08 онд гэртээ тоглоомыг ихээр хэтрүүлэн тоглодог байлаа.
Өглөө эрт сэрнэ. Өвөө сэрээнэ намайг. Цаг харвал 8,9 л болж байна. Уур хүрнэ. Яах гэж сэрээсэн бэ? гэвэл хоол унд цай энээ тэрээгээ хийж бэлд гэнэ. Тэгээд хоолоо цайгаа хийхийн хажуугаар нь дуу сонсоно. Вар бол доор оруулаастай. Гаргах гээд оронгуут нэг хостлуу орцон нөгөөдөх нь эхэлцэн. Хараалаар намайг бөмбөгдөнө. Нэрээ цэвэрлэхийн тулд алж гийгүүлнэ. Уучлаарай гэсэн үгээр гаруудыг сэнхрүүлнэ. Дэмий балай юмны талаар чатлана. Тоглоом эд дундаа орч байхад чихэнд пссссссссс гэсэн чимээ дуулдана. Гэнэт санав цайгаа мартсанаа. Баатараа байгалдуулаад хаяад цайгаа уудлана. Гялс манс гээд ком дээрээ суугаад харвал баатар алцан. Эргүүлээд би хараалаар бөмбөгдөнө

. Хааяа хожино хааяадаа хожигдоно. Тэгээд л ёоо за хүний хараал идэхээ болиоо гээд хоол ундаа хийчээд гэр орноо цэвэрлэчихээд сайхан тайван тоглоё гэх бодол орж ирнэ. Гэрийн ажил хамаг юмаа хийгээд дуусгачихна. Санаа амар сайхан таньдаг гаруудтайгаа нэг хостонд ороод гоё тоглоно. Эд дундаа орж байхад ах хажуунаас хурган хурган саад болно. Ахдаа цай найруулаад ир гээд. Тэгэнгүүт би за байж бай гэнэ. Үхсэн бол ууртай хэлнэ. Нэг удаа бараг зодолдох шахсан.

Тэгээд л тоглоомын төгсгөл хэсэгт тоглоом хаашаа ч эргэж магадгүй байхад ээж залгана. Ээж нь доор ирчихлээ. Энэ идэж уух юм оруулаад тавьчих гээд.
Би: доор яг ирциймуу?
Ээж: Ирчихсээн ирчихсэн хурдал ээж нь яараад байна. Гялс чамд өгчөөд хүнтэй уулзах хэрэгтэй байна. Хүн хүлээлгэцэн.
Би: зозо
Тэгээд тоглоомоо хаяад яавах гэхээр чадахгүй. Ядаж байхад таньдаг хүмүүстэйгээ тоглож байгаа болохоор хэцүүхэн.
Ахад хэлнэ: Хөе ах доор ээж ирчихсэн гэнээ. Ууж идэх юм авсан гэнэ. Буугаад оруулаад ирээч.
Ах: Лай залхуу чамд ээж хэлээд биздэ? Чи миний дүү юу? ах уу? Заачих гээд байхымаа айн.
Би: Вааа сүртэй шд. Би таньд байху цай эдр найруулаад л тамхи нтрт чинь гүйдэг л биздээ?
Ах: Харин би чамд хариуд нь псгээ тоглуулдаг биздээ?
Би: Өө ямар сүртэйм бдээ? Энийг хараа яаж хаяад гараад явж байдгийн?
Ах: Чи тэгвэл минийхийг харахгүй юу Миний үзэж байгаа юм яг дундаа орчихсон явж байна.
Би: Ёоо наадахаа пауслачихаад л гараад ирээчдээ?
Ах: Чадахгүй ээ. За гараа ээж залгаад байна.
Би: өөө злзлзл аман дотроо хэлээд гарна.
Ах хойноос би эндээр чинь чамайг иртэл суучихы гээд орилно. Бүүр уур хүрнэ. Ээжийн авсан юмнуудыг нь гялс оруулж ирчээд л псгээ харвал хожигдцон. ззззззз
Ёстой ууртай гар тэгээд нэг тайван 2,3 тоглоно.
Цаг харвал 6 болж байна. Заа хоолоо хийедөө. Сайхан л тоглолоо.
Хийж идчихээд сайхан байж байтал нэг гар нэг хүн дутчихлаа тоглох уу? гэнэ.
Харин ээ гээд гэгэлзээд байж байтал найз залгана гараад ир гэнэ. Алийг нь сонгох вэ? гээд бодож бодсоноо за гарыдөө арай л гэрийн буг боллоо гарахаар шийдэв. Жаал сагсдаж байгаад л байрны пс орж тоглоно. Найзуудаараа. Хуваагдаад тоглоом эхэллээ. За фөрст блүдээс авхуулаад л чарлаад эхлэнэ. Аль нэг нь хожино. Хожигдсон хэд нь нахий гэнэ. Хожсон нь хожигдсоныхоо шарыг хөдөлгөж хөдөлгөж нахиж тоглоно. 1:1 болчихно. Өө тэнцчихлээ дахихаас өөр аргагүй гэнэ. Тоглоно. Аль нэг нь хожино мөнгөө төлцгөөгөөд гарна. Байрны урд суусан шигээ онц сонирхолтой тоглолтоо ярина. Дота. Гэр гэрлүүгээ орцгооно цаг харвал 11н цаг өнгөрч байна. Жаахан юм ходоодлуугаа чулуудчихаад пснийхээ ард сууна. Тоглож тоглож үүр цайлгана. Унтахын өмнө суга мэдэхгүй хостлуу ороод AFK хийнэ. Эсвэл OBSERVERтэй хост хийгээд OBSERVER болоод унтана. Өглөө өвөө сэрээнэ. Нэг иймэрхүү л байлаа.
ЗУН НЭГ ИЙМЭРХҮҮ Л ДАМПУУ БАЙЛААДАА. ЭНЭ ХОНОГУУД ЗУН БАЙСАН БӨГӨӨД 10Н ХОНОГ Л ҮРГЭЛЖИЛСЭН АМЬДРАЛ. :)) АРАЙ Л ИХ ЮМ БИЧЧИХЛЭЭ НУРШСАН БОЛ СООРИЙЙЙ.