Лигийн тогоонд 2 жил чанагдсан... одоо тэсрэх цаг нь ирчихэж... Troy Murphy явсан, сайн холбогч ирсэн... өөр юу хэрэгтэй гэж... пресизоны эхний тоглолтонд ямар сайжирсныг нь харлаа... би түүнийг Индианагийн төвийн байрлалын нэрийн хуудас, ирээдүйн алдарын танхимын гишүүн гээд зарлачихъя, ЯАДАГ ЮМ...
түүнд хамгаалалт байна... нуруу байна... довтолгоо өмнөх жилүүдээсээ харьцангуй сайжирсан... самбараас бөмбөг авалт нь энэ жил эрс нэмэгдэнэ гэж итгэж байгаа...
Факт номер 4 - Итгэл хүлээлгэсэн... ашиглах сүүлийн боломж...
Josh McRoberts - Power Forward /Best white Dunker/...

Түүний нэрийн хуудас бол бөмбөг аль, би тохъё... ёстой л БҮҮМ БЭЙБИ... энэ жил багийн удирдлагууд, ерөнхий дасгалжуулагчид түүнд итгэл хүлээлгэж багийн гарааны хүчний довтлогчийн байрлалд гаргана... ашиглах хэрэгтэй... чадахгүй бол түүний ард Бүх Америкийн 2008 оны шилдэг тамирчин сууж байна...
Факт номер 5 - Сайн нөөц тоглогчид...
A.J Price...
Tyler Hansbrough...
Brandon Rush - 2 жил түүнийг гайхамшгийг бүтээнэ гэж харлаа... энэ жил ч харсан хэвээр...
Mike Dunleavy - Гэрээний сүүлийн жил... Бусад багуудад өөрийгөө харуулах боломж... Түүнд мандаж явсан үе бий...
Dahntay Jones - Тэр бүгдийг чадна... Dunk нь үнэн тасарчихсан...
T.J Ford - Манай шүдний өвчин... гэхдээ л сайн холбогч гэдэгтэй хэн ч маргахгүй...
James Posey - Амжилт даллагч...
Jeff Foster - Самбарын мангас... ялангуяа довтолгооны самбарт түүнтэй өрсөлдөгч байхгүй...
Lance Stephenson...
Би нэмэлт тайлбар хиймээргүй байна... Манай нөөц тоглогчдоос Миннисотагийн гарааны бүрэлдэхүүнээс л илүү баг гарна гэдэгт итгэлтэй байна...
Шинэлэг, эрч хүчтэй, сюрпризээр дүүрэн улирал эхлэлээ... Индианаг дэмжээрэй...
Миами, Бостон, ЛАЛ, Орландог биш Жороо морьдыг спортын бурхан тэнгэр ивээг...
Эцэст нь өнгөрсөн 2009-10 оны улирлын шилдэг 10 тоглолт...