#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.10.26 7:10 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 1272 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 549 Дараагийн
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв: Re: Монгол Бех
БичлэгБичигдсэн: 5-р сар.20.09 6:20 pm 
Оффлайн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.17.03 3:06 pm
Бичлэгүүд: 121
Байршил: Bad Vilbel, Deutschland
Ишлэл:
Ер нь гар хүрээд байдаггүй ч Гараа тулж байгаад даацтай хөмрөх, Шагайгаар тойрч хөлд орох, Тавхайлдах гэх мэтнүүдийг хийх боломжгүй болоод ирнэ. Тэгхээр яах аргагүй Монгол үндэсний бөхийн мэхийн төрлийг багасгах болоод байна даа. Бас мэхнийг гүйцэт хийх гэдэг зүйл үгүйлэгдэж эхэлнэ. :(

Гар хүрэхээр унадаг болох юм бол Монгол үндэсний бөхийн нэг онцлог шинжээ алдах байх даа.
Хөмрөхөд болон мэхийг гүйцэд хийхийн тулд заавал гараар тулах шаардлага байхгүй л дээ. Дээр үеийн бөхчүүд гар газарт хүрвэл тахимаа өгдөг байсан юм биш үү. Надад яагаад ч юм тийм ойлголт байдаг юм. Хууч яриа, домог уншиж байхад л тогтсон ойлголт байх.
Ер нь яагаад дээр үеийн бөхчүүд маань уран, хурц барилдаантай, мах булчин нь ялгарсан бие хаатай, тарган болон уяа бөхчүүд ховор байсан юм бол? Энэ талаар юу гэж бодоцгоож байна. Мэдээж амьдрах нөхцөл тухайн үеийхээс эрс ялгаатай болсон нь ихээр нөлөөлсөн. Яагаад харин уран, хурц барилдаантай бөхчүүд нүдний гэм болоод тухайн үедээ энгийн байсан зүйл өнөөдөр ховордов?
Монгол Бөхийн ёс, дэг жаяг, жудаг, заншил ихээр гээгдсэн санагдаж байна. Өчигдөр бүрхэг Дэндэв гуайн талаар сонин.мн дээрээс уншаад тийм бодол төрлөө. Дэвж, шавж, ухаан санаагаа төвлөрүүлж байгаад ямар их бяр гаргаж байгааг уншихад гайхамшигтай. Одоо тэгж дэвээ шаваанаас бодол санаагаа нэгтгэж, хийморь лундаагаа сэргээж, бяр чадлаа нэмдэг бөх байдаг болов уу.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Монгол Бех
БичлэгБичигдсэн: 5-р сар.20.09 6:22 pm 
Оффлайн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.17.03 3:06 pm
Бичлэгүүд: 121
Байршил: Bad Vilbel, Deutschland
Бүрхэг Дэндэв гуайн тухай бүдэг бадаг өгүүлэх нь

Энд өгүүлэх бүдэг бадаг домгийг 1970-аад оны үед олноо “Хадны лам” хэмээн нэрлэгдсэн манайхан Агаа хэмээн хүндэлдэг эрдэм чадалтай номтой, амьд түүх домог байсан нэгэн хөгшин надад ярьж билээ. Түүний жинхэнэ нэр нь Лувсандаш гэдэг байсан юм билээ. Энэ явдал 1930-аад оны сүүлээр болжээ.
Нөгөө л их хэлмэгдүүлэлтэд гэмгүй хүмүүс өртөж, амь амьдралаараа хохирч байсан үе. Бас Агаа маань ч баригдан ял эдэлж, одоогийн Жаргалант сумын нутагт НАХЯ-ны туслах аж ахуйд ажиллаж байжээ. Ногоон нуруу ар тал руугаа буусан олон амтай, бараг хориод жижиг гол байх агаад тэд нийлж Хараа голд цутгана.
Түүний нэг Бугын ам хэмээх үзэсгэлэнт сайхан ам байх бөгөөд нарсан ойн дундуур урсах бяцхан голыг ч Бугын гол гэнэ. Бугын ам хавьд хоригдол лам нар, баригдсан япончууд ч мод хийх ажил хийдэг байж. Нэгэн удаа Бугын голын гарам дээр гоёмсог урт хар чийчаан шаварт шигдэн хээнцэр дарга нь ногоон зүлэг эрээн цэцэг дээгүүр гялгар хар гутлаа гөлчигнүүлэн алхаж ширэн цүнх нь савлан яваа харагдана гэнэ. Харваас НАХ-ын ногоон малгайтны дарга мөөн. Муу үхэр тэргээ хаа хөж гэж хяхтнуулан ойртох тусам нөгөө гоё дарга өөдөөс ирж яваа алхаагаа улам цөөлөн, улам гэдийн бүр зогсов гэнэ.
Намайг лав хоригдол мөн гэдгийг таниад тэр. Дөхөж очвол урт папирос гарган асааж утаатайгаа хамт

-Хөөе хулгайч аа нааш ир гэж мэндгүй хэлэв. Очтол:

-Цаана чинь хүн байвал дагуулаад ир. Энэ тэрэг гарга гэлээ. Би буцан байрандаа очиж байгаа хэдэн хоригдлоо дагуулан ирэв. Бидэнтэй хамт Булганы “бүрхэг” Дэндэв гуай хоригдон ял эдэлж байсан юм. Өрөөсөн нүд нь үүлтэй ханхар том биетэй хүн байсан Бид хэд ирээд чийчааныг түлхлээ, түрлээ. Голын лаг хар шаварт элгээрээ хэвтсэн тэрэг нь хөдлөх ч юм биш. Арав гаруй хүн байсан, нэлээд ноцолдоод бардаггүй ээ.
Нөгөө дарга голын эрэг даган нааш цааш алхална. Бидэнд дээрэлхүү ч гэж жигтэйхэн. Гэтэл Дэндэв гуай:
-Хөөе хүүхээд яваад банз, дээс, сур олоод ир гэдэг юм байна.

Нэг хэд нь яваад төдөлгүй хэдэн урт банз сур, дээс аваад ирлээ. Банзаа тэрэгний яг өмнө нь зам шиг нэг нэгээр нь цувуулан тавьлаа. Тэгээд дээсээр нь цээжин биеэ баглаад унадаг юм байна. Үлдсэнээр нь өвдөгнөөсөө доош эрээни булчингаа бүр муу гутлаа хүртэл эрж баглалаа. Бид ч бүр гайхаж орхилоо. Тэгснээ сураар нь тэргийг оосорлоод өөрөө эрэг дээр гараад нэг хоригдлыг хүзүүдэж аваад дэвж гарлаа. Нөгөө тавьсан зам банз дээгүүрээ нааш цааш явж чангалж гишгэн үзнэ.

