#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 7-р сар.02.26 11:48 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 146 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 5 6 Дараагийн
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв: Re: ~БИЗНЕС МЭДЭЭ~
БичлэгБичигдсэн: 1-р сар.27.10 4:32 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.18.04 6:22 pm
Бичлэгүүд: 1892
Дэлхийн аугаа эдийн засагчдын нэг Эрнандо де Сото Монголд ирж, монголчуудад лекцээ унших гэж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад айлчилж буй аугаа сэтгэгч Сато ирэх хоёрдугаар сарын 9-ний 15.00 цагт Соёлын төв өргөөнд “Эдийн засгийн хөгжлийн учиг” нээлттэй лекц уншина. Уг лекцэд хэрхэн оролцох боломжтой талаар манай уншигчид тодруулахыг хүссэн юм. Лекцид хүссэн хүн болгон оролцох боломжтой бөгөөд урьдчилан бүртгүүлэх шаардлагагүй гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн шадар туслах Э.Содонтөгс тайлбарлалаа. Харин орчуулгын төхөөрөмж нь тодорхой хэмжээний хязгаартай учир монгол орчуулга сонсох хүсэлтэй хүмүүс эртхэн ирж, суудлаа эзлэхийг анхааруулж байгаа юм.

Дэлхийн хүн төрөлхтөний түүхэнд төрөн гарсан 12 шилдэг эдийн засагчийн нэг Эрнандо де Сото Перугийн Эрх чөлөө, ардчиллын хүрээлэнгийн Ерөнхийлөгчөөр ажилладаг. Шинэ үеийн эдийн засаг, капиталист нийгмийн эдийн засгийн харилцааны онолын эцэг гэгддэг түүний “Капиталын нууц” номыг Монголын либеритари эдийн засагчдын сангаас эрхлэн монгол хэлнээ орчуулан гаргасан билээ. Эрнандо де Сото түүний зохиол бүтээлийг монгол хэлнээ орчуулан гаргаж, сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Монголын либертари эдийн засагчдын санд талархаж буйгаа илэрхийлж байсан юм.

Нэрт сэтгэгчийн лекц Монголын залуус, олон нийтэд капиталист нийгмийн мөн чанарыг таниулах, соён гэгээрүүлэхэд чухал ач холбогдолтой байх болно гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. Хэдийгээр дэлхийн олон улс орнууд түүнийг урьдаг ч тэр бүр айлчлан, лекцээ унших боломж хомс байдаг юм. Харин энэ удаа эрхэм Сото Монголын ардчилал, хөгжлийг дэмжиж, талархан туслахыг хүсч байдгийн хувьд урилгыг хүлээн авч, Монголд цаг гарган ирж байгаа ажээ.

Өнгөрсөн жилийн намар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-д айлчлал хийхдээ Эрнандо де Сотог хүлээн авч уулзсан ба тэрбээр боломж гарах юм бол Монголд очихдоо баяртай байх болно гэдгээ илэрхийлж байсан юм. Ноён Сото Монголд байх хугацаандаа Засгийн газраас ирэх хоёрдугаар сарын 8, 9-нд зохион байгуулах Эдийн засгийн форумд оролцоно. Мөн Монголын шилдэг нийтлэлчидтэй уулзаж, санал бодлоо солилцох юм байна. Дашрамд сануулахад, NEWS.MN Эрнандо де Сотогийн лекцийн мэдээллийн албан ёсны түншээр ажиллаж байгаа тул энэ талаарх мэдээ мэдээллийг бид цаг алдалгүй хүргэх болно.


А.Алт


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.02.10 12:39 am 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.25.08 3:14 pm
Бичлэгүүд: 1241
Байршил: .Dark .
дэлхий ертанц өнөөдөр улам даяаршиж байна... та Бүтээгдэхүүний борлуулалтын мөчлөгийн тухай санаж байгаа байх. Мөчлөг хэдийчинээ бага байх тусам хэрэглэгчдэд, их байх тусам тухайн улс орны эдийн засгийн retained Growth-г өсгөж байдаг сайн талуудтай байдаг билээ. гэхдээ одоо бид Бизнес менежментийн хүрээнд ярьж буй учир мөчлөг богино байх талаас нь ярьцгаая. Та ямар ч бүтээгдэхүүнийг үйлдвэрийнх нь үнээр авахыг хүсдэг нь мэдээж. Тэгвэл доорх мэдээлэл таньд хэрэг болох байх гэж бодож байна.
www.Alibaba.com
дэлхийн хамгийн том B2B сайт. B2B гэдэг ухагдахуун нь Business to Business Буюу Бизнес эрхлэгч түнш нарыг уулзуулах сайт юм. Энэ сайт нь Нийт 69234678 бүтээгдэхүүн, шйлчилгээний санал ба танилцуулга 2010 оны 3 сарын 1-ны байдлаар өөрийн сайтдаа оруулсан ба 19 орны нийт 70000 орчим үйлдвэрлэлийн компанитай хэрэглэгчид, бизнесмэнүүдийг холбож буй томоохон сайт юм. Та өөрийн сонирхсон бүтээгдэхүүнийг эндээс төвөггүй олж чадах ба гагцхүү ямар ч борлуулалтын сувгын дамжлагагүйгээр зөвхөн үйлдвэрлэлийн үнээр худалдан авах боломжтой юм.
How To Buy- Энэ үе шат нь 4 алхамаас бүрддэг.
1. Searching Products- Бүтээгдэхүүнээ хайж олох
2. Searching Suppliers- Нийлүүлэгчдээ хайж олох
3. Contacting Suppliers- бэлтгэн нийлүүлэгчтэй холбоо тогтоох
4. Posting Buying Leads- худалдан авах үйл ажиллагааг хэрэгжүүлэх (Post)
How To Sell- Энэ үе шат нь ч мөн адил 4 үеэс бүрддэг.
1. Searching Buyers- Худалдан авагчдаа хайх
2. Contacting Buyers – Худалдан авагчидтай холбоо тогтоох
3. Replying to Buyers – Худалдан авагчдын хүсэлтэд хариулт өгөх
4. Displaying Products- Бүтээгдэхүүнээ худалдан авагчдад тайлбарлах, таниулах
Одоо та энэ сайтад бүртгүүлэхээр шийдсэн бол Join Free гэдэг алдарт үг байгаа. Иймд та ямар нэгэн Discount Required Trouble гүй болно гэсэн үг. Харин та үйлдвэрлэгч бөгөөд дэлхийн зах зээлд өөрийн бүтэгдэхүүнээ борлуулахаар шийдсэн бол. I am Supplier гэсэн сонголт дээр дарж өөрийн бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг оруулна гэсэн үг. Ингээд та дэлхий зах зээл рүү орчихлоо шүүдээ. Good Luck
(Бичхээс үнэндээ үалхуу хүрч байна. Гэхдээ alibaba.com-ийг ашиглан TB5 телевиз Монгол орноо хөгжүүлье хэмээн нэвтрүүлгийг гаргасаар удаж байгаа билээ)

_________________
Ядарч байна. Бүү илүү чалч..


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.11.10 1:25 pm 
Оффлайн
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.09.10 5:53 pm
Бичлэгүүд: 66
Манай улс оны эхний хоёр сард дэлхийн 86 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 607.6 сая ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 311.7 сая ам.доллар, импорт 295.8 сая ам.долларт хүрчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 169.4 сая ам.доллар буюу 38.7 хувь, үүний дотор экспортын хэмжээ 79.3 сая ам.доллар буюу 34.1 хувь, импортын хэмжээ 90.0 сая ам.доллар буюу 43.7 хувиар өсчээ.

Гадаад худалдааны тэнцэл эхний хоёр сард 15.9 сая ам.долларын ашигтай гарсан ч өмнөх оны мөн үеийнхээс 10.6 сая ам.доллар буюу 40 хувиар багасав. Хэдийгээр боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспортын биет хэмжээ 85.1 хувь, үнийн дүн нь 83.5 хувиар буурсан боловч нийт экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс өсөхөд зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 2.1 хувь, үнийн дүн нь 2.2 дахин, цайрын баяжмалын биет хэмжээ 3.8 дахин, үнийн дүн найм дахин, төмрийн хүдрийн биет хэмжээ 2.3 дахин, үнийн дүн нь гурав дахин өссөн нь голлон нөлөөлжээ.

Д.Цээнэ


Дээд талд
 Постын сэдэв: Re: ~БИЗНЕС МЭДЭЭ~
БичлэгБичигдсэн: 3-р сар.15.10 5:56 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.18.04 6:22 pm
Бичлэгүүд: 1892
"Билл Гэйтс" дэлхийн тэргүүн баян байхаа болилоо


16 жил тэргүүлсэн АНУ-ын тэрбумтнууд тэр тундаа “Майкрософт” корпорацийн тэргүүн “Билл Гэйтс” болон “Баррен Баффет”-ыг Мексикийн “Карлос Слим” хагас тэрбум доллараар илүүрхэн дэлхийн тэргүүн баян болсныг “Forbes” сэтгүүлээр шуугилаа.
Слим нь 20 жилийн өмнө Мексикийн монополи цахилгаан холбооны компанийг худалдан авснаар “Слим”-ийн хөрөнгө 18.5 тэрбумаас 53.5 тэрбум болтлоо өсөж “Майкрософт”ын тэргүүнийг хоёрдугаар байранд орсон байна. Харин “Berkshire Hathaway” -ын эзэн 47 тэрбум долларын хөрөнгөтэй “Варрен Баффет” гуравдугаар байранд жагсдаг аж.
“Слим” бол “Гэйтс”-ийг ардаа орхисон анхны гадны тэрбумтан бөгөөд 2009 оны хамгийн баян хүнээр тодорсон билээ. Харин “Баффет” 1994 онд тэргүүлж байжээ. Түүнчлэн Японы үл хөдлөх хөрөнгийн аварга “Ёшиакий Цуцуми” Америкаас бусад улсын тэрбумтны жагсаалтын түрүүг авч байжээ.
“Слим”-ийн хөрөнгийн 80 хувь нь нийтэд зарласан таван том хувьцаанаас бүрддэг аж. Түүний хөрөнгийн эх үүсвэр, Азид гаргасан хувьцааны үнэ хэр өндөр байхаас голчлон шалтгаалдаг гэнэ.
Энэтхэгийн эрчим хүч ба нефть боловсруулах үйлдвэрийн эзэн азийн хамгийн баян хүн болох 52 настай “Мүкеш Амбани” дөрөвдүгээр байранд жагсдаг байна. 29 тэрбум долларын хөрөнгөтэй “Мүкеш”-ийн хөрөнгө түрүү жилээсээ 10 тэрбумаар өсөн долдугаар байрнаас дөрөвдүгээр байр руу орж иржээ.
Дэлхийн хамгийн том төмрийн үйлдвэрийн гүйцэтгэх захирал 59 настай энэтхэгийн тэрбумтан “Лакшми Миттал” наймаас тавд орж жагсжээ. Түрүү жил, “Миттал” - ын хөрөнгө 9.4 тэрбум доллар байсан бол энэ жил 28.7 тэрбум болон өсжээ
65 настай “Оракл”-ын гүйцэтгэх захирал “Ларри Эллисон”-ы хөрөнгө 5.5 тэрбум доллараас 28 тэрбум доллар хүртэл өсөж зургадугаар байранд жагссан гэнэ.


www.bloomberg.com


Дээд талд
 Постын сэдэв: Re: ~БИЗНЕС МЭДЭЭ~
БичлэгБичигдсэн: 3-р сар.21.10 12:02 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.18.04 6:22 pm
Бичлэгүүд: 1892
МХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг шилдэг бизнес эрхлэгчид:

ENTREPRENEUR–2009 ОНЦЛОХ БИЗНЕС ЭРХЛЭГЧИД

Компаний Нийгмийн Хариуцлагыг тэргүүлэгч Энтерпренер
1.Голомт Банк, Гүйцэтгэх захирал Жон Финиган
2.Мобиком корпораци ХХК, Ерөнхий захирал Д.Болор
3.Хаан банк, Ерөнхий захирал Питер Морроу

Дотоодын хөрөнгө оруулалтын онцлох Энтерпренер
1.Энержи ресурс ХХК, Ерөнхий захирал Г.Батцэнгэл
2.Оюуны Ундраа ХХК, Ерөнхий захирал С.Амарсайхан

Дэвшилтэт технологи, know-how нэвтрүүлэгч Энтерпренер
1.Эрдмин ХХК, Ерөнхий захирал Ж.Баатар
2.НьюТур Сафарис ХХК, Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвринчин

Жижиг, дунд бизнесийн онцлох Энтерпренер
1.Чиг ХХК, Ерөнхий захирал Ж.Алтансүх

Нийгмийн салбарын онцлох Энтерпренер
1.Хараагүй хүмүүсийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Захирал З.Болдсайхан

Импортын онцлох Энтерпренер
1.Материалимпекс ХК, Гүйцэтгэх захирал Б.Зориг

Экспортын онцлох Энтерпренер
1.Хангайн хүнс ХХК, Гүйцэтгэх захирал Л.Ганцэцэг
2.Ээрмэл ХК, Гүйцэтгэх захирал Д.Мөнхжаргал

Цэвэр үйлдвэрлэлийг тэргүүлэгч Энтерпренер
1.Өлзийт төв ХХК, Ерөнхий захирал Н.Даш-Өлзий
2.Биокомбинат ХК, Гүйцэтгэх захирал Д.Насанжаргал
3.Сэргэн мандалт групп ХХК, Ерөнхийлөгч Б.Төмөрчулуун

Үндэсний оюуны өвийг дэлхийд түгээгч Энтерпренер
1.Мо Тү Өв ХХК, Ерөнхий захирал Б.Түмэн-Өлзий

Шинээр ажлын байр бий болгосон онцлох Энтерпренер
1.Хатан сүлжээ ХХК, Ерөнхий захирал Б.Бадамханд

Шинжлэх ухаан, Бизнесийг амжилттай холбогч Энтерпренер
1.Ньютел ХХК, Ерөнхий захирал Ч.Даваадаш

Үндэсний үйлдвэрлэлийн онцлох Энтерпренер
1.Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК, Ерөнхий захирал П.Эрдэнэцогт
2.Монгол базальт ХХК, Ерөнхий захирал Л.Ариунболд
3.Сүү ХК, Гүйцэтгэх захирал Б.Батзориг

Аудитын салбарын онцлох Энтерпренер
1.Нимм Аудит ХХК, Ерөнхий захирал Ц.Гунгаанямбуу

Аялал жуулчлалын салбарын онцлох Энтэрпренер
1.Цолмон трэвэл ХХК, Ерөнхий захирал Д.Батдэлгэр

Барилгын салбарт дэвшилтэт технологи нэвтрүүлэгч Энтрепренер
1.Эрэл ХХК, Ерөнхий захирал Б.Эрдэнэбат
2.Одкон холдинг ХХК, Ерөнхий захирал Л.Мөнхбат

Геологи, уул уурхайн салбарт онцлох Энтэрпренер
1.Монполимет ХХК, Ерөнхий захирал Ц.Гарамжав

Даатгалын салбарын онцлох Энтерпренер
1.Прайм Даатгал ХХК, Гүйцэтгэх захирал Ө.Ганзориг
2.Практикал Даатгал ХХК, Ерөнхий захирал Ч.Даваажав

Зам, тээврийн салбарын онцлох Энтэрпренер
1.Ялгуусан ХХК, Ерөнхий захирал Л.Санжаадорж

Мэдээлэл, харилцаа холбооны салбарын онцлох Энтэрпренер
1.Юнител ХХК, Ерөнхий захирал Б.Билигүүн

Хөдөө аж ахуйн салбарын онцлох Энтерпренер
1.М-Ти-Эс ХХК, Ерөнхий захирал Х.Жавхлан

Худалдаа, үйлчилгээний салбарын онцлох Энтэрпренер
1.Корпорэйт зочид буудал, Гүйцэтгэх захирал С.Отгондулам

Хүнсний салбарын онцлох Энтерпренер
1.Жүр үр ХХК, Ерөнхий захирал Б.Мөнхзул

Хүнсний аюулгүй байдлын олон улсын стандартыг нэвтрүүлэгч Энтерпренер
1.М-Си-Эс Азиа Пасифик Брюэри ХХК, Гүйцэтгэх захирал Лестер Тан

Эрүүл мэндийн салбарын онцлох Энтрепренер
1.Монголэмимпекс ХК, Гүйцэтгэх захирал Б.Болормаа
2.Монос фарм, Ерөнхий захирал Л.Эрдэнэчимэг

МҮХАҮТАНХИМЫН ДЭЭД ШАГНАЛ “ХИЙМОРЬ” ОДОН
1.Замын-Үүд дэх Монгол Улсын Засгийн Газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ч.Баатар
2.Мэдээлэл Холбооны сүлжээ ХК-ийн орлогч захирал Ч.Нарантунгалаг
3.Петровис ХХК-ийн Ерөнхий захирал Д.Энхчимэг

2009 ОНЫ ОНЦЛОХ АЖ АХУЙН НЭГЖҮҮД
1.АПУ ХК
2.МАК ХХК
3.Мэдээлэл Холбооны сүлжээ ХК
4.М-Си-Эс Кока Кола ХХК
5.Номин холдинг ХХК
6.Өгөөж чихэр боов ХК
7.Туушин ХХК
8.Хас банк
9.UFC групп

САЙН ЗАСАГЛАЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ОНЦЛОХ ТӨРИЙН ТҮШЭЭ
1.Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан
2.Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар УИХурлын гишүүн Д.Оюунхорол
3.УИХ-ын гишүүн, МУ-ын Засгийн Газрын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт

2009 ОНЫ АЗИ НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ХАҮТАНХИМУУДЫН НЭГДСЭН ХОЛБООНЫ АЛТАН ЦОМ ШАГНАЛ
1.М-Си-Эс Группийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал

ГРАН-ПРИ
1.Петровис ХХК тус тус шалгарлаа.


Дээд талд
 Постын сэдэв: Re: ~БИЗНЕС МЭДЭЭ~
БичлэгБичигдсэн: 3-р сар.25.10 11:52 pm 
Оффлайн
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.09.10 5:53 pm
Бичлэгүүд: 66
Монгол Улс өрсөлдөх чадварын индексээр 117 дугаарт орж байна



Жил бүр дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварын индексийг гаргадаг. Өнгөрсөн оны уг жагсаалтад санхүүгийн хямралаас үүдэн АНУ нэгдүгээр байраа Швейцари улсад алдаж өрсөлдөх чадвараараа дэлхийд хоёрдугаар байранд орсон байна.

Монгол Улсын хувьд 2007 оноос эхлэн Олон улсын өрсөлдөх чадварын тайланд орж байгаа. Монгол Улс өнгөрсөн жил 134 орноос 100 дугаарт жагсаж байсан бол энэ жил 133 орноос 117 буюу сүүлээсээ 14-д оржээ. Бидний сайн мэдэх Казакстан улс 67-д орсон байна.

Нийт улс орныг хөгжлийн үе шатаар нь Innovation driven, Efficiency driven, Factor driven гэсэн гурван бүлэгт авч үзсэн. Монгол Улс Factor driven орон буюу өрсөлдөх чадвар муутай, хөгжлийн төвшин буурай оронд оржээ.

Factor driven: Эдийн засгийн хөгжлийн нэгдэх үе шат: Өөрсдийн бодит байдал, чадвар дээр тулгуурлан өрсөлддөг, гол төлөв чадваргүй ажилчид болон байгалийн нөөцтэй орнууд. Өргөн хэрэглээний бараа таваарын борлуулалт, үнээр өрсөлддөг, энэхүү бага бүтээмж, нэмүү өртөгийн тусгал нь бага цалин байдаг. Энэ үе шатанд өрсөлдөх чадвар нь сайн зохион байгуулагдсан улсын болон хувийн институц, сайн хөгжсөн дэд бүтэц, тогтвортой макро эдийн засгийн тогтолцоо, эрүүл бөгөөд бичиг үсэг тайлагдсан ажиллах хүчнээс үндсэндээ бүрэн хамаардаг. /Доор үзүүлсэн үндсэн шалгуур буюу 1-4 хүртэлх дэд үзүүлэлт хамаарна/

Efficiency driven: Хөгжил ахиж, цалин нэмэгдсэнээр улс орон үр ашгаар удирдагдсан хөгжлийн үе шатруу шилжиж ордог. Энэ үед бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, үйлдвэрлэлийн процессыг илүү үр өгөөэжтэй болгож хөгжүүлэх хэрэгтэй болдог. Мөн өрсөлдөх чадварт нь дээд боловсрол, үр ашигтай бүтээгдэхүүний зах зээл, сайн зохион байгуулагдсан хөдөлмөрийн зах зээл, том хэмжээний дотоод болон гадаад зах зээл, хэрэглээнд нэвтэрсэн технологийг хэрэглэх, ашиг тусыг хүртэх чадвар чухал нөлөө үзүүлдэг. /Доор үзүүлсэн бүтээмж дээшлүүлэгч буюу 5-10 хүртэлх дэд үзүүлэлт хамаарна/
Innovation driven: Инновацаар удирдагдсан үе шатанд бизнесүүд илүү өндөр цалинг олгох, зөвхөн шинэ бөгөөд өвөрмөц бүтээгдэхүүнээр өрсөлдөх чадвартай байж зах зээлд оршин тогтнох харилцан хамааралтай стандарттай болдог. /Доор үзүүлсэн инноваци буюу 11-12 хүртэлх дэд үзүүлэлт хамаарна/

Монгол услын өрсөлдөх чадварыг бууруулж байгаа болон анхаарал татсан үзүүлэлтийн дэлгэрэнгүй жагсаалтыг доор үзүүлэв.
133 орноос Монгол улсын эзэлсэн байр

Монгол улс 117
Үндсэн шаардлагууд 123
1. Институц 121
· Оюуны өмчийн хамгаалалт 118
· Олон нийтийн улс төрд итгэх итгэл 119
· Шүүхийн хараат бус байдал 118
· Засгийн газрын үргүй зардал 131
· Компанийн ёс зүй 127
· Мэдээлэх, хянан шалгах стандартын хүчин чадал 116
· Жижиг хувьцаа эзэмшигчдийн хамгаалалт 129
2. Дэд бүтэц 132
· Нийт дэд бүтцийн чанар 133
· Замын чанар 133
3. Макро эдийн засгийн тогтвортой байдал 108
· Төсвийн илүүдэл/алдагдал 116
· Үндэсний хадгаламжийн хүүгийн түвшин 12
· Инфляци 131
· Зээлийн хүүгийн түвшин 82
· Засгийн газрын өр 59
4. Эрүүл мэнд, арван жилийн боловсрол 100

Бүтээмж дээшлүүлэгч 106
5. Дээд боловсрол ба сургалт 91
· Боловсролын тогтолцооны чанар 132
· Менежментийн сургуулиудын чанар 130
· Сургуулиудын интернетийн хэрэглээ, хүртээмж 94
· Орон нутаг дахь сургалт, судалгааны үйлчилгээний боломж 133
6. Бараа, бүтээгдэхүүний захын бүтээмж 107
· Дотоодын зах зээлийн өрсөлдөөний эрчим 98
· Зах зээлийн ноёрхолын хэмжээ 133
· Монополын эсрэг бодлогын үр нөлөө 122
· Нийт татварын түвшин 25
· Бизнес эхлэхэд шаардагдах дүрэм журам 46
· ГШХО-ын хууль дүрмийн бизнест үзүүлэх нөлөө 117
7. Хөдөлмөрийн захын бүтээмж 39
· Мэргэжлийн удирдлага түүнээс хамаарах хамаарал 128
· Brain Drain* 112
· Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн оролцоо 5
8. Санхүүгийн захын мэдлэг, туршлага 115
· Дотоодын хөрөнгө оруулалт, санхүүжилт 89
· Зээл авах бэрхшээл 130
· Венчур хөрөнгө оруулалтын олдоц, хүртээмж 131
· Хөрөнгө оруулалтыг хамгаалах хүч 24
· Банкуудын эрүүл, тогтвортой байдал 132
· Хувьцааны арилжааны дүрэм, журам 120
9. Технологийн бэлэн байдал 107
· Сүүлийн үеийн технологийн олдоц, хэрэглээ 94
· Компаниудын түвшин дэх технологийн хэрэглээ, шингээлт 94
· Интернет хэрэглэгч 83
10. Зах зээлийн хэмжээ 123
· Дотоод зах зээлийн хэмжээний индекс 123
· Гадаад зах зээлийн хэмжээний индекс 109

Инноваци 120
11. Бизнесийн мэдлэг, туршлага 130
· Дотоод хангамж, нийлүүлэлтийн хэмжээ, чанар 129
· Бүсчилсэн хөгжил 123
· Өрсөлдөөний давуу тал, түүний байдал 91
· Маркетингын цар хүрээ 94
12. Инноваци 101
· Инновацийн чадамж 79
· Институцуудын шинжлэх ухааны судалгааны чанар 106
· R@D-д зарцуулж буй компаниудын зардал 112
· Их сургууль-салбарын R@D хамтын ажиллагаа 98

(*) - Өндөр мэдлэг, боловсролтой мэргэжилтнээ гадны оронд алдах. Учир нь тэдэнд эх орондоо ажиллах боломж, хөдөлмөрөө үнэлүүлэх боломж тааруу.
http://www.weforum.org/pdf/GCR09/GCR200 ... report.pdf орж дэлгэрэнгүй тайлантай танилцаж болох бөгөөд 224-225-р хуудсанд Монгол Улсын дэлгэрэнгүй тайлан байгаа.

Шигтгээ: 1979 оноос хойш тайланг хэвлэж эхэлсэн. 2000 оноос индексийг нэвтрүүлсэн. Бүх улсыг хамарсан өрсөлдөх чадварын индексийг саяхнаас эхэлсэн. Тайлангийн гуравны хоёр нь санал асуулгаас, гуравны нэг нь статистикаас бүрдэж байгаа. Нээлттэй нийгэм хүрээлэн шаардлагатай мэдээ, судалгаагаар хангаж, хамтарч ажилладаг.

Эх сурвалж: http://www.ceo.mn


Дээд талд
 Постын сэдэв: Re: ~БИЗНЕС МЭДЭЭ~
БичлэгБичигдсэн: 3-р сар.29.10 7:00 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Монгол улс “эдийн засгийн алуурчдын” урхинд орлоо
2010-03-27


Дэлхий дахинд “Эдийн засгийн алуурчны намчинчлал” хэмээх Джон Перкинсийн ном шуугиан тарьж байна. Түүний номонд дэлхий дахиныг атгаж байгаа эдийн засгийн алуурчдын арга мэхний талаар өгүүлдэг. Ядуу буурай хөгжилтэй байгалийн баялаг ихтэй улс орнуудыг зээл тусламж өгөх нэрээр өрөнд оруулж байгалийн баялагийг хямдхан ашиглах замаар эрхэндээ оруулдаг байна. Монгол улс ч гэсэн эдийн засгийн алуурчдын ийм урхинд өртсөн нь дэлхийд томд тооцогдох Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ Монголд ямар ч ашиггүй хийгдэж байгаагаас харагдаж байна. “Эдийн засгийн алуурчны наминчлал” хэмээх энэ номыг өмнө нь эдийн засгийн алуурчин хийж байсан Жонн Перкинс бичжээ. Түүнийг энэ бүхнийг бичихгүй байхыг санал болгож мөнгө амалж сүрдүүлж байсан ч тэр энэ номоо нууцаар олон мянган хувь хэвлүүлж дэлхий дахинд түгээж чадсанаар өөрийнхөө амьдралын баталгаа болгоод байна. Номонд Монголчууд бидний амсаж болох магадгүй амсаж эхэлсэн зовлонгийн талаар дэлгэрэнгүй өгүүлжээ. Эдийн засгийн алуурчдын гол зорилго байгалийн баялаг ихтэй улс орнуудыг олон тэрбум ам долларын өрөнд оруулах бөгөөд түүнийг үндэстэн дамнасан корпорацуудын дэмжлэгтэйгээр ЗГ-дыг молигдоно гүйцэтгэдэг байна. Үндэстэн дамнасан копани тухайн улсын ЗГ гэх мэт хэлэлцээ хийгч талуудын дунд гуравдагч этгээт мэтээр тэд харагдаж өөрсдийгөө зөвлөгч нэрээр ойлгуулж үндэсний эрх ашгаа мэдэрдэггүй ЗГазруудад худлаа хэлэн гэрээнд оролцож нөлөөлж эхэлдэг байна. Эдийн засгийн алуурчны нөлөөгөөр урхилагдаж өрөнд орсон улс орон эцэстээ үндэстэн дамнасан компанид байгалийн баялагаа тэдний санал болгосноор хямдхан өгөхөөс өөр аргагүй шахалтанд ордог байна Эдийн засгийн ийм алуурчдыг тусгай албад шалгаруулан бэлтгэж тэднийг томоохон зөвлөх компани болох ОУВС, ДБзэрэг байгууллагын удирдлагад ойр ажиллуудаг. Харин үндэстэн дамнасан компани нь ихэнхдээ Америкийн харяалалтай байдаг байна. Яг энэ схем Африк ӨА, Зүүн өмнөд азийн болон арабын зарим оронд үйлчилж тэд байгалийн баялагаа хянах аргагүй болсныг Джон Перкинс бичжээ. Эдийн засгийн алуурчид буурай хөгжилтэй манайх шиг арвин баялаг нөөцтэй улс орны удирдагчидад орйтож гаднаас зээл тусламж авах нь танай орны хөгжилд хэрэгтэй гэж ятган ийм байдалд хүргэдэг байна. Ингэж Америкийн корпорацууд бүхэл бүтэн улс орнуудыг залгидгийг Джон Перкинс илчилжээ. Эдийн засгийн алуурчны урхинд орсон 3дагч улс орнуудын цөөн тооны олигарх эрх мэдэлтнүүд Америкийн хангамжинд орж хагартлаа баяжин эрх мэдлийг гартаа авдаг бол ард иргэд нь харин ядуу дорой болж хувирдаг байна. Монгол улсад энэ схем аль хэдийн үйлчилж эхэлжээ. Эдийн засгийн алуурчин ч ажиллаж эхэлж. Саяхан нэгэн хэвлэлд Роберт Шапиро гэгч Оюутолгой төсөл монголын аврал гэх ухааны юм бичиж. Гэтэл түүнд нь үүнийг нь батлах дорвитой ганц тоо ч байхгүй талаар ид шуугиж байна. Энэ түүнийг эдийн засгийн алуурчин гэдгийг баталж байгааг ч учир мэдэх хүмүүс хэлж байна. Бас Оюутолгойн гэрээ МОнголд ТЭЗҮндэслэлгүйгүй, ямар ч ашиггүй нөхцлөөр батлагдаж түүнийг нь хүчин төгөлдөр болгохын тулд Монголын цөөн тооны эрх баригчид улайран дайрч байгаан Монголд эдийн засгийн алуурчны схем аль хэдийн үйлчилж эхэлснийг харуулна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 10 сарын 6нд төрийн ёслол үйлдэн баталсны дараагаар урьдчилгаа болгож 250 сая доллар өгсөн нь ч зүсээ хувиргасан занга байж. Учир нь энэ мөнгө нэгэнт хүүтэй зээл өр гэдэг нь олонд тодорхой болсон зүйл. Монголчууд аль хэдийн өрөнд орж эхэлжээ. Бүр нийт ард иргэдээрээ 70 мянган төгрөгийн авч ард нийтээрээ өрөнд орж. Эдийн засгийн алуурчны урхинд Оюутолгойн гэрээгээр орсон Монгол улсыг Африк, Араб, Зүүн өмнөд азийн зарим орнуудынх шиг энэ эмгэнэлт дүр төрх хүлээж байна. Харин гадныхны гар хөл болж ард түмнээ зовлонд унагаж байгаа эрх баригч нөхөд Монгол хүний цус судсаар чинь гүйж байгаа бол нойрноосоо сэрэхэд оройтоогүй байна. Ард түмэнтэйгээ ойрхон байна гэж амалсан ерөнхийлөгч та одоо л хэлсэн үгээ санаж ажиллаж эхлэх хэрэгтэй байна. Хэрвээ та энэ амлалтаа санаж байгаа бол Оюутолгойн гэрээг Монгол хүн бүрт ашигтайгаар батлуулна гэж хэлснээ мартаагүй байгаа бол хөдөлж эхлээчээ. УИХ-ын дарга Дэмбэрэл таньд Оюутолгойн хуулв зөрчсөн гэрээ эсрэг талд нь байгаа Монголчуудын эрх ашиг хамаатай. Та саяхан нийслэлийн гэр хорооллоор явж ард түмэн ямар ядуу амьдарч байгааг нойрноосоо сэрж харсан шигээ одоо энэ гэрээг эрүүл ухаанаар эргэж харах хэрэгтэй байна. УИХ-ын дарга та болон танай 76 гишүүнийг ард түмэн зүгээр ч нэг сонгоогүй. Бидний эрх ашгийг хамгаалаачээ гэж энэ өндбр сэнтийд суулгасан. Харин та бүхэн нойрсож ханасан бол сэрэх цаг нэгэнт болжээ.

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
 Постын сэдэв: Re: ~БИЗНЕС МЭДЭЭ~
БичлэгБичигдсэн: 4-р сар.05.10 11:17 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.18.04 6:22 pm
Бичлэгүүд: 1892
Монголын компаниудын татвар төлсөн байдлаар нь жагсааж үзвэл 10 тэрбумаас дээш татвар төлсөн 2, 5 тэрбумаас дээш татвар төлсөн 7 компани байлаа.

Салбараар нь авч үзвэл
Архи, спирт үйлдвэрлэл 3
Үүрэн телефоны 3
Тамхины 1
Зэс утас үйлдвэрлэгч 1
төмөрлөгийн үйлдвэрлэл 1 гэсэн байв.

Үүнээс харахад монголчууд архи их ууж утсаар ярингаа тамхи баагуулдаг нь харагдав.

Баялаг бүтээж байх ёстой компаниудаас 2 компани орсон нь Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх зэс үйлдвэрлэлийн компани, Дарханы төмөрлөгийн үйлдвэрлэл байлаа.

Бусад орнуудын хувьд энэ үзүүлэлтэнд хувцас, хоол хүнс үйлдвэрлэгч түлхүү ордог байх юм.

Galaa039


Дээд талд
 Постын сэдэв: Re: ~БИЗНЕС МЭДЭЭ~
БичлэгБичигдсэн: 4-р сар.13.10 4:36 am 
Оффлайн
¤ Expert

Нэгдсэн: 2-р сар.12.06 2:12 pm
Бичлэгүүд: 2957
Байршил: RW
Mongoliin Ediin Zasgiin Strategi sedveer Harvardiin ih surguuliin professor Michael Porteriin unshisan buren lekts:

MUIS 2008-07-26 Uls tor ediin zasgiin zarim chuhal hamaaral handlagiig humuus oilgoj avna gej naiday.

_________________
sudalgaa


Дээд талд
 Постын сэдэв: Re: ~БИЗНЕС МЭДЭЭ~
БичлэгБичигдсэн: 4-р сар.15.10 1:04 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Why Gold Will be the "Greatest Trade Ever"

By Peter Krauth, Contributing Editor, Money Morning

Forget about all the forecasts being made for 2010. Here's my prediction for 2015: An entirely new name - John A. Paulson - will grace the coveted top of the annual Forbes billionaires list.

And the gap between Paulson and the runner-up billionaire will be huge.

Everyone knows that Bill Gates and Warren Buffet are the two richest men in the world. But the financial crisis of 2008 and 2009 was not kind to either of them, eradicating $17 billion of their combined net worth.

