#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.07.26 4:42 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 224 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 5 69 Дараагийн

сэдэвийн талаар?
таалагдаж байна 53%  53%  [ 57 ]
дэмий хог байна 15%  15%  [ 16 ]
дахиад өөр зүйлс нэмж тавь 21%  21%  [ 22 ]
наах хэрэгтэй сэдэв байна 11%  11%  [ 12 ]
Нийт санал: 107
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 7-р сар.07.09 4:22 pm 
Оффлайн
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.06.08 5:56 pm
Бичлэгүүд: 332
Байршил: Хаашаа ч юм явмаар...
Үхлийн наргиан


Хүний амьдралд хачирхалтай давхцал, итгэмээргүй үйл явдал олон бийдаг. Үүний нэг үхэл гээч зүйлийн “наргиа”-ны талаар сонирхуулъя. Албан ёсоор бүртгэгдсэн хамгийн аймшигтай явдал 17 дугаар зууны үеийн Японд болсон юм. Токио хотноо аж төрдөг нэгэн айлын эхнэр нөхөр хоёр охиноо насанд хүрэхэд нь ганган кимоно бэлэглэхээр болжээ. Гэвч охин нь төрсөн өдрөөсөө яг дөрөв хоногийн өмнө гэнэтийн өвчнөөр өөд болжээ. Ганган кимоно нь дунд охинд нь очив. Гэвч дунд охин нь мөн л төрсөн өдрөөрөө кимоног өмсөхөөсөө дөрвөн өдрийн өмнө аянганд ниргүүлж нас барсан байна. Кимоно нь хамгийн бага охинд нь очсон ч мөн л насанд хүрэх баяраасаа дөрөв хоногийн өмнө галзуу үнэгэнд хазуулан нас барсан аж. Ийм явдлын дараа хөөрхий эцэг, эх хоёр нь кимоноод учир байна гэж сэжиглээд ламд үэүүлжээ. Тэгтэл ламтан кимоно нь хараалтай шатаах хэрэгтэй гэж зөвлөв. Ламын үгээр кимоноог гэрийнхээ гадаа шатааж байтал нь гэнэт хүчтэй салхи дэгдэж, цогийг нь ийш тийш шидлэн хотыг тэр аяар нь хамарсан аймшигтай түймэр дэгдсэн байна.

1657 онд Токио хотноо гарсан энэ түймрээр 300 сүм, 500 орд харш, 61 гүүр, есөн мянган лангуу юу ч үгүй шатаж, 100 мянга гаруй хүний амь хохирсон юм. Энэ мэтээр хараал дагуулсан эд зүйлийн талаар баримттай мэдээ цөөнгүй. Гэхдээ ийм явдал зөвхөн эрт дээр үед гардаг байсан гэж бодвол ташаа хэрэг болно. Орчин үед ч гэсэн ийм явдал цөөнгүй болж байсныг албан ёсоор бүртгэгдсэн баина.
Хамгийн зартай хараал дагуулсан эд нь Холливудын од Жэймс Дины барьж яваад осолдсон “Порше” машин юм. Энэ явдал 1955 онд болсон бөгөөд Жэймс Дин газар дээрээ нас барсан аж. Машиныг засварын газар авчирч засч байтал гэнэт нурж засварчны хоёр хөлийг нь бяц даржээ. Үүний дараа машиныг задалж зарав. Ингэхэд хөдөлгүүр, кардан голыг нь авто машин сонирхогчдын уралдаанд оролцдог хоёр жолооч худалдан авчээ. Энэ хоёр нь яг нэг өдөр, нэг уралдаанд оролцож байгаад хоёулаа мөргөлдөж нас барсан байдаг.

Поршегийн “арьсыг” нь Дины дурсгалд зориулан боогосон үзэсгэлэнд өгчээ. Гэтэл үзэсгэлэнг нээх өдөр гэнэт түймэр гарч дахин гурван хүн нас барав. Үүний дараа арьсыг засварлан Холливудын одуудын эд зүйлсийг дэлгэн үзүүлдэг үзэсгэлэнд байрлуултал тавцан дээрээс гэнэт салж унаад нэг үзэгчийн хүзүүг нь хугалан нөгөө ертөнц рүү илгээчихсэн байна. Үхэл энэ мэтээр эд зүйлсээр дамжуулан “наргих”-авс гадна бас зугаацдаг гэхэд болно.

Лиза Поттер нэртэй Англи эмэгтэйн нөхөр нь төмөр замын зөрлөгөөр гарах гэж яваад галт тэргэнд дайруулан нас барсан байна. Тэр явдлаас хойш Лиза нь тэрхүү зөрлөгөөр зам гарна гэхээсээ үхтлээ айдаг болсон байна. 11 жилийн дараа тэр эмэгтэй эхийгээ дагуулан салхилж явахдаа гэнэт төмөр замын зөрлөгөөс айдаг айдсаа ялахаар шийджээ. Тэгээд айдсаа даран төмөр зам дээр гараад зогсож байтал гэнэт галт тэрэг гарч ирээд дайраад алчихсан гэдэг. Хуваарь ёсоор хөөрхий эмэгтэйг зогсож байх тэр үед нь зөрлөгөөр галт тэрэг явах ёсгүй байсан боловч ямар нэгэн шалтгааны улмаас цагаасаа хоцорсон галт тэрэг гэнэт гарч ирснээр айдсаа дарах гэсэн бүсгүйн оролдлого эмгэнэлтэйгээр дуусчээ.

1957 онд Америкийн Калифорнид болсон Бесинжерийн гэр бүлийн мөхөл бүр ч аймшигтай. 1957 онд өрхийн тэргүүн Ричард Бесинжер нь Калифорний нэгэн гүүрэн дээр машинд мөргүүлэн амиа алджээ. Түүнээс яг хоёр жилийн дараа мөн л тэр гүүрэн дээр хүү Хирам нь машины тээшин дээрээс унасан гуалинд даруулан үхэв. Үүнээс зургаан жилийн дараа 14 настай ач нь гүүрэн дээр авирч тоглож байгаад унаж амиа алдав. Таван жилийн дараа Ричардын дүү нь нөгөө гүүрэн дээгүүр машинтайгаа гарч яваад гэнэт зүрх нь зогсож нас барсан байдаг. Энэ гэр бүлийн зөвхөн эрчүүд нь ийнхүү золгүй байдлаар гүүрэн дээр үхэлтэйгээ учирч байсан бол эмэгтэйчүүд нь маш өндөр насыг зооглосон аж. Ричардын дүүгийн нь зүрх гүүрэн дээр гэнэт хаагдаж байхад ээж нь 91 настай эсэн мэнд байж байжээ.
1998 онд Чехийн нийслэл Прага хотноо үхэл бүр ч хачирхалтай байдлаар “хошигносон” байдаг. Вера Чермакова гэгч эмэгтэй өөр хүүхэн рүү яваад өгсөн нөхрийнхөө нэр хүндийг унагаж хариугаа авахын тулд амиа хорлохоор шийджээ. Ингээд гурван давхрынхаа цонхоор үсэртэл байрных нь доор явж таарсан нөхрийнхөө дээрээс нь буучихсан байна. Нөхөр нь энэ хэргээс долоо хоногийн өмнө бүх өмчөө аваад өөр хүүхэн рүү явчихсан мөртлөө яг гайтай тэр өдөр хөрш айлынхаа хүнээс өрөө авах гээд ирж явсан нь тэр аж. Амиа хорлох гэсэн бүсгүй амьд үлдэж, харин нөхөр нь унахдаа чамархайгаараа чулуу мөргөн газар дээрээ нас баржээ.

