#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.04.26 7:41 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 455 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 17 8 9 10 1118 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 5-р сар.21.10 6:47 pm 
Оффлайн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.09.10 5:11 pm
Бичлэгүүд: 197
Байршил: Уурхайн гүнд
Хүний амьдралын нэгээхэн хэсгийг туулж өнгөрүүлхэд зовох, жаргахын алинд ч болов хамт байхыг хүснэ.
Шүлэг биш болчуу?

_________________
Бусдаар бол № НЭГ...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.21.10 11:47 pm 
Оффлайн
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.19.10 5:21 am
Бичлэгүүд: 1746
Байршил: A place only described as hell...
Хайр гэдгийг би ханатлаа амсаж үзсэн
Халуун дурлалд нь бас зулын гол шиг шатсан
Хэзээ ч дуусахгүй мэтээр цулбуур тавин хийссэн
Хэлж ирээгүй шаналалд нь бороо болон асгарсан

Ахиад хайр гэдгийг амсаад ч яах билээ
Амьдрал зүгээр л шинээр эхлэг...

Тэгнэж зогссон нэгэн хайр яг минийх шиг хүйтэн байсан
Тэнэмэл зүрхнийх нь шарх урвалтаараа гоёчихсон байсан
Тэсэж явсан сэтгэл минь мөсөнд нь ээгдэх дөхсөн ч
Тэмдэгт сорвин дээрээ гуниг ч үлдээлгүй буцъя даа

Ахиад хайр гэдгийг амсаад ч яах билээ
Амьдрал зүгээр л шинээр эхлэг...

_________________
~~ Victory Loves Preparation ~~


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.30.10 11:56 pm 
Оффлайн
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.31.09 4:35 pm
Бичлэгүүд: 93
Байршил: Төөрдөг байшингаас яаж гарах вэ.. ???
Надад зориулагдаагүй сэтгэлийг би хүсэмжилдэг Надаас хамааралтай болгохыг би хүсдэг
Урд минь илхэн байх хайранд би дургүй ээ
Ухаан жолоогүй хол байгаа уруу нь зүтгэдэг
Тээр холоос зүрх минь хайр хайн тэнүүчилнэ Тэндээс олж чадахгүйг мэдсээр байж хонон өнжин хайна
Амар хялбар сэтгэлийг би таашаадаггүй
Алхам бүрдээ сорилт дүүрэн хайранд би шунадаг Тэгээд л тайван байлгаад өгөөч гэж хашиградаг Тэгэхдээ л би тарчилж хайрлах дуртай хүлээгээд л хүсээд л
Минийх болгоогүй бүхэнд би хайртай
Мэдэж байна уу энэ бол хайрын тарчлаан
Хэрэв чи нанад хайраа илчилчихвэл би чамаас холдох болноо
Хэзээ нэг цагт би чинийх болсны дараа л хэл тэгвэл би чамайг үүрд хайрлана
Утаггүй ч энэ надаар өөрийгөө хайрлуулах чиний арга
Ухаарал хайралсан хайр бүхэнийг би эрхэмлэдэг Уйдах дуртай сэтгэлийг минь
Урж тасдахтай адил өвтгө тэгвэл би чамаас хэзээч уйдахгүй
Гэхдээ бас хэтэрүүлж болохгүй
Гэгэлзэл хүлээлт хайрыг минь үл тоогоод байвал Өвөдхөөс бас уйдчихаад өөрийг чинь би хаячих байх Өөрөө л мэд уйтгарлах дуртай сэтгэлийг минь татаж чадвал зүрх минь чинийх
Эгэл бишээ миний сэтгэл эмзэг хэрнээ хатуу юм шүү
Эргээд л нэг өдөр энэ бодлоосоо ч уйдаж магад ...

_________________
B@T m@n-ii g@l H@M b@t GiRL


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 5-р сар.31.10 2:23 am 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.03.06 3:29 pm
Бичлэгүүд: 1429
Байршил: Өөрийнхөө ертөнцөд, өөрийнхөө дүрмээр
Ядмагхан бичсэн шүлгийг минь чи хараад инээх биз
Ядруухан харцыг минь хайж олохгүй чи өнгөрөх биз
Янагын бодлууд ганцхан надад бийг чи мэдэхгүй биз
Яарсан сэтгэл минь бүдчин ойчхийг чи анзаарахгүй биз.

_________________
One in a lifetime


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 5-р сар.31.10 2:24 am 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.03.06 3:29 pm
Бичлэгүүд: 1429
Байршил: Өөрийнхөө ертөнцөд, өөрийнхөө дүрмээр
Хайртай байсан юм би чамд
Хамаг бүхнээ зориулахад бэлэн байсан
Хүсвэл зүрхээ өгөөд өөрөө үхье гэж боддог байсан
Халуун цусаа юүлчихээд хайртайгаа хамт булшлагдаж чадах байсан
Даанч чи хайрыг минь даасангүй
Дэндүү их тэмүүлэх сэтгэлийг минь ойшоосонгүй
Даварч чамаас юу ч авахгүйгээр бүгдийг өгөх хүслийг минь мэдэрсэнгүй
Далдхан хүлээж догдолдог байсан тэр харцыг минь ч онцолж харсангүй
Өөр лүү чинь тэмүүлэх сэтгэлийг чи гишгээд тоомжиргүй алхчихлаа
Өр зүрхэн дээр минь хурц хутгаар сийчээд хэзээ ч арилахгүй гүн сорви үлдээчихлээ
Өөрийнхөө тарьсан цэцгэн дээр дэвсэлчихээд өөр цэцэгсийг услахаар явчихлаа
Өмгөөлөх хүнгүй хайрыг минь өргөст цэцэг гээд чи хаячихлаа

_________________
One in a lifetime


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.31.10 5:56 pm 
Оффлайн
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.31.09 4:35 pm
Бичлэгүүд: 93
Байршил: Төөрдөг байшингаас яаж гарах вэ.. ???
Бvсгvйчvvддээ.
Уруулаан буд бvсгvй минь
Унжуу дорой бvv яв
Нас бол цаасан дээр бичдэг тоо юм
Намбархаж бvv сvйд бол
Хvссэнээрээ л амьдар бvсгvй минь
Хvлээж цєхєрсєн бол хая
Гоо сайхан яв бvсгvй минь
Гологдож биш шилж амьдар
Гадсан єсгийтэй ганган шаахай
Гархи гоёл бvгдээн зvv
Сайхан vнэр биедээн шингээж
Салхи татуулан инээмсэглэж яв
Салах хагацлан дуу бvv аялаа бvсгvй минь
Сарны гоо гvнж мэт инээмсэглэж амьдраарай.

_________________
B@T m@n-ii g@l H@M b@t GiRL


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.01.10 7:12 pm 
Оффлайн
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.31.09 4:35 pm
Бичлэгүүд: 93
Байршил: Төөрдөг байшингаас яаж гарах вэ.. ???
Чи бүх юмаа аваад яваарай



Өвөрт минь чи үнэрээ гээчихэж

Өр зүрхэнд минь хайр дурлалаа гээчихэж

Гарт минь чи энхрий зөөлөн бие гээчихэж

Гаргаж чадаагүй бухимдалд минь ганган хээнцэр зангаа гээчихэж

Нүдэнд минь дүр төрхөө , нүүрэнд минь соривоо үлдээжээ чи

Хэлэнд минь нэрээ , Хүзүүнд минь уруулаа үлдээжээ чи

Зүрхэнд минь хайрын үгээ хусавч арилхааргүй үлдээжээ чи

Зүүд шиг байсан цаг мөч бүхнээ дурсамж болгон үлдээлээ чи

Энгэрт минь эхрийлэл шунал тачаалаа гээчихсэн бололтой

Энэ тархинд минь харин чи бид хоёр гэдэг үгээ хаясан бололтой

Чадахгүй нь надад үлдээсэн мартсан хаясан бүхнээ чи надаас аваад яв.. !!!

Тэр цагт чи надаас яваарай .. !!

_________________
B@T m@n-ii g@l H@M b@t GiRL


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.07.10 3:09 pm 
Оффлайн
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.31.09 4:35 pm
Бичлэгүүд: 93
Байршил: Төөрдөг байшингаас яаж гарах вэ.. ???
Urduur hoiguur chni zondool alhlaa daanch zorig hvrhgvi ni

