Аллах агуу гэж. Нэг хэсэг Ислам шашин сонирхсон чинь /нэг их гүн судлаагүйлдээ/ христийнхээс ялгаагүй юм шиг л санагдсан. Сургааль бүр нь хүнлэг. Харин аллахыг дагахгүй бол тамд унана гэдэг нь нэг тиймэрхүү/Христийг дагахгүй бол мөн л тамд унадаг байхаа/. "Тэгвэл Аллахын тухай амьдралдаа ганц ч удаа сонсож байгаагүй хүн байвал яах вэ?" гэж нэг Моллагаас асуусан чинь "Аллах хүнийг амьд яваа насанд нь заавал түүнд өөрийгөө мэдрүүлэх ямар нэгэн зүйл хийдэг" гэж хариулж билээ. Тэгэхээр нь "Манай эрний 700гаад оноос өмнөх хүн бүр тамд тарчилж байгаа хэрэг үү?" гэж асуусан чинь "Тэдгээр хүмүүсийн ихэнх нь мөн л Аллахын үгээр явж байсан. Будда, Исүс, Ноах өөр хэнч билээ бүгд Аллахын элч нар. Хүмүүс тэднийг үхсэний дараа тэдгээрийг бурханчлан шүтсэн болохоос биш Аллах тэнгэр л цорын ганц бурхан" гэнэлээ. Хамгийн сүүлчийн элч нь зүүдэндээ аллахын үгийг сонсоод Корран судрыг бичсэн Мухамед. Мухамедээс хойш дахин элчээ газарт илгээхгүй гэж Аллах айлдсан гэсэн. Тэгээд Аллах дахиж элчээ илгээхгүй гэсэн байтал 1800 оны үед Бахайн шашныг үндэслэгч нь мөн л би бурхны элч гээд л гараад ирсэн. Одоо дэлхий дээр бахайн шүтлэгтэй 6 сая орчим хүн байдаг гэж дуулсан шиг санагдаж байна. Цаашид бас хэр өсөх юм бол бүү мэд. Эдгээр шашинуудын алинд нь итгэх хэрэгтэй юм бол мэдэх юм алга. Надад итгэхгүй бол тамд унагаана гээд л сүрдүүлцгээгээд байцгаах юм. Үхэхээрээл хэн нь зөв гэдгийг мэдэж авах байх. Ислам шашны хувьд бол Ислам гэдэг нь шашных нь нэр Ислам шүтдэг хүнийг Мусульман хүн гэдэг юм билээ. Харин "Лал" гэдэг үг нь буруу номтон гэсэн байх шүү. Лалын шашинтан гэхээр Мусульманчууд уурладаг л юм шиг билээ. Дэлгэрэлтийн хувьд дэлхийн 170 илүү улсад их бага хэмжээгээр ислам шашин шүтдэг, 40 гаруй улс төрийн албан ёсны шашин гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн.
Аан тийм бас нэг зүйлийг нэмээд хэлэхэд Месчедэд баасан гаригийн мөргөлд оролцож байхад ганц юм л таалагдаагүй. Яг Аллах акбар гээд л өвдгөлж суугаад мөргөхөд урд талд бас мөргөж байгаа нэг нөхрийн өгзөг цэлийтэл харагдаж байна гээд боддоо

. Аллахад ч мөргөөд байгаа юм шиг, аль эсвэл өгзгөнд ч мөргөөд байгаа юм шиг

. Тэргүүнээ дээдлэн үздэг Монголчууд бидэнд энэ нь талаагдахгүйл боловуу. Бусдаараа бол дажгүй л юм байна лээ.