Эцэст нь үхэл ч гэсэн хааяа нэг “амарч” наргидах талаар сонирхуулъя. 1946 онд Нью-Йоркийн дагуул жижигхэн хотод гардаг нэгэн сонины ажилтан Милдред Уэст гэгч эмэгтэй таван жилийн турш ээлжийн амралтгүй ажилласныхаа дараа хоёр долоо хоног амрахаар шийджээ. Энэ бүсгүй сонинд эмгэнэл бичих ажлыг хариуцдаг байж. Гэтэл хачирхалтай явдал болж Милдред бүсгүйн амарсан хоёр долоо хоногийн хугацаанд сониных нь 20 гаруй жилийн түүхэнд анх удаагаа тойрогт нь нэг ч хүн нас бараагүй тул нэг ч удаа эмгэнэл нийтлэгдсэнгүй. Милдредийг жилийн дараа долоо хоног амралтаа авахад нь энэ явдал мөн адил давтагдаж байжээ.

_________________
:huchtei:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.11.09 2:39 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.17.09 10:49 am
Бичлэгүүд: 11
i really love your info's u post.those r my interests actually...

_________________
La Dolce Vita


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.23.09 11:14 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.29.09 6:35 pm
Бичлэгүүд: 835
Байршил: The mind is everything. What you think you become.
Дэлхийн шинэ долоо гайхамшиг

The Pyramid at Chichén Itzá (before 800 A.D.) Yucatan Peninsula, Mexico



Chichén Itzá нь хамгийн их алдартай Маяа омгийн хот байсан бөгөөд улс төр, нийгэм, байгаль экологи болоод Маяа-гийн соёл иргэншилийн төв байлаа.

Энд маш олон төрлийн байгууламжууд байсан. Жишээ нь Kukulkan-ны пирамид, Chac Mool-н сүм, Thousand Pillars-н танхим мөн Prisoners тулааны талбар зэрэг. Харин өнөөдөр энэхүү пирамид нь түүх соёл болоод, ер бусын гайхалтай уран барилгын хийц загварыг хадгалан үлдсэн.

Зураг

The Christ Redeemer (1931) Brazil


Энэхүү зогсож буй Есүсийн хөшөө нь бараг 38м өндөр ба Corcovado хэмээх уулын орой дээр байрладаг. Эндээс Rio de Janeiro хотыг бүхлээр нь харах боломжтой. Загварыг Бразилын Heitor da Silva Costa гаргаж, Францын барималч Paul Landowski хийсэн бөгөөд энэ нь дэлхийн хамгийн алдартай хөшөө дурсгалуудын нэг юм. Хөшөөг бүтэн таван жилийн турш барьж 1931 оны 10-р сарын 12-нд албан ёсоор нээсэн. Бразил ард түмний халуун сэтгэлээр боссон энэхүү хөшөө нь нийслэлийнх нь бэлэг тэмдэг болоод зогсохгүй дэлхий олон олон жуулчидын очих дуртай газрын нэг болжээ.


Зураг


The Great Wall of China

Энэхүү цагаан хэрэм нь Монголын овог аймгуудаас өөрийн улсыг хамгаалах цаашлаад Хятад улсын оршин тогтнох үндэс суурь, баталгаа болж байсан. Энэхүү хэрэм нь хүний гараар бүтсэн хамгийн том түүх дурсгалын байгуулмж бөгөөд олон арван мянган хүмүүс амьдралаа зориулсан байгууламж юм.

Зураг


Machu Picchu (1460-1470), Peru

15-р зуунд Machu Picchu буюу “эртний уул” хэмээх газар Incan-ны эзэнт гүрний төв хот байлаа. Энэхүү хачирхалтай суурин нь Andes Plateau-н тал хэсэгээр байрладаг бөгөөд Urubamba голын дээгүүр болон Amazon ширэнгийн гүнд байрладаг байна.

Зураг

Petra, Jordan


Petra нь IV Aretas хааны Nabataean гүрний нийслэл хот байсан бөгөөд Арабын элсэн цөлийн захад байрладаг байжээ. Nabataean-чууд нь энэхүү элсэн цөлийн дундах нөхцөл байдалд зохицуулан өөрсдийн барилга байгууламжуудыг газрын хөрсийг ашиглан ухажбарьдаг байсан гэж Грек, Ромын сурвалжуудад бичсэн байдаг. Одоогоор Petra хотод El-Deir-н сүм хийдүүдийн нэг болох 42м өндөртэй Hellenistic хэмээх сүмийн нүүрэн хэсэг нь ил байдаг ба энэхүү түүх дурсгалын байгууламж нь Дундад зууны гайхалтай соёлын өвүүдийн нэг юм.

Зураг

The Roman Colloseum, Italy

Энэхүү задгай театр нь Ром хотын төвд байрладаг ба Ромын эзэнт гүрний алдарт легионеруудадаа зориулан барьж бүтээсэн байна. Шоу тоглолт болоод орчин үеийн спортын стадионуудын эх загвар болж буй энэхүү Colosseum-г 2000 жилийн өмнө барьжээ. Өнөөдөр түүхэн эх сурвалжуудаас бүтээгдэж буй кино, тоглоомын сонирхолтой хэсгийг энэхүү алдарт стадион дээр авч байна. Энэ нь үзэгчидийн талархалыг хүлээгээд байна.


Зураг

The Taj Mahal, India

Лалын шашинт Mogul хаан гайхамшигтай мавзолейг барих тушаалыг Shah Jahan-нд өгчээ. Тэрээр нас барсан хайртай эхнэрийнхээ дурсгалд зориулсан. Барилгыг цагаан гантигаар хийж олон тооны цэцэрлэгийг байгуулсан. Taj Mahal-д хамгийн гоёмсог, төгс үнэт чулуун галарей байдаг

Зураг

_________________
Love is the beauty of the soul


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.28.09 7:43 pm 
Оффлайн
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.20.05 12:18 pm
Бичлэгүүд: 1027
Байршил: haraa hvreh alsad vl tsutsan alhah shargal zamiin urtad . . .bid hamtdaa...
1931 оноос хойш Марсел Гриол, Жермен Дитерл тэргүүтэй Францын эрдэмтдийн баг Хойд Суданы нутаг дэвсгэрт /одоогоор Бүгд найрамдах Мали улс/амьдардаг байсан африкийн овог аймаг болох догончуудын ёс заншил, итгэл үнэмшлийг нь судалжээ. 30 жилийн судалгаа шинжилгээний ажлын үр дүн нь Догоны домгоос сэдэвлэсэн "Цонхигор уул" ном болсон нь 1965 онд Парис хотноо анх гарч байжээ. Үүнээс 3 жилийн дараа английн алдарт одон орон судлаач У.Р. Дрейк сириус ордны оддыг догончуудын мэдлэгт тулгуурлан судалж эхэлжээ.


Догончууд өөрийн гэсэн бичиг үсэггүй байсан хирнээ ертөнцийн үүслийн талаархи өөрийн домог, итгэл үнэмшилдээ тулгуурлан тэнгэрийн эрхсийг од, гариг, дагуулууд гэсэн 3 хэсэгт хуваадаг байж. Тэд одыг "толо", гаригийг "толо гонозе" /хөдөлдөг одод/, дагуулуудыг "толо тоназе" /тойрог замаар явагч одод/ хэмээн нэрийддэг байсан байна.

Тэдэн шиг балар эртний амьдралтай хүмүүсийн хувьд энэхүү төсөөлөл, нэрийдлийн оновчтой, нарийн байдаг нь үнэхээр гайхалтай биш гэж үү. Догончуудын хувьд эртний домгийг судлах эрх зөвхөн "сиги со" хэмээх онцгой хэлээр ярьдаг, нууцлаг "багийн нийгэмлэг"-ийн гишүүд болох үзмэрч нарт нь байдаг байсан бөгөөд тэднийг "олурабу" гэж дуудна. Харин энгийн харилцаандаа догончууд "дого со"гэгдэх нийтлэг хэлээ хэрэглэдэг ажээ. /огон хэлээр одыг "по толо" гэнэ./

Догончууд Сириусыг "сиги со" хэмээх гол од, "по толо" болон "эмме йа толо" гэгдэх туслах 2, нийт 3 одоос бүтдэг гэж үздэг. Гол одоо тойрох 2 одны эргэлтийн хугацааг дэлхийн 50 жил /орчин үеийн тооцоогоор 49,9 жил/ гэж иширмээр зөв тооцоолсон байна. тэр тусмаа эртний домогт "по толо" од нь хэмжээндээ ихэдсэн жин, нягттай байсныг өгүүлдэг.

"Тэрээр жижигхэн хирнээ Дэлхий дээрх бүх бодгаль нийлээд ч дийлэхээргүй хамгийн хүнд од бөгөөд "саголу" гэгдэх жирийн төмөрнөөс илүү гялалздаг хэтэрхий хүнд металаас бүрддэг" гэсэн бол домгийн өөр нэг хэсэгт:

"саголу" -ийн нэг ширхэг жимсний үртэй шиг хэмжээний хэсэг нь 480 илжгэнд үүрүүлэх ачаатай тэнцэнэ/ 35 тонн гэсэн үг /" гэж дээ.

Орчин үеийн шинжлэх ухааны онолоор Сириусыг үнэхээр ихэр од байсан төдийгүй нөгөө ихэр болох цагаан одой од / В од/ нь 50 тонн куб метр нягттай болохыг тогтоожээ.

Өнөөдөр дэлхийн олон орны одон орончид энэ ордны гуравдах бүрэлдэхүүн хэсэг болох С одыг судлах ажил өрнөсөөр байна. Учир нь зарим одон орончид тэр гуравдагч одыг "телескопоор харсан" гэдгээ хэлж, харин энэ С одыг яг олж харсан баттай баримт олдоогүй байсаар байхад хэсэг мэргэжилтнүүд тэр одны нөлөөгөөр А сириус / гол одын буруу траектороор хөдөлдөг шалтгааныг судлах ажилдаа ороод байна.

Сириус одыг төлөөлдөг Ираны шүтээн Тиштрйа бурхны нэр нь "гурван од" гэсэн индиан-европын нэр томъёоноос гаралтай гэсэн сонирхолтой ажиглалтыг Харьковоос ирсэн Догоны домог судлаач В.В.Рубцов хийжээ.





Догоны домогт өгүүлснээр, үзмэрчдийнх нь хэлснээр урт орбиттой "по толо" буюу В сириус од нь "сиги толо" /А сириус/ одонд ойртоход А од улам илүү гэрэлтдэг гэдэг.

Хэдэн жилийн өмнө энэхүү домгийг нотлохын тулд энэ одны гэрлийн хэмжүүрийг 1,5 жилийн зайтайгаар харьцуулан судлахад тус од үнэхээр яг 50 жилийн зайтайгаар гэрлийн хүч нь хэлбэлзэж байсныг тогтоожээ / 50 жил гэдэг нь Сириус В одны А одыг нэг тойрох хугацаа юм /.

Үүгээр үл барам, энэхүү хэлбэлзлийг тухайн однуудын хоорондын зайтай харьцуулан судлахад туслах одод гол одондоо ойр байх тусам од улам тод гялалзаж байсныг тогтоосон нь Догоны домгийг баталсан ажээ.

1610 онд Галилео Галилейгийн микроскопын тусламжаар мэдэж авсан Санчир гариг байнгын бүслүүртэй, Бархасвадь гараг 4 том дагуултай гэсэн мэдээллийг догончууд мэдэж байсан нь бас л гайхалтай.

Сириусын ариун хэлээр ярьдаг гэгддэг гариг ертөнцийн талаарх асар их мэдээлэлтэй Догоны үзмэрч нар тэдний өвөг дээдэс "по толо" /В Сириус од/ одноос Дэлхийд ирж суурьшсан гэжээ.

Тэдний шилжин суурилсан талаар домогт: "Хүн дэлхий дээр суурьшсан анхны жил "по" од дэлбэрэлтээс болж маш тод гэрэлтэснийхээ дараа 240 жилийн турш удаанаар унтарсан" хэмээн өгүүлсэн байдгаас үзвэл Догончуудыг Дэлхийд ирэх болсон шалтгаан нь одны мөргөлдөөн байсан төдийгүй тэднийг манай гаригт ирснийх нь дараа Сириус од дэлбэрсэн гэж таамаглаж болох юм.

Эртний Вавилон, Грек, Римийн түүхийн эх сурвалжаас тэр үеийн цагаан цэнхэр Сириус од одоогийнхоос огт өөр харагддаг байсныг мэдэж болно: Эртний Вавилончууд уг одыг Шуккуду буюу "улайссан төмөр" гэж нэрлэдэг байсан, Птоломей өөрийн "Альмагесте" /МЭ 2-р зуун/ номондоо Сириус-ыг улаан одны тоонд оруулсан болон одоогоос 2000-аад жилийн өмнө ромын философич Луций Сенека "Сириус од маш улаан, Марс арай бүдэг, харин Бархасвадь бол ердөө тийм биш" гэж тэмдэглэн үлдээсэн зэрэг юм.

Харин МЭ 10-р зуун гэхэд Персийн одон орон судлаач Аль-Суфи Сириус одыг яг одоогийнх шиг, цагаан- цэнхэр гэж дүрсэлжээ. Орчин үеийн эрдэмтэд энэхүү одны тус өөрчлөлтийн хугацааг сансарын хувьд дэндүү багад тооцогдох 700-800 жил байсан гэж тооцоолоод байна.

Иймэрхүү өөрчлөлтийн боломжит аргачлалыг судалж, одон оронч мартынов В Сириус одыг МЭ-ий эхний 100 жилд хагас оройт одны адилаар дэлбэрсэн гэдэг дүгнэлт хийсэн төдийгүй В Сириус дэлбэрэх хүртлээ "аврага том улаан биет" байсан бөгөөд Сириус одны тогтолцоо бүхлээрээ ийм өнгөтэй байсан гэж тогтоосон байна. Мөн түүний хэлснээр од тэсэрснийхээ дараа онцгой нягт агаад хэмжээгээрээ дэлхий шиг, "цагаан одой" болон хувирсан ажээ.

Түүнчлэн Сириусыг "хүн төрөлхтөн Дэлхий дэр суурьшсан эхний жилд дэлбэрсэн" гэх догончуудын домгоос үзэхэд тэд манай гариг дээр 2-10-р зууны хооронд ирсэн байх нь ээ.

Догончуудын нэгэн одон орны дурган дээрээ бие биенээ тойрон муруй шугамаар эргэх нар, сириус 2-ийг дүрсэлсэн байх бөгөөд Сириусын диаметр нарныхыг ихэсгэж байгаагар дүрсэлсэн байдаг.

1975 онд Марселийн одон орон судлаач Эрик Геррье "Догоны гариг судлалын Номмо ухааны талаар эссе" номондоо энэхүү тахир шугам нь нар, Сириус 2-ийн хоорондох оддын байршлыг харуулсан гэж таамагласан байна.





Догончуудын сансрын одиссейчүүд

Өнөөгийн шинжлэх ухаан нь догончуудын домогт өгүүлсэн сансрын ирэдүйн талаарх олон зөгнөлтэй санал нэгдэж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Жишээлбэл Догончууд Дэлхийгээс харагдах сансар огторгуйн "сүүн зам" нь "оддын мушгирсан /спирал хэлбэртэй / ертөнц" төдийгүй сансарт ийм "оддын ертөнц хязгааргүй их " байдаг бөгөөд "энэхүү ертөнц өөрийнхөө хувьд хязгааргүй боловч хязгаартай" гэжээ.

Мөн тэдний тэдний үзлээр замбуу тив нь түмэн зүйлийн амьд оршихуйтай агаад, хамгийн эхэлж ургамал үүссэн ажээ. Жишээлбэл тарвас хурган чихний үр Дэлхийд ирэхээсээ өмнө Сүүн зам дээр оршдог байсан агаад орчлон хорвоод ирэн энд тэндгүй тархан ургасан гэсэн байна.

Түүгээр үл барам догончууд: "өөр гариг ертөнц дээр эвэртэй, сүүлтэй, далавчтай, хэвлээр явдаг гэхчлэн олон төрлийн хүмүүс оршдог" гэж итгэл дүүрэн өгүүлсэн байх юм.

Шуудхан хэлэхэд догоны домгууд нэг биш нилээн хэдэн сансрын аялал хийсэн тухайгаа өгүүлсэн байх юм, эхнийх нь Ого гэгч нэг догон огторгуйн 3-дахь аялалаараа "Цонхигор ой" гэж нэрлээд байгаа Йунуру буюу дэлхий дээр айлчилсэн гэх бөгөөд эртний домог, зурагт нь тэдний "Номмо-ийн хөлөг"- өөрөө Дэлхий дээр, өөрсдийн бүх хэрэглээгээ бэлдэн, ирж буй тухай тэмдэглэсэн байна. "Олурабу" буюу зөнч нар нь "Номмо-ийн хөлөг"-ийг огтлолцсон конус маягийн, "тазу" буюу сагс хэлбэртэйгээр дүрсэлсэн бөгөөд дээд хэсэг нь дөрвөлжин, харин доод хэсэг нь дугуй агаад, конусын хоёр талд хүн, амьтан, ургамал газардах шат харагдах ажээ.

Тэдний өвөг дээдэс нь энэхүү хөлгөөр өндрөөс дэлхий дээр газардахдаа хөлгийн цоорхойгоор амьсгалж байсан бөнөөд "Номмо хөлөг" тэнгэрт 8 жил савалсны эцэст манай гариг дээр газардсан гэж домогт өгүүлнэ.

Хөлгөөс анх Номмо бууж, араас нь бусад бодгалиуд Дэлхийд хөл тавьсан ажээ. Догончууд өөрсдийн анх буудалласан газраа Хойд Суданы Дебо нуурыг гэх агаад энэхүү нуур нь Нигер гол үерлэж, усаар дүүргэхээс өмнө, том хонхор байжээ. Энэ нуурын нэгэн арал дээр Номмо-ийн чулуун хөшөө байдаг билээ.





Энергийн шүтээн

Догон омгийнхны домог огт өөр салбарынхны ч сонирхлыг татдаг нь тэдний "Хамгийн эхэнд өндөг хэлбэрийн агаар дээр тогтдог Амма бурхан байсан" гэсэн түүхийн сурвалж юм. Тэдний Дэлхийг төсөөлөх үндсэн хэлбэр нь "по" буюу жижигхэн үр байх бөгөөд тэр нь яг "Амма"- тай ижилхэн хэлбэртэй ажгуу. "Энэхүү үр нь янз бүрийн материйн хэсгүүдийг дуу болон гэрлийн нөлөөгөөр цацруулан эргэлдэж дараа нь алга болдог байсан" гэдэг. Амма бурхан "по" хэмээх энэхүү бяцхан үрээр бүх орчлонг үүсгэж харин огторгуйг бүтээхийн тулд өөрөө тэнхлэгээ тойрон эргэлдэн бүжсээр Огторгуй бүхий л одон орд, сүүн замуудыг бие болгосон"- гэж тэрхүү омгийнхны домогт өгүүлсэн байна.

"Энэхүү Амма-ийн эргэлдэх хөдөлгөөн, дүрслэлийг огторгуйн ямар ч спирал бүтцэд байдаг цөмөө тойрон эргэх электрон бүрхүүл юм гэж зоригтойгоор өөрчлөн ойлгож болно" гэж Эрик Геррье тэмдэглэжээ.

Хамгийн харчирхалтай нь Догончуудын домгийг орчин үеийн физикийн хэлрүү хөрвүүлэн, учир шалтгааныг ойлгох тусам Э. Геррьегийн хэлсэнчлэн Догончууд бол энергийг шүтэгчид байсан гэдэгт улам бүр итгэх ажээ. Энд Догон омгийн домгийн хамгийн нууц хэсгийг дэлгэх хэрэгтэй болж байна: "Амма, По-д үг хэлэх болон бусад оршихуйд тэр үгээ хэл гэж тушаахас нааш По тэнхлэгээ тойрон эргэлдэж тэр үгээ дотроо хадгалсаар байдаг. По аймшигт хуй салхи болон хувирч ч чаддаг, гэхдээ энэ тухай өгүүлж үл болно... " гэсэн хэсэг юм. Үүнийг Э.Геррье 20-р зуунд Эйнштений анх нээсэн е=мс2 томъёогоор матери инерги болон задрах тухай хууль мөн гэж дүгнэжээ.





