Анар-Гранат
хайр дурлал, vерхэл дотнослыг билэгддэг. Гэр бүлд аз жаргал авчирч эзнээ үргэлж аз жаргалтай байлгана Холын аялалд явахад сахиус болдог. Цус төлжих, хоолойн өвчин, өнчин тархины үйл ажиллагааг сэргээх, дархлаа сайжруулах болон халуун буулгах үйлчилгээтэй. Мєн анар чулууг зvvсэн хvн vргэлж хєгжилтэй цовоо, гэгээн бодол хvсэлтэй явдаг. Илүү үйлчлэх өдөр 3, 5, 6, 7 дахь өдөр,
Саранчулуу-Мунныкамень
Аз жаргалын чулуу. Сарны нєлєєллийн ид шидийг агуулдаг. Тэргэл сартай єдєр болгон ивээлээ хайрладаг. Сэтгэлээр унах, бөөр, сүрьеэ, дотоод шүүрлийн булчирхай зэрэгт сайн. Аливаа саад бэрхшээлийг давж, хvнд хэцvv нєхцєлд ухаалаг шийдвэр гаргахад нєлєєлдєг. Мэдрэлийн євчний vед мєнгєнд шигтгэн зvvж хэрэглэдэг.
Сувд-Жемчуг
Бие сэтгэлийг төгөлдөржүүлж урт нас, аз жаргал авчирдаг. Сувд зvvсэн хvний нvд нь цоглог болж, ирээдvйгээ зєгнєн мэдрэх чадвартай болой. Мєн хар цагаан хэл ам болон бvтэлгvй дурлал, хулгайд өртөх, хуурам мэхлэгдэхээс хамгаална. Сувдны єнгє, єнгєний хувиралт эзнийхээ эрvvл мэнд, сэтгэл санааны байдлыг илэрхийлдэг. Эзнээ нас барахад гоёмсог єнгєє алдана. Чихрийн шижин, мэдрэлийн ядаргаа, чихнийөвчинд сайн нөлөөтэй,
Барын нүд-Тигровый
Эр хүний сүлд чулуу. Эзнээ зүрх зоригтой байлгах, хэл амнаас холдуулах, бодол санааг сайн үйлст хандуулах сайн талтай. Цусны даралтыг бууруулах болон цус харвалтын дараа зүүхэд сайн,
Алтан үст болор-Наймааны чулуу
Арилжаа худалдаанд олз авчирч санхүүгийн бэрхшээл, хохирлоос сэргийлнэ. Орд жил харгалзахгүй зүүнэ.
Циркон
Дорно дахинаа ихэд хvндлэгддэг vнэт чулуу. Циркон зvvсэн хvний оюун ухаан саруусаж, сурах эрмэлзэл нь сэргэж, сэтгэлгээ нь задардаг. Хєхєвтєр туяатай циркон араатан амьтдын болон хорт могойд хазуулах аюулаас сэргийлдэг.
Ягаан болор-Аметист
таныг амжилт ялалт руу хєтєлнє. Архинд донтохоос сэргийлж, төв мэдрэлийн систем, цусны эргэлтийг сайжруулах, хэл ярианы гажигыгзасахад сайн, ухаан бодлыг саруулсгана. Үрчлээ сэвх арилгана. Эзэндээ олз, ашиг, аз жаргал авчирна. Ягаан болор vнэнч дурлалын билэгдэл болох нь ч бий. Илүү үйлчилгээтэй өдөр 2, 6 дахь өдөр
Алмаз эрдэнэ бол хамгийн vнэтэй гоёмсог чулуу. Эр зориг, тэсвэр хатуужил, цэвэр ариун ёс суртахууныг билэгддэг. Уур хилэнг номхотгож, зугаа цэнгэлээс хєндийрvvлж, эрч хvч итгэл vнэмшлийг єгдєг. Ажил vйлст амжилт авчран євчин зовлонгоос сэргийлэн хэл ам, хараалаас хамгаалж, урт наслуулдаг. Алмаз эрдэнийг сахиус болгон зvvн гартаа буюу хvзvvндээ зvvх ёстой бєгєєд чулуу таны арьсанд хvрч байвал сайн.
Бадмаараг-Рубин
Тачаангуй, гал халуун хайр дурлалын билэгдэл болдог. Хайр дурлалд аз жаргал авчирна. Дурласан хvндээ бадмаарагтай эдлэл бэлэглэвэл та амжилт олно. Єгєємєр сайхан сэтгэлтэй хvнд амжилт бvтээл, алдар гавьяа авчирдаг. Шархыг тvргэн эдгээж, тархины наалдангыг анагаан цус алдалтыг тогтооход сайн нєлєєтэй.
Оюу-Бирюза
Хувиршгvй, vнэнч сэтгэлийн билэгдэл. Хосуудад уур хилэнг арилгаж эв эеийг сэргээнэ. Баян тансаг болгодог. Мєн зvvд зєн эвгvйрэхэд, цус алдахад, шар євчний vед ээлтэй сайн. Эзнийхээ євчин зовлонг авч, муу юмнаас зайлуулдаг.
Индранил нь шударга, цэвэр ариун, даруу тєлєв зангийн билэгдэл болдог. Хосуудын сахиус. Энэ чулуу нь хvний мэдэх ухаарах хvслийг бадрааж, ой тогтоолтыг сайжруулан, ухаалаг байхад нь тусална. Атаа жєтєє, гvтгэлэг, хэл амнаас хамгаалж, дээдсийн ивээлд багтахад сайнаар нєлєєлнє. Зvрх судасны євчтэй, эсвэл багтраа євчтэй хvн зvvн гартаа индраанил шигтгээтэй бєгж зvvвэл сайн.
Гартаам-Агат
Уур хилэн, хов жив, элдэв хорлолоос хамгаална. Эзэндээ ээлтэй, хvмvvст цэцэн vг, ухаан хайрлаж, нvднийх нь харааг сайжруулдаг. Хоолой, шvдний євчин, архагшсан ханиадны vед гартааман зvvлт зvvвэл хурдан эдгэнэ. Гартаамаар нүд арчих ба зүрхний өвчинд сайн. Саа туссан үед гартаамаар иллэг хийж боон анагаадаг.
Биндэръяа-Аквамарин
Шинээр гэр бүл бологсдод сайн сайхныг бэлэгддэг. Хайр сэтгэлд аз жаргал авчирна, харилцаа холбоо удаан хугацаагаар бэхжvvлж єдєг. Биндэръяа зvvсэн хvн амьдралын баяр баясгалантай, аз жаргалтай болдог. Илүү үйлчлэх өдөр 1, 2, 4 дэх өдөр
Маргад
Ирээдvйг зєгнєн харах боломж олгон, муу бvхнийг хєєн зайлуулдаг, зvрх сэтгэлийг чангатгадаг. Нvдний харааг сайжруулж, хорхой шавьжнаас сэргийлнэ. Маргадыг удаан зvvвэл нас уртасна. Бусдад хууртахгvй, vнэнч сайн ханьтай байя гэвэл маргадыг зvvгээрэй.
Хув-Яптарь
Эх үрсийн чулуу. Олон євчинг анагаах гайхамшигтай чулуу. Арьс єнгєний, хоолойн, бамбай булчирхай, vе мєчний євчинд нэн сайн. Мєн элдэв хараал жатгаас хамгаална. Хоолой боох, зvрх дэлсэх, цус алдахыг зогсоодог. Жирэмсэн эмэгтэй хуван зvvлт зvvвэл амархан нярайлдаг. Хvvхдэд хув зvvлгэвэл эрvvл энх бойждог. Нойргvйдвэл дэрэн дороо, эсвэл орныхоо толгойд хув тавьдаг.
Молор-Топаз
Гэр бүл гал голомтын сахиус. Молор зvvвээс дээдсийн ивээл багтаж баяжна. Аян замын сахиус болдог. Дайсныхаа санаа бодол, хvсэл зоригийг таньж мэдэхэд тусалдаг. Багтраа євчнийг анагаана. Үргүйдэл, шарлах, шамбарам, элэг цөс, ухаан самуурахад сайн. Өшөө хорсол, заналхийллийг номхруулж, хvсэл тачаалыг даран, эр хvнд цэцэн ухаан, эмэгтэй хvнд олон vр заяана. Илүү үйлчлэх өдөр 2, 3, 4 дэх өдөр
Ногоолин-Маланий
Эрдэмтэд, оюуны хөдөлмөрийн хүмүүсийн сахиусан чулуу. Хvч тамир нэмж, євчин зовлонгоос хамгаална. Тархины архаг vрэвсэл, шvдний євчин, халуун бууруулах, уушиг, ходоод, элэг бєєрний євчлєлийн vед сайн нєлєєтэй. Аянга цахилгааныг зайлуулж, бусдыг эзэндээ vнэнч байлгах увдистай. Хүүхдийн өлгийд хийвэл муу юмнаас айж цочихоос сэргийлнэ. Газар хєдлєх, эндэх аюулаас авардаг.
Гэрэлтчимэд-Опал.
Итгэл найдвар, vнэнч сэтгэлийн билэгдэл болдог. Аливаа шинэ эхлэлийг болон зөн билгийг ивээдэг. Тахлаас хамгаалдаг. Мэдрэл болон нүдний харааг тайвшруулах, булчирхайн үйл ажиллагааг хэвийн байлгах, зөн бигийг ихэсгэх үйлчилгээтэй.
Номин
Сул дорой, тогтворгvй, хувирамтгай занг номин зєєлрvvлдэг. Арьс єнгєний болон vе мєчний євчтэй хvн номин зvvлт зvvвэл сайн. Элдэв хар хэл ам муу муухай зүйлээс хамгаална.
Альмандин чулуу нь анарын нэгэн тєрєл бєгєєд цусан улаан єнгєтэй байдаг. Жирэмсэн эмэгтэйн гол сахиус болдог. Хvч чадал хайрладаг. Хутга мэсний шархыг эдгээж, цус алдахаас сэргийлдэг. Хvмvvст найрсаг сэтгэл тєрvvлж, vл ойлголцох байдлыг зайлуулдаг. Яр шархыг эмчилж, ой ухааныг сайжруулдаг. Анар нь хэд хэдэн тєрєл бvхий хагас vнэт чулуу.
Мана-Хольцедон
Эзэнд нь аюул заналхийлвэл харлана. Гэнэтийн vхэл, заналхийллээс сэргийлдэг. Мана зvрхний євчин, бамбай уушаг, нойргvйтлийг эмчилж, муу бодлыг хєєн, амьдрах эрмэлзлийг бадрааж баян тансаг амьдрахад туслана, Цусны даралтыг тохируулан сэтгэл санааг өөдрөг байлган арьсыг өнгөлөн болгоно.
Ундрам-Авентюрин
Эмэгтэй хүний сүлд чулуу. Сэтгэлийн хөдөлөөнийг ихэсгэж, өөртөө итгэх итгэл, өөдрөг үзлийг төрүүлдэг. Эмэгтэйчүүдийн өвчин экзим тууралтанд сайн.
Хаш-Хурма
Хаад хатадын чулуу. Хаш эдлэл нь нэр төрийн бэлэгдэл байдаг. Бөөрнийөвчин болон хордлогоос хамгаална. Хашаар хийсэн эдлэлийг үр удамдаа өвлүүлэн үлдээдэг. Уралдаан тэмцээнд амжилт авчирна.
Тана-Перламурт
Таныг сувдны ээж чулуу гэдэг. Нас уртасгажнүдэндцог жавхаа өгнө. Бүх ордныхонзүүж болно. Хүний арьсны өнгөтэйгойд зохицно.
Шүр-Коралл
Зөнч төлөгчидийн сүлд чулуу. Далдыг харах чадварыг сайжруулж, аянга цахилгаанаас хамгаалах, элдэв халдварт өвчнөөс хамгаалах, догшин занг номхоруулах нөлөөтэй.
