Өглөөний мэнд залуусаа.

За ингээд үргэлжлүүлэх үү.
Нанхиадын тулалдах эрдэм буюу Монгол цэргийн шилмэл "Жад хороо" байгуулагдсан түүх 4-р бүлэг.
Ямухай жанжны мэдэлд оршдог шилмэл жад хороо гэдэг нь цэргийн эрдэм бүрийг нэвтэрхий эзэмшеэн хашир туршлагатай дайчдаас бүрддэг маш их нэр хүндтэй анги байв. Орчин үеийн хэллэгээр бол "Альфа", "Дельта" гэх мэт тусгай ангийн дайчид л гэсэн үг. Тэрхүү жад цэргийн хороог анх байгуулах болсон шалтгааны талаар хэдэн үг дурсах нь зүйтэй болов уу. Энэ нь хоёр жилийн өмнө болсон явдал байв. Тэр үед Буха чинсан шатаж уугисан Бээжингээс баруун хойш яаран дутаасан Алтан улсын жанжин Ванган чинсаны цэргийг гэзэг даран мөшгин хөөж явтал эгц улаан зам дээр нь хоёр морьтой нанхиад хөндөлдөн зогсч байжээ. Их цэргийн тэргүүнд явсан толгойн ангийг Хонхотаны Хар Хулан ахалж явсан бөлгөө. Тэд улаан зам дээр нь хөдөлгөөнгүй зогсох хоёр нанхиад эрийг хараад отолт байж болзошгүй хэмээн болгоомжлон зогтуссан аж. Юуны өмнө энгүүдийн Барсыг дөрвөн цэргийн хамт урагш довтолгон нанхиадуудаас яах гэж зам хаасан учрыг олуулахаар явуулжээ. Нэг нь толгойгоо цагаан ямбуугаар нямбай гэгч нь ороосон, чөгөө нь мулзайтал хуссан халзан толгойтой хоёр морьтон тэднийг угтан ургаа хад чулуу шиг хөдөлгөөнгүй зогсох ажээ. Тэднийг гурван зуун алдын зайд хүрч очтол хоёр нанхиадын гар үл ялиг хөдлөх шиг болоод Барсын дөрвөн талд явсан дайчин эрс хоолойгоо хуруун чинээ төмрөнд тас хяргуулан мориноосоо гулдайн ойчих нь тэр. Барс их төрийг үүсгэсэн 1206 оноос хойш эдүгээ хүртэл 159 дайн тулаанд хатгалдан орохдоо иймэрхүү нүдэнд үл үзэгдэх зэвсэгээр хүнийг холоос хурдан бөгөөд мэргэн хороодог дайсануудтай огтхон ч учирч байсангүй. Хоёр нанхиадын нэг нь гараа нуруун дээгүүрээ давуулан сэлмээ сугалмагцаа арван алдын зайнаас морин дээрээсээ ирвэс шиг үсрэн дүүлэн иржээ. Монголчууд тухайн үедээ Ванган Чинсаны цэрэгт зэвсэгийн эрдэмээр гайхагдаж асан, нэр сүр нь Алтан улс даяар төдийгүй Хөх мөрөн, Шар мөрний сайн эрсийн зүрхийг чичрүүлж явсан "Умардын луу" хочит Шан Фэн, "Азарган чоно" хэмээх Чан хоёртой тулж байгаагаа мэдсэнгүй. Ванган Чинсан зам /руулан зугтах цэргийнхээ арыгхамгаалж, монголчуудыг > саатуулахаар зэвсэгийн эрдэмд гарамгай хоёр баатраа чгээсэн ажээ. Шан Фэн нь "Умардын луу" хочийг Шаолинь /мд 25 жил шавилан сууж байхдаа Их могойт уулын авцалд бүгсэн 30 догшин дээрэмчнийг ганцаараа дарж зн болой. Хожим түүний зэвсэг болон нударгын эрдэм ган улсын хааны ордонд хүртэл цуурайтаж ирмэгц нган Чинсан хааны бие хамгаалах торгон цэргийн 1агч болгохоор урилга заллага явуулсан юмсанж.
