#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.12.26 11:54 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 202 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 4 58 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 7-р сар.12.09 12:55 am 
Оффлайн
Cracker
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.15.05 7:00 pm
Бичлэгүүд: 1993
Байршил: Ollydbg-ын ард сериал загасчлаад л...
Сайн байцгаана уу?
Бидний хэдэн Монголчууд үүрэн телефоны үйлчлгээ үзүүлэгч компаниудаар өргөн үйлчлүүлдэг хэрнээ яг ямар технологи ашиглаж ажилладгийг нь мэдэхгүй байх нь олонтаа билээ. Үүрэн телефоны компаниуд ч энэ талаар бидэнд мэдээлэл тэр болгон өгдөггүй.
Би осолдохгүй л GSM, CDMA гэсэн 2 төрөл байдгийг мэдэх боловч ямар компани нь ямар давтамжин дээр ажилладгийг мэдэхгүй байдаг. Жишээ нь хэн нэгэн нь Солонгосоос CDMA гар утас аваад ирэхэд тэр нь Скайтелийн сүлжээнд таарахгүй байх тохиолдол элбэг бий. Энэ талаар үүрэн телефоны компаниуд ч мөн дурьдахгүй өнгөрдөг. Бид хоорондоо ярилцан ямар системийн ямар давтамжинд ажиллах утас авбал ямар операторын сүлжээнд ажиллах талаар мэддэг зүйлсээ нэгэндээ хуваалцаж байвал зүгээр болов уу гэж бодлоо.
Иймийн учир би энэ сэдэвийг шинээр нээхийг хүслээ.

Юуны түрүүн өөрийн мэддэг хэд гурван зүйлээ энд бичье.


GSM систем
GSM гэдэг нь Global System for Mobile communications тэсэн үгийн товчлол (яг үнэндээ Groupe Spécial Mobile гэсэн үгийн товчлол) бөгөөд дэлхий дээр 3 тэрбум гаруй хүн уг системийн гар утасыг хэрэглэдэг, дэлхийн 212 оронд 860 гаруй үүрэн телефоны компани ашиглан, эдгээр нь хоорондоо Roaming үйлчлгээ үзүүлж дэлхий нийтийг хамарсан сүлжээ үүсгэж чадсан хамгийн том гар утасны систем билээ.
Зураг
http://www.gsmworld.com/roaming/GSM_Wor ... r2009A.pdf

Анх 1982 онд European Conference of Postal and Telecommunications Administrations үүсгэсэн бөгөөд тухайн үедээ Европ тивийг хамарсан гар утасны үүрэн сүлжээ байгуулагдаж байсан. 1987 онд Европын холбооны 13-н орон уг системд элсэн орсон байлаа.
Уг системийн радио долгионы хувьд хамгийн холдоо 35км тутамд долгион дамжуулах станц байрлуулж сүлжээ үүсгэсэн байдаг. Радио давтамжын хувьд 850/900/1800/1900 гэсэн 4-н давтамжинд ажиллана.
Мөн Generation буюу үеээрээ ялгарна. 1G — аналог, 2G — дижитал, 3G — өндөр нарийвчлалтай дижитал (интернэт үйлчилгээ үзүүлэх) гэсэн 3-н үе шаттай байна. GSM давтамжын хүрээнд 2G, UMTS давтамжын хүрээнд 3G байна. Ихэнх 2G GSM сүлжээний операторууд 900 MHz эсвэл 1800 MHz давтамжинд ажилладаг (АНУ болон Канадын орнууд 850 MHz ба 1900 MHz байдаг).
Жич: UMTS давтамжын хүрээнд 3G операторын сүлжээ нь W-CDMA 850mhz-ээс W-CDMA 2100mhz хүртэл 8 шатлалтай байх ба Европ, Ази, Африк, Шинэ зеланд гэх мэт орнуудын хувьд UMTS Band I (W-CDMA 2100) давтамжинд ажилладаг (Энэ нь GSM-ээс тусдаа сэдэв учир хальт тайлбарлаад өнгөрөв).

Анхан шатны мэдлэг өгөх үүднээс маш товчхон тайлбарлалаа. Хэрвээ илүү ихийг мэдэхийг хүсвэл доорхи хаягаар орж үзээрэй.
http://en.wikipedia.org/wiki/GSM

_________________
14700kf,32gb,3080ti,2tb,16tb


Сүүлийн удаа Suicide 3-р сар.07.12 2:16 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Гарчиг дахь үг, үсэг, утгын алдааг засав.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.12.09 1:23 am 
Оффлайн
Cracker
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.15.05 7:00 pm
Бичлэгүүд: 1993
Байршил: Ollydbg-ын ард сериал загасчлаад л...
Дээрхи бичлэгээс харахад манай орны хувьд GSM систем дээр үйлчилгээ үзүүлэгч операторын компани болох Мобиком, Юнител компаниуд нь 2G GSM буюу 900 MHz эсвэл 1800 MHz давтамжинд ажилладаг байх нь.
Миний хувьд үзсэн туршлагаас үндэслэхэд Мобиком нь 2,5G үе дээр ажилладаг. Энэ нь 2G-гээ бодвол өгөгдлийг илүү хурдан дамжуулдгаараа онцлогтой байна.
Харин Мобикомын сүүлд гаргаж байгаа 3G үе нь W-CDMA 2100 давтамжинд ажиллах нь.
Үүнээс дүгнэхэд та Мобикомын хэрэглэгч бол үүрэн телефон үзүүлэгч компаниас өгч байгаа үйлчилгээг авахыг хүсвэл GSM 900/1800Mhz болон W-CDMA 2100 давтамжуудыг дэмждэг гар утас авсан нь зүйтэй гэж хэлмээр байна.
Бас нэг зүйлийг хэлэхэд 3G утас гэхээр л заавал үнэтэйг нь авч байж энэ үйлчилгээнд хамрагдана гэсэн бодлоосоо салах хэрэгтэй. Учир нь миний л мэдэхийн O2 гэх мэт хямд мөртлөө 3G утаснууд худалдаанд гарсан байгаа.

Харин Юнителийн хувьд ногоохон алим маань одоогоор хараахан боловсорч гүйцээгүй байгаа учир энэ сүлжээний хэрэглэгчид маань 2G GSM буюу 900 MHz эсвэл 1800 MHz давтамуын утаснуудтай байхад л хангалттай. Учир нь одоогоор WAP-ын асуудлаа ч шийдчихэж чадаагүй байгаа юм чинь 3G талаар ярих хараахан эрт байгаа биз ээ.

_________________
14700kf,32gb,3080ti,2tb,16tb


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.12.09 4:39 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Нэгдсэн: 9-р сар.07.05 3:01 pm
Бичлэгүүд: 3127
Байршил: Байдаг газраа л байна
миний санаж байгаагаар бол Монгол-Японы хамтарсан Мобиком корпораци GSM 1800 MHz давтамжид аа харин Монгол /BSB/ -Солонгосын хамтарсан Унител компани GSM 850 Mhz давтамжид, Монгол /40%/-Солонгос /60%/-ын хамтарсан Скайтел компани CDMA 800 Mhz давтамжид, Монголын Цахилгаан Холбооны F-Zone CDMA 1900 Mhz үелзлэлд, үндэсний хөрөнгө оруулалттай гэгдэх Жи Мобайл CDMA 450 MHz давтамжид тус тус ажилладаг гэж үзэж байна. Ихэнх утаснууд 2-3 сүлжээн дээр ажиллах учраас Моби-Унителынх таардаг, Скайтел-Ф Зоны утаснууд таардаг. Харин Жи Мобайлынх сүүлийн үед Dual Band /CDMA 450/GSM 1800 гэх мэт/-д ажилладаг утаснууд худалдаалагдаж эхэлжээ.

Моби одоо 3Жи буюу WCDMA-д шилжиж буй тул системээ өөрчлөх шаардлагатай болж байгаам. Ийм учраас одоо зөвхөн УБ, Дархан, Эрдэнэтэд нэвтрүүлсэн байна. Энэ ондоо багтаж 21 аймагт нэвтрэх магадлалтай. 360 гаруй суманд 3 Жи хүрнэ гэвэл удах нь ээ. Бараг л шинээр сүлжээ оруулж байгаатай адилдаа. Харин анхнаас СДМА бол ийм нүсэр юм болохгүй. Угаасаа ЖСМ цаашид явахгүй нь тодорхой учраас СДМА-руу шилжиж байна гэж ойлгож болно.

Тэгэхээр Моби-гийн 3 Жи-гийн WCDMA бас олон давтамжтай. WCDMA 850/1900/2100 MHz гэх мэт. Харин Моби-гийнх аль давтамж дээр нь ажиллаж байгаам бол. Яагаад энэ системийн давтамжаа нуугаад байдаг нь тун сонирхолтой хэрэг шүү. Энд нэг л но байна. хэ хэ хэ

192-оо WCDMA 2100 Mhz дээр ажиллаж байгаа гэдэг чинь баталгаатай биз. Би нэг E63 авч байгаам. Тэр утас WCDMA 850/1900 MHz дээр ажиллана гэсэн байх юмдаа. :wtf: :wtf: :wtf: :oops: :oops: :oops:
Америк version нь болж таарлаадаа нохой чинь
UMTS 900 / 2100
UMTS 850 / 1900 - American version гэж байхын.

_________________
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.12.09 5:59 pm 
Оффлайн
Cracker
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.15.05 7:00 pm
Бичлэгүүд: 1993
Байршил: Ollydbg-ын ард сериал загасчлаад л...
Ишлэл:
миний санаж байгаагаар бол Монгол-Японы хамтарсан Мобиком корпораци GSM 1800 MHz давтамжид
Тийм байх гэж бодож байна. Учир нь Моби 2,5Жи дээр ажиллаж байсан.
Ишлэл:
Монгол /BSB/ -Солонгосын хамтарсан Унител компани GSM 850 Mhz давтамжид
850 чинь US-д л байдаг гээ биз дээ? Би сайн мэдэхгүй байна. 900mhz дээр ажиллаж байгаа болов уу гэж бодоод байгаа штээ.
Ишлэл:
192-оо WCDMA 2100 Mhz дээр ажиллаж байгаа гэдэг чинь баталгаатай биз. Би нэг E63 авч байгаам. Тэр утас WCDMA 850/1900 MHz дээр ажиллана гэсэн байх юмдаа. :wtf: :wtf: :wtf: :oops: :oops: :oops:
Америк version нь болж таарлаадаа нохой чинь
UMTS 900 / 2100
UMTS 850 / 1900 - American version гэж байхын.
Ха ха.

Би нэг супер утас харуулах уу? Гэм нь даанч хужаа. Уг нь ийм утас өөр компаниуд үйлдвэрлэдэг бол баллана дөө. Зураган дээр дарж танилцуулгыг нь хараарай.
Зураг

_________________
14700kf,32gb,3080ti,2tb,16tb


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.14.09 7:06 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Нэгдсэн: 9-р сар.07.05 3:01 pm
Бичлэгүүд: 3127
Байршил: Байдаг газраа л байна
Код:
850 чинь US-д л байдаг гээ биз дээ? Би сайн мэдэхгүй байна. 900mhz дээр ажиллаж байгаа болов уу гэж бодоод байгаа штээ.
tiim tiim 900 yum bna. Neeree Tedy orood tanai UMTS yamar dawtamj deer ajilladiin gesen chini 4 dawhart garaad asuu gehiin. Asuusan chini 3G deer ajillana gej shaadiindaa. Gui ter ni ch tiim gehdee 850/1900/2100 geh metiin ali ni deeriin gesen webee baahan uhaj uhaj neeree end alga 2100 bhaa gediindaa. Ter yaaj tegej helsen be geheer bi E63 gesen chini neteer haigaad 850 USA version gesen bsan bolohoor tegej helsen bhaa

_________________
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ


Сүүлийн удаа baaksi 7-р сар.18.09 4:34 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.14.09 7:15 pm 
Оффлайн
Дvрэлзэх Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.19.08 9:20 pm
Бичлэгүүд: 1649
Байршил: Болно гэвэл болж байна ш дээ
mobicom urtug undur ch uilchilgee saitai.
unitel bi sonirhoj bgagui
skytel hereglehed hyalbar gevch hugjuulehgui bna
g-mobile chanariin shaardlaga hangaagui utas hereglegchiddee niilluulj bga ni toogui jishee ni lcd delgetstei utasnaas ni hezee ch bitgii av bj-101 gh met

_________________
Өө буга минь


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.15.09 4:53 pm 
Оффлайн
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.05.09 3:09 pm
Бичлэгүүд: 1757
Байршил: The location you entered is too long.
Ишлэл:
Жишээ нь хэн нэгэн нь Солонгосоос CDMA гар утас аваад ирэхэд тэр нь Скайтелийн сүлжээнд таарахгүй байх тохиолдол элбэг бий. Энэ талаар үүрэн телефоны компаниуд ч мөн дурьдахгүй өнгөрдөг. Бид хоорондоо ярилцан ямар системийн ямар давтамжинд ажиллах утас авбал ямар операторын сүлжээнд ажиллах талаар мэддэг зүйлсээ нэгэндээ хуваалцаж байвал зүгээр болов уу гэж бодлоо.
Иймийн учир би энэ сэдэвийг шинээр нээхийг хүслээ.
http://en.wikipedia.org/wiki/GSM
Тэхх угаасаа ажилж байгаа компаниа ямар давтамж дээр ажилдагийг нь ч мэддэггүй гарууд байдышд скайтелд :mrgreen: . Ямартай ч солонгост үндэсний үүрэн телефоны SKTelecom , KTFreetel , LGTelecom гэх 3 - н оператор бий . SKTelecom нь 800 MHz CDMA 20001x EVDO ашигладаг . Үлдсэн 2 нь 1700 MHZ PCS давтамж дээр ажилладаг . Гэвч эдгээр үүрэн телефоны компаниуд 2002 оноос хойш бүгд 3G системд шилжсэн . Гэхдээ хуучны 2G утаснуудаа хэрэглээнээс гаргаагүй нь өнөөдөр скайтел компанийг хөл дээр нь байлгаад байгаад оршиж байгаа юм :mrgreen: . За тэхлээр 2002 оноос сүүлд солонгосын 3G системд зориулж гаргасан утаснууд бүгд Скайтел-д таарахгүй ээ гэсэн үг. Харин эдгээр утаснууд нь Mobicom болон Unitel - д таарна . Гэвч анхны хэдэн загварууд зөвхөн 3G систем дээр ажилладаг тул Unitel - д таарахгүй байх тохиолдол бий . За тэгээд солонгосоос яг скайтелд таарах утас авна гэж бодож л байгаа бол <Зайг нь задлаад ард талын сериал хэсэгт R-MCA гэсэн бичээс байвал, бас дэлгэцны урд талдаа камергүй байх> гэж захина даа . R-MCA - нь SKTelecom - ын CDMA утсыг илэрхийлж байна , Харин <Урд талдаа камергүй> гэдэг нь 3G утас биш гэдгийг нотолж байна :razz: . Аан бас R-PCS гэсэн байвал монголд хэзээ ч таарахгүй гэж ойлгож болно . Эд нар чинь нөгөө дээр дурьдсан KTF , LGT - гын CDMA PCS 1700 MHz утаснууд бөлгөө .

Дүгнэлт
Солонгосоос ирсэн SKTelecom - ын CDMA утаснууд л зөвхөн скайтелд таарна .
LGTelecom - ын CDMA , 3G аль нь ч монголд таарахгүй .
LGT , KTF - ын CDMA нь хэзээ ч монголд таарахгүй .
SKY болон KTF - ын 3G утаснууд нь зөвхөн Mobicom , Unitel - д таарна . Эдгээр утаснууд нь давхар GSM систем дэмжиж ажиллана .

_________________
There is a 32 character limit.


Сүүлийн удаа Question.net 6-р сар.17.11 10:42 pm-д засварласан, нийт 4 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.16.09 4:04 pm 
Оффлайн
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.17.04 3:07 pm
Бичлэгүүд: 575
Байршил: Хувцасны гол
хүлээн авагч гэж baseband буюу операторын антеннаас гар утсанд ирэх долгионыг барьдаг чип-ийг хэлээд байх шиг байна тиймүү?

_________________
3-даач наадахаа....


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 7-р сар.17.09 5:05 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.12.02 1:48 pm
Бичлэгүүд: 172
Байршил: 1117 УБҮ
3G үйлчилгээ гэдэг дотор Дүрсээ харж ярилцдаг видео дуудлага Video Call (энэ нь хөгжлийн бэрхшээлтэй, алс хол байгаа хосууд гэх мэтэд зориулж бий болсон гэдэг юм билээ)
Өндөр хурдны хөдөлгөөнт интернэт (Гар утсаараа болон гар утсаа дурын комьпютерт залгаж програмынх нь тусламжтайгаар гар утсаа модем болгон ашиглах мөн гар утаснаасаа телевизийн суваг үзэх боломжтой) гэх мэт боломжууд багтдаг. Видео дуудлага хийхэд гар утасны үнэтэй хямдхан нь хамаагүй. Хоёр камертай Voice call, Video call гэсэн меню байхад л болно. Үрчийж хорчийгоод ч болов бие биенээ хараад ярилцаж болно. Харин интернэт болгон ашиглахад утасных нь хүчин чадлаас шууд хамааралтай.

_________________
Би vvнийг хий.


Дээд талд
 Постын сэдэв: Re:
БичлэгБичигдсэн: 7-р сар.18.09 4:00 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Нэгдсэн: 9-р сар.07.05 3:01 pm
Бичлэгүүд: 3127
Байршил: Байдаг газраа л байна
Күэ би нээрээ энэ орчлонгийн түмэн утаснаас иймийг нь олж авах гэж. :oops: :oops: :oops:
GSM 850/900/1800/1900 MHz

WCDMA 850/1900 MHz

Моби, Унителийн 2,5Жи-д нь таарах нь ээ. USA-d буцааж болдог болуу.

Уг нь WCDMA 850/2100 MHz гэж сонголт байдын байнаа. Даанч тэр нь нэт дээр байгаагүймаа. За за Моби-гийн 3Жи-гээр ч яахав

_________________
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ


Дээд талд
 Постын сэдэв: Re: Re:
БичлэгБичигдсэн: 7-р сар.18.09 4:56 pm 
Оффлайн
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.26.09 9:02 pm
Бичлэгүүд: 181
Байршил: Munh huh tengeriin huchin dor...
Энэ Мобиком нээрээ үнэн шаана шүү. 3.5G гэж худлаа нөгөө хэдээсээ илүү гарч харагдах гэж аргаа барсандаа хийж байгаа үйлдэл. Жишээ нь дүрсээ харж ярих гэдэг бол аль 2,3 жилийн өмнө л Nokia 6680 Японд худалдаанд гарахад л боломжтой байсан одоо ч гэсэн Японд 3G гэдгээрээ л явж байгаа ш дээ.

_________________
Зориг эсхүрвэл ухаан эс хүрнэ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.18.09 5:26 pm 
Оффлайн
Гишvvн

Нэгдсэн: 11-р сар.05.06 12:42 pm
Бичлэгүүд: 2874
Монголд одоо гар утасны үйлчилгээний тал дээр шинэчлэл хиймээр юм шигээ.
Ганц жишээ дурдахад
-Хөгжингүй улс орнуудад гар утсыг үнэгүй өгдөг. Гэхдээ мэдээж гэрээ хийнэ. Утасны үнийг сар сард нь төлөх журмаар ихэвчлэн 2 жилийн гэрээ хийдэг. Энэ нь их хэмжээний бэлэн мөнгөөр гар утас авах боломжгүй (ялангуяа оюутан г.м) иргэдэд хүссэн утсаа авах боломжыг олгоно. Дандаа хямд эсвэл хуучин утас хайдаг тэр байдал алга болно.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Re:
БичлэгБичигдсэн: 7-р сар.18.09 8:15 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.21.05 12:07 pm
Бичлэгүүд: 876
Байршил: Эрдэнэтэд байгөө
cdma uul ni hereglej baival zugeer baigaan ih zaluu
system deerees ni arai orgon bolomjtoi ym baigaan


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.25.09 4:22 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.25.09 4:08 pm
Бичлэгүүд: 21
Байршил: UB
Ишлэл:
миний санаж байгаагаар бол Монгол-Японы хамтарсан Мобиком корпораци GSM 1800 MHz давтамжид аа харин Монгол /BSB/ -Солонгосын хамтарсан Унител компани GSM 850 Mhz давтамжид, Монгол /40%/-Солонгос /60%/-ын хамтарсан Скайтел компани CDMA 800 Mhz давтамжид, Монголын Цахилгаан Холбооны F-Zone CDMA 1900 Mhz үелзлэлд, үндэсний хөрөнгө оруулалттай гэгдэх Жи Мобайл CDMA 450 MHz давтамжид тус тус ажилладаг гэж үзэж байна. Ихэнх утаснууд 2-3 сүлжээн дээр ажиллах учраас Моби-Унителынх таардаг, Скайтел-Ф Зоны утаснууд таардаг. Харин Жи Мобайлынх сүүлийн үед Dual Band /CDMA 450/GSM 1800 гэх мэт/-д ажилладаг утаснууд худалдаалагдаж эхэлжээ.

Моби одоо 3Жи буюу WCDMA-д шилжиж буй тул системээ өөрчлөх шаардлагатай болж байгаам. Ийм учраас одоо зөвхөн УБ, Дархан, Эрдэнэтэд нэвтрүүлсэн байна. Энэ ондоо багтаж 21 аймагт нэвтрэх магадлалтай. 360 гаруй суманд 3 Жи хүрнэ гэвэл удах нь ээ. Бараг л шинээр сүлжээ оруулж байгаатай адилдаа. Харин анхнаас СДМА бол ийм нүсэр юм болохгүй. Угаасаа ЖСМ цаашид явахгүй нь тодорхой учраас СДМА-руу шилжиж байна гэж ойлгож болно.

Тэгэхээр Моби-гийн 3 Жи-гийн WCDMA бас олон давтамжтай. WCDMA 850/1900/2100 MHz гэх мэт. Харин Моби-гийнх аль давтамж дээр нь ажиллаж байгаам бол. Яагаад энэ системийн давтамжаа нуугаад байдаг нь тун сонирхолтой хэрэг шүү. Энд нэг л но байна. хэ хэ хэ

192-оо WCDMA 2100 Mhz дээр ажиллаж байгаа гэдэг чинь баталгаатай биз. Би нэг E63 авч байгаам. Тэр утас WCDMA 850/1900 MHz дээр ажиллана гэсэн байх юмдаа. :wtf: :wtf: :wtf: :oops: :oops: :oops:
Америк version нь болж таарлаадаа нохой чинь
UMTS 900 / 2100
UMTS 850 / 1900 - American version гэж байхын.

Mobi 900 1800 gsn davtamj deer ajildiin. Ene nuusan zuil er ni bhgui bolgoo


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.30.09 10:38 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Нэгдсэн: 9-р сар.07.05 3:01 pm
Бичлэгүүд: 3127
Байршил: Байдаг газраа л байна
Ишлэл:
Mobi 900 1800 gsn davtamj deer ajildiin. Ene nuusan zuil er ni bhgui bolgoo
Тэгээд нуугаагүйм бол вэб энэ тэр дээрээ ч юмуу эсүүл хаа нэгтээ /зайсан толгой, чингэлтэй хайрханы энгэр ч юмуу/ биччихэдэг яаадаг байнаа Моби-гийн ажилтан гуай.

_________________
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.07.09 11:11 am 
Оффлайн
¤ Sumo Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.07.04 12:25 pm
Бичлэгүүд: 1941
Байршил: Нэг шат ахин урагшилж байна.
Xuduu gadaa yawaxad Unitel shig xog xeregguin bna lee dee. Ene zun bieteer medersen.
G-Mobile, Mobi, Sky bol bolj bna lee... :wd:

_________________
eMSMo \_ :-D_/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.07.09 9:22 pm 
Оффлайн
¤ Photographer

Нэгдсэн: 11-р сар.06.07 11:33 pm
Бичлэгүүд: 2636
Ишлэл:
Ишлэл:
Ишлэл:

Харин <Урд талдаа камергүй> гэдэг нь 3G утас биш гэдгийг нотолж байна :razz:

Regards
AnycaLLMoN
бас яг ингээд тулгачиж болохгүймаа. SKTelecom буюу T Style гсн логотой утаснууд камертай үгүйгээсээ шалтаалаад бүгд монголд таарна. харин урдаа камертай хэрнээ симний үүргүй бол Skytel -д харин үүртэй нь Unitel болоод Mobicom -д таарна.
Урд талдаа камертай хэрнээ симний үүргүй 2G CDMA ямар загварууд байна ?
худалдаанд гарахдаа 2G биш 3G Qualcomm гэсэн наалттайгаар гарч байсан. яг загваруудыг нь сайн санахгүй боловч иймэрхүү утаснууд нэлээдгүй байгаа. жишээ нь Sky IM-R110, IM-U170 гэх мэт...

_________________
9


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.08.09 1:42 am 
Оффлайн
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.05.09 3:09 pm
Бичлэгүүд: 1757
Байршил: The location you entered is too long.
худалдаанд гарахдаа 2G биш 3G Qualcomm гэсэн наалттайгаар гарч байсан. яг загваруудыг нь сайн санахгүй боловч иймэрхүү утаснууд нэлээдгүй байгаа. жишээ нь Sky IM-R110, IM-U170 гэх мэт...[/quote]

Зөв зөв :wd: :hihi:

_________________
There is a 32 character limit.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.20.09 6:07 pm 
Оффлайн
Дvрэлзэх Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.19.08 9:20 pm
Бичлэгүүд: 1649
Байршил: Болно гэвэл болж байна ш дээ
10 жилд байхдаа мобитой байлаа сард 7500 төлөөд 80 орчим мин
оюутан болоод скайфон барилаа сард 15000 төлөөд 400 орчим мин
ажилчин болоод ж-мобайл барилаа сарт 20000 орчим төлөөд сүлжээндээ хязгааргүй бусад сулжээнд 200 орчим мин утасны статистикаар харвал гарсан дуудлага 980 мин дуудсан хугацааг тооцвол сүлжээ харгалзахгүй 850 орчим мин болж байна.
одооны ханшаар нь одооны төлбөрийг бодож үзвэл
850 мин
мобиком 1 мин 55 төг нөт 8,7% 50000 орчим
скайфон 1 мин 50 төг нөт 0% 40000 орчим сүлжээндээ 20 төг
юнител 1 мин 50 төг нөт 8,7% 46000 орчим
ж-мобайл 1 мин 55 төг нөт 8,7% 24000 орчим
тийм ээ бага зэрэг л үнэтэй юм
миний сарын хэмнэлт 26000 төг жилийн хэмнэлт 312000 орчим төг болж байна мобикомтой харьцуулахад
за тэгээд цаашлаад дээрх 3с бусадруу нь үнэгүй ярина гэж байгаа тэгээд энэ сарынх тооцогдоод ирвэл хэмнэлт ч талийж өгөх байх даа.

_________________
Өө буга минь


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.20.09 6:19 pm 
Оффлайн
Дvрэлзэх Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.19.08 9:20 pm
Бичлэгүүд: 1649
Байршил: Болно гэвэл болж байна ш дээ
Ишлэл:
Mobi odoo ulsiin company bolkoj bgaa barag boltson bh ooo :wd:
японы хөрөнгө оруулалтай компаныг улс дээрэмдээ юу
Манай улсад тийм их чадалтай санхүүгийн боломжтой газар байгаа бил үү

_________________
Өө буга минь


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.20.09 9:37 pm 
Оффлайн
Cracker
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.15.05 7:00 pm
Бичлэгүүд: 1993
Байршил: Ollydbg-ын ард сериал загасчлаад л...
Харин би хэлээд л байгаа штээ. Урьд нь би мобизон барьдаг байхад сард багадаа л 40000 гараад байсан. Дараа нь би Юнителтэй болсон. Тэгсэн сарын дундаж яриа 25000 болж багассан. Харин би сүүлд Юнителийн хажуугаар Жи-Мобайлын гар барьж байгаа. Тэгсэн сард Жи-Мобайлд 10000-г, харин юнителийн төлбөр маань үсрээд л 5000-8000 төгрөг гарч байгаа. Харин ч хангалттай, санаа зоволгүйгээр ярьж байгаа.
Тэгэхээр энэ нь бодит хэмнэлт мөн биз дээ? Бүтэн жилээр нь, бас барьсан хугацаагаар нь тооцвол овоо юм гарна штээ. Дуслыг хураавал далай, дуулсныг хургаавал эрдэм. Энэ ярианд зарсан мөнгөний зөрүүгээр ядаж өөрийгөө нэг удаа сайхан хоолонд оруулчихдаг юм байгааз дээ?

_________________
14700kf,32gb,3080ti,2tb,16tb


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.29.09 2:08 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.07.08 1:50 pm
Бичлэгүүд: 2305
Байршил: Mongolia
Энэ талаар ярилций...
мөн Гадны компаниудаас авах сайн тал юу байна..

_________________
Imagine | Nevermind


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.29.09 2:28 am 
Оффлайн
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн

Нэгдсэн: 12-р сар.18.07 4:46 pm
Бичлэгүүд: 131
Тэр бол монголчуудын сэтгэхүйтэй холбоотой зүйл...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.29.09 2:33 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.07.08 1:50 pm
Бичлэгүүд: 2305
Байршил: Mongolia
Жишээ нь японд бол. 1 утсан 1л сим карт таардаг. Өөр сим карт хийвэл ажилдаггүй.
"Өөрийнхөө юмыг өөрөө л хайрлахгүй юм бол өөр хэн ч хайрлахгүй" гэдгийг ойлгодог хүмүүс бол дэмжих л байх.
Энэ хулгай дээрэмээс гадна замбараагүй утас зарах, Өсвөр насныхан утсаа ломбарданд өгөх мэтийн асуудлыг ч багасгана. Тэрийг дагаад замбараагүй шоудалт эрүүлжүүлэх дүүрэн хонох мэтийн асуудлууд ч багасна. Яагаад Монгол ийм замбараагүй байх ёстой юм бол.

_________________
Imagine | Nevermind


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.03.09 11:34 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Нэгдсэн: 9-р сар.07.05 3:01 pm
Бичлэгүүд: 3127
Байршил: Байдаг газраа л байна
Ишлэл:
мобиком скайтел хоёрт 10 төгрөгний орлогор орлоо гэхэд 7 төгрөг нь япон, солонгос хоёр луу гардаг.
3 төгрөг нь монголдоо орлогоор үлдэж монголд зарцуулагддаг гэхээр бас муухай байгаан шүү.
энэ духлаа мэдээлэл байна. 30% нь монгол гэсэн үгүү Тийм бишээ. 60-аас дээш болцон аль хэдийн. Зальт монголчууд ашгаараа хувьцаагаа худалдаж авсаар байгаад

_________________
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.03.09 12:19 pm 
Оффлайн
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.22.09 3:19 am
Бичлэгүүд: 644
Байршил: Даруухан л амьдарья
“Мобиком”, “Скайтел”, “Юнител” зэрэг үүрэн телефоны оператор компаниуд “Жи-Мобайл” компанийг Монголын цахилгаан, холбооны сүлжээ, нисэх, төмөр замын холбоо зэрэг суурин утас руу O төгрөгөөр ярих боломжийг хэрэглэгчдэд олгосонд эсэргүүцэл илэрхийлж, тус компанийн хэрэглэгчдийг өөрсдийн сүлжээнд хамрагдах утсанд холбогдож, ярих эрхийг хоёр өдөр хязгаарласан явдал саяхан гарсан билээ.

“Мобиком”, “Скайтел”, “Юнител” компаниудыг Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийг зөрчсөн, хэрэглэгчдийн эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж үзээд хариуцлага тооцохоор болсон байна.Харилцаа холбооны сүлжээг таслах явдал дахин давтагдвал “Мобиком”, “Скайтел”, “Юнител”-ийн үйл ажиллагааг нь хаах, тусгай зөвшөөрлийн эрхийг нь хүчингүй болгохыг анхааруулсан байна.

news.mn

_________________
KETCHUP :heartbreaker:


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 202 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 4 58 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 0 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр