#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.13.26 5:28 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 6 постууд ] 

Аль нь лаг вэ?
Niko Bellic 50%  50%  [ 6 ]
Carl Johnson 50%  50%  [ 6 ]
Нийт санал: 12
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв: [POLL] Niko Bellic vs Carl Johnson
БичлэгБичигдсэн: 8-р сар.03.10 10:32 pm 
Оффлайн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.20.08 2:05 pm
Бичлэгүүд: 969
Зураг

GTA-ийн фенүүдээ аль нь вэ? NB эсвэл CJ


Сүүлийн удаа Гал 8-р сар.05.10 6:11 pm-д засварласан, нийт 3 удаа засварласан.
Changed title


Дээд талд
 Постын сэдэв: Re: Niko Bellic vs Carl Johnson
БичлэгБичигдсэн: 8-р сар.03.10 11:23 pm 
Оффлайн
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.10.10 8:48 pm
Бичлэгүүд: 340
Байршил: FrontLine
chi andy mon vv

_________________
Y N W A


Дээд талд
 Постын сэдэв: Re: Niko Bellic vs Carl Johnson
БичлэгБичигдсэн: 8-р сар.04.10 12:37 am 
Оффлайн
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.06.09 1:03 pm
Бичлэгүүд: 523
Байршил: Couple
CJ bol uneheer nudend dulaahan zevuun har zaluu l daa. Niko Bellic baidag l hertsgii torhtei gar. so I go for my man CJ!

_________________
Driving Bentley


Дээд талд
 Постын сэдэв: Re: Niko Bellic vs Carl Johnson
БичлэгБичигдсэн: 8-р сар.05.10 6:03 pm 
Оффлайн
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн

Нэгдсэн: 9-р сар.10.09 11:05 am
Бичлэгүүд: 628
CJ


Дээд талд
 Постын сэдэв: Re: [POLL] Niko Bellic vs Carl Johnson
БичлэгБичигдсэн: 8-р сар.05.10 7:52 pm 
Оффлайн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.20.08 2:05 pm
Бичлэгүүд: 969
ЗурагЗураг

NIKO BELLIC

Нас: 30 (1978 онд төрсөн)
Төрсөн Газар: Югослав
Үндэс Угсаа: Серби
Гэр Бүл: Milica Bellic (ээж)
Josef Bellic (дүү)
Roman Bellic (үеэл)
Хоч: Nikolai, Nicky, NB, Jimmy

За ингээд Niko Bellic-ийн намтрыг товчхон сийрүүлье.


Өмнөх Амьдрал

Тэрээр 1978 онд Югослав буюу одоогийн Серби улсад нэгэн бяцхан тосгонд мэндэлжээ. Хүүхэд ахуй насаа төрөлх тосгондоо дүү Josef Bellic, үеэл Roman Bellic-ийн хамтаар өнгөрүүлсэн байна. Тэрээр сансрын нисгэгч болохыг мөрөөддөг байжээ. Түүний эцэг нь тосгоноор нэг хэрэн хэсүүчилсэн найгүй архичин байж гэнээ. Мэдээжийн хэрэг агсам тавьж эхнэр хүүхдээ зодно. Харин эх Milica Bellic нь Niko-г халамжлах агаад хүүхдүүдээ ийм балмад газарт өсгөж байгаадаа үргэлж сэтгэл дундуур байдаг байж. Бусадтайгаа тоглож наадаж байх ёстой өсвөр насандаа Niko цэрэгт татагдан Югослав-Боснийн дайнд оролцох болов. Хараал идсэн энэ дайн түүнийг эвдэж, мөнхөд өөрчилсөн бөгөөд дүү Josef Bellic-ийнх нь амийг мөн авч оджээ. Харин тосгондоо эргэн ирэхэд тосгоных хашаануудаас тосгоны 50 хүүхдийг цовдлон алсан байхыг харжээ, мөн авга эгч нь (Roman-ы ээж) өөрийн гэртээ Боснийн цэргүүдэд хүчиндүүлэн алуулсан байхыг тэрээр олж гэнэ. Аз болж эх нь эсэн мэнд байж. Харин Niko Roman-д хэлэхдээ түүний ээжийг гэртээ галд өртөн нас барсан юм хэмээн үнэнийг хэлэлгүй нууцалсан аж.

