Зарчмын хувьд ганц л зүйл байгаа. Нэг хүнийг хараад л шууд алчих хэрэгтэй. Гранатаар байна уу? нэвтэлж ална уу? аз хийнэ үү? ямар ч хамаагүй /үүнийг бид нар ярилцлагагүй алах, хага шаах, шууд тархидах гэх мэтээр хэлдэг/ Түүнээс цааш чиний яах хэнд ч падлий байхгүй.
Хэлэхэд их амархан ч энэ их хэцүү чадвар.
Яг ийм чадвартай 5 хүн байвал хэнд ч ялагдахгүй гэж нэг хүн цагтаа айлдаж л байсан юм даг, одоо ч зул болж. Үнэн үг гэж боддог.
Нэг их боловсон зан гаргах, эсвэл хэт маанаг байж болохгүй. Бомб тавьчихсан, тухай хэсгийг хамгаалж байсан хоёр хүн нь үхчихээд байхад сайхан инээмсэглээд, "Уучлаарай найзаа, нэг эвгүй мэдээ дуулгачих уу? Бид хоёр харин .......... гээд үхчихлээ. Та нар ирж асуудлыг шийдээд өгөх үү?" гээд сууж байх нь балай хэрэг. Ээрч муурах, худлаа эсвэл андуурч хэлэх, худлаа эмоцоо илэрхийлж босч гүйх, үхэнгүүтээ утсаар ярих, мессеж бичих зэрэг үйлдэл хүнд ялтай. Жишээ нь : багийнхан чинь чамайг элдвээр хараах , чам руу хашгачих зэрэг.
Яг иймэрхүү байдалд эелдэг найрсан байдал, хүлээцтэй хандлага, саруул ухаан гэх мэт улиг болсон зүйлс таг мартагдах нь зүй.
Юу болсныг ойлгомжтой товч хэлбэрээр хэлэх хэрэгтэй. Хэдэн хүн , хаана , ямар ямар буутай, / боломжтой бол амьны барагцаа / , бомб хаана унасан /яг тодорхой байрлал/ эсвэл хэнд бомб явж байгаа зэрэг мэдээллийг үхэгсэд маш хурдан гаргаж ирэх хэрэгтэй. Цаашдын өрнөлд чи үүнээс илүү тус хүргэж чадахгүй. Жич : энд босч очиж зодолдох, хэт чанга буюу нам давтамжаар орилж хагас дүлий байдалд хүргэх, элдвээр доромжлох, хараах, зүхэх, юм авч шидэх зэргийг тооцоогүй болно. Мөн чамд туршлага бий бол эсрэг тал юу хийх гэж байгааг олигтойхон таамаглаж чадвал их чухал. Гэхдээ худлаа таамаглавал цаашид таамаг дэвшүүлэх боломж, түүнд чинь багийнхан чинь итгэх магадлал улам буурна.
Бас нэг чухал зүйл : Амьд байгаа нэгэндээ заах. Үхсэн хүн үг хэлдэггүй гэдэг. Сүнс чөтгөр болсон нь мэдэгдэхгүй таваарш чиний чихэнд тэг ингэ гээд сөөнгө хоолойгоор бавтнаад байвал танд жорлон ормоор санагдах нь лав. Тэгэхээр амаа хамхиад мэдээллээ өгсөн бол дуугүй залбир.
Яахав тэр хүн чинь шулуухан баг алах замаар замнах ч юм уу, чадвараар чамаас муу мөн тэрийг өөрөө хүлээн зөвшөөрдөг бол, ар гэрээс нь хэн нэгэн ирээд жагсаалаас гаргачихсан бол зааварчилгаа өгч болох юм.
Яг тоглолтын үед гэвэл иймэрхүү зүйлсийг л санаж явахад илүүдэхгүй байх гэж бодож байна.
Ер нь багийн гишүүд ижил сонирхолтой байх нь хамгийн чухал. Энэ удаад ингээд завсарлья. Цаашид үргэлжлүүлж бичнэ....