On that famed list, at No. 33, is where you'll find Paulson today. The hedge-fund manager's financial acumen led to what is now being called the "the greatest trade ever." By shorting the subprime mortgage market, Paulson & Co. Inc. generated a $15 billion gain.

Over the next several years, I believe that Paulson's trading savvy will vault him into the top spot. And his latest foray says a lot about how he intends to further multiply his own net worth, as well as that of his clients.

That foray will focus on gold.

"As an investor, I became very concerned about having my assets denominated in U.S. dollars," Paulson told the Japan Society in New York earlier this month. "So I looked for another currency in which to denominate my assets in. I feel that gold is the best currency."

Going For the Gold

On June 30, 2009, gold and gold-related assets accounted for 46% of the Paulson firm's total holdings - a colossal position that flies in the face of traditional portfolio-diversification theory and position sizing. Yet I expect this will help him generate a brand new "greatest trade ever."

The story behind the killing that Paulson's company made on the subprime-mortgage crash - and the lengths that Paulson and star analyst Paolo Pellegrini went to create the profit opportunity - is as gripping as any detective story.

Although it's now referred to as the "greatest trade" ever, it certainly wasn't the easiest position to take. Paulson and his cohorts watched from the sidelines as the housing industry zoomed through four years of unprecedented growth. When Paulson bet against the bubble, and continued to increase his position even as housing continued its surge, he found that many longstanding customers that had profited nicely from Paulson & Co. refused to go along.

Paulson, they felt, was flat out wrong. But, he was right.

Is that happening again? There's a long list of pundits saying that gold is in a bubble that could burst at any time. Ignore them. Here's why.

Gold Has One Place to Go: Up

Gold has experienced an unprecedented run. At one point, for example, it sprinted from $1,050 to $1,218 in under 30 days flat: An impressive 16% gain. Between late October and early December, the precious yellow metal saw 14 record closes in 17 days. So its recent pullback is not only unsurprising, it's healthy.

This puts us into what I call "Stage Two" of the current bull market in gold. Stage Two begins when gold decouples from the dominant currency (something that's clearly already taking place against the U.S. dollar). The yellow metal then rises against most other currencies, as investment demand kicks in.

Gold has easily surpassed its previous 2008 high against the U.S. Dollar Index, which is composed of euros, Japanese yen, British pounds, Canadian dollars, Swedish kronas, and Swiss francs. There's only one possible conclusion here: Gold's value is rising against all major fiat currencies.

The Growing Global Demand for Gold Seals the Deal

Another hallmark of Stage Two in a gold bull market is when sophisticated investors take positions of their own.

Investors in Asia, Europe and many other global investors have a much stronger affinity for gold, and understand its ability to preserve wealth. Experienced and professional investors alike make their portfolio allocations at this point in the cycle, and Paulson's just one of several institutional investors who exemplify this out point of view.

The purchase of 200 tons of International Monetary Fund (IMF) gold by India's central bank in late October helped propel gold to its recent record highs. Given that this was the single largest purchase of gold by a central bank in the past 30 years, its dramatic effect is justified.

Other growing global economies have also been hoarding physical bullion, says the World Gold Council.

Also Fueling the Gold Bull...

But the case for gold doesn't end there:

Since its 1980 peak, gold's only up 65%, while inflation is up 175% and stocks have gained 900%: there's plenty of ground to make up.
Scores of junior gold explorers and miners still trade below book value; many are still too cheap.
Gold production peaked in 2001 and has been falling since that time, meaning that the supply-and-demand dynamic points to much higher prices for gold.
Sovereign-debt defaults are a growing risk, against which gold is the best insurance (see Greece, Ireland, Spain and other recent ratings downgrades)
There's growing interest in gold. But the masses have yet to join in; when the typical investor and consumer starts to view gold as an essential holding, the price of gold will begin a near-vertical ascent - a near-mania/near-bubble scenario that could cause gold to more than double from current prices.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: ~БИЗНЕС МЭДЭЭ~
БичлэгБичигдсэн: 4-р сар.29.10 3:09 am 
Оффлайн
¤ Expert

Нэгдсэн: 2-р сар.12.06 2:12 pm
Бичлэгүүд: 2957
Байршил: RW
Delhiin uls ornuudiin credit unelgeegeer ali orond bizness erhlehed baga ersdelteig togtoono:

Зураг Zurgan deer darj tomruulna uu.

_________________
sudalgaa


Дээд талд
 Постын сэдэв: Yu
БичлэгБичигдсэн: 6-р сар.02.10 10:43 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.12.02 10:54 pm
Бичлэгүүд: 1036
Байршил: Insulin shock therapy
shanhai maygiin bussines-anhaar!!!:

The Flip Side of China's Economic Miracle

http://www.spiegel.de/international/bus ... 58,00.html


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.28.10 5:40 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.27.10 2:17 pm
Бичлэгүүд: 13
Энэ гоё сэдэв байна шд.
Залуус миний бяцхан блогоор зочилж байгаарай.
Бизнес энээ тэрээтэй холбоотой блог нээж байгаан.
http://www.vlmedeh.com

_________________
www.vlmedeh.com


Дээд талд
 Постын сэдэв: Re: ~БИЗНЕС МЭДЭЭ~
БичлэгБичигдсэн: 6-р сар.29.10 2:22 am 
Оффлайн
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч

Нэгдсэн: 6-р сар.24.10 10:27 am
Бичлэгүүд: 47
za dunguj sayhan neegdsen 100 huvi mongoliin hurungu oruulalttai Betion zuurmagiin uildver bainaa hudaldan avagch oloh bolon reclam hiij busdad oorsdiigo taniulan uil ajillagaga ehleh ged l bn naizuud 1 2 sanaa bval nemerleerei

_________________
Сэтгэлд ижий Зүрхэнд нутаг


Дээд талд
 Постын сэдэв: Re: ~БИЗНЕС МЭДЭЭ~
БичлэгБичигдсэн: 7-р сар.05.10 12:56 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.23.07 9:01 pm
Бичлэгүүд: 10
Ишлэл:
Монголын компаниудын татвар төлсөн байдлаар нь жагсааж үзвэл 10 тэрбумаас дээш татвар төлсөн 2, 5 тэрбумаас дээш татвар төлсөн 7 компани байлаа.

Салбараар нь авч үзвэл
Архи, спирт үйлдвэрлэл 3
Үүрэн телефоны 3
Тамхины 1
Зэс утас үйлдвэрлэгч 1
төмөрлөгийн үйлдвэрлэл 1 гэсэн байв.

Үүнээс харахад монголчууд архи их ууж утсаар ярингаа тамхи баагуулдаг нь харагдав.

Баялаг бүтээж байх ёстой компаниудаас 2 компани орсон нь Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх зэс үйлдвэрлэлийн компани, Дарханы төмөрлөгийн үйлдвэрлэл байлаа.

Бусад орнуудын хувьд энэ үзүүлэлтэнд хувцас, хоол хүнс үйлдвэрлэгч түлхүү ордог байх юм.

Galaa039
энэ хэзээнийх вэ?


Дээд талд
 Постын сэдэв: Re: ~БИЗНЕС МЭДЭЭ~
БичлэгБичигдсэн: 7-р сар.24.10 2:11 am 
Оффлайн
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.15.10 3:09 pm
Бичлэгүүд: 645
Байршил: I'm nomad,still anywhere
саяхных л юм бишүү


Дээд талд
 Постын сэдэв: Re: ~БИЗНЕС МЭДЭЭ~
БичлэгБичигдсэн: 8-р сар.10.10 1:17 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.18.04 6:22 pm
Бичлэгүүд: 1892
Forbes сэтгүүлээс улс орнуудын цалингийн доод хэмжээг судлан тогтоожээ...

Зураг


Дээд талд
 Постын сэдэв: Re: ~БИЗНЕС МЭДЭЭ~
БичлэгБичигдсэн: 8-р сар.28.10 3:22 pm 
Оффлайн
MadeMoiselle

Нэгдсэн: 10-р сар.31.04 3:02 pm
Бичлэгүүд: 2796
Байршил: Чиний зүрхэнд....
Mongol ulsad tsagioin 3000-18.000 tug hurtel bdag biz de


Дээд талд
 Постын сэдэв: CEO – Coal Mining
БичлэгБичигдсэн: 9-р сар.16.10 4:38 pm 
Оффлайн
Матрикс Гишvvн
Матрикс Гишvvн

Нэгдсэн: 10-р сар.25.06 8:35 pm
Бичлэгүүд: 409

Ийм юм олж харлаа.. Англи хэл мэддэг байж тэнцэх ажил болхоор орчуулах гэж оролдсонгүй. Ямарч байсан саяхан тавигдсан зар байна

http://www.infomine.com/careers/jobs/jo ... ining.aspx



(not sure ym dr not sure baiy... sonirhoj bga chadvartai hun end unshdag bol holboo bariasai l gej bodloo)


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.13.10 10:54 am 
Оффлайн
Асуулт Самбарын Ахлах Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.19.03 4:03 pm
Бичлэгүүд: 4293
Байршил: universe
Facebook iin zahiral 1984 ond tursun Zuckerbergiin hurungiin hemjee 6.9 terbum dollar boljee.Nadaad gants ah hun bdag.Getel minii bj bgaag,ichmeer yum. :oops: .Zuckerberg anh 23 nastaidaa terbumtan bolson ba,uuriin hucheer hamgiin zaluudaa terbumtan bolson hun yum.Umnu ni Google iin Brin 30 taidaa hamgiin zaluu terbumtan bolj bjee.Humuus yu bodotsgooj bna aa.

_________________
i am no1


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.13.10 2:19 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Зүгээрдээ тэрнийг гүйцэхгүй хүмүүс хэдэн тэрбумаараа байна. Хүн болгон онцгой байх албагүй.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: ~БИЗНЕС МЭДЭЭ~
БичлэгБичигдсэн: 10-р сар.20.10 4:39 am 
Оффлайн
Жинхэнэ Бука Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.15.07 11:21 am
Бичлэгүүд: 2727
Ишлэл:
Mongol ulsad tsagioin 3000-18.000 tug hurtel bdag biz de
dundaj tsalin.

_________________
www.hicheel.com


Дээд талд
 Постын сэдэв: Re: ~БИЗНЕС МЭДЭЭ~
БичлэгБичигдсэн: 11-р сар.02.10 6:37 am 
Оффлайн
¤ Expert

Нэгдсэн: 2-р сар.12.06 2:12 pm
Бичлэгүүд: 2957
Байршил: RW
Mash chuhal barimt sayhan garlaa: http://graphics.thomsonreuters.com/AS/pdf/mongolia.pdf

_________________
sudalgaa


Дээд талд
 Постын сэдэв: The Best place to start a business is...
БичлэгБичигдсэн: 11-р сар.05.10 1:01 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.21.05 12:07 pm
Бичлэгүүд: 876
Байршил: Эрдэнэтэд байгөө
дэлхийн банкнаас гаргасан судалгаа

1) Singapore

2) Hong Kong SAR, China

3) New Zealand

4) United Kingdom

5) United States

6) Denmark

7) Canada

8) Norway

9) Ireland

10) Australia

11) Saudi Arabia

12) Georgia

13) Finland

14) Sweden

15) Iceland

16) South Korea

17) Estonia

18) Japan

19) Thailand

20) Mauritius


Дээд талд
 Постын сэдэв: Re: ~БИЗНЕС МЭДЭЭ~
БичлэгБичигдсэн: 11-р сар.08.10 11:42 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Валют эргээд алтны эрхшээлд орохнээ.

http://www.marketwatch.com/story/world- ... beforebell

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: ~БИЗНЕС МЭДЭЭ~
БичлэгБичигдсэн: 11-р сар.19.10 8:23 am 
Оффлайн
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.05.10 8:45 pm
Бичлэгүүд: 346
Байршил: Хөгжүүлдэг Windows Phone 7, ASP.NET, Zinc Framework || Сонирхдог Python, C++, Ruby, PHP
Хэд байсан юм? Монголын талаар А ч байхгүй болсон шт.

_________________
Core i7|HTC HD7|App.Dev|Illidan


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 146 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 5 6 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр