#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.04.26 7:46 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 455 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 15 6 7 8 918 Дараагийн
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 2-р сар.10.10 1:07 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.03.06 3:29 pm
Бичлэгүүд: 1429
Байршил: Өөрийнхөө ертөнцөд, өөрийнхөө дүрмээр
Хөөрхөн шүлэгнүүд нетээр хэсжаад оллоо... Энд тэмдэглэчихье... :mrgreen:

- Анх хараад бодохоос айсан
Хожим танилцаад дурлахаас айсан
Ахиж уулзаад дасахаас айсан
Харин хайрлачихаад алдахаас айсан

- Нүдэнд дулаахан залуу минь чи
Нүүдлийн шувуу байсан юм уу
Уудам талын бяцхан бүрд би
Ус нь мэлтэлзээд үлдсэн юм уу

- Хэрвээ уйтгар гуниг чамаас холдохгvй
Хэрвээ ганцаардал хажууд чинь байвал
Хорвоо ертөнцөд хэн нэгэн чамайг
Хайрлаж байгааг санаарай

- БОДОЛ БОДЛЫН ДУНДААС ОРХИГДОХГҮЭ МИНИЙ ХАЙР
БУЦАЖ ХОЛДОХ НАСАНД ГЭЭГДЭХГҮЭ МИНИЙ ХАЙР
ОН ОНЫ УРТАД МАРТАГДАХГҮЭ МИНИЙ ХАЙР
ОЛОН ШӨНИЙН ЗҮҮДНЭЭС САЛАХГҮЭ МИНИЙ ХАЙР

_________________
One in a lifetime


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.10.10 2:23 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Нэгдсэн: 10-р сар.23.08 12:57 pm
Бичлэгүүд: 28
bundiin tamga EBE BOL TUUH
hamgiin suulchiinhee unseltiig
hatsar deer ni unseed odsoon
holdood ywahad ni nulimsaa archaagui ch
horigloh zurhendee uilaj bsaaaaan

neg l udaa unseed odoh nasan turshiin xair min chi
namar namartaa odoh nasandaa nuguu l xairaa uguilen suuna bi

chiniihee xairand erhlen baihdaa
chimeegui l bi guniglaj uzseeen
chin setgeldee bas uguilj bsaaan
chi min gantshan anhnii xairaaaaaa

neg l udaa unseed odoh nasan turshiin xair min chi
namar namartaa odoh nasandaa nuguu l xairaa uguilen suuna bi


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.12.10 2:02 am 
Оффлайн
Asuult Precious Member

Нэгдсэн: 11-р сар.08.09 8:50 pm
Бичлэгүүд: 3544
Навчис бужигнаж чамд минь гуниг төрвөл
Найз нь чамайг санаж байна гэж бодоорой
Нартай өдөр шувууд дуулан жиргэвэл
Надад чи дутаад чимээ өглөө гэж ойлгоорой

Арван тавны сар гарах тэр л мөчид
Амраг чамайгаа мөрөөдөж байна гэдэгт итгээрэй
Алсаас харагдах одод анивчин дохио өгөхөд
Анхны бөгөөд сүүлийн хайр чамдаа тэмүүлж байна гэдгийг санаарай



эхний бадгий нь нэг хүүхэд мсжээр бичиж бсийн...2 дохы н зохиочлоо :razz:

_________________
Гэрэлт цамхаг


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.12.10 2:29 am 
Оффлайн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.14.07 7:40 am
Бичлэгүүд: 120
Байршил: In ur HEART <3
Homs zayat uiliin erheer
Hotsorch hayagdsan miniii bie
Hundetgegch uzliig ulandaa hishgesen
Hunii unergui huwguun chmd
Muhul uzsen zurhnii ugaas
Mor holbon bichin suuna
Hojmiin udur chmtai taaraad
Hilyah nudeer chmruu haraad
Hanilsan hanitai chin tootsoo bodho
Hatan bold hutgandaa taadgii
Huuriin gazar ochih bolno
Ochson hoino chin
Ongot gandsan herzger yas
Ornii chin umnu
Orilj hargirch bgaa
ZA uugeer zahiagaa tugsgii
Zanal hursliin ugee zogsooyo
Ulemj togs amidral chin
Uhleer togsohiig eruuye


jaahan aimar shuleg bh sho

_________________
-.-


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.12.10 3:43 pm 
Оффлайн
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.05.10 4:18 pm
Бичлэгүүд: 386
Эхнэртээ унших шүлэг

Үйлийн үртэй нэгэн залуугийн сэтгэлийн зовлон байснаа
Үдшийн энхрийлэл үнсэлтээс хэтэрч зүрхний нууц нь болсон
Сэтгэлд ассан дурлалын гал нар болон төөнөхөд
Сэтгэл сэтгэлтэйгээ бие биетэйгээ ээнэгшин ууссан болохоор

Гэргий минь чамдаан би бүхнээс илүү хайртай

Өргөө цагаан гэрийн минь чимэг болсон эзэгтэй
Өлгийн дуу аялсан миний үзэсгэлэн Монголжингоо
Надад өгсөн хайр нь амь орон гэрэлтсээн
Наран саран хоёрыг өвөр дээр тоглуулсан болохоор

Эхнэр минь чамдаан би бүхнээс илүү хайртай

_________________
Амьддаа бие биенээ хайрла!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.13.10 1:09 am 
Оффлайн
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.31.09 4:35 pm
Бичлэгүүд: 93
Байршил: Төөрдөг байшингаас яаж гарах вэ.. ???
Би ч бас ийм л явсан
Залуу хос хөтлөлцөн өнгөрч, инээлдэн одно
Зам тавьж өгөөд би араас нь ширтэнэ
Аз жаргал гэдэг алга урвуулахын төдий мэт
Амьтны энэ хоёр үр сална гэдэг ч өдий мэт
Нэгэн цагт би ийм л явсиймаа
Нэхэлгэж гайхалгүй чиний гараас хөтлөөд
Инээд хөөр цалгиан, хүзүүдэн тэвэрч
Ирээдүй болоод ганцхан чамдаа итгэж л явсаан
Алдрайхан чамтайгаа
Амьдралыг хамт туулах юм шиг
Амраг сэтгэл уйдахгүй
Яваад л байх юм шиг андуурсаан
Алдхан хоёр гараа жигүүр мэт дэлгээд
Айсуй салхи шуурганд хацраа тавьж өгөөд
Алслан холдох чиний зүгээс гүйхдээ ч
Асгарах борооны нойтон нударгаар
Алгадуулахдаа хүртэл инээж л явсаан
Тэр бүхнээс одоо юу үлдэв?
Тэнгэрлэг биш газрын амьдралд дасаад
Тээртэй ч юм шиг дурлалынхаа далавчийг тайрч
Тэрэгний морь шиг сажилсан ертөнцийн хоногийг
Барсаар л дуусах цагт өөдөөс минь
Бас дахиад л залуу хос, өөр нэг залуу хос
Гараа хөтлөлцөн өнгөрч инээлдэн одно
Гайхахын хэрэггүй, би ч бас ийм л явсиймаа
Танхилынхан үргэлж хамтдаа...
Анх удаа сэтгэл цөхрөлийг мэдрээд байна
Ахиад тохиох мөчийг мөрөөдөөд байна
Ингэж шаналдаг гэж өөрийгөө өмнө бодож байсангүй
Ихээр нулимс унагаж, ганцаардаж байсангүй.
Надад чи, миний сэтгэлтэй адил хайрыг өгөөд
Насаараа хамт байх хүн гэж боддог байсан болов уу
Бүхий л хүмүүсийн боль гэх үгсээс зөрөөд
Би чамд хайртай гээд аз жаргалыг бэлэглэхгүй байсан
гэж үү?
Хааяахан гомдож муухай ааш гаргадаг байсан
Хардаад намайг шалгаахад уурладаг байсан
Болохгүй гэхэд чинь зөрүүдлэдэг байсан
Би, дэндүү ихээр чамд дурлачихсан байсан
Аймшигтай өвдөлт санах тусам ихсэж
Алгуурлан урсах нулимс ч зүсэн урсаж
Зүүдийг минь сараачлах чиний дүр тодорч
Зүрхний минь цохилт цоорох мэт гуниглаад байна.
Дурсамж болон бичигдээд өнгөрөөд одохоос айж байна.
Дурлал дахин хүсэхгүй чамайг хүлээхээс айж байна.
Хайр гэдэг нь ирээдүйд батлагдаад дурсан санахаaс айж байна

_________________
B@T m@n-ii g@l H@M b@t GiRL


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.13.10 10:06 pm 
Оффлайн
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.26.10 5:40 pm
Бичлэгүүд: 172
Байршил: Anhdagch ter orchind
Anidral hemeeh dalaid
Uyerhel hemeeh zaviar huvuhduu
Hardalt hemeeh hadiig murguj
Itgel hemeeh seluuriig alduuzai
:angel: :angel: :angel: :angel: :angel:

_________________
Аниргүй!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.16.10 3:05 am 
Оффлайн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.12.06 8:53 pm
Бичлэгүүд: 720
Байршил: Салхитай хамт
Тэр үед
Тэр харц намайг хараагүйг мэдэрсэн
Тэр үед
Тэр уруул намайг үнсээгүйг мэдэрсэн
Тэр үед
Тэр гар намайг хөтлөөгүйг мэдэрсэн
Тэр үед
Тэр зүрх намайг хайрлаагүйг мэдэрсэн
Би уйлж байна...

Тэр үед
Миний зүрх зөвхөн чиний төлөө цохилсон
Тэр үед
Миний нүд зөвхөн чамайг харсан
Тэр үед
Миний уруул зөвхөн чамайг үнссэн
Тэр үед
Миний гар зөвхөн чамайг хөтөлсөн
Би жаргалтай байсан...
Тэр үед
Чиний төлөө нулимсаа унагаасандаа би харамсаагүй ээ
Чамруу хараад инээдэг байсан инээмсэглэлээ би харамлаагүй ээ
Чамайг мэдэрдэг байсан зүрхээ би буруулаагүй ээ

Тэр үед
Би чамд хайртай байсаан

_________________
Мөрөөдлийн зүг...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.16.10 11:59 pm 
Оффлайн
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.16.10 3:48 pm
Бичлэгүүд: 171
Байршил: Ихэмсэг бай хэтрүүлж болохгүй Энгийн бай тэр тусмаа агуу шүү дээ
Semhen chi haraad l baih shig
Setgel dotroo hairaa nuugaad l baih shig
Nud chin neg l zuulun argadaad l baih shig
Nugel baigaadaa bi uuruu duralchihsan yum bolovuu

_________________
enjoy your life


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.18.10 12:03 am 
Оффлайн
Тод Гишvvн
Тод Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.04.08 2:47 pm
Бичлэгүүд: 71
Тэвэрт чинь туулай болон xоргодоё болоx уу
Дэргэд чинь цэцэг болон ургая болоx уу
Xарцанд чинь жаргал болон гэрэлтэе болоx уу
Xайранд чинь гэрэл болон асая болоx уу?
Болно гэвэл яг одоо нисээд би очиё
Болно гэсэн дээр нь тэвэрт чинь үүрээ засан туxлаад
Борxон xөөрxөн туулай болон xувирая
Xамгийн гоёмсог чамин ваартай
Xарц булаасан цэцэг болон ургая
Xарцийг чинь тэгээд булааж чадвал
Xайртай xүн чинь болоё гэж даврая
Ингэж болоx уу би
Болно гэвэл яг одоо нисээд би очиё


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.23.10 7:17 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.23.08 5:52 pm
Бичлэгүүд: 1433
Байршил: somewhere
Chish chimeegui bitgii hel
Chi nadad hairtai bi medne
Ihiin ih hairiig ugnees chine bish
Iheer dulguun hartsnaas chine medrey
Hairtai gj chihend mine shivneh ch hereggui
Harin setgeld mine siil

Unench hairiig zurh l zuvhun mederdeg bolohoor
Umchluh erhiin tamga zurhend mine dar!!!!!!!!!

Зураг

_________________
Keep Moving Forward!!! ^^


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.23.10 7:32 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.23.08 5:52 pm
Бичлэгүүд: 1433
Байршил: somewhere
Zurhee argadan bodliig chine medehiig husne
Zuudee manan duriig chine harahiig husne
Zovlon gj bodoh ene butelgui hairiinhaa tuluu
Zaluu nasaa ul hairlan temtsehiig bodno
!!!

_________________
Keep Moving Forward!!! ^^


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.23.10 7:44 pm 
Оффлайн
Тод Гишvvн
Тод Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.04.08 2:47 pm
Бичлэгүүд: 71
.....Чив чимээгүй, гэрэлтэй, цэнхэр тэнгэрийн дор
Чиний гар дээр би амьсгал хураахыг хүснэ.
Чив чимээгүй алсыг ширтэх модны дор......
Тэгэхэд чи минь цамцгүй байвал зүгээр
Тэгээд бас инээмсэглэж суувал сайхан
Үргэлж намайг дурлуулдаг ихэмсэг төрх чинь ч хэвээрээ
Үсийг минь илэх гар чичрэхгүй байвал зүгээр.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.23.10 7:48 pm 
Оффлайн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.04.10 7:25 pm
Бичлэгүүд: 662
Ишлэл:
.....Чив чимээгүй, гэрэлтэй, цэнхэр тэнгэрийн дор
Чиний гар дээр би амьсгал хураахыг хүснэ.
Чив чимээгүй алсыг ширтэх модны дор......
Тэгэхэд чи минь цамцгүй байвал зүгээр
Тэгээд бас инээмсэглэж суувал сайхан
Үргэлж намайг дурлуулдаг ихэмсэг төрх чинь ч хэвээрээ
Үсийг минь илэх гар чичрэхгүй байвал зүгээр.
Мөнхийн хайраар чамайгаа хайрлаад
Мөхөшгүй зоригоор өөрийгөө тэтгээд
Зовлон жаргалыг хамтдаа туулаад
Зоргоороо сайхан амьдрахсан... би зохиосын


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.23.10 8:22 pm 
Оффлайн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.04.10 7:25 pm
Бичлэгүүд: 662
Сэтгэл минь чамайг сэм мөрөөдөж зүүдэндээ уулзах тэр үед
Сэрүүн байсан ч болоосой гэж борхон зүрх минь харамсана.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.24.10 3:59 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.23.08 5:52 pm
Бичлэгүүд: 1433
Байршил: somewhere
Нууцхан би нэг л хүнийг хүсдэг
Нуугдаж би ганцхан хүнийг л ширтдэг
Нэрэлхэж би ганцхан л хүнийг хүлээдэг
Нэрийг нь ч хэлж зүрхлэхгүй..Түүндээ л би хайртай

_________________
Keep Moving Forward!!! ^^


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.24.10 7:35 pm 
Оффлайн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.04.10 7:25 pm
Бичлэгүүд: 662
Гарыг чинь атгаад тавихгүй байхсан
Ганцхан чамайгаа үүрд хайрлахсан.

Хэзээ ч дэргэдээсээ холдуулахгүй байхсан
Хэнээр ч чамайгаа солихгүй юмсан.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.24.10 11:35 pm 
Оффлайн
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.16.10 3:48 pm
Бичлэгүүд: 171
Байршил: Ихэмсэг бай хэтрүүлж болохгүй Энгийн бай тэр тусмаа агуу шүү дээ
ylagdal hurtel zarimdaa amttai bdag yum
yay gehev bi chamd haygdaj
ynag zan ihemseg turhuu avaad
yvj uz huvguun min bur yv

amidral chi nadad
anhnni hairiig zayahdaa
ashdiin bish zuurdiinh bish
ayarhan ch bolov shivnehgui yav daa

_________________
enjoy your life


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.25.10 5:33 pm 
Оффлайн
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.06.08 5:56 pm
Бичлэгүүд: 332
Байршил: Хаашаа ч юм явмаар...
Hair gej yu baidagiiig medehgui ee Bi genen
Hagatsal gej yug bas medehgui ee Bi uzeegui
Hardah gej yu yum bol Bi medreegui
Hamgiin gol ni chamaig harahaar bi bayarladag
Harahgui bolhoor bi sanadag

Huntei uulzhaar ni harmaldag
Hureed ireheer ni ichdeg
Medehgui ee bie mini chamd denduu dassaniih yum bolovuu daa.

_________________
:huchtei:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.26.10 12:53 am 
Оффлайн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.14.07 7:40 am
Бичлэгүүд: 120
Байршил: In ur HEART <3
If the dull substance of my flesh were thought,
Injurious distance should not stop my way.
For then, despite of space, I would be brought
From limits far remote where thou dost stay.
No matter then although my foot did stand
Upon the farthest earth removed from thee.
For nimble thought can jump both sea and land
As soon as think the place where he would be.
But, ah, thought kills me, that I am not thought,
To leap large length of miles when thou art gone,
But that, so much of earth and water wrought,
I must attend times leisure with my moan,
Receiving naught by elements so slow
But heavy tears, badges of either's woe.

-- William Shakespeare

_________________
-.-


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.28.10 10:41 pm 
Оффлайн
Дууч Гишvvн
Дууч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.04.09 12:07 pm
Бичлэгүүд: 427
Байршил: Хаа сайгүй чамтай хамт
Ишлэл:
ТЭР МИНИЙ АНХНЫ ХАЙР БАЙСАН

Үерхэе гэсэн захидлыг зуун удаа бичиж зуун удаа урсан байх
Үсэндээ тууз зүүхээн болиход нь л гуниг төрөөд эхэлсэн
Сэргэлэн инээдийг минь тэгэхэд хэн нь хулгайлсныг мэдээгүй
Сэвхтэй шар охин яагаад тэгж их сэтгэлийг минь татсаныг ойлгоогүй

Намжил багшид биш чамд л таалагдах гэж тооны хичээлийг онц автлаа давтсан
Наймын Г – ийн сахилгагүй бор жаал ганцхан чамаас л ичдэг байсан
Шүхэр цэцэг үлээж мэргэлээд гэрлэнэ гэж хатуу шийдсэн
Шүлэг шиг гэгээхэн тэр миний анхны хайр байсан

Ганцхан үнсэлтийн чинь төлөө байгаа бүхнээ өгчихөөд
Газар дээрх диваажин гэж түүнийг л хэлдэг байх гэж бодсон
Чамд гомдохоо мартчихсан өгөөмөр хайрын минь шагнал
Час халуухан үнсэлт хэзээ ирэхийг нь мэдээгүй

Хоёрхон үгийг чинь сонсох гэж хорин жил хүлээчихээд
Хонгор сэтгэлийг хичнээн л бол хичнээн хүлээнэ л гэж боддог
Мөнх бусын энэ орчлонд цаг хугацаанаас давж гарсан
Мөрөөдөл шиг ариухан тэр миний анхны хайр байсан
Ene shulgig manai nz zohioson chi hanas avsin?

_________________
www.AUTOFORUM.mn


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.02.10 3:08 am 
Оффлайн
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.16.10 3:48 pm
Бичлэгүүд: 171
Байршил: Ихэмсэг бай хэтрүүлж болохгүй Энгийн бай тэр тусмаа агуу шүү дээ
Зүгээр л найзууд гэдэг үгээ дахиад нэг хэлээч
Зүрх мэдэрч сэтгэл уйлтал нэг хэлээч
Зүрх сэтгэл 2 надад огт итгэхгүй
Зүггүйтэж чамайг бас л санаад байх юм
Сайн найзуд гэдэг үгээ дахиад нэг хэлээч
Сэтгэл мэдэрч зүрх уйлтал нэг хэлээч
Сэтгэл зүрх 2 надад огт итгэхгүй
Сахилгагүйтэж чамайг бас л бодоод байх юм

_________________
enjoy your life


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.02.10 3:11 am 
Оффлайн
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.16.10 3:48 pm
Бичлэгүүд: 171
Байршил: Ихэмсэг бай хэтрүүлж болохгүй Энгийн бай тэр тусмаа агуу шүү дээ
асгараад байгаа нулимсыг
арчаад яахавдээ урсаг
алдраад байгаа сэтгэлийг
аргамжаад яахавдээ хайрлаг

_________________
enjoy your life


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.02.10 3:14 am 
Оффлайн
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.16.10 3:48 pm
Бичлэгүүд: 171
Байршил: Ихэмсэг бай хэтрүүлж болохгүй Энгийн бай тэр тусмаа агуу шүү дээ
занг нь мэдэхгүй хүнд сайн болохгүй гэж
заяа тавилангаа мэддэг юм шиг бардамнан явахдаа
хааяа хааяахан тулгардаг байсан тэр бүлээхэн харцанд
хожмын нэгэн өдөр бүдрэнэ гэж санасангүй

_________________
enjoy your life


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.02.10 3:18 am 
Оффлайн
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.16.10 3:48 pm
Бичлэгүүд: 171
Байршил: Ихэмсэг бай хэтрүүлж болохгүй Энгийн бай тэр тусмаа агуу шүү дээ
анхны хайрыг минь булааж
алслан одсон тэр хөвгүүнийг би
намрын навч шиг хийсгэлгүй
насан туршдаа нандигнаж явнаа

шохоорхоход нэг минут
дурлахахд нэг цаг
хайрлахад нэг хоног
харин мартахад нэг амьдрах ч багадна

_________________
enjoy your life


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.02.10 9:30 pm 
Оффлайн
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.26.09 12:11 am
Бичлэгүүд: 64
Хархан нүдтэй Монгол бүсгүйчүүд бүгд минийх
Хайрын минь орон зай тэдний зүрхэнд байж л байгаа
Уруулыг чинь үнсэг гэж надад ч бас уруул заяасан юм болохоор
Уяхан сэтгэл дурлалаа надаас бүү харамла бүсгүй минь
Ялдам ихэмсэг Монгол бүсгүйчүүд бүгд минийх
Яалт ч үгүй миний хайраар тэд дутагдаж байгаа
Дуулим хорвоод дурлах л гэж төрсөн бүсгүйчүүдийг гомдоож
Дурлалын бурханы өмнө би гэмтэн болж зогсмооргүй байна

ххх ххх ххх

Навчисаа нөмөрсөн модод шиг зуу зуун бүсгүй
Намар намрын гуниг тээн цонхон дээрээ зогсож байгаа
Над шиг залуус мянга мянгаараа хайр өвөртлөөд
Намар дууссан гэж шивнэсээр очиж яваа
Хоног хугацаа өнгөрсөөр хавар ахиад л ирнэ
Хонгор минь битгий гунигла чи дахиад л дурлана
Яг минийх шиг дурлал сая саяараа ирж явахад
Яах нь вэ намайг, цонхон дээрээ хүлээх хэрэггүй

ххх ххх ххх

Гил хар үсээ шөнөөр дүүрэн задалчихаад
Гэзгийг минь дэрлэ гэх шиг надруу ширтдэг тэр л харц
Гэгээн гуниг бүхнийг зүрхээр дүүрэн асгачихаад
Гэргийгээ март гэх шиг надруу ширтдэг тэр л харц
Нүцгэн уруулыг минь нүдээрээ эхэлж үнсдэг
Нүгэл болгоныг минь нулимсаараа угааж хардаг
Надаас бэлзэг биш дурлал нэхэж уйлдаг
Нэг их гунигтай ширтэх тэр л харц чиний харц

ххх ххх ххх

Насыг минь бvv асуу
Намайг зуны бороо гэдэг
Нэрийг минь бvv асуу
Нэгэн хаврын цэцэгс гэдэг
Гомдохдоо тайтгарах нулимстай
Гоёхдоо чимэглэх инээдтэй
Салах учрахын цэг
Cap жилийн хэмжигдэхvvн

ххх ххх ххх

Бороонд нэвт норсон нимгэн цамцны чинь цаанаас
Бие чинь гэрэлтээд сэтгэлийг минь гижигдээд
Дурлал гээч дарсыг дундаа тавиад ууж байна
Дур хайрандаа хөлчүүрэн цэцэрлэгт хамт сууж байна
Гадаа бороо орж байна
Гал хайрын цэцэрлэгт чамтайгаа би сууж байна
Хаврын анхны бороо өнгөрсөн шөнө хачин сайхнаар орлоо
Хайрын тухай сэтгэл дэх шүлгээн аяархан шивнэвэл
Хаврын салхи авч нисээд түүнд минь хэлчихэж мэднэ
Найдаж хүлээгээд хэрэггүй гэх шиг намуухан үлээгээд
Надад салхи хайрын шүлэг шивнэхгүй удчихна
Сэтгэл дэх гунигаан шүлэг болгон уянгалуулж
Сэм сэмхэнээр эгшиг нэмэн байна уу би
Чамд дасчээ гээд хэлчихэж зүрхлэхгүй хэрнээ
Час улаахан даашинзин дээр нулимас унагаж сууна уу чи
Дурласан сэтгэлээ барьж дийлэлгүй гуниглачихвал
Дугариг саран олж хараад надад хэлчихэж мэднэ
Санаж хүлээгээд хэрэггүй гэх шиг уйтгартай ширтээд
Саран чамд хайрын тухай ярихгүй удчихна
Сэтгэл дэх гунигаан шүлэг болгон уянгалуулж
Сэм сэмхэнээр эгшиг нэмэн байна уу би
Чамд дасчээ гээд хэлчихэж зүрхлэхгүй хэрнээ
Час улаахан даашинзин дээр нулимас унагаж сууна уу чи
Чи минь намайг гомдоогоод байвал
Чийг зуусан євстэй нугад
Нуугдаж тоглоод олдохгvй хvvхэд шиг
Нулимстай цэнхэр бэр цэцэг болчихно шvv
Чи минь намайг гомдоогоод байвал...
Тонж сайрын чулуун дундаас
Тойргорхон тогоруу дэрхйих шиг
Жигvvртэн амьтны сvнсэнд хувилаад
Холын холд нисчихнэ шvv
Чи минь намайг гомдоогоод байвал...
Євс ногооны амраг нь болоод
Єлгийтэй хvvхэд шиг євсний ээж нь болчихно шvv
Чамд єгєєгvй тэр их хайраар
Єєр нэгнийг ивээх л байх шvv

_________________
kobe Most Valuable Player MVP


Дээд талд
   
Иш татаж хариулах  
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 455 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 15 6 7 8 918 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр