|
Хуудас болгоныг эргүүлэх болгонд өөр өөр зүйл. Өөр өөр мэдрэмж.
Сонин блог вэ яадаг...
За яахав. Ганц 2 юм биччий. cahbaatpah-р юм бичий гэсэн ядаргаа санагдлаа.
2 жилийн өмнөх гэмтлийн эмнэлэгийн дурсамжаас жаахан бичье.
...Уул нь ч Монголд хэцүүхэн хийгддэг хагалгаа юм билээ. Угаас миний авсан гэмтэлтэй хамгийн ойролцоо эмчилгээ явуулдаг газар нь гэмтэлийн тархи, нуруу нугасны тасаг болж таарсан. Яаая гэхэв, гадаадад эмчлүүлэх мөнгө байсан ч биш. Юутай ч азандаа найдаад эндээ хагалгаанд орох болсон. Аавийн нулимсыг амьдралдаа ганц харсан удаа. Ээжийн тамхи татаж суухыг харсан удаа. Ах нар маань эмнэлэг дээр ч байж чадахгүй явчихсан байсан үе.
Өчнөөн зүйл хийж амжуулаагүйдээ харамсаж байлаа. Надад маш том мөрөөдлүүд, зорилгууд байсан. Тэр болгоныг хүнд хэлээгүй болхоор үхсэн хойно тэд нарыг амьдралд биеллээ олохгүй гэж бодход өөрийнхөө өчүүхэн амьдралыг улам өрөвдсөн. Залгаж, захиж хэлэх зүйлсээ жагсаан байж эхнээс нь залгах гэсэн ч ганц л найзтайгаа ярьж амжсан. Хамгийн чухал зүйлээ ч хэлж амжаагүй араас нь мессэж бичиж билээ. Каталкан дээр гарч хэвтхэд доор хөнжил дэвссэн байсан ч төмөрний хайрах хүйтэн мэдрэгдэж байсан. Хэн ч намайг дагаж яваагүй. Хүмүүс хагалгаанд орох гэж байхад нь хагалгааны өрөө хүртэл дагаж, 3 4 цагаар үүдэнд нь хүлээдэг. Тэгтэл намайг хүмүүс зүгээр л ЯВУУЛЧИХСАН. Хагалгааны өрөө цаанаасаа л нэг зэврүүн юм билээ. Хүйтэн, гадаад орчноос тасархай, гэрэл нь ч сүүмийгээд байгаа юм шиг. Ингээд ул мөргүй алга болно гэхээс ёстой өмдөндөө шээнэ гэдэг шиг л айж байсан. Тэгсэн хирнээ нэг л юм өөр... Уул нь эртийн хагалгаа байсан ч их орой гарч ирсэнээ сандаг юм. Толгой дээр хэдэн ТОНН юм тавьчихсан шиг өвдөөд... Гэхдээ сонин хэвээрээ байсан.
Хагалгаа төдийлөн амжилттай болоогүй. Үр дүнд хүрэхгүй удсан болхоор тэгэс гээд гаргасан юм билээ. Харин дараа нь дахиж шинэчилсэн бүрэлдхүүнтэй хагалгаанд орох гэж байхдаа өөрөө бүх юмаа хийсэн. Каталкаа хүртэл өөрөө оруулж ирээд хэвтчихэж билээ. Гэнэтийн хагалгаа байсан болхоор хүмүүс юу ч мэдээгүй, ээж ах 2-с өөр хүнгүй. Тэр 2 юу болоод байгааг ч ойлохгүй байсан нь аягүй тод байдаг юм. Харин надад яагаад ч юм удаан хайсан хүнтэйгээ уулзах гэж байгаа юм шиг мэдрэмж төрөөд баяр баясгалантай болж байсан... Сонин мэдрэмж...
Аан тийм, тэхэд намайг зөвлөх эмч гэдэг шиг ЗӨВЛӨХ ӨВЧТӨН гэдэг байсан. Зүгээр сууж чадахгүй болхоор дандаа л хэвтрийн дэглэмээ сахихгүй. Ер нь их сахилгагүй өвчтөн байсан. Тэр үед намайг нэг давхар даяараа хөндлөн гулдгүй таньдаг байсан. Тэгж явахдаа өөр шигээ 3 найз олж авсан. Даанч нэрийг нь сандаггүй ээ. Нэг нь нугасны гэмтэл авчихсан явж чадахгүй. Нөгөө 2 нь тархины цус хуралт гэдэг оноштой. Баясгалан гэдэг нэг нь их яриа хөөрөөтэй, хөгжилтэй, үргэлж л алиалж явдаг. Нөгөө нэг нь Баянхонгор аймгаас ирсэн, аялагтай ярьдаг, их л хүүхэмсэг, эмнэлэгээс оргож гадуур тэнэж, орой нь сувилагч нарыг ангуучилах анд гарна. Ер нь л өөрөө өөрийгөө сайхан завгүй байлгачихна. Бид хэд үйлчлэгч эгчийг найрч байгаад морог орох болсон юм. Арай гэж орой болгоод эгчийг дагаж доошоо B2-луу буугаад эгчийг наана үлдээчихээд морогруу зүглэв ээ. Арай гэж том төмөр хаалгынх нь гадаа ирчихээд чи ор, би ор болдог юм байна. Тэгээд нөгөө Баянхонгорын хүүхэмсэг найз маань орох болсон.Ороод хархад 7 8 цогцос байсан. Хаалгаар ороод л хөшиж бичлээ. Нэг цогцос нь бие нь хөөгөөд босоод ирчихсэн байсан. Хэдий тийм юм байдаг гэж сонсож байсан ч яг хархад эвгүй юм билээ. Ядаж байхад зарим нь удчихсан болхоор арьс нь ногоорчихсон, үнэр танар үнэртээд шалвалай эд байна лээ. Нөгөө том том яриад байсан бид нар чинь ороод үхдэлүүдийг сэрээчихвий гэсэн шиг таг болчихсон. Инээдтэй...
Зөвлөх өвчтөний хувьд гэвэл хийх юмгүй байхдаа оройн тооллого этр-г би хийдэг байлаа. Одоо бодход сувилагч нарын ажил их багассан юм шиг санагдаад байгаан. Орой болгон орж ирээд л за тэр тэр байна уу? Маргааш тэр хагалгаатай, тэдийн үед бэлэн байгаарай гээд л... Таарсан болгоныхоо дуслыг сольж, хурааж өгнө. Хэрэв зүү хатгаж чаддаг байсан бол тариа хийх байсан байх даа хэхэ Хагалгаанаас хүн гаргаж, хүлээн авхаас өвчтөнийг авчирч,хагалгаанд оруулж өгөх гээд их юм хийнэ дээ. Анх орж ирж байгаа хүмүүсийг учраа олохгүй байхад нь ингэ тэг гээд л ахлах өвчтөний хувиар зөвлөж гарна хэхэ тэгээд л шинээр ирсэн хүмүүс намайг энд ажилладаг юм уу, эмчлүүлдэг юм уу гэж гайхсан байгаан. Зарим нь бүр “Энд ажилладаг байж байгаад өөрөө гэмтэл авчихаад эмчлүүлж байгаа юм байна” гэж бодсон байгаан. Уул нь сайхан таамаг шүү хэхэ
Бага эмч надад амь байлаа. Компьютер гайгүй ухчихдаг болхоор надаар ажлаа хийлгэнэ. Уул нь надад бол ком этр ашиглах хориотой. Одоо ч гэсэн. Ер нь надад унтах-м бусад юм хориотой л доо. Би л болсон хойно... этр хэхэ Бага эмчийн ажлыг хийж, тэр хариуд нь надад интернэт ашиглах боломж олгоно. Хурлын танхимд ганцаараа суугаад жаргана шүү дээ. Гэхдээ бага эмч-н надаар хийлгэдэг байсан юм нь тайлан, санхүүгийн орлого зарлагын баримтууд байсан. Байнга харсаар байгаад сүүлдээ учрыг нь сайн олсон шүү. Бага эмч хүртэл тэгж их цавчаа хийж болдог гэдгийг би мэдээгүй. Харин ч их эмч этр-г бодуул мөнгө хийчихдэг юм шиг санагдсан.
Би ч тэр эмнэлэгт их удсан даа. Хүмүүс солигдоод л... Би ганцаараа үлдэнэ. Миний таньдаг хүмүүс бүгд гараад би л үлдэнэ. Тэгээд бага зэрэг уйдах үед ахтайгаа ярина. Тэнэж яваад нэг дүүтэй болсон. Морь унаж байгаад унаад гараа хугалчихсан гээд. Сав л хийвэл 4 давхараас бууж ирээд намайг барааддаг болсон. Нэг удаа ахтай шашны талаар сонирхолтой юм ярьж байхад тэр дүү ярианд орох гээд болдоггүй. Даанч нэг л ойлгож өгөхгүй, итгэхгүй байхаар нь ах бид 2 жаахан уйтгараа гаргах санаатай түүгээр баахан тоглоод... Би гараа ширээн дээр тавьж байгаад бүтэн эргүүлж, ах цонхон дээр байгаа шүдэнзийг 2 3 метр-н цаанаас аваад л... Дүү бүр эргүүтэж гарсан. Нүдээр харсан юм болхоороо тиймэрхүү ид шидийн юм байдаг гээд бат итгэж билээ. Тэгээл намайг 4 давхрын найзууддаа гайхуулхаар дагуулаад явна. Эргэдэг юм, харж бай гээд л... Би ч залхтал нь гараа эргүүлж үзүүлнэ. Бүгд таамаг дэвшүүлээд л... Мөр мулталж байна гэнэ, зарим нь гар нь гэмтэлтэй ГАЖ хүн гэж хүртэл үзнэ. Ганц л ах яаж хийгээд байгаа учирыг олсон доо. Одоо ч тэр дүү хүртэл харсан юмандаа эргэлзэж явдаг байх даа.
Тэр үед хоол иднэ гэдэг том асуудал байж билээ. Ам ангаахгүй хоол орохгүй.. Хүмүүс бууз, цуйван хийгээд л авчирна. Тэгсэн ам 1 хуруугаас илүү онгоохгүй таталдана. Дандаа бантан идээд ёстой бүр нэг... хахаха манай тасгийнхан нэг нэгэндээ амаа хир ангайж байгаагаар шарыг нь малтана. Баясаа найзынх 2 хуруу хагастай, Баянхонгор-н залуу 4 хуруу ангайлгана. Нөгөө нурууны гэмтэлтэй залуу толгойны хагалгаа хийлгээгүй болхоор бид нарыг их л өднө дөө. Хоолны үеэр өрөөнийхөө үүдээр харж байгаад бид 3-н нэгийг явж харагдвал том том бууз гаргаж ирээд л иднэ. Би бантандаад л... Нөгөө 2 маань арай гайгүй, гурилтай шөл, будаатай хоолнууд этр идээд л... Хийх юмгүй хүмүүсээ гэж...
Сүүлрүүгээ гэмтэл аймшигтай болж эхэлсэн. Миний таньдаг хүмүүс ч бараг байхгүй болж, кинон дээр л хардаг шиг хүмүүс 2 долоо хоног тасраагүй дээ. Би ч ихэвчлэн хүлээн авхаар оргодог болхоор бүх л тасагт ирж байгаа хүмүүсийг харна. Хамгийн эвгүй нь 3 давхарын түлэнхийд ирж байгаа хүмүүс. Нэг өдөр бензинд нороод шатсан гээд нэг ах ирсэн. Ээ бурхан минь... Одоо яаж явдаг юм бол доо. Амьд мэнд юм болуу даа...
2 дахь удаагаа үхэлтэй таарсан энэ үе их сонирхолтой байж билээ. Зун шоорттой ирсэн хүн чинь цас ордогийн даваан дээр гарч ирж билээ. Тэгээд хийж амжаагүй гэсэн юмнуудаа эхнээс нь хийж эхэлсэн ч 20 орчмыг нь хийгээд л залхачихаж билээ. Уурлуулж гомдоосон хүмүүсээсээ уучлал гуйж, алдаагаа залруулж гээд л жагсаалтад байсан 60 гаран зүйлийг хийх гэсэн оролдлого миний хуучин амьдралаасаа салах эхлэл болж өгч билээ.
Тэрнээс хойш эмчдээ үзүүлэх гэж их очсон доо. Даанч одоо хархад байгаа байдал нь их л хэцүү. Хонгилоор хүн амьтаны бараа ч харагдахгүй, таньдаг хүмүүс маань ажлаасаа гарсан, эсвэл өөр тасагруу шилжсэн. Үлдсэн хүмүүс нь ажилдаа болоод намайг ч танихгүй.Амралтын өрөөнд нийлж хоол хийж идэж байсан этр гээд дурсамж л үлдэж дээ. Одоо бол өрөө болгонд өвчиндөө шаналсан, айсан хүмүүсийн бодол хонгилыг ч хүйтэн болгож байгаа нь илт мэдрэгддэг.
Энэ жилээс намар болгон өөрийнхөө байсан өрөөнд байгаа хүнийг эргэж байх шинэ уламжлал өөртөө бий болгосон. Мөнгө муутай байсан болхоор хэдэн жимс л авч очсон доо. Миний өрөөнд 30 гаран насны залуухан эгч орсон байсан. Орой харих гээд явж байхад нь согтуу залуу хоргоогоод байхаар нь өөрөөсөө холдуулах гээд түлхэчихэж л дээ. Хөл муутайм болхоороо өнөө согтуу толгой газар уначихаад уурандаа чулуу аваад цохичихсон юм шиг байгаан. Заваан хогнууд хүнийг эрүүл мэндээр нь насан туршид нь боож байгаан.
Үстэй байсан үеийнхаа зургийг үзүүлж санаа алдана. Тэгсэнээ л үс бол ургачихна гэж ирээд л инээмсэглэнэ. Би тэгээд эмнээлгт яаж байса дурсамжуудаа, эмч нарыг өрөөндөө байхдаа юу хийдэгийг, сувилагч нарт дурласан залуучуудын тухай ярьж өгнө. Надад оюутан байсан үеэ, анхны хайр, одоогийн найз залуутайгаа яаж пагталж байснаа хэлж өгч баахан инээлдсэн. Тэр газар дахин хэн нэгний инээдээр жавар үргээсэндээ их сэтгэл ханаж билээ. Биеийн өвчинг биш сэтгэлийн өвчтэй байх л хэцүү шиг ээ...
_________________ Зүүд бас мөрөөдөл...
|