-За байз, хүүхээд хойшоо гээд л тэрэг тойрон саравчилж харна. Тэгээд л очоод дэвээд, үсрээд цовхчоод байх.
НАХЯ-ны ганган дарга харж байснаа:

-Түргэлээ түргэл хулгайч нар аа гэнэ.
Тоосон ч царайгүй уулын толгой харан нөгөө хоригдлынхоо хоёр мөрөн дээр гараа тавьж дэвнэ, шавна. Тэгж тэгж

-Хойшоо хүүхээд хойшоо гээд урт сураар цээжээ баглаад модон замаараа урагшаа зүтгэлээ. Бид ч , дарга ч, жолооч ч хараад л зогсож байлаа. Хэд хэд зүтгэлээ хөдлөх ч юм алга. Дараалан зүтгэсний хойно гэнэт хоп гэж дуугараад шавраас чийчаан нь суга татагдан гарав. Дэндэв гуай эргэж ч харалгүй тэр чигт нь зүтгэсээр бүр голын ширгэн дээр гаргаад зогслоо. Духны нь хөлс бурзайн урт амьсгаа аваад хүлээсээ мулталж байна. Бид ч гүйж очоод хэрээс баглаасыг нь тайлалцахад

-За зүгээр, зүгээр хүүхээд гээд зогсож байсан. Мөн ч их тэнхээтэй хүн шүү.
Нөгөө дарга дөхөж ирснээ:

-Чи хө ямар хэргээр орсон хүн бэ? гэв. -За ялихгүй дээ дарга минь, Ядарсан нэг хөгшинд гуйгаад байхаар нь сан тавиад өгчихсөн чинь, лам хэрэгт орсон хүн дээ. Сангийн хэрэг дээ гэлээ. Дарга ч дуугарсангүй, чийчаандаа очиж том хар цүнхээс хайрцагтай мармелад гаргаад Дэндэв гуайд өгөөд

-Тэрэг угаа гэж биднийг зандрав. Бид ч голоос ус зөөж гоё чийчааны шаврыг угаалаа. Тэр зуур нэг сүүхээтэй нь:

-Хүүе Дэндэв гуай. Энэ лав яамны том дарга байх, өргөдөл бичээд өгчих гэлээ.

Бид цөм Дэндэв гуайг “гуайлдаг” байсан юм. Угаах арчих ажил ч дууслаа. Нэг нь өргөдөл бичээд ирлээ. Дэндэв гуай даргад аваачаад өгтөл аваад хавтсандаа хийгээд чийчаандаа суугаад явж өглөө. Өвөл өнгөрлөө. Хавар боллоо. Бид өөр газар морин завод дээр ажилд ирлээ. Дэндэв гуайг хотод дуудагдсан гэж сонсогдлоо. Яваад очжээ. Тэгээд л сураг алга.
Хаврын нэг өдөр Агьтын хөндийд үхэр тэрэгтэйгээ хоригдлуудад юм зөөгөөд явж байлаа. Хот ордог төв замын тэнд зэрэглээн дунд нэг хар юм жирэлзээд ойртох тутам тодрох нь том юм үүрсэн хүн байлаа. Дөхөөд очвол шуудайтай юм үүрсэн том биетэй хүн ирж явна. Уулзлаа. Тэгэхнээ харин Дэндэв гуай. Хот ороод суллагдах тушаалаа авлаа. Нөгөө дарга шийдүүлжээ. Одоо нутагтаа буцлаа. Явахаасаа өмнө хамт байсан нөхдөө эргэе гээд шуудай дүүрэн хятадын нарийн боов үүрээд ирж билээ. Хөөрхий биднийгээ нэг сайн дайлаад яваад өгсөн хэмээн ярьж билээ…
Мунхаг миний бие тэр үед залуу ч байж, нэг их ойшоосонгүй, хэдэн онд ч юм, өөр юу ярих байсан юм. Юу ч гэсэн олон жил болсон хойно уншигч нарт хүргэе гэж бодлоо. Их хэлмэгдүүлэлтэд манай бөхчүүд ч өртөж. ХАХЯ-ныхан ч цөм чоно байсангүй бололтой.
Бөхдөө хайртай Монгол хүний сэтгэлээр тэр дарга хандсан болов уу даа. Монгол бөхийн түүх домог ч их дээ их.

Төв аймаг Жаргалант сум Б.Хуушаан
www.sonin.mn ees...


Дээд талд
 Постын сэдэв: Re: Монгол Бех
БичлэгБичигдсэн: 5-р сар.21.09 10:23 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
Бичлэгүүд: 3422
Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Ишлэл:
Ишлэл:
Ер нь гар хүрээд байдаггүй ч Гараа тулж байгаад даацтай хөмрөх, Шагайгаар тойрч хөлд орох, Тавхайлдах гэх мэтнүүдийг хийх боломжгүй болоод ирнэ. Тэгхээр яах аргагүй Монгол үндэсний бөхийн мэхийн төрлийг багасгах болоод байна даа. Бас мэхнийг гүйцэт хийх гэдэг зүйл үгүйлэгдэж эхэлнэ. :(

Гар хүрэхээр унадаг болох юм бол Монгол үндэсний бөхийн нэг онцлог шинжээ алдах байх даа.
Хөмрөхөд болон мэхийг гүйцэд хийхийн тулд заавал гараар тулах шаардлага байхгүй л дээ. Дээр үеийн бөхчүүд гар газарт хүрвэл тахимаа өгдөг байсан юм биш үү. Надад яагаад ч юм тийм ойлголт байдаг юм. Хууч яриа, домог уншиж байхад л тогтсон ойлголт байх.
Ер нь яагаад дээр үеийн бөхчүүд маань уран, хурц барилдаантай, мах булчин нь ялгарсан бие хаатай, тарган болон уяа бөхчүүд ховор байсан юм бол? Энэ талаар юу гэж бодоцгоож байна. Мэдээж амьдрах нөхцөл тухайн үеийхээс эрс ялгаатай болсон нь ихээр нөлөөлсөн. Яагаад харин уран, хурц барилдаантай бөхчүүд нүдний гэм болоод тухайн үедээ энгийн байсан зүйл өнөөдөр ховордов?
Монгол Бөхийн ёс, дэг жаяг, жудаг, заншил ихээр гээгдсэн санагдаж байна. Өчигдөр бүрхэг Дэндэв гуайн талаар сонин.мн дээрээс уншаад тийм бодол төрлөө. Дэвж, шавж, ухаан санаагаа төвлөрүүлж байгаад ямар их бяр гаргаж байгааг уншихад гайхамшигтай. Одоо тэгж дэвээ шаваанаас бодол санаагаа нэгтгэж, хийморь лундаагаа сэргээж, бяр чадлаа нэмдэг бөх байдаг болов уу.
Бөхийн хөгжил ижил түвшинд оччихсон. Одоо бол мэргэжлийн гэж хэлж байх хэрэгтэй байх даа. Дээр үеийнх шиг явж явж ирээд л барилддаг байдал өөрчлөгдөөд байна. Одоо тэгж барилдах юм бол даваа авч чадахгүй хэмжээнд хөгжлөө.

Гар хүрэхээр унадаг болох юм бол сумо, өвөрмонголын бөхөөс ялгаагүй болчих гээд байна ш дээ.

Ёс дэг жаягийг бол одоо үед мэргэжлийн болгож байж л илүү хадгалах болно. Гэхдээ үндэсний өв соёл уламжлалаа хадгалсан цөөн хэдэн хэсэг бүлэг хүмүүст манай үндэсний бөхөөр барилдаж байгаа бөхчүүд орно.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Дээд талд
 Постын сэдэв: Re: Монгол Бех
БичлэгБичигдсэн: 5-р сар.24.09 3:18 pm 
Оффлайн
¤ Sumo Analyst

Нэгдсэн: 9-р сар.29.03 10:53 am
Бичлэгүүд: 299
Байршил: Хvй Мандал дэвжээ
http://www.youtube.com/watch?v=c6_BgDsO ... re=related

_________________
www.sumo.or.jp/eng/index.html


Дээд талд
 Постын сэдэв: Re: Монгол Бех
БичлэгБичигдсэн: 5-р сар.25.09 11:14 am 
Оффлайн
¤ Sumo Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.02.05 5:45 pm
Бичлэгүүд: 95
Ишлэл:
Goy bichleg bna thanks


Дээд талд
 Постын сэдэв: Re: Монгол Бех
БичлэгБичигдсэн: 5-р сар.27.09 1:22 am 
Оффлайн
• NBA Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.18.07 3:33 am
Бичлэгүүд: 4530
Монгол бөх мэргэжлийн спорт болох түвшинд оччихсон байгаа юм.
Гэтэл одоо энэ хуучинсаг нөхөр Р. Нямдорж бөхийн өргөөг үргэлж өөртөө хав дарж эдийн засгийн хувийн орлогоо бодсондоо утгагүй юм ярьж үгүйсгээд байгаа. Тэр хэлэхдээ бөх мөнгө төлөөд байнга үзэх спонсорууд болон үзэгчид монголд алга байна гэнэ. Энэ талаар юу гэж бодож байна.
Сагс хөлбөмөг хүртэл ядуу монголд лигийн түвшинд оччихоод байхад ийм юм ярьж болох уу.
Бас тэрээр гадны бөхийг наадамд барилдуулах нь монголчуудад халгаатай гэж байна. Яагаад тэр вэ? Үнэн хүчээрээ олон даваа авч чадаж л байвал яагаад болохгүй гэж? Харин ч бөх хөгжих бус уу?
Энэ нөхөр Нямдорж болиосой. Та бүхний санал бодол?


Дээд талд
 Постын сэдэв: Re: Монгол Бех
БичлэгБичигдсэн: 6-р сар.15.09 1:46 am 
Оффлайн
¤ Expert

Нэгдсэн: 2-р сар.12.06 2:12 pm
Бичлэгүүд: 2957
Байршил: RW
Endees manai sumochidiin sayhnii barildaanii HD buyu mash deed zereglliin bichleguudiig uzne uu TV-eer garsnaas hamaagui goy garna:

http://www.youtube.com/profile?user=wnn ... s&start=20

Anhaar tuhain bichlegee songood videonii dood bulan dahi HD tovchiig dar daraa n hajuudah tom delgets tovchiig daraad uzne uu.

Goy zuragnuud:

Зураг

Зураг

Зураг

Зураг King kong kinonii odod, Dagvaagiin moron deerh segsiisen ustei n Bogjnii Ezen kinonii aldart nairuulagch Peter Jackson.
Зураг

Huvtsas zagvarchin bolson n, yopond:
Зураг


Зураг Garii n har!! Shirak Dagvaag shutdeg gesen!!

Зураг

_________________
sudalgaa


Дээд талд
 Постын сэдэв: Re: Монгол Бех
БичлэгБичигдсэн: 6-р сар.16.09 12:35 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
Бичлэгүүд: 3422
Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Бөхчүүдийн эрэмбийг орууллаа.

НЭГ: УЛСЫН АВАРГА
1 1 Б.Бат-Эрдэнэ
2 2 А.Сүхбат
3 3 Г.Өсөхбаяр
4 4 Д.Сумъяабазар
5 5 О.Балжинням

ХОЁР: УЛСЫН АРСЛАН
6 1 Б.Ганбаатар
7 2 Х.Мөнхбаатар
8 3 Д.Ганхуяг
9 4 Д.Азжаргал
10 5 Д.Мөнх-Эрдэнэ

ГУРАВ: УЛСЫН ГАРЬД
11 1 Б.Гантогтох
12 2 Ц.Цэрэнпунцаг
13 3 П.Сүхбат
14 4 И.Доржсамбуу
15 5 Н.Ганбаатар

ДӨРӨВ: УЛСЫН ЗААН
16 1 Б.Ганбат
17 2 М.Баяржавхлан
18 3 Ц.Баярсайхан
19 4 Ц.Мягмарсүрэн
20 5 Д.Хишигдорж
21 6 Ж.Ганболд
22 7 Д.Бумбаяр
23 8 Д.Рагчаа
24 9 О.Одгэрэл
25 10 Ч.Бямбадорж
26 11 Ч.Батзориг
27 12 Д.Амгаланбаатар
28 13 Б.Сайнбаяр
29 14 Б.Соронзонболд
30 15 С.Хүрэлбаатар

ТАВ: УЛСЫН ХАРЦАГА
31 1 Б.Жавхлантөгс
32 2 Г.Элбэг
33 3 Ж.Бор
34 4 Т.Мөнгөнцоож
35 5 Л.Пүрэвжав
36 6 Ц.Магалжав
37 7 Д.Баасандорж
38 8 Т.Амартүвшин
39 9 Э.Батбаатар
40 10 Т.Нармандах
41 11 М.Дармаабазар
42 12 Ж.Намжилдорж
43 13 Н.Саранцогт
44 14 Ц.Бэгзсүрэн
45 15 Н.Алтансүх
46 16 Н.Чулуунбаатар
47 17 Г.Батбаяр
48 18 М.Батжаргал
49 19 Ө.Даваабаатар

ЗУРГАА: УЛСЫН НАЧИН
50 1 Ш.Батхуяг
51 2 Х.Амараа
52 3 М.Жамьянпүрэв
53 4 Ц.Сумъяабээс
54 5 И.Ёндонсамбуу
55 6 Г.Эрхэмбаяр
56 7 Ш.Уламбаяр
57 8 Ц.Цогтжаргал
58 9 Ц.Лхагвасүрэн
59 10 Л.Дашчийрэв
60 11 С.Эрхэмбаяр
61 12 Ц.Дуламсүрэн
62 13 П.Эрдэнэбаяр
63 14 Р.Цоггэрэл
64 15 Л.Эрхбаяр
65 16 Ло.Энхбаяр
66 17 Г.Ганхүү
67 18 Д.Бадрах
68 19 Д.Сүхбат
69 20 Ш.Дорждамба
70 21 Д.Ганболд
71 22 Б.Цэнгэлсүрэн
72 23 Ө.Сумъяа *
73 24 Н.Мөнхжаргал
74 25 Б.Батбаяр
75 26 Ю.Алтансүх
76 27 Ц.Энхжаргал
77 28 Ш.Лхагвасүрэн
78 29 Д.Амаржаргал
79 30 С.Эрдэнэбат
80 31 С.Баатар
81 32 Д.Жавзанжамьян
82 33 Г.Бат-Амгалан
83 34 Б.Ганбаатар
84 35 Н.Түмэннаст
85 36 И.Мөнхбаатар
86 37 Б.Баянбаатар
87 38 М.Чимэддорж
88 39 И.Ганбаатар
89 40 Ц.Анхбаяр
90 41 С.Дангаасүрэн
91 42 Х.Түвшинсанаа
92 43 Б.Эрдэнэбилэг
93 44 Ц.Баянмөнх
94 45 Г.Эрдэнэбат
95 46 С.Нямжав
96 47 Б.Бадрал
97 48 С.Дэлгэрбат
98 49 Л.Өлзийсайхан
99 50 Л.Өлзийбаяр
100 51 У.Сүхбаатар
101 52 Б.Адьяахүү
102 53 А.Хатансайхан
103 54 У.Балжинням
104 55 Ж.Оргилболд
105 56 П.Моломжамц
106 57 Д.Доржбат
107 58 Д.Пүрэвсүрэн
108 59 Н.Баттулга
109 60 Д.Намдаг
110 61 Ч.Мөнхтогтох
111 62 Г.Батбаатар
112 63 С.Ганхуяг
113 64 Д.Сэржбүдээ
114 65 С.Мандах
115 66 Б.Одхүү
116 67 Ц.Цэрэнчимэд
117 68 Д.Дашцэрэн
118 69 Ц.Гэрэлт-Од
119 70 Ш.Зоригт
120 71 Да.Батбаяр
121 72 Б.Бадам-Очир
122 73 А.Эрхэмбаяр
123 74 Н.Бүрэнбаатар
124 75 Г.Гансүх
125 76 Ц.Цэрэнхүү
126 77 Д.Нямхүү
127 78 Л.Наранбаатар
128 79 Л.Отгонбаяр
129 80 Д.Пэрэнлэйдорж
130 81 Ю.Батаа
131 82 Г.Олзгэрэл
132 83 С.Даваасамбуу
133 84 Б.Баянмөнх
134 85 Ду.Батбаяр
135 86 Ж.Гансүх
136 87 Ж.Алтансүх
137 88 Р.Ганхуяг
138 89 Д.Лхагвадорж
139 90 Д.Ганбат
140 91 Т.Энхтуяа
141 92 М.Цанлиг
142 93 Д.Батболд
143 94 Б.Насандэлгэр
144 95 Б.Сэр-Од
145 96 Д.Цогзолдорж
146 97 Т.Өсөх-Ирээдүй
147 98 Н.Баярмагнай
148 99 М.Өсөхбаяр
149 100 П.Ганхүү
150 101 Б.Баянжаргал
151 102 Б.Бадамдорж
152 103 Ж.Отгонбаяр
153 104 Б.Чинзориг
154 105 Л.Гантулга
155 106 Л.Нямсүрэн
156 107 Ж.Бат-Эрдэнэ
157 108 А.Цацавшир
158 109 Ж.Оргил
159 110 Ш.Тогтохбаяр

эх сурвалж: http://jalkhanz.blog.mn/?p=8

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Дээд талд
 Постын сэдэв: Re: Монгол Бөх
БичлэгБичигдсэн: 6-р сар.16.09 1:14 pm 
Оффлайн
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.07.09 1:58 pm
Бичлэгүүд: 853
Байршил: Pragmatist
http://www.youtube.com/watch?v=4ZdnAtzh_iM

2006 оны үзүүр түрүүгийн барилдаан

http://www.youtube.com/watch?v=o21UWYy-5IQ

Ган-Тогтох сайхан суйлж байна даа , Мөнхбаатарын бхрилдааныг харсан чинь Сүхбат аваргын Азжаргалыг агаарт бүтэн иргүүлдэг барилдаан санаанд орчлоо


Дээд талд
 Постын сэдэв: Re: Монгол Бөх
БичлэгБичигдсэн: 6-р сар.23.09 4:57 pm 
Оффлайн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.17.03 3:06 pm
Бичлэгүүд: 121
Байршил: Bad Vilbel, Deutschland
92 oni zuragnuud baih shig bna.

http://www.setboun.com/MONGOLIA/R00011% ... /index.htm


Дээд талд
 Постын сэдэв: Re: Монгол Бөх
БичлэгБичигдсэн: 7-р сар.12.09 10:23 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.03 12:40 am
Бичлэгүүд: 1278
manaihaan ingej negniigee meddeg chaddaguigeer ni duudaj naadmaaraa heruul hiigeed yah gesiin be, naadam eronhiidoo yahavdee l bolloo, boh lav turu jiliihiig guitssengui, yahav uchirgui olon arvan heden nachin ochnoon zaan ntr torood bdag balai yum ch bolsongui, gehdee ulsiin tsol avaagui batalgaatai avah bsan olon saihan zaluuchuud ene jil chadsangui, mon deeshee sain barildana gej bodoj bsan olon saihan nachin zaanuud ert unachihlaa, argagui l naadam l yumdaa, shovgiin 4 bol unende sonirholgui noirnii bugd hayaltsah baritsnaas shodoj duusdag naasan utgagui, gehdee shovgiin 4 todorhod za za t*n*g iin gehdee oshoo turuulcheesei gej bodoj blaa, uchirgui demjdeggui ch Ganhuyag, MOnhbaatar ntr turuulsnees l deerldee, ter 2 iin neg ni turuuleed avraga bolchih vii dee l gej aij blaa, Oshoo turuulsen ni bolsiin,

Ganbaatar, Dorjsambuu, Ganbat, Ragchaa, Soronzonbold, Baytbayar, Byambajav, Davaabaatar, Osoh Ireedui, Sodnomdorj geed saihan zaluuchuudees ih yum huleej blaa ug ni, za daraa jiliin naadam hol bna daa

gesnees ter gantogtoh, batzorig ntr boliosoo zaluu humuus baij hiimorgui iin, Baljaa Monh erdene ch gesen odoo bsaar l bhiin araichdee neere

ehnii odor tsengeldeh halit orson uitgartai hajuud ni bolj baiga osvoriin huuhduud hamaagui uramtai bgaa yum chine uzehed, hurdtai, mehtei, uyan lag goy hehe

_________________
Уйтгарт цээжнээ наргүйд итгэ


Дээд талд
 Постын сэдэв: Re: Монгол Бөх
БичлэгБичигдсэн: 7-р сар.13.09 1:17 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.17.05 11:14 am
Бичлэгүүд: 570
Байршил: . . . . . . . . .
СОдномдорж л чадлаараа начин авч , үнэхээр чадал байвал үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцлэээ.

Бат -Орших д ёстой муухай уналааа.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Монгол Бөх
БичлэгБичигдсэн: 7-р сар.14.09 6:54 am 
Оффлайн
Тод Гишvvн
Тод Гишvvн

Нэгдсэн: 3-р сар.27.07 3:57 pm
Бичлэгүүд: 70
Байршил: ~ZURH SETGELEEREEI ZOVHON MONGOLDOO~
Gants yum asuuh gesiin

2008 onii Naadamaar buhiin avraga hen baisin bol?

_________________
_<3 MonGoL _


Дээд талд
 Постын сэдэв: Re: Монгол Бөх
БичлэгБичигдсэн: 7-р сар.14.09 9:56 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
Бичлэгүүд: 3422
Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Ишлэл:
Gants yum asuuh gesiin

2008 onii Naadamaar buhiin avraga hen baisin bol?
Д.Ганхуяг түрүүлсэн ш дээ
Ганбаатар үзүүр

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Дээд талд
 Постын сэдэв: Re: Монгол Бөх
БичлэгБичигдсэн: 7-р сар.14.09 10:15 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
Бичлэгүүд: 3422
Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Барилдааны дүн

16-д

1. Далай аварга Өсөхбаяр
2. Улсын арслан Мөнхбаатар
3. Улсын арслан Ганхуяг
4. Улсын гарьд Ганбаатар
5. Улсын заан Соронзонболд
6. Улсын харцага Пүрэвжав
7. Улсын начин Өсөхбаяр
8. Улсын начин Сумъяабэйс
9. Улсын начин Чинзориг
10. Улсын начин Отгонбаяр
11. Улсын начин Батболд
12. Аймгийн арслан Содномдорж
13. Аймгийн арслан Батзаяа
14. Цэргийн арслан Мөнхбат
15. Аймгийн арслан Энхбат
16. Аймгийн арслан Баторших

8-д
1. Далай аварга Өсөхбаяр
2. Улсын арслан Мөнхбаатар
3. Улсын арслан Ганхуяг
4. Улсын гарьд Ганбаатар
5. Улсын харцага Пүрэвжав
6. Улсын начин Өсөхбаяр
7. Улсын начин Батболд
8. Аймгийн арслан Баторших

4-т
1. Далай аварга Өсөхбаяр
2. Улсын арслан Мөнхбаатар
3. Улсын арслан Ганхуяг
4. Улсын начин Өсөхбаяр

Үзүүрт
1. Улсын арслан Ганхуяг

Түрүү
1. Далай аварга Өсөхбаяр

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Дээд талд
 Постын сэдэв: Re: Монгол Бөх
БичлэгБичигдсэн: 7-р сар.14.09 11:35 am 
Оффлайн
¤ Sumo Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.02.05 5:45 pm
Бичлэгүүд: 95
Tsergiin arslan baymbajaw iig ulsiin tsolond hurehnuu gesen bdaggui ee Dawaabaatart duuguurduuled unachlaa
mongol buh tehdee goy zaluuchuudaar shinechlegdej bna oshoo saihan boloh bh Usuhuu neree hicheej bj neg dayan awarga bolloo doo enenees ilvv neeh gawihgui bh
ireh jiliin naadmaar shijegnesen huchtei zaluuchuud huch turj garch ireesei bodood bhad minii medeh hamgiin saihan uzuushtei buhchuudiin ve bol 6n zaluu zaanuudiin ved bjee odoo tiimerhvv barildaanuud mongol naadamd uguilegdej bna


Дээд талд
 Постын сэдэв: Re: Монгол Бөх
БичлэгБичигдсэн: 7-р сар.14.09 11:37 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
Бичлэгүүд: 3422
Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Монгол бөхийн барилдааны дүрмийн дагуу шахааны барилдаанд шуудагны барьцаа алдах юм бол барилдааныг зогсоодог болсон. Хаялцах барилдаанд далбааны араар тойруулж барьсан барьц алдагдах юм бол барилдааныг зогсоох гэсэн дүрэмтэй.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Дээд талд
 Постын сэдэв: Re: Монгол Бөх
БичлэгБичигдсэн: 7-р сар.14.09 11:54 am 
Оффлайн
¤ Sumo Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.02.05 5:45 pm
Бичлэгүүд: 95
Ишлэл:
Монгол бөхийн барилдааны дүрмийн дагуу шахааны барилдаанд шуудагны барьцаа алдах юм бол барилдааныг зогсоодог болсон. Хаялцах барилдаанд далбааны араар тойруулж барьсан барьц алдагдах юм бол барилдааныг зогсоох гэсэн дүрэмтэй.

Xarin ene durem shinechleluudiig l ergej neg harmaar bgaa yum uran mehiig uralduulan barilddag mongol buhiig maani uzuushgui bolgoj bna shd Munkhbaatar arslan 2ch udaa meh hiigeed zalgaad yawah gesen zogsoochihoj bgaan esreg buh ni ewguiteed irenguut ene tsoorhoi durmiig owjinoor ashiglan baritsaa tawichihaj bgaan tegeed ali neg ni l baritsaa aldah yum bol barildaaniig zogsoodog yaachij bodson yag ijil tentsuu byartai hoyor hun bna gej barag bhgui shd ali neg ni sanaachlaga gargaad huchilhed baritsaa aldajil taarna ter ued ni l t1 yum shig zogsoochood bgaan bvh yum ni yag ijil hiigdej tootsoologdson 2 robot bish iimerhvv dvrem ijil jinteigee barilddag ih sportod hurtel bdaggui bh harin enenii orond ter bayanaa awargiin yariad bdag torguuliin toirogt oruulj barilduulah ene ter gesen yum ni vr dvntei uhaalag shiidel baij boloh yum


Дээд талд
 Постын сэдэв: Re: Монгол Бөх
БичлэгБичигдсэн: 7-р сар.16.09 3:36 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.03 12:40 am
Бичлэгүүд: 1278
Зураг

Зураг

Зураг

Зураг

naadmiin heden zurag bna, zurgiig Gankhuu, Uugan Erdene gedeg zuragchid avjee

_________________
Уйтгарт цээжнээ наргүйд итгэ


Дээд талд
 Постын сэдэв: Re: Монгол Бөх
БичлэгБичигдсэн: 7-р сар.16.09 5:24 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.30.09 3:52 pm
Бичлэгүүд: 23
Зураг

Зураг

_________________
[email protected]


Дээд талд
 Постын сэдэв: Re: Монгол Бөх
БичлэгБичигдсэн: 7-р сар.30.09 8:52 pm 
Оффлайн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.17.07 1:57 pm
Бичлэгүүд: 1080
Байршил: Бурханы бүтээл....
За тэр наадам, Өсөхбаярын захиалга ч яахав.... Цаана чинь Баянхонгорчуудын хэрэг гэж нэг юм болоод байна... Юуны ч наадам юм бэ дээ нэг Даншиг зохиосон юм байхаа.... Манай баавгай гарьд П.Сүхбат хүртэл их шөвөг хүртэл дандаа Хонгорчуудаар овоглосон, дуудуулсан бөхчүүдээр давсаар байгаад эцэст бас Хонгор нутгын хүү шинэ харцага Батболдод өгчихсөн юм билээ л дээ.... П.Сүхбатын тухайд энэ наадамд за үсрээд гурав давбал юу юм гэхээс биш шөвгөрөөд байдаг цаг нь биш болсон шүү дээ.....

За Сүхбат ч яахав ингэдэг юм байж.... Нөгөө Үзүүрт хүрсэн Батболд нь Төвийн Сүхбатын шавь, уран барилдаанч гэдгээрээ нэрд гарсан харцага Ө.Даваабаатартай үлдээд унасан юм байна... Энэ барилдааныг ТВ9 твзээр олон нийтэд үзүүлж харуулсан юм байх...... Батболд хамгийн гол муухай юм нь яаалтчгүй уначихаад дэвсэн, тэр ч байтугай тугаа тойрсонгүй, шагналаа ч авсангүй... Наадамчин олныхоо өмнө, нутгынхаа өмнө түрүүлэх гэсэн сэтгэл байлгүй л яахав, гэхдээ л үнэхээр бараагүй бол нээрээ яаая гэхэв дээ..... Уурлаад шагналаа ч авдгүй, наадамчин олноо, өөрийгөө, бөхчүүдээ доромжилж болох юм уу даа???...... Уг нь сайн харцага л юмсан.... Өнөөгийн бөхчүүдийг бөх гэхэд хэцүү болж дээ....

Даваабаатарт бол баяр хүргэх хэрэгтэй байх.... Тэр олон дарамтнаас залуу хүний эр зориг, харцага хүний хүч чадлыг харуулж наадмын түрүү авч, өнөөгийн Монгол бөхөд бугшсан авилга, нутархаг үзэлийг олны өмнө ил тод гаргаж өглөө...... Баяр хүргэе...

_________________
Nope…


Дээд талд
 Постын сэдэв: Re: Монгол Бөх
БичлэгБичигдсэн: 7-р сар.31.09 12:53 am 
Оффлайн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.17.07 1:57 pm
Бичлэгүүд: 1080
Байршил: Бурханы бүтээл....
Одоо ер нь эрс шинэчлэлт хэрэгтэй... Нямдорж, Ганболд, Баянмөнх энэ тэрийг дээд удирдлагуудтай холбогдуулахгүй л байх хэрэгтэй..... Эдгээр хүмүүсийн үзэл бодол үнэндээ хуучирч байна.... Бөхөд шинэчлэлт хэрэгтэй.... Залуу, юм хиймээр, чадалтай улсуудыг нь бөхийн холбоогоо даатгаж өгье.. Хөгшчүүлээс яг үнэндээ л юм гарахгүй юм байна..... Тэр А.Сүхбат яриад л байгаа, найрааг устгая, Монгол бөхийн дунд байгаа зүй бус зүйлтэй тэмцэе гэж... Зөв шүү дээ, бөхийн дунд чанагдсан иймэрхүү хүмүүс нь өнөөгийн бөх ямар байгааг жинхэнэ утгаараа мэдэж буй, бид нар бол хий дэмий ярьж чалчихаас илүүг хийхгүй, дэмий хардалт сэрдэлт.... цуу яриа....

А.Сүхбатыг өөрийг нь МҮБХд нь ерөнхийлөгчөөр тавьчихая.... Юм хийе гэж орилоод байгаа хүнээр нь юм хийлгэе... буруудах юм байхгүйз...

_________________
Nope…


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.31.09 2:32 am 
Оффлайн
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.21.09 1:14 am
Бичлэгүүд: 156
Байршил: ANCIENT WORLD between The Pyramids
Р.Ууганбаяр: Тэрбум төгрөгийн өртөгтэй наадам болно
Г.Баярсайхан (2009-07-30)

Монгол туургатны үндэсний бөхийн II наадам наймдугаар сарын 4-7-нд Өвөр Монголын Шилийн гол хотод болох талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ талаар наадмыг зохион байгуулах хорооны гишүүн Р.Ууганбаяраас тодрууллаа.

-Наадмын бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?
-Дэлхийн монголчуудын үндэсний бөхийн холбоо наадмын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Бэлтгэл ажил урагштай байна. Манай холбооны ерөнхийлөгчөөр Өвөр Монголын “Баян хорвоо” группийн ерөнхийлөгч Бүрэнбаяр гэдэг хүн ажилладаг. Энэ удаагийн наадмын ерөнхий ивээн тэтгэгч нь тус групп байх юм. Монгол туургатны үндэсний бөхийн II наадамд Өвөр Монголын 64, Монголын 40, Тува, Халимаг, Буриадаас тус бүр найм, нийт 128 бөх барилдана.

-Наадмын хөтөлбөрөөс товчхон танилцуулна уу?
-Наймдугаар сарын 4-нд монгол бөхийн талаар эрдэм шинжилгээний бага хуралтай. Дараагийн хоёр өдөр нь Өвөр Монголын 512 бөхийн барилдаан болно. Мөн гаднын 32 бөх Өвөр Монголын шалбуур бөхөөр хоорондоо барилдах юм. Наймдугаар сарын 6-нд нь Монгол туургатны үндэсний бөхийн барилдаан болно. Түрүүлсэн бөх 100.000 юань буюу 21 сая төгрөгийн шагналтай. Үзүүрлэсэн нь 50.000, шөвгийн дөрөвт үлдвэл 20.000, наймд үлдсэн нь 10.000, 16-д үлдвэл 5.000 юанийн шагналтай.

-Бөхчүүд ямар дүрмээр барилдах вэ?
-Дэлхийн монголчуудын үндэсний бөхийн холбооноос өнгөрсөн дөрөвдүгээр сард барилдааныхаа дүрмийг баталсны дагуу сугалаагаар, монгол үндэсний бөхийн дүрмээр барилдана.

-Наадмын зохион байгуулалтад хэдий хэмжээний зардал гарч байгаа бол?
-“Баян хорвоо” групп энэ наадмыг зохион байгуулахад зориулж таван сая юань буюу тэрбум гаруй төгрөг гаргаж байгаа.

-Монголын талаас хэн, хэн барилдах нь олны сонирхлыг татаж байгаа байх.
-Улсын наадамд дөрөв давсан 32 бөхөд урилга өгсөн. Том цолтнуудын ихэнх нь барилдана.

-Даян аварга Г.Өсөхбаяр барилдахгүй гэсэн үү?
-Г.Өсөхбаяр аваргын өвөө “Буур” Жамъян аваргын мэндэлсний 110 жилийн ойн арга хэмжээ энэ үетэй давхцаж байгаа болохоор барилдаж чадахгүй болов уу.

-Наадмын үеэр Асашёорюү аварга ирнэ гэж сонссон.
-Нууцалж байгаад сюрприз болгоё гэж бодсон юмсан. Нэгэнт та нар мэдчихсэн болохоор нуугаад яахав. Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү наймдугаар сарын 5, 6-ны үйл ажиллагаанд оролцоно. Сүмогийн тойргийн барилдаантай тул 7-нд буцах юм.

-Өвөр монголчууд наадамд хэр ач холбогдол өгч байна вэ?
-Маш их ач холбогдол өгч, өндөр түвшинд бэлтгэж байгаа. Өвөр Монголын төрийн бүх томчууд ирж, баярын арга хэмжээнд оролцоно гэсэн. Мөн урлаг соёлын том арга хэмжээ явагдана. Одоо Хятадад наадмын сурталчилгаа ид явж байна. Тэр хэрээр олон жуулчид ирэх байх. Мөн Шинжаан, Хөх нуур, Хөлөн буйр, Дээд нуурын гээд энд тэнд тархсан бүх монголчууд ирж оролцоно. Хамгийн сүүлд Өндөр гэгээн Занабазарыг Халхын шашны тэргүүнд өргөмжлөх үеэр Ар, Өвөр Монгол, Цахар, Ойрад гээд монгол туургатнууд нэгдэж наадам хийж байсан юм билээ. Тэр үеэс хойш 300 гаруй жил монгол туургатнууд нэгдэн, наадам хийгээгүй болохоор хүн бүр л өндөр ач холбогдол өгч байна. Наадмын үйл ажиллагааг Өвөр Монголын “Одон” телевиз шууд дамжуулна.

_________________
Art is the proper taskOfLife.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Монгол Бөх
БичлэгБичигдсэн: 7-р сар.31.09 10:26 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.03 12:40 am
Бичлэгүүд: 1278
Davaabatar naadmaar Batboldod unasan nutgiih ni danshig deer araas ni nehej ochood davsan daa, Davaabaatar goy barildsoon buh davaan deeree, Du.Batbayar, Ragchaa geed sain sain humuusiig haysan, Neg l Suhbat iin zaluu nas haragdaad baigaamdaa, zugeer baigaa baidal ni, A.Suhbat bas ter jil darigangiin Altan Ovoonii tahilga deer ochij uzuur turuund nutgiih ni huu Magaljaviig hayj turuuleed darigangiin shiliin sain erchuuded hoogdood butsaj baisan udaatai

_________________
Уйтгарт цээжнээ наргүйд итгэ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.31.09 12:48 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.13.09 11:14 am
Бичлэгүүд: 16
Монгол төрийн наадмыг үндэстнээрээ талцан буртаглах эмгэнэлт үзэгдэл Баян-Өлгийд бий болоод олон жилийг үджээ. Тус аймагт олонх болсон Казакууд нь Казак бөх түрүүлбэл баярлан оодрох, цөөнх болсон Монголчууд нь түрүүлбэл баясан омогших нь байж болох л үзэгдэл. Учир нь үндэстэн байх газар үндэстний асуудал байх нь ёс юм.

Гэтэл давсан унаснаар шийддэг монгол бөхийн барилдаан хэн нэгний дур зоргоор шийдэгдэхэд хүртлээ ялзарсан нь тун гайхмаар. Монгол бөхийн халуун тогоонд олон жил чанагдаж наадамчин олноо баясгаж Баян-Өлгийчүүдийг баярлуулж начин харцага цол хүртэж зааны даваанд зодоглож явсан чөлөөт бөхийн их спортоор олимп, дэлхий, тивийн тэмцээнд тоосоо өргөж ялахын баяр бахдал, ялагдахын харуусал гунигийг амсаж явсан Монгол улсын гавъяат тамирчин Однойн Бахытыг ийм юм хийдэг болсон гэдэгт итгэмээргүй юм.

Бахыт нутагтаа очиж бөх төрүүлнэ гэж ирснээс хойш олон ч жил өнгөрлөө. Тэр аймгийнхаа наадамд 10 гаруй жил түрүүлж аймгийн 60 жилийн ойгоор хотоос хэдэн том бөх авчиран найраа хийж түрүүлэн нутгийн сайхан залуу бөхчүүдийн урмыг хугалж байжээ. Бахыт бол Баян-Өлгийгөөс төрсөн отгон начин “Харцага”. Гэтэл түүнээс хойш 10 шахам жил улирав. Харцага минь бусдадаа ээлтэй Булган сүүлтэй бус араас нь дагасан залуусдаа Аранга болсон модон сүүлтэй байжээ. Тэр өөрөөсөө илүү сайн бөх төрүүлэхийг бодсонгүй. Зөвхөн мөнхөд зүүний магнайд цоллуулсаар олон жилийг үджээ. Араасаа дагасан олон залуу бөхийг дэмжиж, урам хайрлаж, бэлтгэл хийлгэж, энд тэнд явуулж, юм үзүүлж, нүд тайлуулж байсан бол Баян-Өлгийгөөс найраагаар ч болов ганц нэг начин төрөхгүй байсан гэж үү? Нэгэн хот айлын олон үнээ хэдэн жил дараалан хусарч гэнэ. Тэнд мөргөх сэжихдээ нэрд гарсан нэгэн мундаг том бух байжээ. Тэр үнээндээ харайяа гэтэл үлэмж биеэ даадаггүй атлаа бага залуу бухнуудыг мөргөж хөөгөөд үнээндээ хавьтиулдаггүй юм байжээ. Үнээ сувиардагын нууц үүнд байгааг мэдсэн эзэн нь өнөөх хэргийн эзнийг маханд тавьснаас хойш үнээ болгон тугаллаж үр төл нь өссөн гэдэг. Тэр бухыг Бахыт гуайтай зүйрлэмээр ажээ.

Бахыт харцага үнэхээр хүч чадлаараа аймагтаа олон ч түрүүлчихсэн ч юм биш билээ л дээ. Барилдсан шавь нараа “ хэвт, хэвт!” гэж тушаасаар байгаад түрүүлдэг тухай бөхчүүдийн дунд яригддаг л юм.

Бахыт харцагын хүү Бегжан гэж чацтай, бяртай дайчин барилдаантай аймгийн начин залуу бий. Сүүлийн жилүүдэд түүнтэй өрсөлдөх бөх тус аймагт цөөн байлаа. Гэвч тэр наадмын одгүй нэгэн. Бүтэн жилийн барилдаан чансаагаараа болон аймгийн аварга шалгаруулах шатарчилсан буюу тойргийн барилдаанаар цол олгодог байсан бол тэр аль хэдийнээ аймгийн арслан болчих байсан. Бегжан олон жил тунаж барилдсан нь сайн бөхийн шинж. Тэрээр сүүлийн жилүүдэд аймгийн начин Мөнгөнхүү, аймгийн арслан Баатарцол, аймгийн арслан Багахүү нарт өвдөг шороодсон нь харамсалтай. Бөх сонирхогчид жил бүр түрүүүлнэ гэж таавар зохиодог. Түүнийг өвдөг шороодож, таавар будлихад шаралхсан зарим нь Бахытын хийсэн нүгэл хүүд нь гай болж байна гэцгээдэг нь ортой ч юм шиг. 2009 оны аймгийн наадмийн 6-гийн даваанд аймгийн залуу арслан “2008 онд түрүүлсэн “ Булган сумын харьяат урианхай ястан Баатарцол, Цэнгэл сумын харъяат казак үндэстэн Бегжан нар туналаа. Наадмын эхний өдөр гялалзаж байсан арслан шиг архайж байсан, Бегжан нэг л сулбагар амьтан гарч ирлээ. Баатарцолыг сул гар ачих мэх хийхэд Бегжан өнхөрөөд өглөө. Дэмжигчдийнх нь урам хугарч , үндсэрхүү үзэлтэй зарим нэгнийх нь цөс хөөрч, Баатарцолыг үзэн ядаж нүдээ хурцалж, шүдээ хавиравч үнэнд ялагдлаа. Шөвгийн дөрөвт үлдсэн аймгийн арслан Асен , сумын заан “ аймгийн начны болзолыг найраагаар хийсэн Нурлан нар бужигнуулж байгаад хайнцчихжээ . Ахлах гарын даа улсын харцага Бахытын зарлигаар Асен унаж Нурлан давлаа. Хөлийн цэц хоёр нүүртэн Шайзада Бахыттай үгсэн хувилджээ.

Бегжаныг 6-ын даваанд амлаж аваад бууж өг! Гэсэн тушаал буюу найраанд нь ороогүй тул Асеныг тэгж чаджээ. Видио камераар удаашруулан үзэхэд аргаггүй хайнцсан байсан. Үзүүр, түрүүнд үлдсэн аймгийн арслан Баатарцол залуу бөх Нурлан нар гарлаа, өрлөө, бужигналаа, Баатарцол тахимдаж түрж хөөх дархан мэхээрээ давлаа Нурланы тохой түрүүлж газар хүрч хойшоо суулаа, дараа нь Баатарцол сунаж газардасан нь үнэн. Гэтэл яасан гэж санана!!! Бас л Бахыт дарга хөлийн цэц Шайзада нарын хороор Нурлан давж: Баатарцол унаж шороотой бөх түрүүлж Монгол наадмын бөхийн торгон дэвжээ сэвтэж, бөхийн цагаан хийморыг уландаа гишгэлээ. Наадамчдийн ихэнхэн хашгир ч эсэргүүцэн, исгэр ч тэдний эсрэг үндсэрхэх үзэлдээ шатсан Бахытыг тойрон хүрээлж зугуйдсан омогтой цөөн залуус урагш түрэн орж ирээд цагдаагийн өмнө жижгэрэв.

Тэд Нурланы малгайг өг гэж засуулыг зэмлэн бушуухан туг тойр гэж шаардав. Бегжан урьтан гүйж ирээд Баатарцолын элэг бүснээс угзран "***** минь тахимаа өг" гэснийг олон наадамчид сонсож байсан даа. Бахыт нурланыг хүчээр дагуулан индэрийн зүг одов. Нурлан учираа олохгүй байдалд орсон ч Бахытаас айсандаа даган гэлдэрлээ. Олон түмэн наадамчид орилж хашигар ч эмх замбараагүй байдал үүсч болзошгүйд хүрэв. Төрийн цагдаа нар хорив. Түмэн олон ч биеэ барив. Ийнхүү шороотой бөх түрүүллээ. Үзүүрлэсэн Баатаоцол ирж шагналаа авна уу гэж дуудав. Давж түрүүлсэн тэр унаж үзүүрлэсэн бөхийн бай шагналаас татгалзан , Төрийн тугнаасаа адис аваад буцлаа. Нөгөө Бегжан бөхийн асрын өмнө оччихсон Баатарцолыг занаж майханд ор гэж сүрдүүлж байв. Хүний олон нь хүнээ барьж иддэггүй гэдэг үнэн үг ажээ.

Олон Казакууд нь цөөн Монголоо дайрсангүй. Уг нь Баян-өлгийд Монголчууд 10 хүрэхгүй хувийг эзэлдэг юм байна. Арай ч үймээн самуун гаргасангүй. Олон шударга Казак иргэд дээрхи бүдүүлэг шийдвэрийг эсэргүүцэж харамсаж ичлээ. Наадмын комиссын дарга Зархум наадам сайхан боллоо гээд тэргүүлэгчдийг дагуулж бужигнасан. Олныг хаяад зугатан одов. Баатарцолыг олон зуун фэнүүд нь болон Монголчууд Булган сумынхан хүрээлж урам хайрлаж толгой дээрээ барин өргөж туг тойруулав. Гэвч наадамчид тарахгүй 30 минут хэртэй саатав. Наадмын нээлтээр мандуулсан төрийн далбаа гунигтайхан намирсаар Стадионд үлдэв. Ингэж Монгол наадмын төрийн далбаа эзэнгүйдэв. Стадионоос үзэгчдээрээ хүрээлүүлээд гарч явсан Баатарцол арсланыг О.Бахытын эхнэр Бегжаны ээж нь хуруугаараа чичлэн чамайг Бегжанд буугаад өгчих гэсэн биздээ.

Хохь чинь гэж занан тавласанд олон хүн гайхширч нүдэндээ итгэж ядан хоцорчээ. Хөөрхий засуулууд нь гэж малгай барихаас цаашгүй гар юм даа. Бөх тайлбарлагч, шүүгчид, хөлийн цэцүүд нь Бахытын арчаагүй “колон” болсон амьтад байв. Уурсан олон аймгийн спорт хороолуу дайрна гэхэд Баатарцол гуйж байж болиулсан байна. Булган сумын нутгийн зөвлөл Баатарцолын хамаатан садангууд,фэнүүд, найз нөхөд нь Бахытыг мэдэн байж тийм мунхаг шийдвэр гаргасан тул аймгийн БТСХ-ны даргаас огцруулах , Бөхийн ёс жудгийг алдсан, Бегжаны барилдах эрхийг 1-2 жилээр хасах, Баатарцолд аймгийн хурц арслан цолыг Казакууд өгдөггүй юм бол Монголчууд нь олгох Монголчууд нь гомдож бухимдахдаа Аймгийн засаг дарга Хавил, Иргэдийн хурлын дарга Баяан нарт баяр наадмын комиссыг хуралдуулж наадмын бичлэгийг хянан үзэж аймгийн арслан Баатарцолын аймгийн хурц арслан цолыг олгож өгөхийг Булган сумын нутгийн зөвлөл Баатарцолын хамаатан садангууд, фэнүүд, найз нөхөд нь дээрх нэр бүхий удирдлагад тавьсан боловч өнөөг хүртэл нүдэн балай чихэн дүлий гэдгийн адил чимээгүй л байцгаана.

Дээрхи арга хэмжээг авахгүй бол хойтон жилийн наадмаас эхэлж аймгийн наадамд Монгол бөх барилдуулахгүй, монгол хүнээр засуул хийлгэх, гарын даагаар ажиллуулахаас татгалзах зэрэг шаардлагыг Монголын БТСХороо, Монголын үндэсний бөхийн холбоонд тавихаар ярилцаж байгаа болно.

Наадмын энэ шившигтэй явдлын тухай гудамжинд үзэгчид харамсан ярилцасаар байна. Энэ дашрамд Аймгийн болон Өлгий сумын удирдлага, наадмын комисс огт ажил хийгээгүй, байсныг дурьдахад илүүдэхгүй. Талбайг усалж зүлэгжүүлээгүй тул наадамчид хувхай шороонд даруулж , бөхчүүд цагаан шороон дээр барилдаж, будаг түрхээгүйгээс хувхай сандал хүмүүсийн хувцасыг урж, өргөсөнд хатгуулж байсан нь ичмээр бүхэл бүтэн аймаг гэхэд гадны хүнээс ичмээр байсан шүү.

Ганц микропон нь дахин дахин тасалдаж, наадамчдын уурыг барж дууслаа.
Аймагт олигтой ганц видео камер ч байсангүй. Сонирхогчдын цөөн камер байсан ч сүүлийн хоёр бөхийн хувьд Бахыттан нар түүнийг үзэж магадлахыг ч хүссэнгүй.

Энэ бол Монгол бөхийн түүхэнд гарсан нэгэн хар толбо байлаа. Шороотой бөх түрүүлсэн нэгэн Монгол наадмыг өгүүлэхэд ийнхүү байна.

Баянөлгий аймгийн хэсэг иргэд

http://www.factnews.mn/news/view/index/id/4487


Дээд талд
 Постын сэдэв: Re: Монгол Бөх
БичлэгБичигдсэн: 8-р сар.11.09 5:01 pm 
Оффлайн
¤ Sumo Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.07.04 12:25 pm
Бичлэгүүд: 1941
Байршил: Нэг шат ахин урагшилж байна.
Нутгархах үзэл ер нь тасрахгүй л дээ.
Баян-Өлгийн тэр "бух" үнэндээ маханд ормоор болчихжээ.
Баянхонгорт олоон жилийн өмнө Ганбат заан бас нэг түрүүлээд шагналд авсан УАЗ469 машинаа унаж яваад аваарт орсон гэдэг. Нутгархах үзлээрээ Баянхонгорчууд зааныг хараасан юм байх.

_________________
eMSMo \_ :-D_/


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 1272 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 549 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр