997
Юу ч санадгүй ээ. Урьдах бүхнээ мартчихаж. Аманд ямар ч дууны ая орж ирэхгүй байх чинь. Нэрээ ч мартчихаж. Халаасаа ухаж үзэхээс. Өө нэг үнэмлэх оллоо зураг нь тод гарсан юм байна, гялс толинд хараадхъя үс, нүд, хамар, уруул адилхан юмуу даа. Ашгүй энэ лав миний үнэмлэх юм шиг байна. Нэг ахиц гарлаа, ямартай ч нэрээ мэдэх шив дээ. Заза цаашаа явж л байхаас, намайг танидаг хүмүүс тааралдаад мартсануудаас минь сэргээх ч юм билүү.
хэдэн минут
Хүн: Хүүе сайн уу
- Уучлаарай хэн бэ, би юу ч санахгүй байгаамаа
- Чиний найз байна аа, за яахав үнэхээр мартчихсан бол шинээр найзлы
- Харин ээ, чи намайг хир мэддийн
- Энэ хараа, нэгдүгээр ангидаа, за энэ оюутан байхдаа, бас энэ дөнгөж өчигдөр хамт авхуулсан зураг. Одоо намайг найз чинь гэдэгт итгэв үү
- Итгэлээ, хоёулаа олон жил нөхөрлөж байгаам байна даа, даанч би үнэхээр санадгүй ээ уучлаарай.
- Нэгэнт мартсан бол дахин шинэ амьдрал эхлэхэд чинь би туслы
- Тэгээч нээрээ, би бүүр яах учраа мэдэхгүй л явжийна
- Эхлээд чамд амьдарчмаар байшин олж өгөхүү
- Өө яг зөв, байшингууд хаана байдаг билээ би бас л санадгүй ээ
хэдэн минут
Хүн: Зиак зиак энэ дээ, шар ногоон цагаан байшингууд хоосон байна
- Алинд нь би амьдарч байсан юм бэ, бас л санадгүй
- Одоо бол хамаагүй ээ, дуртайгаа сонго
- Бүгдээрээ л ялгаагүй гоё юм байна, заза тэр ногооныг нь авъя
- Хэхэ, чи уг нь цагаан байшинд нь амьдарч байсын. Гэхдээ нэгэнт шинээр эхэлж байгаа юм чинь одоо ногоон руу нь орцгооё.
- За тэгий дөө ..... Ор байна, ширээ байна, тохилог юмаа
- Чи шинэ байшинтай болчлоо. Одоо сайхан дур булаам эхнэр хэрэгтэй
- Наадах чинь асуудал шүү, би хүнд дурлаж байсан уу, ингэхэд би арай гомо биш биз дээ. Хэнийг ч санахгүй юм.
- Хахаха, хорин жил найзлахад чи намайг лав оролдож байгаагүй дэг, тэхээр гомо лав бишээ.
- Хахаха, нээрээ тоглоомгүй надад эхнэр байгаа юу
- Чи хамгийн хөөрхөн эхнэртэй хүн ш дээ
- Новш гэж, би үүнийг хүртэл мартчихсан гэж үү дээ. Би хармаар байнаа. Намайг эхнэртэй минь уулзуулаач тэхүү.
- Мэдээж тэгэлгүй яахав, тэр хамгийн хөөрхөн нь болохоор чи гялс эргээд дурлах байхаа.
Хэдэн минут
- Хайрт минь намайг санаж байна уу
- Чи үнэхээр хөөрхөн юм. Даанч би мартчихаж, харамсалтай юмаа
- Зүгээр дээ, нэг нэгэндээ дурласан байхад л хангалттай
- Чи ийм үзэсгэлэнтэй юм чинь би амархан хайртай болно
оо, итгээрэй
Гуя, хөх, нүд, уруул, яасан ч сайхан хүүхэн цээжийг минь дэрлээд хэвтэж байхым дээ. Мартсан зүйлсийнхээ хамгийн чухлуудыг нь эргүүлээд олоод авчихлаа. Байшин, эхнэр. Заза гадуур жаахан алхаж бусад зүйлсээ олж авъя ... хүмүүстэй танилцнаа, ... сайн уу сайн уу ... танилцъя танилцъя .... өмнө нь танидаг байсан хүмүүстэйгээ дахиж танилцах чинь яасан эвгүй юм бэ дээ. Гэхдээ үнэхээр мартчихсан л юм чинь яадын, танилцаад л байхаас. ... Пөөх тэнд нэг хөөрхөн нохой байна дагуулаад явчихъя.
- Хөөе наадах чинь миний нохой
- Танихгүй эмэгтэй минь уучлаарай, өөрийн чинь нохой гэж мэдсэнгүй
- Харин би чамайг таних юм байна, нохойны хулгайчаа
- Би тэгвэл өөрийгөө ч сайн таниагүй явна даа
- Хүмүүс чамайг өнгөрсөнөө мартчихсан гэдэг үнэн үү
- Тийм ээ, тэгээд л бүгдэнтэй нь дахиж танилцаад явж байна даа
- Чи эхнэртэй юу, хөөрхөн үү
- Байгаа, азаар намайг уучилсан шүү, өөрийг нь санахгүй байхад
- Тэгээд хөөрхөн байна уу
- Лав л энэ хотын хамгийн хөөрхөн нь бололтой
- Чи хайртай юу
- Хайр гэж юу байдагийг ч яг сайн санадгүй ээ, гэхдээ эхнэртээ хайртай л гэж боджийна, одоо биш юмаа гэхэд удахгүй дурлана байх.
- Хэхэ тоглосын үнэндээ би танай эхнэрийг мэднээ, чи аль хэдийнээ хайртай болчихсон байлгүй дээ. Нээрээ тэгээд хотын юу юу таалагдав даа, хэн хэн гайгүй хүмүүс шиг санагдав.
- Онц ялгарч таалагдсан зүйл алга дөө, ямар хоолонд дуртайгаа ч санахгүй юм. Ямар дуунд дуртайгаа ч санахгүй юм. Бүх хөгжмийг сонсож үзлээ, бүх хоолыг амсаж үзлээ хоорондоо ялгарах юм алга.
- Аль нэгэнд нь дуртай болох байлгүй дээ, жаахан хүлээх хэрэгтэй
- Тиймээ би юу хүсэж байгаагаа бас юу мэдэрмээр байгаагаа ойлгохын тулд жаахан хүлээх хэрэгтэй бололтой.
- Нохойны хулгайч минь хурдан харихгүй бол эхнэр чинь хүлээж байгаа даа,
- Хахаха, хулгайч байхдаа яахав дээ. Нээрээ нохой чинь ёстой хөөрхөн юмаа, би золтой л дагуулаад явчихсангүй
- Тиймээ хөөрхөн шүү, гэхдээ яг миний нохой биш л дээ
- Хэний нохой юм бол надад зарахгүй л байхдаа
- Хэхэ, хэнийх гэдгийг нь чи мэдсэн бол ингэж хэлэхгүй л байсан даа
- Чи нээрээ надад нэг л таалагдаад байнаа, яагаад ч юм. Ингэхэд чи нөхөртэй юу
- Нөхөр үү, ёстой хэлж чадахгүйнээ, гэхдээ хайртай хүн байгаа л даа, энэ тэрний нохой байхгүй юу, анх төрөхөд нь л надад бэлэглэсийн
- Тэр чинь харин чамд хайртай юу
- Надад хайртай байсаан, одоо яасныг нь мэдэхгүй
Хэдэн минут
- Ингэхэд нохой чинь нээрээ хэдэн настайн?
- Төрөөд 997 дах өдрөө болжийна
- Хаха, юун сүрхий өдрөөр нь тоолдын бэ. Нээрээ юу гээч, би гэнэт нэг онцгой зүйл мэдрээд эхэллээ. Энэ хайр байхаа, чамтай байхаар мэдрэгдээд байна. Чиний нэг л юманд татагдаад байнаа.
- Би тийм сайхан эмэгтэй бишээ, чи эхнэртэйгээ л байсан нь дээр
- Санамжаа алдахаас өмнө тэрэнд хайртай байсан байх л даа. Харин одоо бол чамд л дурлачих шиг боллоо. Би чиний талаар огт санахгүй байна, гэхдээ одоо хамаагүй би зүгээр л чамд дурлачихлаа. Эхнэр лүүгээ очмооргүй байна. Яагаад чамд дурласнаа ч ойлгохгүй юм.
- Эхнэр чинь надаас хамаагүй илүү үзэсгэлэнтэй шүү дээ, надад битгий худлаа хэлээч дээ. Зүгээр л яваад өгөөч.
- Тэр хамаагүй ээ, би юу мэдэрч байна вэ гэдэг л чухал, ингэхэд харин би чамд жаахан ч гэсэн таалагдаж байна уу
- …Үнэндээ би ганцхан чамд л хайртай, энэ 997 өдрийн өмнө надад бэлэгсэн чиний нохой. Одоо бүүр том болчихсон байгаа нь энэ.
- Юу би тэхээр чинь….
хэдэн минут
Хүн : Ингээд 998, мянга хүрэхэд ойртлоо шүү. Гайхаад байх юм, 997 өдөр хорвоогийн хамгийн сайхан гэсэн 997 хүүхнийг л түүний эхнэр болгож авчирч өгсөөр байтал тэр ганцхан чамд л дурлачаад байхымаа. Охин минь, дахиад гуравхан удаагийн шалгуурыг давчихвал тэр чинийх болно. Чи мянган удаа түүнд дурлаж болсон юм чинь тэр ч бас чадах байхаа. Заза дахиад санамжийг нь арчхаас.
хэдэн минут
998. Юу ч санадгүй ээ. Урьдах бүхнээ мартчихаж. Аманд ямар ч дууны ая орж ирэхгүй байх чинь. Нэрээ ч мартчихаж. Халаасаа ухаж үзэхээс. Өө нэг үнэмлэх оллоо зураг нь тод гарсан юм байна, гялс толинд хараадхъя үс, нүд, хамар, уруул адилхан юмуу даа. Ашгүй энэ лав миний үнэмлэх юм шиг байна. Нэг ахиц гарлаа, ямартай ч нэрээ мэдэх шив дээ. Заза цаашаа явж л байхаас, намайг танидаг хүмүүс тааралдаад мартсануудаас минь сэргээх ч юм билүү......
гэх мэт....өөрсдөө илүүг сонирховол сонирхоорой...
http://aanxaa.blog.gogo.mn/