#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.22.26 7:21 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 63 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 12-р сар.26.09 5:38 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.14.09 9:31 pm
Бичлэгүүд: 1473
Байршил: Over the Earth
за бас ийм сэдэв нээсэн байхад буруудахгүй биз. энэ сэдэвт гишүүд өөрсдийн мэдэх ам дамжин яригдсаар ирсэн сонирхолтой домог, хууч яриануудыг оруулж байх юм.

_________________
http://goo.gl/X9QQnM


Сүүлийн удаа pcd 10-р сар.28.10 12:39 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
гарчигт тэмдэг нэмэв


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.26.09 6:31 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.14.09 9:31 pm
Бичлэгүүд: 1473
Байршил: Over the Earth
салхийг нь хагалаад нэг домог орууляа.
үүнийг миний багад манай эмээ ярьж өгдөг байсан юм.
зарим хэсгийг нь мартсан учир дутуу буюу учир зүйн алдаатай байвал өршөөгөөрэй.

Бөхийн отогийнхон

Эрт цагт нэг мундаг хүчтэй бөх хүн байжээ. Тэрбээр нэгэн нутагт айхтар махчин гарсан гэж сонсоод түүнийг дарахаар явж гэнэ дээ. Тэгээд нөгөө нутагт хүрээд явж явж нэг хоньчин өвгөнтэй дайралдаж учир явдлыг асуувал
- Айхтар махчин эндхийн хүн малыг цөм туугаад явсан. Тэр хойно алслан харагдах том элгэн улаан хаданд амьдардаг. Та тийш ээ л бүү яваарай гэж захив.
Нөгөө бөх учир явдлыг мэдээд тэр хадны зүг явж гэнэ ээ. Явсаар нар шингэхийн алдад тэр их элгэн улаан хадны энгэрт нэгэн бор гэр байхаар нь оров гэнэ. Гэрт орвол нэг эмгэн сууж байна гэнэ. Мэнд усаа мэдэлцээд, цай уугаад сууж байтал бүрэнхий болж гадна хүн амьтан уйлалдах, мал хунар майлалдах их чимээ гарч гэнээ. тэгж байтал хоёр том эр ороод ирээд гэрийн зүүн тушаа суугаад
- Ээж ч харин бид хоёроос том олзтой сууж байх шив гэж байна гэнэ.
Тэгсэн чинь унтах болоход ээж нь хоёр хүүдээ наадхаа авч хоноод өглөө янзлая, баас шээс нь хөнгөрөг гэж байна гэнэ ээ. Тэгээд нөгөө хоёр эр гэрийн баруун орон дээр манай бөхийг хэвтүүлээд дээгүүр нь их том арьсан хөнжил нөмрүүлж хоёр талаар нь хөнжлийн захыг дараад унтаад өгч гэнэ.
Маргааш өглөө нь болоход нөгөө хоёр залуу бөхийг дундаа оруулаад зүүн хойд хэсэг хадруу дагуулан явж гэнэ. Манай бөх ч голд нь нь нөгөө хоёр залууны сэрвээн дээрээс нь атгаад гарын аясаар дэвээд явж байж. Тэгээд нэг том хад ойртоод ирэхэд нь нөгөө хоёрыг нэг нэг гараараа сэвхийтэл өргөөд хана мөргүүлээд шидчихжээ.
Тэгээд юу болоогүй юм шиг буцаж гэрт орж ирээхэд нь эмгэн
- За нөгөө хоёр чинь яав гэхэд нь
- Нэг нь зүүн хойшоо, нөгөө нь баруун хойшоо гүйгээд л явчихна лээ гэж гэнэ.
Тэгтэл ч эмгэн
- Аан тийм бий вий гээд юу юугүй босч ирээд зууралдаад авав. Тэр хоёр дээр доороо оролцон баахан ноцолдож бөх нөгөө эмгэнийг нэг юм ялж гэнэ.
Тэгээд тэндээс гарч тэдний барьсан хүн амьтнаа хорьдог байсан агуйн амыг тагласан том чулууг зайлууллаа. Тэгээд тэр дотроос олон хүн малыг гаргаад
- За бүхэн тэр өөсдийн нутаг оронлуугаа явцгаа. Махчиныг одоо дарсан гэсэнд
- Бид одоо нутаг орон маань хаана байдгийг мэдэхгүй, энд олон хоног хоригдсон. Одоо бид таныг л дагана. Та биднийг дагуул гээд гуйж гэнэ.
Ингээд уг хүмүүс тэндээ амьдрах болж үүнээс хойш бөхийн отгийнхон гэж үүссэн гэдэг.

Энэ нутаг нь одоогоор Төв аймгийн урд хэсэг, Баян-Өнжүүл сумын нутаг хавьцаа юм шиг байгаа юм.

_________________
http://goo.gl/X9QQnM


Сүүлийн удаа ss7 12-р сар.27.09 12:14 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.27.09 8:07 am 
Оффлайн
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.25.08 10:38 am
Бичлэгүүд: 327
:wd: urgeljluleerei estoi medq umnuud baih bololtoi.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.27.09 8:18 am 
Оффлайн
Дvрэлзэх Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.15.03 2:33 am
Бичлэгүүд: 1627
Байршил: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Номын хавчуурга :imhappy: :wd:

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.27.09 9:30 am 
Оффлайн
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.21.09 1:14 am
Бичлэгүүд: 156
Байршил: ANCIENT WORLD between The Pyramids
за би та нарт домог ярьж өгнөө удахгүй :hi:

_________________
Art is the proper taskOfLife.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.27.09 1:21 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.14.09 9:31 pm
Бичлэгүүд: 1473
Байршил: Over the Earth
бас нэгэн махчинтай домог. :-D нэрийг нь мэддэггүй. бас багадаа сонсож байсан тул мартаж санасан, эсвэл алдаа доголдолтой зүйл байх аваас өөршөөгөөрэй.

ер нь махчин буюу хүний мах иддэг хүмүүсийн хүч чадал ердийн хүнийхээс хэд дахин илүү. ялангуяа хүний элэг идвэл хүч тамир орохоос гадна, хүний элэг их чихэрлэг гоё амттай байдаг тул нэг идсэн хүн дахиж идмээр санагдаад тэсдэггүй, тэгээд махчин болдог юм гэнэлээ.

Бас нэг махчинтай домог

Нэгэн охин ээжтэйгээ цуг амьдардаг байжээ. Удалгүй охин нас биед хүрч хол нутгийн нэгэн залуутай дэр нэгтгэжээ. Тэгээд алс нутагт айлын бэр болж олон жил нутаг усандаа очилгүй, ээжтэйгээ уулзаагүй юм гэнэ. Тэгтэл аян замын хүний амнаас ээжийг нь махчин болсон гэж гэнэ гэсэн үг дуулдах болов. Охин энэ тухай олж сонсоод ээжийгээ үзэж ирэе гэж нөхөртөө хэлвэл
- Тэг дээ. Амьтны ярих үнэн ч байж мэднэ. Ээж чинь чамайг үнсэхдээ эрүүнээс чинь барьж байвал махчин болсон гэсэн үг дээ. Тарга тэвээргийг чинь үзэж байгаа нь тэр гэж хэлжээ.
Бүсгүй юм хумаа бэлтгэж дуусахад хар хүн нь нэг хар тором1 барьж өгөөд бас нэгэн тэвнэ өгч
- За хэрэв ээж чинь махчин болсон байвал торомоо унаад зугтаарай, гүйцэгдэх дөхөөд ирвэл энэ тэвнийг бөхөнд нь зоогоорой гэж захижээ.
Бүсгүй ч явсаар нутагтаа хүрч, ээжийндээ ирвэл ээж нь их өнгө зүс сайтай, тамир тэнхээ муудаагүй шинжтэй байж гэнэ. Тэгээд ээждээ золгож үнсүүлвэл ээж нь нөхрийн нь хэлсэн ёсоор эрүүнээс нь барьж үнслээ. Тэгээд ээж нь худгаас ус авчирч охиндоо цай чанаж өгье гээд гарч гэнэ дээ. Гарсан хойгуур нь бүсгүй хойд том эрээн авдрыг уудалж үзвэл дүүрэн хүний хохимой толгой байх агаад бас нэг том махир сэлэм байв. Бүсгүй ч ээжийгээ махчин болсонд итгээд гарч зугтах гэтэл хаалгыг том чулуугаар дарсан байж гэнэ. Бүсгүй нөгөө том сэлмээр хаалгыг эвдэж гараад торомондоо мордож таваргатал худаг дээр байсан ээж нь араас нь нэхэж гэнэ. тэгээд яг гүйцэдгийн даваан дээр бүсгүй нөхрийнхөө захьсан ёсоор тэвнийг унаж яваа тэмээнийхээ бөхөнд зоотол тором нь улам ч хурдалж ээж нь торомны сүүлнээс барин алдаад "хайран хоол, хайран мах" гэсээр үлдсэн юм гэдэг.

1 -тором - 3 настай эм тэмээ, (уучлаарай. би яг санахгүй байна. уул ёсоор бол боос буюу хээлтэй тэмээ гэж байдаг байх аа.)

_________________
http://goo.gl/X9QQnM


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.28.09 2:43 am 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.22.03 6:54 pm
Бичлэгүүд: 26
Байршил: Yag end
Yasan aimaariin :aa: eej ni yagaad mahchin bolsiim boloooo?

_________________
Надад ИТГЭ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.28.09 2:46 am 
Оффлайн
Алтан Гургалдай Гишvvн
Алтан Гургалдай Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.09.09 4:29 pm
Бичлэгүүд: 413
Байршил: ~~Гашилсан тархин дотроо бэлчиж явна..
Ишлэл:
Yasan aimaariin :aa: eej ni yagaad mahchin bolsiim boloooo?
харин энэ домог нэг л дутуу бх шиг санагдаад бхын

_________________
~ Гэгээн Гуниглал ~


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.28.09 7:44 am 
Оффлайн
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.04.08 3:19 am
Бичлэгүүд: 1849
Байршил: Floating through moonlight...
тэмдэг, :razz:

_________________
GREEN NATION!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.28.09 1:45 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.21.09 1:02 pm
Бичлэгүүд: 2908
Байршил: Энд
Нээрээ тэр махчин ээжтэйг сонсож байсийн байна. Тэхдээ ээжийгээ усанд явахад нь хувингийнх нь ёроолыг хадаасаар баахан цоолчдог байхаа тэгээд ээж нь худаг дээрээ уддаг шиг санагджийна. Яг яагаад ээж нь махчин болсныг нь сайн мэдэхгүй тэхдээ бодвол ганц охин нь нөхөрт гараад хол яваад өгөхөөр идэж уух юм байхгүй тэгээд л замын хүн нтр идсээр байгаад махчин болцийн болуу кк аймар домгийн агуулгыг нэмэгдүүлсэн :razz:

_________________
:wink:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.02.10 7:30 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.04.09 11:58 pm
Бичлэгүүд: 18
ene domgiig sonsoogui hun bas bdiim bnsht, johon bhad l yaridag bsiisht


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.18.10 12:44 am 
Оффлайн
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.29.06 7:30 pm
Бичлэгүүд: 189
uulan yanziin sedev bna daa.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.18.10 6:15 pm 
Оффлайн
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.19.08 12:26 pm
Бичлэгүүд: 1012
Байршил: Асуувал хариулъя
Bi bas neg mahchintai domog yarinaa. Martahaasaa umnu yarimaar sanagchihlaa.

_________________
Форумдах сонирхол алга.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.18.10 6:25 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
Ишлэл:
Нээрээ тэр махчин ээжтэйг сонсож байсийн байна. Тэхдээ ээжийгээ усанд явахад нь хувингийнх нь ёроолыг хадаасаар баахан цоолчдог байхаа тэгээд ээж нь худаг дээрээ уддаг шиг санагджийна. Яг яагаад ээж нь махчин болсныг нь сайн мэдэхгүй тэхдээ бодвол ганц охин нь нөхөрт гараад хол яваад өгөхөөр идэж уух юм байхгүй тэгээд л замын хүн нтр идсээр байгаад махчин болцийн болуу кк аймар домгийн агуулгыг нэмэгдүүлсэн :razz:
Mmiracle нэг л үлгэртэй хольж хутгаад байна даа :hihi: .

Дээр үед ямар юмных нь хадаас байхав.

_________________
:f01:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.18.10 6:27 pm 
Оффлайн
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.29.06 7:30 pm
Бичлэгүүд: 189
Ишлэл:
Bi bas neg mahchintai domog yarinaa. Martahaasaa umnu yarimaar sanagchihlaa.
tgd bichildee sonirhii


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.19.10 11:56 am 
Оффлайн
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.19.08 12:26 pm
Бичлэгүүд: 1012
Байршил: Асуувал хариулъя
Хэдэн жилийн өмнө ээж маань Улаанбаатар хотоос өмнө зүг хэдэн гадаадуудтай хөдөө орон нутгаар аялж явсан юм. Тэгэхэд нэг орой хоолны дараа нэг нутгийн өвгөн ярьж өгсөн юм гэсэн.
Он тооллыг нь сайн санахгүй байна. 200 гаран жилийн өмнө юмуу даа. Нэгэн маш хомхой, маш муухай түрэмгий зан авиртай баян амьдардаг байжээ. Тэрээр нэг эмэгтэй зарцтай бөгөөд түүнийгээ дандаа зодож, занчиж байдаг байсан юм санж. Гэтэл нэг удаа цайтай аягыг нь санамсаргүй унагаатал маш ихээр бачимдаж гартаа тааралдсан бүдүүн банзан модоор 2 хөлийнх нь өвдөг рүү цохиод авч. Нөгөө эмэгтэй зарц өвдөлтөндөө болоод ухаан алдчихаж. Хомхой баян ч хүн алчихлаа гэж сэтгэн, учиргүй айж тэр цаг үеийн хүнийг нас барах үед нь хээр гадаа ил хаядаг заншил ёсоор их холоо аваачаад хаячихаж л дээ. Хэдэн цагийн дараа нөгөө бүсгүй ухаан оров. Харин түүний хэл мэдээгүй болсон байлаа. Хэд хоног яг тэр байдлаараа хаашаа ч хөдөлж чадалгүй хэвтсээр л байв. Аргагүйн эрхэнд арай хийж мэдээгүй болсон хөлөө чирэн байж мөлхсөөр нэгэн чонын идээд хаясан малын сэгтэй тааралдав. Ихэд сэжиглэж байсан хэдий ч маш их өлсөж байсан тул бага багаар махнаас үмхэлж идэв. Тэр сэгний ачаар л хэд хоног өл залгуулж амьдарлаа. Гэсэн хэдий ч хөл нь мэдээ орохгүй л байв. Тиймээс тэр бүсгүй нэг ясыг ирлэж байгаад өвдөгний үеэр нь 2 хөлөө тас хяргачихжээ. 2 хөлгүй болсон тэрбээр 2 гар дээрээ суниах мэт үсэрч явдаг болсон байна. Хамаг биеэ газраар чирэх газраар нь чирч, усэрч газраар нь усэрч явсаар оготно, зурам, тарвага гэх мэт жижиг амьтдаар хооллодог болов. Шүд нь ч ургаад хурц соёотой болж, гар нь байнга үсэрч явдаг болсон тул булчинлаг, мөн маш хурц сарвуутай болоод иржээ. Хувцас гэх юм түүнд үлдээгүй учир хөх дэлэнгээ унжуулсан, нил үс ноосоор хучигдсан нэг үгээр хэлбэл алмас шиг л амьтан болчихож. Гарны булчин нь маш сайн хөгжсөн учир маш хурдтай давхидаг (бараг л морьтой хүнтэй уралдахуйц) болсон байлаа. Хэдий оготно, зурам, тарвага мөн замд дайралдах сэгээр хооллодог байсан хэдий ч хэзээ ч бүрэн цадталаа идэж чадахгүй л байв. Харин нэг удаа хонио хариулж яваа жаахан хүүг холоос олж харжээ. Хэдий хүн ч гэсэн жаахан хүүхэд тул дийлэх тул хүүг морин дээрээс нь шүүрч аваад өөрийн амьдардаг уул хаданд аваачин улаан гараараа урж тастан идэж эхлэв. Анх удаагаа л бүрэн цадсан мэт санагдаж. Хүний мах л хамгийн амттай мэт санагджээ. Тиймээс яваа яваандаа хонио хариулж яваа жаахан хүүхдүүдийг морин дээрээс нь шүүрч аваад иддэг байсан бол цаашдаа шөнө орой болсон хойно айлын гэр тойроод чих тавин чагнадаг болж. Учир нь тэгж айлын хүүхэд гэрийн аль талдаа байгааг мэдэж аван, мэдэнгүүтээ гэрийг нь сөхөн хүүхдийг шүүрч аван зугтаадаг болжээ. Хэд хэдэн айлын хүүхдийг хулгайлсны дараа хавь ойрын хүмүүс сандралдан өөрсдийн дундаас 2 хүнийг сонгон тэр үстэй амьтныг агнуулахаар болов. Нэг нутгийн сайн анчин өөрийн саналаар явах болж, харин нэг хашир өвгөн түүнтэй хамт явахаар болжээ. Тэр 2 маш удаан түүнийг хайж явлаа. Нэг орой болсон хойно хээр гадаа хоноглох аюултай тул нэг ойрхон харагдсан айл бараадав. Гэрт орон амар мэндийг нь асуутал бөөн уйлаан майлаан болчихсон манай бага хүүг аваад явчихлаа гээд л уйлалдаж байж. Тэгэнгүүт нөгөө 2 шууд л мориндоо мордоод тоос манарсан зүг нэгэн элгэн хадны зүг мөр мөшгин явлаа. Нилээн удаан явсны эцэст өнөөх мангасыг олж харав. Тэрээр нөгөө хадны оройд тэргэл сарны гэрэлд саяхан шүүрсэн нөгөө хүүг улаан гараараа тас татан идэх ажээ. Мань өвгөн, анчин хутга сэлмээ бэлдэн 2 талаас нь зэрэг дайрахаар болж зэрэг орой руу мацаж эхлэв. Дөхөж ирмэгцээ 2 уул зэрэг дайран дээр доороо орон хазуулж, самардуулан байж арай гэж нэг юм хүлж баглаж авлаа. Өөрсдийгөө хартал хувцас нь урагдчихсан, нил цус нөж болсон байлаа. Нөгөө махчинг хүлээстэй чигээр нь чирч зам зуур их цус алдсан учир ухаан алдан шахсаар арай гэж нэг айлд хүрч ирлээ. Тэр айлд болсон үйл явдлыг ярьж хөөрч суутал нөгөө махчин тэдний ярилцахыг сонсон суусаар хүн хэлээ санасан бөгөөд бага багаар ярьсаар өөрийн түүхийг ярьж өгсөн гэнэ билээ.

_________________
Форумдах сонирхол алга.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.19.10 12:09 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.06 7:20 pm
Бичлэгүүд: 740
Байршил: A leader has been defined as one who knows the way, goes the way, and shows the way.
.

_________________
wandelaaar


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.19.10 12:29 pm 
Оффлайн
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.29.06 7:30 pm
Бичлэгүүд: 189
yun aimariin buur tusuulugdchiluuu.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.19.10 12:36 pm 
Оффлайн
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.19.08 12:26 pm
Бичлэгүүд: 1012
Байршил: Асуувал хариулъя
Eej yadaj baihad nadad neg tog tasarsan oroi yarij ugsniig ch heleh uu noil oroh gej nileen yum bolson shuu.

_________________
Форумдах сонирхол алга.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.26.10 3:12 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.30.10 5:10 pm
Бичлэгүүд: 15
Байршил: Гараг андуурч газардсан эвдэрхий хөлөг
Багын явдал санагдав байна...

Би үүнийг хэдэн жилийн өмнө уншиж байсан юм байна.
Эрт урьдын цагт болсон гэнэ лээ. Нэгэн жинчин Бээжинд жин тээгээд буцаж явжээ. Буудаллах болоод ачаа, тэнгээ буулгаж, хоол цайгаа хийж идээд сууж байтал майхны хаяагаар нь надаа хоолноосоо гээд үзэшгүй муухай, хатсан хөх гар ороод иржээ. Нөгөө хүн ч үхэхээс бусдыг үзсэн хашир толгой тул хэдий жийрхэж байсан ч айсан дүр үзүүлэлгүй хоол идэх гэсэн юм бол орж ирээд ид гэсэнд үс гэзэг нь сэгсийж дээл хувцас нь салбарч урагдсан үзлийн амьтан майхны хаяаг нь сэвхийтэл нь өргөөд ороод иржээ. Манай хүн ч майхны үүдэнд хэвтэж байсан эмтэрхий шаазанд хоолноосоо хийгээд өгчээ. Тэгээд чи чинь ямар хүн болоод ингэж явдаг билээ гэж асуусанд өнөөх нь : би бол энүүгээр нутагладаг нэг баян айлын зарц байсан юмаа. Хэдэн жилийн өмнө хэцүү өвчин тусаад босож чадахгүй болсонд эзэн асрахын оронд сэжиглэн орхиж нүүсэнд би гэдэг хүн гэртээ өлбөрч үхээд буг болсон юм. Тэгээд би тэдний гарсан хүүхэд болгоныг авч явдаг болсон.Тэднийд очоод гурван жил болсон халтар аргал болоод хаяанд нь хэвтчихдэг юм. Маргааш орой очиж энэ жил гарсан хүүг нь авна даа гэж хэлчихээд сэв хийтэл алга болчихжээ. Хүн гуай ч үүнийг бодсоор үүр цайлгав гэнэ. Замдаа гарч орой болохын хавьд нэг айлд хоног тааруулж гэнэ. Тэр айл ой хүрэх гэж байгаа нэг хүүтэй юм санжээ. Хүн гуай ч гэрийн эзэнтэй хуучлан элдвийг ярьж суутал орой болохын хэрд зүв зүгээр байсан хүүхэд хоолой нь боогдсон мэт чарлан уйлж гарчээ. Ээж аав нь сандран элдэв арга чарга хэрэглэсэн ч тусыг эс олон хүү сүүлдээ уйлж чадахаа ч больж хяхтнасан дуу л гаргадаг болжээ. Гэтэл ээж нь зочинруугаа харж хүүг минь аварч өгөөч, тэгвэл танд юу ч байсан өгье, манай хоёр хүүхэд бас яг ингэж байгаад явчихсан гэж гэнэ. Зочин нь ч за би аваръя, галаа сайн түл гэжээ. Тэгээд гэрийн хаяаруу хартал нэгэн даргар хөх аргал хэвтэж байж гэнэ. Гэрийн эзэгтэй галаа түлж байж суухын аргагүй болтол өрдсөн ч тэр хөх аргалд л хүрч өгөхгүй байжээ. Тэгтэл ч хүүхдийн бие улам дордож амьсгаа нь боогдож эхэлтэл тэсвэр алдсан хүн галын хайчийг нь булааж аваад өнөөх хөх аргалыг чанга гэгч нь хавчин галруу хийчихжээ. Тэгэхэд нь галын дөл тооно хүртэл дүрэлзэж хачин муухай хашгирах чимээ гараад намдахад хүүгийн бие тавирч амьсгал авч гэнэ. Удалгүй хөхөө хөхөөд унтаад өгөв гэнэ. Магнай хагартлаа баярласан баяных жинчинд шан харамж хайрлалгүй хүртээж түүгээр ч зогсохгүй хүүгээ томроход жил болгон очиж золгодог болж гэнээ. Хөгшдийн 3 жил болсон хөх аргал гэмтэй гэдэг үг ортой.


Сүүлийн удаа Kulandashka 11-р сар.10.10 4:38 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.26.10 7:27 pm 
Оффлайн
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.14.10 11:18 am
Бичлэгүүд: 1192
Байршил: Хөтөл
Ихийг бичээрэй залуусаа...

_________________
Гэхдээ битгий итгээрэй...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.26.10 11:25 pm 
Оффлайн
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.12.09 3:49 am
Бичлэгүүд: 310
Байршил: Саран дээр
Yamar saihan sedev be. zavtai bolohooroo goyo yum bichnee :wd:

_________________
Зүүний үзүүр


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.01.10 2:08 pm 
Оффлайн
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.13.06 3:13 pm
Бичлэгүүд: 81
Байршил: Туг барих гэж буй нэгэн одоогоор тугал хариулангаа тугийг яаж бизнес аргаар барихыг суралцаж байна
Yamar saihan sedev be. zavtai bolohooroo goyo yum bichnee :wahaha:

_________________
Магтаал зэмлэл
"


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.01.10 2:25 pm 
Оффлайн
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.21.02 11:17 pm
Бичлэгүүд: 7819
mark

_________________
¯\_(ツ)_/¯


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.08.10 8:00 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.11.09 5:21 pm
Бичлэгүүд: 2915
Байршил: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.
Сонирхолтой сэдэв байна.

_________________
Нэг л өдрийн наран...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.12.10 1:07 pm 
Оффлайн
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.13.09 11:20 pm
Бичлэгүүд: 49
Байршил: Chinii zurh setgeld
Гоё сэдэв байна... :wd:

_________________
Today is Ur life's last day...


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 63 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 0 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр