Квант Физик гэсэн сэдэвт бичих гэж байгаад нэг л онцгүй санаа юм шиг санагдсан тул энд бичив хэхэ
МЭдэх нэгэн нь алдаа оноог нь хянаж мэдэхгйү нэгэнд нь бага ч болтугай тус болог гээд бичив...
Барашенков"Электрон доторхи Ертөнц"
Мезонон агаарын теннис
1905 он гарлаа..Орост хувьсгалын шуурга шуурч байв...Оюутнуудын танхимд ч цуглаан болон бужигнаж байв.Их сургуулийн Профессорууд ч ажилчид ч оюутнуудын хамт хааны харгис дарамтыг эсэргүүцэн ажлаа орхин одож байсан юм.Харин алс холын тайван байсан Швейцарт Альберт Эйнштэйн гэгч Патентийн товчооны ажилтан нэрд гараагүй залуу гэрэл бол бөөмсийн урсгал юм гэдгийг нотлон өгүүлэл хэвлүүлжээ.Түүнээс өмнөхөн тэр сургуулиа дүүргэсэн боловч олигтой ажил олдохгүйн улмаас түр зуурын түшмэлийн ажил хийж байв.
Түүний өгүүлэлийг үнэмшиж хүлээн авсан хүн тун цөөхөн байлаа.Тэр үед гэрэл корпускул хэмээх жижиг хэсгүүдээс тогтдог гэдэг аугаа их Ньютоны санаа туршлагаар нотлогдоогүй түүнээс хойг 2 зуун жилийн турш гэрэл долгиолог чанартай гэдэгт эрдэмтэд эргэлзэлгүй итгэсээр л байв.Гэрэл цацраг идэвхит туяа халааан биеэс гарах дулааны цацраг энэ бүхэн цахилгаан соронзон долгионы хэлбэр болох тухай физикийн ямар ч сурах бичгээс уншиж боох байлаа.Харин Эйнштэйний өгүүллээс гэрлийн бөөмс нь долгиолог ба бөөмлөг гэсэн хоёрдмол шинжтэй байдаг гэдгийг олж мэднэ.Энэ бөөмс долгионы хуулиар хөдөлдөг.Энерги багатай үед долгилог чанар нь давамгайлна.Дүрслэн хэлбээс тэд энэ үедээ өөрсдийгөө муу мэдэрч хөдөлгөөн нь жигд биш замбараагүй яг л согтуу хүн шиг байна.Эсрэгээр энерги авчихвал өөртөө итгэлтэй болох бөгөөд тэдгээрийн шинж төрх нь хурдан электроны урсгалаас бараг ялгагдахгйү болно.
Гэрлийн бөөмс бол нэг талаас бөөмс нөгөө талаас долгион болохоор хоёр нүүрт Янус л гэсэн үг.(Ромын домогт эсрэг харсан хоёр нүүртэйгээр дүрслэгдэх орох гарах хаалга эхлэл төгсгөлйн бурхан) Энэ нь тийм амархан санаанд багтсан биш учраас хамгийн шилдэг физикчид ч гэсэн Эйнштэйний онолыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байсан юм.Гэтэл энэ онол шинэ шинэ туршилтуудаар батлагдсан бөгөөд аажмаар бүх нийтээр хүлээн зөвшөөрөх болсон байна.Цахилгаан соронзон орны бөөмсийг фотос буюу гэрэл гэсэн үгнээс үүссэн фотон гэдэг нэрээр нэрлэжээ.
Цэнэгт бөөмс хоорондоо фотоны солилцолоор өөрөөр хэлбэл фотоноор агаарын теннис тоглож байгаа юм шиг л харилцан үйлчлэлцэнэ.Нэг бөөм өдөн бөмбөг болох фотоныг шидэхэд нөгөө нь тосч аваад буцаагаад шиднэ.Бөөмс хоорондоо хичнээн ойр байх тусам төчнөөн хүчтэй харилцан үйлчлэлцэж тоглоом улам эрчимтэй болно.Өдөн бөмбөг болох болох фотон нь хоёр тоглогчийг нийлүүлж холбосон мэт хурдан дамждаг.Үнэндээ энэ холбоос нь нягт биш гэхдээ энэ нэг их чухал биш ээ учир нь бид ердийн ременийг хүртэл их томсговол үндсэндээ хоосон хөндийгээс тогтоно гэж бодож болно.
Харин нейтрон бол ийм агаарын теннис тоглодгүй.Тэр цэнэггүй учраас фотоныг ер тоохгүй.Тиймээс тэдгээрт ямар нэг өөр өдөн бөмбөг хэрэгтэй.
Цөмийн доторх нейтрон хоорондоо юугаар тоглодгийг анх Зөвлөлтийн Фзизкч Д.Д.Иваненко И.Е.Тамм нар анх судалж эхэлжээ.Эдний үзэл санааг ярихын өмнө нейтрон нээсэнтэй бараг зэрэг физкикт нээгдсэн өөр хоёр чухал үзэгдэлтэй танилцах хэрэгтэй.
Цөмөөс электроныг сугалан гаргар урвалын үед нэгэн сонин зүйл ажигдлагджээ.Урвалын дараах цөм ба электроны энергийн нийлбэр анх цөм задраагүй үеийнхээс мэдэгдэхүйц бага байв.Өчүүхэн бага хэмжээгээр ч бага байлаа гэсэн энерги хадгалагдах хууль биелэхгйү учраас энэ бол байж болохгүй зүйл шүү дээ.Энерги ор сурагүй алга болох ёсгүй мөн оргйү хоосноос ч бий болохгүй.Үгүй бол мөнхийн хөдөлгүүр хийж болохсон.Тэгэхээр физикчдийн хувьд эсвэл энерги хадгалагдах хуулв худлаа гэж хүлээс эсвэл тэр энергийг ямар нэг мэдэгдээгүй байгаа цэнэггүй бөөм зөөж байгаа гэж зөвшөрөхөөс өөр аргагүй болов.Ийм таамналыг Швейцарын онолч Вольвганг Паули дэвшүүлсэн юм.Уул бөмбөгийг бяцхан нейтрон буюу нейтрино гэж нэрлэжээ.
Атлантын далайн цаад талд АНУ ийн физкч Курт Андерсон Вильсоны камер гэдэг багажийн тусламжтайгаар сансрын туяаг судалжээ.Тэр багаж нь Спиртийн ханасан уураар дүүргэсэн битүү сав юм.Тийм уур бол дээд зэргийн тогтворгүй нөхцөлд оршдог.Бин битүү саван дотор ямар нэг жигд биг орчин бий болбол мананцар үүсдэг.Цэнэгдлэгдсэн бөөм уул камерийг нэвтлэхдээ өөрийн цахилгаан орноороо атомын электрон бүрхүүлийг эвдэн явж өнгөрсөн орчныхоо жигд байдлыг алдагдуулсны улмаас , түүний ул мөр болох мананцар үүсдэг.Тэр мананцарын урсгалын мөрний зузаан нягт нь бөөмийн массаас хамаарна.Энэ нь цэлмэг өдөр тийрэлтэт онгоц нисэж өнгөрөхөд гардаг мөртэй тун төстэй юм.Онгоцны ард жигд цагаан мөр үлддэгийг харсан биз дээ.Энэ нь хийн молекул ба онгоцны хөдөлгүүрээс хаягдсан түлшний үлдэгдэл рэсгүүд дээр манангийн дусал бууж шингэж болсны үр дүн юм.Тэнгэрт тийм мөр гарахыг Та нар олон удаа харсан байх.Нимгэн цагаан зурвас өглөө эрт буюу үдэш нарны туяа ташуу туссан үед улам тод харагддаг шүү дээ.Хэрэв Вилсоны камерийг соронзон оронд тухайлбал хүчтэй цахилгаан соронзон туйлуудын хооронд байрлуулчихвал нэмэх цэнэгтэй бөөмийн мөр нэг тийшээ , хасах цэнэгтэй бөөмийн мөр эсрэг тийшээ салан муруйсан харагдана.Энэ нь бөөм ямар цэнэгтэй болохыг тодорхойлоход тусална.Сансрын туяаг судлах энэ аргыг Зөвлөлтийн эрдэмтэн Д.В.Скобелцин боловсруулсан юм.Америкийн физикч түүнийг нь ашиглажээ.
Андерсон нэг удаа нэг цэгээс хоёр тийш салж муруйсан Лүсэг шиг нарийн мөрийг ажиглажээ.Энэ үсгийн нэг талыг нь электрон зуржээ , нөгөөг нь түүнтэй ижил мөртлөө эсрэг цэнэгтэй бөөм гарсан байж таарна.Нэмэх цэнэгтэй электрон.Андерсон түнийг ПОЗИТРОН гэж нэрлэв.Энэ нь Покитро хнэмэх гэсэн грек үгнээс гаралтай.
Энэ аримт болон нейтриногийн тухай Пауийн таамаглалд тулгуурлан Д.Д.Иваненко,И.Е.Тамм нар цөмийн бөөмс зөвхөн фотон бус хос бөөмсийг нэгэн зэрэг солиолцдог өөрөөр хэлбэл электрон нейтрино эсвэл позитрон нейтриног гэх мэт шууд хоёр өдөн бөмбөгийг цацаргаад буву эсвэл электрон нейтрино хоёрыг шингээгээд нейтрон болдог.Энэ маягаар Нейтрон ч бас Протон болно.
Протон,нейтрон хоёр ягаад заавал хос бөөмийг солилцдог юм бэ? электрон юм уу позитроныг дангаар нь солилцож болохгүй юм уу гэсэн асуулт гарна.Болохгүй ээ .Энэ бол тэдэнд бүр хатуу хориотой.Бөөм гэдэг нь үндсэндээ тэнхлэгээ тойрон зогсолтгүй эргэж байгаа жижигхэн ээрүүлтэй төстэй юм.Тэд адилхан эргэх боловч чиглэл нь өөр,зүүнээс баруун тийш баруунаас зүүн тийш эргэдгээрээ ялгагддаг бана.Протон эсвэл нетроноос тасарч бий болсон бөөм тэдний эргэлтийг аваад явчихаж болох боловч энэ нь боломжгүй зүйл юм.Учир нь үл эргэодэгч Протон болон нейтрон гэж байхгүй.Иймд үндсэн бөөмийн эргэлтэнд нөлөөлдөгүй бие биенийхээ эсрэг чиглэлд эргэлддэг хос өөмс цацардаг ажээ.
Иваненко Тамм нарын боловсруулсан цөмийн дотоод хүчний онол нэг хэсэгтээ физикт гарсан чухал үзэгдэл болж байлаа.Гэтэл бүүр нарийн тооцоо хийгдээд ирэхээр хоёр өдөн бөмбөгөөр харилцах нь ховор харилцсан ч тэдний үүсгэсэн холбоо цөмийг тогтооход хангалтай биш болох нь харагдав.
Ямар нэг шинэ бөөмсийн цөмийн дотоод хүчийг өдөн бөмбөгийн загвараар тайлбарлах нв ямар ч гэсэн их сонирхолтой санаа болно.Энэ нь онолын тулгуур болох санаа юм.Японы залуу онолч Хидеки Юкава энэ санааг хөгжүүлжээ.Тэр зорилгоо эсрэг талаас нь шийдвэрлэхээр шийджээ.Протон нейтрон хоёр бидний үл мэдэх ямар эг бөөм солилцдог гэж тооцоод туршлагатай харьцуулж түүний шинж чанарыг тогтоох гэж оролодсон байна.Тэгээд энэ бөөм электроноос 200 300 даин хүнд өдөн бөмбөгөөр харилцах цацруулалтын ба шингээлтийн давтамж нь фотоноос мянга дахин их байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.Энэ үнэн бол хөнгөн цахилгаан соронзон сумны оронд хүнд бул хар чулууг маш хурдтай шидэлцэн өдөн бөмбөгөөр харилцах болно о доо...
Удалгүй электроноос хоёр зуу дахин их масстай бөөм сансрын туяанд байгааг илрүүлэв.Түүнийг бас л грек үндэстэй үгээр Мезон гэж нэрлэв.Мезо гэдэг нь грекээр дунд гэсэн үг юм байна.Тэгэхээр электрон Протон хоёрын дундах гэсэн утгатай болж таарлааа.
Ийнхүү грек гаралтай нэр томёог физикчик хэрэглээд байдаг нь анхны атомын сургаалч эрдэмтдийг хүндэлж дээдэлсний билэг тэмдэг юм.
Тэгэхээр молекул атом нь цахилгаан соронзон хүчээр барьцаодаж байдаг байх нь ээ.Яг л энэ хүч барилгын гагнаас-ын үүрэг гүйцэтгэдэг.Цөм дотор үүнээс мянга түм дахиних хүчтэй мезоны хүч үйлчилдэг.Ийм учраас цөс нь атомоосаа илүү бат бөх нягт юм.Багцаалан хэлбэл тэрбум дахин нягт байх нь ээ.Зүйрлэвээс төмрийн нягт агаарынхаас түм дахин их боловч харин энд тэр бум дахин ихийн тухай ярьж байна.