зэвсэгийн эрдэмд төгс нэвтэрч, бурханы номонд тэрхий гэгээртэлээ сүм хийдээ орхихгүй гэж андгайлсан Фен хааны ордонд ирсэнгүй. Харин гурван жилийн эаа умардын зэрлэг нүүдэлчин монголчууд их улсад голж, цагаан хэрмийг даван нийслэл Жүндүг түйвээж элмэгц сайн дураараа сахил санваараа шувтлан аны албанд хүрч ирсэн юмсанжээ. Түүний хажууд буй торгон цэргийн даамал Чан хэдийгээр Шаолинь "цэд суралцаагүй боловч хар нялхаасаа илд жадаар цах аргад нэвтэрхий суралцан, Алтан улсын омог ихт -нуудыг өөрийн гараар устгаж нэр алдраа дуурсгасан I байлаа. Ялангуяа Гунфан хавцалд Сүн улсын цэрэгтэй лсэн тулалдаанд ганцаараа 120 дайсаныг цавчин ггасан баатарлаг явдал нь ард иргэдийн дунд домог юн мөнхөрч тэр талаараа зохиосон дууг нь тариачин эд ургацын баярынхаа үеэр дуулан баясдаг болоод айжээ. Чан дэргэдхи дөрвөн цэргээ хануур жаданд /лбүүлсэн ч үл хайхран ганцаараа салхи шиг довтлон буй Барсын урдаас сэлмээ сугалан харайсан аж. кайн үедээ нанхиадын зэвсэгийн сайчууд хэдийгээр I сугалан тулалдахдаа гаргууд боловч морьтой довтлон ирж буй хүнтэй дайтаж огт сураагүй, морийг зөвхөн хөл дүүжлэн унахад л хэрэглэдэг байсан билээ. Иймээс Эмээлтэй морио орхин газраас дээш гурван алдын өндөрт (ргэлдэн хөөрөөд өөдөөс нь айсуй монгол эрийн зүг донголжээ. Барс урдаас нь нисэн довтолж ирсэн цагаан алчууртын сэлмийг хариулж чадсан боловч тогтоож дийлэлгүй хамтдаа морин дээрээсээ давхралдан унажээ. Газарт унасан хойноо Барс тэр даруй самбаачлан цагаан алчууртыг заамдан авч өвдгөн доороо хийгээд багалзуурыг нь шахсан аж. Гэвч түүний дор орсон эр хөлөө чөлөөтэй саван ар нуруу руу нь өшиглөхөд тэрбээр үүдэн хойморын зайтай шидэгдэн ойчжээ. Ингээд хоёул босч сэлмээ сугалан бие бие рүүгээ довтлоход бэлэн ойртоход цагаан алчууртай хятад эр бүжиглэж байгаа мэт хөлөөрөө уран гоё хөдөлгөөн газар зурж үйлдээд хажуугаар нь алчуур мэт хөнгөнөөр нисэн өнгөрөх зуурт Барсын зүүн эгэм тасхийн янгинаад явчихаж. Олон дайн тулаан үзэж, толгой дээр нь далайсан олон янзын сэлмийг нүд ирмэхийн зуурт анзаараад бултан зайлж, өрсөн цавчиж явсан Барс энэ удаа нанхиад эрийн цавчилтыг олж харсангүй. Түүний бүрмэл хуягны завсараар цус садран гарч ирлээ. Энэ үед хоёр хөл дээрээ эргэлдэн буусан Чан багшийнхаа захисан үгийг гэнэт санасан аж. Багш нь түүнд "Нүүдэлчидтэй тулалдахдаа шархдуулж болохгүй, шууд л алах хэрэгтэй. Тэд садарсан цусаа үзвэл улам омогшин улайрч дайрдаг муйхар улс" гэж байсан аж. Үнэхээр ч Барс түүн рүү өргөн хавтгай илдээ налуулан гурван удаа дээгүүр, гурван удаа доогуур маш хурдан гялсхийтэл цавчсаныг Чан арайхийн няцааж хойшоо алхам