Швед улсад сурч, ажиллаж, амьдарч байгаа Монголчууд гурван мянга хол даваад байна. Улам нэмэгдсээр байгаа Монголчуудын маань дундаас Монгол хэл бичигт суралцаж байгаа хүүхдүүд, эх хэлээрээ ном унших гэсэн залуу үедээ анхаарал хандуулья.
Стокгольм хотод байдаг Stockholms Statsbibliotek буюу Төв Номын Сангийн харъя Монгол хэл дээрх номын фондтой олон улсын номын санг та бид мэдэх билээ. Энд байгаа номнууд сонголт багатайгаас гадна, хүүхэд, залуучуудад зориулсан ном бараг байхгүй байна. Ирээдүй болсон залуу үеээ Монгол ёс заншил, өвөг дээдэсээрээ бахархах сэтгэлийг бид л төлөвшүүлэх учиртай. Монголоор бичиж, уншиж сурахаас энэ бүгд эхэлнэ. Эх хэлээрээ ном уншихийг хүсэх үед нь номын санд нь эрж хайсан ном нь байгаасай гэж хүсэж байна.
2010 оны 10 сарын сүүлээр Улаанбаатараас Стокгольмруу ном авчруулж Stadsbibliotek- н олон улсын номын санд хандивлах ажил явагдаж байна.
Швед улсад ажил, сургууль, гэрийн хооронд амьдарч байгаа Монголчууд бид ирээдүй болсон хүүхдүүддээ хандсан энэхүү ажлыг сэтгэлээрээ дэмжихээс гадна хүн бүрийн бодит оролцоо чухал байна. Та бүхэн бидэнтэй холбогдон хэн гэдэг зохиогчтой ямар сурах бичиг, ном тохиромжтой байх талаар саналаа бичин, зөвөлгөө өгч, 50 кроноор ч гэсэн дэмжин, өөрсдийн уншсан номоо ч бидэнд нэмэр болгон өгөөрэй.
Бусдад туслахын хирээр өөрсдийн маань ажил үйлс улам бүр бүтэмжтэй байдаг билээ.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!
Швед дэх Монголчуудын холбоо
Бидэнтэй холбогдох:
Утас: 0046 073 927 4844, 0046 070 744 6183
Имэйл:
[email protected] ;
[email protected];
[email protected]