| Оффлайн |
| foRuMer |
 |
 |
Нэгдсэн: 3-р сар.31.06 10:42 pm Бичлэгүүд: 2301
Байршил: Theoretical physicists can explain everything.
|
Ишлэл: Hehe, dundn asar ih hohirol uchirna gesen chin aimaar sanadschihlaa. Uy uy baij boloh bilee?
Ер нь ямар ч юман дээр, нэг юм нөгөө нэг юмтай харьцаа, харилцан үйлчлэлд ороход харилцан үйлчлэлийн үр дагавар гэж заавал байдаг. Чиний асуусан асуултын тохиолдолд бол: нөгөө хүнтэйгээ сэтгэлийн ч бай, сэтгэлийн бус ч бай холбоо тогтоно, тэр холбоо нь бусад ажил, амьдрал, бүтээлд садаа болно, цаад хүн нь өөр бас нэгэнтэй бэлгийн харьцаатай байвал тэр холбоотой хүн нь бас цаашаагаа гээд бэлгийн сүлжээ рүү татагдаж орно, тэр сүлжээн дундаас хэн нь хэзээ өвчин авч ирэх нь тодорхойгүй, чиний эрүүл мэнд зөвхөн чамаас биш шаал хаа хамаагүй аальгүй охидуудаас хамаарах болно гээд асар их эрсдэл рүү өөрийгөө оруулна. Тэгээл нэг удаа бэлгэвч хэрэглэхгүй хийчихвэл 3 сар яасан бол, ДОХ авчихсан болов уу гэж шанална, энэ 3 сарын хугацаандаа хажуудах ээж аав, ах, эгч, дүү бүгдэнтэй нь уур уцаартай хандана (сэтгэл нь тайван биш хүн уур уцаар, бухимдалтай болдог), ингэснээрээ гэмгүй гэр бүлийнхнийхээ сэтгэл санаагаар нь хохироож, гэр бүлийн уур амьсгалыг муутгана. Хэлж чадахгүй мөртлөө дотроо тэднийгээ өрөвдөнө. Жирэмсэлчихэв үү яав гэж удаан хугацаанд бас айна, жирэмсэлчихсэн байвал абортонд орох уу, орохгүй юу, орвол гэрийнхэндээ хэлэх үү, хаанаас мөнгө олох вэ, аль эмч дээр очих вэ, амь насанд аюул учирвал яана, дараа нь дахиж хүүхэдтэй болох болов уу гээл зөндөө зөндөө ... Тэгээд энэ тоочсон бүхэн муухайгаар дуусвал бүр тэгээл амьдрал дуусаа шд. Үүнд: тэр залуу ашиглаж ашиглаж хайран цагийг чинь үрээд хаях, БЗХӨ авсан болж гараад, ДОХ-той болж гараад, жирэмсэн болж үлдээд гэх мэтчилэн. Ядаргаатай байгаа биз дээ? Түүнд орвол зүв зүгээр хэнийг ч тоохгүй, бэлгийн харьцааг тэвчээд хэнтэй ч харьцахгүй явж байвал өөртөө зуун хувь итгэлтэй амьдарна.
Ишлэл: Sexgui udaan yavsan hun ih ert hugshurdug gej haa saigui l bichsen baihiin, her unenii ortoi ve? Baingin sextei yavsan hun tegeed zaluu saihnaraa urt nasaldag um bolov uu?
Наадах чинь шал худлаа. Хүн сексгүй байснаас биш өөртөө итгэх итгэл, бусдаас хайр халамж хүндэтгэл аваагүйгээсээ л болж хурдан хөгширдөг. Хаа сайгүй тэгж бичээд байгаагийн учир нь энэ өөртөө итгэх итгэл, хайр халамжийг сексээс олж авдаг гэж боддогт байдаг байхгүй юу. Огт тийм биш. Секс үнэндээ залуу байлгаж байгаа зүйл нь биш юмаа. Өөр юмнаас олж авдаг юм. Эмэгтэйчүүд өөрийгөө хөөрхөн, сайхан юм байнаа гэдгийг заавал эрэгтэй хүн өөртэй нь секс хийхээр л мэддэг байж болохгүй шүү дээ. Өөр аргаар мэдэх зөндөө арга байхад. Одоо монгол охидууд тийм болчихоод байгаа. Өөрийгөө хөөрхөн эсэхийг мэдэж өөртөө итгэлтэй болохын тулд бүх хувцаслалт, хөрөнгө мөнгө, хайран цагаа эрэгтэй хүнийг л татахад зориулж байна. Тэгээд л нэг секс хийчихвэл хэдэн өдөртөө өөдрөг, баясгалантай явдаг бололтой юм. Тэгэхээр чинь мэдээж сексгүй удахаараа би царай муутай юм болов уу гэж боддог. Санаагаар унадаг. Энэ бодлоосоо болоод хөгширдөг. Ийм л учиртай юм байгаа юм. Үүнийгээ сексгүй удахаар хөгширдөг гэж яриад байгаа юм. Эргэн тойрныхон нь хайрлаж хүндлэхгүй байгаад байхаад хайр халамж дутагдаад ирэхээр ахиад л нөгөө өөрийг нь сонгож сексдсэн хүн нь өөрийг нь хайрлалаа гэж бодоод залуужиж байгаам шиг болдог. Тэгэхээр эндээс ийм дүгнэлт гарна: Өөрийгөө хөөрхөн гэдгийг хэнээс ч хамаарахгүй өөрөө угаасаа мэдээд, дээрээс нь хайр халамж хүндэтгэлийг нийгмээсээ, гэр бүлээсээ авч чадаж байвал эрт хөгшрөхгүй залуу сайхан байх бөгөөд секс энд огт үүрэггүй. Ийм худлаа буруу юмнаас болоод энд тэнд секс хийгээд явж байгаа охид, залуучууд харин ч дээрх миний бичсэн сексийн үр дагавруудаар шанална.
Би жишээ нь өөрийгөө мэддэг, бүх сексээс байнга татгалздаг, татгалзсаны дараах болгонд өөрөөрөө бахархаж бүүр улам өөртөө итгэлтэй болдог, ингэснээрээ одоо би өөрийнхөө үеийнхнээс хамаагүй оворгүй, саак, цоглог байна гэж хүмүүс хэлдэг.
_________________ You'll see.
|
|