Энэ өнцгөөс үзэхэд Догон омгийнхны "Догончуудын сансрын одиссейчүүд"-ийг дүрсэлсэн домгууд бодит байж болзошгүй байна. Үүнд Ого хэмээх бодгал Дэлхий дээр анх айлчилсан, түүний араас "Номмо хөлөг" анхны хүмүүсийг /догончууд/ авчирсан гэж гардаг. Догогчуудын сансрын хөлгүүд тэр по хэмэх үрээс үүссэн салхины хүчээр хөдөлдөг байсан гэх сурвалж маш их сонирхол татаад байна. Түүнээс гадна тун их гайхшрал төрүүлсэн зүйл нь домогт "огторгуй дахь "Йалу уло" буюу "мушгиа /спирал/ оддын ертөнц"- ийн оршин суугчид Дэлхийн хүмүүсийн амьдралд их бага хэмжээгээр оролцдог төдийгүй Орион болон Плеяда ордны хүмүүс манай гаригин оршин суугчдын хөгжил, өөрчлөлтөд хүртэл нөлөөлдөг"- гэж үгүүлсэнд байна.

_________________
Sologiin улаан фэн :l1:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.04.09 4:45 am 
Оффлайн
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.20.05 12:18 pm
Бичлэгүүд: 1027
Байршил: haraa hvreh alsad vl tsutsan alhah shargal zamiin urtad . . .bid hamtdaa...
Ишлэл:
Ер бусын давхцалууд
Зураг
1992 онд Рене Шарбонно гэгч франц зураач нь Руан хотын захиргааны захиалгаар «Түүдэг гал дээр шатаж байгаа Жанна Д Арк» гэсэн зураг зуржээ. Зургаа зурахдаа Жанна Ленуа гэдэг оюутан охиныг натур болгож. Гэтэл зурэг бэлэн болж үзэсгэлэнд өлгөгдөсний маргааш нь нөгөө оюутан охины сурдаг сургуулийн лабораторт нь химийн бодисууд гэнэт дэлбэрч Жанна нь гарч амжилгүй амьдаараа шатаж үхжээ.
Энэтхэгт хэдхэн жилийн өмнө зорчигч тээврийн хоёр галт тэрэг дэлбэрч 220 хүний аминд хүрсэн аймшигт хэрэг гарч байсан. Мөрдөн байцаалтын явцад нэгэн зорчигчийн шидсэн тамхи нь төмөр зам дагуух шатдаг хийн хоолойны хий алдаж байсан хэсгийн орчим унаснаас дэлбэрэлт болсон нь тогтоогджээ. Ингээд ч зогссонгүй Дели-Мадрас ба Мадрас-Дели чиглэлээр явж байгаад дэлбэрсэн хоёр гал тэрэг нь яг адилхан дугаартай байсан байна.

Италийн алдарт жүжигчин Марчелло Мастроянни нь нэгэн үдэшлэгт уригдан оролцжээ. Найр ид дундаа явж байтал жүжигчин мааань гэнэт босч ирээд «Нэгэн цагт жаргалтай амьдарч байсан гэр минь шатлаа» гэсэн үгтэй мартагдах шахсан хуучны дууг дуулж гарчээ. Цугларсан олон түүнийг гайхан харж байтал гэнэт утас дуугарч Ментон дахь харш нь шатсан тухай мэдэгдэхэд бүр ч их гайхсан гэдэг. Хожим нь энэ дууг хамгийн сүүлд бага сургуульд байхдаа дуулж байсан гэдгээ Мастрояни хэлсэн байдаг.

Болгарын нийслэл Софи хотноо бүр ч инээдтэй тохиолдол болж байсан удаатай. Милко Стоянов нэртэй орон байрны хулгайч эр нэг айлыг ухаж, авсан зүйлээ үүргэвчинд чихчихээд борооны ус зайлуулагч хоолойгоор дамжин хүн бараг явдаггүй шахуу гудам руу буужээ. Хоёр давхрын орчим бууж явтал нь гэнэт цагдаагийн шүгэл дуугарах чимээ гарахад сандарсан хулгайч барьц алдаад унажээ. Гэхдээ аз болж яг тэр үед нь доогуур нь явж байсан хүн дээр унаад эсэн мэнд үлдсэн ч баригдсан байна. Хамгийн хачирхалтай нь амийг нь аварсан нөгөө хүн нь өөртэй яг адил Милко Стоянов гэдэг нэртэй, орон байрны хулгайч байж таарав. Цагдаа нар түүнтэй олон өдөр хөөцөлдсөөр нөгөө эзгүй гудамжинд оруулаад алдахын даваан дээр шүгэлдсэн байсан аж.

Саран дээр хөл тавьсан хамгийн анхны хүн Нил Армстронгтой холбоотой нэгэн тохиолдол байдаг. 1969 онд Армстронг нь Сарны гадаргуй дээр хөл тавьсан даруйдаа:
-Ноён Горски танд амжилт хүсье гэсэн учир битүүлэг үг хэлсэн байдаг. Нислэгийг удирдах төвийнхөн, сурвалжлагч нар ч гэсэн энэ үгнийх нь учрыг ололгүй олон жил болсны эцэст Армстронг нууцаа дэлгэсэн байдаг. Армстронг нь хүүхэд байхдаа найз нартайгаа нуугдаж тоглож байгаад Горски нэртэй хөрш айлынхаа хашаанд орчихож. Нуугдааж сууж байхдаа хөрш айлын эхнэр, нөхөр хоёр чанга дуугаар хэрэлдэхийг нээлттэй цонхоор нь сонсчээ. Горскийн эхнэр нь:
-Өөдгүй муу бэлгийн сулралтай новш. Хөрш айлын жаал хүүг саран дээр буусны дараа л би орал секс хийнэ гэж хашгиран нөхөртөө уурлаж байсан байна. Гэтэл олон жилийн дараа үнэхээр Саран дээр хөл тавих агшинд нь Горскийн эхнэрийн хэлж байсан үг гэнэт санаанд ороход гайхсан Армстронг алдарт үгээ хэлсэн байдаг.

Шарль Фоссе нэртэй франц эр орон орноор хэсүүчлэн мөрийтэй тоглодог, зартай луйварчин байжээ. Ингэсээр нэгэн удаа Лос Анжелсийн мөрийтэй тоглоомын газар таван мянган доллар хожсон байна. Гэтэл бусад нь түүнийг луйвардаж хожсон гэж буруутгаад буудаад алчихаж. Тоглогчид хүн буудсандаа юмын чинээд тоолгүй үргэлжлүүлэн тоглохоор болжээ. Гэтэл мэргэжлийн мөрийтэй тоглоомчдын дунд луйварчны хожсон мөнгө бүтэлгүйтэл дагуулдаг гэж үздэг болохоор өөр хүн урихаар шийдэж, ойролцоох ширээний ард ганцаар сууж байсан залууг дуудан, буудуулсан эрийн мөнгөөр нь тоглохыг санал болгожээ. Нөгөө эр нь ч зөвшөөрч тоглоом үргэлжилсэн байна. Гэтэл хачирхалтай зүйл болж нөгөө эр луйварчны мөнгөөр тоглоод бүтэлгүйтэх нь бүү хэл ахиад хоёр мянган доллар хожоод байж байхад нь буун дуугаар ирсэн цагдаа нар бүгдийг нь саатуулжээ. Цагдаа нар Шарль Фоссегийн алуурчдыг баривчлаад, луйврын аргаар хожсон таван мянган долларыг нь талийгчийн төрөл төрөгсдөд нь буцаан өгөхөөр танихгүй залуугаас буцаан авчээ. Гэтэл тун удалгүй нөгөө танихгүй залуу нь Шарль Фоссегийн хүү нь болох нь тогтоогдож, цагдаа нар ихэд гайхчээ. Хүү нь хамгийн сүүлд хорин жилийн өмнө харж байсан тэнэмэл эцгээ таниагүй байсан байдаг.
ooriin medeh gants hoer yum nemerlchhie . . .

XIX zuunii ved Awstraliin aldart horog zuraach Jozep Igner hed heden udaa amia horlohoor oroldoj baijee. enhii udaad tereer 18 astaidaa ooriigoo dvvjeh gej baihad n haanaas ch yum neg badarchin lam gent garch ired saad boljee. 22 nasandaa tereer dahin hooloidoo ols uglasan ch mon l terhvv onisogoshig lam dahin garch ireed amiig n awarsan baina. ter yawdlaas hoish 8n jiliin daraa tereer uls toriin vil hergeesee bolood dvvjilj alah yal zaagdsan bolowch monooh lam tsaaziin yalaas n multarhad n tusalsan gedeg. 68 nastaidaa zuraach shanaandaa gar buu tulgaj baigaad amia eogvvtgesen baina harin hoidhiig n mon l neriig n hen ch medehgvi haanaasirseniig n hen ch medehgvi badarch lam unshsan gedeg .

nert zohiolch Edgar po tsutgamal holog ongotsnii svirlees amid vldsen zorchigchdiin huwi zayanii tuhai ogvvlleg bichjee. zohiolchiin ogvvlseneer amid vldegsen hewreg salaar dalaigaar howdog bogood olsoj vhehgvin tuld Richard parker hemeeh negen ider dalaichnaa alj iddeg baina. zohil hewlegden garsanaas hoish heden jiliin daraa cvirsen holog ongotsnoos amid garsan gurwan hvniig selvvrt zawiar zadgai tengist howj yawhad n olj awarchee ted anh 4vvlee amid garsan bogood heseg hugtsaanii daraa olsoglond nerwegeed baihadaanasand hvregsed n Richard parker hemeeh ider dalaiching amia zogoohiin tuld horoojee. svirlees amid vldegsediin hen n ch Edgar po iin zohioliig unshaagvi baijee .

1975 ond Bermud arliin negen orshin suugch motort duguitai yawj baigaad taxi tai sanamsargvi morgoldon gazar deeree nas barjee. yag neg jiliin daraa tvvnii torson ah n montiim baidlaar amia aldjee. end neg ahchirhaltai tohioldol n yu baisan be geheer ah dvv 2n neg motort duguitai yawj baigaad osoldson ba taxi nii jolooch dotor n suuj yawsan zorchigch n hvrtel 2 tohioldold ijil baisan ajee.

_________________
Sologiin улаан фэн :l1:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.12.09 8:10 pm 
Оффлайн
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.13.08 11:52 pm
Бичлэгүүд: 5099
Байршил: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
Ноён Горски танд амжилт хүсье ene saak yumaa te

_________________
MVP for a reason !


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.12.09 8:46 pm 
Оффлайн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.18.07 11:04 pm
Бичлэгүүд: 216
Байршил: *.:。✿・*゚ Elsewhere ゚*・✿.。.:*
Ишлэл:
...хаадын цусыг ариун байлгах гэж ах дүүс хоорондоо гэрлэдэг байсан юм...
:??:
Ишлэл:
Вампирын тухай үнэн ба худал
Хүний арьсанд (эпидермисийн доод хэсэгт) меланоцит гэдэг эсүүд бдаг. Тэдгээр эсүүд нь меланин гэх бодис ялгаруулдаг ба энэ бодис нь хүний арьсыг өнгөтэй болгодог. Бүх л хүний арьсанд эдгээр эсүүд нь адилхан бдаг боловч меланин ялгаруулдаг чадвар нь өөр өөр. Хар арьстай хүнийх байнга ялгардаг бол цайвар арьстай хүнийх зөвхөн наранд гарахад л ялгардаг. Тгэхээр цус сордог хүмүүсийн арьс-нар гэсэн юм энэнээс л хамааралтай бх гэж таамаглаад бгаа :razz:

_________________
www.fr0melsewhere.blogspot.com


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.29.09 4:21 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.29.09 6:35 pm
Бичлэгүүд: 835
Байршил: The mind is everything. What you think you become.
сайхан таамаглал байна... :-)

нэг вампир харах юмсан тэ белла-г ч юм уу :lol:

_________________
Love is the beauty of the soul


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.21.09 4:22 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.29.09 6:35 pm
Бичлэгүүд: 835
Байршил: The mind is everything. What you think you become.
Уншаагүй нэгийг нь уншаарай гэж тавьсан мэдээлэл болохоос уншсан нэгнээс нь уншсан уу гэж асуусан сэдэв биш гэдгийг ойлгоход тийм хэцүү байна уу...бичлэг үйлдэхээсээ өмнө жаахан бод
та нарын хэрэггүй тэнэг бичлэг-г чинь хүмүүс уншихгүй
хэнд ч хэрэггүй бичлэгээ өөр сэдэв дээр очиж хий

_________________
Love is the beauty of the soul


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.21.09 6:37 pm 
Оффлайн
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.20.09 7:28 pm
Бичлэгүүд: 85
Байршил: Миний мэдэх 3 жил нисэж амьдарсандаа харамсдаггүйэээ
өөө гайхалтай сэдэв байнашд. Эхнээс нь уншаад байдаг хэрэг. Ганц нэг тоон мэдээллүүд дутуу харагдаж байнадаа.

_________________
Singh is :king:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.21.09 6:47 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.29.09 6:35 pm
Бичлэгүүд: 835
Байршил: The mind is everything. What you think you become.
Ишлэл:
өөө гайхалтай сэдэв байнашд. Эхнээс нь уншаад байдаг хэрэг. Ганц нэг тоон мэдээллүүд дутуу харагдаж байнадаа.
өө хөгшин нь энд тэндэхийн блогуудаас сонирхолтой гэсэн зүйлсийг нь энд оруулсан юм
яхав өөрийн нэмсэн зүйлс ч байгаа
гол нь яхав унших хүсэлтэй нэг нь уншина биз дээ л гэж бодсон юм
миний хөгшин жаахан дутууг нь нөхөөд өгөөч :-)

_________________
Love is the beauty of the soul


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.21.09 7:38 pm 
Оффлайн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.27.09 9:48 pm
Бичлэгүүд: 216
Мэдрэмтгий хүмүүс ба сүнсэн ертөнц
Медиум гэдэг нь сүнстэй холбоо тогтоох үед бие махбодио түр хугацаанд сүнсэнд “ашиглуулдаг” хүмүүсийг хэлдэг байна. Медиум нь онцгой чадвар биш бөгөөд ямар ч хүн ийм байж болно. Гагцхүү энэ үеийг мэдэрч чаддаг байх хэрэгтэй юм. Хүүхэд 2-3 настайдаа медиум байдалд орох тохиолдол элбэг байдаг байна. Гадны сүнс аливаа биед үргэлж ямар нэгэн хор уршиг хүргэдэг. Заримдаа тэрхүү сүнс “зочломтгой” занг нь ашиглан биед тэр чигтээ үлдэх тохиолдол ч бий.

Тэгвэл медиум хүмүүс яагаад ингэж эрсдэл хийдэг байна вэ? Учир нь бусад аргуудтай харьцуулахад ийм байдлаар авсан мэдээлэл хамгийн бодит үнэн байдаг байна. Тиймээс медиум хүмүүсийн энэхүү “ажил, мэргэжил” нь дэлхийд нэлээд тарсан, өндөр өртөгтэй байдаг билээ. Зарим тохиолдолд сүнс ямар ч зөвшөөрөлгүйгээр хүний биед ордог аж. Энэ үед тухайн хүн өөр хүний дуу, хоолойгоор гэнэт ярих, ойр дотнын хүмүүсээ танихаа больж яг л тэс өөр хүн болон хувирдаг байна. Уг байдал нь хэдэн цаг, тэр байтугай хэдэн өдрөөр ч үргэлжилж болно.
Харин дүрэм ёсоор тухайн хүн хэвийн байдалдаа орохдоо сүнс биед байсан үеэ огт санадаггүй аж. Анагаах ухааны мэргэжилтнүүд энэ үзэгдлийг “Сэтгэл зүйн хямралд орж, ухаан балартах” гэж оношилдог бол харин далдыг судлаачид энэ талаар арай өөр бодолтой байдаг байна. Судлаачид нэн түрүүнд тухайн хүн “ухаан балартсан” үедээ бодит зүйл ярьж байгааг анхаарчээ. Тэр нь ихэвчлэн нөгөө ертөнцөд очоод удаагүй байгаа хүний яриа болохыг ч тогтоосон байна. Тиймээс тэрхүү “дотоод хүний тусламжтайгаар нөгөө ертөнц, тэр байтугай ирээдүйтэй холбоотой тайлагдаагүй нууцын талаар мэдэх боломжтой нь судлаачдын сонирхлыг ихээхэн татаж байгаа аж.
Дээрхи “ухаан балартсан” байдалд зохиомлоор буюу ховсдох аргаар оруулж болдог байна. Жишээ нь эрт дээр үед афроамерикийн хаад тамхи татан мансуурч сүнс нь орсон хүнийхээ бодлоор ярьдаг байжээ. Эртний Хятадад домын шившлэг уншиж сүнсийг дууддаг байна. Тэр үед сүнсийг суулгах гэж байгаа бие ямар нэгэн тодорхойгүй хөдөлгөөн хийж, хөлөрч эхлэнэ. Энэ бүх шинж тэмдгийг сүнс биед орсон гэж үзэж, өнөөх хүнийг сандал дээр суулгадаг аж. Ямар ч ухаангүй болж, гүн нойрсолтын байдалд орсон биеийг хар даавуугаар бүтээдэг байна.
Ингээд ховсдолтын байдаад орсон тухайн хүнээс асуултдаа хариулт авдаг байна. Ийм аргаар сүнстэй холбоо тогтоохын тулд биеэ “ашиглуулах” гэж байгаа медиум хүмүүс нь сэтгэл зүй, анхаарлаа маш сайн төвлөрүүлэх хэрэгтэй байдга байна. Хэрэв бэлэн бус байгаа тохиолдолд биед шилжин суух сүнс “ашиглаж” байгаа биеийнхээ сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж, биеийг орхиж явсан ч сэтгэцийн өвчтэй болох магадлал өндөр байдаг аж.
Медиум хүмүүсийг ховсдож сүнстэй холбоо тогтоох нь эрсдэл ихтэй. Ийм аргаар сүнстэй холбоо тогтоохын тулд биеэ “ашиглуулах” гэж байгаа медиум хүмүүс нь сэтгэл хэмээн зарим нэг судлаачид үздэг байна. Учир нь ховсдох үед хүн өөрийн сэтгэл зүйгээсээ бүрэн салж чаддаггүй аж. Дотоод сэтгэлгээ, оюун бодол нь сулрах боловч биеийг бүрэн гүйцэд орхидоггүй. Ямар ч ховсдогч тухайн хүнийг хэт гажууд үйлдэл хийлгэж чаддаггүй нь үүний нэг нотолгоо юм. Далдыг харагч, зөнчдийг медиум төрлийн хүмүүс гэж хэлж болно.
Учир нь тэдний зарим нь сүнсний тусламжтайгаар ирээдүйн мэдээллийг авч, хүмүүсийг анагааж, эмчилдэг байна. Сүнстэй тогтмол холбоо тогтоосоор байгаад өөрийгөө ховсдож транс байдалд орж, гарч сурсан медиум хүн ч байдаг аж. Медиум хүмүүс нь мэдэрдэг, сонсдог, ярьдаг, хардаг болон эмчилдэг гэсэн төрлүүдэд хуваагддаг.
Мэдэрдэг-энэ нь медиумын хамгийн өргөн төрөл юм. Тэд нэн түрүүнд биед орох сайн, муу сүнсийг шууд ялгана. Гэхдээ энэ талаар хэлж ярихгүй зөвхөн үйлдлээрээ л үзүүлнэ. Өөрөөр хэлбэл сайн сүнс гэхэд бие тайван байхад муу сүнс орсон тохиолдолд огцом хөдөлгөөн хийж, уцаартай байх жишээтэй.
Сонсдог-тэд сүнсний дуу, хоолойг сонсох чадвартай. Өөрөөр хэлбэл медиум хүн дотоод сэтгэлийн дуу хоолойгоо сонсдог гэж тайлбарлаж болох юм. Энэ төрөлд багтах зарим медиум хүмүүсийн өгүүлснээр энэхүү дуу хоолой нь амьд хүн ярьж байгаа мэт сонсогддог гэнэ. Тиймээс энэ төрлийн медиум хүмүүс сүнсний яриаг чөлөөтэй ойлгодог байна. Нэг ёсондоо сүнсний орчуулагч гэсэн үг юм.
Ярьдаг-Сонсдог төрлөөс ялгаатай нь гэвэл тэд сонсдоггүй, харин сүнс тухайн биеийг ашиглан өөрөө ярьдаг байна. Гэхдээ эрдэмтдийн тогтоосноор сүнс хэлэх гэсэн зүйлээ “ашиглаж” байгаа биеийн бүх эд эрхтэнд нөлөөлж ярьдаг байна. Тиймээс энэ төрлийн медиум хүмүүс сүнстэй холбоо тогтоосны дараа хэсэг хугацаанд дахин холбоонд орж болдоггүй аж.
Хардаг: Энэ төрлийн медиум хүмүүс мэдээж сүнсийг харж чаддаг байна. Тэд ихэвчлэн транс байдалд ороогүй байхдаа ч сүнсийг хардаг. Мөн унтаж байхдаа буюу зүүдэндээ ч харна. Энэ нь медиум төрлүүдээс хамгийн ховор тохиолддог нь аж. Ийм төрлийн хүмүүсийг шинжлэх ухаанд “‘гурав дахь” нүд нь нээгдсэн хүмүүс гэж нэрлэх нь ч бий. Гэхдээ сохор медиум хүмүүс энэ төрөлд ихэнхдээ хамаардаг байнa. Ердийн хүмүүс сохор хүнийг тас харанхуйн дунд амьдардаг гэж боддог боловч эрдэмтдийн тайлж мэдсэнээр тэд өөрсдийн гэсэн харах ертөнцтэй байдаг аж. Эиэ төрлийн медиумууд сүнс хэрхэн биеэ орхиж байгаа болон биед орж байгааг хардаг байна.
Эмчилдэг -Сүнсний тусламжтайгаар бусдыг анагааж, эмчлэх чадвартай медиум хүмүүс. Энэ төрлийнхөн зөвхөн гараараа ч бус нүдээрээ, биеийн энергийн хүчээр эмчилдэг байна. Зарим медиум энэ чадвараа ердийн амьдралд ашиглаж, удирдаж чаддаг. Харин өөрийн мэдэлгүй буюу ухаан балартсан үедээ ч эмчилдэг медиум хүмүүс бас байна. Эмчлэх үедээ юу хийж байснаа тэд дараа нь огт санадаггүй аж.
Медиум хүмүүсийн энэ чадвар өнөөдөр дэлхийн олон эрдэмтдийн сонирхлыг татаж байгаа билээ. Тэд бол амьдрал дахь сүнс-хүн хоёрын хоорондох “гүүр” юм.

Э.Оджаргал source: sonin.mn


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.22.09 12:19 am 
Оффлайн
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.20.09 7:28 pm
Бичлэгүүд: 85
Байршил: Миний мэдэх 3 жил нисэж амьдарсандаа харамсдаггүйэээ
Зураг
Энэ нөгөө гайхалтай наскагийн зургуудыг ерөнхийд нь харуулсан байна. Хэрэг болж юуны магад
Зураг
Зураг
Зураг

_________________
Singh is :king:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.22.09 12:28 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.29.09 6:35 pm
Бичлэгүүд: 835
Байршил: The mind is everything. What you think you become.
сайн уу сендо?
хөгшин нь ч одоо монгол доо л байна
ирэх сараас буцаад явлаа
ямар нэг хэрэг гараа юу?

_________________
Love is the beauty of the soul


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.22.09 1:49 am 
Оффлайн
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.12.04 4:08 am
Бичлэгүүд: 434
Байршил: Smiling is good.
Teo ene duu her baina?mani enig sonshoor shuud taiwshraad yawchdiin,bas muuchgui oscar winning kino shu :wd:

http://www.youtube.com/watch?v=pC1-3noPDdU

_________________
Buk Lau loves Tyrone.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.22.09 1:57 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.29.09 6:35 pm
Бичлэгүүд: 835
Байршил: The mind is everything. What you think you become.
http://forum.asuultserver.com/viewtopic ... 06&start=0

_________________
Love is the beauty of the soul


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.22.09 1:58 am 
Оффлайн
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.12.04 4:08 am
Бичлэгүүд: 434
Байршил: Smiling is good.
za ene neg tegeel boloo,shuud taitgaraad yawchdiin

http://www.youtube.com/watch?v=BLjsghgm_k4

_________________
Buk Lau loves Tyrone.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.22.09 2:01 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.29.09 6:35 pm
Бичлэгүүд: 835
Байршил: The mind is everything. What you think you become.
Ишлэл:
za ene neg tegeel boloo,shuud taitgaraad yawchdiin

http://www.youtube.com/watch?v=BLjsghgm_k4
манийхаа блог дээрх сүүлийн аниме-г сонсоорой :lol:

_________________
Love is the beauty of the soul


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.24.09 1:40 pm 
Оффлайн
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.13.09 2:59 am
Бичлэгүүд: 385
Байршил: Нүүрнийном
Goy sedev bh chin ushuu olon medeelel oruulaarai amjilt :wd:

_________________
.....................o_0....


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.24.09 1:59 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.29.09 6:35 pm
Бичлэгүүд: 835
Байршил: The mind is everything. What you think you become.
Ишлэл:
Goy sedev bh chin ushuu olon medeelel oruulaarai amjilt :wd:
эдгээр зүйлсийн тал-р сонирхож уншдаг дахин нэг гишүүнтэй болсон доо баяртай байна

_________________
Love is the beauty of the soul


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.24.09 5:42 pm 
Оффлайн
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.20.09 10:46 pm
Бичлэгүүд: 1301
Зураг

_________________
H to the izz-O... V to the izz-A


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.24.09 5:50 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.29.09 6:35 pm
Бичлэгүүд: 835
Байршил: The mind is everything. What you think you become.
Байж болох ч ервоп тивд заан гэдэг амьтан тийм ч элбэг биш шүү дээ

_________________
Love is the beauty of the soul


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.24.09 5:53 pm 
Оффлайн
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.13.09 11:13 am
Бичлэгүүд: 1020
Байршил: Эмэгтэй хүн бол цэцэг, харин үндэс нь эрэгтэй хүн. Үндэснээс шалтгаалан цэцэг дэлгэрч эсвэл гунддаг™
гүэ яахав их юм үзэж нүд тайлсан хүний хувьд хэлхэд болж байна гэхдээ түүхий л байна... :mrgreen:

хэхэ алиатах яахав хаанаас ийм мэдээлэл аваад байна өөрөө мутарлаад байна уу?

_________________
shut up and Enjoy the life..


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.24.09 5:54 pm 
Оффлайн
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.06.08 5:56 pm
Бичлэгүүд: 332
Байршил: Хаашаа ч юм явмаар...
Ишлэл:
Зураг
tgd zaan selsen geh geed bna uu?

_________________
:huchtei:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.24.09 5:59 pm 
Оффлайн
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.06.08 5:56 pm
Бичлэгүүд: 332
Байршил: Хаашаа ч юм явмаар...
Medeeleluud chini goy shuu :wd:

_________________
:huchtei:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.24.09 6:11 pm 
Оффлайн
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.20.09 7:28 pm
Бичлэгүүд: 85
Байршил: Миний мэдэх 3 жил нисэж амьдарсандаа харамсдаггүйэээ
заза ямартай ч соурс байсан байгаагүй ялгаагүй уншихаас л хойш... keep going...

_________________
Singh is :king:


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 224 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 5 69 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 0 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр