Чөлөөт бөхийн ДАШТ Москва-2010
эхний өдөр
Чөлөөт бөхийн ДАШТэмцээн ОХУ-ын Москва хотоп эхэлсэн бөгөөд манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 48 кг-д МУГТ Ц.Энхжаргал эхний даваанд Грекийн Псата Фанийг 1:0, 3:0-р ялж, дараагийн даваанд Бээжингийн Зуны Олимпийн аварга вьетнам гаралтай канадын Карол Хьюнтэй барилдан эхний үед 0:1-р дийлдсэн дараагийн үед 1:0-р манай бөх давж, шийдвэрлэх гуравдугаар үед хоёр оноо алдан 1:3-р ялагджээ. Улмаар Олимпийн аварга нь японы бөхөд ялагдсан тул манай бөхөд цаашид боломж гарсангүй барилдаанаа дуусгажээ. 51 кг-д Дэлхийн залуучуудын хүрэл, Азийн тивийн хүрэл медальт ОУХМ Даваасүхийн Отгонцэцэг эхний даваанд дэлхийн мөнгөн медальт Румыний Эстера Добретой барилдан 0:2, 0:5-р ялагдаж барилдаанаа дуусгажээ.
48 кг. 1. Хитоми Сакамото (Япон). 2. Лориса Ооржак (ОХУ). 3. Чжао Шаша (БНХАУ), Кароль Хьюн (Канад).
51 кг. 1. Александра Когут (Украин). 2. Ю Хориучи (Япон). 3. Замира Рахманова (ОХУ), Софья Матссон (Швед).
хоёр дах өдөр
Өнөөдөр буюу есөнд эмэгтэйчүүдийн 55, 59, 63 кг-н жингийн барилдаан болно. 55 кг-д Сүндэвийн Бямбасүрэн Украйны Ирина Харивтай, 59 кг-д Соронзонболдын Батцэцэг Бээжингийн Зуны Олимпийн хүрэлтэй Канадын Тоня Вербектэй, 63 кг-д Дэлхийн аваргын хүрэл медальт Очирбатын Насанбурмаа узбекийн Жавхар Мирзаеватай оноолт таарчээ. Өнөөдөр /москвагийн цагаар/ 13.00 цагт эхлэсэн чөлөөт бөхийн ДАШТэмцээнийн хоёр дах өдөр эмэгтэйчүүдийн 55 кг-д Сүндэвийн Бямбасүрэн Украйны Ирина Харивтай эхний үед 1:4-р өрсөлдөгч украйн илүүрхсэн ч дараагийн үед манай бөх 3:0-р давамгайлж ялжээ. Дараагийн даваанд манай бөх ОХУ-ын Мария Гуроватай барилдан 1:4,1:3-р дийлджээ. 59 кг-д Соронзонболдын Батцэцэг Бээжингийн Зуны Олимпийн хүрэлтэй Канадын Тоня Вербектэй таарч 2:1,8:4-р ялжээ. Дараа нь манай бөх Бразилийн Соуза Да Сильватай таарч 4:0, 0:0-р ялжээ. Дараа нь японы Шода Аяког 2:0, 3:3, улмаар төгсгөлийн гуравдах үед 3:0-р ялснаар дэлхийн аваргын мөнгөн медалийн болзлыг хангаж алтан медалийн төлөө БНХАУ-ын Занг Лантай барилдан 4:0,4:0-р илүүрхэн Соронзонболдын Батцэцэг дэлхийн аварга боллоо.
63 кг-д Дэлхийн аваргын хүрэл медальт Очирбатын Насанбурмаа узбекийн Жавхар Мирзаеватай оноолт таарч 4:0, 0:0-р ялжээ. Дараа нь Азербайжаны Гузел Зотоваг 7:0, 2:1-р илүүрхжээ. Улмаар манай бөх Унгарын Марианна Састинтэй барилдан 2:5, 0:3-р ялагджээ.
Энэ өдрийн шигшээ барилдаан монголын цагаар 23.30-с эхлэнэ.
55 кг-д 1. Саори Йошида /Япон/,2. Юлия Раткевич /Азербайжан/ 3. Анна Гомес /Франц/, Суарес Татъяна Ядира /АНУ/
59 кг-д 1. Соронзонболдын Батцэцэг /Монгол/ 2.Занг Лан /БНХАУ/ 3. Шода Аяко /Япон/, Жоанна Маттсон /Швед/
63 кг 1.Ичо Каори /Япон/ 2. Елена Пирожкова /АНУ/, 3.Ханна Йоханссон /Швед/ Любовь Волосова /ОХУ/
гурав дах өдөр
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 67 кг-д Оюутны дэлхийн аваргын мєнгєн медальт, Азийн тив, Дэлхийн аваргын хүрэл медальт Бадрахын Одончимэг эхний даваанд гоц мөргөн, дараагийн даваанд Азербайжаны Надя Семенцовад 0:1,0:1-р дийлджээ.
67 кг-д 1. Мартине Дюгренье /Канад/, 2.Елена Шалыгина /Казакстан/, 3.Алла Черкасова /Украйн/, Ифеоме Ихеначо /Нигер/
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 72 кг-д дэлхийн мөнгөн медальт Очирбатын Бурмаа эхний даваанд хийлэн, дараагийн даваанд Казакстаны Ольга Жанибековатай таарч 2:1,1:0-р илүүрхжээ. Дараагийн даваанд Японы Киоко Хамагучитай үзэн 3:4, 0:1-р дийлджээ.
72 кг-д 1. Станка Златева /Болгар/. 2. Охенева Акаффо (Канад). 3. Киоко Хамагучи /Япон/,Екатерина Букина /ОХУ/
Мөн өдөр эхлэсэн чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 55 кг-д Дэлхийн аваргын хошой медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Баяраагийн Наранбаатар Киргизийн Михайл Захаровыг 1:0, 4:0-р илүүрхэн, дараагийн даваанд Азербайжаны Тохрул Асгаровтой барилдан 2:4,0:3-р ялагджээ. Улмаар манай бөх дагах барилдааны хэсэгт орж, Камеруны Хенри Мокийг 4:0, 4:0-р илүүрхэн давж, дараа нь дэлхийн хүрэлтэй Беларусийн Ризван Гажиевыг 2:1, 5:0-р ялж, дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө Японы Инаба Ясухиротой таарч 0:1, 0:6-р дийлдэн шагналт 5-р байранд оржээ.
Эрэгтэйчүүдийн 55 кг-д 1. Виктор Лебедев /ОХУ/ 2. Тохрул Асгаров /Азербайджан/. 3. Франк Чамизо Маркес /Куба/,Ясухиро Инаба (Япон/
дөрөв дэх өдөр
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-д Энхсайханы Ням-Очир эхний даваанд хийлэн, дараагийн даваанд Японы Ода Хироюкийг 1:0, 0:1, 1:0-р ялжээ. Дараа нь Киргизийн Надирбек Уулутай таарч 3:3, 1:0, 0:1-р ялагджээ.
60 кг-д 1. Бесик Кудухов /ОХУ/ 2. Василий Федоришин (Украин). 3. Сейед Морад Мохаммади /Иран/, Зелимхан Хусейнов /Азербайжан/.
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 84 кг-д Доржваанчигийн Түгждорж дэлхийн хүрэлтэй Узбекстаны Заурбек Сохиевт 0:1,0:3-р дийлджээ. Гэсэн ч өрсөлдөгч бөх нь амжилттай барилдсан тул манай бөх дагах хэсэгт багтан Кубын Салас Перестэй таарч 0:3,0:1-р бас ялагджээ.
84 кг-д 1. Ганев Михайл Петров /Болгар/, 2. Заурбек Сохиев /Узбекстан/ 3. Салас Перес /Куба/, Сослан Кцоев /ОХУ/
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 96 кг-д Ядамсүрэнгийн Алтантулга эхний даваанд хийлэн, дараагийн даваанд Кубын Батиста Мартинестэй тааран 0:2,0:2-р дийлджээ.
96 кг-д 1. Хетаг Газюмов /Азербайжан/, 2.Хажимурат Гацалов /ОХУ/, 3. Георгий Гогшелизе /Гүрж/, Алексей Крупняков /Киргиз/
тав дах өдөр
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-д Буянжавын Батзориг эхний даваанд гоц мөргөн, дараагийн даваанд Румыний Николай Кожакаруг 2:0,6:0-р давж, дараа нь Гүржийн Отар Тушишвилийг 1:0,3:0-р ялж, улмаар Бээжингийн Олимпийн хүрэлтэй Энэтхэгийн Сушил Кумартай таарч 0:6,1:3-р дийлджээ. Манай бөх дагах барилдааны хэсэгт орж, ХБНГУ-ын Мартин Себастян Даумыг 2:2, 8:1-р даван, дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө Азербайжаны Жабраил Хусейнов таарч 1:2, 0:3-р дийлдэн шагналт 5-р байранд оржээ.
66 кг. 1. Сушил Кумар (Энэтхэг). 2. Алан Гогаев (ОХУ). 3. Жабраил Хусейнов (Азербайжан), Жеандри Гарзон Кабаллеро (Куба).
74 кг-д Мягмарын Мэндсайхан Австралийн Ермакович Константиныг 3:0,7:0-р илүүрхэн, дараа нь Казакстаны Абдулхаким Шапиевт 0:1,0:6-р дийлджээ.
74 кг. 1. Денис Царгуш (ОХУ). 2. Садех Саед Гударци (Иран). 3. Абдулхаким Шапиев (Казахстан), Габор Хатош (Унгар).
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 120 кг-д Жаргалсайханы Чулуунбат Испанийн Куба Васкийзыг 2:0,1:0-р давж, дараа нь хятадын Донг Живейд 0:4, 1:0, 0:1-р ялагджээ.
120 кг. 1. Билял Махов (ОХУ). 2. Артур Таймазов (Узбекистан). 3. Леван Берианизе (Гүрж), Иоаннис Арзуманидис (Грек).
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн багийн дүнгээр ОХУ, Азербайжан, Куба эхний, манайх 11-р байранд, эмэгтэйчүүдэд Япон, ОХУ, Канад эхний гуравт манайх 8-р байранд оржээ.