Боснийн Дайн (1991-1995)

Дайнд тэрээр давхар нисдэг тэрэгний жолооч хийдэг байжээ. Түүний салаа 15 хүний бүрэлдэхүүнтэй байсан агаад ихэнх нь хар багаасаа нөхөрлөж ирсэн тосгоных нь найзууд байж.

Нэгэн удаа салаа нь дайсны отолтонд орж Niko арай гэж амьд мултаржээ. Дайснуудыг өнгөрсөн хойно цор ганцаар үлдсэн тэрээр эргэн ирж нас барсан нөхдийнхөө цогцсыг оршуулжээ. Тэнд 12 цогцос байлаа. Харин Florian Cravic, Darko Brevic нарынх байсангүй. Тэр 2 ердөө 1000-хан доллараар нөхдийнхөө амийг худалдсан болохыг мэдсэн Niko заавал нөхдийнхөө өшөөг авах болно хэмээн найзуудынаа булшин дээр андгайлсан байна.


Дайны Дараа

Дайны дараа Niko-д ажил олох тун хэцүү байж. Арга ч үгүйдээ улс эх орон тэр чигээрээ хямарсан юм чинь. Үеэл Roman энэ их хагарал мөргөлдөөнөөс залхаж, сайхан амьдралыг мөрөөдөж эрх чөлөөний эх орон Америкыг зорьсон байлаа. Дайны хүнд үед өсөж торнисон түүний ганц чадах зүйл нь тулалдах байлаа. Иймээс тэрээр удалгүй Балканы гэмт хэргийн ертөнцөд хөл тавьж энэ амьдралаар 10 гаруй жил амьдарчээ. Энэ үедээ өнөөх урвасан хоёрын тухай сураг ажиг тавьж, хайсаар л байлаа. Нэгэн удаа аз дутаж цагдаад баригдан хэсэг хугацааг торны цаана өнгөрүүлсэн байна. Шоронгоос суллагдсаныхаа дараагаар Родислав Булгарин (TBOGT дээр Louis Lopez ч болгож өгдөгдөө муу хогийг хаха) гэгч зартай Орос дээрэмчний дор хүний наймаанд оролцож байж.

Нэгэн удаа түүний сууж явсан, Итали руу явах ёстой байсан хөлөг онгоц Адриатын тэнгист осолдож ганцаараа амьд мултаржээ. Энэ бүхэнд хорссон Булгарин NIko-г буруутгах болов. Аргагүйн эрхэнд Niko Булгаринаас зугатаж Platypus хэмээх худалдааны онгоцонд нууцаар сууж далайд гарчээ. Энэ үедээ багийн гишүүдтэй дотноссон бөгөөд Атлантын далайд 7 сарыг өнгөрүүлсний эцэст үеэл Романыхаа урилгаар Liberty City-д хөл тавьжээ. Мөн тэрээр өөрийн хайж байсан 2 хүний нэг болох Florian Cravic Liberty City-д байгаа гэдгийг мэдсэн тул татгалзсангүй.


Liberty City дахь амьдрал

Үүнийг та бүхэн хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тоглож үзээгүй бол заавал тоглож үзэхийг зөвлье. Зохиол үндсэндээ хоёр янзын төгсгөлтэй байгаа, яаж дуусгах нь таны л сонголт.


Дуу Оруулалт
Түүнд Michael Hollick гэгч дуу оруулжээ. Үүнийхээ хөлсөнд 100 мянган $ авсан байна. Никод дуу оруулахын тулд нилээд хэдэн сар бэлтгэл хийсэн гэдэг. Тоглоомонд дуу оруулсан өдөр бүртээ $1,050 авдаг байж. Энэ нь зарим кино урлагийн жүжигчдийн хөлснөөс даруй 50% илүү байгаа юм.
Зураг

Сонирхуулахад:

+Үнэнийг хэлэхэд Niko Bellic бол GTA-ийн бусад дүрүүд дундаа хамгийн цайлган, сайхан сэтгэлтэй нь юм шүү. Жишээ нь сайн ажиглах юм бол Niko машин дээрэмдэхдээ ерөөсөө эмэгтэй хүнд гар хүрдэггүй. Харин "I'll Take Her" гэдэг үе дээр л арга буюу Ancelotti-ийн мафийн толгойлогчийн охин Gracie-г дуугүй болгохын тулд цохиж ухаан алдуулдаг.

+NIKO гэдэг нь Босни, Серби хэлэнд бол "Хэн ч биш" гэсэн утгатай юм байна

+Niko-ийн эцгийг Drago Bellic гэдэг байсан гэх бөгөөд армийн генерал байсан гэлцэх нь бий, гэхдээ энэ нь баталгаагүй юм

+2001 онд гарсан Owen Wilson-ы тоглосон "Behind Enemy Lines" дээр гардаг дайсны мэргэн буудагч Сашатай үнэхээр төстэй. Магадгүй Rockstar-ийнхан түүнээс сэдэвлэн Niko-г хийсэн байж магадгүйэ. Сашагийн өмсдөг хувцастай тун адилхан загвар бүхий хувцас хүртэл тоглоомон дотор байгаа (Russian Shop).

Зураг

+Niko зүүн хөмсөг дээрээ соривтой

+Тоглоом гарахаас өмнөх бүхий л зурагт хуудас, trailer-үүд дээр Niko хоёр гартаа хуруугүй бээлий өмссөн байдаг. Харин тоглоомон дээрээ тэр бээлийгүй байдаг. Энэ нь Niko-г илүү харгис мэт харагдуулж байсан тул арилгасан гэнэлээ

+GTA-ийн бусад гол дүрүүдээс Niko хамгийн удаан хөдөлгөөнтэй бөгөөд хүнд жинтэй нь

+Түүх,намтар болоод зан араншингаараа Niko GTA-ийн цувралуудаас хамгийн шилдэг гэх тодотголыг фенүүдээсээ авжээ.

+Владимир Глебов Никог үргэлж "Yokel" гэж дууддаг. Буурай хөгжилтэй орны иргэдийг ингэж нэрлэдэг байна.

+Нутагтаа тэрээр тун гаргууд жолооч байсныг Roman ярьсан байдаг.

+Түүний нэгэн найз охин Alexandra Chilton нь нет дэх блогтоо Никог үнэхээр том эрхтэнтэй хэмээн бичсэн байдаг гэнэ.


Эх Сурвалж: wikipedia, gta.wikia
дараа манай Gangsta залуу CJ-ийн тухай оруулнаа


Сүүлийн удаа Khuslen_SG 8-р сар.06.10 10:21 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
 Постын сэдэв: Re: [POLL] Niko Bellic vs Carl Johnson
БичлэгБичигдсэн: 8-р сар.06.10 8:55 am 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.28.08 8:17 pm
Бичлэгүүд: 1407
Байршил: 144th Chamber
Carl uug ni Liberty City hulgai hiij hun deeremdej amidarch bgaad eej ni narsan barsanaaraa Los Santos-d irj bgaa bdag. niko bol hunii arga olchihno shiruun uedee shiruun gar harin CJ boljinhene shiruun gar buh l groove street-iin urvagchuudiig alaad duusdiinshd

_________________
Entaro Adun Baby!!!


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 6 постууд ] 

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 2 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр