#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.09.26 6:47 pm байна

Бүх цагууд UTC+09:00


Форумын дүрэм


Энд өгч буй зөвлөмж зөвлөгөө нь зөвхөн чиглэл өгөх төдий бөгөөд жинхэнэ оношийг эмч бодит үзлэг шинжилгээний үндсэн дээр тавьж эмчилгээ хийх ёстой гэдгийг анхаарна уу!



Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 1677 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 16 7 8 9 1065 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 1-р сар.23.10 11:52 pm 
Оффлайн
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.27.08 9:36 pm
Бичлэгүүд: 520
Байршил: Байх ёстой газартай байгаа бх
http://www.bodisatva.blog.banjig.net/
http://energy.blog.banjig.net/
http://www.suprememaster.mn
http://golden-ages.blogspot.com/
http://vegesos.mn/smtv/
http://www.vegesos.mn/
http://www.vegpeace.com/
http://www.veda.mn/
http://www.veg.mn
http://www.vegan.mn
http://www.monaura.com/
http://hairiinhool.blogspot.com
http://sergegsuns.blogspot.com
http://www.chinghaimongolia.com/
http://yargachin.blogspot.com
http://forum.asuultserver.com/viewtopic ... 8#p6496598
http://forum.asuultserver.com/viewtopic ... 6&t=151589

_________________
I Want You To Be Happy.


Сүүлийн удаа Muren 7-р сар.24.11 3:32 pm-д засварласан, нийт 12 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.03.10 12:27 am 
Оффлайн
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.27.08 9:36 pm
Бичлэгүүд: 520
Байршил: Байх ёстой газартай байгаа бх
Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг
Дэлхийн нийгэмлэгийн гишүүнээр ажиллахыг урьжээ.



Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж 2010 оноос эхэлж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн хэмжээнд бодлого тодорхойлоход өөрийн хувь нэмрийг оруулах үүрэг хүлээсэн байна. Учир нь тэрээр Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи Дэлхийн нийгэмлэгийн гишүүнээр ажиллах урилга хүлээж авсан бөгөөд тус нийгэмлэг нь шилдэг улстөрч, эдийн засагч, уур амьсгалын талаар дэлхийд үнэлэгддэг мэргэжилтэн гээд нийт 15 хүний бүрэлдхүүнтэй байдаг аж. Түүнчлэн нийгэмлэгийн гишүүний бүрэн эрх нь хоёр жилийн хугацаатай байхын зэрэгцээ цаашид сунгагдах боломжтой юм. Тус нийгэмлэг нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар зөвлөмж гаргахад үйл ажиллагааных нь гол чиглэл оршдог бөгөөд саяхан Копенгагенд болж өнгөрсөн дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи НҮБ-ын хурлын хэлэлцэх асуудалд зөвлөмж өгч байсан юм. Энэ ажлынхаа хүрээнд тэрээр 2010 оны нэгдүгээр сарын 30-нд болох Давосын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, усны асуудлаархи салбар хуралдааныг даргалахаар болсон байна. Мөн 2010 оны 1-р сарын 13-ны өдөр Дэлхий даяар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи Дэлхийн нийгэмлэгийн гишүүн болсныг нь зарлаж, видео танилцуулга хийх юм. Түүнийг уг нийгэмлэгийн гишүүнээр сонгохдоо Ази тивд ардчиллыг анхлан хөгжүүлэхийн зэрэгцээ НҮБ-ын салбар хуралдааныг даргалж байсан, англи хэлээр чөлөөтэй харилцдаг, хоёр удаа Ерөнхий сайдаар ажилласан улс төрийн туршлага, Харвард төгссөн боловсрол зэргийг гол болгожээ.

Үндэсний шуудан сонин

_________________
I Want You To Be Happy.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.04.10 2:29 pm 
Оффлайн
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.27.08 9:36 pm
Бичлэгүүд: 520
Байршил: Байх ёстой газартай байгаа бх
[center]13 -р зууны хүчирхэг ард түмний хоол хүнс[/center]

Бид 13-р зууны өвөг дээдсээ ухамсар болон физик биеийн түвшинд 100% гэж үзэхүйц хүний дүрээр тодруулаад тэдний физик биеийн хөгжлийн зарим үзүүлэлттэй өөрсдийгээ харьцуулаад үзэж болох юм.

XIII зуунд Монголд айлчилсан Италийн П.Карпини, Францийн В.Рубрук нарын тэмдэглэж үлдээснээр Тэр үеийн монголчуудын хоолны хэмжээ болон хооллох дэг нь: “Арван хүнд гэхэд дөнгөж хоёр хүнд мөчиг тачиг хүрэхээр хоол өгнө” (Карпини) гэснээс үзвэл монголчууд тухайн үедээ (XIII зуун) европчуудаас 4-5 дахин бага хооллож байжээ.\

Монголчуудын өвлийн улирлын хоолыг: Өвөлд арвайг няцалж нухаад устай буцалгаж, идэхээр бус шууд залгихаар болгоод өглөөд нэг, хоёр аяга уугаад өдөржин юу ч идэхгүй явснаа орой нь жаахан мах идэж шөл ууна. (Карпини),“Бидэнд зөвхөн үдэш л хоол өгнө. Өглөө бол ямар нэгэн унд юмуу чимх амуу өгнө” (Рубрук) гэснээс үзвэл өвөлд өглөө 1-2 аяга унд ууж, оройд ганц аяга махан хоол иддэг байжээ.

Дулааны улирлын хоол нь: “урин цагт ан авлаагүй бол зөвхөн цагаан идээгээр хооллоно. (П.Карпини, В.Рубрук), ”Монголчууд зунд гүүний сүү, айраг хэрэглэх учир өөр төрлийн хоолонд санаа тавихгүй” (Рубрук) гэснээс үзвэл дулааны 9 сард цагаан идээгээр дагнан хооллож байжээ.

Ийм өчүүхэн бага хоолтой 13-р зууны Монголчуудын туулах чадвар ба тэсвэр тэвчээрийг үнэлэхдээ: “Монголчууд айхавтар тэвчээртэй бөгөөд ганц хоёр хоног юу ч идэж уугаагүй хирнээ өлсөж цангаж байгаа нь огт мэдэгдэхгүй” (Карпини) гэжээ.

Эртний монголчуудын лавтай 800 гаруй жилийн өмнө бий болгосон онцгой сонин мэдлэг бол биеийн жингийн 3,2%-ийг эзэлж 400 гаруй бактерийн төрлийг агуулах (I.Elmadfa, C.Leitzman, 2004) гэдэсний микробын бүтэц өвлийн багахан махан хоолноос болж доройтдогийг таньж мэдсэний дүнд гэдэсний микробын бүтцийг 9 сар цагаан хоолоор хооллож сайжруулдаг арга ухаан ба ийнхүү бие махбодид хэрэгцээтэй тэжээлийн бодис, эрдэс, аминдэмийг гэдэснийхээ микробуудын тусламжтай хангадаг байжээ.

Ходоод гэдэсний микробын үйл ажиллагааны хүрээнд бий болж буй дотоод уураг нь

* И.П.Разенкова, А.Д.Синещекова, H.N.Munro нарынхаар хоногт 82 орчим грамм болох ба энэ нь хүний хоногийн хэрэгцээг хангахад бүрэн хүрэлцэх төдийгүй (хүний хоногийн хэрэгцээ 80 г)
* E.Naset-ийн тооцсоноор дааврын нөхцөл нь адилгүй хүмүүст хоногт хоолны 1г (гадны) уураг дутамд 1г дотоод уураг ялгардаг бөгөөд гадны болон дотоод уургийн харьцаа 1:1 байдаг.

Энэ судалгаатай түрүү үеийн монголчуудын хооллолт яв цав тохирч байгаа юм. Орчин үеийн судалгаагаар

цагаан хоолтон тэсвэрээрээ махан хоолтноос 2 дахин,

* хүчээ сэргээх чадвараараа 5 дахин илүү (Ирвинг Фишер, Англи) гэсэн судалгаа ч түрүү үеийн цагаан хоолтон монголчуудын дээр дурдсан эрүүл мэнд, туулах чадварын үзүүлэлттэй таарч байна. (Л.С.Васильевская, Л.Г.Охнянская, 2002)

Харамсалтай нь эртний монголчуудын шинжлэх ухаанч энэхүү мэдлэг, уламжлал эдүгээ бүрэн алдагдаж дэлхийн онол, жишгийг дагаад удаж байна.
Дэлхийн жишиг хандлага гээч нь юу вэ? Эрдэмтдийн тооцоогоор 70 насалсан европ хүний идсэн хоол нь: 10000 өндөг, 2000 орчим загас, 2 хонь, 2 тугал, 10 гахай, 3 үхэр, 225 кг маргарин, 100 л ургаммалын тос, хэдэн зуун тахиа, хэдэн центнер хам1000 кг бяслаг, 100 бялуу, 5000 талх, 80шуудай гурил, сахар , 100 шуудай төмс,

20 тн нүүрс шатааж ---100 000 удаа хооллохдоо --- 90 сая ккал илчлэг


Дээр дурдсан 2 өөр хоолтой, 2 өөр хүмүүсийг харьцуулаад үзье.
Тэд (эртний монголчууд) юу хожив?
Өвөл : хоногт 2 аяга цай
Өвлийн хоол: орой ганц аяга махан хоол
Дулааны улиралд : 9 сар цагаан хоолтой (Цагаан хоолтон Сэлэнгийн Баруун Бүрэн хууз Сандаг 108 насалсан, Увсын Баруун Турууны 108 настай Рэнцэнхорлоо гуай эрүүл чийрэг аж төрж байна.)
----------------------------------
Өнөөгийн хүн төрөлхтөн юу алдав?
-500 мл 1,5-2 л шингэн
Жилийн турш өдөрт 3 удаа хооллох (үүний үндсэн хэсэг нь махан хоол)
Дэлхийн хүний 87% нь цагаан хоолны тухай ойлголтгүй. (Монголд одоо 30,000 орчим цагаан хоолтон байна.)
Хоногийн хоолны илчлэг 2100-2300 ккал


ТҮРҮҮ ҮЕИЙН МОНГОЛЧУУД ТУХАЙН ҮЕИЙН ЕВРОПЫНХООС БОЛОН ОДООГИЙН БИДНЭЭС 4-5 ДАХИН БАГА ХООЛЛОЖ, ӨВӨЛД ГАНЦ АЯГА МАХАН ХООЛ, БУСАД 9 САРД ЦАГААН ХООЛТОЙ БАЙЖЭЭ.
Үр дүн
Эртний Монголчууд юу хожив?
Туулах чадвар: 2 хөтөлгөө морь, унасантайгаа 3 морины хэмжээнд хүрч хөгжсөн.
Тэсвэр тэвчээр: 1-2 хоног юу ч идэж уухгүй, унаталгүй 400 км замыг туулах чадвар
Хүч чадал.: Орчин үеийнхээс 4 дахин хүнд нум сумын 4 дахин хол тусгах хүч чадал
60 настайдаа цэргийн алба хааж улс дамнан довтолгох чадавх, 25 км зайд мал, амьтныг ялгаж таних нүдний хараа г.м
Хязгаартай хоол буюу Оюун санааны хоолны дэлхийд үзүүлэх нөлөө:
Махбодиос ашиггүй хэлбэрээр гадаад орчинд сарних дулаан 5 дахин багасна.
Энэ дэлхийн дулааныг хоногт наанадаж 3,6 триллион ккал илчээр буюу өдөр бүр 783000 тн нүүрс шатаасантай тэнцэх хэмжээгээр бууруулна Энэ дэлхийн дулааныг хоногт наанадаж 3,6 триллион ккал илчээр буюу өдөр бүр 783000 тн нүүрс шатаасантай тэнцэнэ
Хязгаартай хоол буюу Оюун санааны хоолны дэлхийд үзүүлэх нөлөө:
Өөрийгөө ходоодоор бус ухамсраар удирдаж бүх талаар хөгжүүлсэн ухаалаг хэрэглээ

------------------------------

Өнөөгийн хүн төрөлхтөн үе алдав?
Эрүүл мэндийн доройтол
Өвчний 90%, Хорт хавдрын 40-60% нь буруу хоололтой холбоотой.
ХБНГУ-д 1995 онд хоолноос үүдэлтэй өвчний эмчилгээнд 383 тэрбум дойч марк зарцуулсан нь 1980 оныхоос 9,1 дахин өссөн
Дэлхийн эмийн үйлдвэрлэл 2008 онд 735-745 тэрбум ам.дол өсөлт нь 6-7% болсон.
Дэлхийн дулааралд махан хоолтны үзүүлэх нөлөө:
Хүнээс ялгарах CO2 5 дахин их
Махбодиос ашиггүй хэлбэрээр гадаад орчинд сарних дулаан 5 дахин их
Энэ дэлхийн дулааныг хоногт наанадаж 3,6 триллион ккал илчээр буюу өдөр бүр 783000 тн нүүрс шатаасантай тэнцэнэ
Дэлхийн дулааралд махан хоолтны үзүүлэх нөлөө:
Махаар зонхилон хооллоход түүний уургийн шингэх хугацаа сүүнийхээс 2 дахин, хүнсний ногооныхоос 5 дахин их, махбодын энтропи төчнөөн их, ашигт үйлийн коэффициент төчнөөн бага. Өөрийгөө эрүүл, мэнд, хүч чадлын бүр үзүүлэлтээр хохироосон бүдүүлэг хэрэглээ


Дээрхээс 21-р зууны “соёлт” иргэний хүнсний хэрэглээ бичиг үсэггүй, бүдүүлэг 13-р зууныхүнийхтэй харьцуулахад хэт балмад гэж дүгнэж болохоор байна.


Ийм нэг балмад хэрэглээг хангахын тулд дэлхийн хүмүүс жил бүр 56 тэрбум мал нядалж, АНУ дангаараа цаг бүр сая гаруй, жилд 9 тэрбум шувууны амь тасалж байна. (The truth behind meat)

77 сая тонн ургамлын уургийг тэжээл болгож бордсон мал эргээд хүмүүст 58 сая тонн амьтны уураг болж хүрч байгаа (H.Steinfeld, P.Gerber, T.Wassanaar, 2006) нь өнөөгийн үйлдвэржсэн мал ахуйд үндсэндээ хамааралтай юм. Ийм үрэлгэн, болхи сэтгэлгээ өөрийг олоход хэцүү биз ээ.

Махны хэрэглээ улс орон бүрд хэт зөрүүтэй байгаагийн дотор нэг хүний жилийн хэрэглээ Энэтхэгт 5 кг, Монголд 99 кг, АНУ-д 123 кг болж байна (FAO, 2003).

Махыг Монголчуудаас 20 дахин, Америкчуудаас 25 дахин бага хэрэглээд хэвийн сайхан амьдарч байгаа гэгээлиг, бурханлиг Энэтхэгчүүдэд баяр хүргэе.

Бид ингэтлээ хүсэж шунаж хэрэглээд байгаа хоол хүнсний тухай юу мэдэх вэ?

Хоолны шингэлтийн ашигт үйлийн коэффициент ердөө 15% байдаг, үүнийг махбодийн “хэрэгцээ”-г хангахуйц шингэсэн хоол болгож 100%-д хүргэнэ гэвэл хоногт даруй 3 кг хоол зооглох ёстой (М.Я. Лямин, 2001) болохыг судлаачид тогтоожээ.

1. Хоол хүнсний шингэлтийн ашигтай хэсэг нь чанасан махных 30%, хиамных 15%, шарсан ба утсан махных ердөө 5% (хүнсний ногоо,үр жимс 95%).
2. Байгалийн энерги агуулагдах байдал: чанасан загас, мах, өндгөнд 5%, шарсан ба утсан мах, загас, хиамын зүйлд 0% (жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, үр тарианд 100%).
3. Хоол боловсруулахад зарцуулах эрчим хүч: хүнсний ногоотой харьцуулвал чанасан өндгөнд 8 дахин, чанасан загасанд 11 дахин, чанасан, шарсан, утсан мах, хиаманд 22-26 дахин их эрчим хүч зарцуулж байна (Сушанский А.Г., 1994., Щелкунов Л.Ф., 2000).

Хүчиллэг эквивалент: Мах болон өндөгний хэрэглээг багасгаснаар бие махбодь хүчилших явцыг саармагжуулж, улмаар насыг 33% уртасгах боломжтой гэж судлаачид үзсэн байна (L.Q.Shelkunov 2000).

Дээрх шалтгаанаар цагаан хоолтон зүрхний өвчнөөр өвчлөх нь махан хоолтноос 90-97% бага, хавдраар өвчлөх нь цөөн (Ар Аддар, ОХУ), судалгаанд хамрагдсан махан хоолтой 25 үндэстнээс 19-д нь хавдрын өвчлөл байсан бол мах хэрэглэдэггүй буюу бага хэрэглэдэг 35 үндэстний дотор хавдрын өвчин өрнөлтэй нэг ч тохиолдол байгаагүй (Ролл Рассел, АНУ, 1988) гэсэн судалгааны дүгнэлтүүд гарсан байна.

Та өөрийгээ аваръя, эх дэлхийгээ аваръя гэвэл өөрийнхээ удирдлага болгосон буруу программыг өөрчил. Одоогийн хуучин программыг бүгдийг нь DELETE хий.

Таны Шинэ Программ = Таныг Аврах Программ бол:

* Хоолоо 2-2.5 дахин багасга!
* Аль болох цагаан хоол зоогло!

Ингээд Та Чингис хааных шиг хүч чадлыг, оюун ухааныг олох болно!

ЯАГААД?

Шинжлэх ухааны шинэ нээлтүүдийг Танд сонордуулъя:

* Таны бие махбодийг бүрдүүлж буй 100 триллион эс “Мэдээлэл”-ээр программчлагддаг.
* Бодол санаа бол физик биеийн тань генератор. Түүнийг ямагт эергүү бодлоор цэнэглэж ажиллуулж сур.
* Хоол хүнсний химийн энергийг биологийн энерги болгох гэж идэж уусан бүхнийхээ төлөө 5-6 цаг дэмий зарж махбодио тарчлаан зовоох шаардлагагүй. Учир нь биологийн энерги бий болгоход шаардлагатай хэдхэн электрон, протоныг та сэтгэлээсээ сугалаад авчхаж дөнгөнө. Мөн агаараас, салхинаас, нарны энерги, усны урсгалаас ч авч чадна. Гэвч эдгээр нь эцсийн дүндээ таны бодлоор л зохицогдож байдаг юм.
* Хүн Та өөрийн 60 гаруй хувийг эзлэх Ухамсар бие буюу Энерги биеэ өөд тат.

Ингэж л та хөгжинө, агуу болно. Хөгжлийн өөр арга гэж үгүй.Ухамсар биеийг хөгжүүлэгч хүч нь бясалгал, түлш нь цагаан хоол юм шүү !!!

Ирт мэсэнд унаж үхсэнээсээ Идэж уухаасаа болж үхсэн хүмүүс дэлхийд дийлэнх”~ Рашид ад-Дин, 13-р зуун

Цагаан хоолтон болж байгал орчноо хамгаалан эх дэлхийгээ аварцгаая...

_________________
I Want You To Be Happy.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.05.10 12:15 am 
Оффлайн
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.27.08 9:36 pm
Бичлэгүүд: 520
Байршил: Байх ёстой газартай байгаа бх
Дээрхийн гэгээнтэн Далай лам 2005 оны 4-сарын 5 нд мэдэгдэхдээ: "Би саяхнаас цэвэр цагаан хоолтон боллоо. Орчин үеийн залуус өөрсдийгөө хөгжүүлэн дэвшүүлж, сэтгэлийн амар амгаланд хүрье гэвэл энэ зарчмыг баримтлах нь чухал" гэж айлджээ. Далан насандаа гаргасан түүний энэхүү шийдвэр нэн бишрэлтэй. Энэ уриалгыг хүлээж авангаа шарсан тахианы зоогийн сүлжээг Төвдөд нээхээр завдаж байсан Америкийн KFC компани уг ажлаа зогсоосон байна.

Энэтхэгийн Мадъяа-Прадеш муж улсын Гвалияр хотын эмч нар 200 гаруй хүний бие махбодид удаан хугацааны өвөрмөц судалгаа явуулсны дүнд махан хоолтой хүмүүсийн ихэнхи нь хэт түргэн ууртай, түрэмгий гэтэл цагаан хоолтны 90% нь их тайван, гүдэсхэн налгар байдаг гэсэн дүгнэлт хийжээ. Доктор Ж.Сингх, К.Давас нарынхаар цагаан хоол хүний биеийг мэдрэлийн ба биеийн хүчний ачаалалд илүү тэсвэр хатуужилтай болгодог байна. Хоол тэжээлийн нэгэн мэргэжилтэн хэлэхдээ: "Соёлжсон гэх хүн төрөлхтнөөс бусад дэлхий дээрхи ямар ч амьтан хоолоо дутуу боловсруулах буюу хэт идэж ялзрал үүсгэх, мөн зүй бус хоол идэж байгаагүй юм" гэжээ.

Профессор Т.Колин Кэмбэлийн "Хятад судалгаа" номонд: "Одоогоос 10-15-н жилийн дараа гэхэд амьтны гаралтай уураг хүний биед маш хортой шим тэжээл юм гэж нотлохыг та үзэх болно. Хоол хүнсэнд амьтны гаралтай уураг жаахан л нэмэхэд өвчин тусах магадлал ямар хүчтэй өсөхийг та харах болно" гэжээ.

Ургамлын хүнс дагнан хэрэглэх үзэл /BЕГЕТАРИАНИЗМ/ Пифагорын /МЭӨ570-470 он/ үеэс эхлэлтэй гэж үздэг бөгөөд Эпикур, Платон, Сократ, Плутарх, Гиппократ, Вольтер, Руссо, Байрон, Репин, Толстой зэрэг агуу суутнууд цагаан хоолтон байжээ. Амьтанд харгис хандах нь хүн хүнээ харгислах харьцааны эхлэл гэж эртний Грекийн сэтгэгчид үзэж байсан ба амьтантай зөөлөн харьцах үзлээ 16-р зуунд Леонарда Да Винчи албан ёсоор анх илэрхийлж байжээ.

Монголчууд эртнээс нааш хэдэн зуун жил цагаан хоолны уламжлалтай байж, жилийн 9-н сард нь сүү, цагаан идээгээр хооллож, үүнийгээ "Гэдэс цайлгах” гэх ба энэ нь гэдэсний микроорганизмын бүтцийг сайжруулан улмаар бие махбодид шаардлагатай тэжээлийн бодисыг тэдгээр микроорганизмын үржлээр хангах нэн сонин зарчим баримталж байжээ. Энэхүү эртний уламжлал нь сүү цагаан идээнд суурисан байх тул "цагаан хоол" гэнэ. Монголчууд 13-р зуун гэхэд хоногт 1-удаа /өвөл мөн адил/ хооллодог, тухайн үедээ Европынхноос 5-6 дахин бага буюу 500 орчим ккал илчлэгээр хэрэгцээгээ хангаж байсан байдаг. Энэ нь их хоолноос бие махбодь бохирддог, мөн их хоолыг шингээх гэж махбодь ядарч туйлддагийг ч давхар анзаарсан хэрэг юм.

Маханд сүүнийхээс 6 дахин их уураг агуулагдах ба энэ хэмжээ нь хамгийн их уурагтай хүнсний ногооныхоос 8 дахин их юм. Тэгэхээр махан хоолыг боловсруулахад нөгөөдүүлээс ийм их илүү ажиллагаа шаардах ба илүү ажилбар бүр нь бие махбодыг ядрааж байдаг. Үүний оронд мах, өндөг, сүүний нэгэн адил бүх л үл орлуулагч амин хүчлийг агуулсан төгс уурагтай мөн ханаагүй тосны эх булаг болох шар буурцаг нь хялбар шингэцтэйн дээр 100 гр шар буурцгийн шинэ бяслаг /дүүпүү/ нь сүүнээс кальцийг 1.7 дахин, фосфор 2 дахин, калийг 1.3 дахин агуулдаг ба төмрийн агууламж нь махныхтай ойролцоогийн дээр антиоксидант /исэлдэл хориглогч/ бүлэг бодис болох изофлавиныг 200 мг буюу өөр ямар ч бүтээгдэхүүнд байхгүй хэмжээгээр агуулдаг, цайр, селен ихтэй гайхамшигт хүнс юм.

Судлаачид шар буурцгийн эмчилгээний чанарыг биеийн эсүүд болон ДНК-г хэт исэлдлээс хамгаалж, ясны сийрэгжилт, хөхний болон түрүү булчирхайн хорт хавдраар өвчлөх эрсдлийг бууруулж, цэвэршилтийн дараах хам шинжийг багасгах, даралт буулгаж хаван хөөх, цусны саахар бууруулах, элэгний үрэвсэл, В, С вирусийн идэвхжлийг бууруулах, сүрьеэ, бамбай булчирхайн өвчинд тустай, биеийн эсэргүүцэл, дархлааг сайжруулах, мэс заслын дараах эдгэрэлтийг түргэсгэх үйлчлэлтэй бөгөөд үр нөлөөний дөрөвний гурав нь түүний найрлага дахь изофлавинтай холбоотой гэж үзэж байна. Мөн шар буурцгийн найрлагад цусны холестеролын түвшинг бууруулах үйлчлэлтэй биологийн идэвхит бодис /тосны ханаагүй хүчил, уураг, ханаагүй эслэг г.м/ байдаг нь зүрх судасны эрсдлийг бууруулдаг болох нь тогтоогджээ. Нөгөө нэг зүйл бол ходоод гэдсэнд орсон бүхэн бүрэн шингэж шимэгддэггүй юм.

Жишээ нь: шарсан ба утсан мах, шарсан загас-5%, кола-10%, шоколад болон нөөшилсөн мах-15%, зайдас, хиам, пиво, жигнэмэг, гоймон буудайн талх- 25%, чанасан мах-30%, хар талх, буцалгасан сүү-35%, чанасан загас-40%, чанасан өндөг, дарс, ургамлын тос-50% шингэнэ. Хоолны ашигт үйлийн коэффициент ийм бага, хоолны энергийн дийлэнхи нь сарнимал дулааны хэлбэрээр биеэс гадагшилж, үргүй зардал гарах, махбодийн энтропийг нэмэгдүүлэн өөрийгөө дэмий шатааж элээхээс илүү зүйл үгүйг мэдсэн эртний монголчууд хоолыг өнөөгийнх шиг эрхэм зүйл, амьд яваагийн утга учир гэж огт үзэлгүй, харин ч "Их идэхийн шидийг хойд хормой үзнэ", "Ухааны сүвийг тос бөглөнө" гэхчилэн мэргэн ухааныг олж, үүнээс улбаалан гал тогооноос санаатайгаар зайлсхийж явсан байдаг. Энэ үзлийг дэлхийн олон хүн зуун зуунаар хэрэгжүүлсэн ба эдүгээ дэлхийд 800 сая цагаан хоолтон бий гэж тооцдог. Цагаан хоолны баримтлал нь амьтны гаралтай хүнс олон өвчин үүсгэгч хорт бодисын хуримтлалыг бие махбодид бий болгож, улмаар эд эсийг хордуулах үйлчилгээтэй , харин ургамлын хүнс нь бие цэвэршүүлж, эрүүл, төгс амьдрал бүтээхэд тусална гэсэн үзэл юм. Цагаан хоолтон байх нь эрүүл мэндэд сайнаар тусаад зогсохгүй, байгаль орчинд эерэгээр нөлөөлж, улмаар гараг ертөнцийн ухамсрыг өөд нь татахад тустай гэх нь эдүгээгийн гол баримтлал болж байна. Оксфордын их сургуулиас эрхлэн 1980-1984 онд хүнсний ургамлаар дагнан хооллодог 6000 хүн, амьтны хүнс хэрэглэгч 5000 хүний дунд явуулсан эмнэлзүйн судалгаагаар цусны холестериний хэмжээ ихсэх, зүрх судасны өвчин, хорт хавдар болон чихрийн шижингээр өвдөх, таргалах зэрэг нь ургамлаар хооллогсдын дунд амьтны хоолтноос харьцагуй бага байгааг тогтоожээ.

Цагаан хоолтон зүрхний өвчнөөр өвчлөх нь махан хоолтноос 90-97% бага, хавдраар өвчлөх нь цөөн /Ар Эддар, ОХУ/, махаар хооллодог 25-н үндэстнээс 19-т нь хавдрын өвчлөл их байсан бол мах хэрэглэдэггүй буюу бага хэрэглэдэг 35-н үндэстний дотор хавдрын өрнөлтэй нэг ч тохиол ажиглагдаагүй /Ролл Рассел, АНУ/, цагаан хоолтон нь тэсвэрээрээ махан хоолтноос 2 дахин, хүчээ сэлбэх чадвараараа 5 дахин илүү /Ирвинг Фишер, Англи/, цагаан будаа, төмс арвайгаар хооллодог тэрэгчин 2 залуу 80 кг хүн суулгаад өдөрт 40 км чирч 3-н долоо хоног явахад ядраагүй хирнээ үнэгүй мах зооглож уг ажлыг хийхдээ дээрхи хугацаанд ихэд ядарч, хоолыг нь хуучнаар нь солиход хэвийн болж байсан. /проф.Баелз, Япон/, жимс хүнсний ногоонд хоол боловсруулах эрхтний болон тамхинаас үүсэлтэй хорт хавдраас хамгаалдаг бодис байдгийг шинжлэх ухаан нотолж байна /Тим Байерс, АНУ/, махыг долоо хоногт таваас доошгүй удаа үндсэн хоолоо болгодог хүмүүс сард нэгээс илүүгүй иддэг хүнээс бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчлөх магадлал 4 дахин их /Эдвард Живаннучи, АНУ/, дунд насны 832 эрэгтэйд 20-н жилийн судалгаагаар тархинд цус харвах магадлал жимс хүнсний ногоо хэрэглэдэг эрчүүдэд 22% бага байна /Уиллет, АНУ/ гэхчилэн судлаачдын олон баримтыг дурьдаж болно. Жон Робинзны "Шинэ Америкийн хоол хүнс" номонд Сиеттлийн Индиан омгийн удирдагчийн хэлснээр: "Бүх зүйл уялдаа холбоотой. Газар дэлхийд юу л тохионо, тэр бүхэн газар дэлхийн хүүхдүүдэд тохиох учиртай. Амьдрал гээч торыг хүн сүлжээгүй юмаа, харин хүн түүний хэврэг нэгэн утас нь бөгөөд торонд юу л хийнэ өөрийгөөр л оролдож байгаа гэсэн үг юм" гэснийг иш татжээ.

_________________
I Want You To Be Happy.


Сүүлийн удаа Muren 5-р сар.23.10 11:07 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.09.10 6:50 pm 
Оффлайн
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.27.08 9:36 pm
Бичлэгүүд: 520
Байршил: Байх ёстой газартай байгаа бх
Дэлхийн Банк 65 сая ам. долл.ын санхүүжилтийг Иеменд олгожээ. Веж мэдээгээр, Америкийн бизнесийн тэргүүний сэтгүүлд ургамлын хүнс хэрэглэхийг зөвлөсөн нийтлэл гарчээ. Амьтдын мэдээгээр, Ирландын “Догс Дэй Аут”-аар хүн болон дөрвөн хөлт нөхдийн зугаатай цуглаан болжээ.

Өнөөдөр 2 сарын 4 өдөр, Шри Ланка улсын Үндэсний Өдөр бөгөөд 1948 онд тус улс тусгаар тогтнолоо төвхнүүлжээ. Азийн өмнөд хэсэгт байрлах Энэтхэгийн далайн эргийн энэхүү улсад МЭӨ 3-р зуунд Буддизм дэлгэрчээ. НҮБ-ын Боловсрол, ШУ болон Соёлын Байгууллага (ЮНЕСКО) ба Дэлхийн Өвийн хуудсанд тэмдэглэгдсэн 7 газруудын дотор гайхамшигт эртний Сигирия болон Полонарува хотууд багтдаг. Шри Ланкын гайхамшигт байгалийг Синхаража Дархан Цаазат Ойд харж болох ба энэ ч мөн адил ЮНЕСКО, Дэлхийн Өвийн хуудаснаа тэмдэглэгджээ. Тус улсын ой модны 60% нь нэгэн ижил төрлийн бөгөөд энэхүү халуун орны ойн нутагтаа ховор хэмээн тооцогддог билээ. Шри Ланкын элэгсэг ард түмэн Үндэсний Өдрөө дурсгалтай тэмдэглэх болтугай. Хүмүүнлэгийн мэдээгээр, Дэлхийн Банк Иемений хөдөө орон нутагт олгох 65 сая ам. долл.ыг санхүүжилтийг баталжээ. Тус санхүүжилт нь хүүгүй зээл, тусламжийн хэлбэрээр очих ажээ. Үүний 40 сая ам. долл.оор замын хөгжлийн төслүүдийг, мөн 25 сая ам. долл.оор нь сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд тохиолддог счистосомиасис хэмээх халдварт өвчний тархалтыг бууруулахад туслах ажээ. Иемений Засгийн Газар мөн 12 сая гаруй америк долл.ыг тус төслүүдэд хандивлахаар болжээ. Бид Дэлхийн Банк болон Иемен улсуудад ард иргэдийн амьдралыг дээшлүүлж буй үйлст нь гүнээ талархаж байна. Илүү олон хүмүүс та бүхний сайн санаа, хамтын үйсийн тусыг хүртэг.

Веж мэдээгээр, Америкийн тэргүүлэгч бизнесийн хэвлэлээр ургамлын хоол хүнсийг сайшаажээ. Forbes.com-ын нэгэн нийтлэлд тус нэр хүндтэй сонины эрхлэгч ноён Рич Карлгаард АНУ-ын иргэдэд зориулсан эрүүл мэндийн веган хоол хүнсний төлөвлөгөөг танилцуулах гэж байгаагаа мэдэгджээ. Амьтны гаралгүй хоол идсэний ачаар хүссэн хэмжээндээ жингээ хаяж, эрүүл мэндээ сайжруулах ашиг тус байдгийг хэлжээ. Цаашлаад ноён Карлгаард веган гал сөнөөгч, тэтгэвэрт гарсан мэргэжлийн хөнгөн атлетикч ноён Рип Эсселстины бичсэн, Нью Йорк Таймсын борлуулалтаараа тэргүүлдэг “Хөдөлгүүрээс хоол руу” хэмээх номыг уншиж илүү мэдээлэл авахыг зөвлөжээ. Engine2Diet-ын веб хуудас нь http://www.theEngine2Diet.com. Ноён Рич Карлгаард ба Форбс-ын дэлхийг аврах хүнсний ашиг тусыг онцолж буйд тань бид баяр хүргэж байна. Бүх хүмүүс өнөөдөр веган чиглэлд хамтдаа нэгдсэнээр бүх хүслээ биелүүлэх боломжтой гэдгийг ухаарах болтугай. Амьтдын мэдээгээр, Ирланд арга хэмжээнд зөвхөн нохойн тухай л байв Догс Дэй Аут арга хэмжээ Дублины Үндэсний Шоу Төвд зохиогдсон бөгөөд үүнд ноход болон тэдний андууд чөлөөтэй цугларч, цагийн зугаатай өнгөрөөв. Өхөөрдөм нохдод зориулж, шүдний ба эрүүл мэндийн үнэгүй үзлэгүүдээс гадна илтгэл, яриа, амьтадтай харилцагч нар, амьтдын сэтгэл зүйч нар, авьяаслаг амьтад, хөдөлгөөнт үүр болон бусад олон арга хэмжээ, үйлчилгээ явагджээ. Тэнд зохиогдсон нэгэн онцлох үйл явдал бол Хаппи Догги Лэйбэл гэдэг нохдын фэйшн шоу зохиогдсон бөгөөд үүнийг Суприм Мастер Селесчиал Компани Лимитед Их Багш Чин Хайн дотно зааврын дагуу эрхлэн явуулжээ.
Sasha (f): Энэ миний нохой, Сара гэдэг бөгөөд тэр өнөөдөр шинэ хувцастай боллоо. Энэ их гоё даавуутай, бас эндээ жоохон улаан хэсэгтэй байна. Би үүнд нь бас дуртай байна. Тэр мөн их дуртай байна шүү.
Ann Marie (f): Энэ бол Трикси. Тэр манай загвар өмсөгч юм. Тэр өнөөдрийнх шиг ийм онцлог өдрөөр хувцас өмсөх их дуртай. Энэ хэв маяг нь илүү тухлаг юм байна. Малгай бол зөвхөн гангараа юм. Үүнийг нь чихний ойролцоо бүчээр уяж болно. Дахин хэлэхэд энэ их биед эвтэйхэн юм.
SMTV Correspondent (f): Амбер энэ сайхан хувцсыг өмсөх дуртай байгаа гэж бодож байна уу?
Show Participant (f): Тиймээ. Догс Дэй Аут-ыг Ирландын Ийст Коуст Рэдио ФМ-ын хөтлөгч бөгөөд “Де Айриш Дог Журнал” хэмээх сэтгүүлийн хамтран эрхлэгч, хатагтай Луис Кингс зохион байгуулсан ажээ. Амьтанд хайртай, цагаан хоолтон тэрээр тус цугларалтад эрүүл бөгөөд эко орчинд ээлтэй веган хоолны компанийг дуудан бүх оролцогч нартаа хоолоор үйлчилжээ. Louise Kings (f): Энэ үнэхээр сайхан гэр бүлийн өдөр байсан бөгөөд хүмүүс ноходтойгоо энд баяраа хуваалцан тэмдэглэж байна. Хатагтай Кингс мөн тансаг Хэппи Догги хувцсыг магтан сайшаалаа.
Louise Kings (f): Бид үүнд маш их дуртай байна! Тэдний ихэнх нь маш зугаатай юмаа. Мөн миний бодож байгаагаар олон хэв загвар нь өвөрмөц юм. Хатагтай Луис Кингсын энэхүү гайхамшигт цуглааныг өхөөрдөм ноход ба тэдний гэр бүлүүдийн цагийг сайхан өнгөрөөхөд зориулж зохиосонд баярлалаа. Мөн энэ өдрийг амжилттай явуулах тусыг хүргэсэн бүх оролцогч нарт баярлалаа. Бид гайхамшигт Хэппи Догги хувцасны загварыг бий болгож, тэдгээр амьтдын сэтгэлийг бүлээцүүлэхэд анхаарлаа тавьсан Их Багш Чин Хайдаа тусгайлан баярлаж байна. Бидний бүх үнэнч нохой нөхөд маань хайрт эзэдтэйгээ аз жаргалтай гэрт сайхан амьдраг.

Хамгаас үнэт гариг дээрээ бид бүх амьтдыг хайрлах болтугай.

http://www.suprememaster.mn/index.php?o ... &Itemid=55

_________________
I Want You To Be Happy.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Re:
БичлэгБичигдсэн: 2-р сар.11.10 10:08 pm 
Оффлайн
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.23.06 9:54 am
Бичлэгүүд: 225
Байршил: Хүн бүрийн ирэх дуртай тэр газарт
2012 - дэлхий сvйрэхгvй харин илvv оюунлаг, шинэ эринд шилжинэ
Сүүлийн үед яригдах болсон бас нэгэн онцгой зүйл бол квантын үсрэлт гээч юм. Зарим эрдэмтдийн судалгаагаар 2012-2013 оны заагт дэлхий дээр квантын үсрэлт /Quantum leap/ болж, үүний улмаас гараг ертөнц ер бусаар өөрчлөгдөн хувирна гэх боллоо. Энэ шилжилтээр хүн төрөлхтний ихэнх хэсэг үхэж мэдэх гэнэ. Энэ нь гарагийн хэмжээний сүйрэл бөгөөд бие махбод квантын өөрчлөлтөд эсийн түвшинд бэлэн бус байгаа, мөн хүмүүсийн сэтгэл оюун гэгээн бусаас /сүсэг бишрэлгүй/ шалтгаалах аж. Тодруулбал, манай гараг чухам энэ өдөр илүү өндөр давтамж бүхий энергийн түвшинд шилжих бөгөөд гурван хэмжээст бодит байдлаас дөрвөн хэмжээст орчинд очих гэнэ. өөрөөр хэлбэл, физик биеийнхээ хэрэгцээг хангах төдий амьдрал хэрэггүй болж, материаллаг байдлыг шүтсэн, муу мөртэй хүмүүс квантын үсрэлтийн үед хог шаар шиг л дэлхийгээс цэвэрлэгдэж үгүй болох аж.
Цагаан ирвэсийн хүүхдүүд энэ цагаас эхлэн төрж, хүмүүст сайн сайхан амьдралын үндсийг нь эргүүлэн авчирна. Энэ хүүхдүүд гоц ухаантай, оюун санааг дээдлэгч, ертөнцийг энергийн түвшинд хүлээн авагчид байх болно гэдэг. Тэгэхээр Христ дахин мэндэлнэ, архадууд газарт бууна, Майдар бурхан заларна, Богд Жавзандамбын өгүүлсэн хорин дөрвөн цөвүүн цагийн төгсгөл ирнэ гэсэн зөгнөл, сургаалууд ч чухам энэ л үеийг хэлсэн байж болзошгүй юм. Маяачуудын зөгнөлөөс үзвэл шинэ эрин эхлэх нь хүн төрөлхтөн муу муухай бүхнээс ангижирч, дэлхий ертөнц өөрийгөө цэвэрлэх үйл ажиллагаа учраас үхэл, гамшгаас айж зүгээр суухын оронд сэтгэлээ ариусгаж, хорт муу бүхнээс ангид, зөв зам мөрөөр амьдрах нь чухал гэнэм. Ерөнхийдөө үүнийг аль ч үеийн зөнч мэргэд, аль ч шашны судар номонд өгүүлсэн байдаг болохоор нүгэлгүй нэгэн бол сэтгэл амар байж болох нь ээ.
Тэгэхээр 2012 оны өөрчлөлт ямар нэгэн сүйрэл, гамшиг гэхээсээ хүмүүсийн оюун санааны дэвшил, шинэ амьдралын хэв маягийн эхлэл гэдэг утгаараа дэлхийн олон үндэстнүүдийн дунд хүчтэй яригдаж байна.

_________________
Би энд байхгүй бас байна


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.16.10 12:44 pm 
Оффлайн
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.28.09 1:13 pm
Бичлэгүүд: 569
Байршил: sul talaa bolomj bolgotsgooy
Ишлэл:
Баярлалаа.Эд нар үнэхээр даж санагдаж байна. :mrgreen:

Зураг

Зураг

Зураг

Зураг
enuun shig yaj budaag n tsenher ntr ongotei bolgodiin?
humuus yagaan nogoon ntr ongotei bolgotson bsan??????
gehdee yaj ingedgiig n heleegui bsan :col:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.17.10 1:38 am 
Оффлайн
Дvрэлзэх Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.03.05 10:53 am
Бичлэгүүд: 1670
Байршил: Түүний оноосон ертөнцөд
өөрсдийгөө цагаан сарийн салатаар баахан бөмбөгдөж өгөө биз та нар

_________________
Аиве Сатан Шемхамфораш


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.17.10 12:41 pm 
Оффлайн
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.11.10 4:18 pm
Бичлэгүүд: 328
Байршил: Between Two Different Worlds
жинхэнэ цагаан хоолтон чинь өндөг битгий хэл өнгөөр хийсэн нарийн боов,торт хүртэл иддэггүй гээвиз дээ,кк...уургаар хийсэн майонезаар салат хийдэг шд.. цагаан хоолтон болох сэтгэлийн хат алга даа хөөрхий,уг нь байгаль,агаар,экологид маань их хэрэгтэй юм шиг бгаан. амьтны махнаас хүлэмжийн хий их хэмжээгээр ялгардаг гэсэн,мах иддэг хүний ялгадас битгий хэл унгас нь хүртэл агаарын бохирдолтод их бага хэмжээгээр нөлөөлж л байгаа байх даа.

_________________
Биби


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.17.10 5:47 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Дэлхийн шилдэг хvнсээр Монгол цагаан идээ орж байна
2010-02-17 09:46:07 , Мэдээний дугаар: #1167763 [ ]

Францын нэг эрдэмтэн Монголд ирээд эрдэмтэн зохиолч Бямбын Ринчен гуайд хандан “-Танай монголчууд мах гурил хоёр л идэх юм.

Ногоо жимсийг хүнсэндээ бараг хэрэглэдэггүй юм байна. Тийм үү?” гэж асуухад Ренчин гуай “-Францчууд та нар өөрсдийгөө маш их жимс ногоо иддэг гэж боддог байх. Та нар их л сайндаа арваад төрлийн жимс, ногоо иддэг. Харин монголчууд бид чинь тэр өвс ногооноос 500-аад төрлийг иддэг юм. Гэхдээ бид та нартай адил химийн бодисоор бордсон хортой ургамал биш, харин ч байгалийн унаган төрхөөрөө байгаа өвс ургамал иддэг. Бас та нар жимс ногоогоо! огтхон ч боловсруулахгүй тэр чигээр нь шууд идэж байхад бид малаараа дамжуулж боловсруулж хэрэглэдэг юм”
гэж хариулсан гэдэг. Үнэхээр бид химийн бодисоор бордсон жимс ногоог боловсруулалгүй шууд идэх биш харин мал хэмээх байгалийн боловсруулах амьд үйлдвэрээр дамжуулан малын мах, сүү болгон хэрэглэж байгааг харийнхан яаж ч мэдэх билээ дээ. Огт мах идэхгүй байна гэдэг бол халуун дулаан уур амьсгалтай оронд амьдарч байгаа хүний зөв хооллолт мөн боловч цаг уурын хатуу ширүүн, эрс тэс уур амьсгалтай Монголчууд зөв биш буруу хооллолт юм. Тиймээс бид 15000 жилийг туулж ирэн дэлхийн хүнсний байгууллагын шилдэг хоолоор шалгарсан цагаан идээгээ идэж зөв хоололцгооё.

Бид сүүлийн үед зөв хооллолт гэж их ярьдаг боллоо. Зөв хооллолтын хамгийн энгийн амархан арга нь махнаас татгалзаж цагаан хоол идэх гэж сурталчилдаг болжээ. Гэтэл төв Азийн цээжинд оршдог эрс тэс уур амьсгалтай Монголчууд бид махнаас татгалзаад цагаан хоолтон болцгоосоноор зөв хооллож байна гэж өөрсдийгөө дүгнэж байгаа нь хэр оновчтой цэцэрхэл бол.

Дэлхийн хүнсний байгууллагаас хамгийн шалгарсан хоол хүнсийг тогтооход 15000 жилийн шалгуурыг давсан ганцхан хоол хүнс байсан нь монголчуудын үндсэн хоол болох цагаан идээ шалгарсан байна. Өчигдрийн юм өнөөдөр үгүй болдог болсон байхад 15000 жилийн шалгуурыг давж тэсэж гараад өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй байгаа цагаан идээ дэлхийн шилдэг хоолоор шалгарсаныг дуулаад баярлахаас ч өөр аргагүй биз дээ.

Монголчууд зун намарт шингэц удаантай махан хоолыг түр хязгаарлан хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг хөнгөвчилж сүү цагаан идээ голлон хэрэглэдэ г нь эрүүл мэндээ хамгаалах, бие цогцсоо сэргээх, цэвэрлэх, эрүүлжүүлэх маш чухал уламжлал болон тогтсон байна. Үүгээр ч зогсохгүй үнээний сүүг ужиг ханиад, хижиг, шижин өвчинд хэрэглэдэг байжээ. Бас ямааны сүүг ходоодны болон бөөрний үрэвсэлд уудаг байсан байна.

Хонины сүүг хий, бөөрний өвчинд, гүүний сүүг сүрьеэ, ингэний сүүг зүрхний өвчинг тус тус эмчлэхэд хэрэглэдэг байжээ. Тараг, айраг, аарц, ааруул, зөөхий, шар тос, цөцгий, өрөм, ээзгий, ээдэм, бяслаг гээд бүх л цагаан идээ нь хүний эд эсийг сэргээж элдэв өвчнөөс урьдчилан сэргийлдэгийг бид бараг мартжээ. Сүү цагаан идээнээс гадна 5 хошуу малын мах тэр чигээрээ эмчилгээ болдог юм байна. Үүнийг уншсан зарим нэг нь намайг буруутгаж махаа магтаж байна гэж эндүүрэвзээ. Мах идсэнээр хүн өөрийн уургийн хэрэгцээг хангадаг. Гэтэл сүүлийн үед мах идэхгүйгээр уургийн хэрэгцээгээ дүпү, эрдэнэ шиш, вандуй, хулууны үр, самар гэх мэт жимс ногооноос хангах тухай сурталчилгаа хүчтэй явагдаж байна. Японы эрдэмтдийн хийсэн судалгаагаар дээрх жимс ногооноос авах уургийн хэрэглээ нь хүний биеийн уургийн ерөнхий хэрэглээг хангах ч хүний уураг тархийг уургаар хангаж чаддаггүй болохыг тогтоосон байна. Гавлын ясан дахь уураг тархи нь өөрөө тэр чигтээ уураг бөгөөд тэрээр махнаас авах уургаар тэтгэгддэг. Өвөг дээдэс маань бидэн шиг махыг жилийн 4 улиралд тасралтгүй идэж байгаагүй аж. Тэд “Зохимжгүй идээ найруулсан хор” гэж үздэг байсан учраас зөв хооллох асуудалд анхаарлаа хандуулж, зөв хооллох журмыг баримталж, хэрэгжүүлж иржээ.

Жилийн 4 улиралд монголчууд ямар хоол хэрэглэж ирсэн тухай доктор З.Бат-Отгон “-Өвөл хүний шар үсний сүв хаагдаж хийгээр галын хүчийг төгс бадруулах тул хоол хүнс багадвал тамир тэнхээ буурна. Иймээс өвөл голдуу амтлаг исгэлүүн давслагийг гол болгох хэрэгтэй. Тиймээс өвөл цагт хамгийн шим тэжээл илчлэг ихтэй адуу үхрийн махаар хийсэн хоол иддэг байжээ. Шим тэжээл ихтэй илчлэг хоол идсэний дараа заавал хүчтэй тараг, аарц, цагаа уудаг байсан байна. Энэ нь хүний эд эрхтэн, цус, судасанд хуримтлагдсан өөх тосыг цэвэрлэхээс гадна хоолны шингэцийг сайжруулдаг байжээ. Ер нь монголчууд өвөл 16, 17 цагаас хойш мах махан бүтээгдэхүүн хэрэглэдэггүй байж. Энэ нь хүнд чанартай хоолыг бие цогцос, эд эрхтэнд дарамт учруулалгүй зөв хэрэглэж байсны нотолгоо юм. Хавар хонины махан хоол, шар тос самарсан эсвэл шар тосоор хийцэлсэн цай, тараг зундаа айраг, тараг, аарц, бяслаг, ээзгий голчлон хэрэглээд хааяа сэрүүн чанарын ямааны мах болон үхрийн борц иддэг байжээ. Мөн намар хатаасан өрөм, ааруул, хоормог, амуу тариа, будаа зонхилон хэрэглэдэг байсан” гэж ярилаа. Тэгэхээр монголчууд бид чинь жилийн 4 улирал, цаг агаар, уур амьсгал, өөрийн бие цогцос болон түүний үйл ажиллагаа онцлогт тохируулан хоол хүнсээ хэрэглэдэг байсан гайхалтай ухаантай ард түмэн.

Чингvvнний блогоос

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.02.10 3:56 pm 
Оффлайн
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.27.08 9:36 pm
Бичлэгүүд: 520
Байршил: Байх ёстой газартай байгаа бх
ШАШНУУД ­­ДАХЬ ЦАГААН ХООЛНЫ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

БАХАЙН ШАШИН

Амьтны мах идэхийг цээрлэхийг чамд тодорхой ойлгуулан, бүтээлийнхээ эхэнд Бурхан амьд амьтан болгоны идэх зүйлийг тогтоож өгсөн бөгөөд энэ тогтоолын эсрэг зүйлс идэхийг үл зөвшөөрсөн билээ.

~Бахайн шашны зарим эрүүл мэнд,

эмчилгээний сургаалиас, хуудас 7-8

ЦАО ДАЙН СУРГААЛ


“... Хамгийн чухал зүйл бол амь хөнөөхийг зогсоох явдал... учир нь амьтад мөн хүнтэй нэгэн адил сүнс болоод ухамсартай... ТЭДНИЙГ АЛЖ ИДСЭНЭЭРЭЭ БИД ТЭДЭНД ЦУСАН ӨРТЭЙ БОЛНО”.

~Арван сахил сахихуй Гэгээнтнүүдийн сургаалиас

-Амьтны амь хөнөөхөөс зайлсхийхүй, 2р хэсэг

ХРИСТИЙН ШАШИН


Ходоодон дахь мах, махан дахь ходоод: гэвч аль алиныг нь Бурхан устгах болно.

~1-р Коринтианс 6:13, Ариун Библээс

“Махыг дөнгөж үмхэн, зажилж ч амжаагүй байхад нь Ертөнцийн Эзэн хүмүүст уурлан хилэгнэж, тэрээр хүмүүсийг асар их гай зовлонд унагажээ”.

~Дугаар 11:33, Ариун Библээс

КУНЗИЙН СУРГААЛ

“Хүн бүрийн бодол, сэтгэл бусдын зовлон шаналалыг харж тэвчдэггүй. Эрхэм хүн амьтны амьд мэнд байхыг нь харчихаад, үхэж буйг нь харж тэвчихгүй, уйлан орилж үхэж буйг нь хараад махыг нь идэж зүрхлэхгүй”.

~Мэнзьюс, Лианг Кинг Хию, 4-р хэсэг

ХИНДИЙН ШАШИН

“Хөнөөгдсөн амьтдыг та буцаан амьдруулж чадахгүйгээс хойш тэднийг хөнөөсөн явдалд та буруутай. Тиймээс та тамд очих болно, танд аврагдах зам гэж үгүй”.

~Ади-лила, 17-р хэсэг, 159-165-р мөр

“Өөрийн биеэ тэтгэхийн тулд бусад амьтдын биеийг идэхийг хүсэгч нь аливаа зовлонт төрлийг авч төрөх болно”.

~Махабрата, Ану. 115.47 FS, pg.90

ЖҮДИЙН ШАШИН

Израйлын иргэн хүн хийгээд холоос айлчилж буй гадны ямар ч хүн цусны* төрлийн зүйл идвэл, цус* идсэн тэр сүнснээс би нүүрээ буруулж, түүнийг ахан дүүсээс нь салгах болно. *цус гэдэг нь “мах” гэсэн утгатай.

~Левитикус17:10, Ариун Библээс

ДАОИЗМ


Шувуудыг торонд оруулан барих гэж ууланд бүү гар, загас, жараахай барих гэж усыг бүү бохирдуул. Газрыг чинь хагалдаг үхрийг бүү нядал.

~Аниргүй замын мэтгэлээс

ЗОРОАСТРИАНИЗМ

“Ахура Мазда­­ \Бурхан\ би газар дэлхий дээр итгэлтэй нэгэнд хоол хүнс, ач буянтай үнээнд тэжээл болгохоор өвс ургамлын хур буулгасан юм”.

~Авеста, Вэнидад Фаргард 5-20

БУДДЫН ШАШИН


...ХАМАГ ОЛНЫ ИДЭЖ БУЙ БҮХИЙ Л АМЬТДЫН МАХ НЬ ТЭДНИЙ ӨӨРСДИЙНХ НЬ ХАМААТАН САДАН НЬ ЮМ.

~Ланкаватара судраас (Трипитака № 671)



“Түүнчлэн хүүхэд төрсний дараа ээжид нь махтай хоол идүүлэх гэж ямар нэг амьтны амь хороохгүй мөн олон хамаатан саднаа цуглуулан архи ууж, мах идэхгүй байхыг анхаарах хэрэгтэй....учир нь төрөх бэрх хүнд үед нь тоо томшгүй олон муу санаат шулам, мангас, чөтгөрүүд бохир цус уухыг хүсч байдаг...үүнийг мэдэхгүйгээсээ болж амьтдыг хөнөөн идшиндээ хэрэглэснээрээ хүмүүс өөрсөддөө гай зовлон тарьж, эх хүүхэд хоёрт хор хөнөөл учруулдаг”. ~Кситигарба судар, 8-р хэсэг



“Хэн нэгнийг нас барсны дараах өдрүүдэд амь хөнөөх, үгүй хийх болоод буг чөтгөрүүд, сахиусанд тахил өргөж нүгэлт үйлийн үр үүсгэхгүй байхад анхаар...УЧИР НЬ ТЭР АМЬ ХӨНӨӨХ, МАЛ НЯДЛАХ ЯВДЛУУД БОЛООД БИШРЭЛ ҮЙЛДЭХ, ТАХИЛ ӨРГӨХ НЬ НАС БАРСАН ХҮНД ӨЧҮҮХЭН Ч ТУС ҮЗҮҮЛЭХГҮЙ, ХАРИН Ч БҮР УЛАМ ИХ НҮГЭЛТ ҮЙЛИЙН ҮРИЙГ ӨМНӨХ ҮЙЛИЙН ҮР ДЭЭР НЬ НЭМЖ, УЛАМ ГҮН, УЛАМ НОЦТОЙ БОЛГОДОГ...улмаар сайн төлөвт дахин төрөхөд нь саад болдог”. ~Кситигарба судар, 7-р хэсэг



ЭССЕНИЙН СУРГААЛ

Би тахил, өргөл, цуст баяр наадмуудыг эцэслэхээр ирнэ. ХЭРЭВ ТА ӨРГӨЛ ТАХИЛ ХИЙГЭЭД МАХ, ЦУС ИДЭХЭЭ ЗОГСООХГҮЙ БОЛ БУРХАНЫ ХИЛЭГНЭЛ ТАНААС ХОЛДОХГҮЙ.

~Ариун арван хоёрын номлол



ИСЛАМЫН ШАШИН


БУСАД ХҮН, АМЬТАНД ӨРШӨӨЛ НИГҮҮЛСЭЛ ҮЗҮҮЛДЭГ ХҮМҮҮСЭЭС ӨӨР ХЭНД Ч АЛЛАХ ӨРШӨӨЛ НИГҮҮЛСЭЛ ҮЛ ХҮРТЭЭНЭ.

~Зөнч Мухаммед, Хадит



Өөрийнхөө ходоодыг амьтдын булшны газар болгохыг бүү зөвшөөр!

~Зөнч Мухаммед, Хадит



ЖЕЙНИЙН ШАШИН


Жинхэнэ лам хүн амьд амьтныг нядлан түүнд тусгайлан бэлтгэсэн хоол, ундыг хүлээн авах учиргүй.

~Сутракританга



СИКХИЗМ


Хар тамхи, мах, архи хэрэглэдэг балмад догшин хүмүүс ямар ч бадарчлал, хоол сойлт, зан үйл, үйлдлээ ч бүгд тамд очих болно. ~Гүрү Граб Сахиб

ТӨВДИЙН БУДДИЗМ


Амьд амьтныг хөнөөн байж гаргаж авсан махыг сахиус шүтээнд өргөх нь ээжид нь хүүхдийнх нь махыг өргөхтэй нэгэн адил бөгөөд энэ нь туйлын эмгэнэлт явдал юм.

~Шавийн дээдийн зам мөр: Гүрүгийн сахилуудаас,

Агуу Гүрү Гампопа



“Цагаан хоол нь эрүүл мэндэд болоод дэлхийгээ аврахад тустай гэдгийг хүн бүр мэднэ. Хүмүүсийн агуу, энэрэнгүй, хайрын, жинхэнэ мөн чанар нь сэрэх болно.Тийнхүү хүмүүсийн ухамсрын түвшин аяандаа дээшилнэ. Хүмүүс урьд нь ойлгож байснаасаа улам илүү ихийг ойлгох болно.Тэд яг одоо байгаагаасаа илүү ихээр диваажинд ойртох болно”.

~Төгс Гэгээрсэн Чин Хай

_________________
I Want You To Be Happy.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.08.10 12:37 am 
Оффлайн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.21.06 8:33 pm
Бичлэгүүд: 271
Байршил: Veganism:The Noble Way of Living

_________________
www.suprememastertv.com


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.11.10 1:33 am 
Оффлайн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.21.06 8:33 pm
Бичлэгүүд: 271
Байршил: Veganism:The Noble Way of Living

_________________
www.suprememastertv.com


Сүүлийн удаа Munkhsoyol 3-р сар.11.10 1:38 am-д засварласан, нийт 5 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.11.10 1:33 am 
Оффлайн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.21.06 8:33 pm
Бичлэгүүд: 271
Байршил: Veganism:The Noble Way of Living

_________________
www.suprememastertv.com


Сүүлийн удаа Munkhsoyol 3-р сар.11.10 1:42 am-д засварласан, нийт 2 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.11.10 1:34 am 
Оффлайн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.21.06 8:33 pm
Бичлэгүүд: 271
Байршил: Veganism:The Noble Way of Living

_________________
www.suprememastertv.com


Сүүлийн удаа Munkhsoyol 3-р сар.11.10 1:43 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
 Постын сэдэв: Yu
БичлэгБичигдсэн: 3-р сар.12.10 2:16 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.12.02 10:54 pm
Бичлэгүүд: 1036
Байршил: Insulin shock therapy
veganuudiin tald orj eereel bichhees. uheriin gargaj baigaa CO2-oos tsahilgaan gargaj bolno gej uzjiine. ene ni uher hangalttai hemjeenii CO2 yalgaruuldag gedeg ni haragdjaagaan.

Dr. Michael E. Webber and Amanda D Cuellar from the University of Texas at Austin

Cow Power


Дээд талд
 Постын сэдэв: Yu
БичлэгБичигдсэн: 3-р сар.12.10 2:22 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.12.02 10:54 pm
Бичлэгүүд: 1036
Байршил: Insulin shock therapy
uher-iin yalgaruuljaagaa CO2-iig yaj hemjeed baigaan be? doorhi zurgaas harhad hoshnogond ni ungasiig ni tsugluulhaar sav zalgadag yum shig baina

doorh hemjiltiig Guillermo Berra gedeg argentinii sudlaach hiisen baina.
http://www.foxnews.com/story/0,2933,379801,00.html#

Зураг


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.14.10 3:50 am 
Оффлайн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.21.06 8:33 pm
Бичлэгүүд: 271
Байршил: Veganism:The Noble Way of Living

_________________
www.suprememastertv.com


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.18.10 1:15 am 
Оффлайн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.21.06 8:33 pm
Бичлэгүүд: 271
Байршил: Veganism:The Noble Way of Living

_________________
www.suprememastertv.com


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.18.10 1:26 am 
Оффлайн
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.11.10 4:18 pm
Бичлэгүүд: 328
Байршил: Between Two Different Worlds
ийм сайхан юмыг идэхгүй гэж бодохоор харамсалтай санагдахгүй байна уу... :lol:


Зураг

_________________
Биби


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.23.10 10:07 pm 
Оффлайн
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.27.08 9:36 pm
Бичлэгүүд: 520
Байршил: Байх ёстой газартай байгаа бх
Хүн төрөлхтөний хувьсан хөгжсөн түүхээс үзвэл манай өвөг дээдэс төрөлхийн цагаан хоолтон байжээ. Хүний бие махбодын бүтэц нь мах идэхэд зохицоогүй юм. Колумбын их сургуулийн доктор Г.С.Хантинген хүний биеийн бүтэц зүйн харьцуулсан судалгааны өгүүллээрээ үүнийг нотолсон юм. Тэрээр махчин амьтны нарийн, бүдүүн гэдэс нь богинохон байдгийг анзаарчээ. Махчин амьтны бүдүүн гэдэс шулуун бөгөөд гөлгөр байдаг ажээ. Үүний эсрэгээр, мах иддэггүй амьтны нарийн, бүдүүн гэдэсний аль аль нь урт байдаг. Махан дахь эслэгийн агууламж бага, уургийн нягтрал их байдгаас гэдэс шим тэжээлийг нь шингээхэд урт хугацаа шаардагддаггүй байна.

Тийм учраас ургамалын тэжээлтний гэдэснээс мах иддэг амьтны гэдэс богино байдаг.
Байгалаасаа ургамлаар хооллогч бусад амьтны нэгэн адил хүн төрөлхтөний бүдүүн, нарийн гэдэс нь урт байдаг. Бидний гэдэсний нийт урт нь барагцаалбал 28 фут (8.5 метр) байдаг. Нарийн гэдэс олон нугалардаг, хана нь хуниастай бас гулгамтгай биш байдаг. Энэ нь мах иддэг амьтны нарийн гэдсийг бодоход илүү урт учир бидний идсэн мах гэдсэн дотор илүү удаан хугацаагаар байдаг.
Ингэсний улмаас тэр мах нь муудаж ялзран хорт бодис ялгаруулдаг юм. Эдгээр хорт бодисыг шулуун гэдэсний өмөн өвчний шалтгаан гэж үздэг ба мөн эдгээр нь хорт бодисуудыг зайлуулах үүрэгтэй элэгний ачааллыг ихэсгэж, элэгний хатуурал, тэр ч бүү хэл элэгний өмөн өвчин үүсэх нөхцөл бүрдүүлдэг. Маханд бөөрний ачааллыг ихэсгэдэг урокинез уураг болон шээсний хүчил их агуулагддаг ба тэдгээр нь бөөрний ачааллыг нэмэгдүүлэн бөөрний үйл ажиллагааг сүйтгэж чадна. Нэг фунт (хагас кило шахуу) шарсан үхрийн маханд 14 грамм урокинез уураг агуулагдаж байдаг.
Амьд эсийг шингэн урокинез дотор хийхэд бодисын солилцоо нь алдагддаг байна. Махны зүйлд эслэг эд болон ширхэглэг бодис бага байдаг бөгөөд эслэг бодис дутагдвал өтгөн амархан хатах болно. Мэдээж, өтгөн хатах нь шамбарам болон бүдүүн гэдэсний өмөнг үүсгэдэг.
Маханд байгаа холестерин болон ханасан өөх нь бас зүрх судасны өвчин үүсгэнэ. Зүрх судасны өвчин бол Америкчуудын нас баралтын шалтгааныг тэргүүлдэг, одоо үед Тайваньд ч мөн адил болжээ.

Өмөн үү бол үхэлд хүргэж буй шалтгаануудаас хоёр дахь тэргүүлэгч шалтгаан юм. Махыг шарж, хайрах нь хүчтэй канцероген /carcinogen/ агуулдаг нэг зүйлийн химийн бодис(метилхолантрен)-ыг үүсгэдэг болохыг судалгаа харуулжээ. Энэ химийн бодисыг өгсөн хулгана яс, цус, ходоодны гэх мэт өмөн өвчнөөр өвчилдөг байна.

Судлаачид хөхний өмөнгөөр өвдсөн хулганы хөхүүлж байгаа зулзага нь бас өмөн өвчнөөр өвчилдгийг илрүүлсэн байна. Хүний өмөн өвчний эсийг амьтанд тарихад тэр амьтан өмөн үү туссан байна. Бидний өдөр тутмын иддэг мах нь ийм өвчтэй малын мах байсан бол бид түүнийг нь бие махбоддоо аваад, өвчлөх магадлал их болно.
Ихэнх хүмүүс мал нядлах газрын махыг мал эмнэлэг, ариун цэврийн шалгалтанд орсон гэж боддогоос махыг цэвэрхэн, аюулгүй гэж үздэг. Үнэндээ мал нядлах газар өдөр бүр өдий төдий үхэр, гахай, тахиа, нугас зэргийг алж худалдаж байгаа тул амьтан болгоныг хорт хавдартай эсэхийг нь нэг бүрчлэн шалгах бололцоо байхгүй. Амьтан болгоныг бүү хэл зүсэм маханд өмөн өвчний эс байгаа эсэхийг нягтлах нь туйлын бэрхшээлтэй юм. Одоо үед махны үйлдвэрт толгой нь сэжигтэй бол толгойг нь хаяж, хөл нь өвчтэй бол хөлийг нь хаях арга хэрэглэж зөвхөн өвчтэй хэсгийг нь салгаж аваад үлдсэн хэсгийг нь худалдаж байна.

Нэрт цагаан хоолтон доктор Ж.Х.Келлог “Бид ургамал ногооны зүйл идвэл идэшний зүйл маань ямар өвчнөөр үхсэн бол гэж сэтгэл зовних хэрэггүй тул идэж уухыг маань таатай сайхан болгоно шүү!” гэж хэлжээ.
Үүнээс гадна санаа зовох өөр нэг зүйл бас байна. Амьтныг бордох тэжээл, антибиотик болон өсөлт хурдасгах даавар, стеройд зэргийг агуулсан эм бэлдмэлийг амьтны тэжээлд холих буюу биед нь шууд тарьдаг. Ийм амьтны махыг идвэл энэ бодисууд нь хүний биед шингэдэг болохыг нийтэд мэдээлсэн байна. Маханд байгаа антибиотик нь хүмүүсийн эмчилгээнд хэрэглэж буй антибиотикийн үйлчилгээг бууруулах магадлалтай байна.

Зарим хүн цагаан хоол хэрэглэхэд шим тэжээл дутагдана гэж үздэг. Америкийн гэмтэл согогийн эмнэлгийн мэргэжилтэн доктор Миллер Тайваньд дөчин жил эмнэлгийн ажил хийжээ. Тэр бүх ажилтан, өвчтөн цөмөөрөө цагаан хоол иддэг эмнэлэг байгуулсан байна. Тэрээр: “Ургамал болон махаар аль алинаар нь хооллож чаддаг амьтны нэг бол хулгана юм. Хоёр хулганыг тусгаарлаад нэгэнд нь мах идүүлж, нөгөөд нь цагаан хоол идүүлэхэд хоёр хулганын өсөлт бойжилтын байдал адилхан, гэхдээ ургамлаар хооллодог хулгана өвчин эсэргүүцэх чадвар сайтай, урт насалдгийг харж болно. Үүнээс гадна хоёр хулгана өвчин тусвал ургамал хоолтой хулгана нь түргэн эдгэрдэг байна” гэжээ. Мөн “орчин цагийн шинжлэх ухааны эм бэлдмэл хичнээн их сайжирсан ч гэсэн зөвхөн өвчнийг л эмнэж чадна. Харин хүнс хоолны зүйл бол хүмүүсийг эрүүл саруул байлгаж чадна” гэж нэмж хэлжээ. Бас: Ургамлын гаралтай хүнсний зүйл нь махыг бодвол шим тэжээлт чанарын шууд эх булаг юм гэж заажээ. Хүмүүс мах иддэг, гэтэл бидний идэж байгаа амьтны шим тэжээлийн эх булаг нь ургамал ногоо л байдаг. Ихэнх амьтан богино настай, бас хүнд байдаг бараг бүх өвчнийг тээж байдаг. Энэ нь хүн төрөлхтний өвчин эмгэг нь өвчтэй малын мах идсэнээс үүсэлтэй байх тун магадлалтай гэсэн үг юм. Тиймээс хүн шим тэжээлээ яагаад ургамлаас шууд авдаггүй юм бэ? Доктор Миллер эрүүл мэндээ сайн байлгая гэвэл, бүх шим тэжээлээ авахад зөвхөн үр тариа, буурцаг, ногоо л хэрэгтэй гэжээ.

Амьтны уураг ургамлын уургаас илүү гэж олон хүн үздэг. Учир нь амьтны уургийг нийлмэл уураг, ургамлын уураг нийлмэл бус уураг юм. Үнэндээ бол нийлмэл уураг зарим ургамалд байдаг, бас нийлмэл бус уурагтай хэд хэдэн ургамал нийлж нэгдээд нийлмэл уураг үүсгэдэг байна.
1988 оны гуравдугаар сард Америкийн Хоол Судлалын холбооноос “Хэрэв шим тэжээлт чанарыг нь зохистой тохируулж чадвал цагаан хоол нь эрүүл мэндэд ашигтай, шим тэжээлээр хангалттай гэж АХС-ын холбооны зүгээс үзэж байна” гэж зарлан тунхаглажээ.

Мах иддэг хүмүүс цагаан хоолтнуудаас хүч чадалтай байдаг гэсэн төөрөгдөл түгээмэл байдаг ч Яал их сургуулийн профессор Ирвинг Фишерийн 32 цагаан хоолтон, 15 махан идэштэн оролцсон туршилт хийхэд цагаан хоолтнууд нь илүү тэсвэр хатуужилтайг илрүүлжээ. Туршилтанд оролцсон хүмүүсийг гарыг нь аль болох удаан өргүүлж үзжээ. Туршилтын хариу нь тун илт тодорхой харагдав. Мах иддэг 15 хүний 2 нь л арван таваас гучин минут гараа өргөсөн бол, цагаан хоолтон 32 хүнээс; 22 нь гараа арван таваас гучин минут, 15 нь хагас цаг, 9 нь нэг цагаас дээш, 4 нь хоёр цагаас дээш, нэг нь гурван цагаас дээш хугацаагаар өргөсөн байна.

Холын зайн уралдаанд гүйдэг шилдэг тамирчид тэмцээний өмнөх үеүүдэд цагаан хоол иддэг байна. Цагаан хоолны эмчилгээний мэргэжилтэн эмч Барбара Моур зуун арван бээр (200-аад км) зайг 27 цаг 30 минутад туулсан байна. Тавин зургаан настай нэгэн эмэгтэй залуу эрчүүдийн
тогтоосон дээд амжилтыг эвдсэн байна. Тэрээр: “Би бүрэн цагаан хоолтон хүмүүс эрүүл чийрэг, ухаан саруул, цэвэр ариун амьдралтай байдгийг харуулах жишээ байхыг хүссэн юм” гэжээ.
Цагаан хоолт хүн хоол хүнснээсээ хангалттай хэмжээний уураг авч чаддаг уу? Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр бол бид өдөр тутам авах илчлэгийнхээ 4,5 хувийг нь уургаас авч болно. Буудайд 17%, ногоон цэцэгт (байцаа) наргилд 45%, цагаан будаанд 8%-ийн уургийн төрлийн илчлэг агуулагддаг байна. Иймээс мах хэрэглэхгүйгээр уургаар баялаг хоол хүнстэй байх тун хялбар юм. Зүрхний өвчин, өмөн үү зэрэг олон өвчин үүсгэдэг хэт их өөх тостой хоол хүнснээс ангижрах нэмэлт ашиг тустай байдаг болохоор цагаан хоол хэрэглэх ёс нь хамгийн дээд зэргийн сонголт гэдэг нь илэрхий юм.

Зүрхний өвчин, хөх, шулуун гэдэсний өмөн, саа өвчнөөр өвчлөх нь ханасан өөх тос ихээр агуулдаг мах болон амьтны гаралтай хүнсний зүйлийг хэт их хэрэглэхтэй холбоотой нь батлагдаад байна. Тос багатай цагаан хоол идсэнээр ихэвчлэн урьдчилан сэргийлж, зарим үед эмчилж болдог бусад өвчний тоонд бөөрний чулуу, булчирхайн өмөн, чихрийн шижин, арван хоёр нугалаа гэдэсний шарх, цөсний чулуу, ходоодны архаг үрэвсэл, үе мөчний үрэвсэл, буйлны өвчин, батга, нойр булчирхайн өмөн, ходоодны өмөн, цусны чихэр багасах, өтгөн хатах, дивертикулит, цусны даралт ихсэх, яслаг эд сийрэгжих, өндгөвчийн өмөн, шамбарам, хэт таргалах болон багтраа өвчин багтдаг.
Тамхи татахыг эс тооцвол мах идэхээс илүү хүний эрүүл мэндэд хор болох зүйл байхгүй болно.


Эх сурвалж:
Агшин зуур билиг нээгдэхийн түлхүүр ном

_________________
I Want You To Be Happy.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.23.10 10:08 pm 
Оффлайн
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.27.08 9:36 pm
Бичлэгүүд: 520
Байршил: Байх ёстой газартай байгаа бх
Мал аж ахуй бүр хожуу МЭӨ ҮII-ҮI зуунд үүссэн гэдэг. Иймд эртний хүмүүс ногоо, жимс, самраар хооллодог байжээ. Хүний шүд, ходоод, гэдэсний зохион байгуулалтыг судлаад хүн гарал үүслээрээ ургамал болон сүүн тэжээлтэн байсныг нотолсон байдаг. Колумбын Их сургуулийн доктор Г.С. Хантинген хүний биеийн бүтэц зүйн харьцуулсан судалгаагаар махчин амьтны нарийн, бүдүүн гэдэс богинохон, шулуун гөлгөр, харин мах иддэггүй амьтных урт байдаг байна. Байгалаасаа ургамлаар хооллогч бусад амьтны нэгэн адил хүн төрөлхтөний бүдүүн, нарийн гэдэсний урт 8.5 метр байдаг ажээ. Нарийн гэдэс олон нугалардаг, хана нь хуниастай, бас гөлгөр биш учраас бидний идсэн мах гэдсэн дотор удаан хугацаагаар байж, муудаж ялзран хорт бодис ялгаруулдаг. Тэрхүү хорт бодисыг шулуун гэдэсний хорт хавдрын шалтгаан гэж үздэг ба эдгээр хорт бодисыг зайлуулах үүрэгтэй элэгний ачааллыг ихэсгэж, элэгний хатуурал, тэр ч бүү хэл элэгний өмөн өвчин үүсэх нөхцөл болдог. Хүнийг үхэлд хүргэж буй шалтгааны хоёр дахь нь өмөн үү гэдэг. Махыг шарж, хайрах нь хүчтэй канцероген агуулдаг нэг зүйлийн химийн бодис үүсгэдэг болохыг судалгаа харуулжээ. Энэ химийн бодисыг өгсөн хулгана яс, цус, ходоодны гэх мэт өмөн өвчнөөр өвчилсөн байна. Судлаачид, хөхний өмөнгөөр өвдсөн хулганы хөхүүлж байгаа зулзага бас өмөн өвчнөөр өвчилдгийг тогтоосон байна. Хүний өмөн өвчний эсийг амьтанд тарихад ч тэр амьтан өмөн үү туссан байна. Тэгэхээр бидний өдөр тутмын иддэг мах ийм өвчтэй малын мах байсан бол түүнийг нь бие махбоддоо аваад өвчлөх магадлал их болно. Ихэнх хүн мал нядлах газрын махыг мал эмнэлэг, ариун цэврийн шалгалтад орсон гэж боддогоос цэвэрхэн, аюулгүй гэж үздэг. Үнэндээ мал нядлах газар өдөр бүр өдий төдий хонь, үхэр, гахай, тахиа алж, худалдаж байгаа тул амьтан болгоны хорт хавдартай эсэхийг нэг бүрчлэн шалгах бололцоо байхгүй. Амьтан болгоныг бүү хэл зүсэм маханд өмөн өвчний эс байгаа эсэхийг нягтлан шалгах туйлын бэрхшээлтэй юм. Одоо үед махын үйлдвэрт толгой нь сэжигтэй бол толгойг нь хаяж, хөл нь өвчтэй бол хөлийг нь хаях арга хэрэглэж зөвхөн өвчтэй хэсгийг нь салгаж хаяад үлдсэнийг нь худалдаж байна. Үүнээс гадна санаа зовох өөр нэг зүйл байна. Амьтныг бордох тэжээл, антибиотик болон өсөлт хурдасгах даавар, стеройд зэргийг агуулсан эм бэлдмэлийг амьтны тэжээлд холих буюу биед нь шууд тарьдаг. Дулааны улиралд зах дээр махаа муудуулахгүй гэж наймаачид янз бүрийн химийн зүйл шахдаг гэсэн яриа нийтийн дунд байдаг. Тийм мах идвэл дээрх бодисууд хүний биед шингэдэг байна.

Зарим хүн цагаан хоол хэрэглэхэд шим тэжээл дутагдана гэж үздэг. Америкийн гэмтэл согогийн эмнэлгийн мэргэжилтэн доктор Миллер Тайваньд дөчин жил ажиллахдаа бүх ажилтан, өвчтөнүүд нь цагаан хоол иддэг эмнэлэг байгуулсан байна. Тэрээр “Ургамал болон махаар аль алинаар нь хооллож чаддаг амьтан бол хулгана юм. Хоёр хулганыг тусгаарлаад нэгэнд нь мах идүүлж, нөгөөд нь цагаан хоол идүүлэхэд тэр хоёрын өсөлт бойжилт адилхан, гэхдээ ургамлаар хооллодог хулгана өвчин эсэргүүцэх чадвар сайтай, урт насалдгийг харж болно. Үүнээс гадна өвчин тусвал ургамал хоолтой нь түргэн эдгэрч байсан” гэжээ. Орчин цагийн шинжлэх ухааны эм бэлдмэл хэчнээн сайжирсан ч зөвхөн өвчнийг л эмнэж чаддаг. Харин зөв хүнс хоолны зүйл бол хүмүүсийг эрүүл саруул байлгаж чадна. Ургамлын гаралтай хүнсний зүйл махыг бодвол шим тэжээлт чанарын шууд эх булаг юм. Хүмүүс мах иддэг, гэтэл бидний идэж байгаа амьтны шим тэжээлийн эх булаг нь ургамал ногоо л байдаг. Ихэнх амьтан богино настай, бас хүнд байдаг бүх өвчнийг тээж байдаг. Энэ нь хүн төрөлхтөний өвчин эмгэг нь өвчтэй малын мах идсэнээс үүсэлтэй байх тун магадлалтайг харуулж байна. Тиймээс хүн шим тэжээлээ яагаад шууд ургамлаас шууд авдаггүй юм бэ? Доктор Миллер “Эрүүл мэндээ сайн байлгая гэвэл бүх шим тэжээлээ авахад зөвхөн үр тариа, буурцаг ногоо л хэрэгтэй” гэжээ. Одоогоос 20 гаруй жилийн тэртээ Америкийн Хоол судлалын Холбооноос “Хэрэв шим тэжээлт чанарыг нь зохистой тохируулж чадвал цагаан хоол эрүүл мэндэд тустай, шим тэжээлээр хангалттай гэж үзэж байна” хэмээн зарлажээ.Зөв зохицуулсан цагаан хоол эрүүл, тэжээллэг төдийгүй зарим өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчилгээний ач холбогдолтой. Нэрт цагаан хоолтон, доктор Ж.Х.Келлог “Бид ургамал ногооны зүйл идвэл идэшний зүйл маань ямар өвчтэй байсан бол гэж сэтгэл зовних хэрэггүй тул сэтгэл таатай сайхан хооллоно шүү” гэжээ.
Махан хоолыг боловсруулахад ургамал болон цагаан идээнээс илүү ажиллагаа шаардагдах ба бие махбодийн илүү ажилбар бүр нь хүнийг ядраадаг. Харин жимс, хүнсний ногоо махнаас 10 дахин, сүү цагаан идээ 5 дахин хялбар шингэцтэй бөгөөд биеэс хортой бодисыг гадагшлуулж, хоргүйжүүлдгийг Шинжлэх ухаан хэдийн нотолсон билээ. Цагаан хоолтны уургийн гол эх үүсвэр болох буурцгийн төрлийн ургамал /төрөл бүрийн шош, вандуй, буурцаг/ хялбар шингэцтэйн дээр мах, өндөг, сүүний нэгэн адил бүх л үл орлуулагч аминхүчлийг агуулсан төгс уурагтай, мөн ханаагүй тос, эслэг, аминдэм болон эрдэс бодисын эх булаг болдог.Тухайлбал, 100 гр шар буурцгийн шинэ бяслаг /дүпү/ сүүнээс кальцийг 1.7, фосфор 2, калийг 1.3 дахин их агуулж, төмрийн агууламж нь махныхтай ойролцоо бөгөөд антиоксидант /исэлдэл хориглогч/ бүлэг бодис болох изофлавиныг 200 мг буюу өөр ямар ч бүтээгдэхүүнд байхгүй хэмжээгээр агуулдаг байна. Доктор Миллер дүпүг “ясгүй мах” гэж нэрлээд энэ бүтээгдэхүүн нэн тэжээллэг тул хэрэглэхэд, шаардлагатай шим тэжээлээ хангалттай авч, урт насална гэжээ. Цагаан хоолт хүн хоол хүнснээсээ хангалттай хэмжээний уураг авч чаддаг уу? Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр бид өдөр тутам авах илчлэгийнхээ 4.5 хувийг уургаас авч болно. Буудайд 17%, цэцэгт байцаанд 45%, цагаан будаанд 8% -ийн уургийн төрлийн илчлэг агуулагддаг байна. Иймээс мах хэрэглэхгүйгээр уургаар баялаг хоол хүнстэй байх нь тун хялбар бөгөөд энэ нь бидний өөрөө өөртөө барьж буй нэг ёсны бэлэг юм. Архи, тамхи хэрэглэхийг эс тооцвол мах идэхээс илүү хүний эрүүл мэндэд хор болох зүйл байхгүй ажээ.
Дэлхий дээр амьдарч байсан үе үеийн олон алдартнууд цагаан хоолтон байжээ. И.Ньютон, Леонардо Да Винчи, Рабиндранат Таагүүр, Лев Толстой, Махатма Ганди, Диана гүнж, одоо бидний дунд Лео Каприо, Мадонна, Пол Маккартни гээд мөн олимп, дэлхийн олон удаагийн аварга тамирчидыг ч нэрлэж болно. Алберт Эйнштейн хэлэхдээ: “Миний бодлоор цагаан хоолны улмаас хүний зан чанарт гардаг өөрчлөлт, ариусах нөлөө нь хүн төрөлхтөнд ихээхэн ашигтай юм. Иймээс хүмүүс цагаан хоол идэхийг сонгох нь буян хишигтэй болоод амар амгалан хоёр талтай юм” гэжээ.
Амьтныг алахад тэд асар их цочирдон айж, тарчлал болоод өшөө хорслыг мэдэрдэг. Үүний улмаас тэд хорт бодис ялгаруулж тэр нь маханд нь шингэж үлддэг ба махыг нь идэж буй хүмүүст хор нөлөө нь тусдаг байна. Амьтны хэлбэлзлийн давтамж хүнийхээс доогуур болохоор бидний хэлбэлзэлд нөлөөлж билиг ухааны хөгжлийг өөрчилдөг ажээ.
Харин монголчууд эрт дээр үеэс мах бага хэрэглэдэг, бие сайтай, баатарлаг, билиг оюун хурц ард түмэн байлаа. Үүний нотолгоо бол бидний өвөг дээдэс жилийн гуравны нэгд нь л махан хүнс бага хэмжээгээр хэрэглэж бусад үед нь цагаан хоол иддэг байсныг түүхийн хуудаснаа тэмдэглэн үлдээснээс харж болно. Тиймээс бид өнөөдөр өвөг дээдсийнхээ ариун сургаалийг дагадаггүй юмаа гэхэд эрүүл мэндээ бодож мах бага хэрэглэх нь зайлшгүй чухал болж байна даа. Харин одоо дэлхий нийтээрээ цагаан хоол хэрэглэхийг уриалж байна. Энэ нь дээр миний нэлээд түлхүү өгүүлсэн эрүүл мэнддээ санаа тавих шалтгаанаар цагаан хоолтон болох ёстой. Мөн шинжлэх ухаан ч байх үүднээс, энэрэл нигүүслийн бүхий л үүднээс, дээр нь дэлхий ертөнцийг аврахын тулд бид цагаан хоолтон болох ёстой ажээ. Барууны орнууд болон Америкт хүмүүс долоо хоногт ганцхан удаа цагаан хоол идэх юм бол жил бүр 16 сая өлөн зэлмэн хүнийг аврах боломжтой гэдгийг судалгаагаар тогтоожээ. Эцэст нь дурьдахгүй өнгөрч боломгүй нэг мэдээ байгаа нь өнөөдөр дэлхий дээр бараг нэг тэрбум хүн өлсгөлөн болоод хоол тэжээлийн хомсдолд зовж байна. Жилд 40 сая хүн өлсөж үхэж байгаагийн ихэнх нь хүүхэд байна.

_________________
I Want You To Be Happy.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.23.10 10:09 pm 
Оффлайн
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.27.08 9:36 pm
Бичлэгүүд: 520
Байршил: Байх ёстой газартай байгаа бх
Мах идэх нь амьтан алахтай адил !
Дуучин Номинжин
http://yargachin.blogspot.com/2009_05_01_archive.html
Дэлхийн цагаан хоолтон болон веган элитүүд
http://energy.blog.banjig.net/post.php?post_id=347848

_________________
I Want You To Be Happy.


Сүүлийн удаа Muren 9-р сар.21.10 2:42 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.24.10 8:08 pm 
Оффлайн
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.27.08 9:36 pm
Бичлэгүүд: 520
Байршил: Байх ёстой газартай байгаа бх
Махны тухай бодол
Хүн, ан амьтан, мал адгуус бүгдээрээ л байгалийн нэг хэсэг. Хүн гэдэг амьтан бие бялдрын хөгжлөөр сайнгүй боловч хэл яриан дээрээ тулгуурлан нийгэмтэй болж оюун ухааны хөгжлөөрөө бусдаасаа илүү байдаг.


Хүн ухамсрынхаа хүчээр бусад амьтдыг эсэргүүцэх чадваргүй болгох зэр зэвсгийг ашиглаж эрхшээлдээ оруулдаг.

Хүмүүс өөрсдөө тарчилж зовох, алуулахаас маш их айдаг мөртлөө амьтдыг нядлахдаа юман чинээ бодолгүй тэдэнтэй дээрэнгүй, хэрцгий ханддаг шүү дээ. Мал амьтад хүний хэлээр ярьдаггүй ч хүн шиг баярлах, гомдох, хайрлах, дурлах, үзэн ядах гэх мэт бүх мэдрэмжийг адилхан мэдэрдэг юм.

Амьтад хүнд алуулахдаа маш их айн цочирдож чадлынхаа хэрээр зугтахыг оролдож орилж хашгиран эсэргүүцдэг. Тэднийг алж нядлах үед маш их өвдөлт шаналал,айдас түгшүүрийг мэдэрж хорсол гомдолдоо автсаар үхдэг. Энийг нь харсаар мэдсээр байгаа хэрнээ хүмүүс ийм аймшигтай хэрцгий зүйл хийсээр байгаа билээ.


Мал нядалгааны газар чи нэг л удаа очиж үзвэл насаараа мах идэхээ байна гэсэн үг байдаг. Бид идэж байгаа амьтаддаа юу тохиолдсоныг бодитой ухаарч мэдрэлгүй мах идэх зуршлыг нийгмийн дэмжлэгтэйгээр бий болгожээ!

"Би үхэхээр чи үх", "Хүчтэй нь хүчгүйгээ" гэх хүний бодол санаа нь хүмүүс хоорондын харилцаанд биеллээ олж аллага, хэрцгийлэл, дайн байлдаан, бузар жигшүүртэй явдал бүхний эх нь болдог. Сул дорой амьтдын далд энергиэс шалтгаалан мах иддэг хүн өөрийн дотоод сэтгэлд байгаа энэрэл нигүүлслийнхээ үр үндсийг тасалж билиг ухааных нь хөгжил өөрчлөгдөн араатан авиртай болдог байна.

Лев Толстой: "Мал нядалгааны газар байгаа л бол дайны талбар байна. Цагаан хоол бол хүнэлэг энэрэнгүй чанарын шалгуур мөн" .

Хүмүүс махаар сайхан үнэр амттай хоол хийн амтархан идэж цэлийсэн чөлөөтэй өрөөнд инээлдэж баясан "хайр" ярин сууж байхад амьд амьтад ферм мэтийн газар жижиг төмөр торонд олуулаа хоригдон, шахцалдан чихэлдэж, хавчийж муруйгаад хүнд хэрцгийгээр алуулан зовж тарчилж байна. Тэрхүү үйлдвэр нь нядалгаанд зориулан хамгийн бага зардлаар хамгийн олон амьтан үржүүлэхээр тооцоологдон баригдсан байдаг. Тэдэнтэй тэжээлийг мах болгох машин мэтээр ханддаг байна.

"Бид малыг өөрсдөө олноор нь тэжээж өсгөж үржүүлдэг байтал яагаад бид тэднийг алж идэж болдоггүй юм " гэж зарим хүмүүс хэлдэг. Бид үр хүүхдээ ч гэсэн төрүүлж тэжээж өсгөдөг боловч тэднийг алж идэх эрхтэй гэж үү?. Үүний адилаар амьтад ч гэсэн амьдрах эрхтэй. Хэрэв бид идэж уухын төлөө амьтдыг алж устгах юм бол энэ нүглийнхээ үрийг энэ насандаа, эсвэл дараа төрөлдөө өөр хэлбэрт заавал амсч хүнс болон алуулах болно.

Хүн төрөлхтөн зөвхөн өөрсдийнхөө идэх уух, амт таашаал, зугаа цэнгэлээ бодон гэмгүй амьтдыг тарчлаан зовоож цусыг нь гол мэт урсгасан бузар нүглийнхээ үр дүнг энэ насандаа биш бол дараа төрөлдөө заавал амсна !


Библийн судар олон зуун жилийн турш хүн төрөлхтөний гараар дамжиж ирсэн хамгийн эртний судар боловч түүнд бичигдсэн бүхэн нь бурхны үг гэж итгэхэд нэн бэрх юм.

Библийн судар нь Израйлийн ард түмэн болон янз бүрийн католик шашины газраар олон зуун жилийн турш дамжиж ирэхдээ тухайн хувь хүн болон үндэстний ёс заншил, үзэл сурталд нийцэхийн тулд танагдаж засварлагдсаар ирсэн ном юм. Гэтэл христчид библи номонд л ингэж бичигдсэн учир ийм л байх ёстой гээд өөрийн ухаангүй, киборг шиг зүтгэн
"Хүн бол бурхны онцгой бүтээл, харин бусад амьтад бол хүний хэрэгцээг хангах гэж л оршин байдаг зүйлс юм. Тиймээс тэднийг алж идэх эсэх нь хүний дур " гэдэг. Мөн Библи номонд "Израйлчуудыг бурханд сонгогдсон ариун ард түмэн" гээд тэдний мал аж ахуй, махан хүнс, малаар бурханд тахил өргөх шашны зан үйлийн талаар гардгаас итгэгчид нь амьтдыг алж болно хэмээн төөрөлддөг. Амьтдад хэрцгий хандаж тэднийг хэрцгийлэн алж байгаа хүн бол ариун, шударга , энэрэнгүй болох талаар яриад ч хэрэггүй юм. Библийн судрын Хуучин гэрээний Эхлэл номны 1-р бүлэгт бурхан хүний идэх хоол тэжээлийг тов тодорхой зааж хэлж өгсөн байдаг.

Эхлэл 1-29. Бурхан: Газар дэлхий дээрх үрт ургамал, үрт жимсний мод бүгдийг би та нарт өгнө.Тэр бүхэн нь та нарын хоол хүнс болог.

Эхлэл 1-30. Газар дэлхий дээрх бүх зэрлэг араатан, огторгуйн бүх жигүүртэн шувууд, газраар мөлхөгч амьтай бүхэн, аливаа амьтдад ургамал, ногоо бүрийг хоол хүнс болгон өгнө хэмээв. Тэгээд тэр нь ёсоор болов.

Анхны хүн, араатан, жигүүртэн, үлэг гүрвэл зэрэг ямар ч амьтан анх бүтээгдэхдээ бүгд ногоон ургамал, үр жимсээр хооллож нэгнийгээ барьж иддэггүй байсан тул юунаас ч айхгүй бүх амьтад аз жаргалтай байсан гэдэг. Гэвч өөрсдийнх нь гэм нүглээс болж тэдэнд өвчин, үхэл нүүрлэн хүчтэй амьтан нь доройгоо барьж идэн алж хөнөөх бузар үйл дэлхийд нүүрлэсэн гэдэг.

Бурхан угтаа бол хүнд дэлхийн амьтдыг захир, удирдан жолоод гэж айлдсан болохоос аль дуртайгаа алж идээрэй гэж огт хэлээгүй билээ. Мөн зөвхөн хүнийг л алж болохгүй гэж хэлээгүй. Аливаа амьтныг бүү хөнөө гэжээ.

Буддын шашны сургаалд эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд аливаа амьд амьтны амь тасалж болохгүй, хорхой шавьжийг хүртэл алах нь нүгэл гэдэг.


Гэтэл Төв гандан тэгчилэн хийдийн лам Д.Чойжамц болон тэнд байрлах бусад лам хуваргууд ариухан ухаалаг дүр эсгэх хэрнээ хүнсэндээ зориулж бог болон бодыг ихээр нядлуулдаг нь гайхмаар. Хүний зовлонг далимдуулан элдэв юмаар мунхаруулж сүсэглүүлэн мөнгийг нь салгах, биеийг нь ашиглах нь тэдний гол зорилго юм.

Зарим хүмүүс "Би махан хоол байнга иддэг ч гэлээ мал алж нүгэл үйлддэггүй, Нэгэнт нядлаад зарж байгаа махыг авч идэх нь зүгээр" гэж мунхагладаг. Гэтэл малчдын мал нядалгаа, махны үйлдвэр, шувуун фабрик мэтийн газруудад амьтдыг хэнд зориулж олон мянгаар нь нядалж байна вэ? Мах худалдан авах нь тэрхүү аллагыг сайшаан дэмжиж тусалж байна гэсэн үг. Тиймээс тэр амьтныг нядлаачтай нийлж хамжиж алж байгаа хэрэг гарцаагүй мөн. Бид хүн алахыг хамгийн жигшүүртэй аймшигтай нүгэл гэдэг. Тэгвэл биднэнтэй нэгэн адил амьдралд хүсэн тэмүүлж буй бусад амьтдыг хөнөөж махыг нь идсэнээр өөрсөддөө ямар их бузар, нүгэл хурааж байгаа бол.

"Хүн цагаан хоолтон байх нь алба биш, харин сайхан сэтгэлтэй байвал л болоо бишүү" гэж зарим хүмүүс ярьдаг. Үнэхээр энэрэнгүй сайхан сэтгэлтэй бол өөртэйгээ адил амьтдыг хэрхэн зовж шаналж буйг үзээд мах идэж чадахаа болих билээ. Бид ухаан орох үеэсээ л мах идсээр өсдөг учраас амт, үнэрт нь хэтэтхий дасч мал нядалах үйлдэл хэвийн зүйл мэт санагдаж махны амт үнэрээс салах дургүй, энэ тухай бодохыг ч хүсдэггүй. Сүүлийн үед махан хүнсний талаар эрдэмтдийн хийсэн судалгаа, шинжилгээ нь "Орчин цагт өвс идэж, ус уух нь хvний эрvvл мэндэд муу" гэх ойлголтыг няцаах баримтуудыг олноор гаргаж олон төрлийн өвчний эх үүсвэр нь амьтны мах болохыг илрүүлсэн.

Мал, амьтдын нядлуулах үеийн их айдас цочирлоос болон булчинд нь тодорхой хэмжээгээр хорт бодис ялгардаг. Зөвхөн үүгээр зогсохгүй өөр олон төрлийн хорт бодисууд маханд нь агуулагддаг нь тогтоогдсон байдаг. Тиймээс махыг ихээр хэрэглэдэг улсын хүн амын дунд төрөл бүрийн хорт хавдарын өвчлөлт их гарах ба ялангуяа шулуун гэдэсний хорт хавдрын гаралт хамгийн их байдаг. Малыг хэт үржүүлэх нь бэлчээрийг талхлах, цөлжүүлэхэд хүргэдэг. Аль ч улсад малаас үүдэлтэй янз бүрийн аймшигт шимэгч хорхой хүнд халдварлаж хүмүүсийн бие, эрүүл мэнд, амь насанд заналхийлж буй талаар "Чимээгүй алуурчин" гэсэн нэртэй бүхэл бүтэн баримтат кино хийсэн байдаг.

Мах идэх нь хүний эрүүл мэндэд муу хэрнээ бас малыг тэжээж бордож өсгөх нь асар өндөр зардалтай, эдийн засгийг хүндрүүлдэг. Махыг үйлдвэрлэхэд зарах ус, өвс, унаа хөсөг, малын вакцин, бордоо, хүний хөдөлмөр гэх мэтийг бүгдийг нь тооцвол түүний өртөг асар их юм. Малыг бордоход ашиглаж байгаа нөөц баялагийг хүнсний буудай, тарианы үйлдвэрлэлд ашиглавал хавигүй илүү ашиг авчирна. 1 акр газар ургаж буй овъёосыг малд биш хүмүүсийн хоол хүнсэнд хэрэглэвэл 8 дахин их уураг, 25 дахин их илчлэг өгөх ажээ. Үхэр болон бусад малыг услах, тэдний тэжээл бордоог тарих зэрэгт маш их ус шаардагддаг байна.

Амт үнэрээс нь болоод махаас салж чаддаггүй хүмүүс ургамлын гаралтай мах, бяслаг, уураг зэргийг хэрэглэдэг. Түүнийг зөвхөн цагаан хоолтон гэлтгүй бэлтгэлийн эрчимтэй горимд буй тамирчид их хэрэглэнэ.

Амьтны амь хөнөөхөөс бусад замаар гарсан бүх хүнс цагаан хоол болох тул нэр төрөл нь маш өргөн юм. Бидний хувьд зүгээр нэг хоолны төрөл, харин амьтдын хувьд тарчлал, зовлон, аймшиг юм. Иймээс дэлхийн олон сая хүн цагаан хоолыг ухамсартайгаар сонгож амьдралынхаа нэгэн гол зарчим болгож эхэлсэн юм.

"Ургамал ч гэсэн амьтай тул түүнийг идэх нь ч бас нүгэл" гэж зарим хүмүүс хэлдэг. Ургамлыг боловсорсон үр жимснээс нь салгах нь түүний физиологийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж тус болдог байна. Ургамал нь амьтадтай харьцуулахад мэдрэлийн тогтолцоогүй байдгаас зовлон шаналлыг мэдрэхээргүй байдаг.

Бид цагаан хоолыг сонгосноор нийгэмд маань гэмт хэргийн гаралт эрс багасч эдийн засаг мэдэгдэхүйц дээшилж өвчин зовлонгүй, аз жаргалтай амьдрал бий болох болно. Цагаан хоолтон болсноор бие эрүүл эрч хүчтэй, ухаан саруул, зүс өнгөлөг болдог.

_________________
I Want You To Be Happy.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.26.10 2:03 am 
Оффлайн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.21.06 8:33 pm
Бичлэгүүд: 271
Байршил: Veganism:The Noble Way of Living

_________________
www.suprememastertv.com


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.30.10 6:46 pm 
Оффлайн
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.27.08 9:36 pm
Бичлэгүүд: 520
Байршил: Байх ёстой газартай байгаа бх
Quercus - Stop Global Warming

_________________
I Want You To Be Happy.


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 1677 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 16 7 8 9 1065 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 0 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр