Хамгийн анх гэвэл 88 онд байрны гадаа тоглож байсан чинь ТВ-с хүмүүс ирээд хөөрхөн баньди байна, телевизийн нэвтрүүлэгт оролцууля гээд ээж ааваас зөвшөөрөл аваад парк дээр "Найм дахь гараг" гэж хөгжөөнт нэвтрүүлэгт орж NES дээр Duck Hunt, Mario Bros тоглож байлаа. Нугас буудах нь хөгжилтэй байсан, харин Марио дээр яг тэр гүнж авардаг хэсэг дээр нь л тоглуулаад байсан, нөгөө лууний дээгүүр нь үсрэх гэхээр дээшээ үсрээд алчаад байсан.

Харин яг өөрийн гэвэл 91 онд аав Хятадаас авч өгч байсан, анх орж ирэхдээ дандаа ориг нь байдаг байсан сүүлдээ харин хятадын янз бүрийн хэлбэртэй хулхи нь их орж ирсэн. Минийх бүр яг ийм хайрцагтай байсан, одоо ч гэсэн тэр пяаврын үнэр мүнэрийг нь сайн санаж байна
Тэр үед хамт ирсэн тоглоом нь "1942" гээд онгоцтой тоглоом байсан, тэр үед тийм муу байсан юм байлгүй лав дуусгаж үзээгүй. Хамгийн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн тоглоомнууд гэвэл миний хувьд Марио, танк, мэлхий нинжа, Контра, Жакал нтр байсан, харин тэр пингвин нүхэн дээгүүр харайгаал яваад байдаг, Iceclimber гэх мэтийн тоглоомнуудыг тоглох дургүй байсан. Тэгээл дараа нь Nintendo, Sega, Sony, PC гээд явсан. PlayStation бол яах аргагүй хувьсал байсан. Анх 95 онд бүгд МК тоглодог байхад нэг найзыгаа дагаж яваад хаа байсан 1-р хороололд Пирамидийн тэнд байдаг нэг газар PS дээр аймар дөрвөлжин дүрстэй нохой зодоонтой 3 хэмжээст тоглоом хараад шоконд орох шахаж байлаа

Нээрээ тэр газар л амьдралдаа ганц удаа 3DO panasonic-н гаргасан 3DO дээр нэг ковбойтой FPS тоглож байсан, нэг тийм видео дүрсээр хийсэн тоглоом байсан, аймар л санагдаж байлаа, тухайн үедээ 1-р хорооллынхон тэрийг тоглодог л байсан байх.
Анх 97 онд РС дээр Red Alert 95 тоглоод РС дээр юм л тооцоолоод суугаад байдаггүй бас ийм аймар тоглоомнууд байдаг юм байна гэдгийг мэдэж авсан

Тэр гранат шиддэг цэргийн хөдөлгөөнийг их л анхааралтай хардаг байж билээ, уг нь бол тэр нь хэдхэн pixel дээр зурагдсан 2D дүрс
