#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.09.26 6:20 pm байна

Бүх цагууд UTC+09:00

Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 4162 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 13 4 5 6 7161 Дараагийн
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв: Re: LOVE SUBARU Auto world
БичлэгБичигдсэн: 8-р сар.23.09 2:04 pm 
Оффлайн
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.19.09 11:35 pm
Бичлэгүүд: 1002
Байршил: МОМО Жолооны хүрдээ атгаад STi сандал дээрээ сууж байна.
Ишлэл:

92 golj bgaa yum baih daa. Tegvel 95 hiigeed neg uzehees.
benzin tungaguras bolj udan asahgu bj bgad asahad asalt muddag. Tungagura avch bgad ulegd shalgad uzchh.bas benzin nasos shahalt mudsan bj bolzoshgu.gehde er n tungagur soliod l ok boln do.manaid john yvsanl bol tungagur boglorchdog yum bile[/quote]

Bayarlalaa. Benzin tungaaguuraa tseverleed neg uzii dee.

_________________
MAF.mn

Дээд талд
 Постын сэдэв: SUBARU
БичлэгБичигдсэн: 8-р сар.28.09 7:48 pm 
Оффлайн
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.19.09 11:35 pm
Бичлэгүүд: 1002
Байршил: МОМО Жолооны хүрдээ атгаад STi сандал дээрээ сууж байна.
За Subaru-тай болон Subaru-гийн үнэнч фэн, Субару сонирхож байгаа хүмүүс хөөрөлдөж, хоорондоо мэдээлэл солилцож байх зорилгоор нээлээ.
Ишлэл:
Za ene olon Subaruchiddaa bnga ordog sedviig ni naaj ugie. Udku subaru forum bolohnuu yaah ni. :hihi:

Gol ni emzeghen zurhiig ni argadaj l yavaarai daa. :wd:

_________________
MAF.mn

Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.28.09 9:15 pm 
Оффлайн
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.19.09 11:35 pm
Бичлэгүүд: 1002
Байршил: МОМО Жолооны хүрдээ атгаад STi сандал дээрээ сууж байна.
За нэгэнт ийм сэдэв нээсэн юм чинь Subaru машины үүсэл гарал, түүхээс эхэлсэн нь зүйтэй юм болов уу гэж бодож байна.

Субару машин нь Фүжи Хайви Индастри компаний бүтээгдэхүүн билээ.

Олон улсад боксер мотортой машин гэдгээр нь анддаггүй юм билээ.

Зураг Фүжи Хайви индастрис нь 1917 онд нисэх онгоцны судалгааны лабортори болон үүсэн байгуулагдаж байжээ. 1932 оноос компанийг Накажима нисэх онгоцны үйлдвэр гэдгээр мэддэг болсон бөгөөд, дэлхийн хоёрдугаар дайны үед японы онгоц үйлдвэрлэгч голлох үйлдвэр байсан байна. Дэлхийн хоёрдугаар дайны дараагаар тус компани нь фүжи раббит нэртэй моторт дугуй үйлдвэрлэж эхэлснээр дайны зэр зэсгийн үйлдвэрлэлээс авто машины үйлдвэрлэл рүү орж байжээ.

Кэнжи Кита фүжи хайви индастри-гийн дэд ерөнхийлөгч байхдаа авто машин үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн компани болгохыг зорьсон бөгөөд хөгжүүлэлтийн Р-1 код-нэрээр анхны үйлдвэрлэл нь эхэлж байжээ. Ноён Кита компани дотроо машинаа Р-1 гэж нэрлэх талаар санал асуулга явуулсан боловч энэ нь хангалттай дэмжигдээгүй байна. Ингээд эцэст нь тэрээр өөрийн хүүхэд ахуй насныхаа дуртай байсан Субару гэсэн япон нэрээр машинаа нэрлэх болжээ. Субаругийн анхны машин нь субару 1500 юм.

1954 оноос 2008 оныг хүртэл тус Субару нь дараах хэдэн загварыг үйлдвэрлэжээ.

Subaru 1500 (1954)
Зураг

Tiny air-cooled 360 (1958)
Зураг

Sambar (1961)
Зураг

1000 (Subaru Boxer моторын анхны загвар тус машин дээр тавигдаж байжээ. 1969)
Зураг

Rex and Leone (1971)
Зураг

Alcyone (1985)
Зураг

Legacy (1989)
Зураг

Impreza (1993)
Зураг

Forester (1997)
Зураг

Tribeca (2005)
Зураг

Exiga (2008)
Зураг

1999 оноос женерал моторс нь ФХИ -гийн хувьцааны 20.1 хувийг эзэмшиж байсан бөгөөд 2005 онд Тоёото Мотор Корпораци хувьцааны 8.7 хувийг ЖМ-ээс худалдан авсан ажээ.

_________________
MAF.mn

Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.28.09 10:10 pm 
Оффлайн
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.19.09 11:35 pm
Бичлэгүүд: 1002
Байршил: МОМО Жолооны хүрдээ атгаад STi сандал дээрээ сууж байна.
Subaru яагаад олон улсад нэрд гарч, жолооч, авто экспертүүд, авто сонирхогчдоос өндөр үнэлгээ авдаг машин болсон гэж бодож байна ?

Энэ бол Субару-гийн өөрийн зохион бүтээсэн боксер хөдөлгүүр болон ралли-гийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Субару-гаас оролцдог Subaru World Rally team юм. Зураг

Раллигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Субару нь 1980 оноос эхлэн оролцож эхэлсэн. 1993-2003 оны хооронд Subaru World Rally Team -г азийн алдартай тамхи үйлдвэрлэгч компани болох BAT -гийн State Express 555 ивээн тэтгэж байжээ. Энэ үе бол Subaru world rally team-н алтан үе байлаа. Цэнхэр дээр шараар дүрсэлсэн субару-гийн одтой лого, мөн 555 гэсэн дугаар бүхий логог энэ үед уралдаанд орохдоо хэрэглэдэг байсан.

1980-1989 онд Субару Леоне
1989-1993 онд Субару Легаси нарын машинууд Раллигийн дэлхийн аваргад уралддаг байсан ажээ.

Ингээд 1993 онд алдарт Субару Импреза мэндэлснээр Раллигийн дэлхийн аваргад багаа төлөөлөн уралдах болж, шилдэг нь болж чадсан бөгөөд Колин Мкрей нэртэй жолоочыг алдрын тавцанд хөтлөн аваачсныг та бүхэн мэдэх байх. Сонирхуулахад Колин Мкрей анх 1987 оноос Раллигийн дэлхийн аваргад оролцож эхэлсэн боловч анхны түрүүгээ 1993 онд Субару Легаси машинаар шинэ зеландийн гран-при тэмцээн дээр авч байжээ. Энэ гараа нь Субару Легаси машины сүүлийн гараа байсан гэнэ. Үүнээс хойш Импреза уралдаж эхэлсэн юм байна.

Легасигийн богиносгосон хэлбэр, 4 дугуйгаар зүтгэх жолоодлоготой, боксер хөдөлгүүртэй энэхүү тэрэг өнөөх л алдарт цэнхэр дээр шараар дүрслэгдэх логотой анх уралдаж эхэлсэн бөгөөд анхны жолооч нь Markky Alen байсан. Гэвч эхний уралдаан дээр Аллен машинаа онхолдуулсан бөгөөд, үүнээс хойш дахин субару жолоодоогүй юм байна.

Субару Импреза анх раллигийн дэлхийн аваргад оролцох болсноос хойш Субару баг зохион бүтээгчийн цомыг гурван удаа (1995, 1996, 1997) хүртэж мөн гурван удаа дэлхийн аварга болж байжээ. ( 1995-Colin McRae, 2001-Richard burns, 2003-Peter Solberg) Бас 47 удаагын гараанд түрүүлж байсан байх юм.

Хамгийн харамсалтай нь 2009 оны тэмцээнд Субару нь санхүүгийн хямралаас болж оролцож чадахгүйгээ мэдэгдэж, нэрээ татсан бөгөөд энэ жилийн Раллигийн дэлхийн аварга Субару Импреза-гүй болж байгаа юм. Раллигийн дэлхийн аваргад Субару уралдахгүй байна гээд төсөөлөхөд ч анхандаа бэрх санагдаж байснийг нуух юун.

_________________
MAF.mn

Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.29.09 11:32 am 
Оффлайн
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.19.09 11:35 pm
Бичлэгүүд: 1002
Байршил: МОМО Жолооны хүрдээ атгаад STi сандал дээрээ сууж байна.
За нөгөө магтаад байгаа Субару Импреза-гийнхаа хэдэн зургыг хийчихье. 2007 оны дэлхийн раллид оролцсон машин нь байгаа юм.

Зураг

Зураг

Зураг

Зураг
By balldontlie at 2009-08-28

Зураг
By balldontlie at 2009-08-28

Зураг
By balldontlie at 2009-08-28

Зураг
By balldontlie at 2009-08-28

Зураг
By balldontlie at 2009-08-28

Зураг
By balldontlie at 2009-08-28

Зураг
By balldontlie at 2009-08-28

Зураг
By balldontlie at 2009-08-28

Зураг
By balldontlie at 2009-08-28

Зураг
By balldontlie at 2009-08-28

Зураг
By balldontlie at 2009-08-28

_________________
MAF.mn

Дээд талд
 Постын сэдэв: Subaru Boxer Engine
БичлэгБичигдсэн: 8-р сар.31.09 3:35 pm 
Оффлайн
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.19.09 11:35 pm
Бичлэгүүд: 1002
Байршил: МОМО Жолооны хүрдээ атгаад STi сандал дээрээ сууж байна.
За боксер хөдөлгүүр гэхээр зарим нь сонирхож байх шиг байна. Энэ хөдөлгүүрийн талаар жоохон юм оруулья. Ийнлиш байд болохоор алдсан юм байж болно шүү. Хүлцэл өчье өө.

Зураг

Энэ бол нөгөө гайхал боксер хөдөлгүүрийн зураг. Нэрний учрыг нь бас нэг гишүүн асууж байх шиг байсан. Яагаад боксер гэж нэрлэсэн юм бэ ? гэж.

Тэгэхээр хөдөлгүүрүүдийг ихэвчлэн цилиндрийнх нь хэлбэрээр нэрлэсэн байдгийг анзаарсан байх. V Type Engine гэхээр цилиндрүүд нь V хэлбэртэй байрладаг, цуваа хөдөлгүүр гэхээр цилиндрүүд нь ар араасаа цуварсан байрлалтай байдаг гээд.

Боксер гэдэг нь мөн л цилиндрийнх нь байрлалаас хамаарч оногдсон нэр байх нь ээ. Субару моторын цилиндр нь Боксчинтой адилхан хэлбэртэй гэсэн утгаар нь Боксер нэр оноосон гэсэн үг юм. Хоёр тийшээ харсан, цилиндрийн хөдөлгөөн нь нээрээ л боксын бээлийтэй хүн цохилт хийгээд байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж байгаа биз дээ.

Уг нь бол энэ төрлийн хөдөлгүүрийн ерөнхий нэршил нь хавтгай хөдөлгүүр (Flat Engine) гэж нэрлэгддэг юм байна.

Боксер хөдөлгүүр нь бусад төрлийн хөдөлгүүрээс юугаараа ялгаатай вэ ?

Зураг Зураг Бусад төрлийн хөдөлгүүрүүдтэй харьцуулахад: Цуваа ба V хөдөлгүүрийн цилиндр нь босоо хэлбэртэй байдаг тул хөдөлгүүр ерөнхийдөө босоо хэлбэртэй, өндөр болдог. Босоо хөдөлгүүртэй машины хүндийн төв нь дээшилнэ.

Үүнтэй харьцуулахад Боксер хөдөлгүүр нь хүндийн төв нь харьцангуй доор байрладаг учраас хурдтай явж байгаад огцом эргэлт хийх зэрэгт тогтвор сайтай аж.

Бас нэг давуу тал нь Боксер хөдөлгүүрийн цилиндрүүд нь хоорондоо 180 градус үүсгэж байрладаг учраас нэг цилиндрийн хөдөлгөөн хийгдэх явцад үүсэх эсэргүүцлийн хүч нь нөгөө цилиндрийн хөдөлгөөний чиглэлтэй давхцаж, тахир голд учрах ачаалал харьцангуй бага байна.

За за баахан ухнатаж сууж сууж бичих гэж оролдсон минь энэ. Бичих цаг бага байсан болохоор илүү сайн дэлгэрэнгүй бичиж амжсангүй.

_________________
MAF.mn

Дээд талд
 Постын сэдэв: Re: LOVE SUBARU Auto world
БичлэгБичигдсэн: 9-р сар.02.09 5:29 am 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.13.04 2:26 am
Бичлэгүүд: 1540
Байршил: when nothing goes right then GO LEFT!!!
subaru forester or lexus RX300 ene ter geed baisan ali chgui bolson :D unenii huvid goy forester 11 saytai baisan harin lexus 12800$ buruu rulitei
MGL Subaru Forester 2009 bas baina aa ? Bi ch netees haraad shulsee archihaas amidral deer ni haraagui
MGL d yamar unetei baigaan bol
gehdee hurdaaraa bol 2.5Turbo 2007onihiigoo guitsehgui bna le tuulah chadvaraaraa ch iluu l bna http://www.youtube.com/watch?v=2yp1PkXi ... re=related

_________________
2+2=5
I don't care

Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.03.09 7:55 pm 
Оффлайн
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.19.09 11:35 pm
Бичлэгүүд: 1002
Байршил: МОМО Жолооны хүрдээ атгаад STi сандал дээрээ сууж байна.
Хэхэ. Сонирхолтой танилцаж байж ээ.
2000 оны төгсгөл, Монгол улс... Улаанбаатар хотод ажил амьдралын шаардлагаар амьдардаг байлаа... Амьдардаг газар маань улсууд нь гоё ганган машин маш их унах боловч тэр хот нь зам гэж үнэн муу, тамтаггүй муу замтай тийм л газар байлаа. Гэрээсээ сургууль орох гэж бараг л хөдөө явдаг байснаасаа муухай, хонхорхой ихтэй замаар явна.
Нэг орой найзуудтайгаа Амрита баарны гадаа зогсож байлаа. Нэлээн орой болсон байсан болохоор зам ч сэлүүхэн байлаа. Гэтэл гэв гэнэт зүүнээс баруун руу чиглээд 5, 6 машин тэнгэр тулам дуу хадуулан гэрлээ гялалзуулан давхиж одов оо. Манай ээж 90-г нь унадаг болохоор тэнд явж байсан Чейзэрүүдийг нь ч хараад л мэдлээ.
Гэтэл тэр дунд нэг хөх өнгөтэй, Чейзерүүдийг бодвол богинохон, дуу нь бусдаасаа тэс өөр, нэг сонин хяхтнасан дуутай, хэлбэрийн хувьд хүний сэтгэлийг татам боловч этгээд сонин тийм нэг машин явж өнгөрсөн юм даа. Хурдлан явж байсан машинууд миний өмнүүр гарахдаа 5-6 секунд болсон боловч тэр үл таних машин сэтгэлд хоногшиж үлдсэн сэн. Түүнээс хойш удалгүй тэр нь Subaru Impreza гэгч машин байсныг мэдсэн бөгөөд, давхиж өнгөрдөг хэдэн машинууд V6 Crew байсныг мэдсэн юм даа.
Энэ цагаас хойш тэрхүү Субару гэх хачин машиныг судалж эхэлсэн бөгөөд, тэр хавраа өөрөө нэг энгийн субару авч унаж билээ ... Анх ингэж л танилцаж байлаа даа, Хэхэ ...

_________________
MAF.mn

Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 9-р сар.04.09 8:03 pm 
Оффлайн
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.17.04 11:50 pm
Бичлэгүүд: 252
Байршил: Belgium
E class авах мөнгөн дээрээ ахиад жаахан нэмээд бүр ийм юм руу зүтгэчихвэл яадаг бол? гэж сүүлийн үед бодогдоод л байна. :razz:
Такс, бензин 2-ынхоо доороос гарч чадахгүй балрах юм болуу. :frog:

Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.04.09 11:36 pm 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.02.03 4:59 am
Бичлэгүүд: 9
Байршил: haa ch magad
Сайн байцгаана уу. муухай жаал гишүүний форестерийг Хүдэрт харсан юм байна шүү, сумын төвд нэг, дараа нь зүүн тийшээ өгсөж байсан санагдана. Хар өнгөтэй мөн үү. Мөн ч их устай өдрүүд байлаа, тэр үед тиймээ. Би өөрийхөөрөө Тарвагатай-Шивэрт-Хазаа-Жаргалант-Номт гэсэн маршрутаар 7-17 нд борооноор явсан юм, аргагүй л намдаад айхтар ховилд нь яндангаараа нидрээд байх, гэхдээ диагональдуулчихгүй тэгнэчихгүй л бол хөөрхий урагшлаад л байх юм.
Өөрийн унаж байсан болон байгаа субаругийн тухай товч бичье:

GF-6 Impreza wagon HX edition S 1994 awd AT
Мэдээж өмнөх солонгос тэргээс пүрш амортизаторын бат бэх чанар, тэгээд 4WD нь гайхмаар байлаа. Замын донсолгоо гаргах гэж нэг их сүлжих, хурд хасах шаардлагагүй. Мотор нь сулавтар 1,8 сүрхий хүчтэй ч гэхээр юмгүй гэхдээ бүүр адагт нь ч орохооргүй дундаж. 110 морь. Комплектаци нь спорт байсан юм байлгүй, жолоо нь 3 спицтэй, Nardi, суудал нь бие барьсан гүнзгий хашлагатай байлаа.
Давуу талууд:
Явдал: Эргэлт, сүлжилтэнд сайн, явах ангийн чанар онцгой, ялангуяа шороон зам дээр тэр нь мэдрэгдэнэ, тийм зам дээр барих зүгээр л кайф, ралли гентэй гэдэг нь тэнд мэдрэгдэнэ. Мэдээж өвөл халтиргаатай үед хөдлөх, хурдаа авах, өөдөө гарахад асуудал байхгүй, харьцангуй тэгш газар бол цасыг ёроолоороо индүүдээд л урагшлаад байна.
Суудал, эргономик: Хол газар явахад ядрах нь маш бага, суудлын тохиргоо нь надад л лав сайн.
Багааж: Харахад гольф ангиллын машин шиг боловч ачаа бараа зөөхөд, ялангуяа хойд суудлаа хэвтүүлэхэд овоо зай гарна. Дунд зэргийн хөргөгч, ширээ зэрэг асуудалгүй багтана.
Сул талууд:
Мотор: тухайн мотор холын замд гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд хүч нь хангалтгүй. Дээр нь харьцангуй хүнд машин болохоор шатахуун хэмнэх хувилбар бүтэл муухан. Өвөл асахдаа дургүй.
Комфорт: Шум ихтэй, явдал харьцангуй хатуувтар, хөгжим хамгийн энгийн динамиктай.

BG-9 Legacy Wagon 250T AWD AT 1995
EJ 25 ! Нэтээс энэ моторыг халаад эвдрэх хандлагатай гэж уншаад маш их айдаг байлаа, гэвч бараг 4 жил монголд анхных нь антифризтэй унасаар байгаад л зарсан даа. Өмнөхөөс мэдээж буурьтай чухал машин байв. момо, 160 морины хүч, чимээний тусгаарлалт, Clarion, 8 динамик, мебель оруулгатай салон, доторлогооны материал... гэх мэт ангилал арай л дээгүүр.
Давуу: Хүч холын замд хангалттай, ер нь хол замд тун ч тохилог унаа. Маш их багтаамжтай багааж, хойд зорчигч нарын хөлд их зайтай. Арын суудлаа хэвтүүлсэн тохиолдолд 2 хүн тухтай унтахаар ор болно. Тэгээд л хөгжим, гэрэл, агааржуулагч, юм юмтай майхан болчих нь тэр. Мөн 1 таалагдсан юм нь жолоочийн хаалганы бариул кодтой. Өөрөөр хэлбэл жишээ нь түлхүүрээ дотор нь мартаад түгжсэн тохиолдолд бариулаа тодорхой хэмнэлээр татаад нууц 4 дугаараа оруулахад хаалга нээгдэнэ. Та нарынх т ч байж мэднэ, түгжсэн үедээ бариулаа татахаар сул дохио дуугардаг юм.
Сул:
DOHC мотор: Миний хувьд энэ мотор таалагддаггүй. Севчэ суусан байрлал нь солиход маш хэцүү, тэгээд зөвхөн платинум севчэ, зааврын дагуу бол зөвхөн premium буюу 98, дор хаяж 95 хийх ёстой юм гэнэ. Гэвч би 92 л ихэнхдээ хийсээн. Манайх бол Ачинскаас л авдгаас хойно тэндээс чанартай 98 ирнэ гэдэг их л магадлал багатай. Тэгээд ч турбогүй болохоор санаа зовдоггүй байлаа.
Жолоодлого: Ангилал дотроо бол сайн л машин байх гэхдээ импрезад хүртэл хол байна. Ер нь бол серпантин хийнэ гэж бодох хэрэггүй.
Хол ойрын гэрэл бүдэг.

BH-9 Legacy Lancaster AT 1999
Японоос бусад газрын Outback. 215\60\16 дугуй, 20 см клиренс, арьс-илэг хосолсон суудлын бүрээс, суудлын автомат тохиргоо, карго фан, салон тусгаарлагч сетка, тв, эргэлтийн нэмэлт гэрэл гээд... зөндөө л гоё юм байлаа. Барихад маш итгэлтэй, байрнаас хөдлөхөд хөнгөн, манай зам дээр бол хурд нь нэмэгдэж байгаа нь мэдэгдэхгүй холын замд тогтвор сайтай, тэгээд хойд амортизатор нь ачааллаас үл хамаарсан self levelizer гэдэг эд байлаа.
Удаан бариагүй, нөгөө dohc мотортой, бас эргэлтийн радиус нь хол, маневр их хийлгэдэг тэрэг байна лээ. Гэхдээ иймэрхүү машинд энэ бол бага хэрэг л дээ.

SF-5 Forester S20 limited AT 1999
Турбо нь биш загвар. Маш энгийн унаа. Хотод унахад маш тохиромжтой, замын муу бараг мэдрэгдэхгүй. Бууж суухад амархан. Техникийн үйлчилгээ хийхэд маш амар. Холын шулуун замд жаахан чилээнэ, гэхдээ миний л хувьд. Хөдөө бол тун сайн. Аятайхан бариад явахад хаа ч хүргээд өгөхөөр маш найдвартай. Ер нь л ихэнх юмыг тоохгүй. Энд тэндэх олон карман савнуудад нь хамаг юм ороод шингэчихнэ. Замын хашлага саад болохгүй. Тун санаа амар машин. Бараг л машин юу болж байгаа билээ гэж боддогоо мартана.
Давуу: Мотор нь SOHC. Миний хувьд давуу тал мөн. Өмнөх машинуудаас илүү нь өвөл асахдаа бараг түүртээгүй. Тэгээд бензин голохгүй.
Сул тал: Ихэнх юм нь энгийн болохоор уйтгартай. Лимитед гэхээрээ момо руль, дундаж кларион хөгжим л байх шиг байна. Холын замд дуу чимээ, ялангуяа салхины шуугиан ихтэй. Суудал яг тохируулахад хэцүү, тохойны тавиур нь нэг л таарч өгөхгүй.

За товчхон л бичлээ, гэхдээ тодруулж асуувал хариулахыг хичээнээ.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.05.09 3:15 pm 
Оффлайн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.17.05 9:06 pm
Бичлэгүүд: 794
Байршил: 54N54R 5QU4D
Mister81 saihan Impreza bn! Bi bas Subaru Impreza WRX undagldaaa 1996 oniii anh barag mongold sport mashinuudiin neg gej ywdag blaaa.1998 1999ond ah awj bsiin.,.anh awahdaaa tas hiisen saihan tsenher ugntei blaa.,.tgeed 5 6 sariin daraa tsagaan unguur buduulsan.EJ18 1.8motoroi.,.Saihan l ywdiin.,.zurag hurgiin daraan tawiii ho:D

_________________
Subaru Impreza GC8

Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.05.09 5:39 pm 
Оффлайн
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.19.09 11:35 pm
Бичлэгүүд: 1002
Байршил: МОМО Жолооны хүрдээ атгаад STi сандал дээрээ сууж байна.
Ишлэл:
Mister81 saihan Impreza bn! Bi bas Subaru Impreza WRX undagldaaa 1996 oniii anh barag mongold sport mashinuudiin neg gej ywdag blaaa.1998 1999ond ah awj bsiin.,.anh awahdaaa tas hiisen saihan tsenher ugntei blaa.,.tgeed 5 6 sariin daraa tsagaan unguur buduulsan.EJ18 1.8motoroi.,.Saihan l ywdiin.,.zurag hurgiin daraan tawiii ho:D
Тэгээрэй. Зураг хөрөгтэй нь сайхан танилцуулга бичээд тавичихаарай. Тэгвэл илүү сонирхолтой байх байх.

1.5-тай энгийн болохоор жоохон жул шд хэхэ. Гэхдээ энгийн хэрэглээнд бол данга л даа.

_________________
MAF.mn

Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.05.09 10:43 pm 
Оффлайн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.17.05 9:06 pm
Бичлэгүүд: 794
Байршил: 54N54R 5QU4D
Subaru motor ih sain shd. ih togtvortoi motor.,.Mongolchuud aalnz n motor geed l bdiim bnlee,.,.Impreza nuudiin neg yum n 5bul n amarhan muuddag.Uvul asahdaa joohon mu.,.,,.neg asaachuul gaiguildee.,.

_________________
Subaru Impreza GC8

Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.07.09 11:23 pm 
Оффлайн
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.19.09 11:35 pm
Бичлэгүүд: 1002
Байршил: МОМО Жолооны хүрдээ атгаад STi сандал дээрээ сууж байна.
Ишлэл:
Saihan sedev baina.

misteragi benzin tungaaguuraa solij uzev uu?
Солиж амжаагүй ээ. Зав муутай, бас яг задлаад сольчий гэхээр би өөрөө сайн мэдэхгүй, заагаад өгөх машин сайн мэддэг найз байхгүй, сайн засвар хаана байгааг мэдэхгүй гэсэн шалтгаануудаас болж задалж үзээгүй л байна. Зүгээр байгаа юм аа задлаад эвдчиж магадгүй гэж болгоомжлоод байна.

Энэ тал даар зөвлөгөө хэрэгтэй байна аа?

_________________
MAF.mn

Дээд талд
 Постын сэдэв: Re: LOVE SUBARU Auto world
БичлэгБичигдсэн: 9-р сар.08.09 12:44 am 
Оффлайн
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.19.09 11:35 pm
Бичлэгүүд: 1002
Байршил: МОМО Жолооны хүрдээ атгаад STi сандал дээрээ сууж байна.
Ишлэл:
hi all. nadad 1 sain zowolgoo ogch tus bolooch. 1998 onii impreza her we? mashinii huvid 2.0 toi turbotoi oor neeh ontsloh yum bhgvi yum bn lee. vne ni 10 say geed bn lee. vnetei bn uu gaigvi bn uu? mashinii huvid er ni her mashin be?
Үнэтэй юм биш үү? Намайг хавар машин авах үед 1999 оны Impreza WRX турботой 2.0 нь 7 сая гэж байсан шдээ. Орж ирсэн нь. Тэрэнтэй харьцуулахад үнэтэй л байна. Тэр гэхдээ СпортсВагон байсан болохоор жаахан хямдхан байсан байж магадгүй. Седан нь үнэтэй байж болох л юм.

_________________
MAF.mn

Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.08.09 10:13 am 
Оффлайн
°Site Admin°
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.17.06 9:38 pm
Бичлэгүүд: 1712
Байршил: Inside the Core of Engineering Science
Er ni subaru 2.0 japan standard motor hevreg taldaa motor. Argagyi l dee. 2000cc motoriig mash ih hucheer huchindchihsen. Gants huiten tsag agaaraas ch bus delhii dayaraa l tegdeg geltsdeg. Tosnii pump, tahir golnii bearings buyu mongolchilbol ukladch tootsoolol muutai hiigdsen. Hichneen performance pump, bearings ugsarch taviad ergeed tsohih magadlal ihtei bdag yum bn lee. Gehdee bas dahin ugsrahdaa tootsoo aldah, buruu ugsrah geh metees shaltgaaldag l baih. Harin euro standardiin 2.5 boxeruud ni ene aldaagaa baga ch atugai zassan yum shigee. Gehdee l 2000cc MMC MIVEC motoriin haana ni ch hurehgyi. Humuus EVO-toi ih orsolduuldeg. Boxer botoriin mashinii balance-d uzuuldeg sain taluudiig bas durdalgyi ungorch bolohgyi l dee. Harin Motoriin buh bat chanaraar EVO baitugai mashinuudaas muu. Impreza zagvar ni harin yavah ed angi tal deer bol dajgyi sain. Gehdee toyota-g guitsehgyi. Geh met. Harin handling tal deer bol hamgiin amarhan easy joloodlogotoi tereg. Cornering tal deer bol evo arai iluu gej yavdag yum bilee. Gehdee tegeel ene bol zovhon minii uzej ajiglasan zuilsees urgan garsan dugneltuud. Hun bur oor oor turshlaga, uzel bodoltoi baigaa.

Joohon shuumjilsen bichleg oruulsand sorry shuu. Gehdee or undesgyigeer muuchlah gesengyiee. Subaru fans-dee duralsan hussen hobby-doo tuushtai baigaarai gej helie de.

_________________
http://www.drift.mn

Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.09.09 11:28 pm 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.02.03 4:59 am
Бичлэгүүд: 9
Байршил: haa ch magad
Ишлэл:
Mister81 saihan Impreza bn! Bi bas Subaru Impreza WRX undagldaaa 1996 oniii anh barag mongold sport mashinuudiin neg gej ywdag blaaa.1998 1999ond ah awj bsiin.,.anh awahdaaa tas hiisen saihan tsenher ugntei blaa.,.tgeed 5 6 sariin daraa tsagaan unguur buduulsan.EJ18 1.8motoroi.,.Saihan l ywdiin.,.zurag hurgiin daraan tawiii ho:D
WRX d EJ18 tai baina gej baih yosgui. 96 oniih bol EJ20. Esvel zugeer wrx gesen naalt baih...

Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.09.09 11:40 pm 

:col:
Er ni subaru 2.0 japan standard motor hevreg taldaa motor...Harin Motoriin buh bat chanaraar EVO baitugai mashinuudaas muu...
Gehdee l 2000cc MMC MIVEC motoriin haana ni ch hurehgyi...
8O

Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.10.09 1:30 pm 
Оффлайн
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.19.09 11:35 pm
Бичлэгүүд: 1002
Байршил: МОМО Жолооны хүрдээ атгаад STi сандал дээрээ сууж байна.
Ишлэл:
Ишлэл:
Mister81 saihan Impreza bn! Bi bas Subaru Impreza WRX undagldaaa 1996 oniii anh barag mongold sport mashinuudiin neg gej ywdag blaaa.1998 1999ond ah awj bsiin.,.anh awahdaaa tas hiisen saihan tsenher ugntei blaa.,.tgeed 5 6 sariin daraa tsagaan unguur buduulsan.EJ18 1.8motoroi.,.Saihan l ywdiin.,.zurag hurgiin daraan tawiii ho:D
WRX d EJ18 tai baina gej baih yosgui. 96 oniih bol EJ20. Esvel zugeer wrx gesen naalt baih...
Моторынх нь Марк, серийг нь хаанаас хараад байнаа хүмүүсээ. LOL

_________________
MAF.mn

Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.10.09 1:42 pm 

Hehe nudee bultiilgej etr. Er ni tiim yum bn lee. EVO forum dotor bainga motor ni tsohiloo etr gesen yum bdaggyi l yum bn lee. Gehdee bi neeh doosh ni hiih muulah utgaar bicheegyi shu. Nissan bolon Toyota-iin turbo motoruudiin hajuud engineeriin tootsoolol bolon achaalal daah chadvar, chanaraaraa muu. Gehdee hamgiin tom davuu tal ni hundiin tuv door gedeg ni . Rally-d ter ni ontslog ni hamgiin ih heregtei.

_________________
http://www.drift.mn

Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.10.09 1:53 pm 
Оффлайн
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.25.09 12:11 am
Бичлэгүүд: 899
Байршил: mashinihaa derged
Ишлэл:
Ишлэл:
Ишлэл:
Mister81 saihan Impreza bn! Bi bas Subaru Impreza WRX undagldaaa 1996 oniii anh barag mongold sport mashinuudiin neg gej ywdag blaaa.1998 1999ond ah awj bsiin.,.anh awahdaaa tas hiisen saihan tsenher ugntei blaa.,.tgeed 5 6 sariin daraa tsagaan unguur buduulsan.EJ18 1.8motoroi.,.Saihan l ywdiin.,.zurag hurgiin daraan tawiii ho:D
WRX d EJ18 tai baina gej baih yosgui. 96 oniih bol EJ20. Esvel zugeer wrx gesen naalt baih...
Моторынх нь Марк, серийг нь хаанаас хараад байнаа хүмүүсээ. LOL
motor dre bga.sain haigd uzvel bjiga. Mister 81 gishun tungagura uzsnu. Hamt uzeh hun bhgu bol hamt shalgad ugch bolishu.

_________________
Max torque N*m(378) / 2400rpm

Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.10.09 2:48 pm 
Оффлайн
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.19.09 11:35 pm
Бичлэгүүд: 1002
Байршил: МОМО Жолооны хүрдээ атгаад STi сандал дээрээ сууж байна.
Ишлэл:
motor dre bga.sain haigd uzvel bjiga. Mister 81 gishun tungagura uzsnu. Hamt uzeh hun bhgu bol hamt shalgad ugch bolishu.
Тэгье л дээ. Дулаахан сайхан өдөр сонгож байгаад үзье тэгвэл. Туслах сэтгэл гаргасан bilgees гишүүнд баярлалаа.

_________________
MAF.mn

Дээд талд
 Постын сэдэв: Subaru Symmetrical All Wheel Drive
БичлэгБичигдсэн: 9-р сар.10.09 5:47 pm 
Оффлайн
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.19.09 11:35 pm
Бичлэгүүд: 1002
Байршил: МОМО Жолооны хүрдээ атгаад STi сандал дээрээ сууж байна.
Боксер моторын адил Субару-гийн нэрийн хуудас болсон нэг технологи байдаг. Энэ бол Subaru Symmetrical All Wheel Drive буюу бүх дугуйгаар зүтгэх тэгш хэмтэй жолоодлогын систем юм. Товчоор Subaru AWD.

1972 онд анхны AWD системийн загварыг гаргажээ. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл энэ технологийг тасралтгүй хөгжүүлэн сайжруулсаар ирсэн байна. Урт удаан түүхэн хөгжлийн явцад AWD нь зүтгэх хүчийг нэмэгдүүлсэн, жолоодлого, тэнцвэр болон машины аюулгүй байдлыг хангаж машины гүйцэтгэлийг нэмэгдүүлсэн технологи болж чаджээ.

Бүтэц.
Зураг

A. Хөдөлгүүр нь дугуйны явах чиглэлийн дагуу хүчийг үүсгэдэг.
B. Хороп нь мотортой энгийн байдлаар холбогддог учир хурд авахад сайн нөлөөтэй.
C. Дамжуулалт нь урд болон хойд тэнхлэгийг жигд байдлаар холбодог.
D. Хойд кардан нь хурдны хайрцаг болон хойд тэнхлэгийг шулуун байдлаар холбодог.
E. Хойд тэнхлэг нь моторын хүчийг дугуй болгонд жигд хувиарладаг.

Ямар ч улиралд, цаг агаарын ямар ч нөхцөлд жолооны ард суух шаардлага үргэлж байсаар байдаг. Бороо, цас, халтиргаа гэх мэт цаг агаарын бэрхшээлтэй үед жолоо барих нь жолоочоос өндөр ур чадвар шаардсан, аз түшсэн хэрэг билээ. Subaru Symmetrical AWD нь ийм үед дугуй болгоныг замтай барьцалдуулж, зам машин хоёрыг нэг л юм шиг найдвартай явуулж чадах технологи билээ.
Боксер мотор нь энэ технологийн салшгүй нэг хэсэг болдог. Анхаасаа инженерийн шийдэл нь хүндийн төв маш доор, тогтвортой байхаар тооцож хийгдсэн болохоор халтиргаатайд эргэлт хийх, тооцоологдоогүй бартаа саадыг тойроход маш түшигтэй байдаг ажээ.

_________________
MAF.mn

Дээд талд
 Постын сэдэв: World Rally Champions-д Subaru
БичлэгБичигдсэн: 9-р сар.13.09 11:33 pm 
Оффлайн
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.19.09 11:35 pm
Бичлэгүүд: 1002
Байршил: МОМО Жолооны хүрдээ атгаад STi сандал дээрээ сууж байна.
Зураг

Зураг

Зураг

Зураг

Зураг

Зураг

Зураг

_________________
MAF.mn

Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.15.09 11:50 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.03.04 8:26 pm
Бичлэгүүд: 1377
Байршил: Oz land
Subaru-n AWD ni yu chaddag tuhai iim neg video baina.
http://www.youtube.com/watch?v=ooQRxlChvMw
Yurduu neghen duguind l traction baihad ter deeshee ugsuud baih yum.

Busad ni bol yagshdee haragdaj baina. Chuham unen hudliig ni shalgah arga nadad daanch alga.

mister81-n mashin hed idej baina? Bi saya Erdenezuu orchihood irlee. 60 litreer 750km yavaad irlee. 8l/100km yum uu daa. Gehdee ih jigd yavlaa. 100-120km/tsag. Uunees hurdlaad, motoriin ergelt 3000-s ihsenguut benzinii zuu nuden deer unaj baina lee. Yur ni tegeed engiin 1500sm kub motoroos uur yu ch huseh bilee.

4 amortizatoroo solison chin dendiigeed undur gej jigteihen bolloo. joohon tom dugui hiiye gesen, odoo baigaa shiv shine 4n duguigaa yaltai ch yum, hoitongoos l bolohoos. odoo baigaa ni 185/70/14 tei yum.

Ajliin shaardlagaas bolood mongoloos iluu gadniihantai ih ajillah yum. ted nariig mongold ireheer ni bi muu mashintaigaa l yavna. Tehnikiin ajil bolohoor mashin tereg ih yariltsana. gol ni hudulguur ni chuluu daa l geh yum, manaid l orchin nuhtsul ni boldoggui yum bolov uu gej gaihaad baigaa. Yalanguya suuliin heden jild uildverlegdseniih ni chanar ni bur ers saijirsan geh yum bilee. Daraagiin mashin deeree Subaru-s urvachihgui bol haritsuulj uznee.

_________________
F650GS

Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.16.09 12:07 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.03.04 8:26 pm
Бичлэгүүд: 1377
Байршил: Oz land
Mashiniihaa tuhai bichsen baihiig chin saya l harlaa. Saihan bichsen baina.
Miniih bol hotod odoo 13 ideed baigaa yumoo. Tegeed yadaj zuulun ch yavdaggui, gishgeed l, tormoslood l shiruun yavdag yum.
Mer ser yumnuud ni uur yum, 2laa neg zav chuluuguuruu, amraltiin udur ch yumuu uulzsan ni deer baihaa. negniihee mashiniig sonjii, tiimee? :-D

_________________
F650GS

Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 4162 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 13 4 5 6 7161 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00

Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 2 зочид үзэж байна

Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр