Хэлний боловсролын сургууль
Хэлний боловсролын сургуулийн одоо
Хэлний боловсролын сургууль нь сургуулийн захиргаа, үйлчилгээ, санхүү, сургалтын алба, мэргэжлийн 4 салбар, профессорын 6 баг, ахлах сургууль, гадаад хэлний сургалт судалгааны төв, iBT TOEFL-ийн төв гэсэн бүрэлдэхүүнтэйгээр нийт 93 орон тоотой сургалтын үйл ажиллагаагаа явуулж байгаагийн 18 захиргааны болон гүйцэтгэх ажилтан, 75 профессор, багш нар байна. Профессор багш нарын 22.6 хувь нь хэлшинжлэлийн ухааны доктор цолтой, 77.4 хувь нь магистрын зэрэгтэй байна. Эдгээрийн дотор профессор, дэд профессор цолтой 9 багш, ШУТИС-ийн хүндэт профессор цолтой 5 багш, "Боловсролын тэргүүний ажилтан" 16 багш ажиллаж байна.
Тус сургуулийн захирлаар 1997-2006 онд доктор, профессор Т.Батбаяр, 2006 оноос одоог хүртэл доктор, дэд профессор Д.Болд, дэд захирлаар доктор, дэд профессор Д.Туул (2002) нар ажиллаж, Орос судлалын профессорын багийг дэд профессор Г.Туяа (Ph.D), Монгол судлалыг дэд профессор Г.Томтогтох (Ph.D), Солонгос судлалыг дэд профессор Б.Дэдэрмаа (Ph.D), Англи хэл судлалыг дэд профессор С.Дугармаа (Ph.D), Харьцуулсан хэл шинжлэл, нэр томьёо судлалыг доктор, профессор Т.Батбаяр (Ph.D), Япон судлалын профессорын багийг магистр Э.Сайнбилэг, Гадаад хэлний сургалт судалгааны төвийг магистр Г.Цэнгэл, ахлах сургуулийг сургалтын менежер А.Мөнхтуяа нар удирдаж байна. Тус сургуулийн зөвлөх профессороор ШУА-ийн ХЗХ-ийн хэл шинжлэлийн тасгийн эрхлэгч, ШУ-ны доктор (Sc.D), академич Л.Болд, эрдэмтэн нарийн бичгийн даргаар 2008 оноос дэд профессор Д.Ганчимэг (Ph.D) ажиллаж байна.
Одоо тус сургуульд инженер-багш, инженерийн бэлтгэл анги, техникийн мэргэжлийн орчуулга гэсэн мэргэжлээр 586 бакалавр оюутан, 38 хэлшинжлэлийн магистрант, 29 докторант, нийт 600 гаруй оюутан амжилттай суралцаж байна.
Хэлний боловсролын сургуулийн үйл ажиллагааны гол чиглэл нь ирээдүйн инженер, технологийн мэргэжилтнүүдэд гадаад хэл эзэмшүүлэх явдал юм.
Хэлний боловсролын түүхэн товчоо
1978 он: МУИС, ПДС-д үйлчилдэг байсан орос хэлний тэнхим 1978 онд МУИС-ийн орос хэл заах аргын тэнхим, ПДС-ийн орос хэлний тэнхим болон хуваагдсан байна. Уг тэнхимийн эрхлэгчээр ахмад багш Т.Пэлжид томилогдож, түүний дараагаар М.Мягмаржав, С.Сайнбилэг, доктор, проф Ц.Цэдэндамба, доктор, дэд проф З.Дашдорж, Ж.Батжаргал нар ажиллаж байсан.
1989 он: ПДС-ийн бүх мэргэжлийн ангийн оюутнуудад зөвхөн орос хэлийг заадаг байсан бол 1989-1990 оны хичээлийн жилээс англи хэлийг нийгмийн хөгжлийн дагуу анхлан заах үүрэг Д.Алтангэрэл, Б.Чинбат, Э.Дэнсмаа, Б.Амгалан, Б.Байгалмаа, У.Энхбат, О.Ихбаяр, А.Нарантуяа нарын багшид оногджээ.
1990 он: Англи хэлний сургалт явуулж эхэлснээр Орос хэлний тэнхимийг өргөтгөн, Англи хэл судлалын тэнхимийг байгуулж, эрхлэгчээр нь Ж.Мервин, Д.Алтангэрэл нар ажиллав.
1992 он: ПТДС-ийн бүтцийн өөрчлөлтөөр Орос хэл судлал, Англи хэл судлал гэсэн 2 тэнхимтэйгээр Гадаад хэлний төвийг байгуулж, захирлаар нь доктор, профессор Т.Батбаярыг томилжээ.
1995 он: Инженер-багш мэргэжлээр оюутан элсүүлэн авч, англи-орос, англи-япон хэлний анги нээсэн ба 2000 онд анхны тєгсєлтөө хийсэн. 1996-1997 оны хичээлийн жилээс япон-англи хэлний анги нээн элсэлтээ авсан.
1997 он: Бие даан мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн нь хэлний төвөө өргөжүүлэн, салбар сургуулийг байгуулах үндэс болж, Гадаад хэлний сургуулийг байгуулагдаж, захирлаар доктор, профессор Т.Батбаяр томилогдон, орос хэлний тэнхимийн эрхлэгчээр Д.Туул, англи хэлний тэнхимийн эрхлэгчээр С.Нарантуяа нар ажиллажээ.
1998 он: Япон хэлийг судлах оюутны тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор Орос хэлний тэнхимээс Япон хэлний секторыг өрх тусгаарлан, улмаар Япон хэлний тэнхимийг байгуулж, тэнхимийн эрхлэгчээр нь Ж.Гантөмөрийг томилон ажиллуулав.
2002 он: ШУТИС профессорын системд шилжиж Гадаад хэлний сургуульд Орос судлалын профессорын баг, Англи хэл судлалын профессорын баг, Япон судлалын, Харьцуулсан хэлшинжлэл, нэр томьёо судлалын профессорын багууд байгуулагдав.
2004 он: Англи-солонгос хэлний мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн нь Солонгос судлалын профессорын багийг байгуулах суурь болж, оюутнуудад солонгос хэлийг мэргэжлийн түвшинд судлах, БНСУ-д оюутан солилцоогоор суралцах боломжийг нь нэмэгдүүлсэн байна.
2006 он: ШУТИС-ийн Ректорын тушаалаар Орос, монгол судлалын багаас салбарласан Монгол судлалын профессорын баг шинээр байгуулагдаж, гадаад хэл сурахын үндсэн дэвсгэр болох төрөлх хэлнийхээ төгс эзэмших, хамгаалах, эх хэл ба бусад хэлний зэрэгцүүлсэн судалгааг өргөжүүлэх, эх хэлээ мартахгүйгээр бусад гадаад хэл сурах ахуй орчны болон ухамсар сэтгэлзүйн үндсийг бүрдүүлэхэд оюутнуудыг сургаж эхэлсэн.
2007 он: ШУТИС-ийн Ректорын 286 тоот тушаалаар Гадаад хэлний сургуулийн нэрийг Хэлний боловсрол сургууль болгосон ба “Гадаад хэлний орчуулга” мэргэжлийн сургалтын төлөвлөгөөг шинэчилж “Техникийн мэргэжлийн орчуулга” мэргэжлээр шинээр оюутан элсүүлэх зөвшөөрлийг авлаа. Сургуулийн дэргэд ШУТИС-ийн багш нарын гадаад хэлний мэдлэгийг дээшллүүлэх, гадаадын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй оюутнуудын хэлний бэлтгэлийг хангах, глобал боловсролыг дэмжих зорилгготойгоор Гадаад хэлний сургалт, судалгааны төв байгуулагдав.
2008 он: iBT TOEFL-ийн шалгалт авах 12 компьютертэй, албан ёсны эрх бүхий хоёр лабораторитой төвийг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.
2009 он: Техникийн мэргэжлийн орчуулга мэргэжлээр хятад хэлний ангийг нээв.
http://www.fls.edu.mn