ухарлаа. Чан тэр даруй "Буйлсын мөчир усанд хөвөх" гэсэн алдартай сэлмийн эрдэмийг хэрэглэхээр шийдэжтэр даруй нуруугаараа хөрвөн эргээд илдээ усны давлагаа мэт туялзуулан довтлоход цусандаа бялтсан монгол эрийн өргөн сэлэм илдийг нь урдаас нь угтуулан ганцхан цохих шиг болтол "Усанд хөвөх буйлсын мөчир" аргаар эргэлдэж байсан сэлэм нь гараас нь мулт үсрэн тээр хол шидэгдэж унасан аж. Нанхиад эр гар хоосон болсоныг хармагцаа Барс дахин довтолж өөд уруугүй цавчин ортол цагаан алчуурт түүний урдаас зөрж гишгэх шиг болмогцоо сэлэмтэй гарыг нь атгаж аваад ер бусын их хүчээр нуруун дээгүүрээ давуулан нисгэж хөөргөөд ар нуруугаар нь пид хийтэл шидэж орхих нь тэр. Барс их цус алдсанаас арай ядан гуйвсаар босч иржээ. Монгол эр сэлмээ тулан өндийн байгааг харсан Чан түүний тамирдсаныг-мэдэж Шан Фэн руу харвал цаадах нь хоёр ү.чүүрийг нь гинжилсэн арзгар төмөртэй модон бороохой Гврган шидсэн агаад тэр дор нь шүүрч авсан аж. Нанхиад эр мөнөөх холбоотой арзгар муныг салхи хүүгтэл баруун солгойгүй эргүүлэн ойртохыг харсан Барс чухам цагийг нь олж хүчтэй цавчсанаар гинж нь тасарч хоёр гарт нь нэг хоёр муна болон салж орхив. Гэвч нанхиад эр хоёр мунаа солбин эргүүлсээр суун тусах шиг болмогц эрчилсэн өргөст Мод Барсын ар дагзанд гал манартал тусч, тэрбээр хөл дээрээ тогтох гэж чармайсан боловч дараагийн арзгар муна баруун шанаанд нь ирж буусанаар нүд нь харанхуйлан нүүрээрээ газар шурган унасан аж. Энэ тулааныг холоос хпрсан Хар Хулан есөн мэргэн харваачийг мордуулж 1аад хоёртоо ойртох хэрэггүй. Холын зайнаас сумаар сүлбэчих гэж тушаажээ. Харваачид сум тусах газарт довтлон очмогцоо мориныхоо амыг хөндөлсүүлэн татаж зогсоод нэгэн зэрэг нумаа сумлан зогсоо зайгүй харваж эхэлсэн аж. Гэвч хоёр морьтон эр нисэн ирэх сумыг бпрьсан сэлмээрээ сурмагхан гэгч нь цавчин унагасаар урагш довтлон орж ирсэн байна. Хоёр нанхиад эр сэлмийг жинхэнэ гайхамшигтай эзэмшсэн улс болохыг монголчууд ийнэ анзаарчээ. Харваачид зогсоо зайгүй сум тавьж 1сан ч тэр хоёр бие биедээ ганц ч зэв хүргэлгүй тэдэнд Тулж ирээд харваачдын дундуур довтлон оров уу үгүй юу эмээл дээрээсээ агаарт хий үсрэн, годройтон нисч нүд ирмэхийн зуур есөн харваачийг хөнөөж тэдний зөвхөн эмээлтэй морьдыг нь л үлдээжээ. Ямаршуухан хүчирхэг эрстэй тулгарсанаа ойлгосон Хар Хулан бахтай нь аргагүй Шүдээ яралзуулан инээж илдээ өргөөд бөөнөөрөө дайрч орохоор шийдсэн байна. Тэр үеийн монголчуудын морин цэргийн дайралт гэдэг үерийн ус, түймэрийн гал шиг хмиоолтэй хурдан хүчирхэг, юугаар ч зогсоохын аргагүй аюултай довтолгоон байсан юм. Хар Хулангийн араас тОЛГойн сэргийлэхэд явсан наян монгол цэрэг сэлмээ ярсхийтэл өргөн уухайлсаар дайрч орлоо. Зам зууртаа хэд хэдэн цэрэг нанхиадуудын шидсэн хангинуур зэвэнд тас хяргуулан мориноосоо салжээ. Хоёр нанхиад эр морин дээрээсээ агаарт үсрэн эргэлдэж, сэлмээрээ баруун солгойгүй цавчлан, заримдаа газраар өнхөрч, хөлөөрөө хүртэл өшиглөн унагаж, заримдаа жигүүртэй юм шиг толгой дээгүүр нь дүүлэн нисч тэр гэхийн тэмдэггүй бөөн үймээн болж орхижээ. Монголчууд өмнө нь хэзээ ч ийм олуулаа хоёрхон хүн рүү дайрч байсангүй. Салжиудын Есүнгэ мэргэн зай завсарыг нь соргогоор олж хараад Чаны сэлмэн доогуур улаан суга руу нь огцом харваж унагаагүй бол монголчуудын хохирол улам л нэмэгдэх байлаа. Харин нөгөө Шан Фэнгийн нь дөрвөн талаас бугуйл хаян татаж барьж авсан байна. Гэвч тэр дөрвөн мөчөө бугуйлын суранд ороолгож тэл үүлсэн атлаа дотоод хүчээ ашиглан хоёрыг нь тас өшиглөж орхижээ. Сүүлд нь улаан хоолойгоор нь хаясан Хар Хулангийн бугуйл багалзуурыг нь шахан ухаан алдуулж түүнийг амьдаар нь барьж авсан аж. Энэхүү замбараагүй тулааны талбарт 30 орчим шилдэг дайчин эр хоёрхон нанхиадын илдэнд тасар цавчуулан амиа алдсан байхыг харсан Хар Хулан цаашдаа ийм тупаан хийвэл маш эрсдэлтэй болохыг ойлгож авсан байна. Тэрбээр уурсан хорссондоо Шан Фэнийг дөрвөн мөчөөр нь омголон морьдын сүүлнээс зүүж тасар татуулан хороожээ. Гэвч энэ үед их цэргийн хамт дөнгөж хүрэлцэн ирсэн Буха Чинсан түүнийг муйхарлан довтолж олон цэргийн амь үрэв, мөн өөрийн нь тушаалгүйгээр олзны хүнийг цаазаллаа гэж хилэгнэн зуутын даргаас нь мулт татаж жирийн цэрэг болгожээ. Тэр явдлаас хойш нэг их удалгүй дөчин хүнтэй тэнцэж тулдаг хоёр нанхиад эрийн тухай яриа ам дамжин түгсээр Бор жанжны чихэнд хүрчээ. Хятадын Сүн улсын гүн рүү нэвтрэх тусам ийм чадвартай улс олон таарч, цэргийн аян дайнд хүндрэл учруулж болзошгүй тул Бор жанжны зөвлөснөөр Өгөөдэй хаан цэргийн эрдэмд нэвтэрхий Ямухай баатрыг дуудан тусгай шилэгдмэл "Жад" хэмээх цэргийн хороо үүсгэн байгуулахыг тушаасан түүхтэй юмсанж. Отог аймгуудаас хамгийн шипмэл цэргийгцуглуулсан "Жад" цэргийн хороонд агаарт шидсэн хулсыг газарт буухын завдалгүй 12 хэсэг цавчин зороод хаячихдаг хүмүүс захаас аваад л зөндөө байсан агпад тэд илдээрээ буруу зөвгүй наадаж явдаг байв. өөдэй хаан Ямухайд тусгай хороо байгуулах даалгавар н нь цаанаа бас л нарийн учиртай байж. Ямухай 25 гол төлөв заншлаач тагнуулын зарлиг биелүүлсэн өөд Перс, Араб, Багдад, Гуулин улсын Хейжү арал, үн умс Зааны аралд хүртэл нэвтэрч чадсан хөх төрийн рдаа барьдаг эрсийн нэг байлаа. Тиймээс Зэв жанжин, Бат хаан хоёр хүртэл Ямухайгаас битүүхэн