Мэдээж Full ISO хамгийн шилдэг нь, дараа нь ямар нэгэн асуудал гарах нь тун бага. Гэхдээ repack, reload-г нь татсан нь дээр.
Repack, Reloaded гэдэг нь тухайн тоглоомын юуг нь ч хасалгүйгээр, ямар ч чанарыг нь алдагдуулалгүйгээр байж болох хамгийн бага хэмжээгээр шахсан хувилбарыг хэлж байгаан, гэхдээ мэдээж language pack зэрэг ганц 2 чухал биш зүйлийг нь хасана лдаа. Заримдаа бүр 2,3 дахин бага болтол нь шахсан нь бий. Суухдаа хүртэл яг л full game шиг инсталл хийж сууна. Харин Full-Rip бол мөн л тоглоомын юуг нь ч хасалгүйгээр бүрэн хэмжээгээр нь шахсан хувилбар. Repack, Reload-г бодвол хэмжээ нь илүү бага байдгаараа давуу талтай. Заримдаа cinematic scene болон дууных нь чанарыг багасгасан байх нь их бий. Суухдаа шууд л portable хэлбэрээр задарч суудаг. Зүгээр rip бол ойлгомжтой биздээ. Би лав rip тоглоомуудад үнэхээр дургүй. Миний хувьд тоглоомын график зураглал, элдэв эффектээсээ илүүтэй Soundtrack Зохиол 2-г нь түрүүлж хардын. DVD5 гэдэг бол зүгээр л нэг DVD дискний стандарт, тийм болохоор тоглоомтой хамаагүй байха. Харин Multi5 гэж бий, энэ нь уг тоглоом олон янзын хэл дээр суудаг гэсэн үг.
Тэхээр би өөрт тань Repack болон Reload-г санал болгож байнадаа хэхэ
Мөн тоглоомыг татахдаа мэдээж комынхоо хүчин чадалд тохируулах хэрэгтэй
Татахын өмнө тухайн линк болон тоглоом ямар нэгэн асуудалтай үгүйг шалгах хэрэгтэй, тэхээр татахаасаа өмнө хүмүүсийн бичсэн сэтгэгдлүүдийг заавал уншиж үзэж байх хэрэгтэй.
IGN ч юмуу Gamespot зэрэг том сайтуудаас өгсөн оноог нь харж review-г нь уншиж байвал зүгээр, гэхдээ заримдаа үнэхээр сайн тоглоомд бага оноо өгсөн байх тохиолдол их бий
Хэрвээ огт мэдэхгүй тоглоомыг татах гэж байгаа бол гаднах хавцасны нь гоё зурагт хуурталгүй, screenshot болон тоглолтын хэсгийн нь бичлэгийг үзэж байгаарай. Би ч гоё хавцасны зурагнаас нь болж зөндөө шатаж байсандаа хаха
бас вирус trojan нтр гээд бусад асуудлууд байна, гэхдээ чанартай сайтууд дээр, чанартай хүмүүсийн оруулсан татац дээр иймэрхүү асуудлууд харьцангуй бага бий. Заа тэгээд тоглоом татаж аваад хэрвээ тэр чинь задрахгүй бол битгий шууд устгаарай. Зүгээр л форматынх нь дагуу хайгаад үзээрэй. Заримдаа daemon tools-ийн хүртэл задалж чадахгүй өргөтлүүд байдиймшүү. Ер нь Daemon Tools, Winrar, 7zip байхад ч алзахгүйдээ. Хэрвээ татаж авсан олон парттай тоглоом задрах үедээ алдаа заавал winrar-ийн kepp broken files-г ашиглаж бас болдог. За за бла бла бла нэг иймэрхүү хэхэ
Нээрээ энэ таны анхны бичлэг юм байнашдэ тэ, анхны бичлэгт тань хариулж байгаадаа таатай байна
Эцэст нь хэлэхэд Асуултад тавтай морил
