|
Үхрийн ордныхны "комби"
Сайн ханган нийлүүлэгч
Энэ ордныхон эд хөрөнгө болон дотоод сэтгэлээрээ баян нэгэн гэдгээ чухал хүндээ харуулахыг хичээдэг. Тэрээр илт өөрийнхөө хөрөнгө мөнгөнийхөө талаар таалагдсан хүндээ танилцуулна.
Түүнтэй байхад нэг л гоё!
Үхрийнхэн өөртэй нь "хамт байхад нэг л гоё " гэх мэдрэмжийг чухал хүндээ төрүүлэхийг их чармайдаг. Тэрээр тайван, чөлөөтэй нэгэн байхаас гадна өдөр тутмын бяцхан ажлуудыг чухал хүнтэйгээ хамт дуртайяа хийнэ. Жишээ нь хоол хийх, дэлгүүр хэсэх зэрэг.
Байнга чамайг оролдоостой
Үхрийн ордныхон тэр бүр хүнтэй ярилцаж байхдаа гар хруу, хувцас энэ тэрийг нь оролдож, налж түшээд байдаггүй. Ийм мэдэрхүйн үйлдэлд тэрээр маш болгоомжтой ханддаг. Тодруулбал таалагдсан хүндээ л уг үйлдийг хийнэ. Тэгэхээр үхрийн ордны этгээд чамтай мэндлэхдээ чангаар тэвэрч аваад л, үс гэзгийг чинь янзлаад, гар хурууг чинь оролдоод эхэлвэл түүний талаар бодоод үзэхэд гэмгүй шүү.
Таашаал бол нэгт!
Үхрийн ордныхон ямар нэг зүйлээс сэтгэлийн таашаал авахыг машид чухал үздэг. Ямар нэгэн юм гэдэгт дуу хөгжим, урлаг уран сайхан, хоол, үнэртэн, уудаг барьдаг зүйл багтаж болно. Тэгээд уг таашаалаа чухал хүнтэйгээ сэтгэгдэлээ хуваалцахыг үнэхээр хүсдэг. Иймд нэг үхрийн ордны этгээд чамд дөнгөж сая үзсэн киноныхоо талаар нэг бүрчлэн яриад , дуу сонсгож уг дууны талаарх чиний сэтгэгдэлийг чинь сонсох гээд эсвэл "энэ рестроны шарсан тахиа нь үнэхээр гоё амттай, хоёулаа оръё тэхүү, чамд таалагдахнуу үзье л дээ" гэх мэт аяглаад байвал түүнийг хүн болгонд ингэж ханддаггүй гэдгийг нь бодоорой.
Байгаль дэлхийг шүтэн бишрэгч
Үхрийн ордныхон ой мод, уул ус, ургамал амьтан, гол мөрөн,далай жаргах нар гэх зэрэг бүх л байгальтай холбоотой зүйлийг шагшин биширдэг нэгэн. Иймд таалагдсан хүндээ зугаалгаар явах, галын наадам хийх санал тавих эсвэл зүгээр л түүнд өнөөдрийн цаг агаарийн талаар яриад эхэлж болох юм.
Үнэнч
Чухал хүндээ өөрийгөө үнэнч, туйлбартай, итгэлтэй, сэтгэлээсээ нэгэн гэдгээ байнга харуулахыг зорино. Уг ордныхон таалагдсан хүндээ өөрийн эрхгүй үнэнч шударга ханддаг.
_________________ Сайн уу, сонин ихтэй юу?
|