айн ширвээтдэг байсан нь нууц биш. Өгөөдэй хаан "Жад" цэргийн хороо байгуулахыг чухалчилж Ямухайд тушаал буулгасан нь нэг оёсондоо Алтан улс хийгээд Сүн улсын цэрэг зэвсэгийн эрдэмийг үнэлсэн хэрэг байлаа. Тухайн үед даян дэлхийн Шаандаа илд агсаж, нуруундаа нум үүрсэн улсаас хамгийн шилдэг цэрэг нь монголчууд байсан юм. Гэтэл ний дундаас жинхэнэ соруудыг нь түүн ялгаж тусгай хороо байгуулах болсон нь дээр доргүй ам зөрөх яриа Щргаж эхэлсэн байлаа. Харин Хишигтэн болон Хэвтүүл цэргүүдээс хэнийг ч авч болохгүй гэж Өгөөдэй тушаажээ. Ямухай Цэцэн баатарын хамт мянгатуудаар гурван сар хэрэн тэнэж, шигшин сонгосоны эцэст монгол хэлт 82 омог бүрээс арван шилдэг дайчныгялган авч "Жад" цэргийн лэгдмэл мянгатыг бий болгожээ. Гэхдээ тэр зөвхөн сэлэм жад, нум тавин тулалдах эрдэмд гоцоос гадна цайз хэрэм тэсэлж дэлбэлэх, хордуулах, харвах төхөөрөмж бүтээх зэрэг ур чадвартай хүмүүсийг тусгай ангид хамааруулах зарлиг гаргасан билээ. Жишээ нь дүүгүүрийн узуүрт суурилуулсан "Вааран сум" байна. Одооныхоор бом димамиттай төстэй уг тэсэрдэг сумыг жалайрын уран Дархан Гэлэг анх санаачлан зохиож Калкгол дээр Оросын вангуудтай хийсэн тулаанд Сүбээдэй баатар амжилттай хэрэглэсэн билээ. Нунтаг хар дарийг хөх цахиурын үртэстэй хольж хатуу барзгар чулуу бүхий шавраар тойруулан бүрж хатаагаад завсараар нь цухуйсан олсны үзүүрт гал өгч дүүгүүрдэн эргүүлж байгаад шидмэгц чих дүлийрэм дуу чимээ гарган, бөөн чулуу үсэргэн дэлбэрдэг байж. Анх Зэв, Сүбээдэй нар хипчакуудтай хутгалдсан мэргэдийн үлдэгдэлийг даран сөнөөхөөр хөдлөх үед Чингис хаан 12 ширхэг шавар вааран сум, зургаан төмөр тэрэгний хамт өгч явуулсан билээ. Зэв замдаа Гүржийн Даша хааны цайзыг дайрах үедээ авч явсан сумнаасаа есөн ширхэгийг нь хэрэглээд Калка гол дээр оросуудтай тулалдахдаа ердөө гурван ширхэгтэй үлдээд байсан ажээ. Ер нь тэр тулааны тухай эртний түүхэн тэмдэглэл маш ховор үлдсэн байдаг юм. Псковын сүмийн он дарааллын бичиг хэмээх шарласан хуудсанд "Мстислав ноён Калк голын тулаанаас өрөөсөн гараа тас цавчуулан зугтаж ирээд шархны халуунаа даалгүй нас барав. Оросын олон ван дагуулж гарсан цэргүүдийнхээ хамт буцаж ирсэнгүй. Одоо биднийг хэн хамгаалах билээ. Бурхан минь таниас өөр хамгаалагч Орост үлдсэнгүй" гэж дурдсан байдаг юм. Харин хожмын үеийн Оросын түүхчид Калка голын тулааныг дүрслэхдээ хэт нэг талыг барин туйлширч, өөрсдийн өвөг дээдсийн ялагдалыгзөвтгөхийн тулд татар монголчууд 400 мянган цэрэгтэй байсан гэж бичдэг болсон билээ. Чин үнэндээ анх Хорезмаас 20 мянган цэрэгтэй хөдөлсөн Зэв, Сүбээдэй нар Дундад Азиар дамжин половцуудын нутгаар гэтэлж Калк гол хүрэх замдаа 3000 орчим цэргээ алдаж, 18000 дайчнаа хөнгөнөөр шархдуулан замдаа эмчлэн эдгээж, удаан эдгэрэх хүнд шархтай 300 дайчнаа буцах замдаа авахаар суурин газар сахиурын хамт үлдээж ердөө л 15 мянган цэрэгтэй оросуудын өмнө зогссон билээ. Тэгэхэд тал талаас цугларсан Оросын вангууд хэдийгээр сахилга журамгүй, эмх замбараа муутай байсан хэдий ч 80 мянган цэрэгтэй байсан билээ. Оросын вангуудын дотроос Святослов ван л ганцаараа өөрийн цэргийг эмх журамтайгаар удирдан монголчуудын өөдөөс дайрч ирсэн байдаг юм. Сүбээдэй зөвхөн тэдний хороог бутаргахын тулд нөөцөнд үлдсэн сүүлчийн гурван ширхэг вааран сумыг хэрэглэсэн байдаг. Гурав байтугай ганц Ширхэг вааран сум л эмх цэгцтэй ирж яваа довтолгооныг бусниулан сарниулахад хүрэлцдэг номтой. Ариун Ромоос эхлээд Багдадын Халиф, Мисир болон Хятадын цэрэгт күртэл ийм тэсэрдэг сум үзээд өгье гэсэн ч байхгүй байсан умир арга ч үгүй. Калка гол дээр Оросын вангууд Зэв и Сүбээдэйн цөөхөн цэрэгт шившигтэйгээр ялагдсаны дараа момголчуудын хувьд Европ руу цөмрөн орох үүд хаалга цэлийтэл нээгдсэн түүхтэй. Тэгвэл энэ удаа Ямухайн умирдлага доор байгуулсан "Жад" цэргийн мянгат нь 1Н зүйлийн гамшиг тээсэн зэр зэвсэгтэй, тэр үеийн М( и н ол цэргийн жинхэнэ сор болсон эрчүүдээс бүрдсэн нэг ёсомдоо "элит" анги байлаа. Тийм ч учраас Ямухай цэргийн эрдэмийн эл тусгай ангийг байгуулсаныхаа дараа тулааны урлпгийн бяцхан баяр хийж, гучин хоёр бөх барилдуулан ©гоодэй хааныг урин залж үзүүлсэн байгаа юм. Ямухай 1 ■ I иар тэрхүү найрыг сэтгэлдээ дүрслэн бодож байлаа. ...Хүрээлсэн их галын дунд Тугч хэмээх жалайр эр, Айдар хэмээх чинос овгийн эр өөд өөдөөсөө гсох бөгөөд Тугч гөрөөсөнд мярайж яваа аятай дзэрээ огцом гүйж аяархан гэтсээр Айдарыг тойрон хэд Айдар бул чулуу шиг хөдөлгөөнгүй зогссоноо гэнэтхэн сэлмээ суга татмагцаа нуруугаараа холбирон эргэж хагас саран таталт маягаар асар хүчтэй цавчсан бөлгөө. Хэрвээ тэр үед Тугч бөхийж амжаагүй бол §враа ойр орчмын өвсийг нэлд нь будах байсан биз. тонгойн бултмагцаа гэнэт үсрэн Айдарын ар талд гарч ээрээ бамбайг нь ганц дэлдэн унагахад аварга том эй Айдар хөл дээр нь унасан ч тэр тоосон шинжгүй бамбайг өлмийгөөрөө этэн өшиглөсөн агаад Тугч толгойгоо имгүй гилжийлгэсэн юм. Яг энэ үед төмөр тоног, цул шир болсон хүнд зэвсэг хажуугаар нь хэрэм цөмлөх харвагчийн чулуу шиг л сүнгэнэн өнгөрч билээ. Тугчийгялимгүй барьц алдахыг алдалгүй харсан Айдар сэлмээ баруун солгойгүй эргүүлэн нэхэн ирсэн ч цаадах нь сэлэмний нь доогуур ''умган ард нь гарахдаа ялимгүй зүүн тийшээ найгах мэт болоод илдээрээ доош хатган цавчаад хөл солбин эргэж зогссон аж. Тугчийг ардаа гаргачихсан Айдар гэнэт огцом эргэтэл тэднийг харж суусан хүмүүс нирхийтэл инээлдэх нь тэр. Сэлмээ хоёр гараараа атгасан Айдар урагшаа ганц хоёр алхмагцаа л хүмүүс яагаад инээлдсэний учрыг ойлгожээ. Тугчийн сэлэмний хурц ир түүний хуяг дуулга, хувцас өмсгөл, дотуураа өмссөн цагаан ямбуу цамцыг нь хүртэл хага татан яг тэгшхэн хоёр хуваан цуулж, хонго бөгс нь хүртэл ил гарчихсан зогсч байжээ. Ийм байдалд орсон Айдар мэдээж ялагдсанаа хүлээн зөвшөөрч Тугчид мэхийн ёсолж билээ. Үүний дараа Ямухайн дохиогоор торонд хийсэн барыг гинжнээс нь мултлан тавьсан юм. Цоохор эрээн бар торноос ууртай нь аргагүй үсрэн гарч ирсэнээ урууд аймгийн дайчин Ширэмүн баатар луу архиран дайрав. Ширэмүн бол тэр жил хаад ноёдыг цэнгүүлэх ёслол дээр эдүгээ "Жад' цэргийн даамлаар тохоогдоод байгаа Ямухайг мянганы ноён байхад нүдэн дээр нь гурван бартай ганцаараа тулалдаж бүгдийг нь зүйл дуусгаад мэхийн зогссон эр билээ. Их хааны сэнтий дээр сархад шимэн налайн суугаа Өгөөдэй арван хэдэн жилийн өмнө Түвдийн уулсаас эцэг Чингис хаанд бараалхаж ирсэн Чан Чунь Бумбын нэгэн шавь нүцгэн нударгаар бартай тулалдаж, гавлыг нь хага дэлсэж алсан явдлыг нэхэн санаж суух зуур Ширэмүн сэлмээ сугалан ирийг нь үлээж, эрхийгээрээ тэмтэрч үзсэнээ биеэ хураан атиатирах барнаас өрсөн өөдөөс нь үсэрсэн юм. Бар ч түүний урдаас цоройн үсэрсэн боловч хажуугаар нь хальт зайлаад өнгөрсөн Ширэмүний махир сэлэмний ир цээжийг нь ярж орхисон байж билээ. Цоохор арьсанд нь нэвчин тодрох цусаа үзээд улайрсан араатан Ширэмүн рүү архиран үсрэхэд тэрбээр сэвхийтэл нуруун дээгүүр нь харайн гарахдаа бүсэндээ байсан хутгыг нугасанд нь далд ортол зоож амжсан билээ. Ширэнгэ тайгын хүчирхэг араатан их хааны өлмийд өвдөг сөгдөн унасан энэ явдал тэнд байсан бүх хүнийг гайхуулж алмайруулсан юм. Гартаа барьсан илд, хутга төдийгөөр бар арслангийн бодийг хөтөлж, дээгүүр нисэн өнгөрөх шувуудыг хэд хэдээр нь харван алж, суран бугиулиар зэрлэг адууг тас гэдрэгээ харуулдтал гуд татан унагаж, тэнзэн ташуураар баруун солгойгүй нанчилдан эвон хүнийг яах ийхийн зуургүй гулдайлгаж орхидог шилмэл цэргийнхээ үзүүлэх тоглолтыг тухлан сууж 1сан Өгөөдэй хаан тэр шөнө сэтгэл их л хангалуунаар бзооглон хөлчүүрхэж хоносон билээ. Хэвтүүл цэргийн хуаранд "Хаантан өнөө шөнө бас л хөлчүүрхэж хонолоо" гэсэн яриа тарсан нь нэлээн улиг болсон зүйл байсан ч »н тэр шөнө Ямухайг дэргэдээсээ салгалгүй наргисан . харин шинэлэг содон явдал байлаа. Энэ явдлаас хойш жилийн дараа дээр хүүрнэж эхэлсэн тэрхүү аян дайны үйл явдал өрнөсөн юм.
