Ишлэл:
Ишлэл:
baigali deerh hamgin huchtei amitad bugd l mahchin bga bzde, ene danhar tarhiig chn mah idjiij l uurgaar hangan shu de. mah idehgu bga tsagaan hooltoi humuusiig bol unelj bnaa, tehde neg sonin ym ajiglagdaad bdag n genet l bi mah iddeggu ariun gegeen amitan, ta nar muusain baliar aluurchid mahchid, ta naraas bolj delhii dulaarchiina ged bga humuusig yrusu oilgodoggu ym
Харин тийм ээ. Цагаан хоолтнууд өөрсдөө л хүн рүү дайраад эхэлдэг шд. Цагаан хоолны газрууд нь хүртэл Бурхадын зоог, Ариун идээ нтр гэсэн нэртэй ч байх шиг. Би хувьдаа хэн нэг нь элдэв шашин шүтээд, янз бүрийн урсгалд автаад, бас дээр нь мунхарсан дээрээ өөрөө л мунхраад байжийхгүй ойр хавьд нь байгаа хэвийн хүмүүст тэрийгээ халдаах гээд бусдыг доош хийгээд байхад үнэн дургүй.
Тэгвэл хамаа байж уу, архи тамхи зарж үхэр, гахай, тахиа өвчиж хоол хийдэг газраа Ариун идээ нтр гэсэн нэр өгсөн байг лдээ.
Халдаах гэж доош хийгээд байгаа нь ч юу л бол. Миний бодохын цагаан хоолны ач тус, махны сөрөг тал зэргийг өөрсдийнхөө ойлгож мэдэж мэдэрсэн юмаа бусадтай хуваалцаж, санал болгож, сонголтыг нь өөрсдөд нь л үлдээдэг байх. Өөрсдөө ч гэсэн мах иддэг байсан байж өөрсдийгөө ариун гээд бусдыг бузар гээд байгаа хүн арай ч байхгүй байх. Өөрсдөө зөв ойлгох хэрэгтэй.
Тэгээд ч цагаан хоол гэж тэр элдэв шашин ч биш, янз бүрийн урсгал ч биш, зүгээр л амьдралын хэв маяг. Эрүүл мэндээ боддог ч юмуу ёс суртахуунлаг хүмүүс архи тамхи хэрэглэдэггүй байх нь тэдний амьдралын хэв маяг. Арай өөр үзэл бодолтой бол архи тамхи хэрэглэж байгаа нь ч мөн тэдний амьдралын хэв маяг. Тэгэхээр эрүүл мэндээ бодоод бас дээрээс нь энэрэнгүй сэтгэлийн үүднээс цагаан хоол хэрэглэх явдал нь мөн л амьдралын хэв маяг болж байгаа юм.
Яахав хэв маяг талаасаа, ёс суртахуун талаасаа, шашин талаасаа гээд л олон талаас нь цагаан хоолыг тайлбарладаг. Жишээ нь шашин талаасаа цагаан хоолыг хэрэглэдэг байлаа гээд мунхарсан хэрэг биш байхаа. Буруу зөрүү сэтгээд, буруу зөрүү, гаж үйлдэл хийгээд байхгүй л бол мунхарсан гэж тодорхойлоход арай тохиромжгүй байх.