Udaan geh chni haraad suulaa negent dvr chni zvrhend hadagdlaa

Chamaas busdiig bodhoo bsan tolgoi

Chamaas saihniig harhaa bsan nvd

Yaltaich bileedee minii hairiig

Zvrh mni heniigch hairlaj hairluulah erhgvich

Yagaadch ym gantshan chamaar hairluulj hairalmaar bn

Zorig oron cham deer ochiod bi chamd hairt geed helchih ymsan

Daanjil zorig hvrehgvi ni

Yaltaibdee minii hairiig

Yagaach bvtehgvi baibal amid ybah hereg bnuda…

Vnendee chaimaag ymar iheer sanadag gej bodno

Chiil lab tosoolohgvi tiim iheer sanaj hairaldag

Minii hair chamd gologdbol

Chamaig gesen setgel hezeech hubirahgvi

Chamaig hairalsan zvrh hezeech mohoshgvi

Vhen vhtlee hairiigaa hairandaa hairlaj ybah bolnoo

Chamdaa bi unheer ih hairtai hairtai…

_________________
B@T m@n-ii g@l H@M b@t GiRL


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.07.10 3:11 pm 
Оффлайн
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.31.09 4:35 pm
Бичлэгүүд: 93
Байршил: Төөрдөг байшингаас яаж гарах вэ.. ???
Надад дурлаад хэрэггүй гэж би хэлдэг
Намайг хайрлаад нэмэргүй гэж би мэддэг
Нойтон нүдтэй хөвгүүдийг орхиод л оддог
Нуулгүй хэлэхэд би шалиг охин
Өдөр шөнөгүй хөвгүүд дуудлага шиднэ
Өрөвдсөн нэгэнд нь хааяа хариулчихна
Өөдөөс гомдоллон аргадуулахыг шаардана
Өнчин ганц болзоо байхад л болчихно
Гүйгээд л хүрээд ирсэн нь тэд нар
Гунихаа мэдэж байж хайраа авчирдаг над дээр
Гараа тосоод л хүлээгээд авдаг тэр дөрвөн үсэг
Гагцхүү надаас хэзээ ч очихгүй тэр гурван үгс
Зүрх минь хөвгүүдийг багтаах томоос том зайтай
Зүүд минь тэднийг зөгнөх олонгоос олон хоногтой
Замнал минь тэдэнтэй учрах салаа салаа жимтэй
Зоригтой хэлнээ яадаг юм би шалиг охин
Хөвгүүн уургаладаг гэж хараан бухимдах хэрэггүй биз
Хүсээгүй байхад чинь хөтлүүлээд алхаагүй биз
Хаягдаад уурласандаа шарлахаад шаардлагагүй биз
Хайр минь очихгүйгээс хойш хамт удаад дэмий биз
Яагаад ч засрахгүй миний бардам сэтгэл
Яс махтай минь зууралдчихсан хүсэл
Шалиг охин би шалигаараа л дуусна
Шариландаа хүртэл энэ нэрээ авч орно…

_________________
B@T m@n-ii g@l H@M b@t GiRL


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.08.10 1:25 am 
Оффлайн
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.19.10 5:21 am
Бичлэгүүд: 1746
Байршил: A place only described as hell...
Би... Хатаж гандсан цэцэг байхад
Чи... Хаана шивэрсэн бороо байсан юм бэ
Би... Хаврын шувуудын түрүүч байхад
Чи... Хаана мэлмэрсэн нуур байсан юм бэ
Би... Хайрын анхны болзоонд зогсоход
Чи... Хаагуур зөрсөн дурлал байсан юм бэ
Би... Хамгийн сүүлчийн навч байхад
Чи... Хаашаа урссан нулимс байсан юм бэ
Чи хаана байсан юм бэ
Чимээгүй уйлахад минь ...
Чичиртэл даархад минь ...
Чи хэнийх байсан юм бэ

_________________
~~ Victory Loves Preparation ~~


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.08.10 3:52 pm 
Оффлайн
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.31.09 4:35 pm
Бичлэгүүд: 93
Байршил: Төөрдөг байшингаас яаж гарах вэ.. ???
Хүүхэмсэг гэж хараан бухимдах хэрэггүй биз
Хүсээгүй байхад чинь хөтлөөд алхаагүй биз
Хаягдаад уйлсандаа шарлахаад шаардлагагүй биз
Хайр минь очихгүйгээс хойш хамт удаад дэмий биз
Яагаад ч засрахгүй миний хүүхний шунал
Яс махтай минь зууралдчихсан хүсэл
Шалиг залуу би шалигаараа л дуусна
Шариландаа хүртэл энэ нэрээ авч орно…би
наддaac сэтгэлээ тат!!!

_________________
B@T m@n-ii g@l H@M b@t GiRL


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.10.10 2:12 am 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.16.04 7:17 pm
Бичлэгүүд: 273
Байршил: Aмьсгалахынхаа хэрээр ИНЭЭГЭЭРЭЙ бvгдээрээ
Ухаарал

Тэр бүсгүй яваад өгчихсөн
Сүрчигнийнхэн үнэр зөвхөн үлдэж
Орны давуунд, нүүрний алчууранд
Өрөөгөөр эргэлдэх агаард хүртэл үлдчихэж
Явсан гэдгийг чинь ухаартал
Үнэр чинь миний хажуунаас үл замхарна.

06.09.10

_________________
|♥|♥| E&H |♥|♥|


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.10.10 4:54 am 
Оффлайн
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.31.09 4:35 pm
Бичлэгүүд: 93
Байршил: Төөрдөг байшингаас яаж гарах вэ.. ???
Tseejin dotor mine negen sandal bgaa
Zurherhuu helbertei tsev tseverhen shinehen sandal
Tomroor tuuniig hiigeegui modoor ch hiigeegui
Gevch ganhdaggui torohod mine l hamt bsan
Uhehed ch bj l bna bohoos boh sandal
Hiits ni uran davtagdashgui haraad l bmaar
Hen ch hezeech tiimiig uzeegui uzehchgui
Tuun dr neg suusan hunsuugaad l bmaar
Dlaahan bas zoolhon...........................
Tumen er guisaan olon ch guisan
Ogt suuj chadaagui tiim 1n sandal
Ezgui suudal maani odoo hurtel
Suuh huniig huleeseer tseejin dotor mine

_________________
B@T m@n-ii g@l H@M b@t GiRL


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.10.10 6:25 am 
Оффлайн
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.19.10 5:21 am
Бичлэгүүд: 1746
Байршил: A place only described as hell...
Гуниглах хэрэггүй
Энэ хорвоо тэр чигээрээ
Томоос тос гуниг...

Нулимс ч унагах шаардлагагүй
Дэлхий өөрөө эртний том нулимс юм
Жаргалтай хүний дүр эсгэж амьдарч сур
Сэтгэл гэдэг юманд дасахдаа их амархан

Уурлах ч дэмий
Бид галт бөмбөлөг дээр амьдарч л байгаагаас хойш
Эрт орой хэзээ нэгэн цагт дэлбэрч таарна

Итгэл сэтгэлээ бүү гээ
Юунд ч хамаагүй итгэ...
Зүрхээ чагна
Чагна...

Юунд ч хамаагүй итгэ...
Сэтгэл гэдэг юманд
дасахдаа их
амархан...

Тэр амьд...

_________________
~~ Victory Loves Preparation ~~


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.10.10 6:35 am 
Оффлайн
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.19.10 5:21 am
Бичлэгүүд: 1746
Байршил: A place only described as hell...
Уйтгарт хязгаар, гайхамшигт уулсын дунд
Насаа элээдэг хүмүүс!
Салхинаас өөр сонсох мэдээгүй,
Тэнгэрээс өөр гарчиглах сонингүй,
Дурлалаас өөр өвдөх зовиургүй,
Дурдатгалаасаа л Ирээдүйг олоод үзчих,
Тэр нь магадгүй, цөлийн ганц тахир мод шиг харагдах
Тийм гоё амьдрал!

Гэтэл тэд яагаад
Салхийг чагнадаггүй мэт дүлий,
Оддыг үздэггүй мэт сохор,
Дурлалд шаналдаггүй мэт мунхаг,
Цөлийн ганцаардмал бөгтөр мод ч тусч үзэгдэхээргүй
Ийм хачин хоосон харцтай болцгоочихов оо?

Ээ! Уйтгарт хязгаар,
Бурхдын орон мэт гайхамшигт уулс минь!
Надад хэлэх үг алга

_________________
~~ Victory Loves Preparation ~~


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.10.10 6:57 am 
Оффлайн
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.19.10 5:21 am
Бичлэгүүд: 1746
Байршил: A place only described as hell...
Дурлал гэж найдсансан.

Дуусчихлаа, гэвч...

Дуусашгүй санагдах амьдралыг

Далавчгүй одоо яаж барна даа ...

_________________
~~ Victory Loves Preparation ~~


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.10.10 7:22 am 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.30.09 2:36 am
Бичлэгүүд: 26
Байршил: ..:: ASUULT :: BLOGz :: ZONE ::..-->Өөрийнхөө блог дотор л амьдраад бас ...................
Би хулгайч

Хүний сэтгэл хулгайлсан

Хүнд гэмт хэрэгтэн.

Харцыг тань өөртөө татаж

Хайраас тань хумсалсан

Гэсгээвэл зохих

Гэм нүгэлтэн.

Үйлдсэн хэргийнхээ шийтгэлд

Үүрээр сэрүүн шаналж

Үдшээр нулимстай ханьсавч

Хүлээхээсээ хэзээ ч уйддаггүй,

Хүний нүдний сэм чөлөөнд

Харцыг тань харуулдахаасаа

Хайрыг тань нэхэхээсээ айдаггүй

Хаширдаггүй, засардаггүй тэнэг...

Та ч бас ялгаагүй л хулгайч, тэхдээ...

Халуун залуу нас, дураараа омголон зүрх

Хиргүй байсан сэтгэл, цагаан инээд

Хамаг бүгдийг минь цөлмөж аваад

Үрэн таран хийчихснээ цайруулж

Хариуд нь өчнөөн их нулимс надад бэлэглэсэн

Хачин өгөөмөр хүн...

_________________
.... Өөрийнхөө ертөнцөд .....


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.10.10 7:34 am 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.30.09 2:36 am
Бичлэгүүд: 26
Байршил: ..:: ASUULT :: BLOGz :: ZONE ::..-->Өөрийнхөө блог дотор л амьдраад бас ...................
Харц тулгарах агшин

Хачин ойлгомжгүй мэдрэмж...

Халуун дулаан гараараа хэн нэгэн

Хөөрхий зүрхийг минь бяц атгачих шиг

Хацар минь халуу шатах атал

Хамаг бие минь даарч чичрэх шиг.

Ичмээр, инээд алдмаар, чанга дуулмаар

Нүүрээ буруулмаар, харцаа нуумаар

Нүдээ салгалгүй бас ширтээд ч баймаар

Гомдох атлаа түүнд учиргүй баярламаар

Гараад гүймээр атал бас суугаад л баймаар...

Ганцхан л агшинд бүх мэдрэмж зэрэгцэх нь

Гайхалтай, цоо шинэ, шив шинэ...

Ганц тэнэг хүсэл л сэтгэлд эргэлдэх нь,

Яг одоо харцан дор чинь ингээд л үхэхсэн

Ядарсан зүрхээ амрааж үүрд унтахсан...

_________________
.... Өөрийнхөө ертөнцөд .....


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.12.10 2:30 am 
Оффлайн
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.19.10 5:21 am
Бичлэгүүд: 1746
Байршил: A place only described as hell...
Минийх гэж чамайг өмчилж авч чадахгүй ч
Минийх байгаасай гэж бодож явдагаа нуухгүй ээ
Чинийх гэж би өөрийгөө хэлж чадахгүй ч
Чинийх байхыг хүсэж явдагаа нуухгүй ээ

_________________
~~ Victory Loves Preparation ~~


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.12.10 2:59 am 
Оффлайн
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.19.10 5:21 am
Бичлэгүүд: 1746
Байршил: A place only described as hell...
Тойрч гардаггүй туулж гардаг

Тэнэгхэн гэмээр энэ насандаа

Танхилхан чамд би дурлачихаад

Тарчилж явсан минь чин үнэн

Баяртай ч юм шиг гунигтай ч юм шиг

Бахдам сайхан залуу насандаа

Би чамд хайртай болчихоод

Бие сэтгэлээ зориулахад бэлэн байсаан

Одоо чамайг хайрлаж яасан ч чадахгүй нь

Ондоо охинтой болсон гэж бүү бодоорой

Өр зүрх минь өвчинд нэрвэгдээд

Өнөөдөр маргаашаа бодохоос өөр амьдрал үлдсэнгүй

Баяртай хайр минь баяртай

Багахан боловч агуу хайр минь баяртай

Баяртай хайрт минь баяртай

Би чамдаа үргэлж хайртай байсан шүү

Хүнд хэрвээ 2 амьдрал байдаг бол

Хойд насандаа дахин уулзъя БАЯРтай...

_________________
~~ Victory Loves Preparation ~~


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.14.10 11:33 am 
Оффлайн
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Нэгдсэн: 6-р сар.14.10 10:55 am
Бичлэгүүд: 2
[led]
Амалсан бүхэн чинь худлаа байсан юмуу?
Амрагласан мөчүүд чинь жүжиг байсан юм уу?
Амьсгалах тоолон чинь тохуу байсан юм уу?
Амьдарсан амьдрал чинь хуурамч байсан юм уу?
Итгэл минь чамд золиос байсан юм уу?
Инээсэн дүр чинь баг байсан юм уу?
Илгээсэн сэтгэл чинь хаяг андуурсан юм уу?
Ижилссэн хоногууд чинь зугаа байсан юм уу?
Сэтгэлээр минь тоглох сайхан байсан уу?
Сэмхэн намайг чи шоолдог байсан уу?
Итгэлээр минь тохуурхах зугаатай байсан уу?
Инээмсэглэлийг минь нулимс болгох хялбархан байсан уу?
Нандин сэтгэлийг минь эвдэх чамд хөнгөхөн байна уу?
[/led]

_________________
Амьдрал Гэдэг Өөрөө Захгүй Далай


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.14.10 11:36 am 
Оффлайн
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Нэгдсэн: 6-р сар.14.10 10:55 am
Бичлэгүүд: 2
Бүхий л амьтад хосоороо байдаг юм
Бүтэн бие минь чамтай хамт байна
Хүсэл сэтгэл мөрөөдлөөр жигүүрлэдэг юм
Хүрэн зүрх минь чамаар амьсгаладаг юм

_________________
Амьдрал Гэдэг Өөрөө Захгүй Далай


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.16.10 11:02 pm 
Оффлайн
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.08.03 9:00 pm
Бичлэгүүд: 1756
Байршил: Hairiinhaa zurhend ^^
Chiniihee hairand erhlen nayalharna yag l erh muujgai shig
CHamtaiga bsan buh muchuud yag l hairiin negen dram shig
Chiniihee tseejind tsohiloh zurh yag l hairiin dohio shig tug tug tug
Chamtai gudamjaar alhhad yag l uulen dundah solongo der alhah shig

2010.6.16

_________________
asuult.iin buga sh de


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.23.10 5:04 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.23.08 5:52 pm
Бичлэгүүд: 1433
Байршил: somewhere
Хүлээлээ чамайгаа би үхтлээ хүлээлээ
Хүлээсээр байгаад тэвчээр минь барагдлаа
Хүлээж зогссон газараа хонхойтол хүлээлээ
Хүлээж хүлээж бодоод байсан чинь би хаалгыг чинь тогшихоо мартсан байлаа...
:razz:

_________________
Keep Moving Forward!!! ^^


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.28.10 7:16 am 
Оффлайн
Asuult Precious Member

Нэгдсэн: 11-р сар.08.09 8:50 pm
Бичлэгүүд: 3544
шүлэг бичих авьяас хүн болгонд бдаг юм гсн...

ирээгүй хайрын эзэн болох
ирээдүйн ханхүүдээ сийрүүлэн бичье:

уртаас урт тахир замын
уулзвар болгоныг сонголт гэе
улаан гэрлэн дохио чимэглэлийг
улангасан асах дурлалын гал гэе
учрал болгоноос чамайг эрье!

мөнх цаст уулын хадан ирмэгийг
мацах замтай нь нийлүүлж итгэл гэе
мохошгүй бат хирнээ уян зөөлөн
мөсөн ирмэгийг шохоорхол гэе
мацалт бүрээс чамайг хайя!

цэнгэг устай, дөлгөөхөн тэнгисийг
цэлмэг тэнгэртэй зүйрлэн хайр гэе
цэнгэлийн манлайг эдлэн жаргах
цэмцгэрхэн тэр сувдыг чамайг гэе!


27.06.2010

_________________
Гэрэлт цамхаг


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.28.10 3:20 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.23.08 5:52 pm
Бичлэгүүд: 1433
Байршил: somewhere
Bi chamaas uur xeniig ch bodoxiig xusexgui
Minii setgel zuvxun chiniix
Bi chamaas uur xeniig ch xaraxiig xusexgui
Minii nud zuvxun chiniix
Bi chamaas uur xeniig ch unsexiig xusexgui
minii uruul zuvxun chiniix
Bi chamaas uur xeniig ch xairlaxiig xusexgui
Minii zurx zuvxun chiniix

_________________
Keep Moving Forward!!! ^^


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 455 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 17 8 9 10 1118 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 2 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр