Ишлэл:
nadad lav msg bichix , scroll n l taalagddag. Bberrytei xvmvvs xoorondoo mssngerddeg l gsn mgld tgd boldog ch umuu gvv ch umuu bvv med
За, Blackberry сонирхож байгаа болон авахаар төлөвлөж байгаа нөхүүддээ өөрийн үнэн худал нь үл мэдэгдэх бяцхан зөвлөгөөг хүргэе гэж бодлоо.
Blackberry-ийн хамгийн гол давуу тал бол Мэйл сервис. Учир нь Мэйл нь маш хурдан, нууцлалын өндөр зэрэглэлтэй, BB орсон дэлхийн аль ч улсад яж байсан ажилладаг гэх мэт давуу талтай. Мэйлээр гол ажил нь явдаг хүмүүст бол чухал. Ер нь бол бизнес класс ангиллын утас. Мөн интернэтийн хурд маш өндөр учир нэтийн элдэв асуудал гарахгүй, тасрахгүй. BB Messenger нь BB барьдаг бүх хүмүүстэй чатлах боломжтой. Яахуу мессенжертэй адил гэхиймуу даа. Маш хурдан хөгжиж, тархаж байгаа үйлчилгээ.
Харин сул тал нь application сонирхдог хүмүүст жаахан хүнд, учир нь application development төдийлөн сайн хөгжөөгүй юм билээ. Гэхдээ удахгүй байлгүй дээ. Мөн BB data plan BIS ашиглахгүй бол ердийн нэг NOkia-с нээх ялгаатай юм байхгүй "deadevice" гэж хараар ойлгож болно. iPhone шиг энтертаймент биш болхоор 3rd party application дэмждэггүй гэж дээр хэлсэн.
Товчхондоо Ярьдаг, мессэж бичдэг, мэйл шалгадаг, нэт ухдаг, үнэтэй, бизнес болон гангардаг хүмүүст зориулсан үйлчилгээ буюу утас гэж санагдсан.
Монголын тухайд одоогоор MobiCom оруулж ирсэн байгаа, гэхдээ тун limited бас үнэтэй service үзүүлж байгаа. Тун удахгүй Юнител арай хямд charge-тай оруулах гэж байгаа гэж сонссон. За одоогоор мэдэгдсэн юм гэвэл ийм л байна даа.
Menu Scroll-ийн тухайд хажуудаа байдаг эргэдэг Scroll сүүлдээ сулраад жаахан хүндрэлтэй болдог гэж байна лээ. Bold 9000 нтрийнх бол laptop-ийнх шиг арай дээрдсэн байна лээ. Харин сүүлд гарсан Bold 9700 мэдрэгчээр ажилладаг учир ямар нэг сулрах, эвдрэх асуудал гарахгүй юм билээ. Мөн Storm, Storm2 гээд touchscreen хувилбарууд байгаа, Storm бол дэмий гэсэн шүү ALL. Учир нь маш амархан Touchscreen n эвдэрдэг. Харин сүүлд гарсан Storm2 нь ямар болсныг одоогоор тодорхой хэлж мэдэхгүй байна даа.
Миний хувьд:
Windows Mobile - 1st position
iPhone - 2nd position
BB - 3rd position
Symbyan ntr-d bair bakuu
