|
[center]13 -р зууны хүчирхэг ард түмний хоол хүнс[/center]
Бид 13-р зууны өвөг дээдсээ ухамсар болон физик биеийн түвшинд 100% гэж үзэхүйц хүний дүрээр тодруулаад тэдний физик биеийн хөгжлийн зарим үзүүлэлттэй өөрсдийгээ харьцуулаад үзэж болох юм.
XIII зуунд Монголд айлчилсан Италийн П.Карпини, Францийн В.Рубрук нарын тэмдэглэж үлдээснээр Тэр үеийн монголчуудын хоолны хэмжээ болон хооллох дэг нь: “Арван хүнд гэхэд дөнгөж хоёр хүнд мөчиг тачиг хүрэхээр хоол өгнө” (Карпини) гэснээс үзвэл монголчууд тухайн үедээ (XIII зуун) европчуудаас 4-5 дахин бага хооллож байжээ.\
Монголчуудын өвлийн улирлын хоолыг: Өвөлд арвайг няцалж нухаад устай буцалгаж, идэхээр бус шууд залгихаар болгоод өглөөд нэг, хоёр аяга уугаад өдөржин юу ч идэхгүй явснаа орой нь жаахан мах идэж шөл ууна. (Карпини),“Бидэнд зөвхөн үдэш л хоол өгнө. Өглөө бол ямар нэгэн унд юмуу чимх амуу өгнө” (Рубрук) гэснээс үзвэл өвөлд өглөө 1-2 аяга унд ууж, оройд ганц аяга махан хоол иддэг байжээ.
Дулааны улирлын хоол нь: “урин цагт ан авлаагүй бол зөвхөн цагаан идээгээр хооллоно. (П.Карпини, В.Рубрук), ”Монголчууд зунд гүүний сүү, айраг хэрэглэх учир өөр төрлийн хоолонд санаа тавихгүй” (Рубрук) гэснээс үзвэл дулааны 9 сард цагаан идээгээр дагнан хооллож байжээ.
Ийм өчүүхэн бага хоолтой 13-р зууны Монголчуудын туулах чадвар ба тэсвэр тэвчээрийг үнэлэхдээ: “Монголчууд айхавтар тэвчээртэй бөгөөд ганц хоёр хоног юу ч идэж уугаагүй хирнээ өлсөж цангаж байгаа нь огт мэдэгдэхгүй” (Карпини) гэжээ.
Эртний монголчуудын лавтай 800 гаруй жилийн өмнө бий болгосон онцгой сонин мэдлэг бол биеийн жингийн 3,2%-ийг эзэлж 400 гаруй бактерийн төрлийг агуулах (I.Elmadfa, C.Leitzman, 2004) гэдэсний микробын бүтэц өвлийн багахан махан хоолноос болж доройтдогийг таньж мэдсэний дүнд гэдэсний микробын бүтцийг 9 сар цагаан хоолоор хооллож сайжруулдаг арга ухаан ба ийнхүү бие махбодид хэрэгцээтэй тэжээлийн бодис, эрдэс, аминдэмийг гэдэснийхээ микробуудын тусламжтай хангадаг байжээ.
Ходоод гэдэсний микробын үйл ажиллагааны хүрээнд бий болж буй дотоод уураг нь
* И.П.Разенкова, А.Д.Синещекова, H.N.Munro нарынхаар хоногт 82 орчим грамм болох ба энэ нь хүний хоногийн хэрэгцээг хангахад бүрэн хүрэлцэх төдийгүй (хүний хоногийн хэрэгцээ 80 г)
* E.Naset-ийн тооцсоноор дааврын нөхцөл нь адилгүй хүмүүст хоногт хоолны 1г (гадны) уураг дутамд 1г дотоод уураг ялгардаг бөгөөд гадны болон дотоод уургийн харьцаа 1:1 байдаг.
Энэ судалгаатай түрүү үеийн монголчуудын хооллолт яв цав тохирч байгаа юм. Орчин үеийн судалгаагаар
цагаан хоолтон тэсвэрээрээ махан хоолтноос 2 дахин,
* хүчээ сэргээх чадвараараа 5 дахин илүү (Ирвинг Фишер, Англи) гэсэн судалгаа ч түрүү үеийн цагаан хоолтон монголчуудын дээр дурдсан эрүүл мэнд, туулах чадварын үзүүлэлттэй таарч байна. (Л.С.Васильевская, Л.Г.Охнянская, 2002)
Харамсалтай нь эртний монголчуудын шинжлэх ухаанч энэхүү мэдлэг, уламжлал эдүгээ бүрэн алдагдаж дэлхийн онол, жишгийг дагаад удаж байна.
Дэлхийн жишиг хандлага гээч нь юу вэ? Эрдэмтдийн тооцоогоор 70 насалсан европ хүний идсэн хоол нь: 10000 өндөг, 2000 орчим загас, 2 хонь, 2 тугал, 10 гахай, 3 үхэр, 225 кг маргарин, 100 л ургаммалын тос, хэдэн зуун тахиа, хэдэн центнер хам1000 кг бяслаг, 100 бялуу, 5000 талх, 80шуудай гурил, сахар , 100 шуудай төмс,
20 тн нүүрс шатааж ---100 000 удаа хооллохдоо --- 90 сая ккал илчлэг
Дээр дурдсан 2 өөр хоолтой, 2 өөр хүмүүсийг харьцуулаад үзье.
Тэд (эртний монголчууд) юу хожив?
Өвөл : хоногт 2 аяга цай
Өвлийн хоол: орой ганц аяга махан хоол
Дулааны улиралд : 9 сар цагаан хоолтой (Цагаан хоолтон Сэлэнгийн Баруун Бүрэн хууз Сандаг 108 насалсан, Увсын Баруун Турууны 108 настай Рэнцэнхорлоо гуай эрүүл чийрэг аж төрж байна.)
----------------------------------
Өнөөгийн хүн төрөлхтөн юу алдав?
-500 мл 1,5-2 л шингэн
Жилийн турш өдөрт 3 удаа хооллох (үүний үндсэн хэсэг нь махан хоол)
Дэлхийн хүний 87% нь цагаан хоолны тухай ойлголтгүй. (Монголд одоо 30,000 орчим цагаан хоолтон байна.)
Хоногийн хоолны илчлэг 2100-2300 ккал
ТҮРҮҮ ҮЕИЙН МОНГОЛЧУУД ТУХАЙН ҮЕИЙН ЕВРОПЫНХООС БОЛОН ОДООГИЙН БИДНЭЭС 4-5 ДАХИН БАГА ХООЛЛОЖ, ӨВӨЛД ГАНЦ АЯГА МАХАН ХООЛ, БУСАД 9 САРД ЦАГААН ХООЛТОЙ БАЙЖЭЭ.
Үр дүн
Эртний Монголчууд юу хожив?
Туулах чадвар: 2 хөтөлгөө морь, унасантайгаа 3 морины хэмжээнд хүрч хөгжсөн.
Тэсвэр тэвчээр: 1-2 хоног юу ч идэж уухгүй, унаталгүй 400 км замыг туулах чадвар
Хүч чадал.: Орчин үеийнхээс 4 дахин хүнд нум сумын 4 дахин хол тусгах хүч чадал
60 настайдаа цэргийн алба хааж улс дамнан довтолгох чадавх, 25 км зайд мал, амьтныг ялгаж таних нүдний хараа г.м
Хязгаартай хоол буюу Оюун санааны хоолны дэлхийд үзүүлэх нөлөө:
Махбодиос ашиггүй хэлбэрээр гадаад орчинд сарних дулаан 5 дахин багасна.
Энэ дэлхийн дулааныг хоногт наанадаж 3,6 триллион ккал илчээр буюу өдөр бүр 783000 тн нүүрс шатаасантай тэнцэх хэмжээгээр бууруулна Энэ дэлхийн дулааныг хоногт наанадаж 3,6 триллион ккал илчээр буюу өдөр бүр 783000 тн нүүрс шатаасантай тэнцэнэ
Хязгаартай хоол буюу Оюун санааны хоолны дэлхийд үзүүлэх нөлөө:
Өөрийгөө ходоодоор бус ухамсраар удирдаж бүх талаар хөгжүүлсэн ухаалаг хэрэглээ
------------------------------
Өнөөгийн хүн төрөлхтөн үе алдав?
Эрүүл мэндийн доройтол
Өвчний 90%, Хорт хавдрын 40-60% нь буруу хоололтой холбоотой.
ХБНГУ-д 1995 онд хоолноос үүдэлтэй өвчний эмчилгээнд 383 тэрбум дойч марк зарцуулсан нь 1980 оныхоос 9,1 дахин өссөн
Дэлхийн эмийн үйлдвэрлэл 2008 онд 735-745 тэрбум ам.дол өсөлт нь 6-7% болсон.
Дэлхийн дулааралд махан хоолтны үзүүлэх нөлөө:
Хүнээс ялгарах CO2 5 дахин их
Махбодиос ашиггүй хэлбэрээр гадаад орчинд сарних дулаан 5 дахин их
Энэ дэлхийн дулааныг хоногт наанадаж 3,6 триллион ккал илчээр буюу өдөр бүр 783000 тн нүүрс шатаасантай тэнцэнэ
Дэлхийн дулааралд махан хоолтны үзүүлэх нөлөө:
Махаар зонхилон хооллоход түүний уургийн шингэх хугацаа сүүнийхээс 2 дахин, хүнсний ногооныхоос 5 дахин их, махбодын энтропи төчнөөн их, ашигт үйлийн коэффициент төчнөөн бага. Өөрийгөө эрүүл, мэнд, хүч чадлын бүр үзүүлэлтээр хохироосон бүдүүлэг хэрэглээ
Дээрхээс 21-р зууны “соёлт” иргэний хүнсний хэрэглээ бичиг үсэггүй, бүдүүлэг 13-р зууныхүнийхтэй харьцуулахад хэт балмад гэж дүгнэж болохоор байна.
Ийм нэг балмад хэрэглээг хангахын тулд дэлхийн хүмүүс жил бүр 56 тэрбум мал нядалж, АНУ дангаараа цаг бүр сая гаруй, жилд 9 тэрбум шувууны амь тасалж байна. (The truth behind meat)
77 сая тонн ургамлын уургийг тэжээл болгож бордсон мал эргээд хүмүүст 58 сая тонн амьтны уураг болж хүрч байгаа (H.Steinfeld, P.Gerber, T.Wassanaar, 2006) нь өнөөгийн үйлдвэржсэн мал ахуйд үндсэндээ хамааралтай юм. Ийм үрэлгэн, болхи сэтгэлгээ өөрийг олоход хэцүү биз ээ.
Махны хэрэглээ улс орон бүрд хэт зөрүүтэй байгаагийн дотор нэг хүний жилийн хэрэглээ Энэтхэгт 5 кг, Монголд 99 кг, АНУ-д 123 кг болж байна (FAO, 2003).
Махыг Монголчуудаас 20 дахин, Америкчуудаас 25 дахин бага хэрэглээд хэвийн сайхан амьдарч байгаа гэгээлиг, бурханлиг Энэтхэгчүүдэд баяр хүргэе.
Бид ингэтлээ хүсэж шунаж хэрэглээд байгаа хоол хүнсний тухай юу мэдэх вэ?
Хоолны шингэлтийн ашигт үйлийн коэффициент ердөө 15% байдаг, үүнийг махбодийн “хэрэгцээ”-г хангахуйц шингэсэн хоол болгож 100%-д хүргэнэ гэвэл хоногт даруй 3 кг хоол зооглох ёстой (М.Я. Лямин, 2001) болохыг судлаачид тогтоожээ.
1. Хоол хүнсний шингэлтийн ашигтай хэсэг нь чанасан махных 30%, хиамных 15%, шарсан ба утсан махных ердөө 5% (хүнсний ногоо,үр жимс 95%).
2. Байгалийн энерги агуулагдах байдал: чанасан загас, мах, өндгөнд 5%, шарсан ба утсан мах, загас, хиамын зүйлд 0% (жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, үр тарианд 100%).
3. Хоол боловсруулахад зарцуулах эрчим хүч: хүнсний ногоотой харьцуулвал чанасан өндгөнд 8 дахин, чанасан загасанд 11 дахин, чанасан, шарсан, утсан мах, хиаманд 22-26 дахин их эрчим хүч зарцуулж байна (Сушанский А.Г., 1994., Щелкунов Л.Ф., 2000).
Хүчиллэг эквивалент: Мах болон өндөгний хэрэглээг багасгаснаар бие махбодь хүчилших явцыг саармагжуулж, улмаар насыг 33% уртасгах боломжтой гэж судлаачид үзсэн байна (L.Q.Shelkunov 2000).
Дээрх шалтгаанаар цагаан хоолтон зүрхний өвчнөөр өвчлөх нь махан хоолтноос 90-97% бага, хавдраар өвчлөх нь цөөн (Ар Аддар, ОХУ), судалгаанд хамрагдсан махан хоолтой 25 үндэстнээс 19-д нь хавдрын өвчлөл байсан бол мах хэрэглэдэггүй буюу бага хэрэглэдэг 35 үндэстний дотор хавдрын өвчин өрнөлтэй нэг ч тохиолдол байгаагүй (Ролл Рассел, АНУ, 1988) гэсэн судалгааны дүгнэлтүүд гарсан байна.
Та өөрийгээ аваръя, эх дэлхийгээ аваръя гэвэл өөрийнхээ удирдлага болгосон буруу программыг өөрчил. Одоогийн хуучин программыг бүгдийг нь DELETE хий.
Таны Шинэ Программ = Таныг Аврах Программ бол:
* Хоолоо 2-2.5 дахин багасга!
* Аль болох цагаан хоол зоогло!
Ингээд Та Чингис хааных шиг хүч чадлыг, оюун ухааныг олох болно!
ЯАГААД?
Шинжлэх ухааны шинэ нээлтүүдийг Танд сонордуулъя:
* Таны бие махбодийг бүрдүүлж буй 100 триллион эс “Мэдээлэл”-ээр программчлагддаг.
* Бодол санаа бол физик биеийн тань генератор. Түүнийг ямагт эергүү бодлоор цэнэглэж ажиллуулж сур.
* Хоол хүнсний химийн энергийг биологийн энерги болгох гэж идэж уусан бүхнийхээ төлөө 5-6 цаг дэмий зарж махбодио тарчлаан зовоох шаардлагагүй. Учир нь биологийн энерги бий болгоход шаардлагатай хэдхэн электрон, протоныг та сэтгэлээсээ сугалаад авчхаж дөнгөнө. Мөн агаараас, салхинаас, нарны энерги, усны урсгалаас ч авч чадна. Гэвч эдгээр нь эцсийн дүндээ таны бодлоор л зохицогдож байдаг юм.
* Хүн Та өөрийн 60 гаруй хувийг эзлэх Ухамсар бие буюу Энерги биеэ өөд тат.
Ингэж л та хөгжинө, агуу болно. Хөгжлийн өөр арга гэж үгүй.Ухамсар биеийг хөгжүүлэгч хүч нь бясалгал, түлш нь цагаан хоол юм шүү !!!
Ирт мэсэнд унаж үхсэнээсээ Идэж уухаасаа болж үхсэн хүмүүс дэлхийд дийлэнх”~ Рашид ад-Дин, 13-р зуун
Цагаан хоолтон болж байгал орчноо хамгаалан эх дэлхийгээ аварцгаая...
_________________ I Want You To Be Happy.
|